Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 2020/ШЦТ/96

 

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

  Улсын яллагч                   В.Батдэлгэр

  Нарийн бичгийн дарга     С.Энхтайван нар оролцов.

 

 Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******4.******* дугаар зүйлийн 1-д зааснаар Э.Г*******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *******0*******1000810071 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

                

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           Монгол улсын иргэн, 199******* оны 08 дугаар сарын **************-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, *******8 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *******, эхнэр ******* хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг, Ерөө сум, ******* дугаар баг, Бугант тосгоны төв *******-р гудамж ************** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Т******* овогт Э******* Г******* РД:/*******/

      

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Г******* нь *******0*******0 оны 0******* дугаар сарын 1*******-ны өдрийн 1******* цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын ******* дугаар баг, Бугант тосгоны “Сангийн гол” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийн газрын хэвлийд халдаж байгаль экологид 764.100 /долоон зуун жаран дөрвөн мянга нэг зуу/-н төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн *******-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Э.Г******* нь *******0*******0 оны 0******* дугаар сарын 1*******-ны өдрийн 1******* цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын ******* дугаар баг, Бугант тосгоны “Сангийн гол” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийж газрын хэвлийд халдаж байгаль экологид 764.100 /долоон зуун жаран дөрвөн мянга нэг зуу/-н төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Э.Г******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:     

Шүүгдэгч Э.Г******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “....Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Миний буруу...” гэх мэдүүлэг,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Эрдэнэбулганы *******0*******0 оны 0******* дугаар сарын *******6-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Бугант тосгоны “Сангийн гол” гэх газарт ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл олгогдоогүй. Э.Г*******д энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, нөхөрлөл байхгүй. Ашигт малтмал болон бичил уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулах зорилгоор хүсэлт өргөдлийг надад гаргаагүй. Хууль зөрчиж байгаль экологид хохирол учруулсан бол хуулийн дагуу хариуцлага оногдуулж, нөхөн сэргээлтийн болон учирсан хохирлыг нөхөн төлүүлэх нь зүйтэй ...” гэх мэдүүлэг /хх-н 1*******-16 дугаар хуудас/,

Гэрч Д.Б *******0*******0 оны 0******* дугаар сарын 1*******-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Найз Э.Г******* “эксковатор ажиллуулах гэсэн юм түлш тос дөхүүлээд өгөөч” гэж гуйгаад хамт явсан. Өдөр 1******* цагийн орчимд очсон, очоод эксковаторт түлш тосыг хийгээд Э.Г******* ажиллуулж газар шороо ухаж эхэлсэн. Усан буу буюу алт угаах төхөөрөмж ажиллуулж шороогоо дөнгөж л буудаад эхэлж байсан юм. ...Шороо угааж буудаад алт олборлоогүй, дөнгөж шороогоо угаагаад эхэлж байсан. Би энэ хэрэгт ямар ч хамаагүй. Би найздаа тус болоод л явж байсан. Тэрнээс хамтраад газар ухъя, ухсан ашгаа хуваагаад авъя ч юм уу, юу ч яриагүй. Би машиндаа сууж байхад хэсгийн төлөөлөгч Ш.Э ирсэн байсан. Газар нь хөлдүү байсан учраас Э.Г******* ухаад л байх шиг байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-*******1 дүгээр хуудас/

Гэрч О.А *******0*******0 оны 0******* дугаар сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Бугант тосгоны “Сангийн гол” гэх газарт ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл олгогдоогүй. Иргэн Э.Г******* нь техник хэрэгсэл ашиглаж зохих зөвшөөрөлгүй газрын хэвлийд халдсан нь хууль зөрчсөн үйлдэл мөн. ... ” гэх мэдүүлэг /хх-ийн **************-************** дугаар хуудас/

Гэрч Н.Х *******0*******0 оны 0******* дугаар сарын *******7-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Надад хэрэг явдлын талаар мэдэх зүйл байхгүй. Манай нөхөр хэрэг болдог өдөр ажилтай гэж хэлээд гарсан. Яг ямар ажил хаана хийх талаар хэлээгүй. ....Хүнээс их хямдхан техник авчихлаа. Засаж сэлбээд янзлаад авчихвал амьдралд хэрэгтэй гээд байсан. ...Тэр авсан техниктээ засвар хийнэ гээд хүнээс хэдэн төгрөг зээлсэн юм байна лээ. Тэр мөнгө нь нэхэгдэхээр нь манай нөхөр нөгөө авсан техникээрээ газар ухсан байсан. Манай нөхөрт ашигт малтмал эрж хайх ямар нэгэн зөвшөөрөл байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн *******6-*******7 дугаар хуудас/

Гэрч Т.Г *******0*******0 оны 0******* дугаар сарын *******9-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Одоо ашигт малтмалын үйл ажиллагаа явуулж байгаа иргэд, нөхөрлөл байхгүй. *******019 онд бүгдийг нь цагдаагийн албан хаагчийн хамт талбайгаас чөлөөлж буулгасан. Зарим нэг иргэд, нөхөрлөлийн нуусан, эвдэрсэн техник хэрэгсэл тоног төхөөрөмж ууланд үлдсэн байгаа.” гэх мэдүүлэг /хх-ийн *******8 дугаар хуудас/,

