Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 00338

 

2020 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 153/ШШ2020/00338

Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                             

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн .... тоотод оршин суух, Х овогт Д ийн  У / /-ийн нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 153/2020/00292/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгч Д. У нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д. У нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралаанд гаргасан тайлбартаа:...Би 1965 онд Ховд аймгийн Мянгад суманд төрсөн. 1969 онд эхээсээ 4 настай хоцроод, эцэгтэйгээ хамт нэгдлийн тэмээ маллаж байгаад эцэг маань 1982 онд зуурдаар нас барсан. 1983 онд Ардын армид татагдаад 1986 онд халагдаж нэгдэлдээ ирсэн.

Түр цэргээр татагдаад Эрдэнэбүрэний услалтын системд 1 жил 6 сар ажиллаж байсан. 1986-1988 онд хүртэл уурын зууханд слесариар ажиллаж байсан байдлыг тогтоож өгөхийг хүсэж байна. Зунд хадлан бэлтгэх, өвөлдөө мал маллах ажил хийж байсан.

1988 оны 8 сард Дөргөн суманд ирсэн. 1986 онд цэргээс халагдаж ирээд нэгдэл хүлээж аваад мал дээр байж байтал түр цэрэг гээд намайг 1986 оны 8 сард татсан. Эрдэнэбүрэн суманд ажиллаж байгаад 1 сард буцаад ирсэн. Би ахынхаа гэр бүлтэй хамт байдаг байсан. Хавар 4, 5 сард татаад 1988 оны 8 сар хүртэл байсан. 1988 оны 9 сараас Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд ажилласан.

 Одоо 55 нас хүрсэн тул малчнаар гэсэн үндэслэлээр тэтгэвэртээ гарах гэж байгаа….Иймд намайг Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Агваш бригадад 1980 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл малчнаар, 1988 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн услалтын систем болон Ховд аймгийн Эрдэнэбүрэний Тэжээлийн аж ахуйд 1986 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг дуустал ажилчин, уурын зуухны слесариар ажиллаж байсан байдлыг тус тус тогтоож өгнө үү....гэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д. У нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д. У нь нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Агваш бригадад 1980 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл, 1988 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн услалтын систем болон Ховд аймгийн Эрдэнэбүрэний Тэжээлийн аж ахуйд 1986 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг дуустал ажилчин, уурын зуухны слесариар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Д. У нь Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Агваш бригадад 1980 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл, 1988 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн услалтын систем болон Ховд аймгийн Эрдэнэбүрэний Тэжээлийн аж ахуйд 1986 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг дуустал ажилчин, уурын зуухны слесариар тус тус ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 960 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Дөргөн сумын Агваш бригадын 1983, 1988-1989 онуудын цалин хөлсний 70 дугаар дансны хуулбарууд, Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн даргын 1988 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 45 дугаар тушаалын хуулбар, 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Д. Уд олгосон Баярын бичиг, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн ХААТР-1 маягтын хуулбар, Ховд аймгийн Эрдэнэбүрэний тэжээлийн аж ахуйн даргын 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 72 дугаар “Орон тоо цомхотгох тухай” тушаалын хуулбар, Ховд аймгийн Эрдэнэбүрэний тэжээлийн аж ахуйн даргын 1987 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 51 дүгээр “Ээлжийн амралтын тухай” тушаалын хуулбар, гэрч Ц.Цэдэндамбаагийн “....Д. Угийн аавынхтай хамт манайх нэг нутагт нутагладаг байсан. Ээж Д.Бадам нь өвчний улмаас 1969 онд нас барсан. Ингээд Д. У нь аавынхаа хамт Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн 1 дүгээр бригадад тэмээ маллаж байсан. Д. Угийн аав нь 1982 онд зуурдаар нас барсан бөгөөд Д. У нь цэргийн албанд татагдахдаа тэмээгээ Батхүү гэдэг хүнд хүлээгэж өгч байсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Мижиддоржийн “....Д. У аавтайгаа хамт Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн тэмээ маллаж байсан. Д. Угийн аав нь 1982 онд нас барсан....” гэх мэдүүлэг, гэрч М.Даваадайн шүүх хуралдаанд өгсөн “...Д. У намайг 1987 оны 6 сард Эрдэнэбүрэний тэжээлийн аж ахуйд очиход ажиллаж байсан. Тухайн үед удирдлага үүрэг өгөөд хий гэсэн ажлыг бүгдийг нь хийдэг байсан. Надтай хамт нэг жил гаруй ажилласан. Шилжээд явсан юм байлгүй үзэгдэхээ больсон. Аж ахуйн бүх төрлийн ажил хийж байсан....Миний бодож байгаагаар уурын зуухны слесарийн мэргэжилтэй байсан....” гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 9-11, 13-14, 34, 51, 58-59, 60-62, 46-47, 48-49 дүгээр тал/

Нэхэмжлэгч Д. У нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990 оноос 2000 оныг дуустал ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1600003025 дугаартай баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Батлан хамгаалах яамны сайдын 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн н/227 дугаар тушаалаар хугацаат цэргийн албанд татагдан, мөн сайдын 1986 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн н/235 дугаар тушаалаар 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдөр цэргээс халагдсан тухай Батлан хамгаалахын төв архивын 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 1431 дугаартай лавлагааны хуулбар зэрэг нь хавтаст хэрэгт авагдсан болно. /хх-ийн 21, 32 дугаар тал/

Хавтаст хэргийн 6-8 дугаар хуудсанд авагдсан Ховд аймгийн Дөргөн сумын Агваш бригадын 1980-1982 онуудын цалин хөлсний 70 дугаар дансны хуулбаруудад нэхэмжлэгчийн нэр бичигдээгүй, хавтаст хэргийн 12, 17-30 дугаар хуудсанд авагдсан Ховд аймгийн Дөргөн сумын архивын О.Дэчин, Д.Батнасан, Д. У нарын 1986-1991 онуудын хөдөлмөрийн хөлсний түүвэр нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, хавтаст хэргийн 31 дүгээр хуудсанд авагдсан иргэн Б.Муншхайн тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болно.

Нэхэмжлэгч Д. Угийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Хошууд овогт Д ийн  У / /-ийн  Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Агваш бригадад 1980 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл, 1988 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн услалтын систем болон Ховд аймгийн Эрдэнэбүрэний Тэжээлийн аж ахуйд 1986 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг дуустал ажилчин, уурын зуухны слесариар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д. Угийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

  

 

   

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              С.ОЮУНЖАРГАЛ