| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2019/0020/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/75 |
| Огноо | 2022-04-28 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | А.Баясгалан, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн
2022 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 2022/ШЦТ/75
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар,
улсын яллагч А.Баясгалан,
хохирогч Д.Б*******,
хохирогч Б.С*******,
хохирогч Э.Г*******,
хохирогч С.Э******* /онлайн/,
хохирогч нарын өмгөөлөгч Л.Доржпүрэв /онлайн/,
шүүгдэгч Ч.А*******,
түүний өмгөөлөгч М.Гансүх нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* нар овогт Ч******* А*******т холбогдох 18310040246 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1******* оны дугаар сарын -ны өдөр Улаанбаатар хотод, настай, эмэгтэй, дээд боловсролтой, холбооны инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт дүүргийн дугаар хороо, ... тоотод оршин суух хаягтай, дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/1092 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, сар, 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, ******* нар овогт Ч******* А*******, /РД:УЕ869/;
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.А******* нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт иргэн “Би зээл чөлөөлдөг, богино хугацаатай мөнгө зээлж өндөр хүүтэй эргүүлж төлнө гэж бусдыг хуурч, зээлж авсан мөнгөө өндөр хүүтэй эргүүлэн төлөх замаар зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, ажил хэргийн нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж богино хугацаатай зээл нэрээр иргэн С.Э*******аас 201 оны 11 дүгээр сарын 2-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд удаагийн гүйлгээгээр нийт 6,100,000 төгрөгийг шилжүүлэн авснаас 10,536,000 төгрөгийг эргүүлэн төлөхгүй залилсан;
-иргэн Б.С*******өөс 201 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд 4 удаагийн гүйлгээгээр нийт 4 удаагийн үйлдлээр нийт 15,500,000 төгрөгийг шилжүүлэн авснаар 6,590,000 төгрөгийг эргүүлэн төлөхгүй залилсан;
-иргэн Д.Б*******өөс 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 6,500,000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 9,000,000 төгрөг нийт 15,500,000 төгрөгийг шилжүүлэн авснаас 15,200,000 төгрөгийг эргүүлэн төлөхгүй залилсан;
-иргэн Э.Г*******ээс 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын -ны өдрийг хүртэл хугацаанд 3 удаагийн гүйлгээгээр нийт 18,400,000 төгрөгийг шилжүүлэн авснаас 10,648,000 төгрөгийг эргүүлэн төлөхгүй залилсан;
-иргэн Д.Э 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 1,200,000 төгрөгийг шилжүүлэн авч эргүүлэн төлөхгүй залилсан;
-иргэн Ө.А 2018 оны 02 дугаар сарын -ны өдөр 13,000,000 төгрөгийг шилжүүлэн авч эргүүлэн төлөхгүй залилсан;
-иргэн Л.У 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 12-ны өдрийг хүртэл хугацаанд 3 удаагийн зээлээр 6,000,000 төгрөгийг шилжүүлэн авч, 25,100,000 төгрөгийг эргүүлэн төлөхгүй залилж бусдад нийт 82,24,000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1. дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ч.А******* нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт иргэн “Би зээл чөлөөлдөг, богино хугацаатай мөнгө зээлж өндөр хүүтэй эргүүлж төлнө гэж бусдыг хуурч, зээлж авсан мөнгөө өндөр хүүтэй эргүүлэн төлөх замаар зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, ажил хэргийн нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж богино хугацаатай зээл нэрээр иргэн С.Э*******аас 201 оны 11 дүгээр сарын 2-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд удаагийн гүйлгээгээр нийт 6,100,000 төгрөгийг шилжүүлэн авснаас 10,536,000 төгрөгийг эргүүлэн төлөхгүй залилсан; -иргэн Б.С*******өөс 201 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд 4 удаагийн гүйлгээгээр нийт 4 удаагийн үйлдлээр нийт 15,500,000 төгрөгийг шилжүүлэн авснаар 6,590,000 төгрөгийг эргүүлэн төлөхгүй залилсан; -иргэн Д.Б*******өөс 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 6,500,000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 9,000,000 төгрөг нийт 15,500,000 төгрөгийг шилжүүлэн авснаас 15,200,000 төгрөгийг эргүүлэн төлөхгүй залилсан; -иргэн Э.Г*******ээс 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын -ны өдрийг хүртэл хугацаанд 3 удаагийн гүйлгээгээр нийт 18,400,000 төгрөгийг шилжүүлэн авснаас 10,648,000 төгрөгийг эргүүлэн төлөхгүй залилсан; -иргэн Д.Э 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 1,200,000 төгрөгийг шилжүүлэн авч эргүүлэн төлөхгүй залилсан; -иргэн Ө.А 2018 оны 02 дугаар сарын -ны өдөр 13,000,000 төгрөгийг шилжүүлэн авч эргүүлэн төлөхгүй залилсан; -иргэн Л.У 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 12-ны өдрийг хүртэл хугацаанд 3 удаагийн зээлээр 6,000,000 төгрөгийг шилжүүлэн авч, 25,100,000 төгрөгийг эргүүлэн төлөхгүй залилж бусдад нийт 82,24,000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Ч.А******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.А*******ийн өгсөн: “Миний хувьд зээл чөлөөлөх зүйл хийж байсан. Худлаа ярьсан зүйл байхгүй. Хүүгээс хүүгийн алдангид орсон. Хоёрдугаарт хууль эрх зүйн мэдлэггүйгээс болж нэг хүнээс авч нөгөө хүнд өгч байсан нь миний буруу байсан. Тухайн үед өөрийгөө эрүүгийн хэргийн үйлдэл хийж байгаа гэдгээ мэдээгүй юм. Энэ 4 жилийн хугацаанд хуулийн мэдлэггүйгээс болж хүмүүсийн мөнгийг төлж л байвал болоо гэж бодсоноос биш залилсан зүйл байхгүй. Өнөөдөр энэ хүмүүсийг болон өөрийгөө хохироож залилагч нэр зүүсэн. Урьд нь энэ хүмүүстэй мөнгөн дүн дээр маргалдаж байсан бол одоо ямар нэг маргаан байхгүй. А хувьд би огт танихгүй, Нандинзаяа гэдэг хүнээс л мөнгө авч байсан. У хувьд мөнгийг нь авсан тул өөрийн боломжоор төлж барагдуулсан. Энэ хүмүүс намайг цэргийн хувцастай ирээд итгэл олж авсан гэдэг. Хүнийг буруутгаж болох ч арай ч бас ингэж буруутгаж болохгүй. Өөр нэмж хэлэх тайлбар байхгүй...” гэх мэдүүлэг[1],
