Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/50

 

 

 

                                      Монгол Улсын нэрийн өмнөөс

 

аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Энхцэцэг,

 улсын яллагч А.Энхтуяа,

 шүүгдэгч Н.Э*******,

 шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А******* овогт Н******* Э*******д холбогдох эрүүгийн 20100560174 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын *******-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байца:

Монгол улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ний өдөр аймгийн суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт аймгийн сумын дугаар баг, төв гудамж, 1-100 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, А******* овогт Н******* Э*******, /РД:МТ79**************17/;

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Н.Э******* нь “2020 оны 10 дугаар сарын *******-наас 09-ний өдөр хүртэлх хугацаанд аймгийн сум, дугаар баг, тосгоны “ ” нэртэй газарт тусгай зөвшөөрөлгүйгээр олборлох зорилгоор хууль бусаар ашигт ммалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн -д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Н.Э******* нь “2020 оны 10 дугаар сарын *******-наас 09-ний өдөр хүртэлх хугацаанд аймгийн сум, дугаар баг, тосгоны “ ” нэртэй газарт тусгай зөвшөөрөлгүйгээр олборлох зорилгоор хууль бусаар ашигт ммалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Н.Э******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангтай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Э*******гийн өгсөн: “Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг[1],

2.Хохирогч Б.О 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Байгаль орчинд учирсан хохирлыг нэхэмжилнэ. Эвдэгдсэн газарт нөхөн сэргээлт хийлгэх санай байна...” гэх мэдүүлэг[2],

.Гэрч Н.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... тосгоны “ ” нэртэй газарт 2020 оны 10 дугаар сарын *******-ны өдөр очиж Э******* ахын экскаваторыг манахаар очсон. Маргааш нь манай ахын экскаваторын шланк нь задарч ажиллахаа болиод шинэ сэлбэг авахаар манай ах, Мөнхөө ах, Лхагвадорж гурав руу явсан. Би олборлох газраа экскаваторын хамт үлдээсэн. Тэгээд байж байхад 4 цагдаа ирж шалгаад экскаваторын компьютерийг аваад явсан. Тухайн газарт экскаватороо байрлуулаад маргааш нь хөрс хуул хийж эхлээд -4 шанага шороо хутган, холдуулж байхад шланк задарч ажиллагаагүй болсон” гэх мэдүүлэг[],

4.Гэрч Д.Л 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Н.Э******* нь манай эхнэрийн төрсөн ах бөгөөд 2020 оны 10 дугаар сарын эхээр Э******* ах уурхай ажиллуулах гэж байгаа гэдгийг олж сонсоод уурхайд нь туслах ажилтнаар ажиллах санал тавиад ажиллахаар болсон. Тэгээд 2 хоногийн өмнө буюу 2020 оны 10 дугаар сарын *******-ны өдөр тосгоны “ ” гэх нэртэй газарт очиж отоглоод 10 дугаар сарын 09-ний өдөр дөнгөж уулын хамар хэсгийг маж экскаваторынхоо замыг тэгшилж засаад урд талын үзүүрээс эхлэн ойролцоогоор 10 орчим шанагаар шороо авч усан буунд хийж байтал экскаваторын гидрийн шаланк нь задарсан учраас ажлаа зогсоогоод сэлбэг авахаар явсан хойгуур цагдаагийн алба хаагч нар ирсэн гэж байсан. Тэгээд би мэдүүлэг өгөхөөр энд ирээд байна. Надаас гадна манай эхнэрийн төрсөн ах Н.Энхбаатар экскаваторын оператороор мөн Мөнхбат гэх ах надтай хамт туслах ажилтан буюу тогоочоор ажиллаж байсан. Өөр ямар нэгэн хүн байгаагүй. Миний сонссоноор бол экскаватор нь Э******* ахын таньдаг ахынх гэж байсан. Усан буу нь хэнийх гэдгийг мэдэхгүй байна. Өмнө нь би олборлох чиглэлээр огт ажиллаж үзэж байгаагүй учраас надад ямар ч мэдэгдэхүүн байхгүй анх удаа туслах ажилтнаар ажиллах гэж байсан юм” гэх мэдүүлэг[4],

