| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэмжидийн Нолхоосүрэн |
| Хэргийн индекс | 175/2020/0069/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/84 |
| Огноо | 2020-04-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | В.Батдэлгэр |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 2020/ШЦТ/84
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч В.Батдэлгэр
Нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ нар оролцов.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1-д зааснаар Ө.С******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *******0*******1000960075 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ******* оны 0******* дугаар сарын 1*******-нд Дорноговь аймгийн Сайншанд төрсөн, *******8 настай эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл *******, нөхөр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум ******* дугаар баг ******* дугаар хэсэг 1*******0 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, С******* овогт Ө******* С******* РД:/ЕЭ9*******0*******1*******09/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ө.С******* нь *******0*******0 оны 0******* дугаар сарын *******4-ний шөнө Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын ******* дугаар баг, ******* дугаар хэсэг 1*******0 тоотод иргэн Б.Б гэрт иргэн Б.М биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн *******-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ө.С******* нь *******0*******0 оны 0******* дугаар сарын *******4-ний шөнө Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын ******* дугаар баг, ******* дугаар хэсэг 1*******0 тоотод иргэн Б.Б гэрт иргэн Б.М биед халдаж хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Ө.С******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доор нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
Шүүгдэгч Ө.С*******ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...*******0*******0 оны 0******* дугаар сарын *******4-ний шинийн нэгний өдөр нөхөртэйгөө муудалцаад ээжийндээ очсон байсан. Нөхөр маань араас ирээд хүүхэд уйлаад байна гээд гэртээ харъя гэсэн. Тэгээд би нөхөртэйгөө эвлэрээд нөхрийнхөө аавынд ирэхэд хадам эгч Б.Мөнхгэрэл эгч үг хаяад өдрийн хэрүүлийг сөхөөд бид хоёр хэрэлдсэн. Бид хоёр зууралдаж маргалдаад бие биенээ майжиж зодолдсон. Хадам эгч намайг ална гээд хутга бариад ирэхэд хадам аав салгасан. Буруугаа хүлээж байна..” гэх мэдүүлэг,
Хохирогч Б.М *******0*******0 оны 0******* дугаар сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Цагаан сарын шинийн нэгэнд буюу *******0*******0 оны 0******* дугаар сарын *******4-ний өдөр Ө.С******* нь манай дүү Б.Дэлгэрбаатартай гаднаас хэрэлдсэн байдалтай орж ирсэн. Тэгээд Ө.С******* нь уурандаа ганцаараа гэр лүүгээ явчихсан. Тэр орой нь манай дүү Б.Дэлгэрбаатар яваад Ө.С*******ийг гэрээс нь авчирсан. Тэр үед 00 цаг болж байсан байх. Тэгээд гэрт орж ирээд Ө.С******* сонин сонин хараад “намайг яах гэж авчирсан юм бэ” гээд байхаар нь би уурлаад Ө.С*******ийг загнаад “баярын өдрөөр хэрүүл уруул хийлээ” гэсэн чинь Ө.С******* над руу “чи ийм ааштай болохоороо нөхөртөө хаягдсан байна. Би чамайг энд ирээд 5 хононо” гэхээр нь яах бол доо гэж бодоод байсан юм” гэх мэтээр хэл амаар доромжилсон. Тухайн үед нөхөртэйгээ би муудалцаад тусдаа байсан юм. Тэгэхээр нь би уурлаад ууж байсан хүйтэн цайгаа Ө.С******* руу цацсан. Тэгсэн чинь Ө.С******* босож ирээд намайг түлхээд газар унагасан. Би газар унахдаа толгойн дагз, нуруу хэсгээрээ газар унасан. Тэгээд Ө.С******* нүцгэн хөлөөрөө миний хэвлийн тус газар 1 удаа өшиглөсөн. Тэгсэн манай дүү Б.Дэлгэрбаатар, аав Б.Батбилэг нар Ө.С*******ийг авч салгасан. Тэгсэн Ө.С******* “чи миний нүүрийг маажчихсан байна. Би чиний нүүрийг хүн харахын эцэсгүй болгоно” гээд намайг орон дээр сууж байхад Ө.