2.Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Б*******ийн өгсөн: “Би улсын яллагчтай санал нэг байна. Үүн дээр өөрийнхөө саналыг хэлье. Энэ хэрэг 2018 оны 2 сараас 3 сарын хооронд үргэлжилж өгсөн, авсан, хуурсан зэрэг олон асуудал болсон. Сар бүр зээлийн хүүгээ төлж байна гэж Ч.А******* зээл авч байсан. Зээл аваад 3 сар өнгөрсний дараа манай ач охины сургалтын төлбөр 1,000,000 төгрөг хэрэг болоод мөнгөө авъя гэхэд Ч.А******* “би одоо мөнгөөр чинь зээл чөлөөлсөн байгаа. Надад одоохондоо мөнгө өгөх боломж алга та хүнээс зээлээд өгчих” гэхээр нь гэр бүлийн хүнээр зээл авахуулж охиныхоо сургалтын төлбөрийг төлсөн. Мөн 6 сард манай том охин Хятад улсад сурдаг байсны сургалтын төлбөрийг нь өгчихсөн байсан болохоор энэ мөнгөө эргүүлээд авъя гэхэд “надад боломж алга та нар өөрсдөө төлчих би хүүг нь хамт төлье” гэж хэлсэн. Тэгээд би гэр бүлийн асуудал учир яах ч аргагүй би өөрөө зээл авч төлбөрийг нь төлсөн. Би өөрийн машиныг барьцаанд хүртэл тавьсан. Үүгээр юу хэлэх гэж байна гэхээр амьдралд маань байнга л мөнгөний асуудал гарсан. Ямар нэг орлогын эх үүсвэргүй зээлээс зээлийн хооронд амьдарч ирсэн. Эцэст нь Ч.А******* нь урьдын харилцаанд бий болсон танилын холбоог ашиглаж биднийг зээл авхуулан залилан мэхэлсэн. Огт зээлгүй байхад зээл авхуулж эргэн төлөх боломжгүй болж сэтгэл санааны эвгүй байдалд орцгоосон. Ингээд гэр бүлээрээ зээлтэй хэцүү байдалд орсон. Эцэст нь гэр бүлийн хүмүүсийн харилцаа эвгүй нөхцөл байдалд орж, маргаан үүсдэг болсон. Гэсэн хэдий ч бид Ч.А*******тэй найрсаг хандаж, үнэнээ хэлсээр ирсэн. Харин Ч.А******* төлнө гэж олон удаа худал хэлсэн. Улаанбаатар хотод дүүгийнхээ хуримд очих гэж мөнгө асуухад Ч.А******* “хүрээд ирээ, би буяны ажлаар хөдөө явж байна” гэх мэт чулуу хөөлгөж ирсэн. Олон удаагийн шүүх хуралдаанд дандаа худлаа хэлсэн. Өнөөдрийг хүртэл авсан мөнгөндөө юу ч эргүүлж төлөөгүй. Тиймээс шүүхээс биднийг хохиролгүй болгож, бидний талд шийдэж өгнө үү” гэх мэдүүлэг[2],
3.Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.С*******гийн өгсөн: “Би Ч.А*******тэй Сэлэнгэ аймагт шилжиж ирснээс нь хойш танилцсан. Би хилийн цэрэгт ажиллаж байсан. Анх байрлах байргүй байхад нь өөрийнхөө байранд байрлуулж тэрнээс хойш эгч, дүүсийн харилцаатай явж байсан. 2, 3 удаа мөнгө зээлж зарим нь хүүтэй зарим нь хүүгүй буцааж өгч байсан. Тэгээд би 2018 онд Солонгос улс явчихаад ирэхэд “эгч ээ би зээл чөлөөлж байгаа 8,500,000 төгрөг өгөөч” гэхэд нь би зээлэхгүй гэсэн ч “би удаахгүй буцааж өгнө” гэж хэлээд 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 8,500,000 төгрөг авсан. Түүнээс хойш 2018 оны 05 дугаар сарын 2-ны өдөр 608,000 төгрөг, 5 дугаар сарын 30-ны өдөр 250,000 төгрөг, 8 дугаар сарын 11-ний өдөр 500,000 төгрөг авсан. Одоо нийт ,0,000 төгрөг үлдсэнийг яаралтай эргүүлж авмаар байна. 4 жилийн хугацаанд би маш их өрөнд орсон. Прокурорын гаргасан судалгаан дээр 201 онд 2,000,000 төгрөг авсан дүнг хасч тооцсон байсан. Би 8,500,000 төгрөг өгснөөс хойш маш их хохирол амссан тул өмнөх мөнгөний асуудлыг тооцохгүй зөвхөн 8,500,000 төгрөгөөс хохирлоо барагдуулахыг хүсэж байна” гэх мэдүүлэг[3],
4.Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Г*******ийн өгсөн: “Би Ч.А*******тэй хилийн цэргийн ангид хамт ажиллаж байсан. Ч.А******* надаас мөнгө асуухад нь 6,400,000 төгрөг бэлэн өгч байсан. хоногийн дараа 6,400,000 төгрөгийг 1,152,000 төгрөгийн хүүтэй буцааж өгсөн. Тэрний дараа 05 дугаар сарын 23-ны өдөр 3,000,000 болон 4,000,000 төгрөг дансаар авсан. 06 дугаар сарын -ны өдөр 4,500,000 төгрөг болон 500,000 төгрөг бэлнээр авсан. Сүүлийн мөнгийг өөрөө ирж уулзахад нь би итгэсэндээ виза картаа өгч явуулж байсан. Нийт 12,000,000 төгрөг өгснөөс 200,000 төгрөг л буцааж авсан. Прокурорын дүгнэлтээр 10,648,000 төгрөг гэж гарсан. Бодвол 1,152,000 төгрөгийг хассан юм шиг байна. Гэхдээ 6,400,000 төгрөг болон 12,000,000 төгрөгийн зээл нь тусдаа асуудал. Бид хоёрын гэр зэргэлдээ байдаг. Хүн итгээд байхад ийм байдалтай хандсан үнэхээр гомдож байна. Хохирлоо хурдан барагдуулаасай гэж хүсэж байна” гэх мэдүүлэг[4],
5.Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Э*******ын өгсөн: “Энэ хэрэг 4 жил гаруй хугацаа болж байна. Давж заалдах шатны 2 хурал, анхан шатны бараг 4 хурал болж байна. Шүүхийн шийдвэр гарсан ч энэ хүн ямар ч өр төлбөр, хохирол барагдуулсангүй. Бид энэ хүнтэй хамт ажиллаж байсан нөхөртэй нь ч олон жил хамт ажилласан гэж мөнгө төгрөгөө өгсөн. Тухайн үед ашигтай болоод л авч байсан байх. Бид нарт ч хэдэн төгрөг илүү өгч байсан. Энэ хүн бидний итгэлийг их алдсан. 100,000,000 төгрөгийн бичиг хүртэл бүрдүүлчихсэн надад худлаа ярьж байсан. Би 201 онд хил хамгаалах байгууллагаас тэтгэвэртээ гарсан юм. Улсаас тэтгэмж болгож 30,000,000 гаруй төгрөг өгснийг нь би байр авах гэж хадгалж байсан. Эхэндээ аваад л багахан хэмжээнд өсгөөд өгч байсан ч хамгийн сүүлд 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 39,000,000 төгрөг аваад худлаа яриад алга болсон. 1,000,000 төгрөгийг 43,000,000 төгрөг болгож өгсөн гэж ярьдаг ч өгсөн орой нь “мөнгө ингэж өсдөг юм аа та дахиад мөнгөө өсгөөд ав” гэж хэлсээр байгаад 39,000,000 төгрөг авсан. Би сард 500,000 төгрөгөөр байр түрээсэлж амьдарч байна. Энэ хүнээс болж 4 жилийн хугацаанд түрээсийн байранд нийт 24,000,000 төгрөг төллөө. Цаашдаа дахиад ч түрээсэлнэ. Би сая хагалгаанд орсон ажил хийх чадвар байхгүй. Би мөнгөө эргүүлэн авч орон байр, гал голомттой болмоор байна. Хэргийн материалын 160 хуудсанд миний бодит хохирлыг 10,000,000 гаруй төгрөг болж 0-08 хувиар бодит хохирлыг минь хассан байна. Урьд өгсөн мөнгийг хассан гэж ойлгож байна. Энэ хүнээс болж ганцхан би хохироогүй. Миний ар гэрийнхэн бүгд бие сэтгэл, эд материалын хохирол амсаж байна. Ядаж утсаар яриад байсан бол өөр хэрэг байтал огт холбогдолгүй алга болсон. Тэгээд шүүх хуралдаанд ирэхээрээ миний буруу биш гээд байдаг. Тэгэхээр шүүх хуралдаанд хохирлыг барагдуулж, энэ асуудлыг яаралтай шийдвэрлэж өгнө үү гэж хүсье” гэх мэдүүлэг[5],