5.Гэрч С.М 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Н.Э******* нь манай төрсөн эгчийн охинтой суусан хүргэн нь байгаа юм. Тэгээд хэд хоногийн өмнөөс Н.Э******* хүнээс экскаватор авчихсан ухах гэж байгаа талаараа хэлээд “2- хүний хоол хийгээд байж чадах уу” гэж асуухаар нь зөвшөөрөөд 2020 оны 10 дугаар сарын *******-ны өдөр тосгоны дугаар баг “ ” гэх газарт майхан барьж буусан. Тэгээд маргааш нь буюу 10 дугаар сарын 09-ний өдөр “экскаватор нь эвдэрчихлээ” гээд хамтдаа руу буцаж ирсэн. Тэр хойгуур цагдаагийн алба хаагчид шалгаад явсан гэж байсан. Тэр газарт надаас гадна Э*******гийн дүү Энхбаатар, туслах ажилчин Лхагвадорж, Э******* бид дөрөв байсан. Миний харснаар бол 1 экскаватор болон гитаран гэж нэрлээд байдаг усан буу л байсан. Миний ажигласнаар бол 2- шанага шороо усан буунд хийгээд удаагүй “гидрийн шаланк нь задарчихлаа” гээд ажлаа зогсоогоод Э*******, Лхагвадорж бид гурав руу буцаж ирээд байж байна. Миний хувьд хоол хийж, жижиг сажиг ажилд нь туслахаар явснаас биш өөр зүйл мэдэхгүй байна” гэх мэдүүлэг[5],

6.Гэрч Н.Э 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “....Би аймагийн сум “их ” гэх газарт 2020 оны 10 дугаар сарын *******-ны өдөр Э******* ахын экскаваторыг манахаар очсон. Маргааш нь экскаваторын шаланк нь задарч ажиллахаа болиод шинэ сэлбэг авахаар Э******* ах, Мөнхөө ах, Лхагвадорж тосгон руу явсан. Тэгээд байж байтал 4 цагдаа ирээд экскаваторын компьютерыг хураагаад надаас мэдүүлэг аваад явсан. Бид нар олборлож чадаагүй” гэх мэдүүлэг[6],

7.Гэрч Н.Э 2021 оны ******* дугаар сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “, Учрал-Од нөхөрлөл нь 9 хүний бүрэлдэхүүнтэй байдаг. Н.Э******* гэж манай ах байгаа, нөхөрлөлийг анх байгуулахад гишүүнээр орсон, нөхөрлөлийн гишүүнд байдаг. Хагас жил орчим үйл ажиллагаа явуулсан. Техник хэрэгслийг түрээсээр авч ажилладаг байсан. Ер нь тэгээд ах дүү нар байсан тэр энэ гэж ажил хувиарлаагүй байсан. Тэгээд үйл ажиллагаа их явуулаагүй ээ, би бас сайн мэдэхгүй байна, бичиг баримт, техник хэрэгсэл нь дутуу буруу гээд л яваад байдаг байсан. Нөхөрлөлийн ахлагч Б.Мөнхцэцэг гэж хүн хариуцдаг юм. Гэрээ хийгдсэн хугацаа дууссан гэсэн тэгээд ажиллахгүй байгаа одоо би сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг[7],

8.2022 оны 0 дугаар сарын 0-ны өдрийн “Ашид Билгүүн” ХХК-ний Шинжээчийн Дүгнэлт хэсэгт: “Daewoo-220” марк загварын экскаватор /86-2УБ/ 2022 оны байдлаар 10,000,000 төгрөгийн үнэтэй болохыг тодорхойлов. Алт угаах төхөөрөмж нь 2022 оны байдлаар 1,200,000 төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт[8],

9.”Ашид Билгүүн” ХХК-ний Шинжээчийн Дүгнэлт хэсэгт: “Дээр дурьдагдсан гар аргаар хийсэн угаах төхөөрөмж нийт бодит үнэ цэнийг 11,200,000 /арван нэг сая хоёр зуун мянга/ төгрөг байх боломжтой болохыг тодорхойлов” гэх дүгнэлт[9],

10.Шүүгдэгч Н.Э*******гийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр яллагдагчаар өгсөн: “Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг[10], 11.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол[11], 12.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[12], 1.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[1], 14.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[14], 15.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол[15], 16.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[16], 17.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[17] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамаарай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Н.Э*******гийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдай тохирсон гэж үзлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Б.О нь (төрийн төлөөлж хохирогчоор тогтоогдсон болно) мөрдөн байцаын шатанд шүүгдэгчээс шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон газрын хэвлийд халдсан экологи-эдийн засгийн үнэлгээгээр тогтоогдсон хохирлыг нөхөн төлүүлж, нэхэмжилмээр байна гэжээ.

Экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ

Д/д

Байгаль орчны бүрдэл хэсгүүд

Экологи эдийн засгийн үнэлгээ (бодит хохирол)

Байгаль хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар эдийн засгийн үнэлгээг нэмэгдүүлсэн дүн

Хохирлын үнэлгээ, төгрөгөөр

1

Эдэлбэр газарт учруулсан хохирол

8866,

дахин

26,598,9 төгрөг

2

Хөрсөн бүрхэвчинд учруулсан хохирол

4,191,9

дахин

120,57,17 төгрөг

Ургамлан нөмрөгт учруулсан хохирол

468,58

5 дахин

2417,9 төгрөг

4

Газар доорхи ус

55,47,6

дахин

166,*******0,8 төгрөг

5

НИЙТ

10,214,87

 

