Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/132

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

С******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Энхцэцэг

улсын яллагч О.Эрхэмбаяр

шүүгдэгч Т.Ө*******

шүүгдэгч Б. нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

        С******* аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалт явуулж, тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б******* овгийн Т******* Ө*******, Б******* овгийн Б******* нарт холбогдох эрүүгийн 2131000000149 дугаартай хэргийг 2021 оны  10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/,

Монгол Улсын иргэн, ******* оны 11 дүгээр сарын 19-ний өдөр С******* аймгийн Ц******* суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эзэмшсэн мэргэжилгүй, "С******* тариа" ХХК-нд туслах ажилтнаар ажилладаг, ам бүл 4, ээж, 2 дүүгийн хамт С******* аймгийн Ц******* сумын 2-р баг, задгайд оршин суух, урьд

С******* аймаг дахь Сум дундын 20 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.4, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 03 жил 02 сарын хугацаагаар хорих ял оногдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг тэнсэж 02 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, Б******* овгийн Т******* Ө*******, /РД:*******//;

Монгол улсын иргэн, ******* оны 05 дугаар сарын 30-ны өдөр С******* аймгийн Ц******* суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эзэмшсэн мэргэжилгүй, "Атар трейд" ХХК-ны үтрэмд нормчин ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт С******* аймгийн Ц******* сумын 2-р баг 91 тоот гзх газарт оршин суух, ял шийтгэлгүй, Б******* овгийн Б******* , /РД:/;

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/,

           Шүүгдэгч Т.Ө*******, Б. нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр С******* аймгийн Ц******* сумын Хуурч 2-р багийн 91 тоот хашаанд хоорондоо маргалдаж харилцан зодолдсоны улмаас харилцан бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

           С******* аймгийн прокурорын газраас шүүгдэгч Т.Ө*******, Б. нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүгдэгч Т.Ө*******ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Бид хоёр эгч дүү нарын хүүхдүүд. Тухайн үед би тасарсан байсан. Юу болсныг сайн санахгүй байгаа. Дахин асуудал гаргахгүй явахыг бодно. Прокурортой тохиролцсон ял, эрүүгийн хариуцлагыг ойлгож хүлээн зөвшөөрсөн, буруу үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрч байгаа ...” гэжээ

Шүүгдэгч Б.ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би хүмүүсийг орж ирэхэд уугаагүй байсан. Манайд орж ирэхдээ архитай орж ирсэн. Тэгээд архи ууцгаасан. Буруу үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрч байгаа, Прокурортой тохиролцсон ял, эрүүгийн хариуцлагыг ойлгож хүлээн зөвшөөрсөн,...” гэжээ

Хохирогч Т.Ө*******ы 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Баярсайхан бид 4 удаан уулзаагүй байсан учраас уулзаж ярилцан тухайн архийг ууж эхэлсэн. Тэгтэл гаднаас О эгч, ах, хүүхдүүд нар нь орж ирээд гараад явж байгаа харагдсан. Тэр үед Баянбаатар надад хандаж “архиа далд хийгээч, хүн амьтан ороод ирж байхад” гэж хэлсэн. Би согтож байсан учраас үгийг нь сөрсний улмаас маргалдаад байсан. , Отгонцэцэг нар бид хоёрыг салгах үед би ыг 1 удаа цохисон. Тэгээд бид нар тайвшраад гэрт орж ахин архи ууж эхэлсэн. Би их хэмжээгээр архи уусан байсан болохоор тай юуны улмаас маргалдаж муудалцсан талаах мэдэхгүй байна. Нэг мэдэхэд намайг түлхэж унагаад миний нүүр лүү өшиглөсөн. Тэр үед миний уруул, эрүүн доод хэсгээс цус гарч байсан. Би Б хамт гадагш гарч цусаа угааж байсан санагдаж байна. Тэрнээс хойш юу болсон талаар ахин мэдэхгүй байгаа бөгөөд нэг ухаан ороход би ын толгой руу модоор цохисон, улмаар ын толгойноос цус гарсан. Удалгүй цагдаагийн алба хаагч ирээд эмнэлэг рүү авч явсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 10 дугаар хуудас/,