6.Хохирогч Д.Б*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын эхээр над дээр 4 удаа орж ирсэн. Би 4 дэх удаагаа орж ирэхээр нь мөнгө байхгүй. Тэгэхдээ хүүхдийн маань дансанд хэдэн төгрөг байгаа гэж хэлэхэд А******* “та тэгвэл тэр мөнгөө аваад өгөөч” гээд тэр өдрөө гуйгаад дараа нь дахиж ирэхээр нь гуйхаар нь охиныхоо 6 сая төгрөгийг барьцаалаад 5.120.000 төгрөгийг бэлнээр авч өөрт байсан 1.380.000 төгрөгийг нэмээд 6.500.000 төгрөг болгоод Ч.А*******т бэлнээр Голомт банкин дээр өгсөн. ...А******* “Би Уянга гэх эдийн засагчтай хамтарч зээл чөлөөлдөг, тэр хүн маань орон сууц худалдаж авах гээд байгаа юм, тэр хүн найдвартай, би тэр хүнд туслахгүй бол болохгүй, надад мөнгө хэрэгтэй байна” Та хоёр мөнгө нэмж олоод өгөөч” гэж хэлэхээр нь би “дахиж мөнгө байхгүй” гэхэд Алтанэцэг “та зээлтэй юм уу, зээл аваад өгөөч би хамтран зээлдэгч нь больё, та зээлээ төлөхгүй ч байж болно би батлан даагч нь больё, би өөрөө зээлийг тань сар сард нь төлнө, удахгүй буцаагаад авчих юм чинь нэг их олон сар төлөхгүй” гэж хэлсэн. Би зээл авч байгаагүй болохоор хэдэн сарын зээл хэдэн төгрөг болохыг мэдэхгүй байна” гэж А*******т хэлэхэд “хамаагүй би өөрөө зохицуулна” гэж хэлээд удахгүй өөрийн цалингийн тодорхойлолт иргэний үнэмлэх зэргийг аваад хүрээд ирсэн. Би эхнэр Энхцэнгэл, А******* нарын хамт хорооллын Төрийн банкин дээр очоод 16 сарын тэтгэвэрт 9.14.000 төгрөг аваад Ч.А*******т 9.000.000 төгрөгийг 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр өгсөн... Би өөрөө хилийн цэргийн 0101 дүгээр ангид ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Би нар чинь ажлын газраар болон өндөр насны уулзалтаар цэргийн анги дээр очиход хэд хэдэн удаа таарч байгаад Ч.А*******ийг таньдаг болсон. Хилийн цэрэгт гэр бүлээрээ ажиллаж байгаа төрийн албан хаагчид гэж таньж мэдэж итгэсэн...” гэх мэдүүлэг[6],
.Иргэний нэхэмжлэгч М.Э “...охиныхоо Голомт банканд байсан 6,000,000 төгрөгийн хадгаламжийг барьцаанд тавиад 5,120,000 төгрөг бэлнээр нөхөр бид хоёрт байсан 1.380.000 төгрөгийг нэмээд 6.500.000 төгрөг болгоод Ч.А*******т бэлнээр Голомт банкин дээр өгсөн. ...Ч.А******* “өдрийн 2 хувийн хүүтэй мөнгө өгнө шүү дээ, өдөр явах тусам таны авах мөнгө ихэснэ, та юунд санаа зовох вэ, таны мөнгө ихсэж байна шүү дээ” гэж хэлж байсан” гэх мэдүүлэг[],
8.Гэрч Б.У “...Манай аав, ээж хоёр “чиний хадгаламжид байгаа мөнгийг чинь барьцаанд тавиад энэ хүнд зээл аваад өгье” гэхээр нь би “ямар хүн юм бэ?, найдвартай юм уу, алга болчихвол яах юм, зээлж өгмөөргүй байна” гэхэд аав, ээж хоёр “манай цэргийн ангид ажилладаг ахлагч цолтой холбоочин хүн байгаа юм. Нөхөр нь бас цэргийн ангийн орлогч, арын албаны дарга хүн байгаа юм, хоёулаа ажил хийдэг, найдвартай албан тушаал дээр ажилладаг, алга болно гэж юу байх вэ” гэж хэлсэн. Манай аав ээж хоёр дуудаад найдвартай гээд байсан болохоор нь миний хадгаламжаас 5,116,000 төгрөг аваад аав ээж хоёр мөнгө нэмээд 6.5 сая төгрөг болгоод бэлнээр өгөөд явуулсан” гэх мэдүүлэг[8],
9.Хохирогч Б.С*******ий “...Ч.А******* 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр над руу залгаад “би зээл чөлөөлөх гэсэн юм 5 хоногийн хугацаатай 8,500,000 төгрөг зээлээч, би хоногийн 2 хувийн хүүтэй буцаагаад мөнгийг тань өгнө” гэж хэлээд надаас 8,500,000 төгрөгийг дансаар авсан. ...тэр өдрөөс хойш надад мөнгө өгөөгүй” гэх мэдүүлэг[9],
10.Хохирогч С.Э*******ын “...А******* ирээд “би байрны зээл чөлөөлөх гэсэн юм, та надад мөнгө зээлүүлээч” гээд “39 сая төгрөг өгчих, би 2 зээл хааж өгөөд мөнгийг тань 14 хоногийн дараа өгнө” гэж хэлээд “итгэхгүй бол миний тэмдэглэл хөтөлж байгаа дэвтрийг үз” гээд бор хавтастай дэвтэр гаргаж ирээд “Батхүү ахаас ийм мөнгө авч ийм болгож өгсөн” гээд бичсэн тоо харуулсан. ...2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр над руу өөрийн 95845000 гэсэн дугаараас залгаад “би зээл хаах гээд хүмүүстэй ярьсан байна, та нөгөө мөнгөө яасан бэ, өгнө гэсэн биз дээ, би найдвартай шүү дээ танд хүүтэй мөнгийг тань өгнө, та ямар намайг мэдэхгүй биш” гэж хэлэхээр нь Ч.А*******, түүний нөхөртэй нь нэг байгууллагад ажиллаж байсан. Нөхөр нь арын албаны дарга Ч.А******* өөрөө ч гэсэн тогтвор суурьшилтай ажиллаж байсан, урьд 2 ч удаа мөнгө аваад буцаагаад хүүний мөнгөний хамт өгч байсан зэрэг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг бодоод мөнгө өгөхөөр болоод би төв Хаан банкин дээр очоод өөрийн данснаас 23,000,000 төгрөг Ч.А*******ийн данс руу шилжүүлсэн. Ч.А******* бид 2 Хаан банкнаас гараад Голомт банк руу ороод би өөрийн данснаас 16,000,000 төгрөг бэлнээр гаргуулан авч Ч.А*******т өгөхөд Ч.А******* надаас авсан мөнгөө надтай хамт Хаан банкны бэлэн мөнгөний машин ашиглан өөрийнхөө данс руу хийсэн. Энэ өдрөөс хойш надад ямар нэгэн байдлаар мөнгө өгөөгүй”, “...А******* нь 39,000,000 төгрөг авснаас хойш 2,800,000 төгрөг өгсөн” гэх мэдүүлэг[10],
11.Хохирогч Э.Г*******ийн ” ...А******* нь надаас 4 сая төгрөг, дараа нь 3 сая төгрөг дансаар авсан. ...дахин “хүний зээл хаах гэсэн юм, 5 сая төгрөг нэмээд олоод өг” гэхээр нь үнэхээр тэгвэл хурдан гарах гээд байгаа юм уу? гээд би 5 сая төгрөг 2018 оны 06 дугаар сарын -ны өдөр шилжүүлсэн. ...дахиж миний мөнгийг өгөөгүй. ...нийт 12 сая төгрөг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг[11],
12.Хохирогч Д.Э “...2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр А******* надтай яриад “дүүд нь 1.200.000 төгрөг хэрэгтэй байна, энэ мөнгийг 3 хоногийн дараа буцаагаад өгнө, банкны зээл чөлөөлөх гэсэн чинь хэдэн төгрөг дутаад” гэхээр нь би өгсөн. ...тэрнээс хойш 14 хоногийн дараа залгахад “батлан даагч нь Өмнөговь аймагт байгаа 4 хоногийн дараа ирнэ” гэж байна гэсэн. ...тэрнээс хойш хоногийн дараа залгахад “Ховд аймагт ажил явдалд оролцоод явж байна. Сэлэнгэд хоногийн дараа очно, тэгээд шилжүүлье. ...би бичиг баримтаа үлдээсэн байна, надад мобайл банк байхгүй, та хэд хоног хүлээчих” гэж хэлсэн. ...одоо бүр гар утсаа таслаад авахаа байсан” гэх мэдүүлэг[12],
13.Гэрч Г.Д “..Уянга гэх зээлийн эдийн засагч хилийн 0101 дүгээр ангийг хариуцан ажилладаггүй” гэх мэдүүлэг[13],
14.Гэрч Д.У “...2018 оны дугаар сард над руу нэг хүн залгаад “Ч.А******* гэдэг хүнийг таних уу, энэ хүн таны орон сууцны зээлийг хаана гэж манай аав, ээж хоёроос тодорхой хэмжээний мөнгө авсан юм. Таны зээлийг хаасан юм уу, энэ мөнгийг хэзээ өгөх вэ?” гээд нэрээ хэлээд асуусан. Би тухайн үед “би мэдэхгүй, надад орон сууцны болон ямар нэгэн зээл байхгүй, би наад нэрийг чинь анх удаа сонсож байна” гэж хариулсан. ...Би А******* гэх хүнийг танихгүй хамтарч ажилласан асуудал байхгүй” гэх мэдүүлэг[14],
15.Гэрч Г.У “...Манай эдийн засагч нар байгууллага хариуцан ажилладаг. Хилийн цэргийн 0101-р ангийг Гантүшиг гэдэг зээлийн эдийн засагч хариуцан зээл олгодог. Ч.А******* гэдэг хүнийг танихгүй. Би өөрөө Хаан банканд орон сууцны зээлтэй, боловч байрныхаа зээлийг хаалгахаар Ч.А******* болон өөр хэн нэгэн хүнд хандаагүй” гэх мэдүүлэг[15],
