| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатар Оюунтунгалаг |
| Хэргийн индекс | 175/2021/0152/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/167 |
| Огноо | 2021-12-15 |
| Зүйл хэсэг | 12.1.4., |
| Улсын яллагч | А.Баясгалан |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 2021/ШЦТ/167
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
С******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж, шүүгч Г.Гэрэлт-Од, Э.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй,
Нарийн бичгийн дарга Ж.Болор-Эрдэнэ
Иргэдийн төлөөлөгч Д.Хишигдорж
Улсын яллагч А.Баясгалан
Шүүгдэгч Х.О*******
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Х*******
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг
Гэрч сэтгэцийн шинжээч Д.Өлзийхишиг /цахимаар/ нарыг оролцуулан тус шүүхийн “А” зааланд хаалттай хийсэн хуралдаанаар,
С******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х******* овогт Х******* О*******ад холбогдох эрүүгийн 203 100 194 0151 дугаартай хэргийг 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч танилцаад:
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* оны 09 дүгээр сарын 03-ны өдөр С******* аймгийн Х******* суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникийн инженер, экскаватор, булдёзорын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, С******* аймгийн Х******* сум, Д******* 1 дүгээр баг задгайд оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа, шагналгүй, урьд ял шийтгэлгүй,
Х******* овогт Х******* О*******, /РД: *******/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Х.О******* нь 2020 оны 06 дугаар сарын 06-ны өдөр С******* аймгийн Х******* сум “Д*******” нэртэй газарт бага насны / 13 нас 4 сар 20 хоног/ охин Б.Хг хүчиндэхийг завдсан гэмт хэрэгт холбогджээ
ТОДОРХОЙЛОХ нь:
С******* аймгийн прокурорын газраас шүүгдэгч Х.О*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн хавтаст хэрэгт тусгасан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Х.О*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн, мэдүүлэг өгөхгүй...” гэжээ,
Насанд хүрээгүй хохирогч Б.Х шүүхийн хэлэлцүүлэгт “...би яримааргүй байна, санахгүй байна...” гэж хэлж уйлж мэдүүлэг өгөөгүй, шүүх хуралдаанд оролцогчдын асуусан асуултад хариулаагүй,
Насанд хүрээгүй хохирогч Б.Хгийн хууль ёсны төлөөлөгч Ц.Х*******ийншүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...тухайн болсон үйл явдлыг мэдэнгүүтээ би охин дээрээ ирсэн. Эмчид үзүүлсэн, охины бэлэг эрхтэн нь улайсан байсан би өөрөө харсан. Энэ явдал миний охины сэтгэл зүйд хүнд туссан.Миний охиныг шүүх хуралд оролцуулна гээд өмгөөлөгч нараас санал гаргаад байхаар нь арга ядаад охиноо авч ирсэн. Гэхдээ би охиндоо С******* явж байгааг хэлээгүй аваад ирсэн, замдаа “та С******* явж байна” гээд уурлаад надтай юм дугарахгүй, уйлаад ирсэн. Охины сэтгэл зүйд болсон үйл явдал хүнд туссан байгааг арай хийж мартуулж ядаж байхад энд авч ирээд хуралд оруулна гэдэг хэцүү байна. Энэ хэргийг хурдан шийдүүлмээр байна. Миний хувьд үнэхээр гомдолтой байна. Эмчилгээний болон бусад зардалд зарцуулсан 2.725.000 төгрөгийн баримт хэрэгт хавсаргаж өгсөн байгаа, энэ зардлаа нэхэмжилнэ...” гэжээ,
Шүүхийн хэлэлцүүлэгт сэтгэцийн шинжээч Д.Өлзийхишиг мэдүүлэхдээ “...Сэтгэцийн дүгнэлт гаргахад сэтгэцийн 3 эмчийн бүрэлдэхүүнтэй оролцож гаргадаг, үзүүлэгч Б.Х охин нь оюуны хөнгөн хомсдолтой хүүхэд, Оюуны хөнгөн хомсдолтой хүүхэд нийгэмд байр сууриа эзэлж оролцох чадвартай байдаг, ийм төрлийн хүүхэд сэтгэн бодох чадвар харьцангуй бууралттай байдаг, болсон үйл явдлыг үнэн зөвөөр мэдүүлэх чадвартай, ийм төрлийн хүүхэд хийсвэрлэн дүгнэж ярих боломжгүй, бодит үйл явдлыг ярьдаг. Хүүхдийн сэтгэцийн дүгнэлт гаргахад асуумжууд асууж дүгнэлт гаргадаг, асуумжид хэвийн хариулж, ярилцаж байсан...” гэжээ,
Хэргийн үйл баримтын талаар нотлох баримтууд.
Шүүгдэгч Х.О*******ын 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр яллагдагчаарөгсөн: “...Уг тогтоол дээр тусгагдсан байгаа Хгийн мэдүүлгийг уншиж танилцлаа. Х бол худлаа мэдүүлэг өгсөн тул эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би 2020 оны 06 дугаар сарын 06-ны өдөр С******* аймгийн Х******* сумын Д******* 1 дүгээр багийн хөдөө байдаг ногооны талбай дээр өөрийн төрсөн эгч М хамт байсан. Уг өдөр би 0900 цагийн үед босоод хувцсаа өмсөөд, цайгаа уучхаад ногооны ажил хийх бэлэн байдлаа хангачхаад байж байтал миний төрсөн эгч Мөнхцэцэг найзтайгаа уулзчихаад ирье гээд яваад өгсөн. Би Мөнхцэцэг эгчийг явсны дараа ногооны талбай дээр гарч ногоогоо услах ажил хийсэн. Би ногоо услах ажлыг 1200 цаг хүртэл хийгээд байж байхад Х гээд охин миний төрсөн эгч Мөнхцэцэгтэй хамт алхаад манайх руу ирсэн. Мөнхцэцэг эгч гэртээ ирчхээд нээх удаагүй “Сүлжээтэй газар очоод утсаар ярьчхаад ирье” гэж хэлээд явсан ба Х охиноос “Хамт явах уу” гэж асуусан чинь Х охин “Би явахгүй” гэж хэлээд үлдсэн. Х охин манайд үлдээд миний ногоо усалж байсан ажилд шланкны үзүүрээс татаж өгөөд тусалсан ба миний хажууд ирээд “Хэзээ ирсэн юм бэ, буцаад хэзээ явах юм бэ” зэрэг ойр зуурын асуулт асуусан. Би Хгийн асуусан асуултад хариулт өгсөн. Түүний дараа нэг хэсэг ажилдаа төвлөрөөд Х охиныг анхаараагүй ба ажил хийж байх явцад Бат-Эрдэнэ гэх танил маань Хгийн гэрт ирчихсэн байсныг хараад тамхи байгаа байх гэж бодоод хийж байсан ажлаа түр зогсоогоод гэрийн гадна байсан мотоциклоо унаад явж байтал Х охин манай гэрээс өөрийнхөө гэрийн зүг шороон замаар алхаад явж байсан. Би Х охин дээр очоод “Ард суучих, хүргээд өгье” гэж хэлээд мотоциклийн ард сундалж яваад гэрт нь хүргэж өгсөн юм....Намайг Х охиныг гэрт нь хүргэж өгөхөд Ганхуяг ах, Цэндсүрэн өвөө, миний танил найз Бат-Эрдэнэ нар гэрийн гадна зогсож байсан бөгөөд би Хг охиныг буулгачхаад Бат-Эрдэнээс “Тамхи байвал өгчих” гэж хэлээд 1 ширхэг тамхи аваад буцаад ногооны талбай дээр очоод хийж байсан ажлаа үргэлжлүүлсэн. Ямар ч байсан намайг ажлаа хийж байхад Мөнхцэцэг эгч гэртээ ирсэн ба би яг хэдэн цагт ирсэн гэдгийг нь бол мэдэхгүй байна. Тухайн өдөр бол ажлаа орой болтол хийж байгаад гэртээ амарсан... Би Х охиныг бүүр жаахан байхаас нь мэддэг юм.Б.Х охин ямар учраас ингэж худлаа хэлж байгаа, яагаад ингээд гүтгээд байгаа талаар би гадарлаж байна. Яагаад гэх юм бол Б.Хгийн ээжийнх нь төрсөн ах Э нь миний төрсөн эгч Мөнхтуяагийн нөхөр нь байгаа юм. Э бол байнга архи дарс уугаад Мөнхтуяа эгч болон үр хүүхдүүдээ нэг бус удаа зоддог байсан. 