| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2022/0068/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/74 |
| Огноо | 2022-05-06 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Т.Нансалмаа, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 2022/ШЦТ/74
******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг,
улсын яллагч Т.Нансалмаа,
шүүгдэгч Э.У******* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар ******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С******* овогт Э******* У*******т холбогдох эрүүгийн 211002900241 дугаартай хэргийг 2022 оны 0 дугаар сарын 0-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, экскаваторын оператор мэргэжилтэй, “...ч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ******* аймгийн ******* сумын дугаар баг, төв гудамж, ... тоотод оршин суух хаягтай боловч аймгийн сум, 1 дугаар баг, Их сургуулийн гудамжны 1-55 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, С******* овогт Э******* У*******, /РД:МТ91**************1/;
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн -д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Э.У******* нь “2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ******* аймгийн ******* сум, дугаар баг, тосгоны нутаг дэвсгэр “1-ын даваа” нэртэй газарт тусгай зөвшөөрөлгүйгээр, техник хэрэгсэл ашиглан ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж газрын хэвлийд халдаж, Байгаль орчинд нийт 710,*******1 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Э.У******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.У*******ын өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг[1],
2.Хохирогч Л.Б 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...******* аймгийн ******* сумын дугаар баг, тосгоны 1-ын даваа гэх газарт ямар нэгэн ашигт малтмал олборлох талаар сум орон нутгаас гэрээ хийгдээгүй. Э.У******* нь хууль бусаар үйл ажиллагаа явуулсан байна” гэх мэдүүлэг[2],
.Гэрч Э.Б 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Э.У******* гэрт ирээд би уул руу алтанд явах гэж байна. Чи надад экскаватор бариад өг гэж хэлэхээр нь хөлс мөнгө ярихад Э.У******* “урьд нь хүмүүсийн ажиллаж байсан газар ажиллах учраас ашиг сайн олохгүй байх, одоо цас орлоо, газар хөлдөхөөс өмнө хэсэг ажиллаад өг, 1,000,000 төгрөг өгнө. Гарц нь сайн бол илүү өгнө” гэж ярьж тохирсон. Би хариуд нь туслах ажилчин байгаа юу гэхэд Э.Төрбат байгаа гэж хэлсэн. 2021 оны 09 дүгээр сарын -ны өдөр очоод ажилласан. Дараа өдөр нь ажиллаагүй. Техникт завсар хийсэн. 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ажиллаж байхад цагдаагийн алба хаагчид ирсэн...” гэх мэдүүлэг[],
4.Гэрч Э.Т 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Э.У******* нь над дээр ирээд би хэд хоногоос уул руу гарч ажил хийнэ. Чи хамт ажиллаад өг. Хөлс мөнгийг нь тэгж байгаа 2-уулаа учраа олъё гэж хэлсэн. 2021 оны 09 дүгээр сарын -ны өдөр ******* аймгийн ******* сумын дугаар баг тосгоны 1-н даваа нэртэй газар Э.Батсайхан, Э.У******* нарын хамт очоод экскаваторыг нь асаахад туслаад майхан барих, хоол унд хийх, экскаваторын тос масло солилцох, техник эвдрээд янзлахад нь хамт байлцаж ажиллаж байхад 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр цагдаагийн албан хаагчид ирээд шалгасан...” гэх мэдүүлэг[4],
5.Гэрч Т.Г 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... тосгонд нөхөрлөлүүдтэй Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ хийгээгүй. Э.У******* нь манай тосгоны захирагчийн албанд болон байгаль орчны хэсэгт ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулахаар хүсэлт өгөөгүй” гэх мэдүүлэг[5],
6.Байгаль орчны зөвлөх “Нуман-Алтай” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 85 дугаартай “...Тухайн газарт үйл ажиллагаа явуулсны улмаас байгаль орчинд учруулсан экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ нь 710,*******1 төгрөг болж байна” гэх дүгнэлт[6],
7.”Ашид Билгүүн” ХХК-ний 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 10009******* дугаартай Шинжээчийн Дүгнэлт хэсэгт: “...Хюндай 2800 LC маркийн автомашины өнгө үзэмж, техникийн байдал, норм норматив, зориулалт зэргийг харгалзан үзэж 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар зах зээлийн дундаж үнийг 9,000,000 төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов.
