| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 148/2017/0003/Э |
| Дугаар | 16 |
| Огноо | 2017-02-02 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | А.Энхтуяа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 16
******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Улсын яллагч А.Энхтуяа
Хохирогч Б.*******
Хохирогчийн өмгөөлөгч Д.*******
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх
Нарийн бичгийн дарга Б.Урангоо нар оролцов.
Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар Н.*******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201618000290 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
Монгол улсын иргэн, ******* аймгийн Шаамар суманд 1977 оны 05 дугаар сарын 29-нд төрсөн, эрэгтэй, 40 настай, бүрэн бус дунд боловсролтой, тракторын жолооч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ******* аймаг ******* сумын 2-р баг Төхөмийн 12-р гудамж 5 тоотод оршин суух хаягтай, ******* андууд ХХК-д бригадын дарга ажилтай, Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан цол тэмдэг, Тэргүүний залуу алтан медалиар тус тус шагнагдаж байсан, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх ******* овогт *******ийн *******, РД /*******/
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Н.******* нь ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт байрлах ******* андууд ХХК-ий амралтын байранд 2016 оны 09 дүгээр сарын 29-ний шөнө 03 цагийн орчимд Улаанбаатар хотын харъяат Б.*******ыг зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт доорх нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд
Шүүгдэгч Н.*******н шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн …..2016 оны 09 дүгээр сарын 29-нд *******той үл ойлголцсоноос болж маргалдаж зодолдсон. Өөрийнхөө буруу зүйл хийснээ ухаарч гэмшиж байна гэв..... гэх мэдүүлэг
Хохирогч Б.*******ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн ....Тухайн өдөр 21 цагийн үед хамгийн сүүлчийн ирээсээ хийсэн. Тэндээс ирж байхад компанийн хүмүүс буцах шаардлагагүй гэж хэлсэн. Тэгээд үтрэм дээр будаагаа буулгачихаад байж байтал түлш тасалдсан. Тэгээд байж байтал нярав нь түлш өглөө өгнө гэж хэлсэн тул амрах гэж байсан. Тэр асуудлаас болоод шүүгдэгчтэй утсаар хэрэлдсэн. Тэгээд би цэргийн байранд ороод унтаж байсан чинь ******* шөнө ирээд босоод ир чи гэж хэлээд мишокоор боосон. Тэгээд би цэргүүдээ дуудаж босгуулсан. Тэгээд маргааш өглөө нь би ангийн захирагчдаа энэ талаар хэлж намайг Улаанбаатар хот руу авч явсан гэв...... гэх мэдүүлэг
Гэрч П.ийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...2016 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Зэвсэгт хүчний жанжин штабын даргын тушаалаар ******* аймагт үр тарианы үйл ажиллагаа эрхэлдэг *******-Андууд ХХК-нд тариа хураахаар Самс маркийн өөрөө буулгагч машинаар манай ангийн ротын салаан захирагчийн орлогч Б.*******оор ахлуулан жолооч ахлах ахлагч Мейрамбек нарын хамт ажиллуухаар жанжин штабын даргын тушаал заавар болон ангийн захирагчийн тавьсан үүрэгт ажлын байран дахь зааварчилгааг өгч үүрэг гүйцэтгүүлэхээр томилсон 2016 оны өглөө 10 цагийн үед ангийн захирагч өрөөндөө дуудаад надад ******* сумын ажлын хэсэг дээр захирал болон манай алба хаагч Б.