| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базарсадын Нацагдорж |
| Хэргийн индекс | 175/2020/0074/Э/208/2020/0029/ |
| Дугаар | 2020/ШЦТ/90 |
| Огноо | 2020-04-20 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Т.Нансалмаа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 2020/ШЦТ/90
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч: Т.Нансалмаа
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх
Нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нар оролцов.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.Ш*******д холбогдох 1931004220064 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1980 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймаг, Сүхбаатар суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг, Шаамар сум, 1 дүгээр баг, Зөгийн 1 дүгээр гудамж 10 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй Т******* овогт Р******* Ш******* /РД: *******/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Р.Ш******* нь 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймаг Алтанбулаг сумын Цөх 3 дугаар багийн нутаг “Аргуут” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 41 ширхэг, 3.44 метр куб хуурай нарс модыг бэлтгэж, ******* ******* улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Р.Ш******* нь 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймаг Алтанбулаг сумын Цөх 3 дугаар багийн нутаг “Аргуут” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 41 ширхэг, 3.44 метр куб хуурай нарс модыг бэлтгэж, ******* ******* улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Р.Ш******* нь гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доор нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
Шүүгдэгч Р.Ш*******гийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн Шаамар сумын иргэдэд түлээний гоожинг Хүдэр сумаас өгч байгаа гэсэн болохоор нь түлшний модоо бэлтгэхээр Шаамар сумын багийн даргаас тодорхойлолт авахад багийн дарга “Цэнд Хүдэр сум явсан. Одоо очиж байгаа байх гоожингоо Цэндэд захиж болно” гэсэн юм. Тэгээд би Цэндтэй утсаар ярьж гоожингоо захихад Цэнд намайг “Баянголын уурхайн мод руу салдаг хэсэг дээр зогсож байгаарай” гэсэн юм. Би тэр газар нь Цэндийг хүлээж 2 цаг гаруй зогссон тэгээд ирэхгүй болохоор нь тэр хавьд нэг мод руу Шаамар сумын машинууд ороод байхаар нь дагаад орчихсон юм. Мод руу орох замдаа н.Буяндэлгэртэй таарч машин нь эвдэрчихсэн байж байхаар нь машиныг нь янзлаад “Хаашаа явж байгааг нь асуугаад” тэр газар руу нь хамт очиж унасан байсан модноос 3 ширхгийг тайрч ачаад уулнаас хамгийн эхэнд буусан.Тэгээд замдаа Алтанбулаг сумын байцаагч нартай тааралдаж “Та Алтанбулаг сумын нутаг дэвсгэрээс мод бэлдсэн байна” гэж хэлсэн юм...” гэх мэдүүлэг,
Хохирогч П.Б******* 2020 оны 01 дүгээр сарын 038-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн Шаамар сумын иргэн Р.Ш******* гэх хүнийг танихгүй. Тухайн хүнтэй ямар нэгэн харилцаа холбоо, садан төрлийн холбоо байхгүй. Тухайн хүний хууль бус үйлдлээс болж байгаль экологид учруулсан хохирлыг гэм буруутай этгээдээр нь төлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-н 31 дүгээр тал/,
