Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2018/ШЦТ/142

 

 

 

     

                   

                                                                           

 

                               Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

******* аймаг дахь ******* дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 Улсын яллагч М.Э

 Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Г

 Нарийн бичгийн дарга Б.Намуунзул нар оролцов.

******* ******* Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Б********* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1831000000128 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

                 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, ******* ******* ******* *******анд 19** ******* ******* ******* төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4 эхнэр 2 хүүхдийн хамт ******* ******* ******* *******ын 3 дугаар баг 1 дүгээр хэсэг *** тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ******* аймаг дахь ******* дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 ******* 11 дүгээр ******* 06-ны өдрийн 153 дугаар шийтгэх тогтоолоор 2015 ******* Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж байсан, Б****** овогт Б********* Б********** /РД: М************/

        

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б .Б********нь 2018 ******* ******* ******* 07-ны өглөө 09 цагийн үед ******* ******* ******* *******ын 3 дугаар багт байрлах өөрийн гэртээ Б.Т********* марган түүний биеийн хэсгийг шилээр зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тодорхойлох нь:

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт доорх нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Б******** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 ******* ******* ******* 07-нд гэртээ би унтаж байтал манай найз Б.Т******** 9 цагийн үед 2 найзтайгаа ирж “танай гэрт архи ууцгаая” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “үгүй” гэж хэлсэн чинь намайг дээрэлхээд байгаа юм шиг хэл амаар доромжлоод байхаар нь би нөгөө өрөө рүү дагуулан орж ширээн дээрээс гарт баригдсан зүйл аваад айлгах зорилгоор далайсан чинь биеийг нь гэмтээсэн. Ийм зүйл болсонд би өөртөө маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг

Хохирогч Б.Т********* 2018 ******* ******* ******* 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2018 ******* ******* ******* 06-ны өдрийн 00 цагийн үед найз О.Р********* хамт явж байгаад ******* амйгийн ******* *******ын 7 дугаар багийн нутаг “Хөх чулуут ” хүнсний дэлгүүрийн урд О.З********** гэх залуутай уулзсан. Тэгээд бид нар О.З********** машинаар ******* ******* Алтанбулаг ******* руу гурван охинтой уулзаад тэр гурвыг аваад ******* *******анд ирсэн юм. Б.Б********* гэрт очих үед тэрээр ганцаараа байсан. Бид нар үлдсэн байсан шар айрагнаасаа ууж, байхад миний гар утас дуугарахаар нь хартал Б.Б********* эхнэр нь байхаар нь утсаа аваад ярьтал Б.Б********** асуухаар нь Б.Б********* яриулах гэтэл Б.Б******** “байхгүй байна гээд хэлчих” гээд байхаар нь тэр ёсоор нь “байхгүй байна” гэж хэлсэн. Түүний дараагаар дахин нэг утасдахаар нь мөн адил байхгүй талаар хэлсэн. Тэгсэн Б.Б****** бид нарыг “та нар гэртээ харьцгаа манай эхнэр ирээд бөөн хэрүүл маргаан болно ” гэж хэлээд гэрээс гарахыг шаардсан. Тэгэхээр нь би Б.Б********* хандаад “Би яаж ийм байдалтай гэртээ харьдаг юм. Жаахан байж байгаад гэр рүүгээ явна” гэж хэлээд бид хоёрын дунд жаахан маргаан болсон. Тэгээд Б.Б******** гал того*******хоо өрөө рүүгээ орох үед дагаж ороод маргалдаж байхад тэр цонхны дэргэдэх ширээн дээрээс нэг зүйл аваад миний толгой руу миний хүзүүний зүүн хэсгийг нэг удаа зүсээд мөн нурууг зүсэх шиг болсон. Тэрхэн зуур миний хүзүүнээс цус ихээр гартал Б.Б******** намайг дагуулж гараад О.З********* машинд суулгаад ******* нэгдсэн эмнэлэг руу очсон ийм л асуудал болсон гэх мэдүүлэг...” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар тал/

Гэрч О.З******* 2018 ******* ******* ******* 07-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...Б.Б******* гэх залуугийн гэрт очсон. Тэгээд бид үлдсэн байсан шар айрагнаасаа ууж байснаа санаж байсан. Тэгээд би тасарсан байна лээ. Нэг сэрээд харсан Б.Б********* гэх залуугийн хашаанд зогсож байсан. Тэгтэл Б.Б******** миний машиныг жолоодоод ******* нэгдсэн эмнэлэг орсон...” гэх мэдүүлэг \хх-ийн 17 дугаар тал\