******* нарын хооронд үл ойлголцох асуудал болсон юм шиг байна яаралтай очиж шалгаад хариу илтгэ гэснээр тэр өдөр жижиг машинтай ******* аймгийн ******* сум руу гараад 15 цагийн үед очоод тэнд үүрэг гүйцэтгэж байсан хугацаат цэргийн алба хаагч болон ахлагч нарын ажил байдалтай танилцаад ажлаа эрчимжүүлэх богино хугацаанд чанартай ажиллах талаар үүрэг өгөөд уг компаний захирал *******тай уулзаж болсон асуудлын талаар ярилцахад бид хоёрын хооронд урьд үл ойлголцол болсон би шөнө согтуу ирээд танай алба хаагчийг зодсон, гарч яваад ухаан орсон гэж хэлсэн. Дараа нь өөрийн ангийн алба хаагч *******той уулзахад урьд 24 цагийн үед би цэргүүдийн хажуугаар орон дээр унтаж байхад захирал гэх ******* нь шөнө согтуу орж ирээд миний дээрээс дэвсээд мишикоор боосон гэж хэлсэн. Тэгээд би ******* тэр хоёрыг эр улсууд байна эвээ олох гээд үз гэсэн чинь хоорондоо үг шөргөөцөлдөөд хэл үгээ олж чадахгүй байсан. Би *******ын биед үзлэг хийхэд хүзүүнд нь боолтын улмаас гарсан ором гарсан, дээд уруул нь хавдсан, эгэм цээж нь зуларсан, толгой өвдөөд байна гэхээр нь очсон машиндаа суулгаад оронд нь өөр жолооч үлдээгээд Улаанбаатар хот руу авч ирээд ар гэрт нь хүлээлгэн өгсөн. Тэгээд үүнээс 2-3 хоногийн дараа хууль сахиулагчдын эмнэлэгийн гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлсэн байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар тал/
Гэрч Х.ын 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 20 цагийнүед манай ангийн захирагчийн салаан захирагчийн орлогч ******* нэг машинд хамт тээвэрт явдаг Мейренбекийн хамт талбайгаас будаа ачиж ирээд буулгасан тлүшгүй болсон гэж яриад түлш авах хүнээ хүлээгээд байж байсан ******* андууд компаний захирал *******тай ******* нь миний хажууд утсаар яриад наана чинь түлш байгаа хийгээд талбай дээрээс ирээд авчих гэсэн чинь ******* үг зөрөөд хэрэлдсэн ******* хүрээд ир гээд яриад байсан уг нь эхлээд Мейренбектэй ярьсан юм. Өмнөөс нь утсыг нь аваад хэрэлдсэн удалгүй бид нарын байрлаж байсан байранд ороод би хоёр давхарт унтаад ******* миний орон дээр өөрийнхөө авчирсан мишок дотор ороод унтсан. Шөнийн 03 цаг өнгөрч байхад ******* ах *******той хэрэлдэх чимээ сонсогдсон би орноосоо босоод буугаад ирэхэд ******* ах гадаа ******* байрны дотор гаднаас хэрэлдээд зогсоод байснаа ******* ах яваад өгсөн. Маргааш өглөө нь 07 цагийн үед ******* ах ирчихсэн *******той хэрэлдээд ******* нь чи 1000 га талбайтай байж болно би 1000 цэрэгтэй чи 10-н дотор нь эргэж чадахгүй гэх мэтээр ам зөрж байснаа Шагай ах талбайруугаа яваад ******* бас машинаа асаагаад талбай руу яваад өгсөн. Өдөр нь манай ангийн захирагчийн орлогч дэд хурандаа ирээд надаас ******* нарын хооронд юу болсон талаар асуугаад тэгээд Шагай ахтай бас уулзаад *******ыг машиндаа суулгаад Улаанбаатар хот руу аваад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар тал/
Гэрч И.ы 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...Тэр өдөр бид хоёр талбайгаас хоёр удаа будаа татаад үтрэм дээр цагаа яг сайн мэдэхгүй байна харанхуй болоход ирсэн. Будаагаа буулгаад миний машинд ахлагч орж ирээд бид гурав юм ярьж сууж байгаад би ******* захиралтай машины түлш дууслаа гэж ярьсан. ******* надаас жтас аваад ярих хооронд нь би жорлон яваад бие засаад ирсэн чинь эндээ амар гэнээ гэхээр нь би машиндаа унтаад ******* ын орон дээр унтахаар явсан.
