| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатар Оюунтунгалаг |
| Хэргийн индекс | 175/2020/0064/Э/001/2021/0427 |
| Дугаар | 2021/ШЦТ/113 |
| Огноо | 2021-09-29 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | А.Баясгалан |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 2021/ШЦТ/113
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Болор-Эрдэнэ
улсын яллагч А.Баясгалан
шүүгдэгч Б.Д*******
шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Боржигон овогт Б******* Д*******д холбогдох эрүүгийн 193 100 425 0035 дугаартай хэргийг 2021 оны 07 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ... оны 0... дүгээр сарын... .-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ш******* суманд төрсөн, 43 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто механикч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, Сэлэнгэ аймгийн Ш******* сумын Д*******н 1-р баг Ц******* 2-11 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй , урьд
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1998 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 259 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж уг хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнссэн, Боржигон овогт Б******* Д*******, РД:*******,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
Яллагдагч Б.Д******* нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх 3-р багийн нутаг “Аргуут” гэх газраас 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос 83 ширхэг нарс мод бэлтгэж 11-91 СББ улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан бэлтгэн тээвэрлэж байгаль экологид 823.464 төгрөгийн бодит хохирол 2.470.392 төгрөгийн хор уршиг учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сэлэнгэ аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Д*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн хавтаст хэрэгт тусгасан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д*******ын өгсөн: “... 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Хүдэрийн сумын наад талд хар зам нь дээр 2 портер машины гоожин бичүүлж аваад тэгээд тэр өдрөө мод бэлтгэх газраа заалгасан. Тэгээд зааж өгсөн газарт нь олигтой хуурай мод байхгүй байхаар нь цааш хайж явсан. Тэгээд л ийм зүйл болсон. Өөр газар нутгаас бэлтгэж байна гэж огт бодоогүй ... ” гэх мэдүүлэг,
2. П.Б******* 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, иргэний нэхэмжлэгчээр өгсөн “... Би Сэлэнэгэ аймгийн Ш******* сумын иргэн Б.Д******* гэх хүнийг танихгүй... тухайн хүний үйлдлээс болж Байгаль экологид учруулсан хохирлыг гэм буруутай этгээдээр төлүүлэх хүсэлтэй байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтасны 29 дүгээр хуудас/
3.Гэрч С.М******* 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Алтанбулаг сумын Цөх 3 дугаар багийн нутаг “Хазаа” гэх газар хяналт шалгалт хийх явцад 11-91 СББ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл явж байхад нь зогсоон шалгахад Ш******* сумын иргэн Б.Д******* түлээний нарс мод зохих зөвшөөрөлгүй ачин тээвэрлэж явж байсан тул тухайн машиныг саатуулж шалгасан. Хуульд заагдсан хугацаагаар 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн ойг сумын Засаг даргын захирамжаар хаасан. 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш Аймгийн Засаг дарга болон Алтанбулаг сумын Засаг даргын захирамж гарсны үндсэн дээр ой нээж, ойд мод бэлтгэх үйл ажиллагаа явагдана. Тийм учраас одоогоор хуулийн дагуу ойгоос мод бэлтгэх зөвшөөрөл ямар нэгэн байдлаар олгогдох ёсгүй. Ой хаасан үед мод бэлтгэх зөвшөөрлийг ямар нэгэн албан тушаалтан олгох ёсгүй. Тухайн хүмүүс Хүдэр сумаас түлээний мод бэлтгэх зөвшөөрөл авсан байсан. Тухайн Хүдэр сумаас авсан мод бэлтгэх зөвшөөрлөөр Алтанбулаг сумын нутаг дэвсгэрээс түлээний мод бэлтгэх ёсгүй. Тухайн хүний үйлдэл хууль бус үйлдэл юм. 11-91 СББ улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгслээр Ш******* сумын иргэн Б.