Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/99

 

 

 

 

 

 

 

 

  2023        ...         ...                                  ..../.../...

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,

 

Нарийн бичгийн дарга М.Э

Улсын яллагч Д.З

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Б

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

 Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Б-ийн Б-д холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,... оны ... сарын.. .-ны өдөр Дорноговь аймгийн ... суманд төрсөн..,. настай, ..., яс үндэс .., ... боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл .... хамт Дорноговь аймаг ... сумын ..... тоотод оршин суух, Дүүргийн эрүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 04 сарын 07-ны өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил 1 сарын хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Х овогт Б-ийн Б /РД: ..../

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 18 цаг 55 минутын орчимд Дорноговь аймгийн ... сумын ... дугаар баг, Чөлөөт бүсийн урд талын засмал зам дээр V3 маркийн .... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-т заасан “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна”, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг зөрчсөний улмаас Hyundai Starex маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, улмаар хундай старекс /Hyundai Starex/ маркийн .... улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч болох М.Б-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 Шүүгдэгч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Тухайн осол болсон өдөр буюу 2023 оны 04 сарын 30-ны өдөр би банк бусаас зээлээр худалдаж авсан Ѵ3 маркийн ... улсын дугаартай том ачааны машиныг жолоодон Дорноговь аймгийн .... суманд байх .... гаалийн хяналтын бүсээс гараад Улаанбаатар хот руу шил хүргэж өгхөөр хөдлөө...д . сумын баруун талын том машинд зориулсан замаар Улаанбаатар хот руу явах гээд явж байсан юм. Тэгэхэд миний зүүн урд талд цэнхэр өнгийн Старекс маркийн машин явж байсан тэрний урд талд ногоон хучлагатай том машин зүүн эргэх дохио өгөөд явж байсан. Тэгэхэд тэр машиныг эргэж орох гэж байсан газраас нэг том шаланз маркийн машин ухраад гарч байсан тэгэхэд миний зүүн талд байсан старекс маркийн машин миний урдуур ороод ухарч байсан шаланзны ард талаар орсон. Тэгээд амжихгүй болоод миний урд талд ойролцоогоор 20 орчим метрийн зайд зогссон. Тэгээд би машинаа зогсоох гэхэд хойноо шил ачсан байсан болохоор огцом тоормос гишгэж болохгүй хагарчих гээд байсан, гэхдээ тоормосоо бол зууруулж очоод тэр старекс машины баруун хойд талд нь өөрийнхөө машины зүүн урд талаар мөргөөд зогссон. Тэгээд би машинаасаа буугаад нөгөө машин дээр очиход дотороос нь хүмүүс гарч ирээд зогссон байсан. Тэгээд байж байтал түргэний машин ирээд бүгдийг нь аваад явсан. Би тухайн үед 30 орчим км цагийн хурдтай явж байсан. Миний машинд ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй. Бүгд хэвийн ажиллагаатай байсан. Миний жолоодон явсан машинд хяналтын камер, хар хайрцаг байхгүй. Тухайн үед замын 1-р эгнээгээр явж байсан. Старекс болохоор 2-р эгнээгээр явж байгаад 1-р эгнээ рүү ороод зогссон байсан юм. Цаг агаар тогтуун байсан. Зам хуурай байсан. Өдрийн цаг байсан. Хөдөлгөөн сийрэг байсан гэжээ. /1-р хх-ийн 231-232/   

Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Хэрэгт үнэн зөв мэдүүлэг өгсөн байгаа тул нэмж ярих зүйл байхгүй гэв.