Маргааш өглөө нь боссон чинь ******* машин дээр ирээд би зодуулчихлаа гээд уруул, хүзүүгээ харуулаад гэмшсэн юм шиг байна гэсэн. Тэгээд бид хоёр машинаа асаагаад талбай яваад 14 цагийн үед будаа ачиж ирээд буулгаж байхад ангийн захирагчийн орлогч ирж бид нартай уулзаад *******ыг аваад Улаанбаатар хот руу явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар тал/
Гэрч Д.ийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...Бид нар унтаад шөнө сэрэхэд Шагай ах ******* ахлагчтай хэрэлдээд байх шиг байсан. Бид нар их ядарсан байсан болохоор нам унтацгаасан байсан. Хэн нь ч босч салгаж болиулсан асуудал болоогүй өглөө 07 цаг өнгөрч байхад мянган га газар мянган цэрэг яриад хэрэлдээд байсан. Тэгээд хоёулаа тус тусынхаа ажилд яваад өгсөн үдээс нь хойш нь ангийн захирагчийн орлогч машинтай ирээд ******* ахлагчийг аваад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар тал/
Гэрч Г.н 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...Тэр өдөр бид нар шөнийн 23 цаг хүртэл талбай дээр будаа цэвэрлээд тэгээд орж байрандаа ороод унтсан. Шөнийн 01 цагийн үед Шагай ах машинтайгаа ирсэн байсан. Нэг сэртэл *******той хэрэлдээд байх шиг байсан нойрмог байсан болохоор яг юунаас болж хэрэлдсэн талаар анзаараагүй. Би босч бие засаад орондоо ороод унтах гэсэн чинь ******* ахлагч надад өглөө авна шүү гээд хүзүүнийхээ мөнгөн зүүлтийг өгсөн. Би маргааш өглөө босоход надаас авсан. Өглөө 07 цагийн үед Шагай ах ирчихсэн *******той 1000 га, 1000 цэрэг гээд яриад байсан тэгснээ яваад өгсөн. Яг зодолдсон асуудлыг би хараагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар тал/
Гэрч Ж.ын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...*******ийн ******* нь манай багт ам бүл 5 эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр нь манай сумын нийгмийн даатгалын улсын байцаагч ажилтай. 1-5-р ангийн 3 хүүхдүүдтэй. Хүүхдүүд нь манай сумын сургуульд суралцдаг. Өөрөө бол төлөв даруу зантай хааяа баяр ёслолын үеэр архи уусан харагддаг. Агсам согтуу тавиад бусадтай ам зөрөөд муудалцаад явсныг харж байгаагүй. Одоо *******-андууд ХХК-ний захирал ажилтай, хөдөлмөрч, машин техник сайн мэддэг, хүнд тусархуу цайлган цагаан сэтгэлтэй майна сумын хөдөлмөрийн тэргүүний ажилтнаар 3 удаа шалгарч байсан хүн юм... гэх мэдүүлэг /хх-ийн 38 дугаар тал/
Шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн №13847 дугаартай шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн актанд
1.*******ын биед хүзүүний зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн суганы урд, дээд уруулын дээр зулгаралт, зүүн доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5.Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна... гэх дүгнэлт /хх-ийн 42 дугаар тал
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 4-7 дугаар тал/
Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн А/410 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 13 дугаар тал/
Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн захирагчийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/109 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 14-16 дугаар тал/
Хохирлын баримтууд /хх-ийн 21-23 дугаар тал/
Хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнлэгт хэвтэн эмчлүүлсэн хохирогч Б.*******ын өвчний түүхийн хуулбар /хх-ийн 46-51 дүгээр тал/
Шүүгдэгч Н.*******гийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 61 дүгээр тал/
Шүүгдэгч Н.*******гийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 66-67 дугаар тал/
******* аймгийн ******* сумын Моностой 2-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 69 дүгээр тал/
Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 70 дугаар тал/
******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа /хх-ийн 73-74 дүгээр тал/
Хэргийн материалаар хийгдсэн шүүх эмнэлэгийн №1492 дугаартай ......