Гэрч С.М******* 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Алтанбулаг сумын Цөх 3 дугаар багийн нутаг Хазай гэх газар хяналт шалгалт хийх явцад ******* ******* улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгсэл явж байхад нь зогсоож шалгахад Шаамар сумын иргэн Р.Ш******* нь түлээний нарс мод зохих зөвшөөрөлгүй ачиж тээвэрлэж явж байсан тул тухайн машиныг саатуулж шалгасан. Хуульд заагдсан хугацаагаар 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн ойг сумын Засаг даргын захирамжаар хаасан. 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш Аймгийн Засаг дарга болон Алтанбулаг сумын Засаг даргын захирамж гарсны үндсэн дээр ой нээж ойд бэлтгэх үйл ажиллагаа явагдан. Тийм учраас одоогоор хуулийн дагуу ойгоос мод бэлтгэх зөвшөөрөл ямар нэгэн байдлаар олгогдох ёсгүй. Ой хаасан үед мод бэлтгэх зөвшөөрлийг ямар нэгэн албан тушаалтан олгох ёсгүй. Тухайн хүн нь Хүдэр сумаас түлээний мод бэлтгэх зөвшөөрөл авсан байсан. Тухайн Хүдэр сумаас авсан мод бэлтгэх зөвшөөрлөөр Алтанбулаг сумын нутаг дэвсгэрээс түлээний мод бэлтгэх ёсгүй. Тухайн хүний үйлдэл хууль бусаар мод бэлтгэсэн үйлдэл юмаа. ******* ******* улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслээр Шаамар сумын иргэн Р.Ш******* нь түлээний хуурай нарс мод зохих зөвшөөрөлгүй тээвэрлэж явж байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар тал/,
Г.М 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Алтанбулаг сумын Цөх 3 дугаар багийн нутаг Хазай гэх газар хяналт шалгалт хийх явцад ******* ******* улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгсэл явж байхад нь зогсоож шалгахад Шаамар сумын иргэн Р.Ш******* нь түлээний нарс мод зохих зөвшөөрөлгүй ачиж тээвэрлэж явж байсан тул тухайн машиныг саатуулсан. Хуульд заагдсан хугацаагаар 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн ойг сумын Засаг даргын захирамжаар хаасан. 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш Аймгийн Засаг дарга болон Алтанбулаг сумын Засаг даргын захирамж гарсны үндсэн дээр ой нээж ойд бэлтгэх үйл ажиллагаа явагдах ёстой. Тийм учраас Алтанбулаг сумаас одоогоор хуулийн дагуу ойгоос мод бэлтгэх ямар нэгэн зөвшөөрөл олгогдоогүй байгаа. Ой хаасан үед Алтанбулаг сумаас мод бэлтгэх зөвшөөрлийг ямар нэгэн албан тушаалтан олгох ёсгүй. Тухайн хүн нь Хүдэр сумаас түлээний мод бэлтгэх зөвшөөрөл авсан байсан. Тухайн Хүдэр сумаас авсан мод бэлтгэх зөвшөөрлөөр Алтанбулаг сумын нутаг дэвсгэрээс түлээний мод бэлтгэх ёсгүй. Р.Ш******* нь Алтанбулаг сумын Цөх 3 дугаар баг Аргуут гэх газраас тухайн түлээний хуурай нарс модыг бэлтгэсэн байсан...” /хх-н 39-40 дүгээр тал/,
