Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 2020/ШЦТ/101

 

  

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

 Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

  Улсын яллагч                                  В.Батдэлгэр

  Нарийн бичгийн дарга                 Ө.Энх-Амар нар оролцов.

 

  Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дүгээр зүйлийн *******-д зааснаар Б******* овогт Л******* Д*******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн эрүүгийн *******9**************0048*******085 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.                

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******970 оны ******* дугаар сарын -ний өдөр Сэлэнгэ аймаг, Мандал суманд төрсөн, ******* настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл *******, нөхөр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг, Мандал сум, ******* дүгээр баг, ******* дугаар байр ******* тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Б******* овогт Л******* Д******* /РД:*******/

                                        Холбогдсон хэргийн талаар:

 

  Шүүгдэгч Л.Д******* нь 20*******9 оны *******2 дугаар сарын *******6-ны өдөр Сэлэнгэ аймаг Алтанбулаг сумын ******* дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Алтанбулаг” зочид буудлын *******7 тоот өрөөнд 20 цагийн орчимд иргэн Г.Г хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

   Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.7 дугаар зүйлийн *******-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Л.Д******* нь 20*******9 оны *******2 дугаар сарын *******6-ны өдөр Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сумын ******* дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Алтанбулаг” зочид буудлын *******7 тоот өрөөнд 20 цагийн орчимд иргэн Г.Г хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар эрх чөлөөнд нь халдаж түүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Л.Д******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх  дүгнэв.

 Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доор нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

 Шүүгдэгч Л.Д*******гийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...20*******9 оны *******2 дугаар сарын **************-ны өдөр Г.Гансүх намайг “Оросын холбооны улсын Хиагт явж наймаа хийе” гэж хэлээд дагуулж явсан. Тэгээд 20*******9 оны *******2 дугаар сарын *******4-ний өдөр Сэлэнгэ аймагт ирэхэд Г.Г нөхөр Цогоо нь ******* найзтайгаа тосож авсан юм. Тэгээд бид 2 нөхрийнх нь найзынд *******2 цаг хүртэл амраад танихгүй айлд байж байхаар гээд Сэлэнгэ аймаг Алтанбулаг суманд буудалд очъё гэсэн юм. Тухайн үед тэр хоёр надаас 600,000 төгрөг наймаа хийхээр авсан хэр нь тэр мөнгөнөөс архи аваад хамаагүй үрээд байсан юм. Ер нь бол энэ байдлаас болж маргалдсан. Бид 2 маргалдаад байсан болохоор би “ер нь болъё” гэж бодоод нь харих гээд буцах гэж байхад “мөнгөнийхөө талыг үрчхээд хоосон гэр рүүгээ явж яах нь вэ Орос руу гараад баярынхаа чихэр, жимсийг аваад яв” гэж хэлээд намайг үлдээсэн юм. Тэгээд би буудлын уурын зууханд ажилладаг залууг архинд явуулсан юм. Тэр 2 залуугийн хувьд бол буудлын үүдэнд надтай таарсан, уурын зууханд ажилладаг залуу болон найз нь байсан юм. Нэг нь ажилтай гээд архи уугаагүй. Цогтбаатар тэр залууг гаргаж өгөх гээд гараад явсны дараа Г.Гансүх бид хоёр мөнгөнөөс болж маргалдсан. Ганаа намайг “архи авч өг” гээд байсан болохоор би өөрийнхөө “мөнгөөрөө авч уу” гэж маргалдсан. Тэгээд үсдэж дараад боогоод байхаар нь ширээн дээр байсан сэнжтэй аягаар толгой руу нь нэг удаа цохисон. Миний буруу..” гэх мэдүүлэг,

