| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 148/2016/0020/Э |
| Дугаар | 17 |
| Огноо | 2017-03-27 |
| Зүйл хэсэг | 098.1., |
| Улсын яллагч | Л.Энхтайван |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 17
аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Улсын яллагч Л.Энхтайван
Хохирогч О.*******
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.*******
Нарийн бичгийн дарга Б.Урангоо нар оролцов.
Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар С.*******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201618000323 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч С.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн өглөөний 06 цагийн орчимд аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах ******* зочид буудлын үүдний хэсэгт О.*******тай маргалдан улмаар эрх чөлөөнд нь халдан биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт доорх нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд
Шүүгдэгч С.*******ий шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн …....... гэх мэдүүлэг
Хохирогч О.*******ы 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Зочид буудлын гадаа зогсоод бид нар машинаас бууж би *******, ******* хоёрын өмнө өмнө алхаад зочид буудал руу орох үед зочид буудлын цонхны хажууд нэг өндөр залуу зогсоод үйлчлүүлж байхаар нь би хажуугаар нь ороод буудлын ажилтнаас хуушуур байгаа эсэх талаар асуухад буудлын жижүүр юм хэлэлгүй цаашаа хараад яваад өгсөн. тэгээд зогсож байх үед тэр өндөр залуу /*******/ яагаад миний урдуур ороод яриад байгаа юм пацаан минь гэхээр нь тэр үгийг нь тоолгүй чимээгүй зогсож байтал ******* миний баруун талын мөрний хувцас хэсгээс татсан бөгөөд би эргээд хартал чи ямар том юм гэж хэлэх үед яачаад байгаа юм гэж хэлээд тэр залуутай бага зэрэг хэрүүл маргаан болж байх үед ******* гэх залуу миний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохих үед нь би мөн адил өмнөөс нь цохилцож эхлэх үед *******, ******* нар ирээд намайг өмөөрч *******тэй зодолдож эхэлсэн. Хэсэг хугацаанд зодолдож байгаад бид нар буудлаас гарч гүйн миний машинд суугаад төмөр замын 60 айл орчмоор 10 минут орчим эргэлдээд ******* гэх залууг буудлаас гараад явсан байх гэж санаад бид нар зочид буудлын гадна ирээд би машинаасаа түрүүлж буугаад зочид буудал руу орох үед зочид буудлын хүлээлгийн танхимд ******* гэх залуу зогсож байсан бөгөөд намайг харангуутаа шууд бариад авсан. Тэгэхээр нь би *******д намайг тавь гэсэн шаардлага тавьсан боловч намайг тавихгүй цагдаа дуудсан гэж хэлээд зогсоод байсан. Тухайн үед *******, ******* нар гаднаас ороод ирсэн. *******ий гарт миний мөнгөн гинж баригдсан байсан бөгөөд гинжийг маань тасдах гээд байхаар нь би миний гинжийг тасаллаа чи гэж хэлэх үед миний мөнгөн гинж дунд хэсгээрээ тасарчихсан юм. Тухайн үед ******* уурлаад чи одоо яах гээд байгаа юм бэ наадхаа тавиачдэ гээд ******* гэх залууг өөрийн бүсээрээ нэг ороолгосон. Тэгсэн ******* миний зүүн нүдний доод хэсэгт нэг удаа гараараа цохисон бөгөөд би шууд шалан дээр унасан. Харин тэд нар зодолдоод байсан. миний ухаан санаа хэсэг балартаад би бараг мөлхөж шахуу буудлын хаалгаар гарч машиндаа суугаад гэртээ харихаар явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар тал/
Гэрч О.*******гийн 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 20 цагийн орчимд миний төрсөн дүү ******* миний эзэмшлийн тээврийн хэрэгслээр хаашаа явахаа хэлэлгүй удахгүй ирнээ гэж хэлээд гараад явсан. Тэр орой ******* гэртээ ирж хоноогүй бөгөөд маргааш өглөөний буюу 2016 оны 10 дугаар сарын 06-ны өглөө 06 цагийн орчимд гэртээ би хүнд зодуулчихлаа гэж хэлээд орж ирсэн. сайхаын зүүн нүд нь хавдаж хөхрөөд нүдээ тагалчихсан байсан. Тэгээд би нүдэнд нь хүйтэн жин тавьж өгөөд ажилдхх яваад ажил дээрээ байж байхад ******* над руу залгаад анай би эмнэлэгт очиж биеэ үзүүлье, миний зүүн нүднээс доош нүүрний хэсэг мэдээгүй болоод байна гэхээр нь би гэртээ очиж дүүгээ аваад аймгийн нэгдсэн эмнэлэг орж үзүүлэх гэтэл гэмтлийн эмч нь байхгүй байсан учраас бид хоёр эргээд гэртээ харьсан. Тэрнээс хойш ******* нь гэртээ байгаад 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр дахин эмнэлэг орж үзүүлтэл Томографикийн зураг авахуулаад ир гэхээр нь Дархан-Уул аймаг орж Томографикийн зураг авахуулчихаад эргээд ирж үзүүлтэл нүдний ухархай яс цаашаа чихэгдсэн байна. Улаанбаатар хотод очиж эмчлүүл гэхээр нь Улаанбаатар хот руу очиж 1 дүгээр эмнэлэгийн эрүү нүүрний гэмтлийн тасагт үзүүлж хагалгаанд орсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 35 дугаар тал/