Гэрч Г.Э 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Сэлэнгэ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 86 дугаартай тогтоолоор Шаамар сумын орон нутгийн хэрэгцээнд үйлдвэрлэлийн огтлолоор 900 мЗ, цэвэрлэгээний огтлолоор 1000 мЗ, цэвэрлэгээний ажлаар түлээ 2450 мЗ бэлтгэх хуваарь олгогдсон. Уг тогтоолын 2 дугаар хавсралтаар тухайн модоо бэлтгэх сумыг огтлолтын төрөл тус бүрээр нь зааж өгсөн. Шаамар сум нь Хүдэр сумаас үйлдвэрлэлийн огтлолоор 900 мЗ, цэвэрлэгээний огтлолоор 1000 мЗ, цэвэрлэгээний ажлаар түлээ 2450 мЗ бэлтгэхээр 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Шаамар сумын Засаг дарга М.Баярбаатар, Хүдэр сумын Засаг дарга Д.Пүрэвдорж нар хамтран ажиллах гэрээ байгуулан үүний дагуу Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/134 дүгээр захирамж гарган 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Шаамар сумын иргэдийн ахуйн хэрэгцээний түлээний модыг бэлтгүүлэхээр талбай тусгаарлалтын ажлыг хийж гүйцэтгэн мод бэлтгэх эрхийн бичиг олгож мод бэлтгэлийн ажлыг эхлүүлсэн. Хүдэр сумын Ойн ангийн инженер, Хүдэр сумын байгаль хамгаалагч, Шаамар сумын байгаль хамгаалагч нар Хүдэр сумын Шанд гэх нэртэй газар түлээний мод бэлтгүүлэхээр 48 га талбайд талбай тусгаарлалт хийсэн...” гэх мэдүүлэг /хх-н 42-433 дугаар тал/,
Гэрч Г.Э 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны дахин өгсөн: “...Мод бэлтгэх эрхийн бичгээр тухайн заасан газраас модоо бэлтгэж дуусаад тухайн сум орон нутгаас өөр сум, аймаг руу бэлтгэсэн модоо тээвэрлэх үед мод модон материалыг тээвэрлэх гарал үүслийн гэрчилгээг авч байж тээвэрлэнэ. Ерөнхийдөө бол Хүдэр сумаас мод бэлтгэх эрхийн бичгээр бэлтгэсэн модыг Хүдэр сумаас өөр сум руу буюу Шаамар сум руу тээвэрлэхдээ заавал мод модон материалыг тээвэрлэх гарал, үүслийн гэрчилгээг авах ёстой. Гарал, үүслийн гэрчилгээг сумын ойн ангиар бичилт хийлгүүлэн байгаль орчны улсын хяналтын байцаагчаар баталгаажуулснаар албан ёсоор тээвэрлэх эрх үүсэж байгаа гэж ойлгож болно. Мод бэлтгэх эрхийн бичиг нь ямар нэртай газраас, ямар төрлийн модыг ямар хэмжээтэйгээр бэлтгэх, тухайн модыг ямар хугацаанд бэлтгэх талаар тусгасан эрхийн бичгийг хэлдэг. Мод модон материалыг тээвэрлэх гарал, үүслийн гэрчилгээ нь эрхийн бичгийн дагуу бэлтгэсэн модоо өөр сум, аймаг, хот руу тээвэрлэхдээ тухайн тээвэрлэж яваа мод, модон материалын тоо, хэмжээ, ямар тээврийн хэрэгслээр тээвэрлэж яваа, жолоочийн мэдээлэл, хүргэх газрын нэр хаяг зэргийг тусгасан баримт бичиг юм. Тухайн гарал, үүслийн гэрчилгээ нь эрхийн бичигтэй хамт байж хүчинтэй гэж үздэг. Шаамар сум нь түлээний модны нөөцгүй тул Сэлэнгэ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан модны хэмжээнд багтаан Шаамар сумын Засаг дарга Хүдэр сумын Засаг дарга болон ойн ангитай түлээний мод бэлтгэх гэрээг 2019 онд байгуулж Хүдэр сумын нутаг дэвсгэрт Шаамар сумын иргэд түлээний мод бэлтгэх газрыг Хүдэр сумын ойн анги талбай тусгаарлалт хийсэн. Талбай тусгаарлалтыг Хүдэр сумын Шанд гэх нэртэй газарт хийсэн байдаг. Тухайн талбай тусгаарлалт хийсэн газарт Хүдэр сумын байгаль хамгаалагчийн хяналт дор түлээний модыг Шаамар сумын иргэд бэлтгэх ёстой. Мод бэлтгэх эрхийн бичиг авсан иргэд эрхийн бичигт заагдсан газарт л мод бэлтгэх үүрэгтэй...” гэх мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр тал/,
