Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/66

 

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

улсын яллагч А.Баясгалан,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар,

шүүгдэгч Ж.У*******,

түүний өмгөөлөгч Б.Баясгалан /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний №2453/,

түүний өмгөөлөгч Г.Х******* /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний №2029/,

шүүгдэгч Т.Г*******,

түүний өмгөөлөгч Ө.Дэлгэрням /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний №0317/, (онлайнаар оролцсон)

түүний өмгөөлөгч Э.Гомбо /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний №2130/,

шүүгдэгч Б.Б*******,

түүний өмгөөлөгч М.Гансүх /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний №1695/,

шүүгдэгч Ц.Н*******,

түүний өмгөөлөгч Г.Амартүвшин /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний №1846/ нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр  зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн С******* овогт Т******* Г*******, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Х******* овогт Б Б*******, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн М*******н овогт Ж У*******, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Т овогт Ц Н******* нарт холбогдох эрүүгийн 2031000910199 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

  1. Монгол Улсын иргэн, .. оны ...дүгээр сарын ...-ний өдөр ... аймгийн ... суманд төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, гэмт хэрэг үйлдэх үедээ Сэлэнгэ аймгийн сумын Засаг даргаар ажиллаж байсан, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ... аймаг, .... сум, .. дугаар баг, .. дугаар хэсэг, ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, М******* овогт Т******* Г******* РД://;
  2. Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр Сэлэнгэ аймгийн суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн суманд Иргэдийн төлөөлөгчдийн хуралд төлөөлөгч сонгуульт ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг, сум, .. дугаар баг, .. дугаар хэсэг, ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Х******* овогт Б Б******* //;
  3. Монгол Улсын иргэн, ...оны .. дугаар сарын ..-ний өдөр Сэлэнгэ аймгийн суманд төрсөн, .. настай, эмэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн инженер мэргэжилтэй, Сэлэнгэ аймаг, сумын Засаг даргын тамгын газарт дэд бүтэц хариуцсан мэргэжилтэн ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг, сум, .. дугаар баг,..дугаар хэсэг, ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, .. овогт ... У.... //;
  4. Монгол Улсын иргэн, 1..оны ..дугаар сарын ..-ний өдөр Сэлэнгэ аймгийн суманд төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүгийн удирдлагын мэргэжилтэй, гэмт хэрэг үйлдэх үедээ Сэлэнгэ аймгийн сумын ... дарга ажилтай байсан, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг, сум, .... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Т овогт Ц Н******* //;

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Сэлэнгэ аймгийн сумын Засаг дарга Т******* Г*******, сумын Тохижилт үйлчилгээний газарт хог тээврийн автомашин авах худалдан авах ажиллагааг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч Ж.У*******, гишүүн Ц.Н******* болон сумын Иргэдийн төлөөлөгчдийн төлөөлөгч Б.Б******* нар нь бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 09 дугээр сарын 05-ны хооронд “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг, 33 дугаар зүйлийн 33.2.2 дахь заалтыг, Төсвийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх заалтыг тус тус зөрчиж “ сумын ерөнхийлөн захирагчийн 2019 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөө”-нд 40,000,000 төгрөгөөр хог тээврийн автомашин худалдан авах тухай тусгагдсан ажлын хүрээнд зах зээлийн ханшаар 23,000,000 /хорин гурван сая/ төгрөгийн үнэ бүхий машиныг 40,000,000 /дөчин сая/ төгрөгөөр худалдан авахдаа,

Шүүгдэгч Т.Г******* нь 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр урьдчилан албан өрөөндөө худалдан авах ажиллагааг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч Ж.У*******, гишүүн Ц.Н******* нарт сумын Иргэдийн төлөөлөгчдийн төлөөлөгч Б.Б*******ын эхнэр Б.Буянтогтохын “Сэлэнгэ Таван Үндэс” ХХК-иас автомашин худалдан авах үүрэг өгснөөр, сумын Тохижилт үйлчилгээний газрын дарга, худалдан авах ажиллагааг зохион байгуулах ажлын хэсгийн гишүүн Ц.Н******* нь 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Б.Буянтогтохоос “Мицубиши Кантер” маркийн автомашиныг авч, тохижилт үйлчилгээний ажилдаа шууд ашиглан, худалдан авах нөхцлийг бүрдүүлсэн, сумын Засаг даргын тамгын газрын дэд бүтэц хариуцсан мэргэжилтэн буюу худалдан авах ажиллагааг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч Ж.У******* нь хог тээврийн автомашин худалдан авах ажиллагааг зохих журмын дагуу явуулаагүй атлаа явуулсан мэт баримт бүрдүүлж, 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр “Сэлэнгэ Таван Үндэс” ХХК-ийн захирал Б.Буянтогтохоос зах зээлийн үнэлгээгээр 23,000,000 /хорин гурван сая/ төгрөгийн үнэтэй хог тээврийн автомашиныг зах зээлийн үнээс хэт өндрөөр буюу 40,000,000 /дөчин сая/ төгрөгөөр “Тохижилт үйлчилгээний газарт хог тээврийн автомашин нийлүүлэх ажлыг гүйцэтгэх гэрээ”-ний төслийг бэлтгэж, Сумын засаг даргаар батлуулан, 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 40,000,000 /дөчин сая/ төгрөгийг “Сэлэнгэ Таван Үндэс” ХХК-д шилжүүлэх нөхцлийг мөн бүрдүүлсэн, Сумын засаг дарга Т.Г******* албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж давуу байдал бий болгон, хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийснийхээ хариуд 2019 оны 09 дүгээр сарып 05-ны өдөр өөрийн харилцах Хаан банкны 5675333616 дугаарын дансаар 4,000,000 төгрөгийн хахууль авсан;

