Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/57

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ, улсын яллагч Т.Нансалмаа, шүүгдэгч Э.З******* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар ******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б******* овогт Э******* З*******од холбогдох эрүүгийн 203*******003 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 0-ны өдөр хүлээн авч, энэ өдөр ердийн журмаар хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ..-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сүлжээний инженер мэргэжилтэй, Юнител группийн ******* аймаг дахь салбарын сүлжээний инженер ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ******* аймгийн ******* сум, ******* дугаар баг, дүгээр айлын тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б******* овогт Э******* З*******, /РД:МЮ9098/, Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/ Шүүгдэгч Э.З******* нь 202 оны 0 дугаар сарын 28-ны өдөр ******* аймгийн ******* сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй кафены гадна зүс үл таних Х.Х хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан нүүрэн тус газарт нь мөргөж, цохиж биед нь өшиглөн зовхинд цус хуралт, уруул, хуруунд няцарсан шарх, зүүн ташаан толгой хэсэгт цус хуралтын зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар. Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .******* дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Э.З******* нь 202 оны 0 дугаар сарын 28-ны өдөр ******* аймгийн ******* сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй кафены гадна зүс үл таних Х.Х хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан нүүрэн тус газарт нь мөргөж, цохиж биед нь өшиглөн зовхинд цус хуралт, уруул, хуруунд няцарсан шарх, зүүн ташаан толгой хэсэгт цус хуралтын зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Э.З******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв. Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд: .Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.З*******ын өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугүй гэж маргах зүйлгүй...” гэх мэдүүлэг, 2.Хохирогч Х.Хий 202 оны дүгээр сарын 8-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “З******* миний урдаас ирээд нүүр рүү мөргөхөд би газарт унасан. Босож иртэл нүүр, ам цус болчихсон, хажууд байсан хүмүүс цагдаа дууд гэж ярьж байсан. Э.З******* миний 2 хацар руу цохисон. Мөн толгойгоороо мөргөсөн. Тэгэхэд нь ухаан балартаад газар уначихсан байсан...” гэх мэдүүлэг, 3.Гэрч С.Хулангийн 202 оны 2 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Х З*******ын урдаас тосож ирээд дайрахад нь З******* нүүр рүү нь нэг удаа мөргөхөд Х газар унасан. Хий нүүрнээс цус гарчихсан байдалтай босож ирээд шаралхаад З*******ын нүүр хэсэг рүү хэд хэд цохисон. З******* урдаас нь удаа нүүр рүү нь цохисон...” гэх мэдүүлэг, 4.Гэрч Б.Алтанхундагын 202 оны 2 дугаар сарын 2-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “З*******, Х 2 маргалдаж байхад тэнд байсан залуучууд салгах гээд З*******ын гараас бариад холдуулах мөчид Х хүрч ирээд З*******ын нүүр рүү гараараа хэд хэд цохисон. Тэгэхэд нь З******* тэр залуучуудад хандаж “та нар энэ найзыгаа холдуулаач, аваад яв” гэж хэлсэн. Тэгэхэд Х З******* руу агсамнаад дайраад байсан. З******* нь Хийг өшиглөж, толгой руу нь удаа мөргөж байхыг харсан...” гэх мэдүүлэг, 5.Гэрч Д.Шинэбаярын 2022 оны 0 дүгээр сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Х нь З******* гэх залуутай хэрэлдэж маргалдаад эхэлсэн. Тэгэхээр нь би тэр хоёрын хажууд очоод З*******ын гарнаас “болио хөгшөөн” гээд түлхэж байх үед Х гүйж ирээд З*******ын нүүр рүү цохисон. Гэтэл З******* Хий толгой руу мөргөөд унагаасан. Х босож ирээд З*******ын толгой руу цохисон. Тэгээд би З*******ыг салгаад явуулсан...” гэх мэдүүлэг, 6.******* аймгийн шүүхийн шинжилгээний албаны 202 оны дүгээр сарын 0-ний өдрийн 402 дугаар дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: “...Х.Хий биед зовхинд цус хуралт, уруул, харуунд няцарсан шарх, зүүн ташаан толгойн хэсэгт цус хуралтын зөөлөнд эдийн няцралын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт, *******. ******* аймгийн шүүхийн шинжилгээний албаны 202 оны дүгээр сарын 0-ний өдрийн 40 дүгээр дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: “Э.З*******ын биед гэмтэл тогтоогдсонгүй” гэх дүгнэлт, 8.Шүүгдэгч Э.З*******ын 2022 оны 0 дүгээр сарын 5-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “Би хуулийн зүйл, хэсэгтэй санал нийлж байна...” гэх мэдүүлэг, 9.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, 0.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, .Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, 2.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, 3.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, 4.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримт болно. Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй. Шүүгдэгч Э.З*******ын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ. Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар. Хохирогч Х.Х нь өөрийн эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардлын баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй тооцов. Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар. Шүүх шүүгдэгч Э.З*******од эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн . дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн”, .4 дэх хэсэгт заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” болон түүний хувийн байдал, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, харамсаж байгааг ял хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд шүүгдэгч Э.З*******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 5 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000 төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсан болно. Шүүгдэгч Э.З******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь хуульд нийцнэ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн , 2, 4, 36.6, 36.*******, 36.8 дугаар зүйлийн , 4, 36.0, 36.3, 3*******. дүгээр зүйлийн , 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: . Шүүгдэгч Б******* овогт Э******* З*******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.З*******ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай. 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.З*******ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай. 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 5 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000 төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай. 5.Шүүгдэгч Э.З******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай. 6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй. *******.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 5 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай. 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн .9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 4 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