16.Хохирогч Л.У 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр “...Би одоогоос 2 жилийн өмнө “Нөр их” ХХК-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын салбарын эрхлэгч албан тушаалтай ажил хийж байсан. Тухайн Ч.А******* нь манайхаар үйлчлүүлж өөрийн ээмэг, бөгжөө тавиад буцааж аваад л манайхаар үйлчлүүлээд явдаг. Хилийн цэргийн эмэгтэй гэдгээр нь мэддэг байсан. Тэр үеэс хойш мэддэг болсон. Манайхаар үйлчлүүлээд хэд хэдэн удаа орж ирэх үед нь эхлээд мэндийн зөрүүтэй байж байгаад цаашлаад ойр зуурын юм ярих болсон. 201 оны 06 дугаар сарын 06-ны өдөр байна уу?, би яг хэлж мэдэхгүй байна анх над дээр ирээд “би зээл чөлөөлөх гэсэн юм зээл чөлөөлөөд өдөрт нь буцаагаад өгнө та надад 1 сая төгрөг өгчих, тэр мөнгөний 3 хувийг танд өгье” гэж хэлсэн. Би зөвшөөрөөд 1 сая төгрөг бэлнээр тоолж өгөөд тодорхойлолт гэж байгаад Ч.А*******ээр юм бичүүлж авсан. Надад тэр өдрийн үдээс хойш 1 сая төгрөг бэлнээр барьж ирээд хүү гэж 400,000 төгрөг, нийт 1,400,000 төгрөг өгсөн. Надад мөнгө өгч байхдаа Г.А******* “би дахиад хүний зээл хаах хэрэгтэй байна, надаас 2 хүн зээл хаагаад өгөөч гээд гуйгаад байна. Та надад 21,000,000 төгрөг өгөөч” гэж гуйгаад байхаар нь би эргэлзэж байгаад 21,000,000 төгрөг тоолоод өгсөн. 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр бэлэн 21,000,000 төгрөг тоолж өгөөд хүү 500,000 төгрөг, нийт 21,500,000 төгрөг өгсөн санаж байна, би өдрийг нь сайн санахгүй байна. Би мөнгө өгч байхдаа ямар нэгэн хувийн тэмдэглэл байхгүй. 21,500,000 төгрөг надад өгсөн өдөр билүү дараагийн өдөр эсвэл ажпын хоног эхэлж байх ч үе билүү над дээр ирээд “38,000,000 төгрөг өгөөч” гээд гуйгаад байхаар нь их мөнгө байсан учир би яах учраа мэдэхгүй тээнэгэлзсэн. Ч.А******* нь надаас хоёр ч удаа мөнгө аваад буцаагаад өгсөн учраас би зээл төлөөд байна гэж бодоод найдвартай төрийн албан хаагч байна гэсэн сэтгэгдэл үлдсэн учраас ямар нэгэн бичиг баримт үйлдэлгүйгээр тодорхойлолт гэж бичгийн цаасан дээр бичүүлж аваад 38,000,000 төгрөг бэлэн тоолоод өгсөн. Тэр өдөртөө ,000,000 төгрөг өгөөд дараа нь 5,000,000 төгрөг өгөөд ,000,000 төгрөг өгөөгүй үлдсэн. Тэгээд надад ,000,000 төгрөг өгөөгүй удаад байхаар нь би удаа дараа нэхэж уулзахад өгнө гээд өдөр хоног өнгөрөөгөөд байхаар нь би цагдаагийн байгууллагад хандсан. Надаас 1.000.000 төгрөг аваад хүүнд нь гэж 400,000 төгрөг өгсөн. 21,000,000 төгрөг гэж 500,000 төгрөг өгсөн. Би хүүний мөнгө гэж ашигласан юм байхгүй. Надад мөнгө өгөөд тухайн өдөртөө дахиад мөнгө хэрэгтэй байна гээд орж ирээд илүү их мөнгөн дүн хэлэхээр нь би өгөхдөө нөгөө мөнгөө хүүнд нь өгсөн мөнгөтэй нь нэмээд өгдөг байсан. Би ямар нэгэн хүүний мөнгө гэж аваад ашигласан зүйл байхгүй. Баримт бичиг бид 2-ын дунд тодорхойлолт маягаар Ч.А******* гаргаж өгдөг байсан. Би мөнгө өгөх үед нь тэр тодорхойлолтыг нь урчихдаг байсан. Сүүлийн 38,000,000 төгрөг өгч Ч.А*******ээс авсан тодорхойлолтоо ураад надад өгсөн мөнгийг нь хасаж ,000,000 төгрөг гэж тодорхойлолт бичүүлж авсан. Мөн хүүнд нь гэж 800,000 төгрөг нэмж бичүүлэн ,800,000 төгрөг гэж бичүүлсэн. Мөнгөө нэхээд хэд хоног араас нь яваад мөнгө өгөхгүй удаад байхаар нь Ч.А*******тэй уулзаж “чи надад мөнгө өгөхгүй удаж байна. Энэ байдлаараа би юу ч үгүй хоцрох гэж байна.Тийм учраас зээлийн гэрээ хийнэ” гэж хэлээд Ч.А******* бид 2 хамт яваад 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр баримттай үлдэхийн тулд .800.000 төгрөгийн зээлийн гэрээ хийсэн” гэх мэдүүлэг[16],
1.Гэрч Р.М “...Нэг удаа эхнэрийнхээ ажил дээр очиход манай эхнэр дээр цэргийн хувцастай хүн ирчихсэн мөнгө авч байсан. Манай эхнэр надад хэлэхдээ “энэ эмэгтэй надаас мөнгө аваад зээл чөлөөлөх гэж байгаа юм” гэхээр нь “барьцаалан зээлдүүлэх журмынхаа дагуу явуулж байгаа юм уу” гэхэд манай эхнэр “итгэж байгаа юм зээл хаачихаад л буцаагаад өгнө гэсэн чи зээл хаах гэж байна уу үгүй юу хамт явж мэдээдэх” гэж хэлээд намайг Ч.Апт******* гэх цэрэг хувцастай эмэгтэйтэй хамт явуулсан. Бид 2 эхнэрийн ажлаас гараад төв Хаан банк руу очиход зээлийн эдийн засагч руу орохгүй үүдэнд байх автомашин дээр очоод Ч.А******* надад “данс руу хийж зээл хаах гэж байна танд виза карт байна уу?” гэж хэлэхээр нь би өөрийн 56880520 дугаарын дансны виза картыг өгөхөд миний картыг автомашин руу хийж байгаад миний дансанд мөнгө хийсэн. Ч.А******* “таны данснаас зээл хаах гэж хүнийхээ данс руу мөнгө шилжүүлж байна” гэж надад хэлсэн. Би хэний ямар дугаартай данс руу мөнгө хийснийг мэдээгүй. Ч.А******* “би ажилтай болчихлоо, зээлийг нь хаачихлаа мөнгө нь үдээс хойш гарахгүй бол маргааш бол баараггүй гарна” гэж хэлсэн. Надад “хүний зээл хааж байна” гэж хэлсэн. Хүний зээл хаагаагүй бол Ч.Апт*******ийн данс руу миний 56880520 данснаас 29.000.000 төгрөг орсон байх ёстой. Манай эхнэрийг Ч.А******* анхнаасаа хуурч мэхлэн итгэлийг нь эвдэн залилан мэхлэх зорилготой мөнгө авч байсан гэж бодож байна. Итгэлийг нь олж авахын тулд мөнгө аваад буцааж өгч итгэлийг нь олж авсаар байгаад эцэс сүүлд нь .000.000 төгрөг аваад буцааж өгөлгүй байж байгаад .000.000 төгрөг өгсөн. Үнэхээр л хүний зээл хааж байсан бол ,000,000 төгрөг биш 19.000.000 биш 2.000.000-3.000.000 төгрөг өгч чадахгүй алдагдалд орчихлоо гээд хэлээд байж байвал хүн ойлгоод цагдаа хуулийн байгууллага гээд явахгүй байсан. Одоо тэгэхэд Ч.А******* нь манай эхнэрийг “цагдаад өгсөн юм чинь тэр мөнгийг чинь өгөхгүй, би авдаг ялаа аваад явна, яах гэж цагдаад өгсөн юм, тэр мөнгө чинь байхгүй” гэж утсаар ярьсан гэж манай эхнэр хэлсэн” гэх мэдүүлэг[1],
18.Хохирогч Ө.А “...2018 оны 02 дугаар сарын -ны өдөр нөхрийн хамт хамаатны Э.Н гэрт нь очоод байж байхад Э.Нандинцэцэг нэг хүнтэй яриад “мөнгө байхгүй байна” гэж байснаа над руу хандаж “өдрийн 5 хувийн хүүтэй мөнгө зээлэх үү маргааш өгнө гэж байна, чамаас хэд гарах боломж байгаа юм найдвартай шууд өгчихдөг хүн байгаа юмаа” гэж надад хэлэхээр нь би “13,000,000 төгрөг гаргаж болно” гэж хэлээд интернэт банкаар 13,000,000 төгрөгийг 5414038643 дугаарын данс руу “зээлдүүлэх” гэж бичээд шилжүүлсэн. Дараагийн өдөр нь Э.Нандинцэцэг эгчид би “нөгөө мөнгө юу болсон мөнгөө авъя гэхэд зээл нь бүтээгүй гэнээ, хүний зээл чөлөөлдөг болохоор нөгөө хүний мөнгө нь бүтээгүй гэнэ, чи санаа зоволтгүй би хэлж байгаа, найдвартай өгчихдөг юм аа” гэж хэлсэн. Тэгэж явсаар байгаад цагаан сар өнгөрөөсөн. Одоо бүр мөнгө өгөхгүй байна. Би өөрийн биеэр нэг уулзсан. Утсаар ярихад “мөнгө өгнө л гэж хэлээд байгаа хэзээ өгөх нь мэдэгдэхгүй. Тэтгэвэрт гарахыг хүлээчих” гэж яриад байгаа. Анх Э.