Д******* нь түлээний хуурай нарс мод зохих зөвшөөрөлгүй тээвэрлэж явж байсан. Б.Д******* нь Алтанбулаг сумын Цөх 3 дугаар баг, “Аргуут” гэх газраас тээвэрлэж явсан мод нь нарс төрлийн хуурай түлээний зориулалтаар бэлтгэгдсэн мод байсан. Хүдэр сумаас түлээний мод бэлтгэх зөвшөөрөл олгохдоо мод бэлтгэх газрыг нь зааж өгсөн. Ямар учраас Алтанбулаг сумын Цөх 3 дугаар багийн нутаг “Аргуут” гэх газраас түлээний мод бэлтгэсэн талаар миний хувьд мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтасны 35-36 дугаар хуудас/,
4.Гэрч Г.М******* 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Алтанбулаг сумын Цөх 3 дугаар багийн нутаг “Хазаа” гэх газарт хяналт шалгалт хийх явцад 11-91 СББ улсын дугаартай, “Портер” маркийн тээврийн хэрэгсэл явж байхад нь зогсоон шалгахад Ш******* сумын иргэн Б.Д******* нь түлээний нарс мод зохих зөвшөөрөлгүй ачин тээвэрлэж явж байсан тул тухайн машиныг саатуулсан. Хуулинд заагдсан хугацаагаар 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн ойг сумын Засаг даргын захирамжаар хаасан. 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш Аймгийн Засаг дарга болон Алтанбулаг сумын Засаг даргын захирамж гарсны үндсэн дээр ойг нээж, ойд мод бэлтгэх үйл ажиллагаа явагдах ёстой. Тийм учраас Алтанбулаг сумаас одоогоор хуулийн дагуу ойгоос мод бэлтгэх ямар нэгэн зөвшөөрөл олгогдоогүй. Ой хаасан үед Алтанбулаг сумаас мод бэлтгэх зөвшөөрлийг ямар нэгэн албан тушаалтан олгох ёсгүй. Тухайн хүн нь Хүдэр сумаас түлээний мод бэлтгэх зөвшөөрөл авсан байсан. Тухайн Хүдэр сумаас авсан мод бэлтгэх зөвшөөрлөөр Алтанбулаг сумын нутаг дэвсгэрээс түлээний мод бэлтгэх ёсгүй. Б.Д******* нь Алтанбулаг сумын Цөх 3 дугаар баг “Аргуут” гэх газраас тухайн түлээний хуурай нарс модыг бэлтгэсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтасны 37-38 дугаар хуудас/,
5. Гэрч Г.Э 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Сэлэнгэ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 86 дугаартай тогтоолоор Ш******* сумын орон нутгийн хэрэгцээнд үйлдвэрлэлийн огтлолтоор 900м3, цэвэрлэгээний огтлолоор 1000 м3, цэвэрлэгээний ажлаар түлээ 2450 м3 бэлтгэх хуваарь олгогдсон. Уг тогтоолын 2 дугаар хавсралтаар тухайн модоо бэлтгэх сумыг огтлолтын төрөл тус бүрээр нь зааж өгсөн. Ш******* сум нь Хүдэр сумаас үйлдвэрлэлийн огтлолоор 900 м3, цэвэрлэгээний огтлолоор 1000 м3, цэвэрлэгээний ажлаар түлээ 2450 м3 бэлтгэхээр, 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Ш******* сумын Засаг дарга М.Баярбаатар, Хүдэр сумын Засаг дарга Д.Пүрэвдорж нар хамтран ажиллах гэрээ байгуулсан. Үүний дагуу Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/134 дүгээр захирамж гарган 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Ш******* сумын иргэдийн ахуйн хэрэгцээний түлээний модыг бэлтгүүлэхээр талбай тусгаарлалтын ажлыг хийж гүйцэтгэн мод бэлтгэх эрхийн бичиг олгож мод бэлтгэлийн ажлыг эхлүүлсэн. Хүдэр сумын Ойн ангийн инженер, Хүдэр сумын байгаль хамгаалагч Ш******* сумын байгаль хамгаалагч нар Хүдэр сумын “Шанд” гэх нэртэй газар түлээний мод бэлтгүүлэхээр 48 га талбайд талбай тусгаарлалт хийсэн. Ш******* сумын иргэд 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс эхэлж Хүдэр сумын “Шанд” гэх газраас түлээний мод бэлтгэх ажил эхэлсэн. Тухайн хүн мод бэлтгэх эрхийн бичиг авсан талаар миний хувьд мэдэхгүй байна. Тухайн хүн мод бэлтгэх эрхийн бичиг авсан бол байгаль хамгаалагчаас авсан байх. Миний хувьд Ш******* сумын иргэн Б.