Хохирогч М.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 17 цаг өнгөрч байхад Замын-Үүд сумаас Улаанбаатар хот явж байхдаа зам тээврийн осолд орсон. ... улсын дугаартай Старикс маркийн тээврийн хэрэгслийг том ачааны тээврийн хэрэгслийн жолооч Б.Б ундаад, жолоочийн эсрэг талын талын урд суудал дээр жолооч талд би суугаад, миний хажууд манай нөхөр суугаад, арын голын суудал дээр яг хэн хэн хаана сууж байсан талаар санахгүй байна. Жолооч Б.Б тээврийн хэрэгслийг бариад гэр хорооллын гудамжнаас гарч ирээд Замын-Үүд сумын баруун талын 4 эгнээ, хоёр урсгалтай засмал замын нэгдүгээр эгнээгээр явж байхад нэг том оврын ачааны тээврийн хэрэгсэл нэг уулзвараас хойшоо ухрах үйлдэл хийгээд бид нарын явж байсан эгнээг хаахаар нь манай жолооч зогсоод зам тавьж өгөх үед тээврийн хэрэгслийн ар талаас нэг зүйл мөргөх шиг болоод тас няс гэх чимээ гараад тээврийн хэрэгсэл урагшаа хөдлөөд зогссон. Машинаас бууж ирэхэд тээврийн хэрэгслийн ар талаас том оврын ачааны тээврийн хэрэгсэл мөргөсөн талаар мэдсэн. Нөгөө урд тал зам хааж ухарсан тээврийн хэрэгсэл урагшаа хөдлөөд баруун тал руу замаа чөлөөлөөд зогссон. Манай тээврийн хэрэгслийг мөргөсөн жолооч гэх эрэгтэй хүн бууж ирсэн. Тээврийн хэрэгсэл мөргөсөн тээврийн хэрэгслийн жолооч гэх залуу бид нарт хандаж та нар замаа чөлөөлөөд зогсохгүй яасан юм бэ гээд муухай үгээр хэлээд, муу муухайгаар хараагаад байсан. Миний зүгээс нөгөө залууд хандаж чи олон жоохон хүүхэдтэй явж байхад болгоомжтой явахад яадаг юм бэ гэж хэлсэн. Мөн бид хоёрын дунд хэрүүл маргаан гарсан. Тэгээд бид нарын зүгээс эмнэлэг, цагдаагийн байгууллага дуудсан. Мөн нөгөө залуу ухрах үйлдэл хийсэн жолооч руу хандаж чи хаашаа юм дотор орж, эргээд гараад ирэхгүй яасан юм бэ, чамаас болж зам тээврийн осол гарсан гээд уурлаад байсан. Зам тээврийн осол гарахад нар жаргаагүй, гэгээтэй, өдөр байсан. Одоогийн байдлаар толгой, хүзүү байнга өвдсөн байдалтай зовуурьтай байгаа. Тээврийн хэрэгсэл яг хэдэн километр цагийн хуртай явж байсан талаар мэдэхгүй байна. Бид нарын урд тал тээврийн хэрэгсэл ухрах үйлдэл хийгээд зам хаасан тул хурдаа хасаад явж байгаад тээврийн хэрэгсэл зогссон. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүн байхгүй байсан. С.Х-ийн биеийн хөл, гарны хэсэгт хөхөрсөн, толгой нь өвдсөн, даралт нь ихсэн байсан. Бусад хүмүүсийн биед ил харагдах гэмтэл шарх байхгүй, толгой нь өвдсөн, даралт нь ихсэн байх шиг байсан. Миний зүгээс учирсан хохирлоо барагдуулах, буруутай этгээдэд нь хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх, тэр мөргөсөн тээврийн хэрэгслийн жолооч дарамталсан, хэл амаар доромжилсон асуудал гарсан байгаа гэжээ.  /1-р хх-ийн 144-145/

Иргэний нэхэмжлэгч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2023 оны 04 сарын 30-ны өдөр дүү О, бэр Б, түүний хүүхэд Б, охин М, ахын охин Х, Б нарын хамтаар О-ын машинд суугаад Замын-Үүдээс Улаанбаатар хот руу явах гээд Замын-Үүдийн каргоны замаар явж байхад нэг том ачааны машин ухрах үйлдэл хийгээд зам хаасан, тэгээд тэр машиныг ухрах үйлдлээ дуусгахыг нь хүлээгээд зогсож байтал нэлээд хугацааны дараа манай машины ард талаас нэг машин ирээд мөргөсөн. Тухайн үед Б жолоодоод, Б, О нар жолоочийн хажууд урд суудал дээр жолоочийн ард талд М түүний баруун гар талд Б-ны хойд суудал дээр Х бид хоёр сууж явсан. Тухайн үед бол машин явж байсан зүйл байхгүй урд ухарч байсан машиныг хүлээгээд зогсож байхад ард талаас машин ирж мөргөсөн. Би нурууны хагалгаанд өмнө нь орж байсан тухайн ослоос болоод миний нуруу өвддөг болсон. Надад хохиролын баримтууд байгаа би гаргаж өгнө гэжээ. /1-р хх-ийн 236/