Сэлэнгэ аймгийн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Б.Б******* нь сумын Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 18 дугаартай тогтоол, 011 дугаартай хуралдааны тэмдэглэл “...сумын 2019 оны төсөв батлуулах тухай”, “... сумын 2019 оны орон нутгийн хөгжлийн сангийн санал, шинээр эхлэх хөрөнгө оруулалт 1.1.6-д ТҮГ-т хог тээврийн машин авах 40.0 сая сум ТҮГ”-ээр саналыг тус тус батлах сумын Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хуралдаанд оролцсон атлаа иргэн ээс өөрийн танил Ч.Батжаргалаар дамжуулан 23,000,000 /хорин гурван сая/ төгрөгийн үнэ бүхий хог тээврийн автомашиныг худалдан авч, нийтийн албан тушаалтны албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн хамаарал бүхий эхнэр Б.Буянтогтохын “Сэлэнгэ Таван Үндэс” ХХК-д давуу байдал бий болгон, нийтийн албан тушаалтан болох Сэлэнгэ аймгийн сумын Засаг дарга Т.Г*******тай “Тохижилт үйлчилгээний газарт хог тээврийн автомашин нийлүүлэх ажлыг гүйцэтгэх гэрээ” байгуулах нөхцлийг бий болгон бүлэглэж гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцож, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө Т.Г Хаан банкны 5675333616 дугаарын харилцах данс руу 4,000,000 төгрөгийг шилжүүлж хахууль өгсөн гэмт хэрэг тус тус үйлдэж, улмаар Сэлэнгэ аймгийн сумын орон нутгийн хөгжлийн санд 40,000,000 /дөчин сая/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд

Шүүгдэгч Сэлэнгэ аймгийн сумын Засаг дарга Т******* Г*******, сумын Тохижилт үйлчилгээний газарт хог тээврийн автомашин авах худалдан авах ажиллагааг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч Ж.У*******, гишүүн Ц.Н******* болон сумын Иргэдийн төлөөлөгчдийн төлөөлөгч Б.Б******* нар нь бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 09 дугээр сарын 05-ны хооронд “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг, 33 дугаар зүйлийн 33.2.2 дахь заалтыг, Төсвийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх заалтыг тус тус зөрчиж “ сумын ерөнхийлөн захирагчийн 2019 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөө”-нд 40,000,000 төгрөгөөр хог тээврийн автомашин худалдан авах тухай тусгагдсан ажлын хүрээнд зах зээлийн ханшаар 23,000,000 /хорин гурван сая/ төгрөгийн үнэ бүхий машиныг 40,000,000 /дөчин сая/ төгрөгөөр худалдан авахдаа,

Шүүгдэгч Т.Г******* нь 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр урьдчилан албан өрөөндөө худалдан авах ажиллагааг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч Ж.У*******, гишүүн Ц.Н******* нарт сумын Иргэдийн төлөөлөгчдийн төлөөлөгч Б.Б*******ын эхнэр Б.Буянтогтохын “Сэлэнгэ Таван Үндэс” ХХК-иас автомашин худалдан авах үүрэг өгснөөр, сумын Тохижилт үйлчилгээний газрын дарга, худалдан авах ажиллагааг зохион байгуулах ажлын хэсгийн гишүүн Ц.Н******* нь 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Б.Буянтогтохоос “Мицубиши Кантер” маркийн автомашиныг авч, тохижилт үйлчилгээний ажилдаа шууд ашиглан, худалдан авах нөхцлийг бүрдүүлсэн,