Д******* гэх хүний нэр дээр гарал үүслийн гэрчилгээ бичиж хянасан зүйл байхгүй. Тухайн мод бэлтгэгч иргэн, аж ахуй нэгж байгууллага нь эрхийн бичигт заагдсан талбайгаас мод бэлтгэх ёстой. Хэрэв бэлдээгүй бол Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар гэрээ, зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн төрөл, зориулалт, бэлтгэх арга, технологи зөрчиж мод бэлтгэсэн бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ. Мод бэлтгэгч иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь Хүдэр сумаас мод бэлтгэх талбай тусгаарлалт хийлгэчхээд Алтанбулаг сумын нутаг дэвсгэрээс мод бэлтгэлийн ажил явуулж болохгүй. Энэ тухай мөн Ойн тухай хуулийн 35.4 дүгээр зүйлд заасан. Байгаль орчны алба хаагч нар бүгд хяналт тавих үүрэгтэй. Нэг сумаас нөгөө сум руу мод модон материал тээвэрлэх үед гарал үүслийн гэрчилгээ авах ёстой. Мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээний талаар Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтасны 39-41 дүгээр хуудас/,
6.Гэрч Б.Б 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Сэлэнгэ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 86 дугаартай тогтоолоор Ш******* сумын орон нутгийн хэрэгцээнд үйлдвэрлэлийн огтлолтоор 900м3, цэвэрлэгээний огтлолоор 1000 м3, цэвэрлэгээний ажлаар түлээ 2450 м3 бэлтгэх хуваарь олгогдсон. Уг тогтоолын 2 дугаар хавсралтаар тухайн модоо бэлтгэх сумыг огтлолтын төрөл тус бүрээр нь зааж өгсөн. Ш******* сум нь Хүдэр сумаас үйлдвэрлэлийн огтлолоор 900 м3, цэвэрлэгээний огтлолоор 1000 м3, цэвэрлэгээний ажлаар түлээ 2450 м3 бэлтгэхээр 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Ш******* сумын Засаг дарга М.Баярбаатар, Хүдэр сумын Засаг дарга Д.Пүрэвдорж нар хамтран ажиллах гэрээ байгуулан. Үүний дагуу Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/134-р захирамж гарган 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Ш******* сумын иргэдийн ахуйн хэрэгцээний түлээний модыг бэлтгүүлэхээр талбай тусгаарлалтын ажлыг хийж гүйцэтгэн, мод бэлтгэх эрхийн бичиг олгож, мод бэлтгэлийн ажлыг эхлүүлсэн. Хүдэр сумын Ойн ангийн инженер, Ш******* сумын байгаль хамгаалагч Ж.Алтангэрэл нарын хамт Хүдэр сумын “Шанд” гэх нэртэй газар түлээний мод бэлтгүүлэхээр 48га талбайд талбай тусгаарлалт хийсэн. Ш******* сумын иргэд 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн Хүдэр сумын “Шанд” гэх газраас түлээний мод бэлтгэх ажил эхэлсэн. Ш******* сумын иргэн Б.Д******* нь 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр миний бие 0091287 тоот эрхийн бичгийг 8м3 түлээний нарс бэлтгүүлэхээр бичиж өгсөн. Тухайн мод бэлтгэгч иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь эрхийн бичигт заагдсан талбайгаас мод бэлтгэх ёстой. Мод бэлтгэгч иргэн аж ахуйн нэгж байгууллага нь Хүдэр сумаас мод бэлтгэх талбай тусгаарлалт хийлгэчихээд Алтанбулаг сумын нутаг дэвсгэрээс мод бэлтгэлийн ажил явуулж болохгүй. Ш******* сумын иргэд Хүдэр сумын нутаг дэвсгэрээс мод бэлтгэх үйл ажиллагаанд Хүдэр, Ш******* сумын Байгаль орчны алба хаагч нар бүгд хяналт тавих үүрэгтэй. 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Ш******* сумын иргэн Г.Буяндэлгэр, Б.Д*******, Р.Баярбаясгалан, Ганзориг, Ш******* сумын байгаль хамгаалагч Ж.Алтангэрэл нарыг Хүдэр сумын “Шанд” гэх газар луу дагуулан очиж мод бэлтгэх газрыг зааж өгч мод бэлтгэх эрхийн бичиг олгосон. Тухайн хүмүүс түлээний мод бэлтгэх ёстой. Хүдэр сумын “Шанд” гэх газрыг сайн мэднэ. Хүдэр сумаас Алтанбулаг сум руу мод модон материал тээвэрлэх үед гарал үүслийн гэрчилгээ заавал авах ёстой...” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтасны 42-43 дугаар хуудас/,