2020 оны 05 дугаар сард Э, Мөнхтуяа 2 маргалдаад Мөнхтуяа эгч надад хутга шөвөг бариад дайрсан гэхээр нь би очоод Э гэх хүнтэй маргалдаж харилцан зодолдож байсан. Тухайн үед би Э ахын нүүр рүү цохиод цус гаргаж байсан бөгөөд намайг бас хайчаар баруун хавирганы ойролцоо шархдуулж байсан юм. Тухайн үед би Э ахыг олсоор хүлээд цагдаа дуудаад, Батцоож хэсгийн төлөөлөгч сануулга өгөөд өнгөрч байсан. Түүнээс хойш Б.Хгийн гэр бүл болон манай гэр бүл таарамжгүй болсон. Үүнээс болж миний талаар ингэж худлаа мэдүүлсэн байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 1 дүгээр хавтасны 127-128 дугаар хуудас/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Х******* нь мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн “... нөхөр Баяраа бид 2 дундаасаа 3 хүүхэдтэй. Х бол том охин минь юм. Х багаасааөвөө, эмээ дээрээ Дархан-Уул аймагт өссөн. Нөхөр бид 2 Улаанбаатар хотоос байнга ирж очдог, миний ээж, аав хоёр зундаа ногоо тарих зорилгоор С******* аймгийн Х******* суманд зусдаг юм. 2019 оны 08 дугаар сард миний ээж нас бараад би охин Х, аав Цэндсүрэн нараа Улаанбаатар хот руу авч явж хамт амьдрах болсон. ...2020 оны 04 дүгээр сард ногоо тарих зорилгоор аав Цэндсүрэн, Х охин нар Улаанбаатар хотоос Х******* сум руу явсан. Охин Х өвөөдөө хань болох зорилгоор явсан юм. ...өчигдөр буюу 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 22 цагийн үед миний ах Ганхуяг надад “...Х, Мөнхшүр 2 сая О******* ах Хг хүчиндсэн гэж яриад байна...” гэж хэлэхийг сонсмогцоо би Улаанбаатар хотоос шууд гараад Х******* суманд ирсэн.Х******* суманд ирээд охин Хтэй уулзсан чинь миний охин надад “...Ээж ээ намайг уучлаарай миний буруу...” гээд уйлаад байсан. Би охиноо тайвшрахаар нь болсон явдлын талаар асуухад “...Би өвөөтэй зэрлэг зулгааж байгаад уйдаад байхаар нь “Мөнхцэцэг эгчийнд очоод ирье” гэж хэлээд явсан. Очсон чинь О******* ах байсан, “Мөнхцэцэг эгчийг утсаар ярих гээд явчихсан” гэж хэлээд намайг гэртээ оруулаад орон дээр хэвтүүлээд миний хувцсыг тайлаад өөрийнхөө боовыг гаргачихсан тулгаад байсан. Намайг 2 удаа хүчиндээд “чи хүнд хэлэх юм бол онигоо болно шүү, чамайг том болохоор дахиад унтана шүү” гэж хэлсэн. Тэгээд намайг мотоциклтой гэрт хүргэж өгөөд яваад өгсөн. Би болсон явдлаа Мөнхшүр гээд найздаа хэлсэн..." гэж ярьсан. ..., О*******ын гэр бүлтэй ямар ч таарамжгүй харилцаа байхгүй. Бид нар Мөнхтуяа, Э нарыг гээд хоол ундыг нь зөөдөг, мөнгө шаардлагатай байна гэхэд нь өгдөг, хувцас хунар өгдөг сайхан харилцаатай болохоос бидний дунд таарамжгүй харилцаа огт байхгүй...маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 1 дүгээр хавтасны 26-28 дугаар хуудас/
Насанд хүрээгүй хохирогч Б.Хгийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хохирогчоор өгсөн: “...Би багаасаа Дархан-Уул аймагт ээжийн аав Цэндсүрэн, эмээ Хандсүрэн нарын хамт амьдардаг байсан. Би Дархан-Уул аймагт “Од" цогцолбор сургуульд суралцаж байсан бөгөөд зундаа бол эмээ Хандсүрэн, өвөө Цэндсүрэн нарыг дагаад С******* аймгийн Х******* суманд хөдөө ногоо тарих ажилд тусалдаг байсан. Миний эмээ Хандсүрэн нас барсан болохоор миний ээж Х******* намайг Улаанбаатар хот руу авч явсан юм. Намайг Улаанбаатар хотод байхад миний өвөө Цэндсүрэн С******* аймгийн Х******* суманд очиж ногоо тарина гээд намайг Улаанбаатар хотоос 2020 оны 04 дүгээр сард дагуулаад явсан...Би яг он сар өдрийг бол санахгүй байна ямар ч байсан өвөө Ц хамт зэрлэг зулгааж байгаад уйдаад байсан болохоор Оконо буюу Мөнхцэцэг эгчийн гэрийн ард байдаг хүүхэд ирчихсэн байгаа байхдаа хамт тоглодог юм уу гэж бодоод өвөө Цэндсүрэнгээс Өвөө би Оконо эгчийн рүү явж жаахан тоглочхоод ирье...” гэж асуусан чинь манай өвөө Цэндсүрэн надад “...за за тэгвэл хурдан ирээрэй..” гэж хэлсэн. Би зэрлэг зулгааж байгаад Оконо /Мөнхцэцэг/ эгчийн гэр лүү явж байхад Мөнхцэцэг эгчтэй тааралдаад бид хоёр хамт гэр лүү нь явсан.Намайг Оконо эгчийн гэрт очиход ард талд байдаг охин хүүхэд ирээгүй, хүн байхгүй байхаар нь Оконо эгчийн гэр рүү ороход Оконо эгч надад хандаж “...Би хүнтэй утсаар ярьчхаад ирье гэж хэлээд гараад явсан....Тэр үед О******* ах ногооны талбай дээр харагдсан ба Намайг Оконо /Мөнхцэцэг/ эгчийн гэрт байдаг ганц орон дээр сууж байхад О******* ах ороод ирсэн юм О******* ах намайг орон дээр сууж байхад орж ирээд миний сууж байсан орон дээр миний хажуу талд суугаад намайг өвөр дээрээ гаргаж суулгахаар нь би О******* ахад хандаж “...Болиоч ээ та... гэж хэлсэн чинь О******* ах ямар нэг зүйл хэлээгүй. Түүний дараа О******* ах намайг өвөр дээрээ суулгаж байгаад өвөр дээрээсээ буулгаад орон дээр дээшээ харуулж хэвтүүлээд миний өмссөн байсан хувцсыг бүгдийг нь тайлаад 2 хөлийг минь дэлгээд миний дээр гараад хэвтчихсэн.... О******* ах миний дээр гарах үед өмдөө тал тайлсан харагдсан ба боожгой нь ил гарсан байсан юм. Тэгээд О******* ах өөрийн боожгойг миний боожгой руу тулгаад байх шиг байсан ба тухайн үед миний 2 хөлийн салтаа хэсгээр маш их өвдөж байсан. Миний салтаа хэсгээр их өвдөөд байсан болохоор би О******* ахад хандаж “...Болиоч ээ та..." гээд хэлсэн чинь О******* ах надад “...Чамайг том болохоор 2 лаа унтана шүү, чи хүнд хэлэх юм бол өөрөө л онигоонд орно..." гэж хэлээд миний дээрээс боссон. Би О******* ахыг боссоны дараа хувцсаа өмсөөд гэрээс нь гараад гэрлүүгээ алхаж явтал О******* ах миний араас мотоциклтойгоо ирээд намайг ардаа сундлаад өвөө Цэндсүрэн дээр хүргэж өгсөн. Намайг өвөө Цэндсүрэн дээр очиход Х*******ын төв явсан Ганхуяг ах, Атардалай эгч, Мөнхшүр нар ирсэн байсан. Би болсон явдлын талаар хэнд ч хэлээгүй нуугаад орхисон юм...тухайн өдрөө хэнд ч хэлээгүй ба хэд хоногийн дараа Ганхуяг ахын охин, миний найз Мөнхшүртэй хамт явж байгаад Мөнхшүрд О******* ах намайг хүчиндээд байсан гэж хэлсэн чинь Мөнхшүр надад хандаж үнэн юм уу, ямар балиар юм бэ, би очиж өвөөд хэллээ гэхээр нь айсандаа болоод өвөөд битгий хэлээрэй тэгэх үү гээд гуйгаад хэнд ч хэлээгүй нуусан юм. Хэд хоногийн дараа М ээж Атардалай эгчид О******* ах намайг хүчиндээд байсан гэж хэлсэн чинь Атардалай эгч ямар муухай юм бэ гэж хэлж байхад Мөнхшүр мэдэж байсан болохоор бид 2 хамт Атардалай эгчид хэлсэн. Тэгээд манай ээж Х******* мэдээд Х******* суманд ирсэн юм. ...би О******* ахыг манай гэр бүлийн хамаатан гэж боддог юм. ... өмнө нь намайг огт оролдож байгаагүй, ...би хүчиндэх, бэлгийн харилцаанд орох гэдгийг ялгаж мэдэхгүй, тухайн үед бол О******* ах өөрийнхөө боожгойг миний боожгой руу хийх гээд тулгаад байсан, миний хоёр хөлний салтаагаар маш их өвдөж байсан. ...