С******* хоёр гараараа миний хоёр хацрын гол хэсгээс хоёр тийшээ шууд маажчихсан. Миний нүүр, хацраас их цус гарсан байсан. Нүүрнээс гарч байгаа цусаа арчаад байж байтал дахин над руу дайрч зүүн хацар, зүүн шанаа хэсгийг маажсан. Тэгээд Ө.С******* миний урсаж байгаа цусыг хараад хохино гээд байсан. Дараа нь Ө.С******* ээж рүүгээ утсаар яриад Б.Д эгчтэй нь таарахгүй юм байна ирээд аваадах гэсэн. Тэгсэн удаагүй Ө.С*******ийн ээж, дүү нар нь ирээд манай дүү Б.Дэлгэрбаатар тэд нарыг гэрт нь хүргэж өгсөн. Тэгээд би *******0*******0 оны 0******* дугаар сарын *******5-ны өглөө нь Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газар очиж өргөдөл гаргасан. Намайг байхад цагдаагаас Ө.С*******ийг утсаар дуудаж мэдүүлэг авсан. Ө.С******* цагдаа дээр ирчихээд надтай дахиад хэрүүл хийсэн. Тэгээд хэрүүл хийж байгаад салаад гэртээ ирээд байж байхад Ө.С******* миний араас ирээд миний өмсөж байсан углаашийг тайлаад “яахаараа чи миний таавчигийг өмсдөг юм бэ” гээд хэрүүл хийгээд “чи яах гэж цагдаад өргөдөл гаргадаг юм бэ” гээд дайраад байсан. Тэгээд Ө.С******* “би өөрийнхөө юмыг авлаа” гээд манай гэрийн ор, зурагт зэргийг гэр лүүгээ авч явсан. Тухайн орыг манай төрсөн дүү Б.Дэлгэрбаатар цалингаараа, зурагтыг манай аав Б.Батбилэг лизингээр худалдаж авч байсан юм. Аав одоо ч гэсэн тэр зурагтын лизингийг сард 70.000 төгрөг төлдөг. Тэгээд Ө.С******* нь дахиад хөргөгч, будаа агшаагч зэргийг авна гэж дайраад байсан бөгөөд тэрийг нь манай дүү Б.Дэлгэрбаатар цалингаараа авсан. Манай гэрийн эд зүйлийг нурааж, орилж хашхиран хэрүүл хийсэн. Би *******0*******0 оны 0******* дугаар сарын *******5-ны өдөр шархны тос *******7.170 төгрөгөөр, шарх цэвэрлэх уусмал *******.500 төгрөгөөр, сорвины тос **************.000 төгрөгөөр тус тус авсан. Тэгээд *******0*******0 оны 0******* дугаар сарын 06-ны өдөр Арьсны өвчин судлалын үндэсний төвд 15.000 төгрөгөөр нүүрний шархаа цэвэрлүүлсэн. Миний нүүрний шарх идээлээд байсан юм.Шүүхийн шинжилгээний албанд шинжилгээ хийлгэсэн төлбөр 8000 төгрөг, *******0*******0 оны 0******* дугаар сарын 15-ны өдөр Эмзэг арьсны тос *******9900 төгрөгөөр Монос эмийн сангаас, Нарны тос 48.000 төгрөгөөр онлайн дэлгүүрээс захиалж авсан. Эдгээр мөнгө болох баримтаар учирсан 164000 төгрөгийг Ө.С*******аас гаргуулах саналтай байна. Миний нүүр шархалж идээлээд ажил хийхэд хүндрэлтэй, хүмүүс нүүр чинь яасан юм гэж гайхаж асуухаад байхаар нь санаа зовоод байсан тул ажпаасаа чөлөө авч ******* хоног ажил хөдөлмөр эрхэлж чадаагүй.Энэ хугацаанд аваагүй цалин хөлсөө нэхэмжлэхгүй ээ. Би *******0*******0 оны 0******* дугаар сарын 15-ны өдөр сорви арилгах лазер эмчилгээг 600.000 төгрөгөөр хийлгэсэн. Тэгээд *******1 хоногийн дараа дахин лазер эмчилгээнд орно. Уг мөнгийг Ө.С******* төлөх боломжгүй тул би нэхэмжлэхгүй гэж бодоод баримтыг нь аваагүй юм. Цаашид гарах сорви арилгах эмчилгээний зардлыг би өөрөө хариуцна. Харин 164000 төгрөгийг төлж чадна гэж бодсон учраас би нэхэмжилж байгаа юм. Бид хоёрын маргаанаас манай дүү, аав хоёрт маш хэцүү байгаа учраас би өөрийн санаачилгаар Ө.С******* гомдол санал алга. Ө.С******* нь манай төрсөн дүүгийн эхнэр бөгөөд миний бэр дүү байгаа юм. Тэр хоёр гэрлэлтээ батлуулж дундаасаа 1 хүүхэдтэй. Ө.С******* нь манай дүүтэй *******015 оноос хойш одоог хүртэл хамт байгаа. Би Ө.С*******ийг тэр үеэс хойш мэднэ. Би Ө.С*******ай урд нь муудаж байгаагүй. Харин дүүгийнхээ гэр бүлд санхүүгээр болон туслаж чадах зүйлээр дэмжлэг үзүүлдэг байсан. Урьд өмнө нь манай гэр бүлд ийм маргаан болж байгаагүй. Би Ө.С******* өөрт нь эвлэрэх хүсэлтэй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа талаараа хэлсэн боловч хүлээн аваагүй. Миний хувьд ажлын ачаалал болон гэр бүлийн асуудал зэргээс шалтгаалан шүүх хуралд оролцох боломжгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 1*******-1******* дугаар тал/