Нандинцэцэг утсаар ярьж байснаа чанга яригч дээр нь тавиад “Ч.А*******ээ энд манай дүү байгаа юм тэр мөнгө гаргаж өгье гэнээ” гэхэд Ч.А******* “хэд байгаа юм бүгдийг нь аваад өгөөч” гэж хэлэхээр нь би “13,000,000 төгрөг байна, тэрийгээ өгье” гэж хэлсэн. Ч.А******* мөнгө аваад хүний банкны зээлийг хааж тэндээс нь бага хэмжээний ашиг аваад буцаагаад Э.Нандинцэцэг эгчид мөнгийг нь өгдөг гэдгийг би мэдэж байсан. Э.Нандинцэцэг эгч надад “найдвартай" гэж хэлж байсан болохоор би итгээд 13,000,000 төгрөг өгсөн. Тэрнээс би ямар ч танихгүй хүнд барьцаа хөрөнгөгүй зээл өгөхгүй. Ч.А******* эгчтэй утсаар ярихад удахгүй би тэтгэвэрт гараад мөнгийг чинь өгнө гээд байгаа, хэзээ тэтгэвэрт гараад хэзээ мөнгийг минь өгөхийг нь би мэдэхгүй байна. Намайг ингэж хуурч, итгэлийг минь эвдэн ажил үйлсийг минь цалгардуулж байгаад би гомдолтой байна. Энэ хүний хар гайгаар би хэвийн үйл ажиллагаатай явж байсан ломбардаа ажиллуулахаа болиход хүртэл хүрсэн. Хүнд мөнгөө өгсөн гэж ар гэрээс ирж байгаа дарамт хүртэл нэмэгдэж нөхөр, ах дүүтэйгээ муудалцах, хэрүүл маргаан ихсэж, гэр бүлийн таатай уур амьсгал эвдэгдэж манай гэр бүлд сөргөөр нөлөөлж байна. Гэрт бол байнгын хэрүүл болж байна. Зүгээр байсан гэр бүлийн уур амьсгал эвдэж байгаад нь уур хүрч байна. Тэр мөнгийг зүгээр сууж байгаад олоогүй их хөдөлмөрлөж байж олсон мөнгө юм” гэх мэдүүлэг[18],
19.Гэрч Э.Н “...цагаан сар болохоос өмнө 2018 оны 02 дугаар сарын -ны өдөр над руу Ч.А******* залгаад “13,000,000 төгрөг байна уу? би 2 хонуулаад өгнө” гэж хэлээд залгахаар нь би “байхгүй” гэж хэлэхэд Ч.А******* “та олоод өгөөч дээ яаралтай хэрэг болоод байна, цагаан сар болох гээд хүний зээл хаагаад 2 хонуулаад өгнө та олоод өг л дөө” гээд над руу залгаад гуйж байхад манайд манай эгчийн хүү эхнэрийн хамт ирсэн байсан. Би бэр Ө.Амарзаяад “чамд мөнгө байна уу?, 2 хонуулаад өгөх юм байна энэ хүн найдвартай байдаг” гэж хэлээд Ө.А данснаас Ч.А*******ийн данс руу интернэт банкаар 13,000,000 төгрөг шилжүүлсэн. Энэ мөнгө өгөгдөөгүй байгаа. Одоо манай бэр тэр мөнгийг надаас нэхээд болохгүй байна. Би өөрийнхөө бэрд найдвартай хүн байгаа гэж хэлээд өгүүлсэн болохоор энэ мөнгийг төлүүлмээр байна. Надад “ажлынхаа газрын хүмүүсийн зээлийг хаагаад буцаагаад өгнө” гэж хэлээд авдаг. “Би ажлын газрын хүмүүстэй чинь уулзах уу? Ажлын газрын хүний чинь данс руу явуулчихъя” гэхэд надад Ч.А******* “итгэхгүй байгаа юм уу?, хүмүүсийн данс руу хийж байхаар явуул эсвэл бэлнээр нь өгчих” гэдэг байсан. Надад өөрөө цалингийн зээлтэй гэж хэлж байсан. Сүүлдээ манай байгууллагын хүмүүс гээд олон удаа аваад байхаар нь надад жаахан сэжиг төрөөд нэг байгууллагаас ийм олон хүн чөлөөлүүлээд байгаа юм байхдаа гэж бодоод чи надтай зээлээ чөлөөлүүлэх гэж байгаа хүмүүсээ уулзуул гэхээр, та надад итгэж болно, итгэ л дээ” гээд байсан” гэх мэдүүлэг[19],
20.Гэрч Б.А “...Манай байгууллагын Сэлэнгэ аймаг дахь Сүхбаатар сумын салбар эрхлэгчээр Л.Уранчимэг ажилладаг. Манай “ТТСО” ХХК нь бичил зээлийн үйл ажиллагаа явуулдаг. Иргэдэд барьцаалан зээлдэх үйлчилгээ үзүүлдэг. Манай “ТТСО” ХХК-ний үндсэн ажиллагаанаас гадна ямар нэгэн хэлбэрээр мөнгө захиран зарцуулахыг хориглодог. Л.Уранчимэг нь зээл олгох журмын хүрээнд мөнгө захиран зарцуулж болно. Л.У үйлдэл нь зээл олгохоос өөр хэлбэртэй байна. Л.Уранчимэг зээл хэлбэрээр мөнгө өгөөгүй. Хувийн шугамаар Ч.А*******т мөнгө өгсөн байсан. Зээл хэлбэрээр өгсөн бол барьцаа хөрөнгө авч, зээлийн гэрээ хийгдэх ёстой байсан. Тэгэхэд Л.Уранчимэг, Ч.А******* нарын хооронд 5.000.000 төгрөг ямар нэгэн барьцаа хөрөнгө аваагүй, зээлийн гэрээ хийгдээгүй мөнгө бүрэн итгэлцлийн хүрээнд нэг нь нөгөөдөө мөнгө өгсөн байна лээ. Энэ бол ямар нэгэн гэрээ хэлцэл хийж барьцаалан зээлдүүлэх газраас авсан асуудал бол биш юм. Надад өөрийн биеэр 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр буюу амралтын өдөр Л.Уранчимэг ирээд “би хүнд барьцаагүй зээл олгосон” гэж хэлсэн. Би тэр өдрөөс хойш хэд хоногийн дараа Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд ирээд байдалтай нь танилцаад хохирлыг барагдуулан Л.Уранчимэгийг ажлаас нь чөлөөлөх тушаал гаргасан. Манай “ТТСО” ХХК-аас авсан мөнгийг хувьдаа ашигласан байсныг эргүүлэн өгсөн” гэх мэдүүлэг[20],
21.Гэрч А.М “2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр миний хийж хэвлэсэн гэрээний маягт мөн байна. Би компьютер дээр шивж хэвлэж баталгаажуулсан. Уг 2 хүн нь 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр мөнгөө бэлнээр өгч авалцсан, бид хоёрт авч үлдэх нотлох зүйл байхгүй учир зээлийн гэрээ хийж баталгаажуулах гэсэн юм гэж хэлээд надаар гэрчлүүлсэн. Уг үйлдлийг хийж гүйцэтгэхдээ би хуулийн дагуу нотариатын тухай хуулийн нотариатын үйлдэл эрхлэх зааврыг баримталж гэрчилсэн. Би 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр зээлийн гэрээ гаргаж над дээр орж ирсэн өдрөөр буюу 2018 оны 02 дугаар сарын 19-ны өдрөөр баталгаажуулж гэрчилсэн” гэх мэдүүлэг[21],
22.Гэрч Б.Л “...Би хилийн цэргийн 0101 дүгээр ангид 2003 оноос хойш холбоочноор ажиллаж байна. Ч.Апт******* нь 2012 онд манай ангид шилжин ирж ажиллаж байгаа. Манай ажпын хүмүүсийн зээлийг чөлөөлж байна гэж сонсоогүй. Харин хүмүүсийн зээл чөлөөлдөг гэж сонсож байсан. Мөнгөтэй холбоотой асуудал болон хувийн амьдралын талаар ажил дээр нэг их ярьдаггүй” гэх мэдүүлэг[22],
23.Гэрч А.Р “...Манай ажпын газрын хүмүүсийн зээлийг чөлөөлж байсан гэж сонсоогүй. Манай холбооны албан дотор хэн нэгний зээлийг нь чөлөөлөөгүй. Нэг удаа Ч.А******* утсаар нэг хүнтэй “мөнгө өгчих би хүний зээл чөлөөлөх гээд байна” гээд мөнгөн дүнгээ хэлээд хүнтэй утсаар ярьж байхыг нь сонссон. Тэр үед хүний зээл чөлөөлдөг юм байхдаа гэж бодсон. Ч.А******* ажлын газрын хэн нэгнээс мөнгө авсан гэж сонсоогүй. Харин 2018 оны 03 дугаар сарын эхээр нэг эмэгтэй Ч.А*******тэй холбоотой асуудлын талаар даргатай уулзана гэж ирээд явлаа гэж хэлсэн байсан” гэх мэдүүлэг[23],
24.Гэрч Б.Г “...Ч.А******* хүмүүсээс авсан мөнгөө юунд зарцуулсан талаар хэлсэн зүйл байхгүй. Ч.А*******ийн хэрэглээ болон манай гэрийн хэрэглээнд өөрчлөлт орсон зүйл байхгүй. Яагаад ийм их хэмжээний мөнгөний өрөнд орсон талаар хэлж мэдэхгүй байна. Би мөнгө хөөцөлдөж байгаа. Би тэтгэвэрт гарч байгаа. Би өөрийн тэтгэвэрт гарах үеийн нэг удаагийн тэтгэмжээ хөөцөлдөж байгаад тэрийгээ авахаараа өгнө гэж бодож байгаа” гэх мэдүүлэг[24],