Гэрч С.О********2018 ******* ******* ******* 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Манай хүү Б.Т****** 2018 ******* ******* ******* 06-ны өдөр гэрээсээ гараад гэртээ хоноогүй юм. Маргааш өглөө буюу 2018 ******* ******* сарбн 07- ны өглөө Оросын холбо******* улс руу ажлаар явах гэж байтал Цагдаагаас хүн утасдаад хүүг маань эмнэлэгт ирсэн байгаа талаар хэлэнгүүт нь эмнэлэг рүү нь иртэл миний хүүгийн хүзүү, нуруу нь зүсэгдээд оёдол хийлгэсэн байсан. Тэгээд хэн тэгсэн талаар тодруулахад түүний найз Б.Б******** зүссэн талаар хүү маань надад хэлсэн. Б.Б******* хувьд миний хүүгийн багын найз байгаа юм...” гэх мэдүүлэг \хх-ийн 21 дугаар тал\

Гэрч О.Р****** 2018 ******* ******* ******* 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тухайн үед Б.Б********* гэх залуу гэртээ ганццараа байсан. Тэгээд бид нар үлдэгдэл шар айрагнаасаа уусан. Тэгээд хэсэг сууж бйатал Б.Б******* гэх залуу “Манай эхнэр гэрт хүрээд ирвэл бөөн хэрүүл, маргаан болно” гэж хэлээд бид нарыг гэрээсээ гарахыг шаардсан. Тэгтэл Б.Т****** гэрээс нь гарахгүй гээд Б.Б********* маргалдсан. Тэр 2 гал того******* өрөөний үүдны  хэсэгт маргалдаж байхад Б.Б******* ширээн дээрээс нэг зүйл аваад Б.Т******** хүзүүг нь зүсэх шиг болох шиг болоход түүний хүзүүний зүүн хэсгээс их хэмжээний цус гарсан. Тэгээд бид нар бушуухан О.З******* машинаар нэгдсэн эмнэлэгийн яаралтай тусламжийн тасаг орсон...” гэх мэдүүлэг \хх-ийн 23 дугаар тал\

Гэрч Х.Б********** 2018 ******* ******* ******* 21-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Би 2018 ******* ******* ******* 07-ны өдрийн 09 цагийн үед ажил үүргээ гүйцэтгэж байх үед хүлээн авахаас хурц иртэй зүйлээр хүзүүндээ зүсүүлж гэмтсэн хүн ирлээ гэж хэлсний дагуу яаралтай тусламжийн тасаг руу буугаад очсон. Тэгсэн миний зүс мэдэх Б.Т******* гэх залуу хүзүүндээ болон нурууны хэсэгтээ хурц иртэй зүйлээр зүсэгдэж гэмтсэн хүзүүний шархнаас нь их хэмжээний цус гарсан байдалтай байхаар нь би түүний тасарсан судсыг нь тусгай зориулалтын багажаар бариад шарханд нь оёдол тавьсан. Б.Т******* гэх залуугийн хувьд тодорхой хэмжээний архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан... “ гэх мэдүүлэг \хх-ийн 25 дугаар тал\

Яллагдагч  Б.Б********** 2018 ******* ******* ******* 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би тухайн үед байшингийн хагархай цонхны шил ширээн дээр байсныг аваад түүнийг гэмтээсэн. Манай гэрээс эд мөрийн баримтаар хураан авсан шилнүүдийн нэг нь байх. Одоо бодоход их л жижиг шил байсан...” гэх мэдүүлэг \хх-ийн 36,37 дугаар тал\

Шинжээчийн 2018 ******* ******* ******* 13-ны өдрийн №240 дугаартай

“1.Б.Т******* биед хүзүү, сүвээнд хатгагдсан шархтай, цус хуралтын зөөлөн эдийн няцралттай гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хурц ир, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтмол алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 31 дүгээр тал/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-11 дүгээр тал/

Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 42 дугаар тал/

Оюуны өмч улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа /хх-ийн 40 дүгээр тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43 дугаар тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи нотлох

баримтуудыг дүгнэхэд

 

           Шүүгдэгч Б.Б********* нь 2018 ******* ******* ******* 07-ны өглөө 09 цагийн үед ******* ******* ******* *******ын 3 дугаар багт байрлах өөрийн гэртээ Б.Т********* марган түүний биеийн хэсгийг шилээр зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдлоо.