-Гар аргаар хийсэн алт угаах буу 1 ширхгийг 2021 оны 10 дугаар сарын байдлаар зах зээлийн дундаж үнийг 800,000 төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов..” гэх дүгнэлт[7],
8.Монгол Улсын мэргэжлийн хяналтын байцаагч Б.Ононгийн “...Байгаль орчинд учруулсан хохирлын нийт нөхөн төлбөр 1,420,282 төгрөг болж байна...” гэх дүгнэлт[8],
9.Шүүгдэгч Э.У*******ын 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр яллагдагчаар өгсөн: “Би 2021 оны 0 дүгээр сарын -ны өдөр урьд эвдэрсэн газрыг зааж өгч Э.Батсайханаар хөрсийг нь хуулж байхад 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр цагдаа нар ирж шалгасан” гэх мэдүүлэг[9],
10.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол[10], 11.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[11], 12.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[12], 1.Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл[1], *******.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[*******], 15.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол[15], 16.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[16], 17.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[17] зэрэг бичгийн нотлох баримт болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Э.У*******ын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Л.Болормаа нь (төрийн төлөөлж хохирогчоор тогтоогдсон болно) мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон газрын хэвлийд халдсан экологи-эдийн засгийн үнэлгээгээр тогтоогдсон хохирлыг нөхөн төлүүлж, нэхэмжилмээр байна гэжээ.
Экологи эдийн засгийн хохирлын дүн
| Д/д | Байгаль орчны бүрэлдэхүүн хэсэг | Нийт үнэ, төг |
| 1 | Эдэлбэр газарт учруулсан хохирлын хэмжээ | 788 |
| 2 | Газрын хэвлийд учруулсан хохирлын хэмжээ | 709,5 |
|
| Хөрсөн бүрхэвчинд учруулман хохирлын хэмжээ | - |
| 4 | Ургамлан нөмрөгт учруулсан хохирлын хэмжээ | - |
| 5 | Усанд учруулсан хохирлын хэмжээ | - |
| 5 | Нийт хохирлын хэмжээ | 710,*******1 |
Хүснэгт[18] Экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 2.6, , 4.5 дахь хэсэгт тус тус зааснаар энэхүү гэмт хэргийн улмаас шүүгдэгч Э.У*******ын хууль бус ашиглалтаас өртөгдсөн эдэлбэр газар, газрын хэвлийд учирсан хохирол 710,*******1 /долоон зуун арван мянга нэг зуун дөчин нэг/-н төгрөгийг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1,420,282 /нэг сая дөрвөн зуун хорин мянга хоёр зуун наян хоёр мянга/-н төгрөг нөхөн төлсөн болохыг дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж,[19]
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт: “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус хуульчилсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүрээлэн байгаа орчинд аюултай үйлдлийг хэрэгжүүлэх явцдаа тусгай зориулалтын том оврын техник, тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмж болон орчиндоо аюул учруулж болох бусад хэрэгсэл, тусгай зориулалтын эд зүйлийг ашиглах нь гэмт хэргийн нийгмийн хор аюулыг нэмэгдүүлж, учруулах хохирлыг ихэсгэхээр барахгүй цаашид гэмт хэрэг үйлдэгдэх бодитой аюул заналыг бий болгож байдаг тул түүнийг таслан зогсоох, цаашид энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдэхээс сэргийлэх, мөн тийм байдлаар гэмт хэрэг үйлдэхээс татгалзуулах зорилгоор гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник, хэрэгслийг хураан авч устгах, улсын орлого болгох, хохирол төлүүлэхэд зарцуулахаар Эрүүгийн хуульд заасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт тус тус зааснаар энэ гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник, хэрэгслүүд гэм буруутай этгээдийн өмчлөлийнх болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдож байх тул улсын дугааргүй, “Хюндай 2800 LC” маркийн 1 экскаватор, гар аргаар хийсэн усан буу 1 ширхэгийг хураан авч, Улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч Э.У*******т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.У*******ын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа ...учруулсан бодит хохирлыг нөхөн төлсөн” түүний хувийн байдал зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд шүүгдэгч Э.У*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У******* нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулан, Эрүүгийн хуулийн ерөнхий 7. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар
шүүгдэгч Э.У*******т оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хүлээлгэж шийдвэрлэсэн.
Шүүгдэгч Э.У******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх нь хуульд нийцнэ гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 6.6, 6.7, 6.8 дугаар зүйлийн 1, 4, 6.10, 6.1, 7.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С******* овогт Э******* У*******т хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У******* нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий 7. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Э.У*******т оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хүлээлгэсүгэй.
5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 2.6, , 4.5 дахь хэсэгт тус тус зааснаар энэхүү гэмт хэргийн улмаас шүүгдэгч Э.У*******ын хууль бус ашиглалтаас өртөгдсөн эдэлбэр газар, газрын хэвлийд учирсан хохирол 710,*******1 /долоон зуун арван мянга нэг зуун дөчин нэг/-н төгрөгийг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1,420,282 /нэг сая дөрвөн зуун хорин мянга хоёр зуун наян хоёр мянга/-н төгрөг нөхөн төлснийг дурьдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт тус тус зааснаар энэ гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Э.У*******ын өмчлөлийн улсын дугааргүй “Хюндай 2800 LC” маркийн 1 экскаватор, гар аргаар хийсэн усан буу 1 ширхэгийг хураан авч, Улсын орлогод оруулсугай.
7. Шүүгдэгч Э.У******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
8. Шүүгдэгч Э.У*******т урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш ******* хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