25.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол[25], .Иргэн хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээлэл болон тэдгээртэй холбоотой материал[], 2.Эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол[2], 28.Гэрчийг байцаасан, нүүрэлдүүлэн авсан тэмдэглэл[28], 29.Шүүгдэгчийн хувийн байдал тогтоосон баримт[29], 30.Шүүгдэгч Д.А*******ийн Хаан банкны дансны хуулга[30], 31.Сэжигтэн, яллагдагчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд, бусад тогтоол, тоот, тодорхойлолт, бичиг баримтууд, фото зураг[31], 32.Төрийн банкны 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 18/30 дугаартай албан бичгийн хуулбар, депозит дансны хуулга[32], 33.Хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл[33] зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүхийн гэм буруугийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагчийн зүгээс: ...Хэрэгт авагдсан шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.А******* нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт 201 оны 11 дүгээр сарын 2-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд С.Э*******, Б.С*******, Э.Г*******, Д.Б*******, Б.Энхцогт, Ө.Амарзаяа нарын иргэнээс 1-8 удаагийн үйлдлээр богино хугацаатай өндөр хүүтэй зээл авч өсгөж өгөх байдлаар мөнгө авч буцаан төлж итгэлийг нь олж аван нийт С.Э*******аас 6,100,000 төгрөгийг шилжүүлэн авч, нийт 65,564,000 төгрөгийг төлсөн баримт хэрэгт авагдсан. Хохирогч Б.С*******ий хувьд нийт 15,500,000 төгрөг өгч буцаан төлөх байдлаар 8,910,000 төгрөг төлсөн байдаг. Үүнээс 400,000 болон 80,000 төгрөгийг тухайн зээлийн хүү гэх байдлаар төлсөн. Б.С*******өөс авсан 15,500,000 төгрөгөөс одоогийн байдлаар 6,590,000 төгрөг төлөөгүй байна. Хохирогч Д.Б*******ийн хувьд нийт 15,500,000 төгрөг өгснөөс 15,200,000 төгрөг төлөгдөөгүй байна. Хохирогч Э.Г*******ийн хувьд 18,400,000 төгрөг зээл хэлбэрээр өгч ,52,000 төгрөгийн буцаан авч 10,648,000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байна. Хохирогч Д.Э хувьд 1,200,000 төгрөг зээл хэлбэрээр өгсөн ч өнөөдрийн байдлаар төлөгдөөгүй. Хохирогч Ө.А хувьд 13,000,000 төгрөг дансаар шилжүүлсэн ч буцаан авсан зүйлгүй. Хохирогч У хувьд нийт 6,000,000 төгрөгийг 3 удаагийн үйлдлээр өгснөөс 50,900,000 төгрөгийг авч, 20,100,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. ...Шүүгдэгч Ч.А*******ийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Нийт хохирогчид 82,24,000 төгрөгийн хохирол учруулснаас хохирогч С.Э*******ад 10,536,000 төгрөгийн хохирол, хохирогч Б.С*******д 6,590,000 төгрөгийн хохирол, хохирогч Д.Б*******өд 15,200,000 төгрөгийн хохирол, хохирогч Э.Г*******т 10,648,000 төгрөгийн хохирол, хохирогч Д.Энхцогтод 1,200,000 төгрөгийн хохирол, хохирогч Ө.Амарзаяад 13,000,000 төгрөгийн хохирол, Л.Уранчимэгт 25,100,000 төгрөгийн хохирол тус тус учирсан гэж үзэж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Л.У 25,100,000 төгрөг төлөгдсөн ч бусад хохирогчдын төлбөр төлөгдөөгүй байна” гэсэн эхний саналыг;
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн хохирол гэж юу хэлэх талаар тодорхой зааж өгсөн. Ч.А*******ийн үйлдлийн улмаас эдгээр хохирогч нарын өмчлөх эрх, эд хөрөнгөд хохирол учирсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэг хүний өмчлөх эрхэнд хохирол учруулдаг. Прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад дурьдсан хохирлын тооцоо нь эдгээр хохирогч нарт Ч.А*******ийн үйлдлийн улмаас шууд бодит учирсан хохирлын тооцоо гэж ойлгож болно. Д.Энхцогт, Л.Уранчимэг, Ө.Амарзаяа нарт шууд учирсан хохирол байгаа юм. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол нөхөн төлөгдөх нь гэм буруугийн асуудлыг үгүйсгэхгүй. Мөн Д.Энхцогт гэдэг хүн Ч.А*******тэй төрөл садангийн холбоотой байлаа гээд хохирогч болохгүй гэсэн үг биш юм. Тиймээс хохирогчийн эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар залилж авсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах саналтай байна. Энэ гэмт хэргийн улмаас 82,24,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учирсан байгаа гаргасан” гэсэн хоёрдахь саналыг гаргажээ.[34]
Шүүхийн гэм буруугийн хэлэлцүүлэгт оролцсон хохирогч нарын өмгөөлөгчийн зүгээс: “...Иргэн Б.С*******, С.Э*******, Д.Б*******, Э.Г******* нар нь өөрсдийгөө хохирч байгаа болон хохирлыг арилгуулах тухай байгууллагад хуулийн байгууллагад гаргаж байсан нь тодорхой харагдана. Хохирогч нар бүгд цэргийн байгууллагад хамт ажиллаж байсан Ч.А*******т итгэж найдаад түүний хүсэлтээр мөнгө өгч байсан нь тогтоогдож байна. Ч.А******* мөнгөө буцааж өгөхгүй байсанд хохирогч нар өөртэй нь эхэлж уулзсан нь итгэсээр байсны илрэл юм. ...Өмнөх шүүх хуралдаан дээр ч Ч.А******* хохирол төлөхгүй гэж маргадаг байсан. Хохирогч нарын мөнгийг буцааж өгөхгүй байгаагаас яаж хохирсон талаараа дэлгэрэнгүй ярьсан. ...Улсын яллагч хохирлыг тооцохдоо буруу тооцсон гэж үзэж байна. Энэ хохирлын мөнгийг нэмэх, хасах үйлдлээр тооцох зүйл биш юм. Энэ бол гэмт хэрэг хэзээ гарч хэзээнээс маргаан үүсэж, хохирогч хэзээнээс өөрийгөө хохирсон гэж үзэж байгаагаас эхлэн тооцоолох ёстой. 201 онд өгсөн мөнгөний асуудалд талууд гомдоогүй. Хохирол үүссэн цаг хугацааг сайн анхаарах ёстой гэж үзэж байна. Урьд өмнө шүүхийн шийдвэр гарч, улсын яллагчаас хүртэл энэ тооцооллыг хийж байсан. Хохирогч нарын мэдүүлгийг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй байгааг анхаарч үзэх ёстой...” гэсэн өмгөөллийн дүгнэлтийг гаргасан бөгөөд хохирогч нарын өмгөөлөгч шүүх хуралдаанд онлайнаар оролцож, техникийн саатлын улмаас олон дахин тасарсан тул дахин тасарвал цаашид өөрийг нь байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлж болохыг мэдэгдсэн болохыг дурьдах нь зүйтэй байна.[35]