 Хохирогч Б.ын 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр гэртээ өөрийн эхнэрийн хамт байж байтал 17 цаг 01 минутад Баянбаатар нь манай эхнэрийн гар утас руу залгаад “хаана байгаа юм, танай гэрт Баярсайхан, Ө******* бид гурав очлоо” гэж хэлэхэд манай энхэр “би хороололд байна, манай нөхөр гэртээ байгаа” гэж худал хэлсэн. Удалгүй Баянбаатар, Ө*******, Баярсайхан нар манай гэрт ирж хаалга үүд нүдээд эвдчихээд байсан учир би хаалга тайлсан. Баянбаатар, Ө*******, Баярсайхан нар нь орж ирэхдээ хоёр шил 0.75 литрийн Хараа нэртэй архи, 2.5 литрийн савтай Сэнгүр авчихсан орж ирсэн. Тэгээд бид дөрөв манай гэрийн үүдний амбаарт архи, пиво ууж эхэлсэн. Тэгтэл хөдөөнөөс хадам ээж, хадам ах, хүүхдүүд ирээд цагаан идээ оруулж өгөхөөр нь би аваад гэртээ оруулсан. Тэгэх зуур Ө******* Баянбаатар хоёр муудалцаж хоорондоо цохилцож эхлэхээр нь би эхнэр О хамт очиж салгасан тэгтэл миний нүүр лүү Ө******* нь гараараа шанаа хэсэгт нэг удаа цохисон. Тэгэхээр нь би аятайхан аргалаад салгаад тайвшруулаад байж байхад манай эхнэр гэрийн том өрөө рүү орсон. Үүний дараа Ө******* нь миний аавыг элдвээр хэлж намайг эцэгтэйгээ адилхан гэж доромжилж миний өөдөөс салаавч гаргасан. Тэгэхээр нь би өөдөөс нь түлхэж унагаад нүүр лүү нь нэг удаа өшиглөөд салсан. Тэгээд би гэрээс гар гэж хэлээд тэд нарийг гэрээсээ хөөгөөд хаалгаар гаргатал Ө******* нь хашааны банз сугалж аваад миний толгойн орой, зулай хэсэгт цохисон. Тэгээд толгойгоо гараараа дарж үзтэл цус гарч байсан. Тэрний дараа манай энхэр Отгонцэцэг гарч ирээд цагдаа дуудсан байсан....” гэх мэдүүлэг, /хх-ийн 24 дүгээр хуудас/,

Гэрч Ц.О 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах  ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр өөрийн гэртээ нөхөр ын хамт байж байтал 17 цаг 01 минутад Баянбаатар гэх манай нөхрийн хамаатан залуу над руу залгаад “Ө*******, Баярсайхан бид гурав танай гэрт очлоо шүү” гэж хэлэхээр нь худлаа яриад “би хороололд гэртэй байна. Манай нөхөр гэртээ байгаа” гэж хэлсэн. Удалгүй манай гэрт Ө*******, Баярсайхан, Баянбаатар нар ирээд хаалга үүд нүдээд эвдчихээд байсан учраас манай нөхөр хаалгаа онгойлгож өгөөд орж ирсэн. Орж ирээд үүдний амбаарт манай нөхөр Ө*******, Баярсайхан, Баянбаатар нартай хамт яриа өрнүүлээд байж байсан. Тухайн үед манай гэрт хөдөөнөөс ээж, хүүхдүүд ах дүү нар ирээд цагаан идээ гэх зүйлс оруулж ирээд буцаад гараад явсан. Би авчирсан цагаан идээг янзалж байхад Ө*******, Баянбаатар нар хоорондоо барилцаж аваад зодолдож эхэлсэн. Би очоод салгаад тайвшруулаад гайгүй болчихоор нь том өрөөндөө ороод өөрийн эгчтэйгээ утсаар яриад байж байтал гэв гэнэт орилоон чарлаан болохоор нь үүдний амбаарлуугаа очоод хартал манай нөхөр цус нөжтэйгээ холилдсон, Ө******* нь манай нөхрийг элдэв үгээр доромжилсон байдалтай байж байсан. Тэгээд би өөрийн эгч Мөнхзул руу залгаад “цагдаа дуудаад өгөөч” гэж хэлсэн. Удалгүй цагдаагийн алба хаагч, эмч нар ирж цаг алдалгүй анхны тусламж үзүүлсэн. Ийм л явдал болсон...” гэх мэдүүлэг, /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

