| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базарсадын Нацагдорж |
| Хэргийн индекс | 175/2019/0117/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/118 |
| Огноо | 2019-07-17 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Г.Цолмонгэрэл |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 2019/ШЦТ/118
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч: Г.Цолмонгэрэл
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх
Нарийн бичгийн дарга Б.Түвшинтуул нарыг оролцуулан
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн 1931000990072 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн******* төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Ам бүл 4 эхнэр хүүхдүүдийн хамт эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, Сэлэнгэ аймгийн*******,******* тоотод оршин суух хаягтай,******* ажилтай, Улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэл хүлээж байгаагүй,*******
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч******* нь 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр гарал үүслийн бичиггүйгээр 4.07 метр куб модыг Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас Дархан- Уул аймгийн чиглэлд******* улсын дугаартай пронтер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч******* нь 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр гарал үүслийн бичиггүйгээр 4.07 метр куб модыг Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас Дархан- Уул аймгийн чиглэлд******* улсын дугаартай пронтер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доор нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүгдэгч******* нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугаа ухаарч байна. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна....” гэх мэдүүлэг
2.Шүүгдэгч*******ын мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр яллагдагчаар өгсөн: ...2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр мод бэлтгэх зөвшөөрөл авсан. Хүдэр сумын ойн ангид албан ёсны хүсэлт өргөдөл, гоожингийн мөнгө тушаагаад авсан. Мод бэлтгэх гоожингийн эрх аваад 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Хүдэр сумын Зэрлэгийн ам нэртэй газар руу явж модоо бэлтгэсэн. Ингээд бэлтгэсэн модоо Хүдэр суманд байх өөрийн хашаандаа буулгасан. Модоо хөрөөдөж жижиглээд түүлээний жижиг болгож шуудайнд хийсэн. Ингээд 2019 оны 02 дугаар сарын 27-ны орой 21 цагийн үед Дархан Уул аймаг руу тээвэрлэн явсан. Шуудайнд хийсэн түлээний жижиг модоо Дархан Уул аймагт очиж худалдан борлуулах гэж байсан. Модыг тогтсон хүнд зардаггүй, зах дээр очоод хүмүүстэй үнэ хөлсөө тохирч байгаад зарчихдаг юм. Дархан Уул аймаг руу орох гэж байхад цагдаагийн постон дээр цагдаагийн албан хаагч саатуулж шалгасан. Надад мод бэлтгэх зөвшөөрөл байсан. Харин өөр аймаг руу зөөвөрлөх гарал үүслийн бичиг байхгүй, авч амжаагүй байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 67-68 дугаар хуудас/,
3.Хохирогч 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ж.Ууганбаяр гэх хүнийг таньж мэднэ. Хүдэр сумын иргэн гэдгээр нь мэдээд байна. Садан төрлийн холбоо, амин болон хувийн харилцаа байхгүй.******* нь Хүдэр суманд гэр бүлийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, амьдралын төлөө төрсөн ажилсаг хөдөлмөр ч залуу гэж боддог. Миний хувь*******ыг мод модон, материалыг гарал үүслийн бичиггүй тээвэрлэн явж байсан талаар нь мэдээгүй. Энэ талаар сумын ойн анги, байгаль орчны хүмүүс мэдэх болов уу гэж бодож байна. Би*******ын холбогдсон хэргийн талаар сайн мэдэхгүй байна.*******тай холбоотой хэрэгт миний зүгээс гаргах санал хүсэлт байхгүй. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэж хүсэх байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,
