Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 2021/ШЦТ/121

 

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

С аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Болор-Эрдэнэ,

улсын яллагч А.Баясгалан,

шүүгдэгч С.Б*******, Н.Б*******

шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

С аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Б*******, Н.Б******* нарт холбогдох эрүүгийн 203 100 036 0022 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, .... оны ... дугаар сарын ....-ны өдөр Архангай аймагт төрсөн, 57 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт С аймгийн Е******* сум, 2 дугаар баг Б*******, Э******* гудамж 1-04 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй,  Жо******* овогт Н******* Б******* /РД:*******/,

Монгол улсын иргэн, .... оны .. дугаар сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ой зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт С аймгийн Е******* сум, 2 дугаар баг Дарь- Эх 3-29 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Б овогт Са Б******* /РД:МЭ74083115/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н******* Б******* нь 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр С аймгийн Е******* бүсийн сум дундын ойн ангийн даргаар ажиллаж байхдаа Монгол Улсын Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2. Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй. 18 дугаар зүйлийн 18.3.7. Ойн баялгийг ашигласан төлбөр, хураамжийг ногдуулж, тэдгээрийн гүйцэтгэлийг хангах,

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны А/133 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Ойгоос мод бэлтгэх журмын 3.3. Мод бэлтгэгч талбай тусгаарласан материалыг үндэслэн ойн нөөц ашигласны төлбөр хураамжийг урьдчилан төлж, “Ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг”-ийг Ойн ангиас эсхүл сум, дүүргийн Засаг даргын томилсон эрх бүхий албан тушаалтнаас авна гэснийг,

Аж ахуйн нэгжтэй байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.2. Мод бэлтгэгч тухайн улиралд бэлтгэх модны нөөц ашигласны төлбөрийг заавал урьдчилан төлсөн байна” гэснийг тус тус зөрчиж албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж модны нөөц ашигласны төлбөрийг төлөөгүй Ар санжит ХХК-д 3 удаа мод бэлтгэх эрхийн бичиг олгож Арсанжит ХХК-д давуу байдал бий болгон 1.905.000 төгрөгийн хохирол учруулсан буюу нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч Са Б******* нь 2015 оноос 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд С аймгийн Е******* бүсийн сум дундын ойн ангийн даргаар ажиллаж байхдаа Монгол улсын Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2. Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй. 18 дугаар зүйлийн 18.3.7. Ойн баялгийг ашигласан төлбөр, хураамжийг ногдуулж, тэдгээрийн гүйцэтгэлийг хангах,

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны А/133 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Ойгоос мод бэлтгэх журмын 3.3. Мод бэлтгэгч талбай тусгаарласан материалыг үндэслэн ойн нөөц ашигласны төлбөр хураамжийг урьдчилан төлж, “Ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг”-ийг Ойн ангиас эсхүл сум, дүүргийн Засаг даргын томилсон эрх бүхий албан тушаалтнаас авна гэснийг,

Аж ахуйн нэгжтэй байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.2. Мод бэлтгэгч тухайн улиралд бэлтгэх модны нөөц ашигласны төлбөрийг заавал урьдчилан төлсөн байна” гэснийг тус тус зөрчиж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж модны нөөц ашигласны төлбөрийг төлөөгүй; Цант ажнай ХХК-д 2016 оны 02 дугаар сарын 15-ны өд*******с 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд 6 удаа мод бэлтгэх эрхийн бичиг олгож Цант ажнай ХХК-д давуу байдал бий болгон 4,390,282 төгрөгийн хохирол учруулсан,

“Номин-Од” ХХК-д 2015 оны 08 дугаар сарын 10-ны өд*******с 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд 20 удаа мод бэлтгэх эрхийн бичиг олгож Номин- Од ХХК-д давуу байдал бий болгон 25,172,400 төгрөгийн хохирол учруулсан,

“Мандал оргил” ХХК-д 2016 оны 03 дугаар сарын 01-ний өд*******с 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд 18 удаа мод бэлтгэх эрхийн бичиг олгож Мандал орги! ХХК-д давуу байдал бий болгон 11,579,925 төгрөгийн хохирол учруулсан,

“Ар санжит” ХХК-д 2016 оны 03 дугаар сарын 25-ны өд*******с 2018 оны 07 дугаар сарын 26-ний өдрийг хүртэл хугацаанд 16 удаа мод бэлтгэх эрхийн бичиг олгож “Ар санжит” ХХК-д давуу байдал бий болгон 9,418,960 төгрөгийн хохирол учруулсан,

“ЭБНЗ” ХХК-д 2015 оноос 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд 6 удаа мод бэлтгэх эрхийн бичиг олгож ЭБНЗ ХХК-д давуу байдал бий болгон 9,077,249 төгрөгийн хохирол учруулсан,

“Өгөөж хараа” ХХК-д 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өд*******с 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд 16 удаа мод бэлтгэх эрхийн бичиг олгож Өгөөж хараа ХХК-д давуу байдал бий болгон 10,068,745 төгрөгийн нийт 66.363.995 төгрөгийн хохирол учруулсан буюу нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгон их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

С аймгийн прокурорын газраас шүүгдэгч С.Б*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Н.Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд: 

  1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б*******гийн өгсөн: “...миний бие 2015-2018 онд ойн ангийн дарга хийж байсан. Энэ хугацаанд 24-25 гаруй аж ахуйн нэгжийг хариуцаж ажиллаж байсан. Тухайн хэрэг дээр төлбөр төлөөгүй байхад эрхийн бичиг олгосон асуудал юм. Энэ бол орон нутгийн байдал хүнд байгаатай холбогдуулж компанийн захирлууд гуйхаар нь хийсэн асуудал юм. Ер нь их хүндрэлтэй дандаа гуйлгаар явдаг. Тухайн компаниудаа итгээд ийм байдалд хүрсэн. Энэ хариуцлагагүй үйлдлээсээ болоод өнөөдөр энд зогсож байна. Орон нутгийн байдал бол хүндрэлтэй байдаг. Байгаль цаг уурын байдлаас болоод компаниудын ажил заримдаа явагддаггүй. Үүнээс болоод тухайн компаниудын санхүүгийн байдал хүндрэлтэй байдаг. Тийм учраас тухайн хэргийг зохих хууль журмын дагуу шийдэж өгөхийг хүсэж байна... ” гэжээ.

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б*******ы өгсөн: “...би 2018 оны 09 дүгээр сард ойн ангийн даргаар томилогдож ажилласан. Тэр үед ойн анги, аймгийн иргэдийн хурлын тогтоолоор Бугант тосгоны 3 дугаар баг руу шилжүүлж ажиллуулахаар болсон. Энэ хугацаандаа бол сумын иргэдийн хурлаас хуваарилсан модыг бид бүхэн хяналт тавьж орлогын бүрдүүлэх үүрэг хүлээж байсан. Тухайн үед ойн ангийн даргаар ажиллаж байх хугацаанд алдаа гаргахгүй ажиллах гэж хичээж ажилласан. Харамсалтай ийм үйлдэлд холбогдоод алдаа гаргасан. Бид бүхэн 3 сумын дунд явж ажлаа хийдэг. Тэр бүр Бугант суманд хяналт тавьж чаддаггүй. Ерөнхийдөө бол манай нярав техникч хариуцаад мод олгох зөвшөөрлийг бичдэг байсан. Тухайн сумын орчин нөхцөл болон интернэтийн орчин муу зэргээс болоод зарим нэг хүндрэл гардаг. 3 бичиг баримт нь дээр яах аргагүй алдаа гаргасан байсан. Үүнийгээ би ухамсарлаад ажлаас халагдах өргөдлөө өгөөд ажлаасаа гарсан. Та бүхэн үүнийг үнэн зөв хуулийн дагуу шийдэж өгөхийг хүсэж байна... ” гэжээ.

3. Хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Н.Эрдэнэсүрэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Манай байгууллагын харьяа ойн ангиудын үйл ажиллагаанд 2018 онд С аймгийн Төрийн Аудитын газраас аудит хийсэн. Тэгээд тухай үед зарим нэг аж ахуйн нэгжүүд ойн нөөц ашигласны төлбөр тооцооны үлдэгдэлтэй, төлбө******* төлөөгүй байсан. Тэгэхэд л анх ийм төлбөрийн үлдэгдэл байгаа талаар мэдсэн. Тухайн үед тооцоотой аж ахуйн нэгжүүдийг яаралтай төлбөр тооцоогоо хийж дуусгахыг мэдэгдсэн боловч төлбө******* төлөөгүй одоог хүрсэн байна. Тухайн үед аудитын дүгнэлтийн дагуу ажлын хэсэг томилогдож Е******* сумын Ойн ангийн үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулж, Ойн ангийн даргаар ажиллаж байсан С.Б*******г ажлаас нь чөлөөлж байсан. Тэгээд тухайн нэр бүхий аж ахуйн нэгжүүд нь одоог хүртэл ойн нөөц ашигласны төлбө******* төлөөгүй учраас Цагдаагийн байгууллагад хандсан байх гэж ойлгож байна. Миний хувьд яг хэдэн төгрөгийн төлбөр тооцоотой хэдэн аж ахуйн нэгж байгаа гэдгийг бол сайн мэдэхгүй байна. Манай байгууллагын хувьд Аудитын байгууллагаас хяналт шалгалт явуулаад нэр бүхий 3 аж ахуйн нэгж байгууллагад тооцсон. 21.920.144 төгрөгийн хохирлыг хүлээн зөвшөөрч байна. Хуульд заасны дагуу гэм буруутай аж ахуйн нэгжүүдээр яаралтай ойн нөөц ашигласны төлбөрийг нөхөн бүрэн барагдуулж улсыг хохиролгүй болгож шийдвэрлүүлэх саналтай байна. Хохирлоо бүрэн төлж барагдуулсан тохиолдолд гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, /1 дүгээр хавтасны 12-13 дугаар хуудас/,