О******* ах намайг цохиж зодсон, айлган сүрдүүлсэн зүйл байхгүй, ...О******* ах надад том болохоор чинь хоёулаа унтана шүү гэж хэлсэн. Би өвөө Цэндсүрэн, ээж Х******* нараас айсандаа болоод болсон явдлын талаар хэлж чадаагүй. О******* ах миний салтааруу боожгойгоо тулгасны маргаашаас эхлээд миний гуя өвдөж эхэлсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 1 дүгээр хавтасны 15-16 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Г.М 2021 оны 06 дугаар сарын 12-ны өдөр өгсөн “...Х бид 2 багаасаа цуг өссөн хамаатны хүүхдүүд байгаа юм. ...Манай гэр бүл Х******* сумын төвд байж байгаад хөдөө гэртээ очиход О******* ах Хг мотоциклтой сундалж ирээд буулгачхаад яваад өгсөн. Х уг нь бол байнга юм ярьж инээдэг хүүхэд байгаа юм тэр өдөр бол юу ч ярьж хэлээгүй, цаг руу хараад л байгаад байсан. Юм асуухаар надад ямар хамаатай юм гээд уурлаад байсан. Түүнээс хэд хоногийн дараа Х бид 2 ногоон дээр байж байхад Х надад хандаж “О******* ах намайг хүчиндээд байсан” гэхээр нь “үнэн юм уу” гэж асуусан чинь “нээрээ намайг хүчиндээд байсан, хүнд хэлэх юм бол чи онигоонд орно шүү” гэж хэлсэн гэхээр нь би “өвөөд хэллээ” гэсэн чинь “битгий хэлээч гуйя” гээд байхаар нь би хэлээгүйюм...” гэх мэдүүлэг, /хх-ийн 1 дүгээр хавтасны 29-30 дугаар хуудас/
Гэрч Ц.Г 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр гэрчээр өгсөн “... манай гэр бүл буюу эхнэр, 2 хүүхдийн хамт бид 4 Х******* суманд байж байгаад 2020 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хөдөө ногооны талбай дээр ирэхэд Цэндсүрэн гэртээ ганцаараа байсан бөгөөд нээх удалгүй О******* Хг мотоциклийн ард суулгачихсан манай гэрт авчирч өгсөн... Х охин Х.О*******ын хамт ирэхдээ юм дуугарахгүй нэг л сонин харагдаад байсан бөгөөд маргаашаас нь 2 өдөр халуураад “хөл өвдөөд байна. Ээж дээрээ очмоор байна” гэж хэлж ярьдаг байсан... Түүнээс хойш хэд хоногийн дараа Х охин миний охин Мөнхшүрд “О******* намайг хүчиндээд байсан” гэж ярьсан байсан ба бид нар тухайн үед хамгийн түрүүнд Х охины ээжид нь мэдэгдсэн... О*******ыг авчирсны дараа бид нартай юм дуугарахгүй гөлрөөд л суугаад байсан. Уг нь тэгж суудаг хүүхэд биш байгаа юм...Хгийн ээж Х******* нь миний төрсөн дүү, мөн миний төрсөн дүү Э нь Х.О*******ын төрсөн эгч Мөнхтуяагийн нөхөр байгаа юм. Бид нар худ ургийн холбоотой хүмүүс юм. ...Хг төрсөн цагаас нь хойш мэднэ, эмээ, өвөө бид 3 тай хамт амьдардаг байсан хүүхэд юм. Х тархины даралттай гээд юм ойлгох чадвар нь удаан л болохоос биш эрүүл, саруул хүүхэд. Х намайг хүн хүчиндсэн гэж худлаа ярих хүүхэд биш бөгөөд хайр дурлал, бэлгийн харилцаа гээд том хүмүүсийн юм мэдэхгүй. Х хөгжилтэй, яриа хөөрөө сайтай, байнга юм ярьж, инээж явдаг хүүхэд байгаа юм...” гэх мэдүүлэг, /хх-ийн 1 дүгээр хавтасны 37-38 дугаар хуудас/
Гэрч А.А 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр өгсөн “...2020 оны 06 дугаар сард ногооны талбай дээр байдаг гэртээ байж байхад манай охин Мөнхшүр надад манай хойно ногоо тарьдаг О******* ах Хг хувцсыг нь тайлаад хүчиндсэн байна гэж хэлсэн юм. Тэгэхээр нь энэ тухай хадам аав Цэндсүрэнд хэлээд, Улаанбаатарт байдаг ээжид нь утсаар хэлсэн. ...манай гэр бүл буюу Мөнхшүр, Соёмбо, Ганхуяг бид 4 хадам аав Цэндсүрэн, Х нарыг үлдээгээд трактортайгаа Х******* сумын төв руу яваад төвд 3 хоночхоод 2020 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Х******* сумын ногоо тарьдаг талбай дээр ирсэн юм... Бид нарыг очиход хадам аав Цэндсүрэн гэртээ Х байхгүй байсан. Нээх удаагүй байж байтал О******* нь мотоциклтой Хг сундалчихсан ирсэн... Тухайн өдөр Х охин нилээн уравгар, хоёр нүд нь бүлцийсэн уйлсан байдалтай ирсэн, Х тухайн өдрөөс хойш нэг л өөр ээжийгээ санаад байна гээд байсан. Харин тухайн өдөр О******* нь сандарсан байдалтай байсан, бид нартай юу ч дугарахгүй Хг буулгачхаад яваад өгсөн. ...” гэх мэдүүлэг/хх-ийн 1 дүгээр хавтасны 44 дүгээр хуудас/
Гэрч Х.М 2020 оны 07 дугаар сарын 13-ны өдөр өгсөн “...Би С******* аймгийн Х******* сумын хөдөө байдаг ногооны талбай дээрээ 2020 оны 06 дугаар сарын 06-ны өдөр О*******ын хамт байсан. Би юнителийн гар утастай бөгөөд уг өдөр ногооны ченж Баагий гэх хүн рүү гар утсаар холбогдож ярьсан. Тэгээд утсаар яриад зогсож байтал Х гэх охин миний зогсож байсан газар ирээд аниа би дээшээ явах гэж байгаа юм хамт явах уу гэхээр нь манай ар талын айлын охинтой тоглох гэж байгаа юм байхдаа гэж бодоод за за тэгье гэж хэлээд Х охин бид 2 манай гэрт хамт очсон. Бид 2-г манай гэрт очиход арын айл ирээгүй гэр нь цоожтой байсан. Би дахиад гар утсаар ярих шаардлагатай болсон тул дахиад сүлжээ барьдаг газар руу явах гээд Хд эгч нь гар утсаар ярьчхаад ирье гэж хэлээд явах гэхэд Х за за аниа би эндээ байж байя гээд үлдсэн. Би сүлжээ барьдаг газарт очоод ченж, жолооч 2 той гар утсаар ногооныхоо ажлын талаар ярьсан. Би тухайн газарт гар утсаар яриад 10-20 минут орчим болоод зогсож байтал О******* мотоциклынхоо ард Х охиныг гэрт нь буулгаад буцаад ногооныхоо талбай руугаа очсон. Манай гэрээс сүлжээ орж утсаар ярьдаг гэх газар 5 минут орчим явдаг яг нарийн зайг нь бол сайн хэлж мэдэхгүй байна. ...О******* бид 2 нийлээд 2020 оны 06 дугаар сарын 05, 2020 оны 06 дугаар сарын 06-ны өдрүүдэд тус тус усалгаа хийсэн юм. О******* Хг хүргэж өгдөг өдөр бол 2020 оны 06 дугаар сарын 06-ны өдөр байгаа юм. Намайг утсаар яриад явах үед Х, О******* 2 усалгааны хажуу талд гадаа зогсоод үлдсэн. Тухайн өдөр миний дүү О******* бол жинсэн өмд, футболктой харин Хг ямар хувцас өмссөн байсныг сайн санахгүй байна. Ямар ч байсан өмд, цамцтай явж байсан санагдаж байна. Миний дүү О******* нь хүнд тусархаг, хамт олонтойгоо нээлттэй, тамхи хэрэглэдэг, архи уугаад байдаггүй, даруу төлөв, зөв хүмүүжилтэй хүүхэд байгаа юм. ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 1 дүгээр хавтасны 49 дүгээр хуудас/,
Гэрч Д.Ц 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр өгсөн “...Би яг болсон үйл явдлыг бол сайн мэдэхгүй байна. Би Улаанбаатар хотод охин Х*******тэй хамт амьдарч байгаа зээ охин Хг 2020 оны 04 дүгээр сард ногоо тарих үед ханьтай байж байг гэж бодоод С******* аймгийн Х******* сум руу дагуулаад явсан. Миний зээ охин Х бид 2- г Х******* суманд ногооны талбай дээр байх үед хүү Ганхуяг, бэр Атардалай 2 хүүхдээ аваад Х******* сумын төв рүү яваад өгсөн. Би зээ охин Хгийн хамт үлдсэн ба миний охин надаас “...Өвөө би Мөнхцэцэг эгчийнх рүү явчхаад ирье...” гэж хэлэхэд нь тэг тэг гэж хэлээд явуулчихсан юм. Түүнээс хойш Х******* сумын төв рүү явсан Ганхуяг, бэр Атардалай нар хүүхдүүдтэйгээ ирээд мөн О******* гэх залуу миний зээ охин Хг мотоцикл дээр сундалчихсан ирээд буулгаад явсан. Түүнээс хойш хэд хоногийн дараа миний бэр Атардалай надад Хг О******* хүчиндсэн гэж байна гэхээр нь гайхаад зээ охиноосоо худлаа биз дээ гэж асуусан чинь үнэн гээд уйлаад байхаар нь би дахиж асуугаагүй. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, /хх- ийн 1 дүгээр хавтасны 32 дугаар хуудас/,