7.Гэрч Т.М 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Сэлэнгэ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 86 дугаартай тогтоолоор Ш******* сумын орон нутгийн хэрэгцээнд үйлдвэрлэлийн огтлолтоор 900м3, цэвэрлэгээний огтлолоор 1000 м3, цэвэрлэгээний ажлаар түлээ 2450 м3 бэлтгэх хуваарь олгогдсон. Уг тогтоолын 2 дугаар хавсралтаар тухайн модоо бэлтгэх сумыг огтлолтын төрөл тус бүрээр нь зааж өгсөн. Ш******* сум нь Хүдэр сумаас үйлдвэрлэлийн огтлолоор 900 м3, цэвэрлэгээний огтлолоор 1000 м3, цэвэрлэгээний ажлаар түлээ 2450 м3 бэлтгэхээр 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Ш******* сумын Засаг дарга М.Баярбаатар, Хүдэр сумын Засаг дарга Д.Пүрэвдорж нар хамтран ажиллах гэрээ байгуулан үүний дагуу Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/134 дүгээр захирамж гарган 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Ш******* сумын иргэдийн ахуйн хэрэгцээний түлээний модыг бэлтгүүлэхээр талбай тусгаарлалтын ажлыг хийж гүйцэтгэн мод бэлтгэх эрхийн бичиг олгож мод бэлтгэлийн ажлыг эхлүүлсэн. 2019 оны 10 дугаар сарын 31-нд манай сумын Байгаль хамгаалагч, Ш******* сумын Байгаль хамгаалагч Ж.Алтангэрэл нэртэй газар 48 га талбайд мод бэлтгэлийн талбай тусгаарлалтыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн. Ш******* сумын иргэд 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс эхэлж түлээний мод бэлтгэх ажил эхэлсэн. Ш******* сумын иргэн Б.Д******* нь 2019 оны 10-р сарын 31-ны өдөр Байгаль хамгаалагч Б.Батсүхээр 0091287 тоот 8 м3 түлээний нарс бэлтгэх мод бэлтгэх эрхийн бичиг авч явсан. Гарал үүслийн гэрчилгээ аваагүй болно. Тухайн мод бэлтгэгч иргэн, аж ахуй нэгж, байгууллага нь эрхийн бичигт заагдсан талбайгаас мод бэлтгэх ёстой. Хэрэв тухайн газраас бэлдээгүй бол Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар гэрээ, зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн төрөл, зориулалт, бэлтгэх арга, технологи зөрчиж мод бэлтгэсэн бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ. Мод бэлтгэгч иргэн аж ахуйн нэгж байгууллага нь Хүдэр сумаас мод бэлтгэх талбай тусгаарлалт хийлгэчхээд Алтанбулаг сумын нутаг дэвсгэрээс мод бэлтгэлийн ажил явуулж болохгүй. Энэ тухай мөн Ойн тухай хуулийн 35.4 дүгээр зүйлд заасан байдаг. Байгаль орчны албан хаагч нар бүгд хяналт тавих үүрэгтэй. 2019 оны 10 дугаар сарын 31-нд сумын Байгаль хамгаалагч нарын хамт Ш******* сумын иргэн Г.Буяндэлгэр, Р.Баярбаясгалан, Б.Д*******, Ганзориг, Ш******* сумын байгаль хамгаалагч Ж.Алтангэрэл нарт Хүдэр сумын “Шанд” нэртэй газраас түлээний мод бэлтгэх талбай тусгаарласан газрыг дагуулж очиж зааж өгч мод бэлтгэх эрхийн бичгийг олгож түлээний мод бэлтгэх стандарт, заавар зөвлөгөөг өгч ажилласан. Нэг сумаас нөгөө сум руу мод модон материал тээвэрлэх үед гарал үүслийн гэрчилгээний талаар ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан байдаг”... гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтасны 44-45 дугаар хуудас/,
8.Гэрч Ж.А 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Сэлэнгэ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 86 дугаартай тогтоолоор Ш******* сумын орон нутгийн хэрэгцээнд үйлдвэрлэлийн огтлолтоор 900м3, цэвэрлэгээний огтлолоор 1000 м3, цэвэрлэгээний ажлаар түлээ 2450 м3 бэлтгэх хуваарь олгогдсон. Уг тогтоолын 2 дугаар хавсралтаар тухайн модоо бэлтгэх сумыг огтлолтын төрөл тус бүрээр нь зааж өгсөн. Ш******* сум нь Хүдэр сумаас үйлдвэрлэлийн огтлолоор 900 м3, цэвэрлэгээний огтлолоор 1000 м3, цэвэрлэгээний ажлаар түлээ 2450 м3 бэлтгэхээр 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Ш******* сумын Засаг дарга М.Баярбаатар, Хүдэр сумын Засаг дарга Д.Пүрэвдорж нар хамтран ажиллах гэрээ байгуулан үүний дагуу Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/134 дүгээр захирамж гарган 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Ш******* сумын иргэдийн ахуйн хэрэгцээний түлээний модыг бэлтгүүлэхээр талбай тусгаарлалтын ажлыг хийж гүйцэтгэн мод бэлтгэх эрхийн бичиг олгож мод бэлтгэлийн ажлыг эхлүүлсэн. Хүдэр сумын Ойн ангийн инженер Т.