Гэрч Б.Д *******0*******0 оны 0******* дугаар сарын 1*******-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би *******0*******0 оны 0******* дугаар сарын *******4-ний өдөр эхнэр Ө.С*******ийн дүүг хүргэж өгөөгүй гэх шалтгаанаар манай эхнэр надад уурлаж би ч бас эхнэрт уурлаж бид хоёр маргалдсан юм. Тэгээд Ө.С******* ээжийнх рүүгээ явчихсан юм. Тэгээд тэр оройдоо **************-н цагийн үед би Ээжийнх нь гэрт очиж Ө.С*******аас уучлалт гуйж эвлэрээд тэгээд гэртээ авч ирсэн юм. Тэгээд гэртээ очиход гэрт байсан манай төрсөн эгч Б.Мөнхдэлгэр нь Ө.С******* үг хаяж тэр хоёр хоорондоо хэрэлдэж маргалдаж байгаад манай эхнэр “буцаад явна” гэж хувцсаа бэлдээд байж байхад манай эгч Б.Мөнхдэлгэр, эхнэр Ө.С******* руу тухайн үед ууж байсан аягатай цайгаа цацчихсан юм. Тэгээд Б.Мөнхдэлгэр, Ө.С******* нар хоорондоо барьцалдаж аваад эхлээд манай эгч Б.Мөнхдэлгэр нь Ө.С*******ийн нүүрийг майжсан юм. Тэгсэн Ө.С******* миний нүүрийг майжчихлаа гээд Б.М нүүрийг майжсан юм. Тэгээд Ө.С******* өөрийнхөө ээж дүү нарыг дуудаж шөнө 01 цагийн үед ээж дүү хоёр нь манай гэрт ирж хамт явцгаасан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар тал/
Гэрч Б.Б *******0*******0 оны 0******* дугаар сарын 1*******-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Б.Мөнхдэлгэр нь миний төрсөн охин, харин Ө.С******* нь миний хүү Б.Д эхнэр болох хүн, би өөрийн болон гэр бүлийн гишүүд эцэг эх, үр хүүхэд, төрөл садны хүний эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Ө.С*******ийг би сайн мэдэхгүй байна. Манай бэр болж ирээд удаагүй хүн болохоор. Харин Б.М хувьд гэвэл Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг хүн. Бидэнтэй хамт байдаггүй, миний охины хувьд хүнтэй адилхан илүү дутуу муухай ааш авир гаргаад байдаггүй. Хоёр хүүхэд хоёулаа архи дарс хэрэглээд янз бүрийн асуудал гаргаад байдаггүй. Миний хүүхдүүдийн хооронд болсон асуудалд үнэхээр их харамсаж байна. Хоёр хүүхэд гэртээ байхдаа хоорондоо эвтэй л байдаг, надаас далдуур ямар асуудалтай байдгийг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар тал/,
Гэрч Д.Б *******0*******0 оны 0******* дугаар сарын 1*******-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...*******0*******0 оны 0******* дугаар сарын *******0-ны өдөр 17-н цагийн үед би гэртээ хүүхдүүдийн хамт байж байхад манай охин Ө.С******* нь “би Б.Дэлгэрбаатартай маргалдчихлаа” гэж ярьж ганцаараа ирсэн. Тэгээд гэртээ байж байхад шөнө **************-н цагийн үед Ө.С*******ийн нөхөр Б.Дэлгэрбаатар манай гэрт ирж Ө.С******* хандаж “хүүхэд уйлаад байна, хоол ундаа идэхгүй байна” гэж хэлээд Ө.С*******ийг гэрээс аваад явсан юм. Тэгээд шөнө 00-цагийн үед байсан санагдаж байна. Ө.С******* над руу залгаж “Б.Д эгч Б.Мөнхдэлгэр над руу халуун цай цацчихлаа” тэгээд намайг гэрээсээ хөөгөөд намайг ирж эндээс аваач гэж ярихаар нь би өөрийн хүү Ө.Батсүрхийн хамт гэрээс гарч Б.Дэлгэрбаатар Ө.С******* нарын хамт гэрт нь очиход Ө.С*******, Б.Мөнхдэлгэр нар бие биеийнхээ нүүрийг маажсан гэж ярьж манай охин Ө.С******* өөрийнхөө хувцсыг авч явах гээд бэлдсэн байдалтай зогсож байсан. Тэгээд би өөрийн хүүхэд болон Б.Мөнхдэлгэр нарт “та нар баярын өдөр хоорондоо зодоон хийлээ, мөн Б.Дэлгэрбаатарт хандаж зүгээр гэрт байсан хүүхэд авч явж ийм асуудал гаргалаа” гэж хэлээд гэрээс нь охиноо аваад гарч явж байхад бидний араас Б.Мөнхдэлгэр нь хаалгаараа давс цацаж байна лээ. Тэгээд л бид гэр лүүгээ явцгаасан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-*******0 дугаар тал/
Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний албаны *******0*******0 оны 0******* дугаар сарын 0*******-ны өдрийн 75 дугаартай Шинжээчийн дүгнэлт хэсэгт:
“...1.Б.М биед баруун зүүн хацар, зүүн эрүү, хүзүүний зүүн хэсэг, баруун бугалга, зүүн шуунд зулгаралт, толгойн дагз, нүүрэнд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
