Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/47

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг, улсын яллагч Б.Сүрмандах, шүүгдэгч П.Д*******, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батцэнгэл /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 0556/, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Нарантуяа /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 2264/ нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт П******* Д*******т холбогдох эрүүгийн 2101000480320 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: 1.Монгол улсын иргэн, .. оны ..дүгээр сарын ..-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, операторчин, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ... дүүргийн 4 дүгээр хороо,.... тоотод оршин суух хаягтай, -урьд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 2020/ШЦТ/104 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, уг ял биелэгдсэн, ******* овогт П******* Д******* /РД:*******/; Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/ Шүүгдэгч П.Д******* нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт орших Ялбаг гэх газрын “Бэрлэгийн цагаан тохой” гэх газарт 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж, 1,867,7 грамм бохир жинтэй алт олборлож, байгаль орчинд нийт 334,348,345 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар. Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч П.Д******* нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт орших Ялбаг гэх газрын “Бэрлэгийн цагаан тохой” гэх газарт 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж, 1,867,7 грамм бохир жинтэй алт олборлож, байгаль орчинд нийт 334,348,345 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч П.Д******* нар гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв. Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд: 1.Шүүгдэгч П.Д*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгсөн, дэмжиж оролцож байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, өөр хэлэх зүйлгүй” гэх мэдүүлэг, 2.Хохирогч, иргэний нэхэмжлэгч О.О******* 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр мөрдөн шалган ажиллагааны шатанд өгсөн: “...Байгаль орчинд учирсан хохирлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу 2-3 дахин нэмэгдүүлэн төлүүлдэг. Дүгнэлтийг уншиж танилцлаа. Асуух зүйл байхгүй, санал хүсэлт байхгүй. Нэгдсэн журмаар тухайн орон нутагт ямар нэгэн нөхөн сэргээлт хийгдээгүй. Тухайн иргэн хохирлоо барагдуулсан тохиолдолд ямар нэгэн санал, хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг, 3. Иргэний нэхэмжлэгч Д.О******* 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр мөрдөн шалган ажиллагааны шатанд өгсөн: “...Эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Батмөнхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 11И-3/8815 дугаартай албан бичгийн хүрээнд үнийн санал ирүүлсэн 5 байгууллагаас “Нуман Алтай’’ ХХК-иар экологи, эдийн засгийн хохирлын үнэлгээ гаргуулахаар 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр “Хамтран ажиллах” гэрээг байгуулан тус гэрээний дагуу 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Шинжээч томилох, шинжилгээ хийлгэх” тухай мөрдөгчийн тогтоолыг “Нуман Алтай” ХХК-нд хүргүүлж, улмаар 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр “Нуман-Алтай” ХХК-наас шинжилгээний зардал 3,000,000 төгрөгийг нэхэмжилсэн 87 дугаартай нэхэмжлэхийг ирүүлсэн. Уг нэхэмжпэхийн дагуу тус албаны мөрдөн шалгах ажиллагааны зардлаас 3.000.000 төгрөгийг “Нуман-Алтай” ХХК-ийн Голомт банкны 2405118105 дугаартай дансанд шилжүүлсэн. Иймд тухайн зардлын мөнгөн дүн болох 3,000,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг, 4. ЯллагдагчП.