Гэрч С.Б 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:”... Сэлэнгэ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 86 дугаартай тогтоолоор Шаамар сумын орон нутгийн хэрэгцээнд үйлдвэрлэлийн огтлолоор 900 мЗ, цэвэрлэгээний огтлолоор 1000 мЗ, цэвэрлэгээний ажлаар түлээ 2450 мЗ бэлтгэх хуваарь олгогдсон. Уг тогтоолын 2 дугаар хавсралтаар тухайн модоо бэлтгэх сумыг огтлолтын төрөл тус бүрээр нь зааж өгсөн. Шаамар сум нь Хүдэр сумаас үйлдвэрлэлийн огтлолоор 900 мЗ, цэвэрлэгээний огтлолоор 1000 мЗ, цэвэрлэгээний ажлаар түлээ 2450 мЗ бэлтгэхээр 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Шаамар сумын Засаг дарга М.Баярбаатар, Хүдэр сумын Засаг дарга Д.Пүрэвдорж нар хамтран ажиллах гэрээ байгуулан гэрээний дагуу Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/134 дүгээр захирамж гарган 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Шаамар сумын иргэдийн ахуйн хэрэгцээний түлээний модыг бэлтгүүлэхээр талбай тусгаарлалтын ажлыг хийж гүйцэтгэн мод бэлтгэх эрхийн бичиг олгож мод бэлтгэлийн ажлыг эхлүүлсэн....” гэх мэдүүлэг /хх-н 47 дугаар тал/,
Гэрч С.Б 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн:”...Хүдэр сумаас мод бэлтгэх эрхийн бичиг авсан иргэн ойгоос мод бэлтгэсний дараа бэлтгэсэн модоо Хүдэр сумын ойн ангийн инженер Т.Мөнхтуулд үзүүлээд гарал, үүслийн гэрчилгээг авч Хүдэр сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.Энхтүвшингээр гарал, үүслийн гэрчилгээг хянуулан гарын үсэг зуруулж баталгаажуулснаар бэлтгэсэн модоо тээвэрлэдэг. Сум, аймаг, хот хооронд мод тээвэрлэхдээ заавал гарал, үүслийн гэрчилгээг авах ёстой талаар ойн тухай хуульд заасан байдаг. Мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээг хамтад нь буюу нэг дор авах боломжгүй ба эхлээд мод бэлтгэх эрхийн бичгийг авч дараа нь гарал, үүслийн гэрчилгээг авдаг. Ойгоос мод бэлтгэхдээ эхлээд мод бэлтгэх эрхийн бичгийг аваад газраа заалгаад явдаг. Дараа нь бэлтгэсэн модон дээр гарал, үүслийн гэрчилгээ бичиж өгдөг. Байгаль хамгаалагч зааж өгч, хяналт тавьдаг. Сэлэнгэ аймгийн Шаамар сум 2019 онд түлээний модны нөөцгүй болсон тул Сэлэнгэ аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тогтоосон түлээний мод бэлтгэх хуваарийн дагуу Шаамар сумын Засаг дарга Хүдэр сумын засаг дарга, Хүдэр сумын ойн ангитай түлээний мод бэлтгэх гурвалсан гэрээг байгуулан Шаамар сумын иргэд Хүдэр сумын Шанд гэх газраас түлээний мод бэлтгэж эхэлсэн. Одоогийн байдлаар Р.Ш******* гэх хүнд мод бэлтгэх газрыг зааж өгсөн л байх ёстой. Ер нь бол мод бэлтгэх эрхийн бичиг авсан Шаамар сумын иргэдэд Хүдэр сумаас мод бэлтгэх газар хүртэл хэрхэн явах талаар тайлбарлаад явуулдаг байсан...” гэх мэдүүлэг /хх-н 48 дугаар тал/,