4.Иргэний нэхэмжлэгч Д.Батзоригийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...51-57 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр бүртгэлтэй байдаг нь үнэн. Би дээрх тээврийн хэрэгслийг 2017 оны 11 дүгээр сард Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын иргэн******* гэдэг хүнд 4,500,000 төгрөгөөр худалдсан.******* надад 4,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн байгаа, надад үлдэгдэл 500,000 төгрөгийг өгөөгүй байгаа,*******аас 500,000 төгрөгөө авсан хойноо тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээрх нэрийг нь шилжүүлж өгнө гээд тохирсон байгаа. Би*******аас******* улсын дугаартай тээврийн хэрэгслээ нэхэмжилж байна. Хэрвээ надад 500,000 төгрөгөө өгөх юм бол би нэхэмжлэхгүй. Би Сэлэнгэ аймагт очиж хэргийн материалтай танилцахгүй, би өөрөө ажил төрөл ихтэй байдаг. Шүүх хуралд оролцохгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/
5.Гэрч 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би******* гэж хүнийг нэг сум орон нутагт хамт амьдран суудаг гэдэг үүднээс л зүс танина. Тэрнээс бол хамаатан садан биш сайн мэдэхгүй. Миний санаж байгаагаар 2 жилийн өмнө буюу 2017 онд л нэг удаа мод бэлтгэх зөвшөөрөл авч байсан санаж байна тэрнээс хойш нэг ч удаа мод бэлтгэх зөвшөөрөл авч байгаагүй. ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 30 дугаар хуудас/,
6.Гэрч2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Хүдэр Сумын Засаг даргын тамгын газар байгаль орчны улсын байцаагч ажилтай, одоо 14 дахь жилдээ ажиллаж байна. Би******* гэж хүнийг нэг сум орон нутгийн хүн гэдэг үүднээс л зүс танина тэрнээс бол хамаатан садан биш сайн мэдэхгүй. 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр******* гэх хүн надаас мод модон материалын гарал үүслийн гэрчилгээ авах гэж ирээгүй хэрэв ирээд гарал үүслийн гэрчилгээ авах гэсэн бол мод бэлтгэх эрхийн бичгийг нь үндэслээд мод модон материал тээвэрлэх гарал үүслийн гэрчилгээ олгож болно.******* нь урьд өмнө нь хаяа нэг гарал үүслийн гэрчилгээ авч байдаг байсан ба тухайн үед нь мод бэлтгэх эрхийн бичгийг нь үзэж шалгаад мод модон материал тээвэрлэх гарал үүслийн гэрчилгээ олгодог байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/,
7.Гэрч 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би Хүдэр суманд байгаль хамгаалагчийн ажил 9 дахь жилдээ хийж байна. Би******* гэж хүнийг нэг сум орон нутагт хамт амьдран суудаг гэдэг үүднээс л зүс танина тэрнээс бол сайн мэдэхгүй. Миний санаж байгаагаар 2018 оны 02 дугаар сард нэг удаа мод бэлтгэх зөвшөөрөл авч байсан. Тэрнээс хойш надаас мод бэлтгэх зөвшөөрөл авч байгаагүй харин манай хамт ажилладаг байгаль хамгаалагч ажилтай гэж хүнээс авсан байж магадгүй. Би 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Хүдэр сумын иргэн******* гэгчид Хүдэр сумын Зэрлэгийн ам гэх газарт СБА сертэй 0091317 дугаартай 4 метр куб мод бэлтгэх зөвшөөрлийг олгосон нь үнэн болно. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-р ху/,
8.Гэрч 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би*******тай хамт амьдраад 10 гаран жил болж байна Одоо бид охин, хүү хоёртойгоо хамт Хүдэр суманд амьдарч байна.******* бид 2 гэрлэлтийн баталгаатай. Би 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотоос******* улсын дугаартай пронтер маркийн тээврийн хэрэгслийг худалдан авч байсан. Эзэмшигч нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9-р багт оршин суух хаягтай гэж хүн байсан ба 4.500.000 төгрөгөөр худалдан авч байсан. Тухайн үед манай нөхөр******* бид 2 хамт явж байсан боловч, манай нөхөр иргэний үнэмлэхээ орхичихсон байсан тэгээд миний иргэний үнэмлэх байсан болхоор би итгэмжлэл хийлгэсэн юм. Манай нөхөр болох******* нь 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр мод, модон материал тээвэрлэх эрхийн бичиггүй мод, модон материалыг******* Улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж яваад Дархан-Уул аймагт саатуулагдсан талаар мэдэж байна. Учир манай 3 настай хүү бид 3 хамт явж байсан яагаад мод модон материал тээвэрлэх эрхийн бичиг аваагүй бэ? гэхээр тухайн өдөр нь манай суманд байгаль орчны чиглэлээр юм шиг байна лээ шалгапт ирчихсэн гээд