Д*******ийн оршин суух Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Гарден сити хотхоны 1104 дүгээр байрны 505 тоотод байх орон байранд нэгжпэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд , 5.Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар багын нутаг дэвсгэрт орших “Ялбаг” гэх газар хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 6.Яллагдагч П.Д*******ийн оршин суух Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Гарден сити хотхоны 1104 дүгээр байрны 505 тоотод байх орон байранд нэгжлэг хийх явцад хураан авсан шар өнгийн металл зүйлүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 7.П.Д******* болон “Буян-Соён” ХХК-нийг төлөөлж нар 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хоорондоо байгуулсан “Longxing CLG855N” маркийн авто ачигч, Robex 300LС маркийн эксковатор, /шар өнгөтэй/, Robex 520LC маркийн гинжит экскаватор” /шар өнгөтэй/ зэргийг түрээсэлсэн түрээсийн гэрээ, 8.Яллагдагч П.Д*******ийн хууль бусаар ашигт матмал олборлосон гэх хэргийн газарт байсан тээврийн хэрэгслүүдэд үзлэг хийсэн 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 9.Гэрч ,,,, , , , ,, , , ,, , , нарын мэдүүлэг, 10.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Даваанямын 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 5537 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн шаргал өнгийн металлууд нь алтны металл байна. Шинжилгээнд ирүүлсэн 1-5 хүртэл дугаарласан шаргал өнгийн металл нь нийт 1867.7 гр бохир жинтэй байна...” гэх дүгнэлт, 11.Байгаль орчны зөвлөх “Нуман Алтай” ХХК-ийн шинжээч А.Цэнд-Аюушийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн №1/112 дугаартай “...Тус талбайг булж тэгшилсэн байсан тул ухаш нүхний хэмжилт хийх боломжгүй байсан бөгөөд талбай дахь эвдэрсэн газрын нийт хэмжээ 99847м2 буюу 9.98га байна. Тухайн эвдэгдсэн талбайгаас байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ нь 302.220.300 төгрөг болж байна. Тус талбайд техникийн нөхөн сэргээлт хийсэн байсан бөгөөд биологийн нөхөн сэргээлт хийх ажпын зардлын хэмжээ нь 1.038.436 төгрөг болж байна. Тухайн эвдэгдсэн газар нь ямар нэгэн зөвшөөрөл байхгүй, аль нэг аж ахуйн нэгж, нөхөрлөлийн эзэмшилд хамаарахгүй байна...” гэх дүгнэлт, 12. “Цэц үнэлгээ” ХХК-ийн шинжээч Д.Отгонцагааны 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн №220010 дугаартай “...Гэрч С.Уянгын эзэмшлийн “Hyundai Robex 300LC” маркийн 71- 30 улсын дугаартай, экскаваторын үнэлгээ 58.320.000 төгрөг, 13.“Цэц үнэлгээ” ХХК-ийн шинжээч Д.Отгонцагааны 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн №220011 дугаартай Шинжээчийн дүгнэлт, НЭГТГЭЛ ДҮГНЭЛТ Д/д Хөрөнгийн нэр Зориулалт Хэмжих нэгж Тоо хэмжээ Зах зээлийн үнэ Өнөөгийн үнэ цэнэ 1 74-92 УН улсын дугаартай, “Hyundai Robex 4700LC-7” экскаватор ш 1 45,812,000 45,812,000 2 96-73 УБ “Hyundai Robex 500LC-7” экскаватор ш 1 42,997,333 42,997,333 ийн хөрөнгө 88,809,333 88,809,333 3 Shantui SD22 бульдозер ш 1 55,756,450 55,1756,450 4 Алтны буу Алт угаах усан буу ш 1 35,333,333 35,333,333 5 Вагончиктой чиргүүл Агуулах ш 1 4,000,000 4,000,000 6 5 ханатай зуны гэр Амьдран суух ш 3 1Ч1,2 =3,600,000 1Ч1,2 =3,600,000 7 Цахилгаан үүсгүүр 30кв хүчин чадалтай ш 1 7,833,333 7,833,333 8 Газ 66 Усны машин ш 1 2,959,250 2,959,250 П.