Шүүгдэгч сумын Засаг даргын тамгын газрын дэд бүтэц хариуцсан мэргэжилтэн буюу худалдан авах ажиллагааг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч Ж.У******* нь хог тээврийн автомашин худалдан авах ажиллагааг зохих журмын дагуу явуулаагүй атлаа явуулсан мэт баримт бүрдүүлж, 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр “Сэлэнгэ Таван Үндэс” ХХК-ийн захирал Б.Буянтогтохоос зах зээлийн үнэлгээгээр 23,000,000 /хорин гурван сая/ төгрөгийн үнэтэй хог тээврийн автомашиныг зах зээлийн үнээс хэт өндрөөр буюу 40,000,000 /дөчин сая/ төгрөгөөр “Тохижилт үйлчилгээний газарт хог тээврийн автомашин нийлүүлэх ажлыг гүйцэтгэх гэрээ”-ний төслийг бэлтгэж, Сумын засаг даргаар батлуулан, 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 40,000,000 /дөчин сая/ төгрөгийг “Сэлэнгэ Таван Үндэс” ХХК-д шилжүүлэх нөхцлийг мөн бүрдүүлсэн, Сумын засаг дарга Т.Г******* албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж давуу байдал бий болгон, хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийснийхээ хариуд 2019 оны 09 дүгээр сарып 05-ны өдөр өөрийн харилцах Хаан банкны 5675333616 дугаарын дансаар 4,000,000 төгрөгийн хахууль авсан;

Шүүгдэгч Сэлэнгэ аймгийн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Б.Б******* нь сумын Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 18 дугаартай тогтоол, 011 дугаартай хуралдааны тэмдэглэл “...сумын 2019 оны төсөв батлуулах тухай”, “... сумын 2019 оны орон нутгийн хөгжлийн сангийн санал, шинээр эхлэх хөрөнгө оруулалт 1.1.6-д ТҮГ-т хог тээврийн машин авах 40.0 сая сум ТҮГ”-ээр саналыг тус тус батлах сумын Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хуралдаанд оролцсон атлаа иргэн ээс өөрийн танил Ч.Батжаргалаар дамжуулан 23,000,000 /хорин гурван сая/ төгрөгийн үнэ бүхий хог тээврийн автомашиныг худалдан авч, нийтийн албан тушаалтны албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн хамаарал бүхий эхнэр Б.Буянтогтохын “Сэлэнгэ Таван Үндэс” ХХК-д давуу байдал бий болгон, нийтийн албан тушаалтан болох Сэлэнгэ аймгийн сумын Засаг дарга Т.Г*******тай “Тохижилт үйлчилгээний газарт хог тээврийн автомашин нийлүүлэх ажлыг гүйцэтгэх гэрээ” байгуулах нөхцлийг бий болгон бүлэглэж гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцож, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө Т.Г Хаан банкны 5675333616 дугаарын харилцах данс руу 4,000,000 төгрөгийг шилжүүлж хахууль өгсөн гэмт хэрэг тус тус үйлдэж, улмаар Сэлэнгэ аймгийн сумын орон нутгийн хөгжлийн санд 40,000,000 /дөчин сая/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Т.Г*******, Б.Б*******, Ж.У*******, Ц.Н******* нар гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв. 

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүгдэгч Т.Г******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...мэдүүлэг өгөхгүй, хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэжээ.[1]

2.Шүүгдэгч Б.Б*******, Ж.У*******, Ц.Н******* нар шүүхийн хэлэлцүүлэгт: “мэдүүлэг өгөхгүй” гэжээ.[2]

3.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, хууль эрх зүйн хэлтсийн дарга Д.Ё: “... сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 18 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар Орон нутгийн хөгжпийн санаас 2019 оны төсвийн жилд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний барилга байгууламжийн жагсаалтын шинээр эхлэх хөрөнгө оруулалтын 1.1.6-д Тохижилт үйлчилгээний газарт хог тээврийн автомашин авах 40.000.000 төгрөгийг төсөвлөж баталсан юм байна. Уг ажлын хүрээнд сумын Засаг даргын тамгын газрын даргын 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн ажлын хэсэг байгуулах А/09 дугаартай тушаалаар тендер шалгаруулалтын ажлын хэсгийг байгуулж, “Сэлэнгэ Таван үндэс” ХХК-ийг шалгаруулан 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Тохижилт үйлчилгээний газарт хог тээврийн автомашин нийлүүлэх ажлыг гүйцэтгэх СБ- 04/2019 тоот гэрээг байгуулснаар 1999 онд үйлдвэрлэгдсэн 2019 оны 04 дүгээр сард Монгол Улсад импортлогдсон “Мицубиши Кантар” маркийн автомашиныг 40.000.000 төгрөгөөр худалдан авсан юм байна. Дээрх автомашиныг худалдан авах ажиллагаа нь хуулийн дагуу явагдаагүй болох нь тогтоогдсон тохиолдолд дээрх автомашин худалдан авахад зарцуулсан 40.000.000 төгрөгийг бүхэл дүнгээр нь нэхэмжилж, төсөвт учирсан хохирлыг буцаан төвлөрүүлэх болно” гэх мэдүүлэг[3],