Мөнхтуул, Хүдэр сумын байгаль хамгаалагч нар болон миний бие хамт Хүдэр сумын “Шанд” гэх нэртэй газар түлээний мод бэлтгүүлэхээр талбайд талбай тусгаарлалт хийсэн. Ш******* сумын иргэд 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс эхэлж Хүдэр сумын “Шанд” гэх газраас түлээний мод бэлтгэлийн ажил явуулж эхэлсэн. Тухайн мод бэлтгэгч иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь мод бэлтгэх эрхийн бичигт заагдсан талбайгаас модоо бэлтгэх ёстой. Мод бэлтгэгч иргэн аж ахуй нэгж байгууллага нь Хүдэр сумаас мод бэлтгэх талбай тусгаарлалт хийлгэчхээд Алтанбулаг сумын нутаг дэвсгэрээс мод бэлтгэлийн ажил явуулж болохгүй. Ш******* сумын иргэд Хүдэр сумын нутаг дэвсгэрээс мод бэлтгэх үйл ажиллагаанд Хүдэр, Ш******* сумын Байгаль орчны алба хаагч нар бүгд хяналт тавьж ажиллах үүрэгтэй. Би 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Ш******* сумын иргэн Г.Буяндэлгэр, Б.Д*******, Р.Баярбаясгалан, Ганзориг, Хүдэр сумын Ойн ангийн инженер Т.Мөнхтуул, Байгаль хамгаалагч нарын хамт Хүдэр сумын “Шанд” гэх газар луу хамт очиж мод бэлтгэх талбайг заалгуулж мод бэлтгэхээр явж байсан иргэдэд мод бэлтгэх эрхийн бичиг бичүүлсэн. Хүдэр сумын ойн ангийн инженер Т.Мөнхтуул, байгаль хамгаалагч нар түлээний модонд бэлтгэх, мод ямар байх талаар Г.Буяндэлгэр, Б.Д*******, Р.Баярбаясгалан, Ганзориг нарт заавар, зөвлөгөө өгсөн. Ш******* сумын иргэн Г.Буяндэлгэр, Б.Д*******, Р.Баярбаясгалан, Ганзориг нар мод бэлтгэх талбайг заалгуулсан болохоор хаанаас, ямар мод бэлтгэх талаар сайн мэдэж байсан. Ш******* сумын иргэд Алтанбулаг сумын Цөх 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Аргуут” гэх газраас мод бэлтгэх зөвшөөрөл ерөөсөө байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтасны 46-47 дугаар хуудас/,
9. Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний ”Ашид билгүүн” ХХК-ний 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн №ТХҮ/518-050 тоот шинжээчийн дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: “...11-91 СББ улсын дугаартай, 2003 онд Монгол Улсад орж ирсэн “Hyunday Porter” маркийн автомашиныг өнгө үзэмж техникийн байдлаас хамааран 2019 оны 11 сарын байдлаар 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгийн үнэтэй болно...” гэх дүгнэлт,
10. Сэлэнгэ аймгийн “Сэлэнгэ” бүсийн сум дундын ойн ангийн дарга, “Бэлчир” бүсийн ойн ангийн инженер, техникч нарын 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн №13 дугаартай шинжээчийн дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: “1.Б.Д*******ын бэлтгэж тээвэрлэж явсан гэх мод нь нарс төрлийн хуурай, түлээний модонд хэрэглэх зориулалтаар 1 метр 50 см урттайгаар тайрч бэлтгэсэн мод байна. 2.Алтанбулаг Цөх 3-р баг, Аргуут гэх газар нутаг нь ашиглалтын бүсийн ойн сан болно. 3. Ойн бүсийн 3 дугаар мужид хамаарна. 4. ...Б.Д*******ын бэлтгэсэн гэх 83 ширхэг модонд ...үзлэг хийхэд 10-14 см-ийн голчтой 28 ширхэг /0.6108 м3/ мод нь түлшний модны стандартад нийцсэн байх бөгөөд бусад 16-44 см голчтой 55 ширхэг /3.473 м3/ мод нь хэрэглээний бөөрөнхий мод гуалингийн ангилалд багтаж байна. ...Түлээ 0.6108 м3х1200.000х1.0 = 73.296 төгрөг, хэрэглээ 3,473 м3 х 120.000 х 1.8 = 750.168 төгрөг болж байх ба нийт 83 ширхэг 4.0838 м3 модны экологи-эдийн засгийн үнэлгээ нь 823.464 төгрөг болж байна. ...” гэх дүгнэлт /хх-ийн 1 дүгээр хавтасны 215-217 дугаар хуудас/,
11.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, 12.Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 13.Эд хөрөнгө битүүмжлэх тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 14.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, 20.Зөрчлийн шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, 21.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, 22.Монгол Улсын Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн акт, 23.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл зэрэг болон болон гэрч хохирогчид хууль сануулан авсан мэдүүлэг болон хуулийн дагуу цуглуулж авсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэх хангалттай нөхцөл бүрдсэн байна гэж шүүх дүгнэв.