| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэмжидийн Нолхоосүрэн |
| Хэргийн индекс | 175/2018/0194/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/199 |
| Огноо | 2018-09-12 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | М.Энхбаатар |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 2018/ШЦТ/199
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч М.Энхбаатар
Нарийн бичгийн дарга Б.Намуунзул нар оролцов.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Д.Б****** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1831002000183 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 19** оны 02 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, цэргийн команд тактикийн мэргэжилтэн мэргэжилтэй, Ам бүл 2 эхнэрийн хамт Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар баг *** тоотод оршин суух, Эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Б****** овогт Д********* Б******** /РД: М********/
Холбогдсон хэргийн талаар:
Тодорхойлох нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт доорх нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Б******** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би өөрийн гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Маргах зйүл байхгүй...” гэх мэдүүлэг
Хохирогч Ч.Ж****** 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2018 оны 06 дугаар сарын 23-ны өдөр би өөрийн хуурай дүү болох Д.Б******* халиаранд явахаар ярьсан байсан юм. Маргааш нь бид хоёр сумын төвөөс хөдлөөд Д.Б****** таньдаг айлд орж ногооны архинаас бага зэрэг уугаад цааш явж байхад Хандгайт явдаг зам руу явж байхад гэнэт мотоцикл мургинаад замын хойд талын тэмдэгний шон мөргөөд цааш хэсэг яваад замын эсрэг урсгалд орж онхолдсон. ....миний толгойд зөөлөн эдийн гэмтэл учирсан. Зүүн нүдний дээд хэсгээс хацар хүртэл язарч оёдол тавиулсан. Баруун гар шуу, гарын ар хэсгээр халцарсан. Зүүн хөлний тойгны уулзвар хэсгээр няцарсан. Ялтас тавьж хадуулсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дугаар тал/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 08-09 тал/
Шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн №40 дугаартай:
1.”Зам тээврийн осол” гэдэг нь зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь бие эрүүл мэнд хохирох тээврийн хэрэгсэл болон замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд материалын хохирол учрах явдал тул зам тээврийн осол мөн.
2.Д.Б****** нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “..Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 9.2-д заасан Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээг авна гэсэн заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах нөхцлийг бүрдүүлсэн гэж үзэж дүгнэлтийг гаргав.
3.Жолооч Д.Б******* жолочийн лавлагаа хийхэд А ангилалтай 1129637 дугаарын мотоцикл жолоодох эрхийн үнэмлэхтэй, хүчинтэй байх тул лавлагааг хавсаргав...” гэх дүгнэлт /хх-ийн 29 дугаар тал/
Шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн №8353 дугаартай:
“1.Ч.Ж****** биед зүүн дунд чөмөгт ясны доод булуунд сэлтэрсэн хугарал, хугарал засах мэс заслын дараах байдал, зүүн гуя, өвдөг, шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нүүрэнд шарх, баруун хацархоёр шуу, сарвуунд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй ..” гэх дүгнэлт /хх-ийн 34 дугаар тал/
Хохирогч Ч.Ж****** Гэмтэл согог, сэргээн засах үндэсний төвд хэвтэж эмчлүүлсэн эмчилгээний баримтууд /хх-ийн 40-73 тал/
Д.Б******** 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 78-79 дугаар тал/
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, хуулбар /хх-ийн 82-83 дугаар тал/
Хохирогчоос гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл гомдол саналгүй талаарх гаргасан тодорхойлолт /хх-ийн 91 дугаар тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи нотлох
баримтуудыг дүгнэхэд
Шүүгдэгч Д.Б****** нь 2018 оны 06 дугаар сарын 24-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт байрлах Хандгайт гэх газарт БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Даюун маркийн улсын дугааргүй мотоцикл жолоодон замын хөдөлгөөнд оролцох явцдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 9.2-д заасан заалтуудыг зөрчин зам тээврийн осол гаргаж иргэн Ч.Ж******* биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдлоо.
Үүнд; Хохирогч Ч.Ж****** мөрдөн байцаалтын шатанд өгсөн /хх-ийн 20-21 тал/ мэдүүлэг, шүүх эмнэлэгийн шинжээч эмчийн гэмтлийн зэрэг тогтоосон 8353 тоот дүгнэлт /хх-ийн 34/, зам тээврийн ослын талаар гаргасан шинжээчийн 40 тоот дүгнэлт /хх-ийн 29/ болон хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 05-07 тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 08-09 тал/ зэрэг болно.
Тухайн хэрэгт хохирогчийн өгсөн мэдүүлэг, шинжээчдийн дүгнэлтүүдээр шүүгдэгч Д.Б****** нь “... Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “..Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 9.2-д заасан Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээг авна....” гэсэн заалтыг зөрчиж Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт орших Хандгайт гэх нэртэй газарт улсын дугааргүй мотоцикл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ осолдож зорчигч******* эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь нотлогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд дээрх хохирогчийн мэдүүлэг, шинжээчдийн дүгнэлтүүдийг шүүх үнэн зөв гэж үзэв.
Шүүгдэгч Д.Б******* холбогдох хэрэгт Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь хуулийн зүйлчлэл тохирсон, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Д.Б******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан “...авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих...” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Д.Б******* нь Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, уг гэмт хэргийн улмаас бодит учирсан хохирол төлбөрийг нөхөн төлсөн, хохирогч уг гэмт хэргийн улмаас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж байгаа зэргийг харгалзан үзэж дээрх зүйл заалтанд заасан торгуулийн ялын доод хэмжээгээр оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Д.Б****** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхээс оногдуулах торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхүүлэхээр тогтов.
Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2 дугаар зүйлийн 4, 36.8 дугаар зүйлийн 1, 4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Б******** овогт Д********* Б******** мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б******* овогт Д********* Б******* 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Д.Б******* оногдуулсан 450.000 төгрөгийн торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Д.Б****** торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Ялтан Д.Б****** энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Ялтан Д.Б****** урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