4.Иргэн хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээлэл болон тэдгээртэй холбоотой материал[4],

5.“Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн ТХҮ-820/14 дугаартай “...MITSUBISHI CANTER” маркийн 1995 онд үйлдвэрлэсэн, Монгол Улсад 2019 онд ирсэн автомашины зах зээлийн бодит үнэ, цэнийг 2020 оны 09 сарын байдлаар 24,000,000 /хорин дөрвөн сая/ төгрөг, 2019 оны 08 сарын байдлаар 25,000,000 /хорин таван сая/ төгрөг байх боломжтойг тодорхойлов” гэх дүгнэлт[5],

6.Гэрч , гэрч , гэрч , гэрч , гэрч нарын өгсөн мэдүүлгүүд[6], 7.Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл[7], 8.Сэлэнгэ аймгийн сумын Засаг даргын тамгын газраас гаргуулан авсан “Хог Тээврийн автомашин” худалдан авах ажиллагааны баримт бичиг[8], 9.2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Ж.У*******ас гарган өгсөн сумын 2019 оны төсөв, худалдан авах ажиллагааны төлөвлөгөө[9], 10.Сэлэнгэ аймгийн сумын Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 011 дугаартай тэмдэглэл[10], 11.Сэлэнгэ аймгийн сумын ...-ын 2020 оны 09 сарын 29-ний өдрийн 227 дугаартай албан бичиг, түүний  хавсралт[11], 12.Төрийн худалдан авах ажиллагааны www.tender.gov.mn сайтад үзлэг хийсэн тэмдэглэл[12], 13.Монгол Улсын Сангийн яамнаас 2020 оны 08 сарын 28-ны өдөр ирүүлсэн 6-1/5653 дугаартай зөвлөмж, тайлбар[13],14.Яллагдагч Т.Г 2018 оноос 2020 оны Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүлэг[14], 15.Хаан банкны 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 5675/540 дугаартай албан бичиг, түүний хавсралт /Т.Г******* // нь 5675333616 тоот данс эзэмшдэг бөгөөд 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Эрдэнэбилэгээс 4.000.000 төгрөгийг 5675333616 тоот дансанд тушаасан орлогын мэдүүлэг/-ийн хуулбар[15], 16.Гэрч ээс гаргаж өгсөн 5029714304 дугаартай Хаанбанкны дансны хуулга[16], 17.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол[17], 18.Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай[18], 19.Яллагдагч нарын хувийн байдал тогтоосон баримтууд[19], 20.Хавтаст хэргийн материал таницуулсан тухай тэмдэглэл[20] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч нарын зүгээс гэм буруу, хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Гэм буруугийн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өмгөөлөгч нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлүүлэхээр орж ирсэн тул гэм буруу, гэмт хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргах зүйлгүй, прокурортой тохиролцсон ялын хүрээнд хэргийг шийдвэрлэж өгөхийг тус тус хүссэн байр суурьтай оролцсон.

Монгол Улсын Үндсэн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д “Монгол Улсын төрийн жинхэнэ албан хаагч Монгол Улсын иргэн байх бөгөөд Үндсэн хууль, бусад хуулийг чандлан баримталж ард түмнийхээ тусын тулд, иргэний ёсоор төрийн ашиг сонирхолд захирагдан ажиллана”[21] гэж албан тушаалтны үндсэн үүргийг тодорхойлсон бөгөөд бусад салбар хууль тогтоомжид албан тушаалтны эрх, үүргийг хуульчилсан байна.

Тухайлбал: 2017 онд батлагдсан Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт: “төрийн албан хаагч” гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг ойлгоно гэж хуульчилсан[22].

Албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршгийг учруулдгаараа нийгмийн аюулын шинж ихтэй байдаг[23].

Шүүгдэгч Т.Г гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг, шүүгдэгч Б.Б*******ын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг, шүүгдэгч Ж.У*******, Ц.Н******* нарын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Нийтийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласнаар төр засгийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, иргэдийн төрд итгэх итгэл алдарч, хууль хэрэгжихгүй байдлаар нийгмийн хор уршиг нь илэрдэг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г******* нь гэмт хэрэг үйлдэж олсон ашиг 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгийг 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр “Төрийн сан”-н 100131400988 дугаартай “Сэ.Сү.Хүү, торгуулын орлого” дансанд  нөхөн төлснийг дурьдах нь зүйтэй.