Хохирогч Г.Г 20*******9 оны *******2 дугаар сарын **************-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би өөрийн найз Л.Д*******гийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумаас 20*******9 оны *******2 дугаар сарын *******4-ны өдрийн өглөөний суудлаар аймагт ирсэн. Ингээд ирэхэд манай нөхөр Цогтбаатар нь найз Энхжаргалын хамтаар бид хоёрыг тосож авсан. Түүний найзын гэрт очиж *******2 цаг хүртэл амарсан. Ингээд Л.Д******* бид 2 Алтанбулаг сум руу явж Сараагийн буудалд орсон. Тэгээд үдээс хойш нь манай нөхөр ОХУ-руу ороод буцаж ирсэн. Тэгээд маргааш дахин *******-лаа ОХУ-руу бараагаа зөөж оруулаад буцаж гарч ирсэн. Ингээд 20*******9 оны *******2 дугаар сарын *******6-ны өдөр хойшоо гаргахгүй буудалд байсан. Ингээд бид ******* хоол унд идээд өнөөдөр хойшоо гарахгүй юм чинь гээд 0,5 граммын 2 шил архи хувааж уусан.Тэгээд би хэсэг унтаад сэрээд ирсэн чинь манай найз Л.Д******* байхгүй байсан тэгэхээр би нөхрөөс “Л.Д******* хаана байна” гэхэд “яваад өгсөн” гэсэн. Тэгэхээр утсаар нь ярихад “Сэлэнгэ аймагт байна” гэсэн. Ингээд нэлээн орой нь Л.Д******* буцаж ирэхдээ 2 залуутай ирсэн. Ингэж ирэхдээ өөрөө нэлээн согтуу байсан. Тэгээд орж ирээд нэг залуу нэг шил архи авч ирсэн. Тэр архийг нь 4-лээ хувааж уусан. Ингэж байтал Л.Д******* нилээн согтож хүн бүр лүү дайрсан. Тэгэхээр би хэвтсэн. Тэгээд би Л.Д*******г “чи одоо амар” гэхэд Л.Д******* олон үг хэлж байснаа намайг босож ирээд миний араас гараараа 2 удаа цохиж авахаар би орон дээрээсээ босож ирээд барьж авсан чинь миний үснээс зуурч авсан би мөн адил өмсөж байсан хувцаснаас нь зуурч авахад Л.Д******* ширээн дээр байсан аяга аваад миний толгой хэсэгт 2 удаа цохиж авахад миний толгой хагарсан. Тэгээд цагдаа эмнэлэг ирсэн. Тэгээд эмнэлэгт ирж баруун чамархай оройн хэсэгт 2 см урт 2 оёдол, урд хэсэгт хөндлөн 2 см урт 2 оёдол тавьсан. Мөн духны хэсэгт босоо *******см улаан хүрэн зулгаралт үүссэн. Зүүн бугалганы урд хэсэгт 2х2см, баруун бугалганы урд дээд хэсэгт 2x2 см, доод хэсэгт *******x******* см цээжний зүүн урд 5,6-р хавирганы харалдаа *******x******* см улаан хүрэн цус хурсан байсан. Надад одоо миний биед ямар нэгэн гэмтэл байхгүй. Одоо санал гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар тал/

 Гэрч С.Н 2020 оны 0******* дүгээр сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын ******* дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Алтанбулаг” зочид буудалд жижүүр хийдэг юм. Ингээд манай буудалд урьд өмнө ирж байрлаж байсан гэх нэг нөхөр эхнэр найзын хамт байрласан юм. Манай буудлын *******7 тоот өрөөнд орсон юм. Тэгээд 20*******9 оны *******2 дугаар сарын *******6-ны өдөр намайг ******* давхарт явж байхад 2 давхарт эмэгтэй хүний хоорондоо хэрүүл маргаан хийж байгаа дуу чимээ гарсан. Тэгэхээр нь би дээшээ гарч үзэхэд *******7 тоот өрөөнд байсан хүмүүс хоорондоо маргалдаж өрөө нь цоожтой байсан. Тэгэхээр нь би илүү түлхүүр авч хаалгыг онгойлгон ороход нэг эмэгтэйн толгой хагарсан байдалтай нэлээн цус гарсан байдалтай байсан. Ингээд би эмнэлэг цагдаад хэлсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн дүгээр тал/