Шүүхийн гэм буруугийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: “Маш тодорхой бөгөөд энгийн байдлаар тайлбарлая. Нэгдүгээрт прокурортой хохирол тооцсон аргачлалтай маргахгүй. Энэ бол хамгийн бодит дүн гэж үзэж байна. Урьд урьдын асуудалд яллах дүгнэлт үйлдсэн прокурор, хэргийг шийдсэн шүүгч агуулга болон онолын хувьд хууль хэрэглээний асуудлыг ойлгохгүй байсан. Аливаа зүйл дээр хүн мөнгө, эд хөрөнгө өмчлөлөө шударгаар олж авах ёстой. Энэ бол Үндсэн хуульд зааж өгсөн асуудал. Түүнээс биш хууль зөрчиж авдаг зүйл байхгүй. Би энэ танхимд суугаа 3 хохирогчтой олон зүйл ярихгүй хохирогч болсон байх боломжтой. Гэхдээ аливаа зүйлийг хараарай. Иргэний хуулийн 232 дугаар зүйл дээр бичгээр гэрээ байгуулаагүй бол хүү авахгүй гэсэн заалт байдаг. Бид юу гэж маргадаг вэ? гэвэл хэрэв хүү авч байгаа бол та биднийг цагдаагийн байгууллагаар шалгуулахгүй. Харин хүү аваагүй гэж үзвэл бид нар та бүгдэд төлсөн мөнгөө хохиролдоо тооцуулъя гэсэн маш энгийн зүйлээр маргалдсан. Олон жишээ байгаа ч дийлэнх нь С.Э******* гэдэг хүн. Энэ хүн юм ярихдаа хүч оруулж, амьдралыг сүйрүүлсэн мэт ярьдаг. Үгүй. Яг бодит байдал дээр 10,000,000 гаруй төгрөг л авсан. Миний хуульчийн зүгээс бол та дөрөв 1 өмгөөлөгчтэй байх ёсгүй. Та нараас авсан мөнгөө С.Э*******ад өгчихсөн юм. Ч.А*******ийн цалингийн хэмжээ ойролцоогоор 1,000,000 төгрөг хүрэхгүй. Тодорхой хэмжээний орлого олдог байсан ч 1 сар гаруй хугацаанд өөрийнх орлогыг давсан бизнес дэлхийд байхгүй. Цөөхөн хэд байдаг нь хүний наймаа, хар тамхи. Би зөвтгөж байгаа юм биш гэхдээ агуулга нь энэ. Хавтаст хэрэгт иргэний журмаар шийдвэрлэгдсэн хэд хэдэн хүн бий. Бид нар зарим зүйлийг анхаарч, шалгуулах ёстой байсан. Анхан шатны шүүх хэргийг хууль зүйн бус дүгнэлт хийн шийдвэрлэж хохирогч нарт итгэл үнэмшил төрүүлчихсэн юм. Одоо Л.Доржпүрэв өмгөөлөгч тайлбарлаж чадахгүй байна. Хохиролтой холбоотой олон баримт авагдсан. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг бусад нотлох баримтаар олон гэрчүүд үнийн дүн тогтоож хүүг хэлсэн байдаг. Уучлаарай Д.Б******* гуай болон эхнэр нь тодорхой хэмжээнд хүү авсан тухайгаа эхний мэдүүлэг дээрээ хэлсэн байдаг. Энэ бол үнэлэгдэнэ. Хохирогч хохирсон гэж юу дуртайгаа ярьж толгойд багтахгүй тоогоо хэлж шийдвэрлүүлэх юм бол энэ хуульд нийцэхгүй. Зүйлчлэлийн хувьд 1 зүйлийг анхаарч үзэхийг хүсье. Амарзаяа, У асуудал байгаа. Тухайн үед цаг хугацаанд анхан шатны шүүхээс төрийн байгууллагад ажиллаж байсан гэх нэр хүндийн талаас асуудалд хандсан. Тухайн үед Уранчимэгт ойролцоогоор 30,000,000 гаруй төгрөг өгсөн. Уранчимэг хохирогч биш энэ хэргийн хамтран оролцогч байх боломжтой. Уранчимэг залилуулсан уу? ломбард ажиллуулдаг хүн “...энэ манай мөнгийг гаргаж өгсөн” гэж хэлдэг. Үүнийг яагаад шалгаагүй юм бэ? Гэхдээ У авсан мөнгөө асуудалгүйгээр төлсөн. Д.Энхцогт гэдэг хүний сүүлд өгсөн мэдүүлгийн хувьд садан төрлийн холбоотой “намайг залилсан гэж бодохгүй байна” гэж хэлсэн. Тиймдээ ч урьд шүүх хурлаар хэрэгсэхгүй болж байсан. Ө.Амарзаяа гэдэг хүний хувьд Нандинцэцэг гэдэг хүнд мөнгөө залилуулсан болохоос энэ хүнд өгөөгүй. Дансанд нь мөнгийг өгсөн ч Нандинцэцэгт буцаагаад өгсөн. Үнэхээр 13,000,000 төгрөг залилуулсан юм бол яагаад хуралд ирэхгүй байна вэ? Ө.Амарзаяа гэдэг хүнийг огт харж байгаагүй. Энэ бол бодит байдал. Нөгөөтэйгүүр прокурортой адил саналтай байна. Буцаагаад өгөөд байгаа юм. Харин яагаад өгөхөө больсон гэвэл энэ хүний орлого зогсоно. Тэгэхээр та нарын мөнгө үлдэнэ. Би боддог юм ,000,000 төгрөгийг С.Э*******ад өгч байснаас та нар яагаад өгөөгүй юм болдоо. Ч.А*******ийн зөвтгөж буй ганц зүйл нь хэлсэндээ хүрэх гээд байдаг. Хэрвээ залилан байсан бол 20,000,000 төгрөгийн хүү ч өгөхгүй. Ч.А******* ашигтай байх ёстой. Гэтэл 4 жилийн хугацаанд эрүүгийн хэрэгт шалгагдаад энэ хүн цагдан хоригдоно, ажил төрөл нь зогсож орлогогүй болно. Тиймээс төлж чадахгүй юм. Хуулийн байгууллага таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зөв. Гэтэл Золжаргал би залилуулаагүй гэж хэлээд мөнгөний хүүгээ ч авсан газрыг нь ч авсан. Ийм агуулга ч байгаа. Би энэ хүнийг зөвтгөхгүй, ялаас суллах гэсэн юм биш бодит байдал л ийм байна. Хохирол төлөгдөөгүй талаар бол энэ хүн сая ял эдэлж байгаад гарч ирсэн. Та бүгд мэдэж байгаа. Би та нарыг буруутгахгүй ч одоогийн байдлаар энэ хүн хохирол төлбөр төлж чадахгүй. Шүүхээс гэм буруутайд тооцуулахад татгалзах зүйлгүй гэхдээ зарим үйлдлийг буюу Амарзаяа, Уранчимэг, Энхцогт нарын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байр суурьтай байна. Прокурорын хохирол тооцсон аргачлал зөв зүйтэй үүнээс илүүтэй боломжит санал би гаргаж чадахгүй байна. Дор бүрнээ хохирогч нар дүгнэлтээ хийж бодох хэрэгтэй. Энэ бол энгийн логик юм. Шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж өгнө үү. Хохирлын хувьд маргахгүй шүүхээс тогтоосон хэмжээгээр нөхөн төлөхөө илэрхийлж байна. Ямар нэг маргаан байхгүй” гэсэн өмгөөллийн дүгнэлтийг хийсэн.[36]
Хохирогч нарын өмгөөлөгчийн зүгээс улсын яллагчийг хохирлын тооцоог буруу тооцоолсон. Хохирогч нарын мэдүүлгийг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй байгааг анхаарч үзэх ёстой гэдэг.
Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс прокурорын хохирол тооцсон аргачлал зөв зүйтэй, хохирлын хувьд маргахгүй шүүхээс тогтоосон хэмжээгээр нөхөн төлөхөө илэрхийлж байна. Ямар нэг маргаан байхгүй гэжээ.
Залилан мэхлэх гэмт хэргийн өмчлөх эрхийн эсрэг бусад гэмт хэргээс ялгагдах онцлог нь зөвхөн эд зүйлс, өмч хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах үйлдлээс гадна ирээдүйд эд зүйлс, өмч хөрөнгийг өөрийн мэдэлдээ оруулж, буцааж өгөхгүй ашиглах, захиран зарцуулах эрхийг олж авдгаараа ялгагдана. Залилах гэмт хэрэг гэрээний эрх зүйн хоёрын ялгагдаж буй гол онцлог нь гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүнийгээ мэдсээр байж, түүгээр шалтаглаж бусдын эд хөрөнгийг буцааж шилжүүлэхгүй байх субьектив санаа зорилго төрж үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хууран мэхлэх, итгэл эвдэх үйлдэл хийснийг залилах гэмт хэрэг мөн гэж Улсын Дээд шүүх тайлбарласан байна. Энэ эрх зүйн онолын тайлбар, ойлголтод Ч.А*******ийн үйлдэл тохирч байгаа юм.
Ч.А*******ийн хувьд богино хугацаанд өөртөө эрсдэл хүлээж зээлээ төлөх боломжгүй болсон ч богино хугацаанд төлнө гэж хуурч мэхэлсэн субьектив санаатай шууд идэвхтэй үйлдэл хийсэн нь тогтоогдсон.
Тухайлбал: Ч.А******* нь С.Э******* гэдэг хохирогчоос 201 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр 21,000,000 төгрөг зээлж авсан байдаг. Ч.А*******ийн хувьд зээл авсан өдрөөс буюу 11 дүгээр сарын 2-ны өдрөөс залилах гэмт хэрэг эхэлж, өнөөдрийг хүртэл дуусаагүй. Энэ хугацаанд бүх авсан мөнгө болон буцаан өгсөн мөнгийг зээл төлөгдсөн байдлаар ойлгох нь зүйтэй. Энэ хооронд үндсэндээ сар хүрэхгүй хугацаанд 2 дахин үржүүлж өгсөн нь хохирогч өөрөө ч тайлбарлахдаа “хүү биш, өөрийнх нь л надад өгсөн мөнгө” гэж байна. Ямар нэг үндэслэлгүйгээр 23,000,000 төгрөг хэн нэгний өмчлөлөөс өөр нэгний өмчлөл рүү шилжих ёсгүй.
Прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад дурьдсан хохирлын тооцоо нь бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий тооцоо хийгдсэн гэж шүүх дүгнэж байна. Ч.А*******ийн үйлдлийн улмаас хохирогч нарт бодит учирсан хохирлын тооцоог гаргасан гэж үзэж болно. Д.Энхцогт, Л.Уранчимэг, Ө.Амарзаяа нарт шууд учирсан хохирол байгаа юм. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол нөхөн төлөгдөх нь гэм буруугийн асуудлыг үгүйсгэхгүй. Мөн Д.Энхцогт гэдэг хүн Ч.А*******тэй төрөл садангийн холбоотой байлаа гээд хохирогч болохгүй гэсэн үг биш юм.
Хохирогч нарын мэдүүлгийг үгүйсгэх шаардлагагүй, хохирогч нарын мэдүүлгийг мөрдөн шалгах ажиллагааны шатанд хууль сануулан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн хавтаст хэрэгт тусгасан, шүүхийн шатанд ч мөн адил эрх, үүргийг танилцуулан, хууль сануулсан баримтанд гарын үсэг зуруулж, мэдүүлгийг авсан тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон.
Шүүгдэгч Ч.А*******ийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт: “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно” гэж хуульчилсан байна.
Иргэний хуулийн 49 дугаар зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А*******ээс хохирогч С.Э*******ад 10,536,000 төгрөг, хохирогч Б.С*******д 6,590,000 төгрөг, Д.Б*******өд 15,200,000 төгрөг, хохирогч Э.Г*******т 10,648,000 төгрөг, хохирогч Д.Энхцогтод 1,200,000 төгрөг, хохирогч Ө.Амарзаяад 13,000,000 төгрөг тус тус гаргуулан тус тус олгохоор шийдвэрлэсэн.
Шүүгдэгч Чулуунбаатар овогтой А*******ийн өмчлөлийн Нийслэлийн дүүргийн дугаар хороо, Хилчин хотхоны 6 дугаар байрны 8 тоот орон сууц, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн 4 дүгээр хэсэг, 41а тоот үл хөдлөхийн Г13100088 дугаартай газрыг тус тус битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж, хохирол нөхөн төлөхөд зарцуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлбэл зохино.
Гурав.Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч Ч.А*******т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүхийн эрүүгийн хариуцлагын шатанд улсын яллагчаас: “...шүүгдэгч Ч.А*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар 4 жилийн хугацаагаар хорих л оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .5 дугаар зүйлийн 1, 3, 5, 6 дахь заалтад заасныг тус тус журамлан энэ хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Ч.А*******ийн өмчлөлийн Нийслэлийн дүүргийн хороо, Хилчин хотхоны 6 байр, 8 тоот орон сууц болон Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг, 4 дүгээр хэсгийн 41-А тоот үл хөдлөх эд хөрөнгийн битүүмжлэлийг хэвээр үлдээж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх саналтай байна. Шүүгдэгч Ч.А******* мөрдөн шалгах ажиллагааны явцад 330 хоног цагдан хоригдсоныг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчлөх саналтай байна. Энэ хэрэгт 1831000000258, 1831000490096, 19005080192 дугаартай эрүүгийн хэргүүдийг нэгтгэсэн. Хэрэг хураагдсан 3 ширхэг Сиди болох эд мөрийн баримтыг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргах саналтай байна” гэсэн саналыг шүүхэд гаргасан.
Шүүхийн эрүүгийн хариуцлагын шатанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “Гэм буруугийн хувьд маргаангүй. ...Анх удаа гэмт хэрэгт холбогдсон байдал зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Зарим хохирогчийн буруутай үйлдлээс болж энэ гэмт хэрэг гарсан. Энэ нөхцөл байдлыг анхаарч үзэхийг хүсье. Мөн шүүгчээс цагдан хоригдсон хугацааг нарийн сайн харахыг хүсье. Энэ хэрэг дунд нь ял эдэлж, дундуур нь цагдан хоригдсон. Ял эдлэх хугацаанд шүүхээс захирамжаа явуулаагүйгээс болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар авахгүй асуудал үүссэн. 1 сар гаруй хугацаанд надтай холбогдсон. Энэ хүн өршөөлд хамрагдаж чадаагүй гэх мэт олон зүйл байна. Энэ бүгдийг анхаарч үзэхийг хүсье. Би хуулийн агуулгын хүрээнд зөв шийдвэр гараасаа л гэж хүсэж байна. Ч.А******* мэдээж залилан хийсэн ч гэмт хэрэг юунаас болж гарсан бэ? гэдэг том шалтгаан байна. С.Э*******аас болж энэ 3 хүн хохирсон. Одоо бол өөр агуулгаар яриад байдаг. С.Э******* ахтайгаа очиж айлгасан. Шүүх тохирсон ял шийтгэлийг оногдуулах байх” гэсэн өмгөөллийн дүгнэлтийг хийсэн.
-Улсын яллагчаас: хэрэгт авагдсан шүүхийн захирамжийг нэг бүрчлэн тоолж үзсэн. Нийт 330 хоног байгааг ял эдэлсэн хугацаанд оруулах нь үндэслэлтэй. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг шүүхээс тогтоосон хэмжээнд гаргуулан нөхөн төлүүлэх нь зүйтэй гэжээ.
-Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Мэдэхгүй байна. Энэ хүнийг шилжүүлэх хурал хийснээс хойш 409 дүгээр ангид захирамж ирээгүй гэж хүлээн авахгүй байсан асуудал гарсан. Би прокурорт итгээгүйдээ биш энэ олон бичиг баримтад алдаа гарсан байх вий тиймээс шүүх анхаарч үзэхийг хүсье гэсэн санал, өмгөөллийн дүгнэлтийг тус тус хуульд заасан дарааллын дагуу гаргасан.
Харин хохирогч нарын өмгөөлөгч шүүх хуралдаанд онлайнаар оролцсон ба техникийн саатлын улмаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд оролцоогүй болохыг дурьдвал зохино. (сүлжээ дахин тасарсан тохиолдолд өмгөөлөгч өөрийгөө оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг цаашид үргэлжлүүлэн явуулахад татгалзах зүйлгүй болохоо илэрхийлснийг шүүх хуралдааны тэмдэглэлд бэхжүүлсэн болно)
Шүүгдэгч Ч.А*******ийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн” түүний хувийн байдал зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ч.А*******т 3 /гурав/-н жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан шүүгдэгчийн урьд цагдан хоригдсон хоногийг нэгбүрчлэн тоолж доорх байдлаар гаргасан болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А******* нь 2019 оны 01 дүгээр сарын 1-ноос 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл 5 хоног[3], 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд 69 хоног[38], 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл 98 хоног[39], 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд 162 хоног, нийт 334 хоног цагдан хоригдсон хоногийг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцох нь хуульд нийцнэ.
Шүүгдэгч Чулуунбаатар овогтой А*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих нь зүйтэй.
Энэхүү гэмт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3 ширхэг Сиди-г хавтаст хэргийн архивт хадгалах хугацаа дуустал хадгалбал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36., 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 3.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* нар овогт Ч******* Апт*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, залилсны улмаас их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ч.А*******т 3 /гурав/-н жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А*******т оногдуулсан 3 /гурав/-н жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А******* нь 2019 оны 01 дүгээр сарын 1-ноос 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл 5 хоног[40], 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд 69 хоног[41], 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл 98 хоног[42], 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд 162 хоног, нийт 334 хоног цагдан хоригдсон хоногийг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
5.Шүүгдэгч Чулуунбаатар овогтой А*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.
6.Иргэний хуулийн 49 дугаар зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А*******ээс хохирогч С.Э*******ад 10,536,000 төгрөг, хохирогч Б.С*******д 6,590,000 төгрөг, Д.Б*******өд 15,200,000 төгрөг, хохирогч Э.Г*******т 10,648,000 төгрөг, хохирогч Д.Энхцогтод 1,200,000 төгрөг, хохирогч Ө.Амарзаяад 13,000,000 төгрөг тус тус гаргуулан тус тус олгосугай.
.Шүүгдэгч Чулуунбаатар овогтой А*******ийн өмчлөлийн Нийслэлийн дүүргийн дугаар хороо, Хилчин хотхоны 6 дугаар байрны 8 тоот орон сууц, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн 4 дүгээр хэсэг, 41а тоот үл хөдлөхийн Г13100088 дугаартай газрыг тус тус битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж, хохирол нөхөн төлөхөд зарцуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар энэ гэмт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3 ширхэг Сиди-г хавтаст хэргийн архивт хадгалах хугацаа дуустал хадгалсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