4. Гэрч Н.Э 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тус аймгийн Е******* сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий ойн мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгж, нөхөрлөлүүд нь “2017 оноос 2019 онуудад нийт 48.287.443 төгрөгийн ойн нөөц ашигласны төлбөрийг төлөөгүй” гэдэг асуудлыг шалгуулахаар аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 08 дугаартай албан бичгээр манай байгууллагад хандсан. Аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас 2019 онд “Ойн мэргэжлийн байгууллагын түвшин тогтоох үзлэг, ойн менежментийн төлөвлөгөөний биелэлтийг шалгах ажлын хүрээнд дутагдлыг илрүүлсэн байсан. Тус газраас уг асуудлыг судалж үзэхэд гэмт хэргийн шинжийг агуулсан байж болзошгүй тул Цагдаагийн байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны А/133 дугаар тушаалаар баталсан “Ойгоос мод бэлтгэх журам”-ын 3 дахь хэсгийн 3.3 дахь хэсэгт “... мод бэлтгэгч талбай тусгаарласан материалыг үндэслэн ойн нөөц ашигласны төлбөр хураамжийг урьдчилан төлж ойгоос мод бэлтгэх эрхийн бичгийг авна...” гэж, Ойн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3.7 дахь хэсэгт сум дундын ойн анги “...ойн баялгийг ашигласны төлбөр хураамжийг ногдуулж тэдгээрийн гүйцэтгэлд хяналт тавих...”, 22 дугаар зүйлийн 22.1.9 дэх хэсэгт аж ахуйн нэгж ойн тухай хууль тогтоомжид заасан үүргийг биелүүлэх...” гэж тус тус заасан байдаг...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 14 дүгээр хуудас/,

5. Гэрч Э.Э 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний хувьд мэргэжлээрээ С аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газарт ойн мэргэжилтнээр 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өд*******с эхлэн одоог хүртэл ажиллаж байна. Аймгийн хэмжээнд мод бэлтгэх эрх бүхий аж ахуйн нэгж байгууллагуудын мод бэлтгэлийн гүйцэтгэл, ойн мэдээллийн сан, ойн ашиглалттай холбоотой асуудал болон Ойн ангийн мод бэлтгэх эрхийн бичиг гарал үүслийн гэрчилгээ олгох үйл ажиллагаанд хяналт шалгалт хийдэг. Манай байгууллагаас аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг ойн мэргэжлийн байгууллагуудад түвшин тогтоох үзлэгийг 2019 оны 09 дүгээр сараас 11 дүгээр сарыг хүртэл хугацаанд зохион байгуулсан. Энэ үед тус аймгийн Е******* суманд ажилласан Ойн албаны дарга Г.Цэнгэлзаяагаар ахлуулсан ажлын хэсэг ойн мэргэжлийн байгууллагуудын ойн нөөц ашигласны төлбөр төлөлтийн талаарх мэдээллийг Е******* бүсийн сум дундын ойн анги болон сумын төрийн сангаас холбогдох дансны хуулгыг гаргуулан авч нягтлан шалгахад зарим нэг аж ахуйн нэгж байгууллагууд нь урьд оны болон тухайн онд ойн нөөц ашигласны төлбө******* тушаалгүйгээр ойн ангиас ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг бичүүлж авсан зөрчил илэрсэн. Иймд төлбөр тушаалгүйгээр эрхийн бичүүлж авсан аж ахуйн нэгж байгууллагуудын судалгааг гаргаж ирүүлэх үүргийг Е******* бүсийн сум дундын ойн ангийн дарга Н.Б*******, ойн инженер Н.Буяндэлгэр нарт өгч гаргуулан нарийвчлан шалгахад нийт 8 аж ахуйн нэгж байгууллага, 4 ойн нөхөрлөл нь 2017-2019 онуудад нийт 48.287.443 төгрөгийн төлбөрийг төлөлгүйгээр ойн нөөц ашиглах эрхийн бичгийг бичүүлэн авч ойн нөөц буюу ойгоос мод бэлтгэсэн нь тогтоогдсон. Иймд манай байгууллагаас аймгийн Мэргэжлийн хяналтын газарт шалгуулахаар албан бичгээр холбогдох материалыг хүргүүлж хандсан. Тэгтэл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас танай байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 15-16 дугаар хуудас/,

6. Гэрч Б.Б 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай компанийн хувьд бол 2017 онд огт мод бэлтгэх хуваарь тавигдаагүй учраас ямар нэгэн төлбөр тооцоо байхгүй. Харин 2018, 2019 онуудад ойн нөөц ашигласны төлбөр тооцоог цаг тухайн үед нь хийж явж байсан учраас ямар нэгэн үлдэгдэл тооцоо байхгүй. Дээр дурьдсан 20.732.784 төгрөгийн ойн нөөц ашигласны төлбөр бол 2015, 2016 оны ойн нөөц ашигласны төлбөр байгаа байх. Гэхдээ нийт дүнгээс тулгалт хийж үзвэл хасагдах 3 төрлийн тооцоо байгаа гэж бодож байна. Үүнд:

Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас хуваарилсан боловч компанийн зүгээс хүндэтгэн үзэх шалтгаанаар бэлтгэж амжаагүй ойн нөөцийн төлбөрийг заавал мод бэлтгэсэн, бэлтгээгүй заавал төлөх ёстой гэдэг шаардлагаар төлбөр тавигдсан.

Манай компани 2014-2015 оны орчимд байх яг хугацааг сайн санахгүй байна УБТЗ-ын Мод боловсруулах үйлдвэртэй хамтран ажиллаж байх үедээ тушаагдсан зарим нэг мөнгө тушаасан баримт тусгагдалгүй үлдэж төлбөр тавигдсан байж болзошгүй байна.

Миний санаж байгаагаар 2015-2016 оны орчимд ойн нөөц ашигласны төлбөрт тушаасан 3.500.000 төгрөгийн мөнгө тушаасан баримт, мөн 576.000 төгрөгийн мөнгө тушаасан баримтыг олоогүйгээс ойн ангид нийт өр болж харагдаж байгаа. Гэхдээ манай компанид бол ойн нөөц ашигласны төлбөрийн үлдэгдэл их, бага хэмжээгээр байгаа гэдгийг бол мэдэж байна. Яг хэдэн төгрөгийн үлдэгдэл төлбөр байгааг мэдэхгүй байна. Би одоо өөрийн компанийн нягтлан бодогчоор холбогдох санхүүгийн баримтдаа тулгалт хийлгэж, шаардлагатай материалуудыг нөхөн олж ойн ангитай дахин тулгалт хийж зөрүү үлдэгдэл тооцоог нөхөн төлөхөд татгалзах зүйлгүй байна. Ойн нөөц ашигласны төлбөрийн үлдэгдлийг яаралтай төлж барагдуулах талаар аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Е******* бүсийн сум дундын ойн ангиас шаардаж мэдэгдэж байсан. Манай компанийн хувьд нягтлан бодогч Б.Аялга нь өвчтэй байсны улмаас санхүүгийн зарим нэг ажил цалгардсан байгаа. Улсын хэмжээнд 2014-2016 онуудад эдийн засгийн хямрал гарсантай холбоотойгоор барилгын ажил, жижиг дунд үйлдвэрлэлүүд зогсож, зах зээлгүй болж мод модон материалын үнэ унасан зэргээс шалтгаалж өр төлбөрийн үлдэгдэл одоог хүртэл их, бага хэмжээгээр үүссэн байгаа...” гэх мэдүүлэг / хх-ийн 1 дүгээр хавтасны  17-18 дугаар хуудас/,

7. Гэрч Г.Ц 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид, аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын даргын үүрэг гүйцэтгэгчийн баталсан удирдамжийн дагуу аймгийн хэмжээнд ойн нөөц ашиглаж байгаа нөхөрлөл, аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаанд түвшин тогтоох үзлэгийг 2019 оны 11-12 дугаар саруудад хийж гүйцэтгэсэн. Энэ үзлэгийн үеэр Ойн тухай хууль тогтоомж зөрчсөн нэлээд олон зөрчил илэрсний нэг нь ойн нөөц ашигласны төлбөрийн орлогоо төлөөгүй ойгоос мод бэлтгэлийн үйл ажиллагаа явуулсан зөрчил Е******* бүсийн ойн сангийн талбайгаас мод бэлтгэдэг аж ахуйн нэгжүүдийн дунд гарсан. Тэгээд бид үзлэг шалгалтын дүнг газрын даргадаа танилцуулж холбогдох сумын болон сум дундын ойн анги, сумдын Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хуралд зөвлөмж хүргүүлсэн байгаа. Уг зөвлөмжид ойн нөөц ашигласны төлбөрийн орлогоо төлөөгүй нэр бүхий аж ахуйн нэгжүүдэд 2020 онд ойгоос мод бэлтгэх хуваарь олгохгүй, мөн төлбөрийг нөхөн барагдуулах чиглэл бүхий зөвлөмжийг хүргүүлсэн байгаа. Ингээд дээрх зөрчлийг нь ноцтой гэж үзэж аймгийн Мэргэжлийн хяналтын газарт шилжүүлж шалгуулахаар газрын даргын зүгээс шийдвэрлэж аймгийн Мэргэжлийн хяналтын газарт шилжүүлсэн. Ойн тухай хууль тогтоомжид зааснаар ойн нөөц ашигласны төлбөрийг мод бэлтгэхээс өмнө талбай тусгаарлалтын материалыг үндэслэж урьдчилан төлнө. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны А/133 дугаар тушаалаар баталсан “Ойгоос мод бэлтгэх журам”-ын 3 дахь хэсгийн 3.3 дахь хэсэгт “... мод бэлтгэгч талбай тусгаарласан материалыг үндэслэн ойн нөөц ашигласны төлбөр хураамжийг урьдчилан төлж ойгоос мод бэлтгэх эрхийн бичгийг авна ...” гэж Тодорхой зааж өгсөн байгаа. Ойн тухай хуульд зааснаар бол ойн нөөцийн төлбөрийн орлогыг ойн анги ногдуулж аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын зүгээс гүйцэтгэлд хяналт тавьдаг байсан боловч 2018 оноос ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээг Байгаль орчин аялал жуулчлалын яамны харьяа Ойн судалгаа хөгжлийн төвөөс шууд олголт, зарцуулалтад хяналт тавьдаг болсон. Гэхдээ манай байгууллагаас бол хяналт шалгалтаар явах үедээ тулгалтыг хийж шалгаж байгаа үүний үр дүнд дээрх зөрчил илэрсэн. Е******* суманд үйл ажиллагаа явуулж байгаа ойн мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгж, нөхөрлөлүүдэд Е******* бүсийн сум дундын ангийн ойн инженер, техникч нар олгож байгаа. Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас мод бэлтгэлийн үйл ажиллагаа явуулах эрхгүй аж ахуйн нэгж байгууллага, нөхөрлөлд мод бэлтгэх хуваарь олгосон нь ойн тухай хууль тогтоомж зөрчсөн шийдвэр байгаа тул тухайн модны хуваарь олгогдсон аж ахуйн нэгж, нөхөрлөлд ойн нөөц ашигласны төлбөр нөхөн оногдуулж болохгүй. Гэтэл ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 зааснаар зохих зөвшөөрөл авсан иргэн ахуйн зориулалтаар мод бэлтгэж болно гэж заасан, мөн ойн сан гэрээгээр эзэмшигч нөхөрлөл аж ахуйн нэгж байгууллага нь ойн цэвэрлэгээ хийх зориулалтаар мод бэлтгэж болно гэж гэж заасан байдаг. Мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дах хэсэгт зохих зөвшөөрөл авсан иргэн түүнчлэн ойн сан гэрээгээр эзэмших нөхөрлөл, аж ахуйн нэгж байгууллага нь ойн цэвэрлэгээ хийхээс өөр зориулалт арга замаар мод бэлтгэхийг хориглоно гэж заасан байгаа...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 21-22 дугаар хуудас/,

