Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/156

 

 

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж,                                                                                       

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар,

улсын яллагч А.Баясгалан,

шүүгдэгч У.Б*******, Ч.Д******* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А******* овогт У******* Б*******, Ц******* ******* овогт Ч******* Д******* нарт холбогдох эрүүгийн 2131001320147 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1... оны ... дугаар сарын ..-ны өдөр аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, .... дүүргийн .. дүгээр хороо, Г.....дүгээр гудамж, .. тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай А******* овогт У******* Б******* /РД:/;

 

2. Монгол Улсын иргэн,.. оны .. дугаар сарын ..-ны өдөр .. аймгийн ... суманд төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн ашиглалтын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт ...  аймгийн ....сумын 3 дугаар баг, .... тоотод оршин суух, урьд

- Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 389 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил, 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай Ц******* ******* овогт Ч******* Д******* /РД:/;

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч У.Б*******, Ч.Д******* нар нь бүлэглэн “Самсунг 292”, “Хьюндай 3000” маркийн экскаватор, алт угаах төхөөрөмж зэрэг машин механизм, тоног төхөөрөмж ашиглан 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд аймгийн сумын 3 дугаар баг тосгоны нутаг дэвсгэрт ойн сан бүхий газрын хамгаалалтын бүсэд хамаарах Шаварт нэртэй газарт 410.24м2 тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль орчинд 897,948.46 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч У.Баярсайхан, Ч.Д******* нар нь 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд аймгийн сумын 3 дугаар баг тосгоны нутаг дэвсгэрт ойн сан бүхий газрын хамгаалалтын бүсэд хамаарах Шаварт нэртэй газарт 410.24м2 тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль орчинд 897,948.46 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч У.Баярсайхан, Ч.Д******* нар нь гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв. 

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1. Шүүгдэгч У.Баярсайхан, Ч.Д******* нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд аймгийн сумын 3 дугаар баг тосгоны нутаг дэвсгэрт ойн сан бүхий газрын хамгаалалтын бүсэд хамаарах Шаварт нэртэй газарт 410.24м2 тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэжээ[1],

2. Иргэний нэхэмжлэгч Д.Г мөрдөн шалгах ажилл*******ы шатанд өгсөн: “...2022 оны 02 сарын эхээр шиг санаж байна “...экскаваторыг чинь хэрэглэчихээд өгье” гэхээр нь “эвдэрчихсэн янзлаад авбал аваад яв” гэсэн чинь У.Б******* янзлаад аваад явсан. Тэгээд хэд хоног холбоо бариагүй байсан чинь цагдаад баригдчихлаа гэхээр нь “юу гэсэн үг юм юун цагдаа вэ” гэхэд “алт ухаж байгаад л гэж хэлсэн” гэх мэдүүлэг[2],

3. “Эрдэнийн Ногоолин” ХХК-ний шинжээчийн дүгнэлт хэсэгт: “...Нийт 410.24м2 талбайд хохирол учруулсан нь хэмжилтээр тогтоогдсон. ...байгаль орчинд учирсан нийт хохирлын хэмжээ 371,020 төгрөг бөгөөд үүнийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн холбогдох заалтын дагуу үржүүлэн тооцоход 897,950 төгрөг болж байна. Нөхөн сэргээлтийн ажлын зардал 506,251.93 төгрөг болж байна” гэх дүгнэлт[3],

4. Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 8/1814 дугаар “солбицол бүхий талбайг геологи, уул уурхайн кадастрын зураг зүйн мэдээллийн санд 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар шүүж давхцалтай талбайн мэдээллийг хүргүүлж байна. “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн SFS-01143 кодтой талбайтай, ойн сан бүхий газрын хамгаалалтын бүстэй бүхэлдээ давхцалтай” гэх албан бичиг[4],

 

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 2.3, 2.5, 2.6, 2.7, 3, 4, 4.1, 4.3, 4.5, 5.1 дэх хэсэгт тус тус зааснаар энэхүү гэмт хэргийн улмаас шүүгдэгч У.Б*******, Ч.Д******* нарын хууль бус ашиглалтаас өртөгдсөн эдэлбэр газарт учирсан хохирол 67,468.08 төгрөг, газрын хэвлийд учирсан хохирол 479,980.8 төгрөг, хөрсөн бүрхэвчинд учирсан хохирол 288,320.16 төгрөг, ургамлан хөмрөгт учирсан хохирол 62,179.85 нийт нэмэгдүүлсэн хэмжээгээр 897,948.86 төгрөгийг шүүгдэгч У.Б*******, Ч.Д******* нар нь Байгаль орчин, уур амьсгалын санд нөхөн төлснийг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж,[5]

