Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 02

 

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 01 сарын 09-ний өдөр                      Дугаар 2020/ДШМ/02                           Өвөрхангай аймаг

 

 

Л.Э-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд     

                                                          Прокурор У.Анхжаргал

                                                          Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Дониддолгор

                                                          Шүүгдэгч Л.Э

                                                          Нарийн бичгийн дарга З.Гандулам нарыг оролцуулан

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 2019/ШЦТ/69 дүгээр шийтгэх тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай прокурорын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 02 дугаар дүгнэлтээр Л.Э-д холбогдох эрүүгийн 1826005090302 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Энхмаагийн  илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, урьд Сум дундын 17 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2 жил 1 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 10 дугаартай шүүгчийн захирамжаар Сум дундын 17 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлснийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 9 сар 28 хоногийн хорих ялаас өршөөгдсөн, Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар, Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2018/ШЦТ/134  дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 16 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 08 хоногийн хугацаагаар хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаар хяналтын хугацаа тогтоогдсон, Цоохор овгийн Л.Э

 

Л.Э нь 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 11 дүгээр сарын 19-ний өдрийн хооронд иргэн Д.Э-н эзэмшлийн хувийн сууцанд /орон байранд/ нэвтэрч хурган дотортой эрэгтэй, эмэгтэй дээл 3 ширхэг, цүнх 1 ширхэг, мөнгөн бүс 1 ширхэг, шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, суурин дрилл 1 ширхэг, гагнуурын аппарат 1 ширхэг, түрдэг цахилгаан хөрөө 1 ширхэг, тастагч 3 ширхэг зэрэг эд хөрөнгийг хулгайлж 2988600 /хоёр сая есөн зуун наян найман мянга зургаан зуун/ төгрөгийн,

 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр иргэн Ц.Л-н эзэмшлийн хувийн сууцанд /орон байранд/ нэвтэрч мөнгөн аяга 5 ширхэг, хөөрөг 1 ширхэг, даалин 1 ширхэг, эмэгтэй хүний хурган дотортой дээл 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хулгайлж 2710000 /хоёр сая долоон зуун арван мянган/ төгрөгийн,

2018 оны 12 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө иргэн Д.Д-н хувийн сууцанд /орон байранд/ нэвтэрч эрэгтэй хүний хурган дотортой дээл ширхэг, даавуун дээл 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хулгайлж  660000 /зургаан зуун жаран мянган/ төгрөгийн,

2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр иргэн С.Л-н эзэмшлийн хувийн сууцанд /орон байранд/ нэвтэрч эрэгтэй хүний 1 ширхэг мөнгөн бүс, 0.75 литрийн Чингис нэртэй архи 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хулгайлж 1016500 сая арван зургаан мянга таван зуун мянган/ төгрөгийн,

2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 13-15 цагийн хооронд иргэн Ж.И-н эзэмшлийн хувийн сууцанд /орон байранд/ нэвтэрч “Samsung-S-7“ маркын гар утас 1 ширхэг, эрэгтэй хүний хурган дотортой дээл 1 ширхэг, шар өнгийн дурдан бүс 1 ширхэг, улаан хүрэн өнгийн малгай 1 ширхэг, мөнгөн аяга 3 ширхэг зэрэг эд хөрөнгийг хулгайлж 1405800 /нэг сая дөрвөн зуун таван мянга найман зуун/ төгрөгийн,

2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 11 дүгээр сарын 09-ний өдрийн хооронд иргэн Ц.Ц-н өмчлөлийн хашааны хаалганы төмөр материалыг, машин механизм ашиглан хулгайлж бусдад 501600 /таван зуун нэг мянга зургаан зуун/ төгрөгийн,

2018 оны 11 дүгээр сарын 18-наас 25-ны өдрийн хооронд иргэн Г.Г-н эзэмшлийн гэрт /орон байранд/ нэвтэрч хурганы арьсан дотортой эрэгтэй, эмэгтэй дээл 2 ширхэг, цүнх 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хулгайлж 1105000 /нэг сая нэг зуун таван мянган/ төгрөгийн буюу бусдад нийт 10387500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Цоохор овгийн Л.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. 