Гэрч С.Б 2020 оны 0******* дүгээр сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын ******* дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Алтанбулаг” зочид буудалд галч хийдэг юм. Тэгээд 20*******9 оны *******2 дугаар сарын *******6-ны өдрийн *******9 цагийн үед намайг Батчулуунтай хамт явж байхад буудлын хаалганы үүдэн дээр нэг эмэгтэй согтуу миний дүү нар эгчийнхээ цүнхтэй зүйлийг буудлын өрөөнд оруулж өгнө үү гэсэн тэгээд Батчулуун оруулж өгсөн. Дараа манай буудалд байрлаж байсан 2 эмэгтэй хоорондоо маргалдаж улмаар зодолдсон гэж сонссон. Би тэр өдөр ажилтай тул ороогүй. Харин Батчулуун хамт орсон. Архи уусан эсэхийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн *******0 дугаар тал/,

Гэрч П.Э 2020 оны 0******* дүгээр сарын *******5-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Сэлэнгэ аймгийн Мандал сумын гэх нэг эрэгтэй хүн манай буудлын *******0 тоот өрөөнд анх бууж *******0 гаруй хоносон юм. Дараа нь эхнэр нь нэг эмэгтэйтэй ирээд баахан архи ууж зодоон болсон гэдгийг сонссон. Тухайн үед би чөлөө авсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн ************** дүгээр тал/

Гэрч А.И 2020 оны 0******* дүгээр сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...20*******9 оны *******2 дугаар сарын *******6-ны өдрийн 20 цаг *******0 минутын үед Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын ******* дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Алтанбулаг” гэх буудлын жижүүр эмэгтэй ирж манай буудалд хоёр хоорондоо зодолдож одоо нэг ухаангүй хөдлөхгүй байна гэсэн дуудлага мэдээлэл өгсний дагуу би тухайн өдөр жижүүр эмч байсан тул очиж үзсэн. Намайг очиж үзэхэд Алтанбулаг буудлын 2 давхарт нэг өрөөнд нэг эмэгтэй орон дээр хэвтсэн байдалтай толгойноос нэлээн цус гарсан байдалтай, мөн шалан дээр цустай байсан ба хажууд бас нэг эмэгтэй нэлээн согтуу байдалтай байсан. Мөн зодуулсан гэх эмэгтэй нэлээн согтуу байсан. Ингээд анхны тусламж үзүүлэн цагдаа нарын хамт эмнэлэгт авч ирсэн. Ингээд үзэхэд толгойн хагарсан байхаар боолт тариа хийж аймгийн нэгдсэн эмнэлэг рүү авч явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн *******2 дугаар тал/

Гэрч Б.Э 2020 оны 0******* дүгээр сарын 2*******-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Л.Д*******, Г.Гансүх хоёр хоорондоо их сайн найзууд хамт явахдаа явдаг, хамт ууж идэх үедээ ууж идээд л явдаг хоёр яагаад хоорондоо маргалдаад зодолдсоныг нь би гайхаад байна. Л.Д*******, Г.Гансүх хоёртой арван жилээсээ л найзууд Л.Д******* дуулдаг байсан, Г.Гансүх хөтлөгч хийгээд шүлэг уншаад л явдаг байсан гайгүй хүүхдүүд. Одоо ч гэсэн сайн найзууд байх л гэж бодож байна. Хоорондоо хэрэлдэж маргалдаад зодолдсныг нь би гайхаад байна. Хоёулаа яриа хөөрөө сайтай, нийтэч, ар гэр сайтай нөхрүүд нь ч хүн шиг хүмүүс Л.Д******* бол их ажилсаг, хүнд их тусархуу...” гэх мэдүүлэг /хх-ийн *******2 дугаар тал/