Гэрч С.*******гийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2016 оны 10 дугаар сарын 05-ний өдрийн 10 цагт өөрийн ажил дээрээ ирж 24 цагийн хугацаатай ажил үүргээ гүйцэтгэсэн юм. Ажил үүргээ гүйцэтгэж байх үед буюу 2016 оны 10 дугаар сарын 06-ны үүрийн 05 цагийн орчимд гадна цонх тогшсон бөгөөд очоод харах үед нэг өндөр 25 орчим насны залуу ирчихсэн буудлын өрөө болон идэж, уух зүйл асуугаад зогсож байх үед гаднаас гаднаас 3 залуу орж ирээд өндөр залуугийн ард зогссон бөгөөд тэр өндөр залууд би өрөө байхгүй гэж хэлсний дараа эргэж гарах гэж байх үедээ гурван залуугийн нэгийг нь шүргэх шиг болсон. Тэр шалтгааны улмаас тэр гурван залуугийн нэг нь уурлаж тэд нар хоорондоо маргалдаж байснаа гэнэт зодолдсон. Манай зочид буудлын үүдний хэсэгт зодолдож байгаад тэр гурван залуу гараад яваад өгсөн. Харин түрүүлж орж ирсэн өндөр залуу манай зочид буудлын хүлээлгийн хэсэг рүү ороод сууж байх үед нөгөө зодоон хийдэг гурван залуу эргэж орж ирсэн бөгөөд дахин тэд нар маргалдаад зодолдоод байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Удалгүй цагдаа ирээд тэд нарыг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-38 дугаар тал/
суулгаад Улаанбаатар хот руу аваад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар тал/
Гэрч О.*******гийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн5 “...2016 оны 10 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө 05 цагийн үед Цагдаагийн газрын 7036102 дугаарын утсанд аймгийн Сүхбаатар сум 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах ******* зочид буудалд хэрүүл маргаан, зодоон болоод байна гэсэн утгатай дуудлага ирсэн. Тус дуудлаганд цагдаагийн ахлагч ийн хамт СБА улсын дугаартай ******* маркийн тээврийн хэрэгслээр явсан бөгөөд очих үед ******* зочид буудлын хүлээлгийн танхимд текний хажууд гурван залуу хэрүүл хийгээд нөгөө хоёроосоо арай өндөр залуу нь хоёр залууг барьчихсан зогсож байсан. Тэр гурван залуу хэн нэгнээ зодож гэмтээсэн зүйл ажиглагдаагүй харин хэрүүл маргаан хийгээд байсан. Тухайн гурван залууг тэр дор нь машинд суулган цагдаагийн газрын саатуулах байранд хүргэж ирж саатуулсан. Ямар шалтгааны улмаас зодолдсон муудалцсан талаар мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр тал/
Гэрч Б.ын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын 06-ны үүрийн 06 цаг 30 минутанд цагдаагийн газрын мэдээлэл хүлээн авагч цагдаа, цагдаагийн ахлагч тухайн 3 залууг саатуулахаар авч ирсэн. ******* гэх залуу хамраас нь цус гарсан байдалтай, *******гийн баруун нүдний зовхинд шалбарч хавдсан байдалтай орж ирсэн. Харин *******ийн биед ямар нэгэн шарх эгмтэл байгаагүй. Тухайн залуучууд орж ирэх үед хоорондоо маргалдсан байдалтай байсан. Согтолтыг багауаар шалгахад гурвуулаа согтолт ихтэй байсан. Тухайн залуучуудыг зочид буудалд хоорондоо зодоон хийж иргэдийн амгалан тайван байдал алдагдуулсан гэсэн зөрчлөөр саатуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр тал/
Гэрч Б.ын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би тухайн өдөр өөрийн гэртээ гадагшаа гаралгүй өнжсөн. Оройн 22 цагийн орчимд манай гэрт найз ******* ирсэн бөгөөд бид хоёр кино үзэж, хоол идэнгээ нэг шил 0,5 литрийн Ерөөл гэх архи дэлгүүрээс худалдан авч хувааж уусан. Бид хоёр тэгэж сууж байх зуур шөнийн 2-3 цагийн орчимд ******* манай гэрээс гараад явсан. Хаашаа явахаа надад хэлээгүй. Би гэртээ харьсан байх гэж бодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр тал/
Гэрч Э.гийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай гэр аймгийн Сүхбаатар суманд нүүж ирснээс хойш *******тай найзалж эхэлсэн юм. НАйзлаад 10 гаруй жил болж байна. Нийтэч, даруухан, аливаа зүйлд авъяастай, шударга, найз нөхөддөө тусархаг залуу байгаа юм. Архи согтууруулах ундааны зүйлийг хааяаа даа зөв боловсон хэрэглэчихдэг. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ямар нэг муу зан аашгүй, хүнтэй муудалцаад байдаггүй зантай...” гэх мэдүүлэг /хх-ийн 43 дугаар тал/
Хохирогч О.*******ы Улсын клиникийн 1 дүгээр төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар /хх-ийн 55-61 дүгээр тал/
Шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн №14713 дугаартай шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн актанд:
1.О.*******ы биед зүүн гайморын хөндийн урд болон ар ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний ухархайн гадна, дотно, доод хана хугарал, тархи доргилт, зүүн нүдний зовхи, хацар, шанааны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчиллээр үүсгэгдэх боломжтой.