8.Гэрч Б.Т 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ар санжинт” ХХК-ийг 1998 онд манай аав Баасанжав “газар тариалан, худалдаа үйлчилгээний” зориулалтайгаар үүсгэн байгуулж байсан. 2011 оноос “мод модон материалын үйл ажиллагааны чиглэл” нэмж үйл ажиллагааг миний бие Туяацэцэг захирлаар ажиллаж байна. Компани одоо миний нэр дээр байгаа. Манай аав одоо 73 настай тэтгэвэрт байдаг хүн. С аймгийн Мандал сум 6-р багийн Үйлдвэрлэлийн рион хө******* рамны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Н.Б*******, С.Б******* гэж хүмүүс танина. Е******* бүсийн сум дундын ойн ангийн даргаар ажиллаж байсан болон байгаа хүмүүс гэдгээр нь танина. Ямар нэгэн ах, дүү, төрөл садан найз нөхдийн харилцаа холбоо байхгүй. Манай байгууллага 2017-2018 онуудад мод бэлтгэх хуваарьт орсон. Хуваарьт орсон аж ахуй нэгж байгууллага нь тухайн жилд бэлтгэх модны хэмжээгээрээ Сумын засаг дарга болон ойн ангийн даргатай гэрээ байгуулна. Гэрээ байгуулсны дараа мод бэлтгэх газартаа талбай тусгаарлалт хийлгэнэ. Дараа нь мод бэлтгэх эрхийн бичиг авч үйл ажиллагаагаа эхлүүлдэг байгаа. Мод бэлтгэх эрхийн бичгийг Е******* бүсийн сум дундын ойн ангиас авдаг. Төлбө******* төлсний дараа эрхийн бичгээ авдаг. Бид нар сумаас сум дамжиж явдаг болохоор мод бэлтгэх эрхийн бичгийн мөнгөө тушаалгүй мартах, хойшлуулах, санхүүгийн асуудлаас болж хойшлуулж байсан удаа байгаа. Ойн ангийн дарга нараас гуйж байгаад авчихдаг байсан юм. Хууль тогтоомж уншиж судлаж байсан. Байгуулсан гэрээгээ хараагүй юм байна. Ер нь урьдчилан төлбө******* төлсний дараа мод бэлтгэх эрхийн бичгийг авдаг гэдгийг мэддэг байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 151-152 дугаар хуудас/,

9. Гэрч Б.С 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай байгууллага мод бэлтгэх хуваарьт 2016-2017 онуудад хуваарь орсон. Эхний ээлжинд талбай тусгаарлалт хийлгэсний дараа ойн анги болон засаг даргатай гэрээ байгуулна. Гэрээ байгуулсны дараа мод бэлтгэх эрхийн бичиг авч модоо бэлтгэдэг. Мод бэлтгэх эрхийн бичгийг Е******* бүсийн сум дундын ойн ангиас авдаг. Мөнгөтэй байх үедээ төлбө******* урьдчилан төлдөг, мөнгө байхгүй үедээ зээлээр дараа нь төлье гээд мод бэлтгэх эрхийн бичиг авчихдаг байсан. Манай байгууллагын хувьд мөнгөгүй, улирлын чанартай ажил хийдэг болохоор мөнгө байхгүй байсан шалтгаанаас болж урьдчилан төлбөр төлөлгүй авчихдаг байсан. Мөн өөр сумаас очиж мод бэлтгэдэг байсан учир Мандал суманд очиж байгаад шилжүүлье гэх мэтчилэн хойшлуулдаг байсан. Ойн ангиас төлбө******* төл гэж шаарддаг байсан бид гуйж байгаад төлбөр төлөлгүйгээр зээлээр мод бэлтгэх эрхийн бичиг авдаг байсан. Хууль тогтоомж болон ойн ангитай байгуулсан гэрээг уншиж танилцсан. Манай компанийг холоос очиж мод бэлтгэдэг болохоор итгээд төлбө******* тушаачих байх гээд эрхийн бичиг бичээд өгчихдөг байсан байх. Бид гуйж байгаад удахгүй төлнө, сумандаа очоод шилжүүлнэ гэх мэтчилэн хойшлуулж гуйж байгаад эрхийн бичиг бичүүлж авдаг байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 153-155 дугаар хуудас/,

10. Хохирогч Н.Э 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай удирдлагын зүгээс мөнгөө төлөх юм бол ямар нэгэн гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтасны 14-15 дугаар хуудас/,

11. Гэрч М.Г 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Мандал ХХК-ийг 2006 онд манай эгч Тунгалаг үүсгэн байгуулж манай дүү Энхмаа бид хоёр үйл ажиллагааг нь явуулдаг байсан юм. Ойд арчилгаа цэвэрлэгээний огтлолт хийх мэргэжлийн байгууллага юм. С аймгийн Мандал сумын 6-р багт үйл ажиллагаагаа явуулдаг. С.Б******* гэж хүнийг танина. Е******* сумын ойн ангийн дарга гэдгээр нь танина. Ажил төрлийн холбоотой. Түүнээс ах дүү төрөл садан найз нөхдийн харилцаа холбоо байхгүй. Манай байгууллага 2016-2017 онуудад хуваарьт орсон. Хуваарьт орсны дараа Ойн анги болон засаг даргатай гэрээ байгуулж талбай тусгаарлалт хийлгэж мод бэлтгэх эрхийн бичгийн төлбө******* төлж мод бэлтгэх эрхийн бичгээ бичүүлж модоо бэлтгэдэг байгаа. Е******* бүсийн ойн ангиас авдаг. Төлбө******* төлсний дараа Ойн ангийн мод бэлтгэх эрхийн бичгээ авдаг. Бид нар Мандал сумаас мод бэлтгэх эрхийн бичиг авах гэж Е******* суманд очоод Ойн анги дээр очиход ажилчид нь ой руу ажлаар явсан үеүдэд хүлээж байгаад банк хаачихдаг, эсвэл банкинд сүлжээ байхгүй тохиолдолд бид төлбө******* төлөлгүйгээр мод бэлтгэх эрхийн бичгээ аваад Мандал сумандаа очоод банкаар төлбө******* төлж байсан удаа байгаа. Мөнгө байхгүй үед мөн адил учирлаж гуйж байгаад мод бэлтгэх эрхийн бичгээ бичүүлээд авчихдаг байсан. Хууль тогтоомж болон байгуулсан гэрээгээ мэдэж байна. мод бэлтгэх эрхийн бичиг төлбөр төлсний дараа авдаг талаар мэднэ. Шинжээчийн дүгнэлттэй санал нийлж байна. Ойн ангиас төлбөрийг урьдчилан төл гэж шаарддаг байсан. Хол сумаас очиж мод бэлтгэх эрхийн  бичиг авдаг учраас янз бүрийн шалтгааны улмаас гуйгаад төлбөр төлөлгүйгээр мод бэлтгэх эрхийн бичиг авч байсан удаа байгаа...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтасны 33-34 дүгээр хуудас/,

12. Гэрч Э.Б 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Өгөөж хараа ХХК-ийг 2016 онд манай ах Ганзориг үүсгэн байгуулж би үйл ажиллагааг нь явуулдаг юм. Ойд арчилгаа цэвэрлэгээний огтлолт хийх, ойд үйлдвэрлэлийн ашиглалт явуулах мэргэжлийн байгууллага юм. С аймгийн Мандал сумын 6-р багт үйл ажиллагаагаа явуулдаг. С.Б******* гэж хүнийг танина. Е******* сумын ойн ангийн дарга гэдгээр нь танина. Ажил төрлийн холбоотой. Түүнээс ах дүү төрөл садан найз нөхдийн харилцаа холбоо байхгүй. Манай байгууллага 2016-2017 онуудад хуваарьт орсон. Хуваарьт орсны дараа Ойн анги болон засаг даргатай гэрээ байгуулж мод бэлтгэх эрхийн бичгээ бичүүлж талбай тусгаарлалт хийлгэж модоо бэлтгэдэг байгаа. Е******* бүсийн ойн ангиас авдаг. Төлбө******* төлсний дараа Ойн ангийн мод бэлтгэх эрхийн бичгээ авдаг. Манай байгууллагын хувьд төлбөр мөнгөний асуудалтай мөнгөгүй байх үе байна, ажлын цаг тарсан банк хаасан үеүдэд Ойн ангиас мод бэлтгэх эрхийн бичгээ эхэлж аваад дараа нь төлбө******* төлдөг байсан. манай байгууллага Мандал сумандаа мод бэлтгэх эрхийн бичгийг Е******* бүсийн сум дундын ойн ангиас очиж авдаг болохоор холоос ирж байгаа аж ахуй нэгжүүд төлбө******* төлөөрэй гэж хэлээд мод бэлтгэх эрхийн бичиг олгодог байсан. Хууль тогтоомж болон байгуулсан гэрээний заалтаа мэдэж байна. Мөнгө санхүүгийн асуудлаас болж төлбө******* урьдчилан төлөлгүйгээр мод бэлтгэх эрхийн бичиг авдаг байсан нь үнэн. Гэхдээ төлбөрийг дараа нь төлж барагдуулдаг байсан. манай байгууллагын хувьд одоо ямар нэгэн өр төлбөр байхгүй. Шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. Хүлээн зөвшөөрч байна.../2 дугаар хавтасны 6-37 дугаар хуудас/, 

13. 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 04 дугаартай Шинжээчийн дүгнэлт хэсэгт: Ойн ангийн ирүүлсэн ойн дагалт баялаг ашиглахтай холбоотой эрхийн бичгийн тооцоо, эрхийн бичгээр төлөгдөх мөнгөний төлөлтийг Е******* сумын төрийн санд хадгалагдаж буй төрийн сангийн харилцах дансны баримтуудтай тулган шалгаж шинжилгээ хийснээр Е******* бүсийн Сум дундын ойн анги нь Номин-Од ХХК, Ар санжинт ХХК, Цант-Ажнай ХХК, Мандал оргил ХХК, ЭБНЗ ХХК гэсэн зургаан аж ахуйн нэгжид ойгоос мод түлээ ашигласны хураамж төлбөрийн орлогыг урьдчилан төлүүлээгүйгээс төсөвт орох орлогыг 1-1453 өд*******р хойшлуулснаас нийт 46977 өд*******р алдагдсан байна. Ойн ангийн техникч, инженерүүд нь гоожинг бичдэг боловч эрхийн бичгийг олгосон баримтад тухайн үед ажиллаж байсан Ойн ангийн дарга Д.Тэрбиш, С.Б*******, Н.Б******* нарынх байгаа учраас хариуцлагыг тухайн албан тушаалтнууд хариуцна...гэх дүгнэлт /2 дугаар хавтасны 150-155 дугаар хуудас/,