Энэхүү гэмт хэргийн улмаас орон нутгийн төсөвт учирсан хохирол 17,000,000 /арван долоон сая/ төгрөгийг иргэний хариуцагч “Сэлэнгэ таван үндэс” ХХК-ниас (регистрийн дугаар 3749479) албадан гаргуулж, Сэлэнгэ аймгийн сумын орон нутгийн хөгжлийн сангийн дансанд оруулах нь хуульд нийцнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 50,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж, Авилгатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн дансанд оруулахаар шийдвэрлэсэн болно.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: “Хоёр буюу түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ” гэж;

мөн хуулийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “Гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн, гэмт хэрэг хамтран үйлдэгчийн үүрэг, оролцоог хуваарилсан, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан хүнийг гэмт хэргийн зохион байгуулагч гэнэ” гэж;

мөн хуулийн 3.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: “Хуулийн этгээдийг төлөөлөн шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө шийдвэр гаргаж, зөвшөөрөл өгч, энэ хуульд заасан гэмт хэргийг бусдаар үйлдүүлсэн, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан гэмт хэргийн шинжийг өөрийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан бол гэмт хэргийн гүйцэтгэгчид тооцно ” гэж;

мөн хуулийн 3.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт: “Хуулийн этгээдийн гүйцэтгэх албан тушаалтан удирдлагаас өгсөн шийдвэрийг хууль бус болохыг мэдсээр байж үйлдсэн бол хамтран үйлдсэн гүйцэтгэгчид тооцно” гэж тус тус хуульчилсан ба шүүгдэгч нарын гэмт хэрэгт хамтран оролцсон оролцоог эрүүгийн хариуцлага оногдуулахад харгалзан үзсэн болно.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1. дэх хэсэгт заасан “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тус тус харгалзан үзсэн. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд улсын яллагчийн саналын хүрээнд:

-шүүгдэгч Т.Г*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун м*******/-н төгрөгөөр торгох ял,

мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албан томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/-н төгрөгөөр торгох ял, нийт нийтийн албанд томилогдох эрхийг 7 жилийн хугацаагаар хасаж, 15,400,000 /арван таван сая дөрвөн зуун м*******/-н төгрөгөөр торгох ял оногдуулан шийтгэж,

-шүүгдэгч Ж.У*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун м*******/-н төгрөгөөр торгох ял оногдуулан шийтгэж,

-шүүгдэгч Ц.Н*******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун м*******/-н төгрөгөөр торгох ял оногдуулан шийтгэж,

-шүүгдэгч Б.Б*******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун м*******/-н төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун м*******/-н төгрөгөөр торгох ял, нийт нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 10,800,000 /арван сая найман зуун м*******/-н төгрөгөөр торгох ял оногдуулан тус тус шийтгэж шийдвэрлэсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт: “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж шүүх тогтоож болохоор заасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.3 дахь хэсэгт заасан торгох ялыг биелүүлэх хугацааг шүүгдэгчийн санхүүгийн байдалд тохируулан хуульд зааснаас илүү боломж олгох байдлаар сунгаж тогтоох эрх хэмжээг шүүхэд олгосон шинэлэг зохицуулалт бөгөөд шүүхийн эрх хэмжээний асуудал юм.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г*******, Ж.У*******, Ц.Н*******, Б.Б******* нарын хөрөнгө, цалин хөлс бусад орлого олох боломжийг харгалзан, тэдэнд оногдуулсан торгох ялыг тус бүр 3 /гурав/ жил хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоох нь хуульд нийцнэ гэж үзлээ.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээтэй төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг ялтан нарт анхааруулав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.

 

Энэхүү гэмт хэргийн улмаас шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан

  1. шүүгдэгч Т.Г Ү1301000718 улсыг бүртгэлийн дугаартай Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум 1 дүгээр баг, Бүргэдэй тоот 19.4м2 талбай хэмжээтэй хувийн сууц,
  2. Ү1317007410 улсын бүртгэлийн дугаартай, Сэлэнгэ аймгийн сум, 6 дугаар баг, Орхон Их суварга 1-р гудамж, 136 тоот, 21м2 талбай хэмжээтэй граж зэрэг үл хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг;

