Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/162

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

С******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Болор-Эрдэнэ

улсын яллагч А.Баясгалан

шүүгдэгч Б.Э******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

С******* аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалт явуулж, тус аймгийн Прокурорын газраас 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э*******д холбогдох 213 100 276 0213 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* оны 12 дугаар сарын 04-ний өдөр, С******* аймгийн Е******* суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт С******* аймгийн Е******* сум, 3 дугаар баг, Б******* тосгоны Чулуут гудамж ******* тоотод оршин суудаг, Б******* тосгоны Чулуут гудамж 1-15 тоотод оршин суух бүртгэлтэй, Б******* овогт Б******* Э******* /РД:/

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд дурьдснаар/

Шүүгдэгч Б.Э******* нь С******* аймгийн Е******* сум, 3 дугаар баг, Б******* тосгон, Чулуут гудамж ******* тоот гэртээ 2021 оны 09 дүгээр сарын 20-ны орой гэр бүлийн маргааны улмаас нөхөр Ш.Н цээжинд хутгаар хатгаж цээжний зүүн дээд хэсгийн шарх гэмтэл, 2021 оны 09 дүгээр сарын 22-ны орой цайны том аяга шидэж зүүн дал, толгойн дагзны шарх гэмтэл, 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 11 цагийн үед цээжинд хутгаар хатгаж шарх гэмтэл тус тус учруулсан буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

С******* аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Э*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн хавтаст хэрэгт тусгасан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Э******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “ ...Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэжээ

Шүүгдэгч Б.Э******* нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 11 дүгээр  сарын 03-нд яллагдагчаар өгсөн: “...Би 2021 оны 09 дүгээр сарын 20-ны орой гэртээ нөхөр Н хамт 2.5 литрийн  пиво ууж байх үед Нандинбаатартай 2001 онд үерхэж байсан эмэгтэйгээс чат ирэхээр нь уурандаа гэрт байсан шар өнгийн хуванцар иштэй хутгаар цээжний хэсэгт нэг удаа хатгачихсан. Түүний дараа 2021 оны 09 дүгээр сарын 22-ны орой манай гэрт ирсэн зочид явсны дараа нөгөө эмэгтэйгээс миний нөхөр Н гар утсанд чат ирэхээр нь ууралсандаа болоод шаазан аяга аваад нуруу хэсэг рүү нь шидсэн. Маргааш нь 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өглөө миний ээжийг муулаад байхаар нь ногоо арилгаж байсан шар өнгийн хуванцар иштэй хутгыг аваад цээж тус газарт нь хатгасан..” гэх мэдүүлэг, /хх-ийн 55-56-р хуудас/,

Хохирогч Ш.Н 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 23-ны өглөө 11 цагийн орчим сэрэхэд хадам ээж орж ирээд “архи ууцгаагаад байгаа юм уу” гэж хэлээд гарсан. Удалгүй би хөрш айл болох Цагаадай ахын гэрт орж нэг ширхэг тамхи татчихаад гэртээ эргээд ортол манай эхнэр Б.Э******* “үхснээ хийгээд яваад байгаа юм, архи уух гээд яваад байгаа юм уу яагаад байгаа юм" гэхээр нь би “ямар архи уудаг юм” гэж хэлсэн чинь цагаан шүүгээ дээр байсан шар иштэй хутга аваад миний цээжний зүүн хөхний хэсэгт иртэй хэсгээр нь дүрсэн ба хамгаалаагүй бол гүн орох байсан...2021 оны 09 дүгээр сарын 22-ны орой ирсэн зочид явсны дараа миний гар утсанд 2001 онд үерхэж байсан эмэгтэйгээс чат ирээд тэгсэн “энэ муу гичийгээс яахаараа чамд чат ирдэг юм” гээд маргалдаад ширээн дээр байсан цайны том цагаан аяга миний нуруу хэсэг рүү шийдээд нөгөөх нь нуруун дээр хагарч зүсээд аяганы хагархай хэсэг нь толгойн дагз мөн адил зүссэн...2021 оны 09 дүгээр сарын 20-ны орой унтахын өмнө бид хоёр 2,5 литрийн хэмжээтэй Боргио нэртэй пиво хувааж уугаад унтах гэж байсан чинь нөгөө эмэгтэйгээс чат ирээд бас уурлаад цагаан шүүгээ дээр байсан хар иштэй хутга аваад ийм юм болсон”...” гэх мэдүүлэг, /хх-ийн 15 дугаар хуудас/,