Шинжээч О.Болд-Эрдэнийн *******0*******0 оны 0******* дугаар сарын *******8-ны өдрийн 18-0*******-0*******8/0******* дугаартай ...Э.Ган-Эрдэнийн хууль бус ашиглалтаар өртөгдсөн талбайн газар, газрын хэвлий, ойн санд учирсан хохирол болон нөхөн сэргээхэд шаардлагатай зардал 1**************+*********************.800+*******91*******0= *******8*******.0************** /гурван зуун наян хоёр мянга тавин хоёр/ төгрөгийн хохирол байгаль экологид учирсан байна” гэх дүгнэлт /хх-ийн **************-************** дугаар хуудас/,

Ашид билгүүн ХХК-ний *******0*******0 оны 0******* дугаар сарын 1*******-ны өдрийн ТХҮ/*******18-0*******4 дугаартай: ...1988 онд БНСУлсад үйлдвэрлэгдсэн DOOSAN маркийн тээврийн хэрэгслийн өнгө үзэмж техникийн байдлаас хамааран *******0*******0 оны 0******* дугаар сарын байдлаар *******.*******00.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгийн үнэтэй болно.

Алт угаах төхөөрөмж гар аргаар босгосон цагт *******0 м******* шороо угаах хүчин чадалтай төхөөрөмжийн өнгө үзэмж, ашигласан хугацааг хамааран *******0*******0 оны 0******* дугаар сарын байдлаар 800.000 /найман зуун мянга/ төгрөгийн үнэтэй болно” гэх үнэлгээний тайлан /хх-ийн *******8-40 дүгээр хуудас/,

Мэргэжлийн хяналтын улсын байцаагийн *******0*******0 оны 0******* дугаар сарын *******1-ний өдрийн 18-04-00*******/09 дугаартай акт /хх-ийн 4******* дугаар хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн *******-7 дугаар хуудас/,

Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 9 дүгээр хуудас/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 7******* дугаар хуудас/,

Шүүгдэгч Э.Ган-Эрдэнийн *******0*******0 оны 0******* дугаар сарын *******7-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг / хх-ийн 49-*******0 дугаар хуудас/ зэрэг болно.

 

          Тухайн хэрэгт хохирогч, гэрчүүдийн өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч Э.Г******* нь *******0*******0 оны 0******* дугаар сарын 1*******-ны өдрийн 1******* цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын ******* дугаар баг, Бугант тосгоны “Сангийн гол” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийж газрын хэвлийд халдаж байгаль экологид 764.100 /долоон зуун жаран дөрвөн мянга нэг зуу/ төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийг шүүх үнэн зөв гэж үзэв.

Шүүгдэгч Э.Г*******д холбогдох хэрэгт аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******4.******* дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.

     Иймд шүүгдэгч Э.Ган-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******4.******* дугаар зүйлийн 1-д заасан “...тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмалын эрэл хйагуул хийх...” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Э.Г******* нь гэм буруугийн талаар маргаангүй байгаа, уг гэмт хэргийн улмаас бодит учирсан хохирол төлбөрийн тал хувийг нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж улсын яллагчийн санал болгосон хорих ял шийтгэлийг оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

           Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэхүү гэмт хэрэг нь “Хүрээлэн байгаа байгаль орчны эсрэг” гэмт хэргийн бүлэгт хамаарч байгаа ба энэ гэмт хэргийн объект нь ашигт малтмалын хайгуул эрэл хайгуул хийх, олборлох журам бөгөөд халдлагын зүйл нь ашигт малтмал юм.

Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1. “ашигт малтмал” гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсэж бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг”, 4.1.*******. “ашигт малтмал эрэх” гэж ашигт малтмалын хэтийн төлөв бүхий талбайд эрдсийн хуримтлал байгаа эсэхийг тогтоох зорилгоор хийгдэж байгаа геологийн судалгааны ажлыг;4.1.6 “ашигт малтмал хайх” гэж эрдсийн хуримтлалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоох зорилгоор газрын гадаргуу, түүний хэвлийд геологи, хайгуулын судалгаа хийж, түүний нөөц, баялгийг ашиглах боломжийг судлан техник, эдийн засгийн үнэлгээ хийхийг; 4.1.7. “ашигт малтмал ашиглах” гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг; гэж тус тус заасан байна.  

Энэ ашигт малтмал гэдэг ойлголтонд шүүгдэгчийн эрэл хайгуул хийсэн “алт” хамаарч байгаа юм.  