*******.Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
*******.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын *******.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй....” гэх дүгнэлт /хх-ийн *******5-*******6 дугаар тал/
Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний албаны *******0*******0 оны 0******* дугаар сарын 09-ний өдрийн 87 дугаартай Шинжээчийн дүгнэлт хэсэгт:
“...1.Ө.С*******ийн биед дух, зүүн хацар зулгаралт, зүүн бугалганд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
*******.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
*******.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын *******.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн *******1-************** дугаар тал/
Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн **************-*******4 дүгээр тал/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн *******7-*******8,**************-*******4 дүгээр тал/
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн *******7-*******8 дугаар тал/
Ө.С*******ийн *******0*******0 оны 0******* дугаар сарын *******6-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн *******9-40 дүгээр тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45 дугаар тал/
Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 66-67 дугаар тал/ зэрэг болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Иймд шүүгдэгч Ө.С******* нь *******0*******0 оны 0******* дугаар сарын *******4-ний шөнө Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын ******* дугаар баг, ******* дугаар хэсэг 1*******0 тоотод иргэн Б.Б гэрт иргэн Б.М биед хөнгөн хохирол санаатай учруулсан нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн баримтуудаар нотлогдсон гэж шүүх үзэж байна.
Шүүгдэгчийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.******* дугаар зүйлийн *******-д заасны дагуу Прокуророос яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хүлээн авч хянан үзэхэд мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д заасан нөхцөл байдал хангагдсан байх тул хуулийн хугацаанд шийдвэрлэсэн болно.
Хоёр: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг
Шүүгдэгч Ө.С*******ийн гэмт үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Б.М биед баруун зүүн хацар, зүүн эрүү, хүзүүний зүүн хэсэг, баруун бугалга, зүүн шуунд зулгаралт, толгойн дагз, нүүрэнд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдсоныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.5 дугаар зүйлийн 1,*******-д зааснаар хохирол, хор уршигт тооцов.
Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Б.Мөнхдэлгэр нь шүүгдэгч Ө.С*******аас эмчилгээний зардалд 168.000 төгрөгийг нэхэмжилсэн ба шүүгдэгчийн зүгээс бүрэн төлж барагдуулсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Ө.С******* нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргаангүй байгаа, хохирогчийн нэхэмжилсэн хохирлыг шүүгдэгч төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүх хуралдаанд оролцсон Прокуророос санал болгосон 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5, *******6.******* дугаар зүйлийн 4, *******6.8 дугаар зүйлийн 1, 4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч С******* овогт Ө******* С*******ийг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
*******.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С******* овогт Ө******* С*******ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
*******.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Ө.С******* оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 0******* сарын дотор сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхийг үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Ө.С******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээг буюу 15000 төгрөгийг нэг хоногтой тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Ялтан Ө.С******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6.Ялтан Ө.С******* урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******8.******* дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