3.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.
4.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 62-63 дугаар тал/
Шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 467 дугаар дүгнэлтэнд:
1.С.*******ий биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 76 дугаар тал/
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-10 дугаар тал/
Албадан саатуулсан хүний бүртгэл, тэмдэглэл /хх-ийн 17-20 дугаар тал/
Хохирогч О.*******ы томографикийн зураг, гэрэл зураг /хх-ийн 21-25 дугаар тал/
Хохирлын баримтууд /хх-ийн 116 дугаар тал/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 130 дугаар тал/
Захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 140-145 дугаар тал/
аймгийн Сүхбаатар сумын 4-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 170 дугаар тал/
С.*******ий бүрэн дунд боловсролын үнэмлэхний хуулбар /хх-ийн 171 дүгээр тал/
С.*******ий 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 96-98 дугаар тал/
С.*******ий 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 114-115 дугаар тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи нотлох баримтуудыг дүгнэхэд
Шүүгдэгч Н. нь аймгийн Жавхлант сумын нутаг дэвсгэрт байрлах Өгөөж андууд ХХК-ий амралтын байранд 2016 оны 09 дүгээр сарын 29-ний шөнө 03 цагийн орчимд Улаанбаатар хотын харъяат Б.ыг зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдлоо.
Үүнд Хохирогч Б.ын шүүх хуралдааны хэлэлцүүлэг болон хэрэг бүртгэлтийн шатанд тус тус өгсөн мэдүүлгүүд, гэрч П.ийн /хх28/, Х.ын /хх29-30/,И.ы /хх31-32/, Д.ийн /хх33/, Г.н /хх34-54/, мэдүүлгүүд болон шинжээчийн 13847 тоот дүгнэлт /хх42/, шинжээчийн 1492 тоот давтан дүгнэлт /хх89-90/ зэрэг болно.
Шүүх дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзэв.
Учир нь уг хэрэгт хохирогчоор тогтоогдсон Б.ын мэдүүлэг нь тухайн үед байсан болон маргааш нь тэдэнтэй уулзсан гэрчүүдийн мэдүүлэг болон шинжээч эмчийн нарын дүгнэлтүүдээр нотлогдож байх ба энэ нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэгтэй тохирч байна.
Иймд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Б. шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн түүнээс нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй гэсэн мэдүүлэгт үндэслэн түүнийг бусдад төлөх төлбөргүйд тооцсон болно.
Шүүгдэгч Н. нь анх удаа хөнгөн төрлийн гэмт хэрэг үйлдсэн, уг хэргийн хохирогч Б. нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн болох нь түүний шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргаж өгсөн тодорхойлолт болон түүний өгсөн мэдүүлгээр нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71-р зүйлийн 71.1-д ...хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн гэм буруутай этгээд хохирогчтой сайн дураар эвлэрсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан бол түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно гэж заасныг журамлан шүүгдэгч Н.г эрүүгийн хариуцлагаас чөлөөлж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н. нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248-р зүйлийн 248.1, 283, 284, 286, 290-р зүйлийн 290.3, 297, 298-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь
1.Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4-р зүйлийн 4.1 д зааснаар овогт Нордогийн г мөн хуулийн тусгай ангийн 99-р зүйлийн 99.1-д заасан бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248-р зүйлийн 248.1.2-д зааснаар овогт Нордогийн г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99-р зүйлийн 99.1-д заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, эрүүгийн 201618000290 тоот хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Шүүгдэгч Н. нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
5.Шүүгдэгч Н.д урд авсан бусдын батлан даалтанд өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299-р зүйлийн 299.3-д зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 302-р зүйлийн 302.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бүрэн эхээр бичгээр үйлдэж шүүх хуралдааны оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303-р зүйлийн 303.1, 304-р зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар анхан шатны шүүхийн тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн материалын хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор аймгийн шүүхэд хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд бусдын батлан даалтанд өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