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт: “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус хуульчилсан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар энэ гэмт хэргийн улмаас битүүмжилсэн “Hyundai 3000” маркийн экскаваторыг битүүмжлэлээс чөлөөлж, хууль ёсны өмчлөгч Д.Г буцаан олгож, техникийн эд хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон 12,000,000 /арван хоёр сая/-н төгрөгийг шүүгдэгч У.Б*******гаас гаргуулж, хохиролд нөхөн төлөхөд илүү төлөгдсөн 1,295,798 төгрөгийг хасч тооцож, шүүгдэгч Ч.Д*******гийн эзэмшлийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Самсунг 292” маркийн экскаватор, “Хонда 80” маркийн ус татах насос 2 ширхэг, шар өнгөтэй 20 метрийн урттай ус татах шаланг 2 ширхийг тус тус хураан авч Улсын орлого болгох нь хуульд нийцнэ.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч У.Б*******, Ч.Д******* нарт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” 1.2 дахь хэсэгт заасан “...гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо нөхөн төлсөн”, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд харгалзан үзсэн. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд улсын яллагчийн ялын саналын хүрээнд шүүгдэгч У.Б*******, Ч.Д******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн ял шийтгэл оногдуулж, түүний цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан торгуулийн шийтгэлийг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээтэй төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч У.Б*******, Ч.Д******* нарт анхааруулсан болно.

Хэрэг эд мөрийн баримтаар хураагдсан алт угаах төхөөрөмж, ус татах насос 2 ширхэг, шар өнгөтэй 20 метрийн урттай ус татах шаланг 2 ширхгийг устгахыг “Эд мөрийн баримт устгах комисст” устгуулахаар даалгах нь зүйтэй.

Шүүгдэгч У.Б*******, Ч.Д******* нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажилл*******ы зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А******* овогт У******* Б*******, Ц******* ******* овогт Ч******* Д******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бүлэглэн хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б*******, Ч.Д******* нарт 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/-н төгрөгөөр торгох ял тус бүр оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б*******, Ч.Д******* нарын хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээтэй төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч У.Б*******, Ч.Д******* нарт анхааруулсугай.

5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 2.3, 2.5, 2.6, 2.7, 3, 4, 4.1, 4.3, 4.5, 5.1 дэх хэсэгт тус тус зааснаар энэхүү гэмт хэргийн улмаас шүүгдэгч У.Б*******, Ч.Д******* нарын хууль бус ашиглалтаас өртөгдсөн эдэлбэр газарт учирсан хохирол 67,468.08 төгрөг, газрын хэвлийд учирсан хохирол 479,980.8 төгрөг, хөрсөн бүрхэвчинд учирсан хохирол 288,320.16 төгрөг, ургамлан хөмрөгт учирсан хохирол 62,179.85, нийт нэмэгдүүлсэн хэмжээгээр 897,948.86 нөхөн сэргээлтийн зардал 506,252 төгрөг нийт 1,404,200.86 төгрөгөөс 2,700,000 төгрөг шүүгдэгч У.Б*******, Ч.Д******* нар нь Байгаль орчин, уур амьсгалын санд нөхөн төлснийг дурьдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт тус тус зааснаар энэ гэмт хэргийн улмаас битүүмжилсэн “Hyundai 3000” маркийн экскаваторыг битүүмжлэлээс чөлөөлж, хууль ёсны өмчлөгч Д.Г буцаан олгож, техникийн эд хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон 12,000,000 /арван хоёр сая/-н төгрөгийг шүүгдэгч У.Б*******гаас гаргуулж, хохирол нөхөн төлөхөд илүү төлөгдсөн 1,295,798 төгрөгийг хасч тооцож;

- шүүгдэгч Ч.Д*******гийн эзэмшлийн “Самсунг 292” маркийн экскаватор, “Хонда 80” маркийн ус татах насос 2 ширхэг, шар өнгөтэй 20 метрийн ус татах шланк 2 ширхэг тус тус хураан авч улсын орлого болгосугай.

7. Хэрэг эд мөрийн баримтаар хураагдсан гитаран буу, алт угаах төхөөрөмжийг хураан авч, устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгасугай.

8. Шүүгдэгч У.Б*******, Ч.Д******* нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажилл*******ы зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ:                                             Ц.АМАРГЭРЭЛ