2) Шүүгдэгч Б.Б*******ын

  1. Ү2204067238 улсын бүртгэлийн дугаартай Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26-р хороо, 13312 Хүннү гудамж, 423 байр, 73 тоот, 49,9 метр квадрат талбай хэмжээтэй орон сууц,
  2. Ү1317000656 улсын бүртгэлийн дугаартай Сэлэнгэ аймаг, сум, 6 дугаар баг, Орхон 3 дугаар байр, 03 тоот, 37,87 метр квадрат талбай хэмжээтэй үл хөдлөх орон сууц,
  3. Ү1317001759 улсын бүртгэлийн дугаартай, Сэлэнгэ аймаг, сум, 1 дүгээр баг, Хонгор морьт, 185,9 метр квадрат талбай хэмжээтэй үл хөдлөх үйлчилгээний зориулалттай объект,
  4. Ү1317001804 улсын буртгэлийн дугаартай, Сэлэнгэ аймаг, сум, 1 дүгээр баг, Хонгор морьт тоот 238 метр квадрат талбай хэмжээтэй үл хөдлөх үйлчилгээний зориулалттай объект,
  5. Ү1317000954 улсын бүртгэлийн дугаартай, Сэлэнгэ аймаг, сум, 6 дугаар баг, Орхон 3 дугаар хэсэг гудамж тоот, 1350 метр квадрат талбай хэмжээтэй үл хөдлөх үйлчилгээний зориулалттай объект,
  6. Ү1317002846 улсын бүртгэлийн дугаартай Сэлэнгэ аймаг, сум 6 дугаар баг, 1 дүгээр хэсэг, 089 тоот, 73,5 метр квадрат талбай хэмжээтэй үл хөдлөх хувийн сууц,
  7. Ү1317002845 улсын бүртгэлийн дугаартай Сэлэнгэ аймаг, сум, 6 дугаар баг, 1 дүгээр хэсэг, 089 тоот, 84,5 метр квадрат талбай хэмжээтэй үл хөдлөх зоорь,
  8. Ү1317003476 улсын бүртгэлийн дугаартай Сэлэнгэ аймаг, сум, 2 дугаар баг, Цагаан эрэг, 3 дугаар хэсэг гудамж, тоот 150 метр квадрат талбай хэмжээтэй үл хөдлөх граж,
  9. Ү1317002926 улсын бүртгэлийн дугаартай, Сэлэнгэ аймаг, сум, 2 дугаар баг, Цагаан эрэг, тоот 460 метр квадрат талбай хэмжээтэй үл хөдлөх үйлчилгээний зориулалттай объект,
  10. 78-88 СБА улсын дугаартай “Ниссан Терона” маркийн РR50009342 арлын дугаартай, 1995 онд үйлдвэрлэгдсэн, хар өнгийн тээврийн хэрэгсэл,
  11. 07-51 СЭА улсын дугаартай “Тоёота Ноах” маркийн ZRR750040234 арлын дугаартай, 2009 онд уйлдвэрлэгдсэн, мөнгөлөг өнгийн тээврийн хэрэгсэл,
  12. 21-23 СБА улсын дугаартай “Хюндай Портер” маркийн KMFZCS7H4U040303 арлын дугаартай 2004 онд уйлдвэрлэгдсэн, цагаан өнгийн тээврийн хэрэгсэл,
  13. 17-08 СЭА улсын дугаартай “Киа Боксер” маркийн KN3LAP2C15K006592 арлын дугаартай, 1995 онд уйлдвэрлэгдсэн цагаан өнгийн тээврийн хэрэгсэл,
  14. 40-26 СЭА улсын дугаартай “Киа Бонго” маркийн KN3HNP6D24K009902 арлын дугаартай, 2004 онд үйлдвэрлэгдсэн цагаан өнгийн тээврийн хэрэгсэл,
  15. 54-44 СЭА улсын дугаартай “Исүзү Жига” маркийн СҮL51V3W3000271 арлын дугаартай, 2000 онд үйлдвэрлэгдсэн, ногоон өнгийн тээврийн хэрэгсэл,
  16. 96-90 СБА улсын дугаартай “Зил 431410” маркийн 3407437 арлын дугаартай 1993 онд үйлдвэрлэгдсэн, ногоон өнгийн тээврийн хэрэгсэл,
  17. 51-75 СБА улсын дугаартай “Зил ММ2554М” маркийн 00020123378609 арлын дугаартай 1993 онд үйлдвэрлэгдсэн, цэнхэр өнгийн тээврийн хэрэгсэл зэрэг үл хөдпөх хөрөнгө болон хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг тус тус хязгаарлалт тогтоосон үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгүүдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны өмчлөгч, эзэмшигчид нь буцаан олгох нь зүйтэй.