Гэрч Т.М 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:”... Сэлэнгэ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 86 дугаартай тогтоолоор Шаамар сумын орон нутгийн хэрэгцээнд үйлдвэрлэлийн огтлолоор 900 мЗ, цэвэрлэгээний огтлолоор 1000 мЗ, цэвэрлэгээний ажлаар түлээ 2450 мЗ бэлтгэх хуваарь олгогдсон. Уг тогтоолын 2 дугаар хавсралтаар тухайн модоо бэлтгэх сумыг огтлолтын төрөл тус бүрээр нь зааж өгсөн. Шаамар сум нь Хүдэр сумаас үйлдвэрлэлийн огтлолоор 900 мЗ, цэвэрлэгээний огтлолоор 1000 мЗ, цэвэрлэгээний ажлаар түлээ 2450 мЗ бэлтгэхээр 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Шаамар сумын Засаг дарга М.Баярбаатар, Хүдэр сумын Засаг дарга Д.Пүрэвдорж нар хамтран ажиллах гэрээ байгуулан үүний дагуу Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/134 дүгээр захирамж гарган 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Шаамар сумын иргэдийн ахуйн хэрэгцээний түлээний модыг бэлтгүүлэхээр талбай тусгаарлалтын ажлыг хийж гүйцэтгэн мод бэлтгэх эрхийн бичиг олгож мод бэлтгэлийн ажлыг эхлүүлсэн. 2019 оны 10-р сарын 31-нд манай сумын Байгаль хамгаалагч, Шаамар сумын Байгаль хамгаалагч Ж.А нартай хамтран Шанд нэртэй газар 48 га талбайд мод бэлтгэлийн талбай тусгаарлалтыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн....” гэх мэдүүлэг /хх-н 50 дугаар тал/,
Гэрч Т.М 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн:”... Тухайн иргэн Хүдэр сумаас мод бэлтгэхдээ эхлээд мод бэлтгэх эрхийн бичгийг байгаль хамгаалагчаас авч мод бэлтгэж дууссаны дараа гарал, үүслийн гэрчилгээг ойн анги буюу надаас авч байгаль орчны хяналтын улсын байцаагчаар хянуулж гарын үсэг зуруулан тамга дарж баталгаажуулан өөр сум орон нутаг руу тээвэрлэдэг. Хүдэр сумаас Шаамар сум руу мод бэлтгэх эрхийн бичгээр бэлтгэсэн модоо тээвэрлэхдээ заавал гарал, үүслийн гэрчилгээг авч байж албан ёсоор тээвэрлэх эрх үүснэ гэсэн үг юм. Мод бэлтгэх эрхийн бичиг нь сум орон нутгийн ямар нэртэй газраас, ямар төрлийн модыг ямар хэмжээтэйгээр, ямар хугацаанд бэлтгэсэн талаарх мэдээллийг тусгасан эрхийн бичгийг хэлдэг. Мод модон материалыг тээвэрлэх гарал, үүслийн гэрчилгээ нь эрхийн бичгийн дагуу бэлтгэсэн модоо өөр сум, аймаг, хот руу тээвэрлэхдээ тухайн тээвэрлэж яваа мод, модон материалын тоо, хэмжээ, ямар тээврийн хэрэгслээр тээвэрлэж яваа, жолоочийн мэдээлэл, хүргэх газрын нэр хаягийн талаарх мэдээллийг тусгасан баримт бичиг юм. Гарал, үүслийн гэрчилгээ нь эрхийн бичигтэй хамт байж хүчинтэй гэж үздэг. Шаамар болон Хүдэр сумын байгаль хамгаалагч болон Хүдэр сумын ойн ангиар мод бэлтгэх газрыг мод бэлтгэж буй иргэн заалгуулах ёстой байдаг. Ер нь бол иргэн Хүдэр сумын байгаль хамгаалагч болон ойн ангитай холбогдон мод бэлтгэх газраа асуусан бол газар нутгаа андуурч мод бэлтгэх асуудал гарахгүй гэж бодож байна. Би тухайн иргэнд Шанд нэртэй газрыг зааж өгсөн эсэхээ санахгүй байна. Шаамар сумын иргэд ирж газраа асуугаад л явдаг...” гэх мэдүүлэг /хх-н 51-53 дугаар тал/,