Гэрч Ө.А 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр өгсөн “...Хтэй өчигдөр таарсан бөгөөд манай гэрт Шүрээтэй ирсэн. Тухайн үед х инээгээд хэвийн харагдаж байсан. Ямар нэг зүйл ярьж хэлээгүй...” гэх мэдүүлэг, /хх- ийн 1 дүгээр хавтасны 35-36 дугаар хуудас/,
Гэрч Ц.Г 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр өгсөн “...Би эхнэр Атардалай, охин Мөнхшүр, 1 настай Соёмбо нарын хамт Дархан-Уул аймагт амьдардаг юм. Манай гэр бүл Х******* сумын Д******* 1 дүгээр баг хөдөө ногооны талбайтай бөгөөд хавар болон зун ерөнхийдөө ногооны талбай дээр өнждөг. Миний эцэг Цэндсүрэн нь Улаанбаатар хотод байж байгаад 2020 оны 04 дүгээр сард ирээд түүнээс хойш хамт ногооны ажил хийгээд байж байсан. Түүнээс хойш 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр манай гэр бүл буюу эхнэр, 2 хүүхдийн хамт бид 4 Х******* суманд байж байгаад 2020 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хөдөө ногооны талбай дээр ирэхэд Цэндсүрэн гэртээ ганцаараа байсан бөгөөд нээх удалгүй О******* Х охиныг мотоциклийн ард суулгачихсан манай гэрт авч ирж өгсөн. Тэгээд О******* манай гэрт шланк өгч байсан Бат-Эрдэнэ гэх залуугаас тамхи аваад өөрийн эзэмшлийн ногооны талбай руу явсан. Х охин О*******ын хамт ирэхдээ юм дугарахгүй нэг л сонин харагдаад байсан бөгөөд маргаашаас нь 2 өдөр халуураад хөл өвдөөд байна, ээж дээрээ очмоор байна гэж хэлж ярьдаг байсан. Бид нар тухайн үед Хг хэлээгүй болохоор ийм зүйл болсон гэж огт төсөөлөөгүй, огт бодоогүй. Түүнээс хойш хэд хоноогийн дараа Х охин миний охин Мөнхшүрд О******* намайг хүчиндээд байсан гэж ярьсан байсан ба бид нар тухайн үед хамгийн түрүүнд Х охины ээжид нь мэдэгдсэн...” гэх мэдүүлэг, /хх- ийн 1 дүгээр хавтасны 37-38 дугаар хуудас/,
Гэрч Ц.Э 2020 оны 08 дугаар сарын 16-ны өдөр өгсөн: “...Х охин бол миний төрсөн дүү Х*******ийн том охин нь байгаа юм. Миний талийгаач ээж Хандаа амьд байх үедээ Хг дагуулж ирдэг байсан. Х охин эмээгээ өнгөрснөөс хойш ер нь бол ирээгүй. Харин О******* бол миний эхнэр Мөнхтуяагийн төрсөн дүү бөгөөд бид нар нэг газар өөр гэрт амьдарцгаадаг юм. Х охин бол хүнтэй харилцахад нээлттэй, бага байхад нь дайрлага дайрсан гэж ярьдаг ба хөл муутай хүүхдээрээ л охин байгаа юм. Хүүхэд ямар байдаг билээ түүн шиг л байдаг. О******* бол ажил төрөлдөө сайн, надад их тусалдаг гайгүй залуу шиг санагддаг...” гэх мэдүүлэг, /хх- ийн 1 дүгээр хавтасны 39 дүгээр хуудас/,
Гэрч Б.О 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр өгсөн “...Би 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Дархан-Уул аймагт Сонгуулийн сурталчилгааны ажил хийхээр орсон юм. Түүнээс хойш миний нөхөр 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Дархан-Уул аймагт орж ирээд шланк авчхаад надтай уулзаад тухайн өдрөө буцаад Х******* сум руу ногооны талбай руу гаа явсан. Түүний маргааш өдөр нь буюу 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр О*******ын “80818182” дугаарын гар утсаар холбогдож ярихад ногооны талбай дээрээ байна гэж ярьж хэлж байсан. Түүнээс хойш гар утсаар холбогдоогүй бөгөөд гэрлүүгээ ярьж асуухад О*******ыг ирээгүй гэхээр нь ногооны талбай дээр байгаа байх гэж бодсон. 2020 оны 6 дугаар сарын 07-ны өдөр О******* өөрийн “80818182” дугаарын гар утсаар миний гар утас руу залгаад “...Би ногооны талбай дээр усалгаагаа хийгээд дуусчихлаа, одоо Дархан-Уул аймаг руу явлаа” гэж хэлээд бид 2 ирэхээр нь уулзахаар болсон юм. Миний нөхөр О******* Дархан-Уул аймагт 17 цагийн үед Дархан-Уул аймагт ирээд бид 2 Дархан-Уул аймагт хоносон. О******* 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр мөн адил Дархан-Уул аймагт хоночхоод маргааш нь буюу 2020 оны 06 дугаар сарын 09- ний өдөр Х******* сумын Могой гэх газарт байрлах гэр лүүгээ нөхөр бид 2 хамт яваад түүнээс хойш хамт байсан юм. Миний нөхөр О*******ын явсан газар гэвэл миний мэдэж байгаагаар ийм байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 1 дүгээр хавтасны 50 дугаар хуудас/,
Монгол Улсын шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
1.Шинжилгээнд ирүүлсэн Х.О*******ын гэх цус нь АВО системээр А/ll/ бүлгийн харьяалалтай байна. ...” гэх дүгнэлт, /хх-ийн 1 дүгээр хавтасны 89 дүгээр хуудас/,
С******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 187 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
1.Б.Хгийн биед баруун гуянд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5.Б.Х бэлгийн боожилт олоогүй байна.
6.Б.Хгийн охин хальс гэмтэлгүй байна.
7.Б.Х нь ямар нэгэн бэлгийн замын халдварт өвчингүй байна...” гэх дүгнэлт, /хх-ийн 1 дүгээр хавтасны 97-98 дугаар хуудас/,
Монгол Улсын шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн 3433 тоот дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
1.Шинжилгээнд ирүүлсэн Х.О*******ын гэх хувцаснууд дээр цус болон үрийн шингэн илрээгүй болно...” гэх дүгнэлт, /хх-ийн 1 дүгээр хавтасны 102 дугаар хуудас/,
Монгол Улсын шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн 3432 тоот дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
1.Шинжилгээнд ирүүлсэн Б.Хгийн гэх цус нь АВО системээр А/l/ бүлгийн харьяалалтай байна...” гэх дүгнэлт, /хх-ийн 1 дүгээр хавтасны 106 дугаар хуудас/,
Монгол Улсын шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн 3430 тоот дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
1.Шинжилгээнд ирүүлсэн хохирогчийн гэх бүх хувцаснууд дээр цус болон үрийн шингэн илрээгүй.
2.Тогтоолд дурьдаагүй эрэгтэй хүний саарал хар алаг дотоожин дээр цус илрээгүй.
3.Дээрх дотоож дээр эр бэлгийн эс илэрсэн болно. ...гэх дүгнэлт, /хх-ийн 1 дүгээр хавтасны 110 дугаар хуудас/,
Дархан Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн сэтгэцийн тасгийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 38/20 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
1.Баттулга овогтой Х нь сэтгэцийн Оюуны хөнгөн хомсдол өвчинтэй болно.
2.Баттулга овогтой Х нь сэтгэцийн Оюуны хөнгөн хомсдол өвчинтэй энэ нь төрлөхийн байх магадлалтай болно. Бүрэн төгс эмчлэгддэггүй болно.