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Д******* нь 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын “Шанд” гэх газраас 8 метр куб түлээний мод бэлтгэх 0091287 дугаартай эрхийн бичгийг 2 хоногийн хугацаатайгаар эрх бүхий албан тушаалтнаас авч, мод бэлтгэх талбай тусгаарлалт хийсэн газрыг Хүдэр сумын Байгаль хамгаалагч Б.Батсүхээр заалгасан боловч 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн “Алтанбулаг” сумын Цөх 3 дугаар багийн “Аргуут” гэх газраас 4.0238 метр куб, 83 ширхэг буюу 0.6108 метр куб түлээний мод, 3.473 метр куб хэрэглээний хуурай нарс мод бэлтгэж, иргэн Ц.Гиймаагийн эзэмшлийн 11-91 СББ улсын дугаартай Хюндэй портер маркийн тээврийн хэрэгсэлд ачиж явж байгаад байгаль орчны хяналт шалгалт хийх эрх бүхий албан тушаалтнуудад саатуулагдан шалгуулсан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Д******* нь түлээний мод бэлтгэх зөвшөөрлөөр түлээний болон хэрэглээний мод бэлтгэж зөвшөөрлийг зориулалтын бусаар ашиглаж, Хүдэр сумын “Шанд” гэх газраас мод бэлтгэх зөвшөөрөл өгсөн байхад “Алтанбулаг” сумын Цөх 3 дугаар багийн “Аргуут” гэх өөр газраас мод бэлтгэж зөвшөөрлийн бичиг баримтад заасан зориулалтаас өөр, Алтанбулаг сумын нутаг дэвсгэрээс зохих зөвшөөрөлгүй хуурай нарс мод бэлтгэсэн нь Ойн тухай хуулийн 35.4 дүгээр зүйлийг зөрчиж хууль бусаар мод бэлтгэж ойн санд 823.464 төгрөгийн хохирол учруулж Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн бүлэгт хамаарах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэх” гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хяналт шалгалт хийж байсан ажилтнууд болох гэрч С.Мөнхзул, Г.Март нарын “...2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Алтанбулаг сумын Цөх 3 дугаар багийн нутаг “Хазаа” гэх газар хяналт шалгалт хийх явцад 11-91 СББ улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгсэл явж байхад нь зогсоож шалгахад, Ш******* сумын иргэн Б.Д******* нь түлээний нарс мод зохих зөвшөөрөлгүй ачиж тээвэрлэж явж байсан тул тухайн машиныг саатуулж шалгасан. ... Тухайн хүмүүс Хүдэр сумаас түлээний мод бэлтгэх зөвшөөрөл авсан байсан. Тухайн Хүдэр сумаас авсан мод бэлтгэх зөвшөөрлөөр Алтанбулаг сумын нутаг дэвсгэрээс түлээний мод бэлтгэх ёсгүй. Тухайн хүний үйлдэл хууль бус үйлдэл юм. 11-91 СББ улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслээр Ш******* сумын иргэн Д******* нь түлээний хуурай нарс мод зохих зөвшөөрөлгүй тээвэрлэж явж байсан. Б.Д******* нь Алтанбулаг сумын Цөх 3 дугаар баг “Аргуут” гэх газраас бэлтгэсэн байсан. ... Хүдэр сумаас түлээний мод бэлтгэх зөвшөөрөл олгохдоо мод бэлтгэх газрыг нь зааж өгсөн байгаа. Ямар учраас Алтанбулаг сумын Цөх 3 дугаар багийн нутаг “Аргуут” гэх газраас түлээний мод бэлтгэсэн талаар миний хувьд мэдэхгүй байна...” гэсэн утга бүхий мэдүүлгүүдээр,
Хүдэр сумын байгаль орчны улсын байцаагч гэрч Г.Энхтүвшин, Хүдэр сумын ойн ангийн инженер гэрч Т.Мөнхтуул нарын “...Сэлэнгэ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 86 дугаартай тогтоолоор Ш******* сумын орон нутгийн хэрэгцээнд үйлдвэрлэлийн огтлолтоор 900 м3, цэвэрлэгээний огтлолоор 1000 м3, цэвэрлэгээний ажлаар түлээ 2450 м3 бэлтгэх хуваарь олгогдсон. Уг тогтоолын 2 дугаар хавсралтаар тухайн модоо бэлтгэх сумыг огтлолтын төрөл тус бүрээр нь зааж өгсөн. Ш******* сум нь Хүдэр сумаас үйлдвэрлэлийн огтлолоор 900 м3, цэвэрлэгээний огтлолоор 1000 м3, цэвэрлэгээний ажлаар түлээ 2450 м3 бэлтгэхээр, 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Ш******* сумын Засаг дарга М.Баярбаатар, Хүдэр сумын Засаг дарга Д.Пүрэвдорж нар хамтран ажиллах гэрээ байгуулсан. Үүний дагуу Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/134 дүгээр захирамж гарган 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Ш******* сумын иргэдийн ахуйн хэрэгцээний түлээний модыг бэлтгүүлэхээр талбай тусгаарлалтын ажлыг хийж гүйцэтгэн мод бэлтгэх эрхийн бичиг олгож мод бэлтгэлийн ажлыг эхлүүлсэн. Хүдэр сумын Ойн ангийн инженер, Хүдэр сумын байгаль хамгаалагч Ш******* сумын байгаль хамгаалагч нар Хүдэр сумын “Шанд” гэх нэртэй газар түлээний мод бэлтгүүлэхээр 48 га талбайд талбай тусгаарлалт хийсэн. Ш******* сумын иргэд 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс эхэлж Хүдэр сумын “Шанд” гэх газраас түлээний мод бэлтгэх ажил эхэлсэн. ... Тухайн хүн мод бэлтгэх эрхийн бичиг авсан бол байгаль хамгаалагчаас авсан байх. ...