Иргэний нэхэмжлэгч Б.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2023 оны 04 сарын 30-ны өдөр эгч Б эхнэр Б, хүү Б, эгчийн охин М, ахын охин Х, найз Б нарын хамтаар БНХАУ-н Эрээн хот орчихоод буцаад Улаанбаатар хот орох гээд Замын- Үүдээс хөдөлсөн. Тухайн үед миний машиныг Б жолоодон би урд суудал дээр эхнэр Б-ын хамтаар цуг суугаад ард суудал дээр эгч Б, хүү Б, эгчийн охин М, ахын охин Х нар сууж явсан. Тэгээд Замын-Үүдийн том машин явдаг гаалийн бүс билүү чөлөөт бүс билүү тэр замаар явж байхад урдуур нэг том машин ухраад зам хаасан тэгээд Б машинаа зогсоогоод тэр машиныг хүлээгээд зогсож байсан. Тэгтэл удалгүй ардаас машин мөргөсөн. Тэгээд бүгдээрээ машинаасаа бууцгаасан. Тэгээд манай хүүхдүүд болон эгч, эхнэр гэмтсэн байсан. Тэгээд нөгөө мөргөсөн машины жолооч дээр очиход бид нарыг хараагаад гайтай муу пизда нар гээд хараагаад байсан. Тусламж үзүүлэх нь битгий хэл доромжлоод байсан. Тэгэхээр нь Б цагдаа болон түргэн тусламжид өгсөн. Тэгэхэд түргэн ирээд 4 эмэгтэйг нь аваад явсан. Тэгээд ардаас нь цагдаагийн бүрэлдэхүүн ирээд хэргийн газрын үзлэг хийгээд зураг дарж байсан. ...Би машинаа 2023 оны 04 сарын 23, 24-ний өдрийн хавьцаа хувь хүнээс 15,000,000 төгрөгөөр бодож бартераар авсан байсан юм. Энэ хэргийг түргэн шуурхай шийдүүлмээр байна би эхнэрээ аваад БНСУ-руу явж байгаа эрүүл мэндийн асуудлаа шийдүүлж авмаар байна. Манай машинд үзлэг хийхэд бид нарт огт мэдэгдэлгүйгээр 2 сарын дараа задлаж үзлэг оношилгоо хийсэн байсан. Машинаа зөвшөөрөлгүй авсан хулгайчид хариуцлага тооцуулмаар байна.” гэжээ. /1-р хх-ийн 246-249 /

Гэрч Ц.Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 16-17 цагийн орчимд өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслийг Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "..." нэртэй гаалийн хашаанаас унаад илүү гарсан жин тооноо өгөх гээд тус сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг каргоны хашаа руу эргэж ороод хашаа руу яг орох гэж байхад жин тоон авах тээврийн хэрэгсэл каргоны хашааны гадна талбай дээр байна гэхээр нь би каргоны хашаа руу орохгүй ухрах үйлдэл хийгээд ухарч байхад засмал замын ертөнцийн зүгээр зүүн талын эгнээд урдаас хойшоо чиглэлтэй явж байсан старкис маркийн тээврийн хэрэгсэл зогсохоор нь би шууд хойшоо ухарч байхад нөгөө старкис маркийн тээврийн хэрэгслийг нэг ачааны тээврийн хэрэгсэл хойноос нь мөргөсөн. Би ухрах үйлдлээ хийж дуусаад засмал замын ертөнцийн зүгээр баруун талын эгнээгээр  урагшаа яваад замаа чөлөөлөөд зогссон. Зам тээврийн осол гарах үед үзэгдэх орчин хэвийн, өдрийн цаг байсан.  Миний унаж явсан тээврийн хэрэгслийг ямар нэг тээврийн хэрэгсэл мөргөх үйлдэл гаргаагүй, тийм болохоор миний биед ямар нэг гэмтэл учраагүй. Миний унаж явсан тээврийн хэрэгслийн нийт урт нь 17.5 метр байгаа. Миний унаж явсан тээврийн хэрэгсэл 17.5 метрийн урттай тул засмал замын ертөнцийн зүгээр зүүн талын хоёр эгнээний нэгдүгээр эгнээний тал хүртэл ухарч зогсоод хөдөлсөн. Миний унаж явсан тээврийн хэрэгсэлд зам тавьж өгсөн старкис маркийн тээврийн хэрэгслийн хойд салхины шил, багажийн хаалга эвдэрч хэлбэр дүрсээ алдсан, гэрэл дохио хагарсан байсан. Старкис маркийн тээврийн хэрэгслийн мөргөсөн улаан толгойтой Ѵ3 маркийн тээврийн хэрэгслийн урд хэсэгт гэмтэл учирсан гэжээ.  /1-р хх-ийн 147-148/