3.Баттулга овогтой Х нь сэтгэцийн Оюуны хөнгөн хомсдол өвчинтэй боловч түүнд эмнэлгийн чанартай албадан эмчилгээ хийлгэх шаардлагагүй болно.
4.Насанд хүрээгүй хохирогч Баттулга овогтой Х нь сэтгэцийн Оюуны хөнгөн хомсдол өвчинтэй боловч болж өнгөрсөн үйл явдлын тухай үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай болно. Б.Х нь өөрийн өгч байгаа мэдүүлгийнхээ мөн чанарыг ухамсарлан ойлгож, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай болно...” гэх дүгнэлт, /хх-ийн 1 дүгээр хавтасны 116 дугаар хуудас/,
С******* аймгийн Х******* сумын эрүүл мэндийн төвийн эмч Х.Эрдэнэцэцэгийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн тодорхойлолтод:
...Б.Х... үзлэгт: Одоо 13 настай, 6 дугаар ангид сурдаг, сарын тэмдэг ирээгүй,. Одоогийн үзлэгт: ...гуя дагаж өвдөлттэй, бага зэрэг толботой хөхөрсөн, цэгчилсэн байдалтай /хөхрөлт нь/, охин хальс нь анхны үзлэгээр таславч нь улайсан, үрэвслийн шинжтэй бага зэрэг. -гадна бэлэг эрхтэн улайж бага зэрэг хаван үүссэн, гар хүргэхгүй хөндүүр учир цаашид ...үзүүлэн онош баталгаажуулах шаардлагатай...” гэх /хх-ийн 1 дүгээр хавтасны 94 дүгээр хуудас/
Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 01 дүгээр хуудас/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, /хх-ийн 03 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, / хх-ийн 04-10 дугаар хуудас/, эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээж авсан тухай тэмдэглэл, /хх-ийн 12 дугаар хуудас/, Насанд хүрээгүй хохирогч Б.Хгийн нас тоолсон тухай тэмдэглэл, /хх-ийн 21 дүгээр хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд
Гэрч Х.М 2020 оны 07 дугаар сарын 13-ны өдөр өгсөн “...Миний дүү О******* нь хүнд тусархаг, хамт олонтойгоо нэгтэй, тамхи хэрэглэдэг, архи уугаад байдаггүй, даруу төлөв, зөв хүмүүжилтэй хүүхэд байгаа юм. ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 1 дүгээр хавтасны 49 дүгээр хуудас/,
Гэрч О.Бат-Эрдэнийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр өгсөн “...Х.О******* бид 2 С******* аймгийн Х******* суманд ерөнхий боловсролын сургуульд 1-9 дүгээр анги хүртлээ хамт суралцсан юм. О******* нь ер нь томоотой,даруухан хүүхэд байсан...” гэх мэдүүлэг,
Гэрч Б.О 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр өгсөн “...Миний нөхөр О******* эрэгтэй хүүхдүүдтэй барилдаж, ноцолдоод байдаг ер нь хамт тоглодог, тамхи татдаг, архийг бол хааяа найзуудтайгаа хэрэглэдэг, архи уухаараа амархан тасардаг, түргэн ууртай хүн байгаа юм...” гэх мэдүүлэг,
С******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 81 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
1.Шинжилгээнд ирүүлсэн гарын хээний дардас шинжилгээнд тэнцэнэ.
2.Шинжилгээнд ирүүлсэн Х.О*******ын гарын хээний дардас нь гарын мөрний нэгдсэн MN0003320006424 дугаараар бүртгэж, санд байгаа эзэн холбогдогч тогтоогдоогүй гарын хээний дардас, эзэнгүй хэргийн гарын мөрүүдтэй тохирохгүй байна.
3.Шинжилгээнд ирүүлсэн Х.О*******ын гарын хээний дардас нь гарын мөрний нэгдсэн санд байгаа хүмүүсийн гарын мөртэй ерөнхий болон хувийн шинж тэмдгээрээ тохирохгүй байна. ...” гэх дүгнэлт,
Монгол Улсын шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
1.Шинжилгээнд ирүүлсэн Х.О*******ын гэх цус нь АВО системээр А/ll/ бүлгийн харьяалалтай байна. ...” гэх дүгнэлт, /хх-ийн 1 дүгээр хавтасны 89 дүгээр хуудас/, Х.О*******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 1 дүгээр хавтасны 144 дүгээр хуудас/, Х.О*******ын зөрчил хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 1 дүгээр хавтасны 145 дугаар хуудас/ зэрэг болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэт шалгаж, тогтоосон байх ба шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Х.О******* нь 2020 оны 06 дугаар сарын 06-ны өдөр С******* аймгийн Х******* сум “Д*******” нэртэй газарт бага насны буюу 13 нас 4 сар 20 хоногтой байсанохин Б.Хг хүчиндэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн
Насанд хүрээгүй хохирогч Б.Хгийн хууль ёсны төлөөлөгч Ц.Х*******ийншүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... тухайн болсон үйл явдлыг мэдэнгүүтээ би охин дээрээ ирсэн. Эмчид үзүүлсэн, охины бэлэг эрхтэн нь улайсан байсан би өөрөө харсан. Энэ явдал миний охины сэтгэл зүйд хүнд туссан.Миний охиныг шүүх хуралд оролцуулна гээд өмгөөлөгч нараас санал гаргаад байхаар нь арга ядаад охиноо авч ирсэн. Гэхдээ би охиндоо С******* явж байгааг хэлээгүй аваад ирсэн, замдаа та С******* явж байна гээд уурлаад надтай юм дугарахгүй, уйлаад ирсэн. Охины сэтгэл зүйд болсон үйл явдал хүнд туссан байгааг арай хийж мартуулж ядаж байхад энд авч ирээд хуралд оруулна гэдэг хэцүү байна, энэ хэргийг хурдан шийдүүлмээр байна. Миний хувьд үнэхээр гомдолтой байна. Эмчилгээний болон бусад зардалд зарцуулсан 2.725.000 төгрөгийн баримт хэрэгт хавсаргаж өгсөн байгаа, энэ зардлаа нэхэмжилнэ...” гэснээр,
Шүүхийн хэлэлцүүлэгт сэтгэцийн шинжээч Д.Өлзийхишиг мэдүүлэхдээ “...Сэтгэцийн дүгнэлт гаргахад сэтгэцийн 3 эмч оролцож гаргадаг, үзүүлэгч Б.Х охин нь оюуны хөнгөн хомсдолтой хүүхэд, Оюуны хөнгөн хомсдолтой хүүхэд нийгэмд байр сууриа эзэлж оролцох чадвартай байдаг, ийм төрлийн хүүхэд сэтгэн бодох чадвар харьцангуй бууралттай байдаг, болсон үйл явдлыг үнэн зөвөөр мэдүүлэх чадвартай, ийм төрлийн хүүхэд хийсвэрлэн дүгнэж ярих боломжгүй, бодит үйл явдлыг ярьдаг. Хүүхдийн сэтгэцийн дүгнэлт гаргахад асуумжууд асууж дүгнэлт гаргадаг, асуумжид хэвийн хариулж, ярилцаж байсан...” гэснээр,