Тухайн мод бэлтгэгч иргэн, аж ахуй нэгж байгууллага нь эрхийн бичигт заагдсан талбайгаас мод бэлтгэх ёстой. Хэрэв бэлдээгүй бол Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар гэрээ, зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн төрөл, зориулалт, бэлтгэх арга, технологи зөрчиж мод бэлтгэсэн бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ. Мод бэлтгэгч иргэн аж ахуйн нэгж байгууллага нь Хүдэр сумаас мод бэлтгэх талбай тусгаарлалт хийлгэчхээд Алтанбулаг сумын нутаг дэвсгэрээс мод бэлтгэлийн ажил явуулж болохгүй. Энэ тухай мөн Ойн тухай хуулийн 35.4 дүгээр зүйлд заасан байгаа. Байгаль орчны алба хаагч нар бүгд хяналт тавих үүрэгтэй. Нэг сумаас нөгөө сум руу мод модон материал тээвэрлэх үед гарал үүслийн гэрчилгээ авах ёстой. Мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээний талаар Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан байгаа...” гэсэн утга бүхий мэдүүлгүүдээр,
Хүдэр сумын байгаль хамгаалагч гэрч Б.Батсүх, Ш******* сумын байгаль хамгаалагч гэрч Ж.Алтангэрэл нарын “... 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Ш******* сумын иргэдийн ахуйн хэрэгцээний түлээний модыг бэлтгүүлэхээр талбай тусгаарлалтын ажлыг хийж гүйцэтгэн, мод бэлтгэх эрхийн бичиг олгож, мод бэлтгэлийн ажлыг эхлүүлсэн. Хүдэр сумын Ойн ангийн инженер, Ш******* сумын байгаль хамгаалагч Ж.Алтангэрэл нарын хамт Хүдэр сумын “Шанд” гэх нэртэй газар түлээний мод бэлтгүүлэхээр 48 га талбайд талбай тусгаарлалт хийсэн. Ш******* сумын иргэд 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн Хүдэр сумын “Шанд” гэх газраас түлээний мод бэлтгэх ажил эхэлсэн. Ш******* сумын иргэн Б.Д******* нь 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр миний бие 0091284 тоот эрхийн бичгийг 8 м3 түлээний нарс бэлтгүүлэхээр бичиж өгсөн. ... 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Ш******* сумын иргэн Г.Буяндэлгэр, Б.Д*******, Р.Баярбаясгалан, Ганзориг, Ш******* сумын байгаль хамгаалагч Ж.Алтангэрэл нарыг Хүдэр сумын “Шанд” гэх газар луу дагуулж очиж мод бэлтгэх газрыг зааж өгч мод бэлтгэх эрхийн бичиг олгосон. Тухайн хүмүүс түлээний мод бэлтгэх ёстой Хүдэр сумын “Шанд” гэх газрыг сайн мэдэж байгаа. Хүдэр сумаас Алтанбулаг сум руу мод модон материал тээвэрлэх үед гарал үүслийн гэрчилгээ заавал авах ёстой...” гэсэн мэдүүлгээр,
Сэлэнгэ аймгийн “Сэлэнгэ” бүсийн сум дундын ойн ангийн дарга, “Бэлчир” бүсийн ойн ангийн инженер, техникч нарын 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн №13 дугаартай шинжээчийн дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: “1.Б.Д*******ын бэлтгэж тээвэрлэж явсан гэх мод нь нарс төрлийн хуурай, түлээний модонд хэрэглэх зориулалтаар 1 метр 50 см урттайгаар тайрч бэлтгэсэн мод байна. 2.Алтанбулаг Цөх 3-р баг, Аргуут гэх газар нутаг нь ашиглалтын бүсийн ойн сан болно. 3. Ойн бүсийн 3 дугаар мужид хамаарна. 4. ...Б.Д*******ын бэлтгэсэн гэх 83 ширхэг модонд ...үзлэг хийхэд 10-14 см-ийн голчтой 28 ширхэг /0.6108 м3/ мод нь түлшний модны стандартад нийцсэн байх бөгөөд бусад 16-44 см голчтой 55 ширхэг /3.473 м3/ мод нь хэрэглээний бөөрөнхий мод гуалингийн ангилалд багтаж байна. ...Түлээ 0.6108 м3х1200.000х1.0 = 73.296 төгрөг, хэрэглээ 3,473 м3 х 120.000 х 1.8 = 750.168 төгрөг болж байх ба нийт 83 ширхэг 4.0838 м3 модны экологи-эдийн засгийн үнэлгээ нь 823.464 төгрөг болж байна. ...” гэсэн дүгнэлтүүд зэргээр болон хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 11-91 СББ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдсон байна.