 

Анхан шатны шүүх, Цоохор овгийн Л.Э-г хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял дээр Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2018/ШЦТ/134 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулснаас эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 8 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 3 жил 4 сар 8 хоногийн хугацаагаар тогтоон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Э-н цагдан хоригдсон 89 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцон, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, хохирогч Д.Э нь 1320000 төгрөгийн, Д.Д нь 2210000 төгрөгийн, Д.Д нь 600000 төгрөгийн, С.Л нь 1000000 төгрөгийн, Ж.И нь 1045800 төгрөгийн, Г.Ганчимэг нь 1105000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлээ тус тус буцаан авсан, иргэний нэхэмжлэгч Э.Гантөгс нь 150000 төгрөгөө нэхэмжлэхгүй, хохирогч Д.Д, С.Л, Г.Г нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдан, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Л.Э-с хохирогч Д.Э-д 1668600 төгрөгийг, хохирогч Д.Д-д 500000 төгрөгийг, хохирогч Ж.И-д 360000 төгрөгийг, хохирогч Ч.Ц-т 501600 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Х.Н-д 500000 төгрөгийг, А.Т-д 200000 төгрөгийг, С.О-д 145000 төгрөгийг тус тус гаргуулж олгохоор, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 73.245 грамм жинтэй мөнгөн аяганы мөнгөлсөн хэсгээс нь хуулж авсан Бумбанямбуугийн гэр бүлээс дурсгав 2014.10.03 гэсэн бичигтэй мөнгөн аяганы хуулга, мөнгөний өөдөс 5 ширхгийг хохирогч Ж.Ичинхорлоогийн хохирол нөхөн төлүүлэхээр Өвөрхангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, DVD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал уг хэрэгт хавсарган үлдээхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Л.Э-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар, иргэний нэхэмжлэгч нар иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Э-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор У.Анхжаргал дүгнэлтдээ: Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Л.Э нь 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 11 дүгээр сарын 19-ний өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар багийн 30-11 тоотод оршин суух иргэн Д.Э-н эзэмшлийн хувийн сууцанд /орон байранд/ нэвтэрч эд хөрөнгийг хулгайлж 2 988 600 /хоёр сая есөн зуун наян найман мянга зургаан зуун/ төгрөгийн,

2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр баг 24-08 тоотод оршин суух иргэн Ц.Л-н эзэмшлийн хувийн сууцанд /орон байранд/ эд хөрөнгийг хулгайлж 2 710 000 /хоёр сая долоон зуун арван мянган/ төгрөгийн,

2018 оны 12 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө иргэн Д.Д-н хувийн сууцанд /орон байранд/ нэвтэрч эд хөрөнгийг хулгайлж 660 000 /зургаан зуун жаран мянган/ төгрөгийн,

2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр иргэн С.Л-н эзэмшлийн хувийн сууцанд /орон байранд/ нэвтэрч эд хөрөнгийг хулгайлж 1 016 500 /нэг сая арван зургаан мянга таван зуун мянган/ төгрөгийн,

2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 13-15 цагийн хооронд иргэн Ж.И-н эзэмшлийн хувийн сууцанд /орон байранд/ нэвтэрч эд хөрөнгийг хулгайлж 1 405 800 /нэг сая дөрвөн зуун таван мянган найман зуун/ төгрөгийн,

2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 11 дүгээр сарын 09-ний өдрийн хооронд иргэн Ц.Ц-н өмчлөлийн хашааны хаалганы төмөр материалыг, машин механизм ашиглан хулгайлж бусдад 501 600 /таван зуун нэг мянга зургаан зуун/ төгрөгийн,

2018 оны 11 дүгээр сарын 18-наас 25-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн   Арвайхээр   сумын   9   дүгээр   баг   36-06   тоотод   байрлах   иргэн Г.Ганчимэгийн эзэмшлийн гэрт /орон байранд/ нэвтэрч эд хөрөнгийг хулгайлж 1 105 000 /нэг сая нэг зуун таван мянган/ төгрөгийн буюу бусдад нийт 10 387 500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-д зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн ял болох 1 жил 2 сар 8 хоногийн хугацаагаар хорих ялыг 2 жил 2 сарын хугацаагаар оногдуулсан хорих ял дээр нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жил 4 сар 8 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн байна.

Өвөрхангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 1826005340116 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 121 дугаартай яллах дүгнэлт зэргээр Л.Эод эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн шүүхийн дээрх шийтгэх тогтоол гарах үед мэдэгдээгүй байсан буюу 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 09-10 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар багийн 10-09 тоотод оршин суух иргэн Ч.О-н монгол гэр буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хаалганы цоожийг нь эвдэлж нэвтрэн орж, бусдын эд хөрөнгө болох 1 метр урттай хулсан ташуурыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1000000 /нэг сая/ төгрөгийн,

Мөн согтуурсан үедээ 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 17-19 цагийн орчимд иргэн Д.Цэ-н хувийн сууц буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд цонхоор нь нэвтэрч бусдын эд хөрөнгө болох 2 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг шүрэн хөөрөг зэрэг эд хөрөнгүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1740000 /нэг сая долоон зуун дөч/ төгрөгийн,

2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр иргэн Д.Г-н хувийн сууц буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд цонхоор нь нэвтэрч бусдын эд хөрөнгө болох эрэгтэй хүний арьсан дээл 1 ширхэг, эрэгтэй хүний хромон гутал 1 хос, дунд гарын шүрэн толгойтой, хаш хөөрөг 1 ширхэг, тэнзэн ташуур 1 ширхэг, орчин цагийн хийцтэй мөнгөн аяга 4 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 5250000 /таван сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийн,

2018 оны 11 дүгээр сарын дунд үед 23 цагийн орчим иргэн Т.Г-н гэрт орж түүний эхнэр Б.Дэлгэрмөнхөөс юм лавлаж асуугаад гарахдаа гэрийнх нь хойд талд байрлах авдран дээр байсан монгол дарханы хийцтэй, шүрэн толгойтой, цагаан өнгөтэй хаш хөөргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 14000000 /арван дөрвөн сая/ төгрөгийн,

                  2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр согтуурсан үедээ О.Дэмбэрэлсайхантай бүлэглэж Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13, багийн 108 дугаар байрны 60 тоотод оршин суух иргэн Д.Цэрэндагвын орон сууц буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хаалгаар нь нэвтэрч бусдын эд хөрөнгө болох 10 ширхэг мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3240000 /гурван сая хоёр зуун дөчин мянга/ төгрөгийн,

                  Согтуурсан үедээ 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 09-18 цагийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн 25-04 тоотод оршин суух иргэн Ч.Пүрэвдоржийн хувийн сууц буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд цонхоор нь нэвтэрч бусдын эд хөрөнгө болох 1 ширхэг хонины бүтэн махыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 110000 /нэг зуун арван мянга/ төгрөгийн,

                  Согтуурсан үедээ 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Хангамж худалдааны төвийн орчимд иргэн С.Тогтохпүрэвийн 3 ширхэг гуулин цагаан аягыг 500000 төгрөг, 1 тооны үхрээр худалдаж авна гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, уг аягануудыг 100000 төгрөгийн барьцаанд тавиулж 100000 төгрөгийг залилан авч, бусдад нийт 25370000 /хорин таван сая гурван зуун далан мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэл шинээр илэрч, уг үйлдэлд прокуророос Л.Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 121 дугаартай яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

                  Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоол болон Өвөрхангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 1826005340116 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 121 дугаартай яллах дүгнэлт зэргээр Лхагвасүрэн овогтой Энхболд нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэргүүдийг үйлдсэн, өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг зүйл, түүний нэг хэсэгт заасан гэмт хэргийг хэд хэдэн удаагийн үйлдлээр үйлдсэн болох нь тогтоогдсон байна.

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 2019/ШЗ/395 дугаартай шүүгчийн захирамжаар Л.Эын үйлдлүүдэд дээрх нэг удаагийн шийтгэх тогтоолоор ял шийтгэл оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ялтанд оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн, ялын хэмжээг тогтооно гэж хуульчилсан байгаа нь яллагдагч Л.Эын эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэх үндэслэлтэй болж байна гэж шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасныг эс зөвшөөрч хяналтын  прокурор Ц.Батзориг 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 07 дугаартай эсэргүүцэл бичсэн боловч Өвөрхангай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шүүх 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хэргийг хянан хэлэлцээд 34 дугаартай магадлалаар Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 2019/ШЗ/395 дугаар захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 2019/ШЗ/395 дугаар шүүгчийн захирамжид заасны дагуу Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолын Л.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж өгнө үү гэжээ.