Шүүгдэгч Х.О*******ын 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр яллагдагчаарөгсөн: “.... Би Мөнхцэцэг эгчийг явсны дараа ногооны талбай дээр гарч ногоогоо услах ажил хийсэн. Би ногоо услах ажлыг 1200 цаг хүртэл хийгээд байж байхад Х гээд охин миний төрсөн эгч Мөнхцэцэгтэй хамт алхаад манайх руу ирсэн. Мөнхцэцэг эгч гэртээ ирчхээд нээх удаагүй “Сүлжээтэй газар очоод утсаар ярьчхаад ирье” гэж хэлээд явсан ба Х охиноос “Хамт явах уу” гэж асуусан чинь Х охин “Би явахгүй” гэж хэлээд үлдсэн. Х охин манайд үлдээд миний ногоо усалж байсан ажилд шланкны үзүүрээс татаж өгөөд тусалсан ба миний хажууд ирээд “Хэзээ ирсэн юм бэ, буцаад хэзээ явах юм бэ” зэрэг ойр зуурын асуулт асуусан. Би Хгийн асуусан асуултад хариулт өгсөн. Түүний дараа нэг хэсэг ажилдаа төвлөрөөд Х охиныг анхаараагүй ба ажил хийж байх явцад Бат-Эрдэнэ гэх танил маань Хгийн гэрт ирчихсэн байсныг хараад тамхи байгаа байх гэж бодоод хийж байсан ажлаа түр зогсоогоод гэрийн гадна байсан мотоциклоо унаад явж байтал Х охин манай гэрээс өөрийнхөө гэрийн зүг шороон замаар алхаад явж байсан. Би Х охин дээр очоод “Ард суучих, хүргээд өгье” гэж хэлээд мотоциклийн ард сундалж яваад гэрт нь хүргэж өгсөн юм......” гэх мэдүүлгээр,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Х******* нь мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн “...2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 22 цагийн үед миний ах Ганхуяг надад “...Х, Мөнхшүр 2 сая О******* ах Хг хүчиндсэн гэж яриад байна...” гэж хэлэхийг сонсмогцоо би Улаанбаатар хотоос шууд гараад Х******* суманд ирсэн.Х******* суманд ирээд охин Хтэй уулзсан чинь миний охин надад “...Ээж ээ намайг уучлаарай миний буруу...” гээд уйлаад байсан. Би охиноо тайвшрахаар нь болсон явдлын талаар асуухад “...Би өвөөтэй зэрлэг зулгааж байгаад уйдаад байхаар нь Мөнхцэцэг эгчийнд очоод ирье гэж хэлээд явсан. Очсон чинь О******* ах байсан, Мөнхцэцэг эгчийг утсаар ярих гээд явчихсан гэж хэлээд намайг гэртээ оруулаад орон дээр хэвтүүлээд миний хувцсыг тайлаад өөрийнхөө боовыг гаргачихсан тулгаад байсан. Намайг 2 удаа хүчиндээд чи хүнд хэлэх юм бол онигоо болно шүү, чамайг том болохоор дахиад унтана шүү гэж хэлсэн. Тэгээд намайг мотоциклтой гэрт хүргэж өгөөд яваад өгсөн. Би болсон явдлаа Мөнхшүр гээд найздаа хэлсэн..." гэж ярьсан. ..., О*******ын гэр бүлтэй ямар ч таарамжгүй харилцаа байхгүй, бид нар Мөнхтуяа, Э нарыг гээд хоол ундыг нь зөөдөг, мөнгө шаардлагатай байна гэхэд нь өгдөг, хувцас хунар өгдөг сайхан харилцаатай болохоос бидний дунд таарамжгүй харилцаа огт байхгүй...маш их гомдолтой байна...” гэх мэдүүлгээр,
Насанд хүрээгүй хохирогч Б.Хгийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хохирогчоор өгсөн: “...би өвөө Ц хамт зэрлэг зулгааж байгаад уйдаад байсан болохоор Оконо буюу Мөнхцэцэг эгчийн гэрийн ард байдаг хүүхэд ирчихсэн байгаа байхдаа хамт тоглодог юм уу гэж бодоод өвөө Цэндсүрэнгээс Өвөө би Оконо эгчийн рүү явж жаахан тоглочхоод ирье...” гэж асуусан чинь манай өвөө Цэндсүрэн надад “...за за тэгвэл хурдан ирээрэй..” гэж хэлсэн. Би зэрлэг зулгааж байгаад Оконо /Мөнхцэцэг/ эгчийн гэр лүү явж байхад Мөнхцэцэг эгчтэй тааралдаад бид хоёр хамт гэр лүү нь явсан.Намайг Оконо эгчийн гэрт очиход ард талд байдаг охин хүүхэд ирээгүй, хүн байхгүй байхаар нь Оконо эгчийн гэр рүү ороход Оконо эгч надад хандаж “...Би хүнтэй утсаар ярьчхаад ирье гэж хэлээд гараад явсан....Тэр үед О******* ах ногооны талбай дээр харагдсан ба Намайг Оконо /Мөнхцэцэг/ эгчийн гэрт байдаг ганц орон дээр сууж байхад О******* ах ороод ирсэн юм О******* ах намайг орон дээр сууж байхад орж ирээд миний сууж байсан орон дээр миний хажуу талд суугаад намайг өвөр дээрээ гаргаж суулгахаар нь би О******* ахад хандаж “...Болиоч ээ та... гэж хэлсэн чинь О******* ах ямар нэг зүйл хэлээгүй. Түүний дараа О******* ах намайг өвөр дээрээ суулгаж байгаад өвөр дээрээсээ буулгаад орон дээр дээшээ харуулж хэвтүүлээд миний өмссөн байсан хувцсыг бүгдийг нь тайлаад 2 хөлийг минь дэлгээд миний дээр гараад хэвтчихсэн.... О******* ах миний дээр гарах үед өмдөө тал тайлсан харагдсан ба боожгой нь ил гарсан байсан юм. Тэгээд О******* ах өөрийн боожгойг миний боожгой руу тулгаад байх шиг байсан ба тухайн үед миний 2 хөлийн салтаа хэсгээр маш их өвдөж байсан. Миний салтаа хэсгээр их өвдөөд байсан болохоор би О******* ахад хандаж “...Болиоч ээ та..." гээд хэлсэн чинь О******* ах надад “...Чамайг том болохоор 2 лаа унтана шүү, чи хүнд хэлэх юм бол өөрөө л онигоонд орно..." гэж хэлээд миний дээрээс боссон. Би О******* ахыг боссоны дараа хувцсаа өмсөөд гэрээс нь гараад гэрлүүгээ алхаж явтал О******* ах миний араас мотоциклтойгоо ирээд намайг ардаа сундлаад өвөө Цэндсүрэн дээр хүргэж өгсөн. Намайг өвөө Цэндсүрэн дээр очиход Х*******ын төв явсан Ганхуяг ах, Атардалай эгч, Мөнхшүр нар ирсэн байсан. Би болсон явдлын талаар хэнд ч хэлээгүй нуугаад орхисон юм...тухайн өдрөө хэнд ч хэлээгүй ба хэд хоногийн дараа Ганхуяг ахын охин, миний найз Мөнхшүртэй хамт явж байгаад Мөнхшүрд О******* ах намайг хүчиндээд байсан гэж хэлсэн чинь Мөнхшүр надад хандаж үнэн юм уу, ямар балиар юм бэ, би очиж өвөөд хэллээ гэхээр нь айсандаа болоод өвөөд битгий хэлээрэй тэгэх үү гээд гуйгаад хэнд ч хэлээгүй нуусан юм. Хэд хоногийн дараа М ээж Атардалай эгчид О******* ах намайг хүчиндээд байсан гэж хэлсэн чинь Атардалай эгч ямар муухай юм бэ гэж хэлж байхад Мөнхшүр мэдэж байсан болохоор бид 2 хамт Атардалай эгчид хэлсэн. Тэгээд манай ээж Х******* мэдээд Х******* суманд ирсэн юм. ...би О******* ахыг манай гэр бүлийн хамаатан гэж боддог юм. ... өмнө нь намайг огт оролдож байгаагүй, ...би хүчиндэх, бэлгийн харилцаанд орох гэдгийг ялгаж мэдэхгүй, тухайн үед бол О******* ах өөрийнхөө боожгойг миний боожгой руу хийх гээд тулгаад байсан, миний хоёр хөлний салтаагаар маш их өвдөж байсан. ...О******* ах намайг цохиж зодсон, айлган сүрдүүлсэн зүйл байхгүй, ...О******* ах надад том болохоор чинь хоёулаа унтана шүү гэж хэлсэн. Би өвөө Цэндсүрэн, ээж Х******* нараас айсандаа болоод болсон явдлын талаар хэлж чадаагүй. О******* ах миний салтааруу боожгойгоо тулгасны маргаашаас эхлээд миний гуя өвдөж эхэлсэн...” гэх мэдүүлгээр,
Насанд хүрээгүй гэрч Г.М 2021 оны 06 дугаар сарын 12-ны өдөр өгсөн “...Х бид 2 багаасаа цуг өссөн хамаатны хүүхдүүд байгаа юм. ...Манай гэр бүл Х******* сумын төвд байж байгаад хөдөө гэртээ очиход О******* ах Хг мотоциклтой сундалж ирээд буулгачхаад яваад өгсөн. Х уг нь бол байнга юм ярьж инээдэг хүүхэд байгаа юм тэр өдөр бол юу ч ярьж хэлээгүй, цаг руу хараад л байгаад байсан. Юм асуухаар надад ямар хамаатай юм гээд уурлаад байсан. Түүнээс хэд хоногийн дараа Х бид 2 ногоон дээр байж байхад Х надад хандаж “О******* ах намайг хүчиндээд байсан” гэхээр нь “үнэн юм уу” гэж асуусан чинь “нээрээ намайг хүчиндээд байсан, хүнд хэлэх юм бол чи онигоонд орно шүү” гэж хэлсэн гэхээр нь би “өвөөд хэллээ” гэсэн чинь “битгий хэлээч гуйя” гээд байхаар нь би хэлээгүйюм...” гэх мэдүүлгээр,