Д*******ийн хөрөнгө 109,482,367 109,482,367 9 НИЙТ ДҮН 198,291,700 198,291,700 Хүснэгт2 Техникийн үнэлгээ 14. Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 8/5123 дугаартай “...Солбилцол бүхий талбайг Геологи, уул уурхайн кадастрын зураг зүйн мэдээллийн системд 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар шүүж үзэхэд хүчин төгөлдөр ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалгүй байна...” гэх албан бичиг, 15. Шүүгдэгч П.Д*******ийн яллагдагчаар 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2021 оны 10 дугаар сарын 27-ноос эхлэн алт олборлолт, нөхөн сэргээлт хийж эхэлсэн. 14 хоног ажиллаад буух гэж байгаад цагдаад баригдсан. Тухайн газар нөхөн сэргээлт хийх, алт олборлохдоо тусгай зөвшөөрөл аваагүй. Би 1 удаа 2021 оны 11 дүгээр сарын 10-нд 1 кг гаран алт зарсан ба уг алтны 500 грамм нь минийх бөгөөд бусад нь би хүмүүст түлш зарж худалдан авсан алт байсан. Би алтны ченж маягаар ажиллаж Сэлэнгэ, Төв аймгаар явж алтны металыг улсуудаас хямдхан авч зардаг байсан ба тухайн хүмүүсдээ түлш, тосыг нь авч өгдөг байсан...” гэх мэдүүлэг, “...23 гр алтыг нутгийн малчинд одоо нэр усыг нь сайн мэдэхгүй байна, манайхан дээр 2 үхэр зарна гэж ирэхээр нь аваад, тухайн махны мөнгөнд бодоод 23 гр алт өгсөн.ын данснаас орж ирсэн 1.199.155.000 төгрөг бол алт худалдсан мөнгө ба 7 кг гаран алт худалдан авсан. 2021 оны 11 дүгээр сарын 10-нд 1 кг гаран алт зарсан, уг алтны 500гр минийх гэж хэлсэн нь миний бусдаас худалдан авч байсан алтнаас тасалж авч өөртөө хадгалан хуримтлал үүсгэж байсан алт байсан. ...нэг үхрийг 1,200,000 төгрөгөөр тооцож, 2,400,000 төгрөгний зөрүүнд тооцож уг алтыг өгсөн. Наранбатын “Хьюндай ЛС-520” маркийн экскаватор нь анхнаасаа эвдрэлтэй байсан бөгөөд огт ашиглагдаагүй. Тухайн техникийг засварлаагүй...ийн “Хьюндай 5000” экскаватор нь бас эвдэрхий бөгөөд мотор нь цохисон ...засварлаад 1 хоног ажиллуулах гэж үзээд буцаад эвдэрчихсэн. Тэгэхээр ийн 4700 экскаватор, Алтантэвшийн “Хьюндай 3000” загварын 2 экскаватор ашиглагдсан юм ...Хэргийн газарт байгаа Дизель мотороор цахилгаан гаргаж уг цахилгаанаар усан буу ажилладаг юм. ...1 ковшийг бульдозертой хамт нөхөн сэргээлтэнд ашигласан. ...өмнө нь миний алт олборлож байсан газар бол энэ биш, уг газраас 5-6км зайтай байсан...” гэх мэдүүлэг, 16. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, 17.Зөрчлийн шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, 18.Шүүгдэгчийн хувийн байдал тогтоосон баримтууд, 19.Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, 20.Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, 21.Хохирогч, яллагдагч, өмгөөлөгчөөс гаргасан хүсэлт, түүнийг шийдвэрлэсэн материал, 22.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэлзэрэг бичгийн нотлох баримт болно. Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй. Шүүгдэгч П.Д*******ийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ. Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар. хохирогчоор тогтоогдсон О.Отгонбаяр нь (төрийн төлөөлж хохирогчоор тогтоогдсон болно) мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон газрын хэвлийд халдсан экологи-эдийн засгийн үнэлгээгээр тогтоогдсон хохирлыг нөхөн төлүүлж, нэхэмжилмээр байна. Байгаль орчинд учирсан хохирлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу 2-3 дахин нэмэгдүүлэн төлүүлдэг гэжээ. Шүүгдэгч П.