Гэрч М.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн өдөр буюу 2023 оны 04 сарын 30-ны өдөр би найз О түүний эхнэр Б, түүний эгч Б болон тэдний 3 хүүхдийн хамтаар БНХАУ-н Эрээн хот орчихоод буцаад Улаанбаатар хот орох гээд Замын-Үүдээс би О-ын машин болох Hyundai Starex маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодсон. Замын-Үүдийн баруун талын том машинууд явдаг гаалийн замаар явж байсан юм, тэгээд колонкын уулзварын тэндээс замруу хархад ардаас мөргөсөн машин гаалийн хашаанаас гарч ирж байгаа нь харагдаж байсан, тэгээд би төв замаар явж байсан болохоор тухайн үед 60 км цагийн хурдтай яваад гаалийн хашааны уулзвар дээр ирсэн. Тэгэхэд миний зүүн гар талд замын 2-р эгнээгээр цагаан толгойтой улаан чиргүүлтэй шаланз зорчиж явсан. Тэгээд гаалийн хашааны уулзвар дээр ирээд шаланз зогсоод би хажууд нь 1-р эгнээнд зогссон. Тухайн үед миний  урд талд том машин ухраад зам хааж байсан тэгхээр нь би зогссон юм. Тэгээд зогсоод удалгүй байж байтал миний ардаас нэг машин ирж мөргөсөн, тэгээд машин түрэгдэхээр нь би баруун гар талруугаа тултал жолооны хүрдээ эргүүлээд замын хажуу тал руу гарч зогссон. Хэрвээ тэгж дарж гараагүй байсан бол ухарч байсан машины чиргүүлтэй хавчуулах байсан. Тэгээд бууж ирээд араас мөргөсөн машины жолооч дээр очиход тэр цагдаагаа дуудаач гээд пизда, лалрууд гэх мэтээр харааж байсан. Тэгэхээр нь би дуудлага дуудаж түргэн болон цагдаа дуудсан юм. Тэгээд байж байтал түргэний машин ирээд эмч нь үзээд Б, Б, найзын ахын хүүхэд Х, Б-ийн хүүхэд М нарыг эмнэлэг рүү аваад явсан. Тэгээд О, түүний хүү Б бид гурав үлдсэн тухайн үед намайг түргэний эмч ирж үзээд даралт хэмжиж үзэхэд О бид хоёрын даралт өссөн байсан. Тэгээд О бид хоёр цагдаагийн бүрэлдэхүүн ирэхээр нь хэмжилт үзлэг хийлгэчихээд машинаа журмын хашаанд оруулж тавьчихаад такси бариад буудал руу явсан. Замын-Үүд суманд таних хүн байхгүй учраас буудалд өрөө авчихаад эмнэлэг рүү эмэгтэйчүүдээ очиж авсан юм. Эмэгтэйчүүдээ очиж авах гэхэд Х шокын байдалтай эмнэлэгт 2 цаг орчим хэвтсэн зүүн гар нь тохойн дээрээ, гуян дээрээ хөхөрсөн байсан. Б болохоор хүзүү нь өвдөөд байна гэж хэлж байсан. Тухайн үед бол бүгдэнгийх нь хүзүү нуруу өвдөж байсан. Буудалд хоночихоод Замын-Үүдийн цагдаагийн газар очиж Б гэх хүнд мэдүүлэг өгсөн.” гэжээ. /1-р хх-ийн 250/