Шүүгдэгч нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, болохыг тус тус дурьдвал зохилтой.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус бүр хэвээр хэрэглэх нь хуульд нийцнэ.

Дөрөв. Бусад

Авилга гэдэг нь Авилгын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчил хэмээн хуульчилжээ.

Нийтийн албан тушаалтан албан тушаалынхаа бүрэн эрхийг хэрэгжүүлсний төлөө бусад байгууллага, аж ахуйн нэгж, иргэнээс мөнгөн шагнал, шан харамж, зээл авах, төлбөргүй буюу хөнгөлттэй үйлчлүүлэх зэрэг хууль бус хангамж эдлэхийг Төрийн албаны тухай хуульд хориглосон бөгөөд эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглах нь авилгын нэг төрөл юм.

Авилгын эсрэг НҮБ-ын конвенц бол авилгатай тэмцэх талаар олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс батлан гаргасан хамгийн гол, олон улсын эрх зүйн сурвалж баримт бичгийн нэг бөгөөд 2003 оны 10 дугаар сарын 14-ний өдөр баталж, Монгол улс 2005 оны 10 дугаар сарын 27-ны өдөр уг конвенцийг соёрхон баталжээ[24].

Авилгын эсрэг конвенцийн удиртгал хэсэгт: авилгын улмаас нийгмийн тогтвортой болон аюулгүй байдалд үүсэж буй бэрхшээл, аюул занал нь ардчилсан тогтолцоо, үнэт зүйлс, түүнчлэн ёс зүйн үнэт зүйлс, шударга ёсыг сулруулж, тогтвортой хөгжил, хууль дээдлэх ёсонд хохирол учруулж байгааг хамгийн эхэнд дурьдсан болохыг цохон тэмдэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С******* овогт Т******* Гантулгыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд;

мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан ”Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, хахууль авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд;

-Шүүгдэгч Х******* овогт Б Б*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд;

-мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ”Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан нийтийн албан тушаалтан хахууль өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд;

-Шүүгдэгч М*******н овогт Ж Уянгыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд;

-Шүүгдэгч Т овогт  Ц Н*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тус бүр тооцсугай.

2. Шүүгдэгч Т.Г*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун м*******/-н төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албан томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/-н төгрөгөөр торгох ял, нийт нийтийн албанд томилогдох эрхийг 7 жилийн хугацаагаар хасаж, 15,400,000 /арван таван сая дөрвөн зуун м*******/-н төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Ж.У*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун м*******/-н төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

4. Шүүгдэгч Ц.Н*******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун м*******/-н төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

5. Шүүгдэгч Б.Б*******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун м*******/-н төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун м*******/-н төгрөгөөр торгох ял, нийт нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 10,800,000 /арван сая найман зуун м*******/-н төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г*******, Ж.У*******, Ц.Н*******, Б.Б******* нарын хөрөнгө, цалин хөлс бусад орлого олох боломжийг харгалзан, тэдэнд оногдуулсан торгох ялыг тус бүр 3 /гурав/ жил хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээтэй төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг ялтан нарт анхааруулсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г******* нь гэмт хэрэг үйлдэж олсон ашиг 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгийг 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр “Төрийн сан”-н 100131400988 дугаартай “Сэ.Сү.Хүү торгуулын орлого” дансанд  нөхөн төлснийг дурьдсугай.

10. Энэхүү гэмт хэргийн улмаас орон нутгийн төсөвт учирсан хохирол 17,000,000 /арван долоон сая/ төгрөгийг иргэний хариуцагч “Сэлэнгэ таван үндэс” ХХК-ниас (регистрийн дугаар 3749479) албадан гаргуулж, Сэлэнгэ аймгийн сумын орон нутгийн хөгжлийн сангийн дансанд оруулсугай.

11. Шүүгдэгч нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, болохыг тус тус дурьдсугай.

12. Энэхүү гэмт хэргийн улмаас шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан

  1. шүүгдэгч Т.Г Ү1301000718 улсыг бүртгэлийн дугаартай Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум 1 дүгээр баг, Бүргэдэй тоот 19.4м2 талбай хэмжээтэй хувийн сууц,
  2. Ү1317007410 улсын бүртгэлийн дугаартай, Сэлэнгэ аймгийн сум, ....тоот, 21м2 талбай хэмжээтэй граж зэрэг үл хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг;