         Үүнд: Шүүгдэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Б.Т******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн /хх-ийн 13-14/, гэрч О.З********* /хх-ийн 17-18/, С.О********** /хх-ийн 21-22/, О.Р******* /хх-ийн 23-24/, Б.Б********* /хх-ийн 25/ мэдүүлгүүд болон шинжээчийн 240 тоот дүгнэлт /хх-ийн 31/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 05-09/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-11/ зэрэг болно.                

        Шүүх дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүдийг үнэн зөв гэж үзэв.

         Учир нь уг хэрэгт хохирогчоор тогтоогдсон Б.Т******** мэдүүлэг нь гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шинжээч эмчийн дүгнэлтээр нотлогдож байна.

         Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б********** холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “..хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь тохирсон байна.  

         Иймээс шүүгдэгч Б.Б********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуулинд заасан торгох ял оногдуулах үндэслэлтэй байна.

        Харин торгуулийн ялыг оногдуулахдаа Прокуоророос тохиолцож ирүүлсэн торгох ялын доод хэмжээгээр оногдуулах боломжгүй гэж үзэв.

         Учир нь шүүгдэгч Б.Б********* нь энэ төрлийн гэмт хэрэгт 2017 ******* 11 дүгээр ******* 06-ны өдөр шийтгүүлсэн боловч засрал хүмүүжил олоогүй байдал нь түүний хувийн байдлыг дүгнэн харуулж байна гэж шүүх үзэв.

         Мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулахдаа зэвсгийн чанартай зүйл буюу хагархай шилний хэлтэрхий хэрэглэж хохирол учруулсан байгааг харгалзан 800 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно.

         Шүүгдэгч Б.Б******** ял оногдуулахдаа уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн зарим хэсгийг нөхөн төлж, үлдэх хэсгийг нөхөн төлөхөө ирэлхийлсэн, гэм буруугийн талаар маргаангүй байгаа зэргийг харгалзан үзэв.

        Хохирогч Б.Т*******, шүүгдэгч Б.Б******** нь хохирол төлбөрт 1.000.000 төгрөгийг 2018 ******* ******* ******* 26-ны өдөр 300.000 төгрөг, 07 дугаар ******* 26-ны өдөр 300.000 төгрөг, 08 дугаар ******* 26-ны өдөр 400.000 төгрөгийг хэсэгчлэн төлж барагдуулахаар тохиролцсон тэдний нотариатаар баталгаажуулсан тодорхойлолтонд үндэслэн шүүгдэгчийг хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлсэнд тооцов.

   Шүүгдэгч  Б.Б******** нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав. 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 17 ширхэг шилний хэлтэрхийнүүдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэх нь зүйтэй.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2 дугаар зүйлийн 4, 36.8 дугаар зүйлийн 1, 4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Б******* овогт Б******** Б******** мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

           2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б******** овогт Б******** Б********* 800 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

           3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Б.Б********* оногдуулсан торгуулын ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 90 хоногийн дотор хэсэгчлэн сар бүр  тэнцүү хэмжээгээр төлөхийг үүрэг болгосугай.

           4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Б.Б******** нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15000 төгрөгийг нэг хоногтой дүйцүүлж хорих ялаар солихыг  анхааруулсугай.  

           5.Ялтан Б.Б********* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

           6.Ялтан Б.Б********* нь хохирогчийн нэхэмжилсэн 1.000.000 төгрөгийг 2018 ******* ******* ******* 26-ны өдөр 300.000 төгрөг, 07 дугаар ******* 26-ны өдөр 300.000 төгрөг, 08 дугаар ******* 26-ны өдөр 400.000 төгрөгийг хэсэгчлэн төлж барагдуулахаар тохиролцсон болохыг дурьдсугай.

           7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 17 ширхэг шилний хэлтэрхийнүүдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.

           8.Ялтан Б.Б******** урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

           9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

          10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* ******* Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

       

 

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ                                     Б.ЭРДЭНЭХИШИГ