Шинжээчийн 2023 оны 05 сарын 02-ны өдрийн ... дугаартай дүгнэлт: 1.Б.Б-ийн биед гэмтэл тогтоогдлоо. 2.Б.Б-ийн биед тархины доргилт, хүзүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. 4.Дээрх гэмтлүүд нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно. 5.Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /1-р хх-ийн 92-93/

Шинжээчийн 2023 оны 06 сарын 09-ны өдрийн ... дугаартай дүгнэлт: 1.Б.Б-ийн биед тухайн үед зүүн хөмсөг, уруулын гадна салстад зулгаралт, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл учирчээ. 2.Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3.Тогтоогдсон гэмтэл хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4.Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан туүаал дугаар ... гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар санриулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэжээ. /1-р хх-ийн 100-102/

Шинжээчийн 2023 оны 06 сарын 08-ны өдрийн ... дугаартай дүгнэлт: 1.М.Б-ын биед хүзүүний 4, 5-р нугалмын мөгөөрсөн цагирагын урагдал, жийрэвчийн цүлхийлт, тархины доргилт, хүзүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.“Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.  5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэжээ. /1-р хх-ийн 120-122/

            ... ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ. Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан  /1-р хх-ийн 125-126/

Техникийн эвдрэлийн 2023 оны 06 сарын 30-ны өдрийн ... дугаартай  дүгнэлт: 1. .... дугаартай улаан өнгийн Ѵ3 маркийн тээврийн хэрэгсэл нь

-Кабины нүүрний зүүн гар талын шанаа хагарсан

-Урд бупер зүүн гар талын хэсэг хагарсан

-Буперны доод хормойны сэнж сэтэрсэн

-Буперны зүүн гар талын нэмэлт гэрэл хагарсан

-Кабины зүүн гар талын багана гажсан

-Зүүн гар талын гишгүүр хагарсан

-Урд шилний зүүн гар талын доод хар булангийн хүрээ хагарсан

-Нүүрний цоож эвдэрсэн

2. ... дугаартай улаан өнгийн V3 маркийн тээврийн хэрэгсэлийн баруун гар талын урд дугуй хээний гүн 3,13 см, зүүн гар талын урд дугуй 3,23 см, баруун гар талын хойд дугуйн хээ 2,70 см, зүүн гар талын хойд дугуйн хээ 3,36 мм байна.

-Тоормосны уян болон төмөр хоолойнууд тасарч хугарсан зүйлгүй.

-Хий хураагуур хэвийн ажиллагаатай.

3. .... дугаартай улаан өнгийн V3 маркийн тээврийн хэрэгсэл хэвийн байсан болно.

4. .... дугаартай улаан өнгийн V3 маркийн тээврийн хэрэгсэл осолд хүргэх хэмжээний гэмтэлтэй байгаагүй. Бөгөөд дээрхи гэмтэлүүд нь ослын улмаас үүссэн болно.

5. .... дугаартай улаан өнгийн V3 маркийн тээврийн хэрэгсэлийн баруун гар талын урд дугуй хээний гүн 3,13 см, зүүн гар талын урд дугуй 3,23 см, баруун гар талын хойд дугуйн хээ 2,70 см, зүүн гар талын хойд дугуйн хээ 3,36 см буюу хэвийн хэмжээнд байна.

6. ... дугаартай улаан өнгийн V3 тээврийн хэрэгсэл нь .... арлын дугаартай ... онд үйлдвэрлэгдсэн, монголд .... орж ирсэн улаан өнгөтэй .... дээр бүртгэлтэй 2023.04.20-нд үзлэгт хамрагдан тэнцсэн байна.

-Мөн ... дугаартай улаан өнгийн Ѵ3 тээврийн хэрэгсэлийн хагас чиргүүл нь .... маркийн .... арлын дугаартай .... онд үйлдвэрлэгдсэн, монголд .... орж ирсэн улаан өнгөтэй .... ХК дээр бүртгэлтэй 2023.04.20-нд үзлэгт хамрагдан тэнцсэн байна.