хүмүүс нь олдоогүй юм тэгээд дээрээс нь бид 2 маргааш нь буюу 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүнд мөнгө өгөх ёстой болчихоод яараад явчихсан юм. Тэрнээс бол байнга ингээд түлээний мод зөөгөөд байдаггүй юм. Манай нөхөр******* нь 2018 оны 08 дугаар сард, өдрийг нь санахгүй байна. Түлээний модонд яваад хашаанд буулгаж байгаад 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн манай нөхөр өөрөө хагалж шуудайлсан. Харин би хаяа нэг тусалдаг юм. Манай нөхөр 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр түлээний модонд яваад хашаандаа буулгасан гэдэг энэ талаар бид хоёроос өөр мэдэх хүн байхгүй. Учир нь******* ганцаараа явсан тэгээд ч айлын хашаанд хэр хэмжээтэй ямар мод байгааг хүн анзаарахгүй шүү дээ. Бид 2 урьд өмнө нь мод шуудайлж зарж байсан удаа байхгүй харин мөнгөний хэрэг болоод нэг удаа явсан чинь ийм зүйл болчихлоо. Манайх галын түлээгээ уулнаас бэлтгэдэг харин өнгөрсөн жил буюу 2018 онд мод бэлтгэх эрхийн бичиг аваад уулруу 1 удаа модонд яваад үлдсэн модоо хөрөө рамнуудаас банз авч өвлийн түлээгээ бэлтгэсэн. ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 33-34-р ху/
9.Гэрч 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие Хүдэр Сумын Засаг Даргын Тамгын Газарт ойн инженерээр 5 дахь жилдээ ажиллаж байна. Хүдэр сумын “Өргөн горхи” гэх нэртэй газар нь тусгай хамгаалалттай газарт ордоггүй. ...Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А-153 тушаалаар батлагдсан гарал үүслийн гэрчилгээ олгох хяналт тавих журмын 4.6-д зааснаар 300 км тутамд хоногийн 24 цагаар тооцож олгодог. 2019 оны 02 дугаар сарын байдлаар Хүдэр сумын иргэн******* гэгч нь мод модон материал тээвэрлэх гарал үүслийн гэрчилгээ аваагүй учир нь Хүдэр суманд надаас өөр гарал үүслийн гэрчилгээ олгодог хүн байхгүй. Тухайн өдөр буюу 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр гарал үүслийн гэрчилгээ аваагүй болно. Тухайн үед би талбай тусгаарлах гээд хөдөө ажилтай байсан үе тиймээс намайг байхгүй үед ирсэн байж магадгүй, тэрнээс бол ажил дээр ирээд эсвэл утсаар холбогдож гарал үүслийн гэрчилгээ авах талаар хэлсэн зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/
10.Гэрч 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр мөдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би одоо Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд “Хүдэр Дэлгэрэх” ХХК-ний захирлаар ажиллаж байна. Манайх үйл ажиллагаагаа явуулаад 5 жил болж байна. Би******* гэж хүнийг танина учир нь манай хөрөө раманд мод зүсдэг ажилтан байгаа юм. Манай “Хүдэр Дэлгэрэх” ХХК-ний мод, модон материал бэлтгэдэг мэргэжлийн байгууллага.******* нь манай ХХК-нд 4 жил гаран ажиллаж байна. Манайх дан ажилчиддаа гэлтгүй тухайн орон нутгын ард иргэдэд хаягдал зах банзаа галын түлээнд өгдөг. Манайх*******т 2018 онд хаягдал зах банзаа галын түлээ болгож өгч байсан ер нь бол ажилчиддаа боломжоороо л өгч байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/
11.Гэрч 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би одоо Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Мэргэжлийн хяналтын газар улсын байцаагч ажилтай. Би одоо энэ мэргэжлээрээ 19 дахь жилдээ ажиллаж байна. Түлээний мод бэлтгэх эрхийн бичгийг тухайн орон нутаг хариуцсан байгаль хамгаалагч, болон ойн ангийн мэргэжилтэн нар олгодог. Мод бэлтгэх эрхийн бичиг болон мод.модон материал тээвэрлэх гарал үүслийн гэрчилгээнд байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2016 оны А/333 тоот тушаалаар батлагдсан /Ойгоос мод бэлтгэх журам/-д мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээг хэрхэн яаж олгох, хяналт тавихыг тодорхой заасан байдаг. Үүнд Тухайн орон нутаг хариуцсан Байгаль орчны улсын байцаагч, байгаль хамгаалагч нар хяналт тавина. Галын түлээний мод гэдэгт ургах чадвараа алдсан хуурай, унианга, үзүүр, ёзоор гэх мэт үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах боломжгүй зөвхөн түлшэнд хэрэглэх модыг түлээний мод