Гэрч Б.Г 2020 оны 0******* дүгээр сарын 2*******-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Г.Гансүх, Л.Д******* нар уг нь гайгүй харилцаа хүмүүс байдаг. Архи дарс ууж яваа харагдаад байдаггүй, хүний нүдэнд ил архи дарс уугаад байдаггүй. Л.Д******* нь хааяа архи уучихсан явж байдаг. Харин Г.Гансүхийг архи уусан явж байхыг харж байгаагүй. Өмнө нь Г.Гансүх, Л.Д******* нь захиргааны болон гэмт хэргийн шинжтэй хэрэгт холбогдон шалгагдаж байсан талаар мэдэхгүй. Би Г.Гансүх, Л.Д******* нарыг архи дарс ууж байхыг харж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн *******4 дүгээр тал/

Гэрч Э.Д 2020 оны 0******* дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би Л.Д*******гаас 2020 он гарахаас өмнө хэдний өдөр гэдгийг нь сайн санахгүй байна утсаар яриад “найз нь баларсан, нөгөө Ганаа бид хоёр муудалдчихаад цагдаа дээр асуудалтай байна, мөнгө төгрөг юу ч байхгүй Ганаа, Цогоо хоёр аваад дууссан байс хийгээд 4000 рубль, хэдэн мянган рубль гээд аваад дуусчихлаа одоо нөхөр Тулгаагаас мөнгө шилжүүлж Ганаагийн дансаар авах гэж байна” гээд хэлж байсан. Мөн би мөнгөө Ганаагийн дансанд хийчихсэн байсан чинь Ганаа охин руугаа шилжүүлчихсэн байсан гэж ярьж байсан. Дараа нь он гараад 0******* сард Л.Д*******тай нүүр тулж уулзсан яг хэдний өдөр уулзсан гэдгээ санахгүй байна тухайн үед уулзахад Ганаа ёстой нээрээ намайг наймаа хийе гэж авч явчихаад хамаг мөнгө төгрөгийг маань үрж дуусгаад, буудалд хэвтэж архидаад шөнө босож энэ тэрүүгээр юм хайгаад яваад байдаг юм байна лээ. Зодоон болохын өмнөх өдөр нь билүү эсвэл хоёр гурав хоногийн өмнө билүү Ганаа шөнө босоод юм түжигнүүлээд юм хайгаад яваад байсан чинь нөхөр Цогоо “чи одоо унтахгүй юу хайгаад яваад байгаа пизда вэ унтаач” гээд Цогоо, Ганаа хоёр хоорондоо зодолдсон гэж ярьж байсан. Хэрүүл маргаан болсны маргааш нь гэсэн байх би сайн санахгүй байна Ганаа “тал шил архи байх ёстой хаана байна чи нуучихсан юм биш үү” гээд Л.Д******* руу дайрсан гэсэн. Тэгээд архины шил бариад Л.Д******* руу дайраад Л.Д*******гийн гар луу нь цохиод майжчихсан гэсэн. Тэгээд Л.Д******* хойшоо унахдаа гэлүү түлхэгдээд хойшоо болохдоо аяга билүү стакан аваад шидчихсэн” гээд яриад байсан. Гараараа хаагаагүй бол толгой руугаа цохиулах байсан гэж хэлж байсан. Энэ тэндээ майжуулсан соривнууд үзүүлээд байсан бас нүүрэндээ жаахан сорвитой байсан. Өөр юм мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн *******5-*******6 дугаар тал/

  Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний албаны 20*******9 оны *******2 дугаар сарын *******9-ний өдрийн 09 дугаартай Шинжээчийн дүгнэлт хэсэгт:

  “...*******.Г.Г биед толгойн чамархайн хэсэгт няцарсан шарх, духанд зулгаралт, бугалга, цээжин хэсэгт улаан хүрэн цус хуралтын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

  2.Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

  *******.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.*******-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

  4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй....” гэх дүгнэлт /хх-ийн *******7-*******8 дугаар тал/

Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний албаны 2020 оны 0******* дүгээр сарын **************-ны өдрийн *******8 дугаартай Шинжээчийн дүгнэлт хэсэгт:

  “...*******.Л.Д*******гийн биед зүүн гарын шуунд улаан хүрэн зөөлөн эдийн няцралтай гэмтэл тогтоогдлоо.