 

Прокурор У.Анхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Л.Э нь өмнө нь 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор 7 удаагийн үйлдлээр бусдын орон байранд машин механизм ашиглан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэх зүйл ангиар зүйлчлэгдэж ял шийтгэгдсэн. Дараа нь 7 удаагийн үйлдэл илэрч , прокурор Ц.Батзориг нь 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 121 дугаартай яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Энэ нь тухайн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ шийтгэх тогтоол гарснаас хойш өмнөх 7 удаагийн үйлдэл илэрсэн гэж үзсэн. Энхболдын хэргүүдийг нэгтгэж эрх зүйн байдлыг дээрдүүлэхийн тулд прокурорт хэргийг буцаах нь зүйтэй байна гэсэн шүүгчийн захирамж гарсан. Уг шүүгчийн захирамжийг давж заалдах шатны шүүхээс хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Улсын дээд шүүхийн байр суурьнаас үзэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар тухайн үед  шийтгэх тогтоол гараад шийдвэрлэх бүрэн боломжтой байгаа юм. Энэ хэрэг дээр мөн тухайн үе шатанд нь шийтгэх тогтоол гаргаад шийдвэрлэх боломжтой байгаа. Яагаад гэвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасан нөхцөл үүнд харагдахгүй байгаа. Хөнгөн ялыг хүнд ялтай нь нэмж нэгтгэх нөхцөл байдал илрэхгүй байгаа юм. Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг нэмж нэгтгэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлд заасан дүгнэлтээ дэмжиж байна. Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтооолыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Л.Эын өмгөөлөгч П.Дониддолгор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Л.Э нь 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор нийт 7 удаагийн үйлдэлд хорих ялаар шийтгүүлсэн. Энэ үед өмнөх 7 удаагийн үйлдэлтэй гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байсан. Хэргийг нэгтгэвэл Л.Эын үйлдсэн хэрэг нийт 14 удаагийн үйлдэлтэй болж байгаа юм. Сүүлийн хэрэгт мөрдөн байцаалтаар шалгагдаж байгаа 7 удаагийн үйлдлийг шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх үүднээс шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулж хэргийг нэгтгүүлэн шийдвэрлүүлэх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Л.Э нь 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 11 дүгээр сарын 19-ний өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар багийн 30-11 тоотод оршин суух иргэн Д.Эрдэнэбатын эзэмшлийн хувийн сууцанд /орон байранд/ нэвтэрч эд хөрөнгийг хулгайлж 2988600 /хоёр сая есөн зуун наян найман мянга зургаан зуун/ төгрөгийн,

 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр баг 24-08 тоотод оршин суух иргэн Ц.Лхагважавын эзэмшлийн хувийн сууцанд /орон байранд/ нэвтэрч эд хөрөнгийг хулгайлж 2710000 /хоёр сая долоон зуун арван мянган/ төгрөгийн,

2018 оны 12 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар баг 22-10 тоотод оршин суух иргэн Д.Дуламсүрэнгийн хувийн сууцанд /орон байранд/ нэвтэрч эд хөрөнгийг хулгайлж  660000 /зургаан зуун жаран мянган/ төгрөгийн,

2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг 08-03 тоотод оршин суух иргэн С.Лхагвадоржийн эзэмшлийн хувийн сууцанд /орон байранд/ нэвтэрч эд хөрөнгийг хулгайлж 1016500 сая арван зургаан мянга таван зуун мянган/ төгрөгийн,

2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 13-15 цагийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар багийн 10-07А тоотод оршин суух иргэн Ж.Ичинхорлоогийн эзэмшлийн хувийн сууцанд /орон байранд/ нэвтэрч эд хөрөнгийг хулгайлж 1405800 /нэг сая дөрвөн зуун таван мянга найман зуун/ төгрөгийн,