Гэрч Н.Б 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах  ажиллагааны шатанд өгсөн: “...Би тус хүмүүсийг танина. Манай 2-р багийн оршин суудаг. Тухайн хоёр хүн нь садан төрлийн холбоотой эгч дүүсийн хүүхдүүд...” гэх мэдүүлэг, /хх-ийн 29-30 дугаар хуудас/,

Гэрч Н.О 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах  ажиллагааны шатанд өгсөн: “...Намайг ороход Баярсайхан унтаж байсан. Баянбаатар, Ө*******, нар гадаа сууж байсан. Хоорондоо хэрэлдэж маргалдсан зүйл ажиглагдаагүй. Ө*******, Баянбаатар нар нилээн согтуу харагдсан. нь эрүүл шахуу байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 32-33 дугаар хуудас/,

Гэрч Ц.Энхсайханы 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах  ажиллагааны шатанд өгсөн: “...19 цагийн алдал дүү Отгонцэцэг гэрт очсон. Намайг гэрлүү нь ороход Баярсайхан буйдан дээр унтаж байсан. Ө*******, , Баянбаатар нар 1 шил архи тавьчихсан ууж байсан. Би цагаан идээ оруулж өгчихөөд гараад явсан. Удахгүй дүү Отгонцэцэг над руу залгаад “цагдаа дуудаад өгөөч” гэхээр нь  би цагдаа дуудчихаад буцаад дүүгийнхээ гэрт орсон. Намайг очиход толгой хэсэг нь цус гарчихсан Ө******* нь банзаар цохисон гэчихсэн байсан. Ө*******ы биеийг сайн анзаарч харж чадаагүй. Ямартай ч хоорондоо маргалдаж цохиж зодолдсон байдалтай байж байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 35-36 дугаар хуудас/,

Гэрч Т.Б 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах  ажиллагааны шатанд өгсөн: “... бид хоёр маргасан учир нь “гаднаас хүн ирж байхад архиа урдаа барьсан” гэж хэлснээс болж маргалдсан. Гадаа гараад байж байхад гарч ирээд бид хоёрыг зодолдох гэж байна гэж ойлгоод Ө*******ыг түлхсэн Ө******* уурлаж улмаар тэр хоёр зодолдохоор болсон. Би салгаад тайвшруулаад байж байтал Ө******* ын аавыг нь муулаад чи аавтайгаа адилхан гэж хэлсэн. Гэтэл уурлаад ахин гэр дотор зодолдсон. Ө*******ы уруул ам эрүүний доод хэсгээс цус гарч байсан. Нэг мэдтэл гаднаас цусаа гоожуулаад ороод ирсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 38-40 дугаар хуудас/,

Гэрч Б.Ц 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах  ажиллагааны шатанд өгсөн: “...Тус хоёр иргэнд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 38-40 дугаар хуудас/,

Гэрч П.Б 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах  ажиллагааны шатанд өгсөн: “...Намайг нэг сэрэхэд нь толгой нь хагарчихсан цус нь гоожсон орж ирсэн. Би юу болсон талаар мэдээгүй. Би сэрээд босоход гадаа цагдаа болон баахан хүн ирчихсэн байсан....” гэх мэдүүлэг, /хх-ийн 45-47 дугаар хуудас/,

С******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 312 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.Б.ын биед толгойн орой хуйханд шарх, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зүүн хацар шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохилтын үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Б.ын биед үүссэн дээрх гэмтэл нь тухайн хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт, /хх-ийн 50-51 дүгээр хуудас/,