228,492,77 төгрөг

Хүснэгт26 Байгаль орчны хохирлын үнэлгээний нэгдсэн дүн[18]

Эвдэрсэн газрын нөхөн сэргээлт хийх зардал

Нэр

Эвдэрсэн газрын нөхөн сэргээлт хийх зардал

Билогийн нөхөн сэргээлт

2,990,456

Техникийн нөхөн сэргээлт

2,261,900

Хян, мониторинг

1,620,000

Нийт

6,872,56

Хүснэгт26 Эвдэрсэн газрын нөхөн сэргээлт хийх зардал[19]

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 2., 2.4, 2.5, 2.6, , 4., 4.4, 4.5, 5.2 дахь хэсэгт тус тус зааснаар энэхүү гэмт хэргийн улмаас шүүгдэгч Н.Э*******гийн хууль бус ашиглаас өртөгдсөн эдэлбэр газар, хөрсөн бүрхэвч, ургамал, газар доорх усанд учирсан хохирол 228,492 /хоёр зуун хорин найман мянга дөрвөн зуун ерэн хоёр мянга/-н төгрөг нөхөн төлсөн болохыг дурьдаж, биологийн болон техникийн нөхөн сэргээлт, хян, мониторингийн зардал 6,872,56 /зургаан сая найман зуун далан хоёр мянга гурван зуун тавин зургаа/-н төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан, Байгаль орчин, уур амьсгалын санд оруулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж,[20]

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт: “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, г зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус хуульчилсан.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс ...техникийн үнэлгээний 10,000,000 төгрөгнөөс 6,872,56 төгрөгийг гаргуулж өгнө үү. Илүү гарсан мөнгийг улсын орлогод оруулах зохицуул хамаарах байх..” гэсэн өмгөөллийн дүгнэлтэд дараахь тайлбарыг хийж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүрээлэн байгаа орчинд аюултай үйлдлийг хэрэгжүүлэх явцдаа тусгай зориулын том оврын техник, тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмж болон орчиндоо аюул учруулж болох бусад хэрэгсэл, тусгай зориулын эд зүйлийг ашиглах нь гэмт хэргийн нийгмийн хор аюулыг нэмэгдүүлж, учруулах хохирлыг ихэсгэхээр барахгүй цаашид гэмт хэрэг үйлдэгдэх бодитой аюул заналыг бий болгож байдаг тул түүнийг таслан зогсоох, цаашид энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдэхээс сэргийлэх, мөн тийм байдлаар гэмт хэрэг үйлдэхээс татгалзуулах зорилгоор гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник, хэрэгслийг хураан авч устгах, улсын орлого болгох, хохирол төлүүлэхэд зарцуулахаар Эрүүгийн хуульд заасан.

Шүүгдэгч Н.Э*******гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник нь бусдын өмчлөлд байх тул хууль ёсны өмчлөгчид нь буцаан олгож, техникийн шинжээчийн үнэлгээгээр гарсан зардлыг гэм буруутай этгээдээс албадан гаргуулж, улсын орлогод оруулах хуулийн зохицуултай. Харин Н.Э*******гийн хууль бус ашиглаас өртөгдсөн газрын биологийн болон техникийн нөхөн сэргээлт, хян, мониторингийн зардал нь байгаль экологид учирсан хор уршиг юм. Хуульд зааснаар хохирлыг нөхөн төлүүлэхэд зарцуулна гэсэн болохоос хор уршгийг нөхөн төлөхөд зарцуулна гэж хуульчлаагүй байна.

Шүүхээс 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч, “Эд хөрөнгийн үнэлгээний бүрэлдэхүүнтэй дахин шинжилгээ хийлгэх тухай” Шүүгчийн захирамж гарснаар Н.Э*******гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1995 онд үйлдвэрлэгдсэн, 56-81 УБ улсын дугаартай, Daewoo-220 маркийн экскаваторт эд хөрөнгийн үнэлгээ хийлгэхээр “Ашид Билгүүн” ХХК-ныг томилж шийдвэрлэсний дагуу өмнөх шинжээчийн дүгнэлтээр хийгдсэн техникийн үнэлгээ харьцангуй багасаж ирсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг эрс дээшлүүлсэн гэж үзсэн.

Улмаар 2022 оны 0 дугаар сарын 0-ны өдөр ТХҮ-821/107 дугаартай шинжээчийн дүгнэлтийг шүүхэд ирүүлсэн.