2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 11 дүгээр сарын 09-ний өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр багийн 12-21 тоот хашааны гадна байрлуулсан иргэн Ц.Цэрэндолгорын өмчлөлийн хашааны хаалганы төмөр материалыг, машин механизм ашиглан хулгайлж 501600 /таван зуун нэг мянга зургаан зуун/ төгрөгийн,

2018 оны 11 дүгээр сарын 18-наас 25-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр баг 36-06 тоотод байрлах иргэн Г.Ганчимэгийн эзэмшлийн гэрт /орон байранд/ нэвтэрч эд хөрөнгийг хулгайлж 1105000 /нэг сая нэг зуун таван мянган/ төгрөгийн буюу бусдад нийт 10387500 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлдээ Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дүгээр сарын 18-ны өдрийн 2019/ШЦТ/69 дугаартай шийтгэх тогтоолоор хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар хорих ялаар шийтгүүлсэн байна.

Л.Э-н дээрх үйлдэлд нь яллах дүгнэлт үйлдэх үед сүүлийн хэрэгт сэжиглэгдээгүй байсан бол түүнд холбогдох хэргүүдийг тус тусад нь хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, оногдуулах ялыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэх боломжтой байсан.

Гэвч Л.Э нь дээрх үйлдэлд шүүхээр шийтгүүлэхээс өмнө буюу яллах дүгнэлт үйлдэх үед 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр бүлэглэж Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багийн 108 дугаар байрны 60 тоотод оршин суух иргэн Д.Цэрэндагвын орон сууц буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хаалгаар нь нэвтэрч бусдын эд хөрөнгө болох 10 ширхэг мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3240000  төгрөгийн,

2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 09-10 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар багийн 10-09 тоотод оршин суух иргэн Ч.Оюунбаатарын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хаалганы цоожийг нь эвдэлж нэвтрэн орж, бусдын эд хөрөнгө болох 1 метр урттай хулсан ташуурыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1000000  төгрөгийн,

2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 17-19 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн 04-04 тоотод оршин суух иргэн Д.Цэцэгбадамын хувийн сууц буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд цонхоор нь нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1740000  төгрөгийн,

2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар багийн 30-09 тоотод оршин суух иргэн Д.Галхүүгийн хувийн сууц буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд цонхоор нь нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 5250000  төгрөгийн,

 2018 оны 11 дүгээр сарын дунд үед 23 цагийн орчим Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр баг 39-08 тоотод оршин суух иргэн Т.Ганбаатарын гэрт орж эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 14000000 төгрөгийн,

2018 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 09-18 цагийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн 25-04 тоотод оршин суух иргэн Ч.Пүрэвдоржийн хувийн сууц буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд цонхоор нь нэвтэрч эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 110000  төгрөгийн,

2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Хангамж худалдааны төвийн орчимд иргэн С.Тогтохпүрэвийн 3 ширхэг гуулин цагаан аягыг 500000 төгрөг, 1 тооны үхрээр худалдаж авна гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, уг аягануудыг 100000 төгрөгийн барьцаанд тавиулж, 100000 төгрөгийг залилан авч, бусдад нийт 25 370 000 төгрөгийн хохирол учруулсан гэх эрүүгийн 1826008340116 дугаартай хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэгдэж яллагдагчаар татагдсан байна.

Дээрх хэргүүдийг нэгтгэн хянан шийдвэрлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлнэ гэж үзсэн шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсон,  прокурорын эрүүгийн 1826005090302 дугаартай хэргийг 1826008340116  дугаартай хэрэгтэй нэгтгэн шийдвэрлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлнэ гэж дүгнэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичсэн нь үндэслэлтэй байна.

Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 18-ны  өдрийн 2019/ЦШТ/69 дугаартай шийтгэх тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болгож, Л.Эод холбогдох хэргийг Өвөрхангай аймгийн прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4.2-т заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 18-ны  өдрийн 2019/ШЦТ/69 дугаартай шийтгэх тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болгож, Цоохор овгийн Л.Э-д холбогдох эрүүгийн 1826005090302 тоот хэргийг Өвөрхангай аймгийн прокурорт буцаасугай.

2. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс  хойш 30 хоногийн дотор Монгол улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.