Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 2020/ШЦТ/120

 
Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

 Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

  Улсын яллагч                                  В.Батдэлгэр

  Нарийн бичгийн дарга                 Ө.Энх-Амар нар оролцов.

 

  Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1-д зааснаар Б.Б*******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *******031000560107 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

                

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Монгол улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын сарын *******1-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар төрсөн, *******9 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, операторчин мэргэжилтэй, ам бүл *******, эхнэр, хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 8 дугаар баг ******* дугаар хэсэг ******* тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Б******* овогт Б******* Б******* РД:/*******/ 

    

Холбогдсон хэргийн талаар:

 

  Шүүгдэгч Б.Б******* нь *******0*******0 оны 01 дүгээр сарын *******8-наас *******9-нд шилжих шөнө *******3 цагийн үед Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын 8 дугаар баг, ******* дугаар хэсэгт үйл ажиллагаа явуулах “Ритм пүүл” баарны гадна иргэн Х.И******* эрх чөлөөнд халдаж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

 

   Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Б******* нь *******0*******0 оны 01 дүгээр сарын *******8-наас *******9-нд шилжих шөнө *******3 цагийн үед Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын 8 дугаар баг, ******* дугаар хэсэгт үйл ажиллагаа явуулах “Ритм пүүл” баарны гадна иргэн Х.И******* эрх чөлөөнд халдаж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Б.Б******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх  дүгнэв.

 Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доор нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

 Шүүгдэгч Б.Б*******ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн өдөр би “Ритм булл” бараас гарч ирэхэд Б.Золжаргал намайг эхэлж цохиод л зодоон болсон. Тэрнээс 5, 6 гэх олон хүн байгаагүй гэв. Эмнэлэг, эмчилгээний зардлыг нь нөхөж төлсөн. Мөн шүдийг нь янзлуулж өгнө гэсэн гэрээ байгуулж, нотариатаар батлуулсан байгаа...” гэх мэдүүлэг,

 Хохирогч Х.И******* *******0*******0 оны 01 дүгээр сарын **************-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...*******0*******0 оны 01 дүгээр сарын *******8-ны орой *******0-н цагийн үед байсан санагдаж байна. Би Сүхбаатар сумын 7 дугаар багийн дугаар хэсэг 7-н давхар байрны 1 дүгээр давхарт одоо ажиллаж байгаа “7 ди” нэртэй хүнсний дэлгүүртээ байхад манай найз Б.Золжаргал манай дэлгүүрт ирж бид хоёр уулзаж байгаад дэлгүүрээсээ нэг шил 0,5 литрийн “Хараа” нэртэй архи би авч тэгээд гарч яваад “Хөх чулуут” хүнсний дэлгүүрийн гадна одоо би бүтэн нэрийг нь мэдэхгүй байна, Боогийгийн машины ард сууж Б.Золжаргал бид хоёр манай дэлгүүрээс авсан архиа хувааж ууж арай дуусаагүй байхад шинэ зах /Сэлэнгэ олон улсын худалдааны төвд хүргүүлж тэгээд тэндээсээ гэр лүүгээ такси барьж явах гэж байгаад “Ритм Пүүл” баар луу орж ганц ганц пиво уучихаад харих уу гэж ярилцаж байгаад яг хэдэн цагт гэдгийг нь санахгүй байна. Тэгээд Ритм Пүүл баар луу орж бид хоёр хүний ******* шил пиво авч уучихаад гарах гэж байхад Б.Золжаргал надаас түрүүлээд баарнаас гарсан. Би бааранд дотор зүс таних М.Мөнхсайхантай таарч жаахан юм ярьж байгаад гарахад Б.Золжаргал баарны гадаа үүднээс нь. ойролцоогоор 10 гаруй алхамын цаана л байсан байх үл таних 3 залуутай хоорондоо маргалдсан байдалтай зогсож байхаар нь би Б.Золжаргалыг авах гээд очих үедээ “та нар юу болоод байгаа юм бэ” гэж хэлээд очтол тухайн үед Б.Золжаргалтай маргалдаад зогсож байсан нуруугаар надтай ойролцоо өндөр шар, цайвар царайтай залуу, хар бараан хувцастай залуу их хурдтайгаар миний нүүр лүү зүүн талын шанаа, нүд хэсэг рүү цохисон. Тэгээд цохиулсандаа манарч газар унаж ухаан балартаж хөл алдаж толгой эргэж тэгээд газар унасны дараа нь яг хэн нь цохисныг нь мэдэхгүй байна миний толгой, тархины арын хэсэгт Б.Золжаргалтай маргалдаж байсан залуучууд бүгд л өшиглөж цохисон. Тэгээд тухайн үед намайг газар дээшээ хараад хэвтэж байхад цээжин дээр сууж миний нүүр лүү цохиж байсан залууг Б.Золжаргал салгаж холдуулсан юм. Тэгээд л ерөнхийдөө зодоон өндөрлөсөн. Тэгээд хаанаас ч юм мэдэхгүй, ******* цагдаа ирчихсэн байсан. Тэгээд Б.Золжаргал бид хоёр, нөгөө зодоон хийсэн залуучуудыг цагдаагийн жижүүрийн машин ирж бүгдийг аваад явсан. Одоогоор би амандаа хиймэл шүд хийлгэсэн болохоор ярихад их төвөгтэй асуудалтай л байна. Дархан-Уул аймгийн “Харзтай” хувийн эмнэлэгт шүдээ янзлуулсан. Саран-Элит хувийн эмнэлэгт тархины зураг авахуулсан. Би эмнэлэгт хэвтсэн асуудал бол байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-*******0 дугаар тал/

Хохирогч Х.И******* *******0*******0 оны 0******* дүгээр сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “...Би Б.З араас Ритм пүүл баарнаас гарахад баарны үүдэнд Б.Золжаргал үл таних 3 залуутай маргалдсан байдалтай зогсож байхаар нь “юу болоод байгаа юм бэ” гэж хэлээд тэдгээр хүмүүс рүү дөхөж очих үед Б.Золжаргалтай маргалдаж байсан 3 залуугийн нэг нь намайг зүүн талын шанаа руу гараараа цохиж би газар унасан юм. Тэгээд газар дээш хараад хэвтэж байхад одоо зүс таних болсон Б.Б******* миний дээрээ гараад суучихсан нүүр ам руу гараараа *******-оос 3-н удаа цохисон юм. Б.Б******* намайг цохиж байхад Б.Золжаргал надаас Б.Б*******ыг салгаж холдуулсан юм. Тэгээд Б.Б*******т цохиулсны дараа миний үүдэн шүд уначихсан юм. Б.Б******* бид хоёр сайн дураараа хоорондоо эвлэрсэн, түүнд ямар нэг гомдол санал гээд байх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн *******1 дүгээр тал/

Гэрч Б.З *******0*******0 оны 03 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би тухайн өдөр Х.Ихэрбаяртай уулзаж түүнтэй хамт ирсэн одоо нэрийг мэдэхгүй танихгүй, найзынх нь машинд сууж байгаад Х.И******* авсан 0,5 литрийн “Хараа” нэртэй архийг бид хоёр хувааж уусан юм. Тэгээд архи ууж дууссаны дараа машин эзэн жолооч залуу бид хоёрт хандаж “найзад нь ажил гарчихаад явах болчихлоо” гэж ярихаар нь Х.Ихэрбаяр бид хоёр Сүхбаатар сумын 8 дугаар багт байрлах Ритм пүүл бааранд хүргүүлсэн юм. Тэгээд бид хоёр тус бааранд орж нэг хүний тус бүр ******* шил “Тайгерь” нэртэй пиво авч уусан юм. Тэгээд баарнаас гарч дуудсан таксигаа хүлээгээд зогсож байхад баарнаас үл таних хэдэн залуус гарч ирж зогсож байсан Х.Ихэрбаяр бид хоёр руу хандаж “энэ юун харагдаагүй пизданууд вэ” гэж ярихаар нь “юу яриад байгаа залуучууд вэ” гэж хэлэхэд тэр залуучуудын нэг намхан залуу нь над руу хүрч ирээд гараараа нүүр зүүн талын шанаа руу нэг удаа цохиод авахаар нь би сандарч нөгөө залуугийн хөлнөөс давхар хамж аваад шийдчихсэн юм. Тэгтэл цаана зогсож байсан 7-гоос 8-н залуу гүйгээд хүрээд ирсэн. Тэгээд л ирсэн залуучууд бүгд над руу дайрахаар нь би тэдгээр залууст цохиулахгүй гэж биеэ хамгаалж хойшоо ухраад л явсан. Тэгж байгаад Х.Ихэрбаярыг хартал баарны зүүн талд Х.Ихэрбаяр газар дээшээ харсан байдалтай хэвтсэн, дээр нь 3-н залуу нэг нь дээр нь гараад суучихсан цохиж байсан. Нөгөө хоёр хажуугаас нь өшиглөсөн, байдалтай цохиж зодсон байдалтай байсан. Тэдгээр залуусыг Х.Ихэрбаяраас салгах гэж холдуулж байх үед миний араас нэг залуу гараараа хоолой боож ухаан алдах гэж байхад хажууд байсан нэг залуу нь “наад хүн чинь үхлээ шүү дээ” гэж намайг боосон залууд хэлж тэгээд миний хоолойн боолтыг тавьсан юм. Тэгээд байж байхад цагдаа нар ирж тэнд байсан хоёр залууг, мөн намайг, машинд суулгаж Цагдаагийн газар руу явсан юм. Тэгээд Цагдаагийн газарт ирж болсон явдлын талаар хэлж миний хүзүүнд байсан гинж алга болсон байна, мэдүүлэхэд ирсэн машиндаа сууж буцаж Ритм пүүл баарны гадна очиж, миний алга болсон гинжийг хайж тасархай гинжийг эндээс хамт очсон цагдаа нар олж өгсөн. Тухайн үед миний зүүж явсан гинжинд байсан бөгжин кулон шар өнгийн металл /монет/ байсан. Бааранд байсан залуучууд, ойролцоогоор 7-гоос 8-н залууд **************-оос *******6-н насны залуучууд байсан. Яг тийм содон шинж тэмдэгтэй гэж хэлж чадахгүй, бүгд л туранхай өндөр залуучууд, гадуураа богино, урт шар, хар өнгийн куртиктэй залуучууд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн ************** дугаар тал/,

Гэрч Г.С *******0*******0 оны 0******* дугаар сарын *******8-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би найз нар болох Б.Б*******, Мөнгөнтөгс нарын хамт Б*******ын гэрт гэр лүү нь очих замдаа дэлгүүрээс авсан 0,5 литрийн “Хараа” нэртэй архи хувааж уусан. Тэгээд найз Мөнгөнтөгс уусан архиндаа нэлээд согтохоор нь Б.Б******* бид хоёр манай гэрт хүргэж тэнд нь амраах гэтэл “амрахгүй” гээд байхаар нь бид 3-лаа манай гэрт хэсэг юм ярьж сууж байгаад тэгээд бид нар 3-лаа гарч пиво уухаар болж тэгээд Ритм пүүл бааранд орж хүний 3 пиво авч баарны хаалгаар ороод баруун гар талын эхнээсээ 1 дэх ширээнд сууж ууцгаасан юм. Тэгээд авсан пиво уугаад сууж байхад ойролцоогоор 00 цаг өнгөрч байхад Б.Б******* тамхи татах гээд баарнаас ганцаараа гараад явсан. Тэгээд удаагүй байхад баарны хамгаалагч М.Мөнхсайхан гэдэг залуу гаднаас орж ирээд “танай та хоёртой хамт явж байгаа найзыг чинь гадаа хоёр залуу нийлээд зодоод байна” гэж ярихаар нь ганцаараа баарнаас гарж харахад баарны зүүн талд байдаг “ГАЦУУРТ” гэсэн бичигний урд талын газарт Б.Б******* дээшээ хараад хэвтчихсэн, дээр нь махлаг шар залуу гараад суучихсан тэр хоёр хоорондоо барьцалдаж авсан байдалтай байхаар нь би махлаг шар залууг Б.Б*******аас салгах гээд араас нь татаж салгаж Б.Б*******аас холдуулсан. Тэгсэн нөгөө махлаг шар залуу Б.Б*******ын дээрээс босч ирээд намайг гараараа миний доод уруул руу цохиод авсан. Тэгээд би “болиоч” гэж хэлээд түүнээс холдох гэтэл намайг тухайн үед өмсөж явсан юүдэнтэй цамцаар хоолой боож зууралдаж байхад хамт байсан өндөр хар залуу нь над руу ирж намайг хөлөөрөө хөл рүү хавирч газар унагасан. Тэгээд газар унасны дараа яг хэн нь гэдгийг нь би хараагүй тэр хоёр залуугийн нэг нь миний баруун талын ташааны хэсэгт *******-оос 3-н удаа өшиглөж авсан. Тэгээд байж байхад цагдаа нар ирж биднийг салгаж тэгээд машиндаа суулгаж Цагдаагийн газар луу Б.Б*******, нөгөө махлаг шар залуу, өндөр бор залуу бид *******-ийг машиндаа суулгаж авч явсан. Цагдаагийн машинд явж байхад миний зүүн гар талд сууж явсан махлаг шар залуу миний толгой, шанаа руу нэлээд хэдэн удаа гараараа цохиж авсан. Тухайн үед бид нартай хамт явж байсан цагдаа залуу шар махлаг залууг дийлэлгүй тэгээд би нэлээд хэдэн удаа цохиулсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн **************-*******6 дугаар тал/

Гэрч Ц.Б *******0*******0 оны 03 дугаар сарын **************-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би *******0*******0 оны 01 дүгээр сарын *******8-наас *******9-нд шилжих шөнө тус Цагдаагийн газарт мэдээлэл хүлээн авагч цагдаагаар үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 01 цаг *******0 минутын үед Ритм пүүл баарны эзэн М.Сансарсайхан гэх хүнээс “манай баарны гадна согтуу залуучууд хоорондоо зодолдоод байна” гэж дуудлага мэдээлэл өгч ирсэн дуудлагын дагуу би тухайн үед жолоочоор үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн дэд ахлагч Т.Г хамт очих үед *******-н согтуу залуу байсан, нэг өндөр бор залуу /Х.Ихэрбаяр/ нь баарны үүдний урд талд цаана ГАЦУУРТ гэсэн бичгийн хойд талд нэг өндөр махлаг залуу /Б.Золжаргал/ нь хоёр намхан залуучууд /Б.Б*******, Г.Сансар/ нартай хоорондоо зодолдож байгаа бололтой байсан, шар намхан залуу /Г.Сансар/ газар хэвтэж байхад нь өндөр махлаг залуу / Б.Золжаргал/ түүний дээр гарчихсан тэгээд намхан бор залуу /Б.Б*******/ нь Б.Золжаргалыг салгах гэж байгаа бололтой түүний араас татаж чангааж хоорондоо барьцалдаж зууралдсан байдалтай байсан. Тэгээд би тэдгээр залуусыг салгаж болиулж албаны машинд суулгаж бүгдийг нь Цагдаагийн газарт авч ирэн махлаг өндөр залуу Б.Золжаргалыг эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгч эрүүлжүүлсэн юм. Эхлээд дуудлаганд очих үед бол Х.Ихэрбаярыг анзаарч хараагүй, ямар ч байсан зүгээр наана зогсож байсан. Дараа нь Цагдаагийн газарт бүгдийг авч ирсний дараа Х.И******* баруун билүү зүүн нүд нь хөхөрсөн байсан, тэгээд миний үүдэн шүд хөдөлсөн байна гэж ярьж байсан. Би авч ирсэн тэдгээр залуусын согтуурлыг шалгаж үзээгүй ямар ч байсан бүгд л тодорхой хэмжээгээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу байцгаасан юм. Ялангуяа махлаг өндөр залуу Б.Золжаргал, өндөр бор залуу /Х.Ихэрбаяр/ нар тухайн үед нэлээд согтуу байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн *******9 дүгээр тал/

Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний албаны *******0*******0 оны 0******* дугаар сарын 03-ны өдрийн 55 дугаартай Шинжээчийн дүгнэлт хэсэгт:

  “...1.Х.И******* биед ******* шүдний хугарал, ******* шүдний цөгц хэсгийн эмтрэл, зовхинд цус хуралт, уруулд язарсан шархтай зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

  *******.Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

  3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын *******.*******.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Үүнд: шүдний хугарал, эмтрэлийн гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт, зовхинд цус хуралт, уруулд язарсан шархтай зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.