Д*******ийн гэмт хэргийн улмаас байгаль экологид учруулсан хохирлын хэмжээг эвдрэлд өртсөн 99847м2 буюу 9,98га талбайн хэмжээгээр шинжээч дараахь байдлаар гаргажээ. Байгаль орчинд учруулсан экологи-эдийн засгийн хохирлын дүн Д/д Байгаль орчны бүрдэл хэсгүүд Хохирлын үнэлгээ, төгрөгөөр 1 Эдэлбэр газарт учруулсан хохирлын хэмжээ 79,133 2 Газрын хэвлийд учруулсан хохирлын хэмжээ 291,289,566 3 Усны нөөцөд учруулсан хохирлын хэмжээ 0 4 Хөрсөн бүрхэвчинд учруулсан хохирлын хэмжээ 5,718,315 5 Ургамлан нөмрөгт учруулсан хохирлын хэмжээ 5,133,287 6 НИЙТ ХОХИРЛЫН ХЭМЖЭЭ 302 220 300 Хүснэгт2 Байгаль орчны хохирлын үнэлгээний нэгдсэн дүн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3, 49.4.5, 49.5.1, 49.5.2 дахь хэсэгт тус тус зааснаар энэхүү гэмт хэргийн улмаас шүүгдэгч П.Д*******ийн хууль бус ашиглалтаас өртөгдсөн хохирол, хор уршиг болох эдэлбэр газарт 79,133Ч3=237,399 төгрөг, хөрсөн бүрхэвчинд 5,718,315Ч3=17,154,945 төгрөг, ургамлан нөмрөгт 5,133,287Ч5=25,666,435 төгрөг, нийт 43,058,779 /дөчин гурван сая тавин найман мянга долоон зуун далан есөн/ төгрөгийг шүүгдэгчийн зүгээс Байгаль орчин, уур амьсгалын санд нөхөн төлснийг дурьдах нь зүйтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж; Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт: “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус хуульчилсны дагуу хураан авсан алтыг хууль бус ашиглалтаас өртөгдсөн газрын хэвлийд учруулсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулах нь хуульд нийцнэ гэж үзлээ. Иймд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2.6 дахь хэсэгт зааснаар энэхүү гэмт хэргийн улмаас шүүгдэгч П.Д*******ийн хууль бус ашиглалтаас өртөгдсөн газрын хэвлийд учруулсан хохирол 291,289,566 /хоёр зуун ерэн нэгэн сая хоёр зуун наян есөн мянга таван зуун жаран зургаан/ төгрөгийг, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч П.Д*******ийн гэмт хэрэг үйлдэж хууль бусаар олсон ашиг 1,8кг алтыг эд мөрийн баримтаар хураагдсан ба шинжээчийн үнэлгээний дүгнэлтээр (1кг=170,217,058) төгрөг, нийт 291,289,566 төгрөгөөр үнэлснийг газрын хэвлийд учруулсан хохирол 291,289,566 төгрөг нөхөн төлөхөд зарцуулахаар шийдвэрлэсэн болно. (Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн №5537 дугаартай дүгнэлтэнд дурдсан 1-5 хүртэл дугаарласан ууттай, нийт 1867.7 гр бохир жинтэй алтны металлууд Эрүүгийн цагдаагийн албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа болно) Мөн шүүгдэгч П.Д******* нь техникийн нөхөн сэргээлтийг хийснийг дурьдаж, биологийн нөхөн сэргээлтийн зардал, мониторинг хийх зардал 952693+85742= 1,038,436 /нэг сая гучин найман мянга дөрвөн зуун гучин зургаан/ төгрөгийг гаргуулан, Байгаль орчин, уур амьсгалын санд оруулах, гэмт хэрэг үйлдэж олсон орлого 2,400,000 /хоёр сая дөрвөн зуун мянга/-н төгрөгийг шүүгдэгчээс албадан гаргуулж, Улсын орлогод оруулах нь зүйтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт: “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж хуульчилсны дагуу бусдын өмчлөлд байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан авто тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон дараахь техникүүдийг хууль ёсны өмчлөгч, эзэмшигчид нь буцаан олгож, эд хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон үнийг гэм буруутай этгээдээс гаргуулан, Улсын орлогод оруулах; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч П.