Гэрч Д.И 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Өнөөдөр буюу 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр өглөө 09 цагийн орчимд гэрээсээ гараад охин Э*******ы гэрт очсон чинь хүргэн Баатараа, охин Э******* хоёр согтуу байсан. Би шөнөжингөө та хоёр архи уугаа биз одоо болно шүүдээ боль гэж хэлсэн. Тэгээд би гэртээ харьчхаад аягүй бол энэ хоёр өдөржингөө ууж магадгүй гэж бодоод юутай ч цагдаагийн хэсэг орж цагдаад дуудлага өгье гэж бодоод цагдаагийн хэсэг дээр 11 цаг дөхүүлээд очсон санагдаж байна утсыг нь аваад цагдаад дуудлага өгтөл цагдаа дуудлага дээр чинь ирчихсэн байна гэсэн. Тэгсэн сая намайг дуудаад мэдүүлэг өг гэхээр нь иртэл хүргэнийг охин цус нөжтэй нь хольсон байсныг харлаа...” гэх мэдүүлэг /ХХ-21- р хуудас/,

Гэрч Б.А 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б.Э******* болон хохирогч нар хоёулаа ажилгүй, Манай эгч хүүхдээ хараад гэртээ байдаг. Нөхөр нь алтанд явна гээд гарч яваад архи уудаг. Хоол ундаа манай ээжээс л болгодог. Яаж амьдардгийг нь мэдэхгүй байна. Хүүхдийн мөнгөө аваад архи уугаад байдаг байх. Б.Э******* хохирогчийг мэсээр хатгасан тухай ээжээс сонссон, хараагүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 23 дугаар хуудас/,

С******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 354 дугаартай “Ш.Н биед толгойн дагз хэсэг, цээж, нуруунд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 35-36-р хуудас/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3-р хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 4-8-р хуудас/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 9-р хуудас/, эмнэлгийн тодорхойлолт /хх-ийн 34-р хуудас/, шинжээч томилох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 39-р хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 48-51-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69-р хуудас/, яллах дүгнэлт гардуулан өгсөн тэмдэглэл /хх-ийн 92-р хуудас/, мөн хууль сануулан хохирогч, гэрч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэх хангалттай нөхцөл бүрдсэн байна гэж шүүх дүгнэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

С******* аймгийн Е******* сумын Б******* тосгоны иргэн Б.Э******* нь гэртээ 2021 оны 09 дүгээр сарын 20-ны орой гэр бүлийн маргааны улмаас нөхөр Ш.Н цээжинд хутгаар хатгаж цээжний зүүн дээд хэсгийн шарх гэмтэл, 2021 оны 09 дүгээр сарын 22-ны орой цайны том аяга шидэж зүүн дал, толгойн дагзны шарх гэмтэл, 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 11 цагийн үед цээжинд хутгаар хатгаж шарх гэмтэл тус тус учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э*******ы өгсөн  “ ...Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэснээр,

Шүүгдэгч Б.Э******* нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 11 дүгээр  сарын 03-нд яллагдагчаар өгсөн: “...Би 2021 оны 09 дүгээр сарын 20-ны орой гэртээ нөхөр Н хамт 2.5 литрийн  пиво ууж байх үед Нандинбаатартай 2001 онд үерхэж байсан эмэгтэйгээс чат ирэхээр нь уурандаа гэрт байсан шар өнгийн хуванцар иштэй хутгаар цээжний хэсэгт нэг удаа хатгачихсан. Түүний дараа 2021 оны 09 дүгээр сарын 22-ны орой манай гэрт ирсэн зочид явсны дараа нөгөө эмэгтэйгээс   нөхөр Н гар утсанд чат ирэхээр нь ууралсандаа  болоод шаазан аяга аваад нуруу хэсэг рүү нь шидсэн. Маргааш нь 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өглөө миний ээжийг муулаад байхаар нь  ногоо арилгаж байсан шар өнгийн хуванцар иштэй хутгыг аваад цээж тус газарт нь хатгасан..” гэх мэдүүлгээр,