С******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 311 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.Т.Ө*******ы уруулын дотор салст, эрүүнд шарх, баруун сарвуунд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохилтын үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Т.Ө*******ы биед үүссэн дээрх гэмтэл нь тухайн хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт, /хх-ийн 53-54 дүгээр хуудас/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 01 дүгээр хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,/ хх-ийн 02-08-р хуудас/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 10-13-р хуудас/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 14-18-р хуудас/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 55-56-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 57-62-р хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 88-900, 91-93 дугаар хуудас/, хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 108-109 пүгээр  хуудас/, мөн хууль сануулан хохирогч, гэрч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Т.Ө*******, Б. нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр С******* аймгийн Ц******* сумын Хуурч 2-р багийн 91 тоот хашаанд хоорондоо маргалдаж харилцан зодолдсоны улмаас, харилцан биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг  тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон, мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн, гэмт үйлдэл хийснээ ярьж мэдүүлж, хүлээн зөвшөөрч  шүүгдэгч, хохирогчоор өгсөн мэдүүлгүүд, хэргийн талаарх өөрийн үзсэн, харсан, мэдсэн зүйлээ ярьж мэдүүлсэн гэрч Ц.Отгонцэцэг, Н.Батбаяр, Н.Оюунтуяа, Ц.Энхсайхан Т.Баянбаатар нарын мэдүүлгүүд,  

С******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 312 дугаартай шинжээчийн “...Б.ын биед толгойн орой хуйханд шарх, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зүүн хацар шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохилтын үйлчлэлээр үүсгэгдэнэ.  Б.ын биед үүссэн дээрх гэмтэл нь тухайн хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх,

С******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 311 дугаартай шинжээчийн  “...Т.Ө*******ы уруулын дотор салст, эрүүнд шарх, баруун сарвуунд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. .Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохилтын үйлчлэлээр үүсгэгдэнэ. Т.Ө*******ы биед үүссэн дээрх гэмтэл нь тухайн хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.  Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлтүүд зэрэг болон бусад шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар энэ зүйлчлэлд оногдуулах ялын санкц нь “ Дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорих цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ял шийтгэхээр хуульчилсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх бөгөөд шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлага оногдуулах нөхцөлийг ойлгож хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх үр дагаврыг ойлгосон  зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл бүрдсэн, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл тохирсон байна.  

Шүүгдэгч Б., Т.Ө******* нарын үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээлгэсэн Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” үндсэн үүргээ зөрчиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эрхэд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Б., Т.Ө******* нар нь нэхэмжлэх зүйлгүй, ямар нэгэн гомдол, санал байхгүй талаар мэдүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид учирсан хохирлын талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгч Б., Т.Ө******* нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.   

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б., Т.Ө******* нар нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон ба харин 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч  Т.Ө*******д  эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх,  6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Б., Т.Ө******* нар нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болсон, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг харгалзан шүүгдэгч Б.т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох буюу 450.000 төгрөгөөр торгох, шүүгдэгч Т.Ө*******д Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох буюу 650.000 төгрөгөөр торгох ялыг тус тус ялгамжтай оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын цалин, хөлс, орлого олох боломж нөхцөлийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээг буюу 15.000 төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг  анхааруулах нь зүйтэй.

Энэ хэрэгт хураагдан ирсэн 77см урттай 15см өргөнтэй бор өнгийн хашааны банзыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

Гэмт хэргийн улмаас битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б., Т.Ө******* нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.    

Шүүгдэгч Б., Т.Ө******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б******* овгийн Т******* Ө*******, Б******* овгийн Б******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Б******* овгийн Т******* Ө*******ыг 650 /зургаан зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох, Б******* овгийн Б******* т 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох нар ял тус тус оногдуулж шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б., Т.Ө******* нарын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг С******* аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээг буюу 15.000 төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг  анхааруулсугай.

5.Энэ хэрэгт хураагдан ирсэн 77 см урттай 15 см өргөнтэй бор өнгийн хашааны банзыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6.Гэмт хэргийн улмаас битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б., Т.Ө******* нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор С******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд  шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                                          

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Э.ОЮУНТУНГАЛАГ