Гэрч Ж.Аийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:”...Сэлэнгэ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 86 дугаартай тогтоолоор Шаамар сумын орон нутгийн хэрэгцээнд үйлдвэрлэлийн огтлолоор 900 мЗ, цэвэрлэгээний огтлолоор 1000 мЗ, цэвэрлэгээний ажлаар түлээ 2450 мЗ бэлтгэх хуваарь олгогдсон. Уг тогтоолын 2 дугаар хавсралтаар тухайн модоо бэлтгэх сумыг огтлолтын төрөл тус бүрээр нь зааж өгсөн. Шаамар сум нь Хүдэр сумаас үйлдвэрлэлийн огтлолоор 900 мЗ, цэвэрлэгээний огтлолоор 1000 мЗ, цэвэрлэгээний ажлаар түлээ 2450 мЗ бэлтгэхээр 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Шаамар сумын Засаг дарга М.Баярбаатар, Хүдэр сумын Засаг дарга Д.Пүрэвдорж нар хамтран ажиллах гэрээ байгуулан гэрээний дагуу Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/134 дүгээр захирамж гарган 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Шаамар сумын иргэдийн ахуйн хэрэгцээний түлээний модыг бэлтгүүлэхээр талбай тусгаарлалтын ажлыг хийж гүйцэтгэн мод бэлтгэх эрхийн бичиг олгож мод бэлтгэлийн ажлыг эхлүүлсэн....” гэх мэдүүлэг /хх-н 54-55 дугаар тал/,
Гэрч Э.Цэндийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:”... Би 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр галын түлээний мод бэлтгэхээр Хүдэр сум руу явж байсан чинь манай сумын Р.Ш******* ах над руу залгаад ахдаа гоожин авчих ах нь чамд мөнгийг нь өгнө гэсэн тэгэхээр нь Хүдэр сум руу очоод байгаль хамгаалагч С.Батсүхтэй уулзаад 12 м3 түлээний мод бэлтгэх эрхийн бичгийг авч тухайн эрхийн бичиг дээр *******, ******* , гэсэн 3 машин бичүүлээд Хүдэр сумаас гарахдаа Р.Ш******* ах руу залгасан чинь утас нь холбогдохгүй байсан тэгээд би Хүдэр сумын Шанд гэх газар очоод модоо бэлтгээд буцсан маргааш нь Р.Ш******* ах надаас ирж мод бэлтгэх эрхийн бичиг авсан....” гэх мэдүүлэг /хх-н 56 дугаар тал/,
Гэрч Ц.Болдбаатарын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:”... Би Р.Ш******* гэх хүнийг танина .Манай багт оршин суудаг иргэн байгаа юм. Р.Ш*******гийн ар гэрийн амьдарлын хувьд боломжийн сайн шиг надад санагддаг. Нэг их дутагдаад гачигдаад байхаар зүйлгүй айл. Түүний хувийн зан байдал гэвэл даруу , төлөв, ажилч хичээнгүй залуу. Ямар нэг хэрэг асуудал тариад архи дарс хэрэглээд явж байхыг нь харж байгаагүй....” гэх мэдүүлэг /хх-н 55 дугаар тал/,
Гэрч Ц.Ганзоригийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:”... Р.Ш******* нь айлын том хүү нь юм. Тэрээр даруу төлөв , ажилч хичээнгүй залуу шиг надад санагддаг. Архи дарс хэрэглээд ямар нэг асуудал гаргаж байхыг нь харж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-н 58 дугаар тал/,
Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн №18-04-003/09 дугаартай шинжээчийн дүгнэлт: “....Р.Ш*******гийн бэлтгэсэн гэх мод нь 1,5 метрийн дундаж урттай нарс төрлийн хуурай, түлшний зориулалт бүхий бөөрөнхий мод байх бөгөөд нийт 41 ш буюу 3,44 м3 мод байна. Байгаль орчин аялал жуулчлалын Сайдын 2009 оны 394 тоот тушаалаар батлагдсан Ойн нөөцийн экологи эдийн засгийн үнэлгээгээр 1м3 нарс төрлийн модны үнэлгээг 120.000 төгрөг байхаар тогтоосон ба нэг шоометр модны экологи эдийн засгийн үнэлгээг мод, модон материалд шилжүүлэхэд бэлтгэсэн мод, модон материалын ашиглалтын гарцын дагуу хуурай түлээг “1.0” гэсэн итгэлцүүрээр үржүүлж тооцохоор заасан. Үүнийг үндэслэн экологи эдийн засгийн үнэлгээг тооцоход 412.800 төгрөг болж байна...” гэх дүгнэлт /хх-н 66 дугаар тал/,