14. Шүүгдэгч Н.Б*******ы мөрдөн байцаалтын шатанд 2021 оны 02 дугаар сарын 26-нд яллагдагчаар өгсөн “...Миний хувьд 2018 оны 08 дугаар сараас 2020 оны 08 дугаар сарын хооронд С аймгийн Е******* бүсийн сум дундын ойн ангийн даргаар ажилласан ба Е*******, Жавхлант сумууд болон Бугант тосгоныг хариуцан ажилласан юм. Ажлын чиг үүргийн хувьд дээрх 3 сумын нутаг дэвсгэрт ажиллаж байгаа ажилтнуудыг үйл ажиллагааг хариуцаж, тус сумын нутаг дэвсгэрээс мод бэлтгэх иргэн, аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгодог юм. Энэ зөвшөөрлийг олгоход манай байгууллагын техникч, нярав Д.Мягмардулам гэх эмэгтэй хариуцаж ажилладаг учир мод бэлтгэх эрхийг бичгийг нь бичиж өгөөд би гарын үсэг зурж баталгаажуулдаг юм. Миний хувьд бусад сумдаар явах ажил их байдаг учир ажлаар явахдаа урьдчилгаад үнэт цаас бүхий мод бэлтгэх эрхийн бичиг дээр гарын үсэг зурж үлдээгээд явчихдаг юм. Тэгээд миний гарын үсэг зурж үлдээсэн эрхийн бичиг дээр бичилт хийгддэг учир техникч, нярав Д.Мягмардулам нь дээрх аж ахуйн нэгжээс урьдчилж төлбөр авалгүйгээр, эрхийн бичиг бичиж өгсөн байсныг би сүүлд мэдсэн юм. Яагаад ийм байдал үүссэн талаар нягталж үзэхэд тухайн зөвшөөрөл олгогдох үед Бугант тосгоны тог тасарсан, банк ажиллахгүй байсан учир Ар санжит ХХК нь зөвшөөрлөө авчхаад “Мандал суманд очоод банкаар дамжуулан төлбө******* төлье” гэж хэлээд зөвшөөрлөө аваад явсан байсан юм. Энэ асуудлаас хойш 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр би өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн байгаа...” гэх мэдүүлэг / хх-ийн 2 дугаар хавтасны 225-228 дугаар хуудас/,

15. Шүүгдэгч С.Б*******гийн мөрдөн байцаалтын шатанд 2021 оны 03 дугаар сарын 02-нд яллагдагчаар өгсөн “...Би 2015 оны 07 дугаар сарын 09-ний өд*******с 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд Е******* бүсийн сум дундын ойн ангийн даргаар ажиллаж байх хугацаандаа аж ахуй нэгж байгууллагуудад мод бэлтгэх төлбө******* урьдчилан төлөөгүй байхад мод бэлтгэх эрхийн бичиг олгодог байсан нь үнэн. Учир нь аж ахуй нэгж байгууллагууд “эдийн засгийн хувьд боломжгүй, техник эвдэрээд модоо бэлтгэх боломжгүй байна гээд төлбөр төлөх хугацаагаа хэлээд” байхаар нь гэрээ байгуулж мод бэлтгэх эрхийн бичиг олгодог байсан. Ойн тухайн хуульд заасан “урьдчилж төлнө” гэсэн заалтыг зөрчиж дээрх аж ахуй нэгжүүдэд мод бэлтгэх төлбө******* төлөөгүй байхад эрхийн бичиг олгосон гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Нэмж хэлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг / хх-ийн 2 дугаар хавтасны 235-238 дугаар хуудас/, 

16.2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн №02 тоот Шинжээчийн дүгнэлт хэсэгт:

1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны А/133 дугаар тушаалаар баталсан “Ойгоос мод бэлтгэх журам”-ын 2 дахь хэсгийн 2.5-д “Аймаг, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дараа жилд бэлтгэх модны хэмжээг ойн тухай хуулийн 32.2 дахь заалтыг үндэслэн тухайн оны 10 дугаар сарын 10-ны дотор багтаан сум, дүүрэг бүрээр тогтооно” гэж заасны дагуу С аймгийн ИТХ-аас жил бүр сум бүрээр бэлтгэх модны хэмжээг тогтоосон тогтоолыг Е******* суманд хүргүүлсэн байна.

Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8-ын “Сум, дүүргийн төсвийн татварын орлого дараах орлогоос бүрдэнэ: 23.8.7-д ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж, ашигласны төлбөр” гэж заасан байгаа тул жил бүр сумын ИТХ-аас Е******* сумын төсөв батлахдаа орлогын дүнд оруулан төлөвлөж баталсан байна. 

...

3.Е******* сумын төрийн санд ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөрийн орлогыг төсвийн дансанд бүрэн төвлөрүүлээгүй байна.

4. ... Аймгийн МХГ, БОАЖГ-аас ойн ангиудын үйл ажиллагаанд хяналт хийж төлбөр төлөөгүй байхад зөвшөөрөл өгч мод бэлтгүүлсэн зөрчлийг илрүүлсэн байна.

5. ойн нөөц ашигласны төлбөр, хураамжийг мод бэлтгэхээс өмнө талбай тусгаарлалтын материалыг үндэслэн урьдчилан төлсөн байх ёстой.

6. Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д “Иргэн, ойн нөхөрлөл, аж, ахуйн нэгж, байгууллага ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй”,  18 дугаар зүйлийн 18.3-т “Сум дундын болон сум дүүргийн ойн анги нь дараах эрх, үүрэгтэй гэсний 18.3.7-д “Ойн баялгийг ашигласны төлбөр, хураамжийг ноогдуулж, тэдгээрийн гүйцэтгэлийг хангах” гэж заасныг Е******* бүсийн Сум дундын ойн анги хэрэгжүүлээгүй, аж ахуйн нэгжүүдэд боломж олгосон байна. ...

....” гэх дүгнэлт /хх-ийн 1 дүгээр хавтасны 27-31 дүгээр хуудас/

 

 

 

 

17.2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №04 тоот нэмэлт шинжилгээ хийсэн  шинжээчийн дүгнэлт хэсэгт:

1. С аймгийн Е******* суманд Сум дундын ойн анги 2013 онд байгуулагдсан. Энэ үеэс эхлэн аж ахуйн нэгж, иргэдтэй мод бэлтгэх, арчилгаа, цэвэрлэгээ хийлгүүлэх гэрээ байгуулан ажиллах болсон байна. Нэр бүхий Номин-Од, ЭБНЗ, Ар санжит, Мандал оргил, Өгөөж хараа, Цант ажнай ХХК-иудтай мөн үеэс хамтран ажиллаж ирсэн байна.

2. Ойн нөөц ашигласны төлбөр хураамжийг мод бэлтгэхээс өмнө талбай тусгаарлалтын материалыг үндэслэн урьдчилан төлсөн байх ёстой.

Ойгоос мод бэлтгэх талаар Монгол Улсын

  • Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д “Иргэн, ойн нөхөрлөл, аж, ахуйн нэгж, байгууллага ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялагийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй” гэж заасан тул гэрээ байгуулсан ХХК-ууд уг хуулийн заалтыг биелүүлэх,
  • Ойн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т “Сум дундын болон сум дүүргийн ойн анги нь дараах эрх, үүрэгтэй гэсний 18.3.7-д “Ойн баялгийг ашигласны төлбөр, хураамжийг ноогдуулж, тэдгээрийн гүйцэтгэлийг хангах” гэж заасныг Е*******гийн бүсийн Сум дундын ойн анги хэрэгжүүлэх үүрэгтэй гэж заасан байдаг.

Дээрх заалтуудын нэг талаас зөвшөөрөл олгож байгаа онй анги, гүйцэтгэгч болох аж, ахуйн нэгжүүд хэрэгжүүлээгүйгээс мөнгөө урьдчилан төлөөгүй нэр бүхий зургаан аж, ахуйн нэгжид 2014-2018 оны хугацаанд 166 эрхийн бичиг олгосноос 100 эрхийн бичигт тооцогдох 74.173.995 төгрөгийг 1-1453 өд*******р хэтрүүлэн төлөлт хийлгэсэн буюу 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар 21.920.144 төгрөгийн төлбөрийг төлүүлээгүй байдалтай.

  • Номин-Од ХХК-д 57 эрхийн бичиг олгосноос 26,
  • Ар санжит ХХК-д 40 эрхийн бичиг олгосноос 19,
  • Цант-Ажнай ХХК-д 7 эрхийн бичиг олгосноос 7,
  • ЭБНЗ ХХК-д 18 эрхийн бичиг олгосноос 10,
  • Мандал-Оргил ХХК-д 27 эрхийн бичиг олгосноос 21,
  • Өгөөж хараа ХХК-д 17 эрхийн бичиг олгосноос 17 эрхийн бичгээр тооцсон мөнгийг төлүүлээгүй хугацааг хоцроосон байна.

2020 оны 10 дугаар сарын 05-ны өд*******р тасалбар болгон төлөөгүй өдрийн тоог тооцоход бүгд 46.977 өд*******р хугацааг хоцроосон байна. Үүнд:

  • Цант-Ажнай ХХК нь төлбөр хураамж төлөөгүй байхад 7 эрхийн бичгээр 2833 өдөр,
  •  Номин-Од ХХК нь төлбөр хураамж төлөөгүй байхад 26 эрхийн бичгээр 14.243 өдөр,
  • Мандал-Оргил ХХК нь төлбөр хураамж төлөөгүй байхад 21 эрхийн бичгээр 4.165 өдөр,
  • Ар санжит ХХК нь төлбөр хураамж төлөөгүй байхад 19 эрхийн бичгээр 5.094 өдөр,
  • ЭБНЗ ХХК нь төлбөр хураамж төлөөгүй байхад 10 эрхийн бичгээр 11.246 өдөр,
  • Өгөөж хараа ХХК нь төлбөр хураамж төлөөгүй байхад 17 эрхийн бичгээр 9.963 өдөр
  1. Мод бэлтгэх эрхийн бичиг нь Е*******гийн бүсийн сум дундын Ойн ангийн ойн инженерт бүртгэлтэй боловч эрхийн бичиг олголтыг тухайн хугацаанд ажиллаж байсан ойн ангийн дарга нар олгосон байна.