Гэрч Ц.Г 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр гэрчээр өгсөн “... манай гэр бүл буюу эхнэр, 2 хүүхдийн хамт бид 4 Х******* суманд байж байгаад 2020 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хөдөө ногооны талбай дээр ирэхэд Цэндсүрэн гэртээ ганцаараа байсан бөгөөд нээх удалгүй О******* Хг мотоциклийн ард суулгачихсан манай гэрт авчирч өгсөн... Х охин Х.О*******ын хамт ирэхдээ юм дуугарахгүй нэг л сонин харагдаад байсан бөгөөд маргаашаас нь 2 өдөр халуураад “хөл өвдөөд байна. Ээж дээрээ очмоор байна” гэж хэлж ярьдаг байсан... Түүнээс хойш хэд хоногийн дараа Х охин миний охин Мөнхшүрд “О******* намайг хүчиндээд байсан” гэж ярьсан байсан ба бид нар тухайн үед хамгийн түрүүнд Х охины ээжид нь мэдэгдсэн... О*******ыг авчирсны дараа бид нартай юм дуугарахгүй гөлрөөд л суугаад байсан. Уг нь тэгж суудаг хүүхэд биш байгаа юм...Хгийн ээж Х******* нь миний төрсөн дүү, мөн миний төрсөн дүү Э нь Х.О*******ын төрсөн эгч Мөнхтуяагийн нөхөр байгаа юм. Бид нар худ ургийн холбоотой хүмүүс юм. ...Хг төрсөн цагаас нь хойш мэднэ, эмээ, өвөө бид 3 тай хамт амьдардаг байсан хүүхэд юм. Х тархины даралттай гээд юм ойлгох чадвар нь удаан л болохоос биш эрүүл, саруул хүүхэд. Х намайг хүн хүчиндсэн гэж худлаа ярих хүүхэд биш бөгөөд хайр дурлал, бэлгийн харилцаа гээд том хүмүүсийн юм мэдэхгүй. Х хөгжилтэй, яриа хөөрөө сайтай, байнга юм ярьж, инээж явдаг хүүхэд байгаа юм...” гэх мэдүүлэг,
Гэрч А.А 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр өгсөн “...2020 оны 06 дугаар сард ногооны талбай дээр байдаг гэртээ байж байхад манай охин Мөнхшүр надад манай хойно ногоо тарьдаг О******* ах Хг хувцсыг нь тайлаад хүчиндсэн байна гэж хэлсэн юм. Тэгэхээр нь энэ тухай хадам аав Цэндсүрэнд хэлээд, Улаанбаатарт байдаг ээжид нь утсаар хэлсэн. ...манай гэр бүл буюу Мөнхшүр, Соёмбо, Ганхуяг бид 4 хадам аав Цэндсүрэн, Х нарыг үлдээгээд трактортайгаа Х******* сумын төв руу яваад төвд 3 хоночхоод 2020 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Х******* сумын ногоо тарьдаг талбай дээр ирсэн юм... Бид нарыг очиход хадам аав Цэндсүрэн гэртээ Х байхгүй байсан. Нээх удаагүй байж байтал О******* нь мотоциклтой Хг сундалчихсан ирсэн... Тухайн өдөр Х охин нилээн уравгар, хоёр нүд нь бүлцийсэн уйлсан байдалтай ирсэн, Х тухайн өдрөөс хойш нэг л өөр ээжийгээ санаад байна гээд байсан. Харин тухайн өдөр О******* нь сандарсан байдалтай байсан, бид нартай юу ч дугарахгүй Хг буулгачхаад яваад өгсөн...”
Гэрч Х.М 2020 оны 07 дугаар сарын 13-ны өдөр өгсөн “...Би С******* аймгийн Х******* сумын хөдөө байдаг ногооны талбай дээрээ 2020 оны 06 дугаар сарын 06-ны өдөр О*******ын хамт байсан. Би юнителийн гар утастай бөгөөд уг өдөр ногооны ченж Баагий гэх хүн рүү гар утсаар холбогдож ярьсан. Тэгээд утсаар яриад зогсож байтал Х гэх охин миний зогсож байсан газар ирээд аниа би дээшээ явах гэж байгаа юм хамт явах уу гэхээр нь манай ар талын айлын охинтой тоглох гэж байгаа юм байхдаа гэж бодоод за за тэгье гэж хэлээд Х охин бид 2 манай гэрт хамт очсон. Бид 2-г манай гэрт очиход арын айл ирээгүй гэр нь цоожтой байсан. Би дахиад гар утсаар ярих шаардлагатай болсон тул дахиад сүлжээ барьдаг газар руу явах гээд Хд эгч нь гар утсаар ярьчхаад ирье гэж хэлээд явах гэхэд Х за за аниа би эндээ байж байя гээд үлдсэн. ...О******* бид 2 нийлээд 2020 оны 06 дугаар сарын 05, 2020 оны 06 дугаар сарын 06-ны өдрүүдэд тус тус усалгаа хийсэн юм. О******* Хг хүргэж өгдөг өдөр бол 2020 оны 06 дугаар сарын 06-ны өдөр байгаа юм. ...” гэх мэдүүлгээр,
Гэрч Д.Ц 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр өгсөн “...миний охин надаас “...Өвөө би Мөнхцэцэг эгчийнх рүү явчхаад ирье...” гэж хэлэхэд нь тэг тэг гэж хэлээд явуулчихсан юм. Түүнээс хойш Х******* сумын төв рүү явсан Ганхуяг, бэр Атардалай нар хүүхдүүдтэйгээ ирээд мөн О******* гэх залуу миний зээ охин Хг мотоцикл дээр сундалчихсан ирээд буулгаад явсан. Түүнээс хойш хэд хоногийн дараа миний бэр Атардалай надад Хг О******* хүчиндсэн гэж байна гэхээр нь гайхаад зээ охиноосоо худлаа биз дээ гэж асуусан чинь үнэн гээд уйлаад байхаар нь би дахиж асуугаагүй...” гэх мэдүүлгээр,
Гэрч Ц.Г 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр өгсөн “... 2020 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хөдөө ногооны талбай дээр ирэхэд Цэндсүрэн гэртээ ганцаараа байсан бөгөөд нээх удалгүй О******* Х охиныг мотоциклийн ард суулгачихсан манай гэрт авч ирж өгсөн. Тэгээд О******* манай гэрт шланк өгч байсан Бат-Эрдэнэ гэх залуугаас тамхи аваад өөрийн эзэмшлийн ногооны талбай руу явсан. Х охин О*******ын хамт ирэхдээ юм дугарахгүй нэг л сонин харагдаад байсан бөгөөд маргаашаас нь 2 өдөр халуураад хөл өвдөөд байна, ээж дээрээ очмоор байна гэж хэлж ярьдаг байсан. Бид нар тухайн үед Хг хэлээгүй болохоор ийм зүйл болсон гэж огт төсөөлөөгүй, огт бодоогүй. Түүнээс хойш хэд хоноогийн дараа Х охин миний охин Мөнхшүрд О******* намайг хүчиндээд байсан гэж ярьсан байсан ба бид нар тухайн үед хамгийн түрүүнд Х охины ээжид нь мэдэгдсэн. ...” гэх мэдүүлгээр,
С******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 187 дугаартай шинжээчийн ...
1.Б.Хгийн биед баруун гуянд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5.Б.Х бэлгийн бойжилт олоогүй байна.
6.Б.Хгийн охин хальс гэмтэлгүй байна.
7.Б.Х нь ямар нэгэн бэлгийн замын халдварт өвчингүй байна. ...” гэх дүгнэлтээр
Монгол Улсын шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн 3430 тоот...
1.Шинжилгээнд ирүүлсэн хохирогчийн гэх бүх хувцаснууд дээр цус болон үрийн шингэн илрээгүй.
2.Тогтоолд дурьдаагүй эрэгтэй хүний саарал хар алаг дотоожин дээр цус илрээгүй.
3.Дээрх дотоож дээр эр бэлгийн эс илэрсэн болно. ...гэх дүгнэлтээр,
Дархан Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн сэтгэцийн тасгийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 38/20 тоот шинжээчийн ...
1.Баттулга овогтой Х нь сэтгэцийн Оюуны хөнгөн хомсдол өвчинтэй болно.
2.Баттулга овогтой Х нь сэтгэцийн Оюуны хөнгөн хомсдол өвчинтэй энэ нь төрлөхийн байх магадлалтай болно. Бүрэн төгс эмчлэгддэггүй болно.
3.Баттулга овогтой Х нь сэтгэцийн Оюуны хөнгөн хомсдол өвчинтэй боловч түүнд эмнэлгийн чанартай албадан эмчилгээ хийлгэх шаардлагагүй болно.