Монгол улсын Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн актын тогтоох хэсэгт:
Монгол улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт ойн санд учирсан хохирлыг экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөж тооцохоор заасан бөгөөд дээрх модны үнэлгээ нь 1.238.400 төгрөг болж байна. гэх акт /хх-ийн 138 дугаар тал/
Ашид билгүүн ХХК-ний 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн №ТХҮ/518-043 дугаартай: “....******* ******* улсын дугаартай 2005 онд БНСУлсад үйлдвэрлэгдэж 2018 онд Монгол Улсад орж ирсэн Hyundai Porter маркийн автомашины өнгө үзэмж техникийн байдлаас хамааран 2019 оны 11 дүгээр сарын байдлаар 4.000.000 төгрөгийн үнэтэй болно” гэх дүгнэлт /хх-ийн 88 дугаар тал/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 06-08 дугаар тал/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 9 дүгээр тал/,
Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 11-13 дугаар тал/,
Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-16-17 дугаар тал/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 128 дугаар тал/ зэрэг болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болно.
Гэвч шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “...Р.Ш******* нь мод бэлтгэх гоожинг өөрийн сумын иргэн Э.Цэндэд захиж авхуулсан боловч Э.Цэндтэй уулзаж чадалгүй тус сумын иргэн Д.Буяндэлгэртэй тааралдаж мод бэлтгэсэн газраас нь цуг бэлтгээд гарч явсан нь шууд санаатай хууль бусаар мод бэлтгэсэн үйлдэл мөн үү гэдэг дээр шүүхээр дүгнэлт хийлгэх саналтай байна...” гэсэн хүсэлт гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
Учир нь: Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4.2-д “...зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн” бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ гэж заажээ. Шүүгдэгч Р.Ш******* нь тус сумын иргэн Э.Цэндэд мод бэлтгэх зөвшөөрлийн бичиг авахаар захисан гэх боловч Э.Цэндээс зөвшөөрлийн бичгээ өөртөө аваагүй, ямар газраас мод бэлтгэхийг зөвшөөрөгдсөнийг лавлаж мэдээгүйгээр хэн нэгнийг дагаж дур мэдэн зөвшөөрөгдөөгүй газраас мод бэлтгэсэн идэвхтэй үйлдэл хийсэн болох нь шүүгдэгчийн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон байна.
Шүүгдэгч Р.Ш*******гийн дээрх үйлдлийг өөрийн үйлдэлдээ хайхрамжгүй хандсан, хөнгөмсгөөр найдсан гэж дүгнэх боломжгүй бөгөөд гэмт хэргийг хэлбэрийн төдий агуулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Шүүгдэгч Р.Ш*******гийн хууль бусаар мод бэлтгэсний улмаас байгаль экологид төгрөгийн 412.800 төгрөгийн хохирол учирсныг шинжээчдийн №18-04-003/09 тоот дүгнэлтээр тогтоосон ба дээрх дүгнэлтэд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1-д заасныг дагуу үнэлгээг 3 дахин нэмэгдүүлж 1.992.600 төгрөг болгож нөхөн төлүүлэхээр Монгол улсын мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 18-04-003/ 06 тоот акт тогтоож ирүүлсэн байна.