Гурав. Дүгнэлт

Ойн ангийн ирүүлсэн ойн дагалт баялаг ашиглахтай холбоотой эрхийн бичгийн тооцоо, эрхийн бичгээр төлөгдөх мөнгөний төлөлтийг Е******* сумын төрийн санд хадгалагдаж буй төрийн сангийн харилцах дансны баримтуудтай тулган шалгаж шинжилгээ хийснээр Е******* бүсийн сум дундын ойн анги нь Номин-Од ХХК, Ар санжит ХХК, Цант-Ажнай ХХК, Мандал-Оргил ХХК, ЭБНЗ ХХК гэсэн зургаан аж, ахуйн нэгжид ойгоос мод түлээ ашигласны хураамж төлбөрийн орлогыг урьдчилан төлүүлээгүйгээ төсөвт орох 1-1453 өд*******р хойшлуулснаас 46.977 өдөр алдагдсан байна.

Ойн ангийн техникч, инженерүүд гоожинг бичдэг боловч эрхийн бичгийг олгосон баримтад тухайн үед ажиллаж байсан Д.Тэрбиш, С.Б*******, Н.Б******* нарынх байгаа учраас хариуцлагыг тухайн албан тушаалтнууд хүлээнэ.

Тухайлбал:

...

  • 2018 оны 10 дугаар сарын 10-аас хойш Ойн ангийн даргаа ажиллах болсон Н.Б******* 3 ш эрхийн бичгээр 1.905.000 төгрөгийг 30 өдөр хоцроож төлүүлсэн, нийт мөнгөн дүнгийн 2.6 хувийг,
  • 2015-2018 оны 9 сард ажиллаж байсан ойн ангийн дарга С.Б******* нь 93 ш эрхийн бичгийн 66.363.995 төгрөгийг 42.551 өдөр хоцроож, нийт төлбөрийн мөнгөн дүнгийн 89.4 хувийг хариуцах болж байна...” гэх дүгнэлт / хх-ийн 2 дугаар хавтасны 48-51 дүгээр хуудас/, 

18. Н.Б*******ыг 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Е******* сумын ойн ангийн даргаар томилсон С аймгийн засаг даргын захирамж /хх-ийн 2 дугаар хавтасны 188 дугаар хуудас/,

19. 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр С.Б*******г Е******* бүсийн ойн ангийн даргаар томилсон тухай С аймгийн засаг даргын захирамж /хх-ийн 2 дугаар хавтасны 198 дугаар хуудас/, 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр С.Б*******г ажлаас халсан тухай С аймгийн засаг даргын захирамж /хх-ийн 2 дугаар хавтасны 196 дугаар хуудас/

20. Е******* бүсийн сум дундын ойн ангийн даргын ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 2 дугаар хавтасны 199 дүгээр хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол, хэргийн материал, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл зэрэг хэрэгт цугларсан бусад баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед  шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын  дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэх хангалттай нөхцөл бүрдсэн байна  гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

  1. Шүүгдэгч Н******* Б******* нь С аймгийн Е******* бүсийн сум дундын ойн ангийн даргаар ажиллаж байхдаа 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Монгол Улсын Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2. Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй. 18 дугаар зүйлийн 18.3.7. Ойн баялгийг ашигласан төлбөр, хураамжийг ногдуулж, тэдгээрийн гүйцэтгэлийг хангах,

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны А/133 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Ойгоос мод бэлтгэх журмын 3.3. Мод бэлтгэгч талбай тусгаарласан материалыг үндэслэн ойн нөөц ашигласны төлбөр хураамжийг урьдчилан төлж, “Ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг”-ийг Ойн ангиас эсхүл сум, дүүргийн Засаг даргын томилсон эрх бүхий албан тушаалтнаас авна гэснийг,

Аж ахуйн нэгжтэй байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.2. Мод бэлтгэгч тухайн улиралд бэлтгэх модны нөөц ашигласны төлбөрийг заавал урьдчилан төлсөн байна” гэснийг тус тус зөрчиж албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж модны нөөц ашигласны төлбөрийг төлөөгүй “Ар санжит” ХХК-д 3 удаа мод бэлтгэх эрхийн бичиг олгож “Ар санжит” ХХК-д давуу байдал бий болгон орон нутгийн төсөвт 1.905.000 төгрөгийн хохирол учруулсан буюу нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн,

  1. Шүүгдэгч Са Б******* нь 2015 оны 07 дугаар сарын 09-ний өд*******с 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл С аймгийн Е******* бүсийн сум дундын ойн ангийн даргаар ажиллаж байхдаа Монгол улсын Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2. Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй. 18 дугаар зүйлийн 18.3.7. Ойн баялгийг ашигласан төлбөр, хураамжийг ногдуулж, тэдгээрийн гүйцэтгэлийг хангах,

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны А/133 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Ойгоос мод бэлтгэх журмын 3.3. Мод бэлтгэгч талбай тусгаарласан материалыг үндэслэн ойн нөөц ашигласны төлбөр хураамжийг урьдчилан төлж, “Ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг”-ийг Ойн ангиас эсхүл сум, дүүргийн Засаг даргын томилсон эрх бүхий албан тушаалтнаас авна гэснийг,

Аж ахуйн нэгжтэй байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.2. Мод бэлтгэгч тухайн улиралд бэлтгэх модны нөөц ашигласны төлбөрийг заавал урьдчилан төлсөн байна” гэснийг тус тус зөрчиж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж модны нөөц ашигласны төлбөрийг төлөөгүй

 Цант ажнай ХХК-д 2016 оны 02 дугаар сарын 15-ны өд*******с 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд 6 удаа мод бэлтгэх эрхийн бичиг олгож Цант ажнай ХХК-д давуу байдал бий болгон орон нутгийн төсөвт 4.390.282 төгрөгийн хохирол учруулсан,

“Номин-Од” ХХК-д 2015 оны 08 дугаар сарын 10-ны өд*******с 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд 20 удаа мод бэлтгэх эрхийн бичиг олгож Номин- Од ХХК-д давуу байдал бий болгон орон нутгийн төсөвт 25.172.400 төгрөгийн хохирол учруулсан,

“Мандал-Оргил” ХХК-д 2016 оны 03 дугаар сарын 01-ний өд*******с 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд 18 удаа мод бэлтгэх эрхийн бичиг олгож Мандал-Оргил ХХК-д давуу байдал бий болгон орон нутгийн төсөвт 11.579.925 төгрөгийн хохирол учруулсан,

“Ар санжит” ХХК-д 2016 оны 03 дугаар сарын 25-ны өд*******с 2018 оны 07 дугаар сарын 26-ний өдрийг хүртэл хугацаанд 16 удаа мод бэлтгэх эрхийн бичиг олгож “Ар санжит” ХХК-д давуу байдал бий болгон орон нутгийн төсөвт 9.418.960 төгрөгийн хохирол учруулсан,

“ЭБНЗ” ХХК-д 2015 оноос 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд 6 удаа мод бэлтгэх эрхийн бичиг олгож ЭБНЗ ХХК-д давуу байдал бий болгон орон нутгийн төсөвт 9.077.249 төгрөгийн хохирол учруулсан,

“Өгөөж хараа” ХХК-д 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өд*******с 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд 16 удаа мод бэлтгэх эрхийн бичиг олгож Өгөөж хараа ХХК-д давуу байдал бий болгон орон нутгийн төсөвт 10.068.745 төгрөгийн буюу орон нутгийн төсөвт нийт 66.363.995 төгрөгийн хохирол учруулсан буюу нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгон их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б*******гийн өгсөн: “...миний бие 2015-2018 онд ойн ангийн дарга хийж байсан. Энэ хугацаанд 24-25 гаруй аж ахуйн нэгжийг хариуцаж ажиллаж байсан. Тухайн хэрэг дээр төлбөр төлөөгүй байхад эрхийн бичиг олгосон асуудал юм. Энэ бол орон нутгийн байдал хүнд байгаатай холбогдуулж компанийн захирлууд гуйхаар нь хийсэн асуудал юм. Ер нь их хүндрэлтэй дандаа гуйлгаар явдаг. Тухайн компаниудаа итгээд ийм байдалд хүрсэн. Энэ хариуцлагагүй үйлдлээсээ болоод өнөөдөр энд зогсож байна. Орон нутгийн байдал бол хүндрэлтэй байдаг. Байгаль цаг уурын байдлаас болоод компаниудын ажил заримдаа явагддаггүй. Үүнээс болоод тухайн компаниудын санхүүгийн байдал хүндрэлтэй байдаг. Тийм учраас тухайн хэргийг зохих хууль журмын дагуу шийдэж өгөхийг хүсэж байна... ” гэснээр,  

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б*******ы өгсөн: “...би 2018 оны 09 дүгээр сард ойн ангийн даргаар томилогдож ажилласан. Тэр үед ойн анги, аймгийн иргэдийн хурлын тогтоолоор Бугант тосгоны 3 дугаар баг руу шилжүүлж ажиллуулахаар болсон. Энэ хугацаандаа бол сумын иргэдийн хурлаас хуваарилсан модыг бид бүхэн хяналт тавьж орлогын бүрдүүлэх үүрэг хүлээж байсан. Тухайн үед ойн ангийн даргаар ажиллаж байх хугацаанд алдаа гаргахгүй ажиллах гэж хичээж ажилласан. Харамсалтай ийм үйлдэлд холбогдоод алдаа гаргасан. Бид бүхэн 3 сумын дунд явж ажлаа хийдэг. Тэр бүр Бугант суманд хяналт тавьж чаддаггүй. Ерөнхийдөө бол манай нярав техникч хариуцаад мод олгох зөвшөөрлийг бичдэг байсан. Тухайн сумын орчин нөхцөл болон интернэтийн орчин муу зэргээс болоод зарим нэг хүндрэл гардаг. 3 бичиг баримт нь дээр яах аргагүй алдаа гаргасан байсан. Үүнийгээ би ухамсарлаад ажлаас халагдах өргөдлөө өгөөд ажлаасаа гарсан. Та бүхэн үүнийг үнэн зөв хуулийн дагуу шийдэж өгөхийг хүсэж байна... ” гэснээр,  

Хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Н.Э 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Манай байгууллагын харьяа ойн ангиудын үйл ажиллагаанд 2018 онд С аймгийн Төрийн Аудитын газраас аудит хийсэн. Тэгээд тухай үед зарим нэг аж ахуйн нэгжүүд ойн нөөц ашигласны төлбөр тооцооны үлдэгдэлтэй, төлбө******* төлөөгүй байсан. Тэгэхэд л анх ийм төлбөрийн үлдэгдэл байгаа талаар мэдсэн. ... Хуульд заасны дагуу гэм буруутай аж ахуйн нэгжүүдээр яаралтай ойн нөөц ашигласны төлбөрийг нөхөн бүрэн барагдуулж улсыг хохиролгүй болгож шийдвэрлүүлэх саналтай байна. Хохирлоо бүрэн төлж барагдуулсан тохиолдолд гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, /1 дүгээр хавтасны 12-13 дугаар хуудас/,