Ашигт малтмалын тухай хуульд зааснаар ашигт малтмал эрэх, хайх гэдэг ойлголтонд эрдсийн хуримтлал байгаа эсэхийг тогтоох, судалгааны ажил хийх гэсэн ойлголт байгаа боловч шүүгдэгч Э.Г******* нь газрын хэвлийг хөндөн ухаш үүсгэж баяжмал бүхий шороог угаах үйл ажиллагаа явуулж байгаа нь алт олборлох зорилгоор эрэл хайгуул хийсэн байдал тогтоогдож байгаа бөгөөд харин шүүгдэгчийн газрын хөрсийг хуулж, ухаш үүсгэснээр ашигт малтмал олборлосон болох нь нотлогдоогүй гэж шүүх үзэж байна.

Түүнчлэн шүүгдэгч эрэл хайгуул хийснээр газрын хэвлийгээс алт буюу ашигт малтмал авсан, ашиг олсон эсэх нь энэ гэмт хэргийн бүрэлдэхүүн ойлголт, гэм бурууд хамааралгүй бөгөөд түүний үйлдлийн улмаас байгаль экологид хор хохирол учирчээ. 

Монгол улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн “1. Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна. *******.Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн...” гэж, Ашигт малтмалын тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1-д “Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч мөн” гэж тус тус заасан байна.

Шүүгдэгч Э.Ган-Эрдэнийн гэмт үйлдлийн улмаас байгаль экологид 764.100 /долоон зуун жаран дөрвөн мянга нэг зуу/ төгрөгийн хохирол учирсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.******* дугаар зүйлийн 1-д зааснаар хохиролд тооцов.

Энэ хэргийн улмаас байгаль экологид 764.100 /долоон зуун жаран дөрвөн мянга нэг зуу/ төгрөгийн хохирол учирснаас *******8*******.060 /гурван зуун наян хоёр мянга жаран/ төгрөгийг шүүгдэгч Э.Г******* нь төлж барагдуулсан болох нь хавтаст хэрэгт ирүүлсэн баримтаар нотлогдож байх ба үлдэх *******8*******040 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлсэн болно.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, *******10 дугаар зүйлийн *******10.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.*******.1-д зааснаар шүүгдэгч Э.Г*******эс экологи эдийн засгийн хохирлын төлөгдөөгүй үлдэгдэл *******8*******.040 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар заав. 

Нийтийн ашиг сонирхол түүнчлэн ард нийтийн өмчлөх эрхэд халдсан энэхүү гэмт хэргийг үйлдэхэд өөрөө ухагч эксковатор, шорооноос алтыг ялгагч болох скрубер буюу угаагч зэрэг тоног төхөөрөмжийг ашиглахгүйгээр үйлдэх боломжгүй бөгөөд эдгээр техник хэрэгслүүд нь гэмт хэргийн явцыг түргэсгэх, хохирлыг нэмэгдүүлэх, ашгийг ихэсгэх зорилгоор ашиглагддаг гэж шүүх дүгнэн үзэж байна.       

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.******* дугаар зүйлийн 1, *******-д зааснаар шүүгдэгч Э.Ган-Эрдэнийн гэмт үйлдэлдээ ашигласан DOOSAN маркийн эксковаторыг битүүмжлэлээс чөлөөлж, түүний үнэ *******.*******00.000 төгрөгийг, мөн 800.000 төгрөгийн үнэ бүхий алт угаах төхөөрөмжийг хурааж тус тус улсын орлогод оруулахаар тогтов.

Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.******* дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, *******-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тус тус заасан ба гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэл нь түүний гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод орохоор хуульчлагдсан байх тул түүнээс гаргуулж улсын төсөвт шилжүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй.

     

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.******* дугаар зүйлийн 4, *******6.7 дугаар зүйлийн *******,*******, *******6.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

   

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Т******* овогт Э******* Ган-Эрдэнийг мөн хуулийн тусгай ангийн *******4.******* дугаар зүйлийн 1-д заасан “Хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул хийх” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

*******.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.*******-д заасныг журамлан Т******* овогт Э******* Г*******д мөн хуулийн *******4.******* дугаар зүйлийн 1-д зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаатай тэнсэж, мөн хугацаагаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, уг арга хэмжээнд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгасугай.

*******.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.******* дугаар зүйлийн *******.*******-д зааснаар шүүгдэгч Э.Ган-Эрдэнийг оршин суугаа газар ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэж байхыг үүрэг болгосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.******* дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Э.Г******* нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

*******.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.******* дугаар зүйлийн *******-д зааснаар шүүгдэгч Э.Г******* нь уг хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.

6.Шүүгдэгч Э.Г******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, *******10 дугаар зүйлийн *******10.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.*******.1-д зааснаар шүүгдэгч Э.Г*******эс *******8*******.040 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.******* дугаар зүйлийн *******,4-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас битүүмжлэгдсэн DOOSAN маркийн эксковаторыг битүүмжлэлээс чөлөөлж түүний үнэ *******.*******00.000 төгрөгийг, мөн 800.000 төгрөгийн үнэ бүхий алт угаах төхөөрөмжийг хурааж тус тус улсын орлогод оруулсугай.

9.Шүүгдэгч Э.Г*******д урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

          10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.      

          11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******8.******* дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

          

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Б.ЭРДЭНЭХИШИГ