Д*******ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан; а/ хөрөнгийн үнэлгээгээр 45,812,000 төгрөгөөр үнэлэгдсэн 74-92 УН улсын дугаартай “Hyundai Robex-4700LC-7” маркийн экскаваторыг хууль ёсны өмчлөгч, эзэмшигч Алтан сан Актив ББСБ ХХК, т буцаан олгож; б/ хөрөнгийн үнэлгээгээр 58,320,000 төгрөгөөр үнэлэгдсэн 71-30 УР улсын дугаартай,“Hyundai Robex-300LC”маркийн экскаваторыг хууль ёсны өмчлөгч, эзэмшигч д буцаан олгож, тэдгээр техникийн үнэлгээгээр тогтоогдсон 104,132,000 /нэг зуун дөрвөн сая нэг зуун гучин хоёр мянга/ төгрөгийг шүүгдэгч П.Д*******ээс гаргуулан, Улсын төсөвт орлогод оруулахаар шийдвэрлэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт зааснаар энэхүү хэрэгт битүүмжлэгдсэн; а/ эд хөрөнгийн үнэлгээгээр 35,333,333 төгрөгөөр үнэлэгдсэн алт угаах зориулалттай 60 скрубур усан буу 1 ширхэг, б/ эд хөрөнгийн үнэлгээгээр 7,833,333 төгрөгөөр үнэлэгдсэн марк, загвар нь тодорхойгүй, дизель 30кв цахилгаан үүсгүүр 1 ширхэгийг тус тус битүүмжлэлээс чөлөөлж, худалдан борлуулж, Улсын төсөвт орлогод оруулах; Мөн улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгч П.Д*******ийн эзэмшлийн “Оросын холбооны улсад үйлдвэрлэсэн 66 маркийн, ногоон өнгийн ямар нэгэн улсын дугаар байхгүй, арлын дугаар байхгүй, цистерн загварын ачааны машин 1 ширхэг, Shantui SD22 маркийн арлын болон улсын дугааргүй, шаргал өнгийн түрэгч бульдозер 1 ширхэг, ногоон өнгийн чингэлэг бүхий чиргүүл 1 ширхэг, 5 ханатай, шалгүй, дан давхарлагаатай монгол гэр 3 ширхэг зэргийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч П.Д*******т буцаан олгохоор тогтоов. Гурав.Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар. Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагчийн зүгээс: “...Шүүгдэгч нь прокурорын хяналтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр хүсэлт гаргасан ба хүсэлтийг хянахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгийн 1.2-т заасан нөхцөл байдал хангагдаж байсан тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, шүүгдэгч П.Д*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт хийсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус зүйл ангид зааснаар 8500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 6 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх саналтай байна” гэсэн саналыг гаргажээ. Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батцэнгэлийн зүгээс: “Улсын яллагчийн хохирлыг бодитой учирсан хохирлын хэмжээгээр нь тооцъё гэдэг зөв, нийт учирсан хохирлын хэмжээг 302,220,300 төгрөг гэж тодорхойлсон. ...Хор уршиг буюу ургамалд учирсан хохирлыг 5 нугалж, эдэлбэр газарт учирсан хохирол, хөрсөн бүрхэвчид учирсан хохирол тус бүрийг 3 нугалж нийт хор уршигтай нь 43,058,779 төгрөгийг төлж 4-н төрлийн хохирлын 3-ийг нь арилгасан. ...Цаана нь газрын хэвлийд учирсан хохирол үлдэж байгаа, энэ нь тухайн газрын хэвлийгээс олборлосон металлын хэмжээ тухайн үеийн зах зээлийн үнээр тодорхойлогдоно гэсэн Засгийн газрын тогтоолоор гаргасан томьёо байдаг. Энэ томьёонд оруулан бодохоор 291,289,569 төгрөг гэж тодорхойлогдсон. ...томилогдсон улсын байцаагч нар дүгнэлт гаргахдаа газрын хэвлийд учирсан 291,289,566 төгрөгийн хохирлыг 2 нугалах шаардлагагүй юм байна гэж үзсэн. ...