Гэрч Н.Э 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны А/133 дугаар тушаалаар баталсан “Ойгоос мод бэлтгэх журам”-ын 3 дахь хэсгийн 3.3 дахь хэсэгт “... мод бэлтгэгч талбай тусгаарласан материалыг үндэслэн ойн нөөц ашигласны төлбөр хураамжийг урьдчилан төлж ойгоос мод бэлтгэх эрхийн бичгийг авна...” гэж, Ойн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3.7 дахь хэсэгт сум дундын ойн анги “...ойн баялгийг ашигласны төлбөр хураамжийг ногдуулж тэдгээрийн гүйцэтгэлд хяналт тавих...”, 22 дугаар зүйлийн 22.1.9 дэх хэсэгт аж ахуйн нэгж ойн тухай хууль тогтоомжид заасан үүргийг биелүүлэх...” гэж тус тус заасан байдаг...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 14 дүгээр хуудас/,

Гэрч Э.Э 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...  Манай байгууллагаас аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг ойн мэргэжлийн байгууллагуудад түвшин тогтоох үзлэгийг 2019 оны 09 дүгээр сараас 11 дүгээр сарыг хүртэл хугацаанд зохион байгуулсан. Энэ үед тус аймгийн Е******* суманд ажилласан Ойн албаны дарга Г.Цэнгэлзаяагаар ахлуулсан ажлын хэсэг ойн мэргэжлийн байгууллагуудын ойн нөөц ашигласны төлбөр төлөлтийн талаарх мэдээллийг Е******* бүсийн сум дундын ойн анги болон сумын төрийн сангаас холбогдох дансны хуулгыг гаргуулан авч нягтлан шалгахад зарим нэг аж ахуйн нэгж байгууллагууд нь урьд оны болон тухайн онд ойн нөөц ашигласны төлбө******* тушаалгүйгээр ойн ангиас ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг бичүүлж авсан зөрчил илэрсэн. Иймд төлбөр тушаалгүйгээр эрхийн бичүүлж авсан аж ахуйн нэгж байгууллагуудын судалгааг гаргаж ирүүлэх үүргийг Е******* бүсийн сум дундын ойн ангийн дарга Н.Б*******, ойн инженер Н.Буяндэлгэр нарт өгч гаргуулан нарийвчлан шалгахад нийт 8 аж ахуйн нэгж байгууллага, 4 ойн нөхөрлөл нь 2017-2019 онуудад нийт 48.287.443 төгрөгийн төлбөрийг төлөлгүйгээр ойн нөөц ашиглах эрхийн бичгийг бичүүлэн авч ойн нөөц буюу ойгоос мод бэлтгэсэн нь тогтоогдсон. Иймд манай байгууллагаас аймгийн Мэргэжлийн хяналтын газарт шалгуулахаар албан бичгээр холбогдох материалыг хүргүүлж хандсан. Тэгтэл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас танай байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 15-16 дугаар хуудас/,

Гэрч Б.Б 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Дээр дурьдсан 20.732.784 төгрөгийн ойн нөөц ашигласны төлбөр бол 2015, 2016 оны ойн нөөц ашигласны төлбөр байгаа байх. Гэхдээ нийт дүнгээс тулгалт хийж үзвэл хасагдах 3 төрлийн тооцоо байгаа гэж бодож байна. ... манай компанид бол ойн нөөц ашигласны төлбөрийн үлдэгдэл их, бага хэмжээгээр байгаа гэдгийг бол мэдэж байна. ...” гэх мэдүүлэг / хх-ийн 1 дүгээр хавтасны  17-18 дугаар хуудас/,

Гэрч Г.Ц 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид, аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын даргын үүрэг гүйцэтгэгчийн баталсан удирдамжийн дагуу аймгийн хэмжээнд ойн нөөц ашиглаж байгаа нөхөрлөл, аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаанд түвшин тогтоох үзлэгийг 2019 оны 11-12 дугаар саруудад хийж гүйцэтгэсэн. Энэ үзлэгийн үеэр Ойн тухай хууль тогтоомж зөрчсөн нэлээд олон зөрчил илэрсний нэг нь ойн нөөц ашигласны төлбөрийн орлогоо төлөөгүй ойгоос мод бэлтгэлийн үйл ажиллагаа явуулсан зөрчил Е******* бүсийн ойн сангийн талбайгаас мод бэлтгэдэг аж ахуйн нэгжүүдийн дунд гарсан. Тэгээд бид үзлэг шалгалтын дүнг газрын даргадаа танилцуулж холбогдох сумын болон сум дундын ойн анги, сумдын Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хуралд зөвлөмж хүргүүлсэн байгаа. Уг зөвлөмжид ойн нөөц ашигласны төлбөрийн орлогоо төлөөгүй нэр бүхий аж ахуйн нэгжүүдэд 2020 онд ойгоос мод бэлтгэх хуваарь олгохгүй, мөн төлбөрийг нөхөн барагдуулах чиглэл бүхий зөвлөмжийг хүргүүлсэн байгаа. Ингээд дээрх зөрчлийг нь ноцтой гэж үзэж аймгийн Мэргэжлийн хяналтын газарт шилжүүлж шалгуулахаар газрын даргын зүгээс шийдвэрлэж аймгийн Мэргэжлийн хяналтын газарт шилжүүлсэн. Ойн тухай хууль тогтоомжид зааснаар ойн нөөц ашигласны төлбөрийг мод бэлтгэхээс өмнө талбай тусгаарлалтын материалыг үндэслэж урьдчилан төлнө. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны А/133 дугаар тушаалаар баталсан “Ойгоос мод бэлтгэх журам”-ын 3 дахь хэсгийн 3.3 дахь хэсэгт “... мод бэлтгэгч талбай тусгаарласан материалыг үндэслэн ойн нөөц ашигласны төлбөр хураамжийг урьдчилан төлж ойгоос мод бэлтгэх эрхийн бичгийг авна ...” гэж Тодорхой зааж өгсөн байгаа. Ойн тухай хуульд зааснаар бол ойн нөөцийн төлбөрийн орлогыг ойн анги ногдуулж аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын зүгээс гүйцэтгэлд хяналт тавьдаг байсан боловч 2018 оноос ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээг Байгаль орчин аялал жуулчлалын яамны харьяа Ойн судалгаа хөгжлийн төвөөс шууд олголт, зарцуулалтад хяналт тавьдаг болсон. Гэхдээ манай байгууллагаас бол хяналт шалгалтаар явах үедээ тулгалтыг хийж шалгаж байгаа үүний үр дүнд дээрх зөрчил илэрсэн. Е******* суманд үйл ажиллагаа явуулж байгаа ойн мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгж, нөхөрлөлүүдэд Е******* бүсийн сум дундын ангийн ойн инженер, техникч нар олгож байгаа.  ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 21-22 дугаар хуудас/,

Гэрч Б.Т 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ар санжинт” ХХК-ийг ... 2011 оноос “мод модон материалын үйл ажиллагааны чиглэл” нэмж үйл ажиллагааг миний бие Туяацэцэг захирлаар ажиллаж байна. ...Н.Б*******, С.Б******* гэж хүмүүс танина. Е******* бүсийн сум дундын ойн ангийн даргаар ажиллаж байсан болон байгаа хүмүүс гэдгээр нь танина. Ямар нэгэн ах, дүү, төрөл садан найз нөхдийн харилцаа холбоо байхгүй. Манай байгууллага 2017-2018 онуудад мод бэлтгэх хуваарьт орсон. Хуваарьт орсон аж ахуй нэгж байгууллага нь тухайн жилд бэлтгэх модны хэмжээгээрээ Сумын засаг дарга болон ойн ангийн даргатай гэрээ байгуулна. Гэрээ байгуулсны дараа мод бэлтгэх газартаа талбай тусгаарлалт хийлгэнэ. Дараа нь мод бэлтгэх эрхийн бичиг авч үйл ажиллагаагаа эхлүүлдэг байгаа. Мод бэлтгэх эрхийн бичгийг Е******* бүсийн сум дундын ойн ангиас авдаг. Төлбө******* төлсний дараа эрхийн бичгээ авдаг. Бид нар сумаас сум дамжиж явдаг болохоор мод бэлтгэх эрхийн бичгийн мөнгөө тушаалгүй мартах, хойшлуулах, санхүүгийн асуудлаас болж хойшлуулж байсан удаа байгаа. Ойн ангийн дарга нараас гуйж байгаад авчихдаг байсан юм.  ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 151-152 дугаар хуудас/,

 Гэрч Б.С 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай байгууллага мод бэлтгэх хуваарьт 2016-2017 онуудад хуваарь орсон. Эхний ээлжинд талбай тусгаарлалт хийлгэсний дараа ойн анги болон засаг даргатай гэрээ байгуулна. Гэрээ байгуулсны дараа мод бэлтгэх эрхийн бичиг авч модоо бэлтгэдэг. Мод бэлтгэх эрхийн бичгийг Е******* бүсийн сум дундын ойн ангиас авдаг. Мөнгөтэй байх үедээ төлбө******* урьдчилан төлдөг, мөнгө байхгүй үедээ зээлээр дараа нь төлье гээд мод бэлтгэх эрхийн бичиг авчихдаг байсан. Манай байгууллагын хувьд мөнгөгүй, улирлын чанартай ажил хийдэг болохоор мөнгө байхгүй байсан шалтгаанаас болж урьдчилан төлбөр төлөлгүй авчихдаг байсан. Мөн өөр сумаас очиж мод бэлтгэдэг байсан учир Мандал суманд очиж байгаад шилжүүлье гэх мэтчилэн хойшлуулдаг байсан. Ойн ангиас төлбө******* төл гэж шаарддаг байсан бид гуйж байгаад төлбөр төлөлгүйгээр зээлээр мод бэлтгэх эрхийн бичиг авдаг байсан. ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 153-155 дугаар хуудас/,