Төрөл

Хэмжих нэгж

Тоо хэмжээ

Нэгжийн үнэ

Нийт үнэ, төг

Тайлбар

1

Daewoo-220 маркийн 56-81 УБ улсын дугаартай, экскаваторт

ш

1

10,000,000

10,000,000

Гэрэл зураг, бусад материал /элэгдэл тооцсон болно/

2

Алти угаах төхөөрөмж (гитаран буу)

ш

1

1,200,000

1,200,000

Он тодорхойгүй, гар хийцийн

Нийт үнэ, төгрөг

11,200,000

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт тус тус зааснаар энэ гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 862 УБ улсын дугаартай, (Daewoo-220) маркийн экскаваторыг хууль ёсны эзэмшигч С.М буцаан олгож, техникийн эд хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон 10,000,000 /арван сая/ төгрөгийг шүүгдэгч Н.Э*******гаас гаргуулан, Улсын төсөвт орлогод оруулах нь хуульд нийцнэ.

Харин шүүгдэгч нь гар аргаар хийсэн, он тодорхойгүй угаах төхөөрөмжийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байх тул эд хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон 1,200,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах шаардлагагүй гэж үзэж, Д.Лхагвадоржид буцаан олгохоор шийдвэрлэв.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагчийн зүгээс: “...Шүүгдэгч Н.Э*******гийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх заад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа ...учруулсан бодит хохирлыг нөхөн төлсөн” түүний хувийн байдал зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзээд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санай байна. Хорих ял сонгосон нь гэмт хэргийн улмаас учруулсан нөхөн төлбөрийг төлөөгүй байх тул. ....Алт угаах төхөөрөмж битүүмжлэгдэн ирээгүй, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан нь тодорхойгүй байгаа тул Лхагвадоржид буцаан олгоё. ...Нөхөн сэргээлтийн зардал 6,872,56 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан, Улсын орлогод оруулах санай байна...” гэсэн эрүүгийн хариуцлагын саналыг хэлсэн байна.

Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: “...Гэм буруу болон зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Ороод ухаад байгаа газар нь МАК болон ОХУ-ын ухаад ашглаад хаячихсан газар юм. Ар гэр болон хувийн байдлыг харгалзан үзнэ үү, анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон, учруулсан хохирол бага учир ял шийтгэл оногдуулахдаа анхаарна уу? Техникийн үнэлгээний 10,000,000 төгрөгнөөс 6,872,56 төгрөгийг гаргуулж өгнө үү. Илүү гарсан мөнгийг улсын орлогод оруулах зохицуул хамаарах байх ....Торгох ял оногдуулж өгөөч ээ. ...Хүн амьдарч байгаа хугацаандаа тодорхой мөнгө олно. Төлж барагдуулна, яаж төлөх нь энэ хүний асуудал юм. Мөнгөгүй хүнийг битгий торго гэж болохгүй...” гэсэн өмгөөллийн дүгнэлтийг хийсэн.

Шүүх шүүгдэгч Н.Э*******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Н.Э*******гийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх заад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа ...учруулсан бодит хохирлыг нөхөн төлсөн” түүний хувийн байдал зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүхээс шүүгдэгчийн өмгөөлөгчийн торгох ялыг сонгож хэрэглэж өгөхийг хүссэн өмгөөллийн дүгнэлтийг эрүүгийн хариуцлага оногдуулахдаа харгалзан үзсэн болохыг дурьдах нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Н.Э*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалган, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулан шийдвэрлэсэн.

Шүүгдэгч Н.Э******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх нь хуульд нийцнэ гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 6.6, 6.7, 6.8 дугаар зүйлийн 1, 4, 6.10, 6.1, 7.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч А******* овогт Н******* Э*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт ммалын эрэл хайгуул, явуулан хууль бусаар газрын хэвлийд халдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А******* овогт Н******* Э*******д 5400 нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э*******гийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг түүнд даалгасугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 2., 2.4, 2.5, 2.6, , 4., 4.4, 4.5, 5.2 дахь хэсэгт тус тус зааснаар энэхүү гэмт хэргийн улмаас шүүгдэгч Н.Э******* нь хууль бус ашиглаас өртөгдсөн эдэлбэр газар, хөрсөн бүрхэвч, ургамал, газар доорх усанд учирсан хохирол 228,492 /хоёр зуун хорин найман мянга дөрвөн зуун ерэн хоёр мянга/-н төгрөг нөхөн төлсөн болохыг дурьдаж, биологийн болон техникийн нөхөн сэргээлт, хян, мониторингийн зардал 6,872,56 /зургаан сая найман зуун далан хоёр мянга гурван зуун тавин зургаа/-н төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан, Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт тус тус зааснаар энэ гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан :: УБ улсын дугаартай, (....0) маркийн экскаваторыг хууль ёсны эзэмшигч С.М буцаан олгож, техникийн эд хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон 10,000,000 /арван сая/ төгрөгийг шүүгдэгч Н.Э*******гаас гаргуулан, Улсын төсөвт орлогод оруулсугай.

7.Шүүгдэгч Н.Э******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

8.Шүүгдэгч Н.Э******* урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

                     

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ц.АМАРГЭРЭЛ