2) Шүүгдэгч Б.Б*******ын

  1. Ү2204067238 улсын бүртгэлийн дугаартай Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26-р хороо, 13312 Хүннү гудамж, 423 байр, 73 тоот, 49,9 метр квадрат талбай хэмжээтэй орон сууц,
  2. Ү1317000656 улсын бүртгэлийн дугаартай Сэлэнгэ аймаг, сум, 6 дугаар баг, Орхон 3 дугаар байр, 03 тоот, 37,87 метр квадрат талбай хэмжээтэй үл хөдлөх орон сууц,
  3. Ү1317001759 улсын бүртгэлийн дугаартай, Сэлэнгэ аймаг, сум, 1 дүгээр баг, Хонгор морьт, 185,9 метр квадрат талбай хэмжээтэй үл хөдлөх үйлчилгээний зориулалттай объект,
  4. Ү1317001804 улсын буртгэлийн дугаартай, Сэлэнгэ аймаг, сум, 1 дүгээр баг, Хонгор морьт тоот 238 метр квадрат талбай хэмжээтэй үл хөдлөх үйлчилгээний зориулалттай объект,
  5. Ү1317000954 улсын бүртгэлийн дугаартай, Сэлэнгэ аймаг, сум, 6 дугаар баг, Орхон 3 дугаар хэсэг гудамж тоот, 1350 метр квадрат талбай хэмжээтэй үл хөдлөх үйлчилгээний зориулалттай объект,
  6. Ү1317002846 улсын бүртгэлийн дугаартай Сэлэнгэ аймаг, сум 6 дугаар баг, 1 дүгээр хэсэг, 089 тоот, 73,5 метр квадрат талбай хэмжээтэй үл хөдлөх хувийн сууц,
  7. Ү1317002845 улсын бүртгэлийн дугаартай Сэлэнгэ аймаг, сум, 6 дугаар баг, 1 дүгээр хэсэг, 089 тоот, 84,5 метр квадрат талбай хэмжээтэй үл хөдлөх зоорь,
  8. Ү1317003476 улсын бүртгэлийн дугаартай Сэлэнгэ аймаг, сум, 2 дугаар баг, Цагаан эрэг, 3 дугаар хэсэг гудамж, тоот 150 метр квадрат талбай хэмжээтэй үл хөдлөх граж,
  9. Ү1317002926 улсын бүртгэлийн дугаартай, Сэлэнгэ аймаг, сум, 2 дугаар баг, Цагаан эрэг, тоот 460 метр квадрат талбай хэмжээтэй үл хөдлөх үйлчилгээний зориулалттай объект,
  10. 78-88 СБА улсын дугаартай “Ниссан Терона” маркийн РR50009342 арлын дугаартай, 1995 онд үйлдвэрлэгдсэн, хар өнгийн тээврийн хэрэгсэл,
  11. 07-51 СЭА улсын дугаартай “Тоёота Ноах” маркийн ZRR750040234 арлын дугаартай, 2009 онд уйлдвэрлэгдсэн, мөнгөлөг өнгийн тээврийн хэрэгсэл,
  12. 21-23 СБА улсын дугаартай “Хюндай Портер” маркийн KMFZCS7H4U040303 арлын дугаартай 2004 онд уйлдвэрлэгдсэн, цагаан өнгийн тээврийн хэрэгсэл,
  13. 17-08 СЭА улсын дугаартай “Киа Боксер” маркийн KN3LAP2C15K006592 арлын дугаартай, 1995 онд уйлдвэрлэгдсэн цагаан өнгийн тээврийн хэрэгсэл,
  14. 40-26 СЭА улсын дугаартай “Киа Бонго” маркийн KN3HNP6D24K009902 арлын дугаартай, 2004 онд үйлдвэрлэгдсэн цагаан өнгийн тээврийн хэрэгсэл,
  15. 54-44 СЭА улсын дугаартай “Исүзү Жига” маркийн СҮL51V3W3000271 арлын дугаартай, 2000 онд үйлдвэрлэгдсэн, ногоон өнгийн тээврийн хэрэгсэл,
  16. 96-90 СБА улсын дугаартай “Зил 431410” маркийн 3407437 арлын дугаартай 1993 онд үйлдвэрлэгдсэн, ногоон өнгийн тээврийн хэрэгсэл,
  17. 51-75 СБА улсын дугаартай “Зил ММ2554М” маркийн 00020123378609 арлын дугаартай 1993 онд үйлдвэрлэгдсэн, цэнхэр өнгийн тээврийн хэрэгсэл зэрэг үл хөдпөх хөрөнгө болон хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг тус тус хязгаарлалт тогтоосон үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгүүдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны өмчлөгч, эзэмшигчид нь буцаан олгосугай.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 50,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж, Авилгатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн дансанд оруулсугай.

14. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус бүр хэвээр хэрэглэсүгэй.

15. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

16. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

17. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ц.АМАРГЭРЭЛ