7. Шинээр илэрсэн зүйл байхгүй гэжээ. /1-р хх-ийн 156-159/

Техникийн эвдрэлийн 2023 оны 06 сарын 30-ны өдрийн 23 дугаартай  дүгнэлт: 1. ... дугаартай цэнхэр өнгийн Starex маркийн тээврийн хэрэгсэл нь:

-Хойд багажны шил хагарсан

-Багажны хаалга цөмөрсөн

-Багажны дээд салхи зүсэгчний суурь хугарсан

-Арын багажны толь хагарсан

-Баруун гар талын хойд гэрэл хагарсан

-Баруун гар талын гэрлийн доод хуванцар хаалт хагарсан

-Баруун гар талын хойд хонго нугаларсан

-Арын буперны баруун гар талын булан хонхойж сэтэрсэн

-Багажны цоож гацсан

-Кабины дээд баруун гар талын хар эмжээр сууринаасаа мултарсан байна.

 2. .... дугаартай цэнхэр өнгийн Starex маркийн тээврийн хэрэгсэлийн баруун гар талын урд дугуй хээний гүн 2,12 мм, зүүн гар талын урд дугуй 2,20 мм, баруун гар талын хойд дугуйн хээ 2,14 мм, зүүн гар талын хойд дугуйн хээ 2,20 мм байна. Баруун гар талын урд дугуйн наклад 5,1 мм зузаан, зүүн гэр талны урд наклад 5,1 мм зузаантай байна.

-Тоормосны уян болон төмөр хоолойнууд тасарч хугарсан зүйлгүй, тоормосны шингэн гойжсон зүйлгүй.

-Автомашины түлхүүр байхгүй байсан тул тормосны шингэний түвшин болон дуут дохиог шалгах боломжгүй байлаа.

3. .... дугаартай цэнхэр өнгийн Starex маркийн тээврийн хэрэгсэл хэвийн байсан болно.

4.... . дугаартай цэнхэр өнгийн Starex маркийн тээврийн хэрэгсэл осолд хүргэх хэмжээний гэмтэлтэй байгаагүй. Бөгөөд дээрхи гэмтэлүүд нь ослын улмаас үүссэн болно.

5. .... дугаартай цэнхэр өнгийн Starex маркийн тээврийн хэрэгсэлийн хэрэгсэлийн баруун гар талын урд дугуй хээний гүн 2,12 мм, зүүн гар талын урд дугуй 2,20 мм, баруун гар талын хойд дугуйн хээ 2,14 мм, зүүн гар талын хойд дугуйн хээ 2,20 мм буюу хэвийн хэмжээнд байна.

6. ... дугаартай цэнхэр өнгийн Starex маркийн тээврийн хэрэгсэлийн хэрэгсэл 2023.01.26-нд үзлэгт орон нэр шилжсэн байна.

7. Шинээр илэрсэн зүйл байхгүй гэжээ. /1-р хх-ийн 161-165/

Эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, харъяаллын дагуу шилжүүлэх тухай прокурорын 2023 оны 06 сарын 14-ний өдрийн ... дугаартай тогтоол /1-р хх-ийн 01-02/

Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /1-р хх-ийн 04/

Зам тээврийн осол дээр тогтоосон акт /1-р хх-ийн 05-08/

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 09-12/

Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тэмдэглэл /1-р хх-ийн 17/

.... улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслийн.... дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, .... улсын дугаартай хагас чиргүүлийн .... дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ /1-р хх-ийн 19/

... улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслийн ...дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ,.... улсын дугаартай хагас чиргүүлийн ... дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ /1-р хх-ийн 31/

Иргэний хариуцагч Ц.Н-т 2023 оны 05 сарын 18-ны өдрийн ... дугаартай шийтгэлийн хуудсаар торгуулийн арга хэмжээ авсан баримт, торгууль төлсөн Төрийн банкны мөнгөн шилжүүлэгийн хуулга /1-р хх-ийн 37-38/

.... улсын дугаартай Starex маркийн тээврийн хэрэгсэлийн ... дугаартай тээврийн хэрэгсллийн гэрчилгээ /1-р хх-ийн 44/