Энэ металлаар нь хуульд зааснаар хохирол нөхөн төлүүлэхэд зарцуулъя, ингэхээр манай үйлчлүүлэгч учруулсан 4 төрлийн хохирлоо бүрэн барагдуулсан гэж үзэх боломжтой болж байна. ...Зөвхөн тухайн газарт татан төвлөрүүлсэн техник хэрэгсэл гэхээсээ илүү олборлолтын үйл ажиллагаанд ашигласан ямар техник, эд зүйл байна вэ? гэдгийг цагдаагийн байгууллагаас шалгаж тогтоосон. 2 экскаватор, 1 усан буу, 1 цахилгаан үүсгүүр гэх зүйлүүд олборлолт явуулахад ашигласан байна гэж үзсэн. Эдгээр 4 техник хэрэгслийг хуулиар 7.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт: “Тухайн этгээдийн өмчлөлд байсан тохиолдолд хураан авч, хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэсэн. Манай үйлчлүүлэгчийн хувьд бусдад төлөх өр төлбөргүй болсон гэж үзэж байна. 2 экскаватор нь Ганхуяг, Уянга гэх хүмүүсийн өмчлөлд байсан техник хэрэгсэл гэдэг нь тогтоогдсон. Өөрийнх нь өмчлөлийн гэх усан буу, цахилгаан үүсгүүр 2 бол Д*******ийн өөрийнх нь өмчлөлийнх гэж үзэж байгаа. Нэгэнт хураан авч улсын орлого болгохгүй хохирол нөхөн төлөхөд зарцуулна гэж байгаа. Хохирол нөхөн төлөхөд зарцуулах гэхээр манай үйлчлүүлэгч хохирлоо нөхөн төлчихсөн. Үүнийг буцааж хууль ёсны өмчлөгчид нь буцаан олгох нь зүйтэй гэсэн саналтай байна. Гэм буруу, хохирлын хэмжээн дээр маргаагүй, хохирол нөхөн төлөх тал дээр шүүхэд нээлттэй үлдээсэн асуудал дээр өөрийн дүгнэлтийг хэллээ. Иймээс хэргийг хялбаршуулсан журмаар гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хохирол нөхөн төлөхөд зарцуулж, цаана нь илүү гарсан хохирол байхгүй учир техник хэрэгслийг нь буцаан эзэнд нь олгож өгнө үү” гэсэн өмгөөллийн дүгнэлтийг хийсэн. Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Нарантуяагийн зүгээс: “...Миний үйлчлүүлэгч гэм буруу болон зүйлчлэлийн хувьд маргаж мэтгэлцээгүй боловч 1 сар цагдан хоригдсон, маш их зүйл ойлгож, ухамсарласан. ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэж заасныг баримтална уу? Хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөрдөгч зөрчөөгүй. ...Хохирлын асуудал гэхээсээ илүү гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. ...үйлчлүүлэгчийн зүгээс 5,500,000 төгрөгөөр оногдуулах боломжтой ...хохирол төлбөрөө 3 жилийн хугацаанд хэсэгчилсэн төлүүлэх боломжийг нээж өгнө үү ” гэсэн өмгөөллийн дүгнэлтийг хийсэн. Шүүх шүүгдэгч П.Д*******т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Шүүгдэгч П.Д*******т эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсний дараа ... учруулсан хохирлыг нөхөн төлсөн”, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшин харамсаж байгаа хувийн байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч П.Д*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8,500,000 /найман сая таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоон, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээтэй төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулан шийдвэрлэсэн. Шүүгдэгч П.Д******* нь 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс сэжигтнээр баривчлагдан, 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс яллагдагчаар цагдан хоригдсон 32 хоногийг 15,000 төгрөгөөр тооцож, (32x15,000=480,000) 480,000 /дөрвөн зуун наян мянга/-н төгрөгийг торгуулийн ялаас хасаж тооцохоор тогтоосон болно. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр хэрэглэх нь зүйтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан iboprofin гэсэн бичлэгтэй хуванцар цагаан өнгийн эм мэт зүйлийн сав 1 ширхэг, Веllа гэсэн бичлэгтэй, хуванцар, өнгөгүй, тунгалаг сав 1 ширхэгийг тус тус устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж; -мөн хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэргийн газрын үзлэгийн явцад дрон ашиглан үйлдсэн 2 ширхэг бичлэг болон 14 ширхэг зураг бүхий саарал өнгийн DVD загварын диск 1 ширхэг, Хаан банкнаас 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 50/12216 дугаартай албан бичгийн хамт ирүүлсэн П.Д*******ийн Хаан банкны 2 дансны хуулга бүхий НР гэсэн нэртэй саарал өнгийн СD 1 ширхэг зэргийг хавтаст хэргийн архивт хадгалах хугацааг дуустал хэргийн хамт хадгалах нь хуульд нийцнэ гэж үзлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар мөрдөн шалгах ажиллагааны явцад “Нуман Алтай” ХХК-наар байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээг гаргуулах зардалд гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 3,000,000 /гурван сая/ төгрөгийг шүүгдэгч П.Д******* нь нөхөн төлснийг дурьдвал зохино. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1 .Шүүгдэгч ******* овогт П******* Д*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж, газрын хэвлийд халдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Шүүгдэгч П.Д*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8,500,000 /найман сая таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай. 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Д*******ийн хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан 8,500 /найман мянга таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8,500,000 /найман сая таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Д******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээтэй төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай. 5.Шүүгдэгч П.Д******* нь 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс сэжигтнээр баривчлагдан, 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс яллагдагчаар цагдан хоригдсон 32 хоногийг 15,000 төгрөгөөр тооцож, (32x15,000=480,000) 480,000 /дөрвөн зуун наян мянга/-н төгрөгийг торгуулийн ялаас хасаж тооцохоор тогтоосугай. 6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр хэрэглэсүгэй. 7.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3, 49.4.5, 49.5.1, 49.5.2 дахь хэсэгт тус тус зааснаар энэхүү гэмт хэргийн улмаас шүүгдэгч П.Д*******ийн хууль бус ашиглалтаас өртөгдсөн хохирол, хор уршиг болох эдэлбэр газарт 79,133Ч3=237,399 төгрөг, хөрсөн бүрхэвчинд 5,718,315Ч3=17,154,945 төгрөг, ургамлан нөмрөгт 5,133,287Ч5=25,666,435 төгрөг, нийт 43,058,779 /дөчин гурван сая тавин найман мянга долоон зуун далан есөн/ төгрөгийг шүүгдэгчийн зүгээс Байгаль орчин, уур амьсгалын санд нөхөн төлснийг дурьдсугай. 8. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2.6 дахь хэсэгт зааснаар энэхүү гэмт хэргийн улмаас шүүгдэгч П.Д*******ийн хууль бус ашиглалтаас өртөгдсөн газрын хэвлийд учруулсан хохирол 291,289,566 /хоёр зуун ерэн нэгэн сая хоёр зуун наян есөн мянга таван зуун жаран зургаан/ төгрөгийг, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч П.Д*******ийн гэмт хэрэг үйлдэж хууль бусаар олсон ашиг 1,8кг алт эд мөрийн баримтаар хураагдсан ба шинжээчийн үнэлгээний дүгнэлтээр (1кг=170,217,058) төгрөг, нийт 291,289,566 төгрөгөөр үнэлснийг газрын хэвлийд учруулсан хохирол 291,289,566 төгрөг нөхөн төлөхөд зарцуулсугай. (Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн №5537 дугаартай дүгнэлтэнд дурдсан 1-5 хүртэл дугаарласан ууттай, нийт 1867.7 гр бохир жинтэй алтны металлууд Эрүүгийн цагдаагийн албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа болно) 9.