Хэдийгээр шүүгдэгч Б.Д*******, түүний өмгөөлөгч М.Гансүх нар нь мод бэлтгэх газар нь бэлтгэх олигтой мод байхгүй байсан учраас цааш яваад хуурай мод авсан өөр сумын нутаг дэвсгэрээс мод бэлтгэсэн гэдгээ мэдээгүй, санаатай үйлдэл байгаагүй гэж мэтгэлцдэг ч мод бэлтгэх эрхийн бичигт Хүдэр сумын “Шанд” гэх газраас мод бэлтгэх тухай заасан, Б.Д*******ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “...би мод бэлтгэхдээ эрхийн бичигт заасан газраас бэлтгээгүй, заасан газар нь нойтон модтой байсан, Шанд, Аргуут гэх газрууд нь замын наана, цаана байдаг юм билээ ...”, гэрч Б.Б “... Б.Д*******аас гадна нэр бүхий хүмүүст Хүдэр сумын Шанд гэх газарт дагуулж очин мод бэлтгэх газрыг зааж өгч мод бэлтгэх эрхийн бичиг олгосон ба тухайн хүмүүс мод бэлтгэх газрыг сайн мэдэж байгаа...”, гэрч Т.М “... түлээний мод бэлтгэх талбай тусгаарласан газарт дагуулж очиж зааж өгсөн...”, гэрч Ж.А “... Хүдэр сумын Шанд гэх газарт хамт очиж мод бэлтгэх талбайг заалгуулж, мод бэлтгэхээр явж байсан иргэдэд мод бэлтгэх эрхийн бичиг бичүүлсэн ...” гэх мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч нь санаатайгаар эрхийн бичигт зааснаас өөр газраас түлээний болон хэрэглээний мод бэлтгэсэн болох нь тогтоогдож тэдгээрийн мэдүүлэг няцаагдаж байна.
Иймд шүүгдэгч Б.Д*******ын “Хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэх” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: ,
Шүүгдэгч Б.Д*******ын үйлдлийг зүйлчилсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулах ялын санкц нь дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас 1 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчлагдсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч Б.Д*******ын үйлдсэн “Хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэх” гэмт хэрэг нь 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр үйлдэгдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д “Үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ”, 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно. ...” гэснийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхэлж яллагдагчаар татах хүртэл тоолно” гэж өөрчлөлт оруулж, мөн өдөр Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг батлан мөрдөж, уг хуулиар хөөн хэлэлцэх хугацааг хэрэгжүүлэхийг тодорхойлсон байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн их суудлын хуралдаанаар “Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн” 01 дугаартай тогтоолоор “Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн” тухай дүгнэлт гаргасан байна.
Иймд хууль буцаан хэрэглэх нөхцөл бүрдсэн бөгөөд шүүгдэгч Б.Д*******ын үйлдсэн “Хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэх” гэмт хэрэг нь 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс өмнө үйлдэгдсэн, гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.10 дугаар зүйлд заасан “нэг” жил өнгөрч, гэмт хэргийн хөөн хэлэлцэх дууссан гэж үзэх үндэслэл тогтоогдсон байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн зарчимд тулгуурлан шүүгдэгч Б.Д*******д холбогдох 193 100 423 0035 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар шүүгдэгч Б.Д*******ын ойн санд учирсан хохирлын ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 823.464х3 = 2.470.392 төгрөгөөр хохирлыг тооцож төлүүлэх нь зүйтэй байна.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эд хөрөнгө түүний үнэ, ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник, хэрэгслийг ойлгоно, мөн зүйлийн 4 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, ... зэвсэг, зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд хураан авахаар зохицуулсан тул шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэн Ц.Гиймаагийн эзэмшлийн Хюндэй портер маркийн тээврийн хэрэгслийн үнэ 4.000.000 /дөрвөн сая/ төгрөг, шүүгдэгчийн эзэмшлийн гар хөрөө, 83 ширхэг нарс мод зэргийг хураан авч,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “... хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, ... зардалд зарцуулна. ...”, 4 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч ... гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.” гэж тус тус зааснаар иргэн Ц.Гиймаагийн эзэмшлийн 11-91 СББ улсын дугаартай “Самсунг” маркийн тээврийн хэрэгслийн үнэ 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгөөс шүүгдэгч Б.Д*******ын байгаль орчинд учруулсан хохирол болох 2.470.392 төгрөгийг нөхөн төлүүлж үлдэгдэл 1.529.608 төгрөгийг болон энэ хэрэгт битүүмжилсэн 83 ширхэг нарс мод зэргийг хураан авч худалдан борлуулж орлогыг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.4-т зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж, 11-91 СББ улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигч иргэн Ц.Гиймаад буцаан олгож тус тус шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авч, битүүмжлэгдсэн 1 ширхэг гар хөрөө, 77 ширхэг нарс мод, 11-91 СББ улсын дугаартай хюндэй портер маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, шүүгдэгч Б.Д*******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1 ширхэг гар хөрөөг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Д******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Д*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОЮУНТУНГАЛАГ