| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заяндүүгийн Ганчимэг |
| Хэргийн индекс | 139/2020/00430/И |
| Дугаар | 139/ШШ2020/00473 |
| Огноо | 2020-06-25 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 139/ШШ2020/00473
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Нэхэмжлэгч: Л.М-ын нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.М-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Цэрэннадмид нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.М- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1966 онд төрсөн, эрэгтэй, энэ жил 54 настай. 1984 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс 1987 оны 6 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл цэргийн алба хаасан. 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын "Хөгжил" нэгдэлд хоньчноор, 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 19-ний өдөр хүртэл "Хөгжил" нэгдэлд адуучнаар, 1992 оны 2 дугаар сарын 19-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ийг хүртэл "Хөгжил" ХК-д адуучнаар ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр нөхөн бичилттэй учир тулгах баримт олдохгүй байгаа тул хамт ажмллаж байсан хүмүүсийн гэрчийн мэдүүлэг, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, зураг зэргийг үндэслэн 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Эрдэнэдалай сумын "Хөгжил" нэгдэлд хоньчноор, 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 19-ний өдөр хүртэл "Хөгжил" нэгдэлд малчнаар, 1992 оны 2 дугаар сарын 19-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл "Хөгжил" хувьцаат компанид адуучнаар ажиллаж байсныг тус тус сэргээн тогтоож өгнө үү гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.М- нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Л.М-т Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын “Хөгжил” нэгдлээс 1989.11.21-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр нөхөн бичилтийн зөрчилтэй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, зохигчийн тайлбар, Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2020.05.08-ны өдрийн 313 дугаартай “Эрдэнэдалай сумын 4 дүгээр багийн иргэн Л.М-ын 1980 оны хөдөлмөрийн дэвтэр нөхөн бичилтийн зөрчилтэй тул 1982.06.01-1984.06.01, 1987.07.01-1992.12.31-ний хооронд ажилласан жилийг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай байна” гэх албан бичиг /хх-3 дугаар хуудас/, Архивын тасгийн “Тус архивын сан хөмрөгт Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын "Хөгжил" нэгдэлд 1982 оны 7 сараас 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан тухай баримт байхгүй учир Л.М-тай холбогдох лавлагааг гаргах боломжгүй байна” гэх тодорхойлолт /хх-4 дүгээр хуудас/, Татварын хэлтсийн 2020.05.08-ны өдрийн 08/535 дугаартай “Эрдэнэдалай сумын "Хөгжил" нэгдэл нь 1955 оны 8 дугаар сарын 24-нд байгуулагдсан бөгөөд 1991 оны 3 дугаар сарын 12-нд улсын бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаад 1992 оны 2 дугаар сарын 19-нд "Хөгжил" хувьцаат компани, 1996 оны 4 дүгээр сарын 18-нд “Далайн хөгжил” хоршоо болон өөрчлөгдсөн болно” гэх тодорхойлолт /хх-5 дугаар хуудас/-оор тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт зааснаар шүүх тухайн нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан Батлан хамгаалан яамны Батлан хамгаалахын төв архивын 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 2809 дугаартай лавлагааны хуулбар /хх-7 дугаар хуудас/,
- Лувсандагвын Манлайбаатарт 1989 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын "Хөгжил" нэгдлээс олгосон “1982 оны нэгдлийн даргын 7 дугаар сарын 01-ний өдрийн 69 дүгээр тушаалаар 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс Рашаант бригадад малчнаар” гэх бичилт бүхий 1982 оны 6 дугаар сарын ажилласан хоногийг бичсэн, 1982 оны 7 сараас 1984 оны 6 сар, 1987 оны 7 сараас 1990 оны 12 сар дуустал хугацааны ажилласан хоног, олгосон хөдөлмөрийн хөлсийг бичиж уг хөлсийг олгосон тамга дарж баталгаажуулсан хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-8-10 дугаар хуудас/,
- Лувсандагвын Манлайбаатарт Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын "Хөгжил" нэгдлээс 1992 оны 3 дугаар сарын 18-ны өдөр олгосон 1991 оны 1 сараас 1992 оны 12 сар дуустал хугацааны ажилласан хоног, олгосон хөдөлмөрийн хөлсийг бичиж уг хөлсийг олгосон тамга дарж баталгаажуулсан хөдөлмөрийн хуулбар /хх-11-12 дугаар хуудас/,
- Гэрч Н.Ёндонжамцын “...Би 1975 оноос 1995 он хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын "Хөгжил" нэгдэлд жолоочоор ажилладаг байсан. Л.М- 1982 оноос Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын "Хөгжил" нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн. Л.М- нь бага мал малладаг, Эрдэнэдалай сумын Рашаант бригадын Сонорын шанд, Алагийн бууц гэх газруудаар нутагладаг байсан. Л.М- нь 1992 оныг дуустал буюу хувьчлал тартал мал малласан хүн...” гэх мэдүүлэг /хх-19 дүгээр хуудас/, гэрч Г.Дашбалдангийн “...Би 1987 оны 7 сараас Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Мал эмнэлгийн тасгийн эрхлэгч, их эмчээр 1999 онд мал эмнэлгийн тасаг хувьчлагдах хүртэл ажилласан. Түүнээс хойш 2018 он хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд хувийн мал эмнэлэг ажиллуулсан. Л.М- нь 1987 онд намайг Эрдэнэдалай суманд очиход цэргээс халагдаж ирээд Хөгжил нэгдэлд малчнаар ажилладаг хүн байсан. Л.М- нь Хөгжил нэгдэл тартал малчнаар ажилласан. Л.М- нь нэгдэл тарснаас хойш бас мал малласан. Л.М- нь Сонор гэх газар нутагладаг, таван хошуу мал малладаг байсан...” гэх мэдүүлэг /хх-20 дугаар хуудас/ зэрэг бичгийн баримтуудаар нэхэмжлэгч нь 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын "Хөгжил" нэгдэлд, 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын "Хөгжил" нэгдэлд, 1992 оны 2 дугаар сарын 19-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал "Хөгжил" ХК-д тус тус малчнаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Л.М-ыг 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын "Хөгжил" нэгдэлд, 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын "Хөгжил" нэгдэлд, 1992 оны 2 дугаар сарын 19-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал "Хөгжил" ХК-д тус тус малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлий 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