  2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

  *******.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

  4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 52-5******* дугаар тал/

 Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн *******0-************** дүгээр тал/

 Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн *******9 дүгээр тал/

 Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 4*******-42,47-48 дугаар тал/

        Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 6*******-6******* дугаар тал/

  Л.Д*******гийн 2020 оны 04 дүгээр сарын *******5-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 66-67 дугаар тал/

  Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 6******* дугаар тал/

  Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 9*******-94 дүгээр тал/ зэрэг болно.

  Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

  Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.    

  Иймд шүүгдэгч Л.Д******* нь 20*******9 оны *******2 дугаар сарын *******6-ны өдөр Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сумын ******* дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Алтанбулаг” зочид буудлын *******7 тоот өрөөнд 20 цагийн орчимд иргэн Г.Г хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар эрх чөлөөнд нь халдаж түүний толгойн чамархайн хэсэгт няцарсан шарх, духанд зулгаралт, бугалга, цээжин хэсэгт улаан хүрэн цус хуралтын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн баримтуудаар нотлогдсон гэж шүүх үзэж байна.

  Шүүгдэгчийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн *******-д заасан гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

  Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7.******* дугаар зүйлийн *******-д заасны дагуу Прокуророос яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хүлээн авч хянан үзэхэд мөн хуулийн *******7.4 дүгээр зүйлийн 4-д заасан нөхцөл байдал хангагдсан байх тул хуулийн хугацаанд шийдвэрлэсэн болно.

 

Хоёр: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг

  Шүүгдэгч Л.Д*******гийн гэмт үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Г.Г биед толгойн чамархайн хэсэгт няцарсан шарх, духанд зулгаралт, бугалга, цээжин хэсэгт улаан хүрэн цус хуралтын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн *******,2-д зааснаар хохирол, хор уршигт тооцов.

  Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Г.Гансүх нь шүүгдэгч Л.Дэсмаагаас эмчилгээний зардал, хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

  

                                   Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар:

  Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Д******* нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргаангүй байгаа, хохирогчийн нэхэмжилсэн хохирлыг шүүгдэгч төлж барагдуулсан зэрэг

   Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2*******.5 дугаар зүйлийн *******.4-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан футволкны захыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй. 

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7.4 дугаар зүйлийн 5, *******6.2 дугаар зүйлийн 4, *******6.8 дугаар зүйлийн *******, 4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

   *******.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.4 дүгээр зүйлийн *******-д заасныг журамлан шүүгдэгч Б******* овогт Л******* Д*******г мөн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн *******-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

   2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн *******-д зааснаар шүүгдэгч Б******* овогт Л******* Д*******д *******0 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу *******0.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

  *******.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Л.Д*******д оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 0******* сарын дотор сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхийг үүрэг болгосугай.

  4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Л.Д******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын *******5 нэгжтэй тэнцэх хэмжээг буюу **************00 төгрөгийг нэг хоногтой тооцож хорих ялаар солихыг  анхааруулсугай.

  5.Ялтан Л.Д******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

  6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2*******.5 дугаар зүйлийн *******.4-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан футволкны захыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

  7.Ялтан Л.Д*******д урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

  8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.*******0-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

  9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******8.2 дугаар зүйлийн *******-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн **************.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш *******4 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

       

 

 

 

 ДАРГАЛАГЧ                               Б.ЭРДЭНЭХИШИГ