гэж томъёолсон байдаг. Мод, модон материалыг тээвэрлэхдээ Монгол улсын ойн тухай хууланд/ 34.4-т зааснаар мод, модон материалыг, өөр сум, аймаг, хот суурин газар тээвэрлэхдээ заавал гарал үүслийн гэрчилгээг авсан байх ёстой /гэрчилгээг гэдэг нь тухайн мод модон материалыг зохих хууль журмын дагуу бэлтгэснийг гэдгийг илэрхийлж буй бичиг баримт юм. Тухайн мод, модон материалыг хаа хүрэхээс хамаарч З0 км тутамд 2 хоног гэх мэт гарал үүслийн гэрчилгээнд хугацааг зааж өгдөг. Мод, модон материал тээвэрлэхдээ гарал үүслийн гэрчилгээ аваагүй л бол хууль зөрчсөн гэж үзнэ. Ойн тухай хууль тогтоомж зөрчин тээвэр хийсэн мод, модон материалд экологи эдийн засгийн үнэлгээ гаргана. Мөн экологи эдийн, засгийн үнэлгээ гаргахдаа тухайн тээвэрлэж яваа мод, модон материалын хуурай, нойтон, хэмжээ, төрөл зэргийн аль нь болохыг үндэслэн ойн нөөцийн эколог эдийн засгийн үнэлгээг гаргана. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,
12.2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн № 1\30 дугаартай Шинжээчийн:
1.Иргэн*******ын******* улсын дугаартай пронтер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэх мод нь амьдрах чадваргүй, шуудайлсан түлээний мод болох нь тогтоогдлоо.
2.Иргэн*******ын******* улсын дугаартай пронтер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэх мод шуудайлсан түлээний нарс мод нь 4.07 метр куб болж байна.
3.Иргэн*******ын******* улсын дугаартай пронтер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэх мод шуудайлсан түлээний нарс мод нь СБА серитэй 0091317 дугаартай түлээний эрхийн бичигтэй байсан бөгөөд Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 6.6-д “ойгоос бэлтгэсэн гуалин, шургааг, дүнз, зүсмэл, материал түлээг өөр аймаг, сум, хот, суурингийн хооронд тээвэрлэх, худалдахад мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээ олгоно” гэж заасан байна.
Мөн байгаль орчин ногоон хөгжлийн сайдын батлагдсан гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журмын 6 дугаар зүйлийн 6.6-д “Гарал үүслийн гэрчилгээгүй, гэрчилгээг баталгаажуулаагүй, дамжин өнгөрөх хяналтын цэгт бүртгүүлээгүй, хугацаа хэтэрсэн зэрэг зөрчилтэй мод, модон материалыг зөвшөөрөлгүй бэлтгэсэн, гэж үзнэ” хэмээн заасан байна.
4.Иргэн*******ын******* услсын дугаартай пронтер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж ирсэн гэх модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 28500 төгрөг 4.07 метр куб 1.0/итгэлцүүр/=115995/ нэг зуун арван тавагн мянга есөн зуун ерэн тав/ төгрөг болж байна. ...” гэх дүгнэлт /хх-ийн 41 дүгээр хуудас/,
13.2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн модны экологи эдийн засгийн үнэлгээ тооцсон тухай 2019/06 дугаартай дүгнэлтэнд:
| Хохирлын төрөл | 1 шоо.метр модны экологи, эдийн засгийн үнэлгээ /Сэлэнгэ аймаг Хүдэр сум 3-р муж / |
| Нарс /Бүх төрлийн хэрэглээний хуурай мод/ | 28500 төг |
Иргэн*******ын 51-57 СЭА улсын дугаартай пронтер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж ирсэн гэх модонд хэмжилт тооллогыг хийхэд шуудайлсан түлээний нарс мод нь 4.07 метр куб болж байна.
Иргэн*******ын******* улсын дугаартай пронтер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж ирсэн гэх модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 28500 төгрөг*4.07м.куб*1.0/итгэлцүүр/=115995/ Нэг зуун арван таван мянга есөн зуун ерэн тав/ төгрөг болж байна.
Иргэн*******ын******* улсын дугаартай пронтер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж ирсэн гэх мод нь зөрчилтэй болох нь тогтоогдвол Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дүгээр заалтын дагуу дээрх үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлнэ” гэж заасан байна. ...” гэх дүгнэлт /хх-ийн 42-дугаар хуудас/,
14.2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 03 дугаартай шинжээчийн:
1.Иргэн*******ын******* улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж яваа шуудайлсан түлээний мод, модон материал нь хуурай мод байна.