 Гэрч М.Г 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...  С.Б******* гэж хүнийг танина. Е******* сумын ойн ангийн дарга гэдгээр нь танина. Ажил төрлийн холбоотой. Түүнээс ах дүү төрөл садан найз нөхдийн харилцаа холбоо байхгүй. Манай байгууллага 2016-2017 онуудад хуваарьт орсон. Хуваарьт орсны дараа Ойн анги болон засаг даргатай гэрээ байгуулж талбай тусгаарлалт хийлгэж мод бэлтгэх эрхийн бичгийн төлбө******* төлж мод бэлтгэх эрхийн бичгээ бичүүлж модоо бэлтгэдэг байгаа. Е******* бүсийн ойн ангиас авдаг. Төлбө******* төлсний дараа Ойн ангийн мод бэлтгэх эрхийн бичгээ авдаг. Бид нар Мандал сумаас мод бэлтгэх эрхийн бичиг авах гэж Е******* суманд очоод Ойн анги дээр очиход ажилчид нь ой руу ажлаар явсан үеүдэд хүлээж байгаад банк хаачихдаг, эсвэл банкинд сүлжээ байхгүй тохиолдолд бид төлбө******* төлөлгүйгээр мод бэлтгэх эрхийн бичгээ аваад Мандал сумандаа очоод банкаар төлбө******* төлж байсан удаа байгаа. Мөнгө байхгүй үед мөн адил учирлаж гуйж байгаад мод бэлтгэх эрхийн бичгээ бичүүлээд авчихдаг байсан.  ...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтасны 33-34 дүгээр хуудас/,

Гэрч Э.Б 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... С.Б******* гэж хүнийг танина. Е******* сумын ойн ангийн дарга гэдгээр нь танина. Ажил төрлийн холбоотой. Түүнээс ах дүү төрөл садан найз нөхдийн харилцаа холбоо байхгүй. Манай байгууллага 2016-2017 онуудад хуваарьт орсон. Хуваарьт орсны дараа Ойн анги болон засаг даргатай гэрээ байгуулж мод бэлтгэх эрхийн бичгээ бичүүлж талбай тусгаарлалт хийлгэж модоо бэлтгэдэг байгаа. Е******* бүсийн ойн ангиас авдаг. Төлбө******* төлсний дараа Ойн ангийн мод бэлтгэх эрхийн бичгээ авдаг. Манай байгууллагын хувьд төлбөр мөнгөний асуудалтай мөнгөгүй байх үе байна, ажлын цаг тарсан банк хаасан үеүдэд Ойн ангиас мод бэлтгэх эрхийн бичгээ эхэлж аваад дараа нь төлбө******* төлдөг байсан.  ...”  /2 дугаар хавтасны 6-37 дугаар хуудас/, 

2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 04 дугаартай Шинжээчийн дүгнэлт хэсэгт: Ойн ангийн ирүүлсэн ойн дагалт баялаг ашиглахтай холбоотой эрхийн бичгийн тооцоо, эрхийн бичгээр төлөгдөх мөнгөний төлөлтийг Е******* сумын төрийн санд хадгалагдаж буй төрийн сангийн харилцах дансны баримтуудтай тулган шалгаж шинжилгээ хийснээр Е******* бүсийн Сум дундын ойн анги нь Номин-Од ХХК, Ар санжинт ХХК, Цант-Ажнай ХХК, Мандал оргил ХХК, ЭБНЗ ХХК гэсэн зургаан аж ахуйн нэгжид ойгоос мод түлээ ашигласны хураамж төлбөрийн орлогыг урьдчилан төлүүлээгүйгээс төсөвт орох орлогыг 1-1453 өд*******р хойшлуулснаас нийт 46977 өд*******р алдагдсан байна. Ойн ангийн техникч, инженерүүд нь гоожинг бичдэг боловч эрхийн бичгийг олгосон баримтад тухайн үед ажиллаж байсан Ойн ангийн дарга Д.Тэрбиш, С.Б*******, Н.Б******* нарынх байгаа учраас хариуцлагыг тухайн албан тушаалтнууд хариуцна...гэх дүгнэлт /2 дугаар хавтасны 150-155 дугаар хуудас/,

 Шүүгдэгч Н.Б*******ы мөрдөн байцаалтын шатанд 2021 оны 02 дугаар сарын 26-нд яллагдагчаар өгсөн “...Миний хувьд 2018 оны 08 дугаар сараас 2020 оны 08 дугаар сарын хооронд С аймгийн Е******* бүсийн сум дундын ойн ангийн даргаар ажилласан ба Е*******, Жавхлант сумууд болон Бугант тосгоныг хариуцан ажилласан юм. Ажлын чиг үүргийн хувьд дээрх 3 сумын нутаг дэвсгэрт ажиллаж байгаа ажилтнуудыг үйл ажиллагааг хариуцаж, тус сумын нутаг дэвсгэрээс мод бэлтгэх иргэн, аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгодог юм. ... Миний хувьд бусад сумдаар явах ажил их байдаг учир ажлаар явахдаа урьдчилгаад үнэт цаас бүхий мод бэлтгэх эрхийн бичиг дээр гарын үсэг зурж үлдээгээд явчихдаг юм. Тэгээд миний гарын үсэг зурж үлдээсэн эрхийн бичиг дээр бичилт хийгддэг учир техникч, нярав Д.Мягмардулам нь дээрх аж ахуйн нэгжээс урьдчилж төлбөр авалгүйгээр, эрхийн бичиг бичиж өгсөн байсныг би сүүлд мэдсэн юм. Яагаад ийм байдал үүссэн талаар нягталж үзэхэд тухайн зөвшөөрөл олгогдох үед Бугант тосгоны тог тасарсан, банк ажиллахгүй байсан учир Ар санжит ХХК нь зөвшөөрлөө авчхаад “Мандал суманд очоод банкаар дамжуулан төлбө******* төлье” гэж хэлээд зөвшөөрлөө аваад явсан байсан юм. Энэ асуудлаас хойш 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр би өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн байгаа...” гэх мэдүүлэг / хх-ийн 2 дугаар хавтасны 225-228 дугаар хуудас/,

Шүүгдэгч С.Б*******гийн мөрдөн байцаалтын шатанд 2021 оны 03 дугаар сарын 02-нд яллагдагчаар өгсөн “...Би 2015 оны 07 дугаар сарын 09-ний өд*******с 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд Е******* бүсийн сум дундын ойн ангийн даргаар ажиллаж байх хугацаандаа аж ахуй нэгж байгууллагуудад мод бэлтгэх төлбө******* урьдчилан төлөөгүй байхад мод бэлтгэх эрхийн бичиг олгодог байсан нь үнэн. Учир нь аж ахуй нэгж байгууллагууд “эдийн засгийн хувьд боломжгүй, техник эвдэрээд модоо бэлтгэх боломжгүй байна гээд төлбөр төлөх хугацаагаа хэлээд” байхаар нь гэрээ байгуулж мод бэлтгэх эрхийн бичиг олгодог байсан. Ойн тухайн хуульд заасан “урьдчилж төлнө” гэсэн заалтыг зөрчиж дээрх аж ахуй нэгжүүдэд мод бэлтгэх төлбө******* төлөөгүй байхад эрхийн бичиг олгосон гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Нэмж хэлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг / хх-ийн 2 дугаар хавтасны 235-238 дугаар хуудас/, 

 

2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн №02 тоот Шинжээчийн дүгнэлт хэсэгт:

1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны А/133 дугаар тушаалаар баталсан “Ойгоос мод бэлтгэх журам”-ын 2 дахь хэсгийн 2.5-д “Аймаг, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дараа жилд бэлтгэх модны хэмжээг ойн тухай хуулийн 32.2 дахь заалтыг үндэслэн тухайн оны 10 дугаар сарын 10-ны дотор багтаан сум, дүүрэг бүрээр тогтооно” гэж заасны дагуу С аймгийн ИТХ-аас жил бүр сум бүрээр бэлтгэх модны хэмжээг тогтоосон тогтоолыг Е******* суманд хүргүүлсэн байна.

Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8-ын “Сум, дүүргийн төсвийн татварын орлого дараах орлогоос бүрдэнэ: 23.8.7-д ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж, ашигласны төлбөр” гэж заасан байгаа тул жил бүр сумын ИТХ-аас Е******* сумын төсөв батлахдаа орлогын дүнд оруулан төлөвлөж баталсан байна. 

...

3.Е******* сумын төрийн санд ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөрийн орлогыг төсвийн дансанд бүрэн төвлөрүүлээгүй байна.

4. ... Аймгийн МХГ, БОАЖГ-аас ойн ангиудын үйл ажиллагаанд хяналт хийж төлбөр төлөөгүй байхад зөвшөөрөл өгч мод бэлтгүүлсэн зөрчлийг илрүүлсэн байна.

5. ойн нөөц ашигласны төлбөр, хураамжийг мод бэлтгэхээс өмнө талбай тусгаарлалтын материалыг үндэслэн урьдчилан төлсөн байх ёстой.

6. Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д “Иргэн, ойн нөхөрлөл, аж, ахуйн нэгж, байгууллага ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй”,  18 дугаар зүйлийн 18.3-т “Сум дундын болон сум дүүргийн ойн анги нь дараах эрх, үүрэгтэй гэсний 18.3.7-д “Ойн баялгийг ашигласны төлбөр, хураамжийг ноогдуулж, тэдгээрийн гүйцэтгэлийг хангах” гэж заасныг Е******* бүсийн Сум дундын ойн анги хэрэгжүүлээгүй, аж ахуйн нэгжүүдэд боломж олгосон байна. ...

....” гэх дүгнэлт /хх-ийн 1 дүгээр хавтасны 27-31 дүгээр хуудас/

2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №04 тоот нэмэлт шинжилгээ хийсэн  шинжээчийн дүгнэлт хэсэгт:

1. С аймгийн Е******* суманд Сум дундын ойн анги 2013 онд байгуулагдсан. Энэ үеэс эхлэн аж ахуйн нэгж, иргэдтэй мод бэлтгэх, арчилгаа, цэвэрлэгээ хийлгүүлэх гэрээ байгуулан ажиллах болсон байна. Нэр бүхий Номин-Од, ЭБНЗ, Ар санжит, Мандал оргил, Өгөөж хараа, Цант ажнай ХХК-иудтай мөн үеэс хамтран ажиллаж ирсэн байна.

2. Ойн нөөц ашигласны төлбөр хураамжийг мод бэлтгэхээс өмнө талбай тусгаарлалтын материалыг үндэслэн урьдчилан төлсөн байх ёстой.

Ойгоос мод бэлтгэх талаар Монгол Улсын

  • Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д “Иргэн, ойн нөхөрлөл, аж, ахуйн нэгж, байгууллага ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялагийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй” гэж заасан тул гэрээ байгуулсан ХХК-ууд уг хуулийн заалтыг биелүүлэх,
  • Ойн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т “Сум дундын болон сум дүүргийн ойн анги нь дараах эрх, үүрэгтэй гэсний 18.3.7-д “Ойн баялгийг ашигласны төлбөр, хураамжийг ноогдуулж, тэдгээрийн гүйцэтгэлийг хангах” гэж заасныг Е*******гийн бүсийн Сум дундын ойн анги хэрэгжүүлэх үүрэгтэй гэж заасан байдаг.