4.Насанд хүрээгүй хохирогч Баттулга овогтой Х нь сэтгэцийн Оюуны хөнгөн хомсдол өвчинтэй боловч болж өнгөрсөн үйл явдлын тухай үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай болно. Б.Х нь өөрийн өгч байгаа мэдүүлгийнхээ мөн чанарыг ухамсарлан ойлгож, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай болно. ...” гэх дүгнэлтээр,
С******* аймгийн Х******* сумын эрүүл мэндийн төвийн эмч Х.Эрдэнэцэцэгийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн тодорхойлолтод:
...Б.Х... үзлэгт: Одоо 13 настай, 6 дугаар ангид сурдаг, сарын тэмдэг ирээгүй,. Одоогийн үзлэгт: ...гуя дагаж өвдөлттэй, бага зэрэг толботой хөхөрсөн, цэгчилсэн байдалтай /хөхрөлт нь/, охин хальс нь анхны үзлэгээр таславч нь улайсан, үрэвслийн шинжтэй бага зэрэг. -гадна бэлэг эрхтэн улайж бага зэрэг хаван үүссэн, гар хүргэхгүй хөндүүр учир цаашид ...үзүүлэн онош баталгаажуулах шаардлагатай...” гэх/хх-ийн 1 дүгээр хавтасны 94 дүгээр хуудас/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, /хх-ийн 03 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, / хх-ийн 04-10 дугаар хуудас/, Насанд хүрээгүй хохирогч Б.Хгийн нас тоолсон тухай тэмдэглэл, /хх-ийн 21 дүгээр хуудас/, зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогдсон байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлд “Хүчиндэх” гэмт хэргийг хуульчилж “...хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон...” гэж, үндсэн шинжийг, мөн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн” бол гэж гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг тус тус зааж өгчээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн тайлбарт “Энэ хуульд заасан бага насны хүүхэд гэж арван дөрвөн насанд хүрээгүй хүүхдийг ойлгоно” гэж,
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн тайлбарт: “Бага насны хүүхдийн эсрэг энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцоход энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар үйлдсэн байхыг шаардахгүй” гэж тус тус заасан.
Хохирогч Б.Х нь гэмт хэрэг үйлдэгдэх үед 13 нас, 4 сар, 20 хоногтой байсан нь түүний төрсний гэрчилгээний хуулбар хувь, төрсний бүртгэлийн лавлагаа, нас тоолсон тэмдэглэл зэргээр нотлогдож байна.
Шүүгдэгч нь хохирогчийг бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж, бага насны хүүхэдтэй бэлгийн харилцаанд орохыг завдсан нь зан заншил, ёс суртахууны хувьд цээрлэх хэм хэмжээ, өөрийн үйлдэл нь хууль бус шинжтэй болохыг мэдэж, ухамсарлаж түүнийг хүсч үйлдэж, хохирогчийн сэтгэл зүйн болон бие махбодийн хохиролд зориуд хүргэсэн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Шүүгдэгч Х.О******* нь Б.Хг бага насны буюу 13 настай гэдгийг мэдсээр байж бэлгийн харилцааны шинжтэй үйлдлийг санаатай хийхийг завдсан, гэмт хэрэг нь шүүгдэгчийн хүсэл зоригоос үл хамааран төгсөөгүй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн хохирогчийн мэдүүлэг, цаг хугацааны хувьд гэмт хэргийг төгсгөх нөхцөл боломж бүрдээгүй нөхцөл байдлыг мэдүүлсэн гэрчүүдийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон нь шүүгдэгч Х.О*******ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан зүйлчилсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Хүчиндэх гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангасан, шүүгдэгч нь “Бага насны хүүхдийг хүчиндэхийг завдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон, гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч Х.О******* нь хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, бэлгийн харилцааны шинжтэй үйлдэл хийж, хүчиндэх гэмт хэргийг завдсан үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдал болон хүүхдийн эрхэд халджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь насанд хүрээгүй хохирогч сэтгэцийн хувьд оюуны хөнгөн зэргийн хомсдолтой, хэргийн талаар зөрүүтэй мэдүүлсэн, бодит байдлын талаар үнэн зөв мэдүүлээгүй гэж мэтгэлцсэн ч насанд хүрээгүй хохирогч нь хэрэгт гэрчээр, хохирогчоор удаа дараа мэдүүлэг өгөхдөө болсон бодит байдлыг өөрийнхөө ойлгоцоор мэдүүлсэн нь хэргийн талаар эрс зөрүүтэй мэдүүлсэн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд хохирогчийг сэтгэцийн хувьд оюуны хөнгөн зэргийн хомсдолтой ч болсон бодит байдлын талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай гэж сэтгэцийн шинжээч дүгнэж, сэтгэцийн хувьд энэ төрлийн хүүхэд хийсвэрлэн зохиож ярих боломжгүй байдаг онцлогтой, хохирогч болсон бодит байдлыг үнэн зөвөөр нь ярих чадвартай гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн, гэмт хэрэг үйлдэгдсэний 6 хоногийн дараа эмэгтэйчүүдийн эмч үзлэг хийж хүүхдийн гуя хэсэгт хөхрөлттэй, бэлэг эрхтэн нь хаван үүссэн, эмзэглэлтэй байгааг тодорхойлж, энэ талаар шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр баталгаажсан, гэмт хэрэг үйлдэгдэх үед бага насны хохирогч Б.Х, шүүгдэгч Х.О******* нараас өөр хүн байгаагүй зэрэг хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын Х.О*******ыг гэм буруугүй гэх санал дүгнэлт нь үгүйсгэгдэж байна гэж үзэх үндэслэлтэй байна.
Мөн бусад нөхцөл байдлыг ярьж мэдүүлсэн ...тоглох хүн хайж айлд очсон, Мөнхцэцэг эгч утсаар ярих гээд явсан, ногооны талбайд ажиллаж байсан О******* ах мотоциклтой гэрт хүргэж өгсөн, Х******* сумруу явсан байсан ах дүү нар нь буцаад очиход ирсэн байсан ...гэх зэрэг зэрэг нөхцөл байдлуудыг ярьж мэдүүлсэн хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогджээ.
Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд бага насны буюу 13 настай хохирогч Б.Х нь болоогүй үйл явдлыг болсон мэтээр ярьж мэдүүлж, мөрдөн байцаалт явагдсан талаар гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг үгүйсгэн ярьж, дүгнэж байгаа шүүгдэгч, түүний өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч нарыншүүгдэгчийн гэм буруугийн санал, дүгнэлтүүд нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгах үүрэгтэй,
505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, ... зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.
506 дугаар зүйлийн 506.1 дэх хэсэгт “ Арван зургаан нас хүрээгүй бөгөөд цалин, хөлс, орлогогүй иргэний эрүүл мэндэд гэм хор учруулсан бол гэм хор учруулсан этгээд нь ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зардлыг энэ хуулийн 505.1-д зааснаар нөхөн төлнө.” Гэж тус тус заасан.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Х*******ээс хавтаст хэрэгт баримтаар 485.580 төгрөгийн хохирол, шүүхийн хэлэлцүүлэгт баримтаар 305.300 төгрөгийн хохирлын баримт тус тус гаргаж өгч буюу 790.880 төгрөг нэхэмжилснийг шүүх хангах үндэслэлтэй гэж үзэж, харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс өмгөөлөгчийн зардалд 2.000.000 төгрөг нэхэмжилснийг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь гэмт хэргийн улмаас цаашид гарах гэм хор, хохиролтой холбоотой зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Гэм буруугийн шүүх хуралдаан завсарласны дараа шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын саналаар хохирол нөхөн төлөх 5 хоногийн завсарлага авч, шүүхээс гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохиролд тооцож тогтоосон 790.880 төгрөгийг шүүгдэгч нь хохирогчийн дансанд шилжүүлсэн болно.
Ял, эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарим”-ын дагуу шүүгдэгч Х.О******* нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд;
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болгосон.
Шүүгдэгч Х.О*******ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэн.
Шүүгдэгч Х.О*******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Х.О*******ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 9.2-т заасан “Өршөөлд хамруулахгүй” гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүгдэгч Х.О*******ад үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн санаатай үйлдэл, хувийн байдал зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/-н жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.О*******ын энэ хэргийн улмаас 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 6 хоногийг түүний эдлэх ялаас хасаж тооцож, энэхэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Х.О*******ад урьд авсан хувийн баталгаа гарган таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц С******* аймаг дахь цагдаагийн газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй Х.О******* болон Б.Хгийн хувцсыг устгах нь хуульд нийцнэ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Х******* овогт Х******* О*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдэхийг завдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.О*******ад 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэл оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Х.О*******ад оногдуулсан 6 /зургаа/-н жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Х.О*******ын энэ хэрэгт 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 6 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5.Шүүгдэгч Х.О*******ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6.Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирүүлсэн эд хөрөнгөгүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
7.Иргэний хуулийн 497-р зүйлийн 497.1, 505-р зүйлийн 505.1, 506-р зүйлийн 506.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Х.О******* нь гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 790.880 төгрөгийг нөхөн төлснийг дурьдаж, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь гэмт хэргийн улмаас цаашид гарах гэм хор, хохиролтой холбоотой зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, С******* аймаг дахь цагдаагийн газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй Х.О******* болон Б.Х нарын хувцсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг даалгасугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор С******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.