1.ШШҮХ-н ШЭШГ-н №13847 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.
2.*******ын хүзүүний 2, 3, 5-р нугалам шахагдсан хуучин хугаралтай байна.
3.*******ын хамар яс нь хуучин хугаралтай байна.
4.*******ын биед хүзүүнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн суганд, уруулд зулгаралт, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл учиржээ.
5.*******ын биед учирсан хүзүүнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн суганд, уруулд зулгаралт, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.
6.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
7.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /хх-ийн 89-90 дүгээр тал/
Хаан банкны шилжүүлгийн мэдээллийн хуулбар /хх-ийн 98-99 дүгээр тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи нотлох баримтуудыг дүгнэхэд
Шүүгдэгч Н.******* нь ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт байрлах ******* андууд ХХК-ий амралтын байранд 2016 оны 09 дүгээр сарын 29-ний шөнө 03 цагийн орчимд Улаанбаатар хотын харъяат Б.*******ыг зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдлоо.
Үүнд Хохирогч Б.*******ын шүүх хуралдааны хэлэлцүүлэг болон хэрэг бүртгэлтийн шатанд тус тус өгсөн мэдүүлгүүд, гэрч П.ийн /хх28/, Х.ын /хх29-30/,И.ы /хх31-32/, Д.ийн /хх33/, Г.н /хх34-54/, мэдүүлгүүд болон шинжээчийн 13847 тоот дүгнэлт /хх42/, шинжээчийн 1492 тоот давтан дүгнэлт /хх89-90/ зэрэг болно.
Шүүх дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзэв.
Учир нь уг хэрэгт хохирогчоор тогтоогдсон Б.*******ын мэдүүлэг нь тухайн үед байсан болон маргааш нь тэдэнтэй уулзсан гэрчүүдийн мэдүүлэг болон шинжээч эмчийн нарын дүгнэлтүүдээр нотлогдож байх ба энэ нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэгтэй тохирч байна.
Иймд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Б.******* шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн түүнээс нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй гэсэн мэдүүлэгт үндэслэн түүнийг бусдад төлөх төлбөргүйд тооцсон болно.
Шүүгдэгч Н.******* нь анх удаа хөнгөн төрлийн гэмт хэрэг үйлдсэн, уг хэргийн хохирогч Б.******* нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн болох нь түүний шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргаж өгсөн тодорхойлолт болон түүний өгсөн мэдүүлгээр нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71-р зүйлийн 71.1-д ...хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн гэм буруутай этгээд хохирогчтой сайн дураар эвлэрсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан бол түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно гэж заасныг журамлан шүүгдэгч Н.*******г эрүүгийн хариуцлагаас чөлөөлж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248-р зүйлийн 248.1, 283, 284, 286, 290-р зүйлийн 290.3, 297, 298-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь
1.Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4-р зүйлийн 4.1 д зааснаар ******* овогт *******ийн *******г мөн хуулийн тусгай ангийн 99-р зүйлийн 99.1-д заасан бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248-р зүйлийн 248.1.2-д зааснаар ******* овогт *******ийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99-р зүйлийн 99.1-д заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, эрүүгийн 201618000290 тоот хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Шүүгдэгч Н.******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
5.Шүүгдэгч Н.*******д урд авсан бусдын батлан даалтанд өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299-р зүйлийн 299.3-д зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 302-р зүйлийн 302.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бүрэн эхээр бичгээр үйлдэж шүүх хуралдааны оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303-р зүйлийн 303.1, 304-р зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар анхан шатны шүүхийн тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн материалын хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор аймгийн шүүхэд хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд бусдын батлан даалтанд өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