Шүүгдэгч Р.Ш*******гийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Шүүх шүүгдэгч Р.Ш*******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хоёр: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг
Шүүгдэгч Р.Ш*******гийн гэмт үйлдлийн улмаас байгаль экологид 1.238.400 төгрөгийн хохирол учирсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2-д зааснаар хохирол, хор уршигт тооцов.
Энэ хэргийн улмаас байгаль экологид учирсан 1.238.400 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Р.Ш*******гээс гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй.
Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Р.Ш******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргаангүй байгаа, учирсан бодит хохирол, хор уршгийг бүрэн арилгахаа илэрхийлсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүх хуралдаанд оролцсон Прокуророос санал болгосон нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулахгүйгээр хөнгөрүүлж, торгуулийн ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Р.Ш*******гийн хувийн болон ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 03 сарын дотор хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхийг үүрэг болгов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Р.Ш******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 15000 төгрөгийг нэг хоногтой дүйцүүлж хорих ялаар солихыг анхааруулав.
Нийтийн ашиг сонирхол түүнчлэн ард нийтийн өмчлөх эрхэд халдсан энэхүү гэмт хэргийг үйлдэхэд тоног төхөөрөмж ашиглахгүйгээр үйлдэх боломжгүй бөгөөд цахилгаан хөрөө, Хюндай Портер маркийн машин нь гэмт хэргийн явцыг түргэсгэх, хохирлыг нэмэгдүүлэх зорилгоор ашиглагддаг гэж шүүх дүгнэн үзэж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2,4-д зааснаар шүүгдэгч Р.Ш*******д холбогдох хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улаан өнгийн их биетэй цахилгаан хөрөөг, энэ гэмт хэргийн улмаас битүүмжлэн ирүүлсэн Тужийн нарсны тусгай хамгаалалтын газарт байгаа 41 ширхэг 3.44м3 нарс модыг тус тус хурааж, мөн энэхүү гэмт хэргийг үйлдэхэд ашигласан шүүгдэгч Р.Ш*******гийн өмчлөл, эзэмшлийн ******* ******* улсын дугаартай 2005 онд Солонгос улсад үйлдвэрлэгдэж 2018 онд Монгол улсад орж ирсэн 4.000.000 төгрөгийн үнэ бүхий Хюндай Портер маркийн тээврийн хэрэгслийг худалдан борлуулж экологи, эдийн засгийн хохирлыг нөхөн төлүүлж, үлдэх хэсгийг улсын орлогод тус тус оруулах нь зүйтэй гэж үзэв.
Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тус тус заасан ба гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэл нь түүний гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод орохоор хуульчлагдсан байх тул түүнээс гаргуулж улсын төсөвт шилжүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Р.Ш******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Т******* овогт Р******* Ш*******г мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэх” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Т******* овогт Р******* Ш*******д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Р.Ш*******д оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 03 сарын дотор сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхийг үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Р.Ш******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж буюу 15000 төгрөгийг нэг хоногтой дүйцүүлж хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Ялтан Р.Ш******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч Т******* овогт Р******* Ш*******гээс 1.238.400 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2,4-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улаан өнгийн их биетэй цахилгаан хөрөөг, битүүмжлэн ирүүлсэн 41 ширхэг 3.44 м3 нарс модыг тус тус хурааж, ******* ******* улсын дугаартай 2005 онд Солонгос улсад үйлдвэрлэгдэж 2018 онд Монгол улсад орж ирсэн 4.000.000 төгрөгийн үнэ бүхий Хюндай Портер маркийн тээврийн хэрэгслийг худалдан борлуулж 1.238.400 төгрөгийн экологи, эдийн засгийн хохирлыг нөхөн төлүүлж, үлдэх хэсгийг тус тус улсын орлогод оруулсугай.
8.Ялтан Р.Ш*******д урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