Дээрх заалтуудын нэг талаас зөвшөөрөл олгож байгаа онй анги, гүйцэтгэгч болох аж, ахуйн нэгжүүд хэрэгжүүлээгүйгээс мөнгөө урьдчилан төлөөгүй нэр бүхий зургаан аж, ахуйн нэгжид 2014-2018 оны хугацаанд 166 эрхийн бичиг олгосноос 100 эрхийн бичигт тооцогдох 74.173.995 төгрөгийг 1-1453 өд*******р хэтрүүлэн төлөлт хийлгэсэн буюу 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар 21.920.144 төгрөгийн төлбөрийг төлүүлээгүй байдалтай.

  • Номин-Од ХХК-д 57 эрхийн бичиг олгосноос 26,
  • Ар санжит ХХК-д 40 эрхийн бичиг олгосноос 19,
  • Цант-Ажнай ХХК-д 7 эрхийн бичиг олгосноос 7,
  • ЭБНЗ ХХК-д 18 эрхийн бичиг олгосноос 10,
  • Мандал-Оргил ХХК-д 27 эрхийн бичиг олгосноос 21,
  • Өгөөж хараа ХХК-д 17 эрхийн бичиг олгосноос 17 эрхийн бичгээр тооцсон мөнгийг төлүүлээгүй хугацааг хоцроосон байна.

2020 оны 10 дугаар сарын 05-ны өд*******р тасалбар болгон төлөөгүй өдрийн тоог тооцоход бүгд 46.977 өд*******р хугацааг хоцроосон байна. Үүнд:

  • Цант-Ажнай ХХК нь төлбөр хураамж төлөөгүй байхад 7 эрхийн бичгээр 2833 өдөр,
  •  Номин-Од ХХК нь төлбөр хураамж төлөөгүй байхад 26 эрхийн бичгээр 14.243 өдөр,
  • Мандал-Оргил ХХК нь төлбөр хураамж төлөөгүй байхад 21 эрхийн бичгээр 4.165 өдөр,
  • Ар санжит ХХК нь төлбөр хураамж төлөөгүй байхад 19 эрхийн бичгээр 5.094 өдөр,
  • ЭБНЗ ХХК нь төлбөр хураамж төлөөгүй байхад 10 эрхийн бичгээр 11.246 өдөр,
  • Өгөөж хараа ХХК нь төлбөр хураамж төлөөгүй байхад 17 эрхийн бичгээр 9.963 өдөр
  1. Мод бэлтгэх эрхийн бичиг нь Е*******гийн бүсийн сум дундын Ойн ангийн ойн инженерт бүртгэлтэй боловч эрхийн бичиг олголтыг тухайн хугацаанд ажиллаж байсан ойн ангийн дарга нар олгосон байна.

Гурав. Дүгнэлт

Ойн ангийн ирүүлсэн ойн дагалт баялаг ашиглахтай холбоотой эрхийн бичгийн тооцоо, эрхийн бичгээр төлөгдөх мөнгөний төлөлтийг Е******* сумын төрийн санд хадгалагдаж буй төрийн сангийн харилцах дансны баримтуудтай тулган шалгаж шинжилгээ хийснээр Е******* бүсийн сум дундын ойн анги нь Номин-Од ХХК, Ар санжит ХХК, Цант-Ажнай ХХК, Мандал-Оргил ХХК, ЭБНЗ ХХК гэсэн зургаан аж, ахуйн нэгжид ойгоос мод түлээ ашигласны хураамж төлбөрийн орлогыг урьдчилан төлүүлээгүйгээ төсөвт орох 1-1453 өд*******р хойшлуулснаас 46.977 өдөр алдагдсан байна.

Ойн ангийн техникч, инженерүүд гоожинг бичдэг боловч эрхийн бичгийг олгосон баримтад тухайн үед ажиллаж байсан Д.Тэрбиш, С.Б*******, Н.Б******* нарынх байгаа учраас хариуцлагыг тухайн албан тушаалтнууд хүлээнэ.

Тухайлбал:

...

  • 2018 оны 10 дугаар сарын 10-аас хойш Ойн ангийн даргаа ажиллах болсон Н.Б******* 3 ш эрхийн бичгээр 1.905.000 төгрөгийг 30 өдөр хоцроож төлүүлсэн, нийт мөнгөн дүнгийн 2.6 хувийг,
  • 2015-2018 оны 9 сард ажиллаж байсан ойн ангийн дарга С.Б******* нь 93 ш эрхийн бичгийн 66.363.995 төгрөгийг 42.551 өдөр хоцроож, нийт төлбөрийн мөнгөн дүнгийн 89.4 хувийг хариуцах болж байна...” гэх дүгнэлт / хх-ийн 2 дугаар хавтасны 48-51 дүгээр хуудас/, 

Н.Б*******ыг 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Е******* сумын ойн ангийн даргаар томилсон С аймгийн засаг даргын захирамж /хх-ийн 2 дугаар хавтасны 188 дугаар хуудас/,

2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр С.Б*******г Е******* бүсийн ойн ангийн даргаар томилсон тухай С аймгийн засаг даргын захирамж /хх-ийн 2 дугаар хавтасны 198 дугаар хуудас/, 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр С.Б*******г ажлаас халсан тухай С аймгийн засаг даргын захирамж /хх-ийн 2 дугаар хавтасны 196 дугаар хуудас/

Е******* бүсийн сум дундын ойн ангийн даргын ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 2 дугаар хавтасны 199 дүгээр хуудас/ зэргээр болон хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогдсон байна.

Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн

 3.1.3.“албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг;

3.1.4.“давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг;

Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамаарах албан тушаалтныг 4 дүгээр зүйлийн 4.1.2-т төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан ...” зэргийг ойлгохоор хуульчилжээ.

С аймгийн Е******* сумын ойн ангийн даргаар ажиллаж байсан С.Б*******, Н.Б******* нар нь төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан нь тэдгээрийн ажлын байрны тодорхойлолт, ажилд томилсон С аймгийн засаг даргын захирамж, албан тушаалын зэрэглэл зэргээр тогтоогдож байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Нийтийн албан тушаалтан”-нд хамаарч байна.

 С аймгийн Е******* сумын ойн ангийн даргаар ажиллаж байсан шүүгдэгч С.Б*******, Н.Б******* нар нь хууль тогтоомж, гэрээгээр өөрт олгогдсон эрх, үүргээ мэдсээр байж, санаатайгаар зохих ёсоор хэрэгжүүлээгүй, нэр бүхий аж, ахуйн нэгжүүдэд эдийн засгийн хувьд ашигтай, давуу байдал бий болгосноос орон нутгийн төсөвт төвлөрөх ёстой байсан орлогыг цаг хугацаанд нь төвлөрүүлээгүй үйлдэл нь орон нутгийн, төрийн үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх, төсөвт хохирол, хор уршиг учрах бүхий нөхцөлийг бүрдүүлсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгох” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгч Н.Б*******ы дээрх үйлдлээс төсөвт 1.905.000 төгрөгийн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй, 

Шүүгдэгч С.Б*******гийн дээрх үйлдлээс төсөвт 66.363.995 төгрөгийн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш гарч “Их хэмжээний хохирол”-д хамаарч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өмгөөлөгч  Авлигын эсрэг хуулийн 3.1.3-т зааснаар “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашигласан байхыг ойлгохоор хуульчилсан. Энэ нь шүүгдэгч нарыг аж ахуйн нэгжүүдэд давуу байдал олгосон үйлдлийг албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг мөн хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилготой үйлдсэн гэх хоёр шинжийг хоёуланг нь хангасан байхыг шаардаж байна, гэтэл шүүгдэгч нар хувийн ашиг сонирхлын үүднээс хандсан болохыг тогтоогоогүй учир хэргийг цагаатгах үндэслэлтэй...” гэж улсын, яллагчтай мэтгэлцсэн болно.

Гэвч Авлигын эсрэг хуульд зааснаар “Албан тушаалтан албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” ойлголтыг Нийтийн албан тушаалтан албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг ч, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор ч тэр аль алинаар нь ашиглахыг хориглосон нь заавал дээрх хоёр шинжийг хоёуланг нь хангасан байж “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэх ойлголт биш юм. Өө*******р хэлбэл дээрх хоёр шинжийн аль нэгийг нь хангасан байхад “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэх ойлголтод хамаархаар байна.

 

Шүүгдэгч Н.Б*******ы үйлдлийн улмаас орон нутгийн төсөвт учирсан 1.905.000 төгрөгийн, шүүгдэгч С.Б*******гийн үйлдлийн улмаас орон нутгийн төсөвт учирсан 66.363.995 төгрөгийн хохирол мөрдөн байцаалтын шатанд бүрэн барагдсан тухай   Е******* бүсийн ойн ангийн төлбөр барагдсан тухай албан бичгийн хувиудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн, энэ тухай улсын яллагчийн санал, дүгнэлт гаргасан, шүүгдэгч нар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн зэргээс дүгнэхэд гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэхээр байна.

 

 

Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Н.Б*******, С.Б******* нар нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн  22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгааг харгалзан үзэв.

Шүүгдэгч Н.Б*******, С.Б******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Н.Б*******, С.Б******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Н.Б*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч,  5.400 /таван мянга дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан  торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх үүрэг хүлээлгэж, шүүгдэгч С.Б*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан  торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх үүрэг хүлээлгэж, шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялын биелэлтэд С аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хяналт тавихыг үүрэг болгож тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч нар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван таван мянган төгрөгийг нэг хоногоор тооцож солихыг  шүүгдэгч нарт мэдэгдэх нь зохистой.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн эд хөрөнгө, эд зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.  

Шүүгдэгч Н.Б*******, С.Б******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч Б овогт Са Б*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгон их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Жо******* овогт Н******* Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.  

2. Шүүгдэгч С.Б*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч,  10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгийн торгох ял оногдуулж, шүүгдэгч Н.Б*******д Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч,  5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгийн торгох ял оногдуулж тус тус  шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан С.Б*******д оногдуулсан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгийн торгох ялыг 3 жилийн хугацаанд, шүүгдэгч Н.Б*******д оногдуулсан 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгийн торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг тус тус үүрэг болгосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б*******, Н.Б******* нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээг буюу 15.000 төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тус тус анхааруулсугай. 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан, битүүмжлэгдсэн эд хөрөнгө, эд зүйлгүй,    шүүгдэгч С.Б*******, Н.Б******* нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

 7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.1 дугаар зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор С аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч нарт урьд авсан авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Э.ОЮУНТУНГАЛАГ