2.Тухайн модыг хаанаас хэззээ бэлтгэсэн зэрэг нь талбайн үзлэгээр тогтоогдох боломжтой.
3.Тээвэрлэж яваа мод, модон материалын 1 шуудай модонд хэмжилт хийж үзэхэд урт 0,5 метр, өндөр 0,18 метр, өргөн 0,18 метр байгаа ба 1 шуудай модны эзэлхүүн 0,0162 м3 гарч байна. Үүнийг 300 шуудайгаар үржүүлэхэд нийт 4,86 м3 болж байна.
4.Иргэн*******ын******* улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж явсан гэх 4,86 м3 хуурай нарс модны экологи эдийн засгийн үнэлгээг БОАЖСайдын 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 394 дугаар тушаалын 1-р хавсралт “Ойн сангийн нэг шоо метр модны экологи эдийн засгийн үнэлгээ”-г үндэслэн тогтооход:
Мод бэлтгэсэн гэх Хүдэр сумын ойн сан 3-р мужид харъяалагддаг бөгөөд модны хэмжилтийн дүнгээр нарс мод нийт 4,86 м3 гарсан. Үүнийг ойн нөөцийн төлбөрийн үнэлгээ 1 шоо метр нарс модны үнэ болох 120.000 төгрөг болон түлээний хуурай модны итгэлцүүр 1.0-ээр үржүүлзхэд 583.200 /таван зуун наян гурван мянга хоёр зуун/ төгрөгийн мөнгөн экологи эдийн засгийн үнэлгээ гарч байна.
Шинжээчид тавьсан асуултанд хязгаарлагдалгүй шинжээч нь өөрсдийн тусгай мэдлэгийн хүрээнд шинжилгээний явцад илэрсэн нэмэлт мэдээллүүд байхгүй болно.
Энэхүү шинжээчийн дүгнэлтийг Иргэн*******ын******* улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж яваа шуудайлсан түлээний мод, модон материалын хэмжилтэнд үндэслэн гаргав. ...” гэх дүгнэлт /хх-ийн 47-р ху/,
15.“Ашид билгүүн” ХХК-ний 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн СЭА-54 дугаартай шинжээчийн:
“...Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Р.Сундуйсүрэнгийн ирүүлсэн тоггоолын дагуу******* улсын дугаартай 2002 онд Солонгос улсад үйлдвэрлэгдэж 2011 онд Монгол улсад орж ирсэн КIА pronter маркын автомашины өнгө үзэмж техникийн байдлаас хамаарч 2019 оны 05 дугаар сарын байдлаар 800,000 /найман зуун мянга/-н төгрөг болохыг тодорхойлов.
Жич: Уг авто машинд үзлэг хийхэд кузов солигдсон, тэвш солигдсон, 2 цонх ажиллахгүй, урд 2 дохио хагарч алга болсон, мотор цохиж ажиллахгүй, урд буфер халцарч хонхойсон байв. Мөн уг автомашиныг явах эд ангийн оношлогоонд оруулах шаардлагатай байв.
Үнийн судалгааг үнэгүй.мн болон унаа.мн сайтуудаас болон хувь хүмүүсээс лавлан асуув. ...” гэх дүгнэлт /хх-ийн 52-р хуудас/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 08 дугаар хуудас/
Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-12 дугаар хуудас/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 43, 50-51, 57-58, дугаар хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 77-р хуудас/,
Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 104-105-р хуудас/ зэрэг болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хэргийн үйл баримтын талаар маргаагүй боловч зүйлчлэлийн талаар маргаж, “...Ж.Ууганбаяр нь уулнаас зөвшөөрөлтэй мод бэлтгэсэн байдаг, харин түүнийгээ түлээний модны зориулалтаар бэлтгэж, Дархан-Уул аймаг руу тээвэрлэх явцдаа гарал үүслийн гэрчилгээ аваагүй. Энэ нь ойн тухай хууль зөрчсөн зөрчлийн шинжтэй үйлдэл тул Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, зөрчлийн хуулиар арга хэмжээ авч өгнө үү” гэсэн хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзсэн болно.