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 134/

Хохирлын баримтууд /1-р хх-ийн 196-210/

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /1-р хх-ийн 225-228/

Хохирлын тооцоо /2-р хх-ийн 220-222/

2023 оны 08 сарын 24-ний өдрийн ... дугаартай мөрдөгчийн магадалгаа /2-р хх-ийн 02/

2023 оны 09 сарын 02-ны өдрийн ... дугаартай мөрдөгчийн магадалгаа /2-р хх-ийн 04/

Тээврийн хэрэгслийн лавлагаа /2-р хх-ийн 18/

Хохирогч М.Б-ын хохирлын тооцоо /2-р хх-ийн 19-20/

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан хуудас /2-р хх-ийн 25/

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 04 сарын 07-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогоол /2-р хх-ийн 32-38/

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа /2-р хх-ийн 51-53/

            Хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /2-р хх-ийн 57-61/

Иргэний хариуцагч Ц.Н иргэний нэхэмжлэгч Б.О-т   1,500,000 төгрөг, шүүгдэгч Б.Б хохирогч М.Б-т 2,111,505 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Б-д 1,138,400 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.О-т 1,895,000 төгрөгийг төлж барагдуулсан. Хас банкны төлбөрийн баримт, Б.Б-ийн дансны хуулга, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын шүүхийн мэдэгдэх хуудсанд өгсөн хариу /2-р хх-ийн 119-124/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Гэм буруугийн хувьд:

Шүүгдэгч Б.Бнь 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 18 цаг 55 минутын орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ... дугаар баг, Чөлөөт бүсийн урд талын засмал зам дээр V3 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-т заасан “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна”, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг зөрчсөний улмаас Hyundai Starex маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, улмаар хундай старекс /Hyundai Starex/ маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч болох М.Б-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч М.Б, иргэний нэхэмжлэгч Б.Б, Б.О, гэрч Ц.Н, М.Б нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, шинжээчийн 2023 оны 06 сарын 09-ний өдрийн ... дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 100-102/, шинжээчийн 2023 оны 06 сарын 08-ны өдрийн . ..дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 120-122/, ... ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ. Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /1-р хх-ийн 156-159/, Техникийн эвдрэлийн 2023 оны 06 сарын 30-ны өдрийн ... дугаартай  дүгнэлт /1-р хх-ийн 161-165/, эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, харъяаллын дагуу шилжүүлэх тухай прокурорын 2023 оны 06 сарын 14-ний өдрийн ... дугаартай тогтоол /1-р хх-ийн 01-02/, Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /1-р хх-ийн 04/, зам тээврийн осол дээр тогтоосон акт /1-р хх-ийн 05-08/, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 09-12/  зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-т заасан “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна”, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан, түүнчлэн уг ослын улмаас хохирогч М.Б-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан гэж үзнэ.

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчид зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирлын хувьд:

Иргэний хариуцагч Ц.Н иргэний нэхэмжлэгч Б.О-т   1,500,000 төгрөг, шүүгдэгч Б.Б хохирогч М.Б-вт 2,111,505 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Б-д 1,138,400 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.О-т   1,895,000 төгрөгийг шүүхийн шатанд тус тус төлж барагдуулсан нь Хас банкны төлбөрийн баримт, Б.Б-ийн дансны хуулга, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын шүүхийн мэдэгдэх хуудсанд өгсөн хариу /2-р хх-ийн 119-124/   зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч, иргэний хариуцагч нарыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.         

Эрүүгийн хариуцлагын хувьд:

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийн хувийн байдал, гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлбөр төлж барагдуулсан байдал зэргийг тал бүрээс нь харгалзан торгох ял шийтгэл оногдуулав.

Шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Түүнчлэн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хөдөлмөр эрхлэлтийн байдал, цалин, орлогыг харгалзан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 ширхэг СД-ийг хэргийн хамт хадгалах нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй бөгөөд шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Б-ийн Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б-ийн Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд сар бүр 200,000 төгрөгөөр төлж барагдуулахаар тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг СД-ийг хэргийн хамт хадгалсугай.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг, шүүгдэгч Б.Б, иргэний хариуцагч Ц.Н нь бусад төлөх хохирол төлбөргүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Э.Б