Хохирогч Ш.Н 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 23-ны өглөө 11 цагийн орчим сэрэхэд хадам ээж орж ирээд “архи ууцгаагаад байгаа юм уу” гэж хэлээд гарсан. Удалгүй би хөрш айл болох Цагаадай ахын гэрт орж нэг ширхэг тамхи татчихаад гэртээ эргээд ортол манай эхнэр Б.Э******* “үхсэнээ хийгээд яваад байгаа юм, архи уух гээд яваад байгаа юм уу яагаад байгаа юм" гэхээр нь би “ямар архи уудаг юм” гэж хэлсэн чинь цагаан шүүгээ дээр байсан шар иштэй хутга аваад миний цээжний зүүн хөхний хэсэгт иртэй хэсгээр нь дүрсэн ба хамгаалаагүй бол гүн орох байсан...2021 оны 09 дүгээр сарын 22-ны орой ирсэн зочид явсны дараа миний гар утсанд 2001 онд үерхэж байсан эмэгтэйгээс чат ирээд тэгсэн “энэ муу гичийгээс яахаараа чамд чат ирдэг юм” гээд маргалдаад ширээн дээр байсан цайны том цагаан аяга миний нуруу хэсэг рүү шийдээд нөгөөх нь нуруун дээр хагарч зүсээд аяганы хагархай хэсэг нь толгойн дагз мөн адил зүссэн...2021 оны 09 дүгээр сарын 20-ны орой унтахын өмнө бид хоёр 2,5 литрийн хэмжээтэй Боргио нэртэй пиво хувааж уугаад унтах гэж байсан чинь нөгөө эмэгтэйгээс чат ирээд бас уурлаад цагаан шүүгээ дээр байсан хар иштэй хутга аваад ийм юм болсон...” гэх мэдүүлгээр,

Гэрч Д.И 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Өнөөдөр буюу 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр өглөө 09 цагийн орчимд гэрээсээ гараад охин Э*******ы гэрт очсон чинь хүргэн Баатараа, охин Э******* хоёр согтуу байсан. Би “шөнөжингөө та хоёр архи уугаа биз одоо болно шүүдээ боль” гэж хэлсэн. Тэгээд би гэртээ харьчихаад аягүй бол энэ хоёр өдөржингөө ууж магадгүй гэж бодоод юу тай ч цагдаагийн хэсэг орж цагдаад дуудлага өгье гэж бодоод цагдаагийн хэсэг дээр 11 цаг дөхүүлээд очсон санагдаж байна Утсыг нь аваад цагдаад дуудлага өгтөл цагдаа дуудлага дээр чинь ирчихсэн байна гэсэн. Тэгсэн сая намайг дуудаад мэдүүлэг өг гэхээр нь иртэл хүргэнийг охин цус нөжтэй нь хольсон байсныг харлаа...” гэх мэдүүлгээр,

Гэрч Б.А 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б.Э******* болон хохирогч нар хоёулаа ажилгүй, Манай эгч хүүхдээ хараад гэртээ байдаг. Нөхөр нь алтанд явна гээд гарч яваад архи уудаг. Хоол ундаа манай ээжээс л болгодог. Яаж амьдардгийг нь мэдэхгүй байна. Хүүхдийн мөнгөө аваад архи уугаад байдаг байх. Б.Э******* хохирогчийг мэсээр хатгасан тухай ээжээс сонссон, хараагүй...” гэх мэдүүлгээр,

С******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 354 дугаартай “Ш.Н биед толгойн дагз хэсэг, цээж, нуруунд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

С******* аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Э*******ы үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн байх ба гэм буруугийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулах ялын санкц нь  “дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрх хязгаарлах” шийтгэхээр хуульчлагдсанаас гадна түүний үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгааг харгалзан үзэв.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э******* нь Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн бүлэгт хамаарах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт талууд шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар болон түүнээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан, бусдад төлөх төлбөргүй зэрэг хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Б.Э*******д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

Иймд шүүгдэгч Б.Э*******ыг “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: ,

 Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.Э******* нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Э******* нь эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч Б.Э*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Б.Э******* нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зургаан сар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан оногдуулсан ялаас чөлөөлж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар “Зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэж, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар “Нэг жилийн хугацаагаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоож шийдвэрлэв. 

   Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан шар өнгийн иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй гэж үзэв.  

Шүүгдэгч  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Э*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Будангууд овогт Б******* Э*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Э*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зургаан сар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан оногдуулсан ялаас чөлөөлсүгэй.

3. Шүүгдэгч Б.Э*******д Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар “Зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэж, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар “Нэг жилийн хугацаагаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалтыг  тогтоож тус тус шийдвэрлэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг Б.Э*******д анхааруулсугай. 

 5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар өнгийн иштэй, 27 см урттай хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Э******* нь цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор С******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

               

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Э.ОЮУНТУНГАЛАГ