Учир нь: Шүүгдэгч*******ын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 6.6-д “ойгоос бэлтгэсэн гуалин, шургааг, дүнз, зүсмэл, материал түлээг өөр аймаг, сум, хот, суурингийн хооронд тээвэрлэх, худалдахад мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээ олгоно” гэж, мөн байгаль орчин ногоон хөгжлийн сайдын батлан, хэрэгжүүлж буй “...гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журмын 6 дугаар зүйлийн 6.6-д “Гарал үүслийн гэрчилгээгүй, гэрчилгээг баталгаажуулаагүй, дамжин өнгөрөх хяналтын цэгт бүртгүүлээгүй, хугацаа хэтэрсэн зэрэг зөрчилтэй мод, модон материалыг зөвшөөрөлгүй бэлтгэсэн, гэж үзнэ...” гэж тус тус заасан байна.
Түүнчлэн Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 10-д “Ойн тухай хуулиар тогтоосон шаардлагыг биелүүлээгүй бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно...” гэж заажээ.
Шүүгдэгч*******ын үйлдэл нь мод модон материалыг зөвшөөрөлтэй бэлтгэсэн боловч зохих зөвшөөрөлгүйгээр тээвэрлэсэн үйлдэл нь Ойн хуулиар тогтоосон шаардлагыг биелүүлээгүйн дээр Эрүүгийн хуулийг зөрчсөн үйлдэл болжээ.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан хууль бусаар мод тээвэрлэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд энэ гэмт хэргийн улмаас хор хохирол учрахыг шаардахгүй, тээвэрлэж явснаар гэмт хэрэг төгсдөг, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хэргийн нэг юм.
Шүүх шүүгдэгч*******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотлобол зохих асуудлыг бүрэн нотлосон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хоёр: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг
Шүүгдэгч*******ын гэмт үйлдлийн улмаас байгаль эклогид хор хохирол учираагүй бөгөөд энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож ирсэн эклоги эдийн засгийн хохирлыг зохих зөвшөөрөлгүй тээвэрлэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож байгаа шүүгдэгчээр төлүүлэх хууль зүйн үндэслэл байхгүй байгааг дурьдав.
Иймд шүүгдэгч*******ыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч******* нь хөнгөн төрлийн гэмт хэрэг үйлдсэн, хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаангүй байгаа, учирсан бодит хохирол байхгүй зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүх хуралдаанд оролцсон Прокуророос санал 1000 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 1.000.000 төгрөгийн торгуулийн ялаас доод татаж шүүгдэгчийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч*******ын тогтмол орлоготой ажил төрөл эрхэлдэггүй, хувийн болон ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 90 хоногийн дотор сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхийг үүрэг болгов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ж.Ууганбаяр нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 15000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4-д зааснаар шүүгдэгч*******ын гэмт үйлдэлдээ ашигласан энэ хэргийн улмаас битүүмжлэн ирүүлсэн******* улсын дугаартай цагаан өнгийн портер маркийн ачааны машиныг битүүмжлэлээс чөлөөлж хууль ёсны эзэмшигч иргэний нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн мандал сумын жолооч ажилтай Боржигон овогтт /МБ90080117/ олгож, түүний үнэ 800.000 төгрөгийг гаргуулан, мөн Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд хадгалагдаж буй 298 шуудай түлээний модыг худалдан борлуулж тус тус улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзэв.
Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тус тус заасан ба гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэл нь түүний гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод орохоор хуульчлагдсан байх тул түүнээс гаргуулж улсын төсөвт шилжүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Түүнчлэн дээрх техник хэрэгсэл нь шүүгдэгч*******ын өмчлөлийн эд хөрөнгө биш болох нь гэмт хэргийг шалгах явцад нотлогдсон байх тул дээрх хуулийн зүйл заалтад заасны дагуу түүний үнэлгээг шүүгдэгчээс гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хууль бусаар мод тээвэрлэх” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан*******т оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 90 хоногийн дотор сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхийг үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж буюу 15000 төгрөгийг нэг хоногтой дүйцүүлж хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Ялтан******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,4-д зааснаар энэ хэргийн улмаас битүүмжлэн ирүүлсэн******* улсын дугаартай цагаан өнгийн портер маркийн ачааны машиныг битүүмжлэлээс чөлөөлж хууль ёсны эзэмшигч иргэний нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн мандал сумын жолооч ажилтай Боржигон овогтт /МБ90080117/ олгож, түүний үнэ 800.000 төгрөгийг шүүгдэгч*******аас гаргуулан, мөн Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд хадгалагдаж буй 298 шуудай түлээний модыг худалдан борлуулж улсын орлогод тус тус оруулсугай.
7.Ялтан*******т урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