Шүүгдэгч П.Д******* нь техникийн нөхөн сэргээлтийг хийснийг дурьдаж, биологийн нөхөн сэргээлтийн зардал, мониторинг хийх зардал 952693+85742= 1,038,436 /нэг сая гучин найман мянга дөрвөн зуун гучин зургаан/ төгрөгийг гаргуулан, Байгаль орчин, уур амьсгалын санд оруулах, гэмт хэрэг үйлдэж олсон орлого 2,400,000 /хоёр сая дөрвөн зуун мянга/-н төгрөгийг шүүгдэгчээс албадан гаргуулж, Улсын орлогод оруулсугай. 6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч П.Д*******ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан; а/ хөрөнгийн үнэлгээгээр 45,812,000 төгрөгөөр үнэлэгдсэн 74-92 УН улсын дугаартай “Hyundai Robex-4700LC-7” маркийн экскаваторыг хууль ёсны өмчлөгч, эзэмшигч “Алтан сан Актив” ББСБ ХХК, т буцаан олгож; б/ хөрөнгийн үнэлгээгээр 58,320,000 төгрөгөөр үнэлэгдсэн 71-30 УР улсын дугаартай,“Hyundai Robex-300LC”маркийн экскаваторыг хууль ёсны өмчлөгч, эзэмшигч д буцаан олгож, тэдгээр техникийн үнэлгээгээр тогтоогдсон 104,132,000 /нэг зуун дөрвөн сая нэг зуун гучин хоёр мянга/ төгрөгийг шүүгдэгч П.Д*******ээс гаргуулан, Улсын төсөвт орлогод оруулсугай. 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт зааснаар энэхүү хэрэгт битүүмжлэгдсэн; а/ эд хөрөнгийн үнэлгээгээр 35,333,333 төгрөгөөр үнэлэгдсэн алт угаах зориулалттай 60 скрубур усан буу 1 ширхэг, б/ эд хөрөнгийн үнэлгээгээр 7,833,333 төгрөгөөр үнэлэгдсэн марк, загвар нь тодорхойгүй, дизель 30кв цахилгаан үүсгүүр 1 ширхэгийг тус тус битүүмжлэлээс чөлөөлж, худалдан борлуулж, Улсын төсөвт орлогод оруулсугай. 8. Энэхүү хэрэгт шүүгдэгч П.Д*******ийн эзэмшлийн “Оросын холбооны улсад үйлдвэрлэсэн 66 маркийн, ногоон өнгийн ямар нэгэн улсын дугаар байхгүй, арлын дугаар байхгүй, цистерн загварын ачааны машин 1 ширхэг, Shantui SD22 маркийн арлын болон улсын дугааргүй, шаргал өнгийн түрэгч бульдозер 1 ширхэг, ногоон өнгийн чингэлэг бүхий чиргүүл 1 ширхэг, 5 ханатай, шалгүй, дан давхарлагаатай монгол гэр 3 ширхэг зэргийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч П.Д*******т буцаан олгосугай. 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан iboprofin гэсэн бичлэгтэй хуванцар цагаан өнгийн эм мэт зүйлийн сав 1 ширхэг, Веllа гэсэн бичлэгтэй, хуванцар, өнгөгүй, тунгалаг сав 1 ширхэгийг тус тус устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж; -мөн хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэргийн газрын үзлэгийн явцад дрон ашиглан үйлдсэн 2 ширхэг бичлэг болон 14 ширхэг зураг бүхий саарал өнгийн DVD загварын диск 1 ширхэг, Хаан банкнаас 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 50/12216 дугаартай албан бичгийн хамт ирүүлсэн П.Д*******ийн Хаан банкны 2 дансны хуулга бүхий НР гэсэн нэртэй саарал өнгийн СD 1 ширхэг зэргийг хавтаст хэргийн архивт хадгалах хугацааг дуустал хэргийн хамт хадгалсугай. 10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар мөрдөн шалгах ажиллагааны явцад “Нуман Алтай” ХХК-наар байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээг гаргуулах зардалд гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 3,000,000 /гурван сая/ төгрөгийг шүүгдэгч П.Д******* нь нөхөн төлснийг дурьдсугай. 11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай. 12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