  *******.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй....” гэх дүгнэлт /хх-ийн 36-37 дугаар тал/

  Гэрч Т.Г *******0*******0 оны 0******* дүгээр сарын **************-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...*******0*******0 оны 01 дүгээр сарын *******9-ний шөнө тус Цагдаагийн газарт жолооч цагдаагаар үүрэг гүйцэтгэж байхад 01 цагийн үед Цагдаагийн газарт дуудлага ирж тухайн үед мэдээлэл хүлээн авагч цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ц.Б хамт Сүхбаатар сумын 8 дугаар багт үйл ажиллагаа явуулж байсан Ритм пүүл баарны гадна очиход үл таних залуучууд байсан ба хоорондоо хэрэлдэж маргалдсан байдалтай байсан ба тухайн үед надтай хамт дуудлагаар очсон цагдаа, Ц.Бямбадаваа машинаас бууж тэдгээр залуусыг салгаж бүгдийг нь машинд суулгаж тэгээд Цагдаагийн газарт авч ирсэн юм. Намайг дуудлагаар очих үед Ритм пүүл баарны зүүн талын “ГАЦУУРТ” гэсэн бичигний хажууд 3-н согтуу залуу хоорондоо маргалдсан байдалтай байсан. Тэгээд хамт очсон Ц.Бямбадаваа машинаас бууж тэдгээр залуусыг салгаж машинд суулгаж Цагдаагийн газарт авч ирсэн. Баарны гадна дуудлагаар очих үед тэдгээр залуус хоорондоо зодолдож цохилцсон зүйл бол болоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 57 дугаар тал/

Гэрч О.М *******0*******0 оны 0******* дүгээр сарын *******9-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би тухайн өдрийн үдээс хойш байсан санагдаж байна, яг хэдэн цаг болж байсныг санахгүй байна, би гэрээс гарч найз Г.Сансартай гэрт нь очиж уулзаж юм ярьж сууж байгаад Г.Сансар бид хоёр түүний гэрээс гарч явсаар Ховко буюу Б.Б*******ын гэрт очиж түүнтэй уулзаж тэгээд бид Ритм пүүл бааранд орцгоосон юм. Ингээд бааранд сууж хүний ******* шил пиво авч ууцгаасан юм. Би үдээс хойш Г.С гэрт очих үедээ архи уучихсан нэлээд согтуу очсон байсан болохоор Ритм пүүл бааранд авч уусан пивонд согтсон байсан. Би бааранд ганцаараа бүжиглэж байгаад ширээнд ирэхэд хамт явсан Г.Сансараа, Б.Б******* нар байхгүй байсан. Тэгээд би тэр хоёрыг хайж баарнаас гарахад баарны гадна бөөн цагдаагийн хүмүүс ирчихсэн баарны гадна байсан Г.Сансараа, Б.Б******* нарыг машинд суулгаж аваад явахаар нь би шууд гэр лүүгээ явж амарсан юм. Г.Сансар, Б.Б******* нар бааранд сууж байхад ямар нэг хүнтэй маргалдаж муудалцсан асуудал огт болоогүй. Намайг бааранд бүжиглэж байгаад ширээн дээ ирэхэд Г.Сансар Б.Б******* нар байхгүй байхаар нь тэр хоёрыг хайж баарнаас гарахад баарны гадна цагдаа нар ирчихсэн Б.Б*******, Г.Сансараа, өөр танихгүй ******* залууг хамт машиндаа суулгаад аваад явсан юм. Надад энэ талаар огт мэдэх зүйл байхгүй. Г.Сансар, Б.Б******* бид 3-лаа явж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 58 дугаар тал/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 0*******-08 дугаар тал/

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 38-*******0,*******3-*******5, 5*******-5******* дүгээр тал/

       Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 6*******-66 дугаар тал/

 Б.Б*******ын *******0*******0 оны 05 дугаар сарын 08-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 67-69 дүгээр тал/

 Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73 дугаар тал/

  Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 80,8******* дугаар тал/ зэрэг болно.

 

  Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

   Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.    

   Иймд шүүгдэгч Б.Б******* нь *******0*******0 оны 01 дүгээр сарын *******8-наас *******9-нд шилжих шөнө *******3 цагийн үед Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын 8 дугаар баг, ******* дугаар хэсэгт үйл ажиллагаа явуулах “Ритм пүүл” баарны гадна иргэн Х.И******* эрх чөлөөнд халдаж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн баримтуудаар нотлогдсон гэж шүүх үзэж байна.

   Шүүгдэгчийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

   Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3-д заасны дагуу Прокуророос яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хүлээн авч хянан үзэхэд мөн хуулийн 17.******* дүгээр зүйлийн *******-д заасан нөхцөл байдал хангагдсан байх тул хуулийн хугацаанд шийдвэрлэсэн болно.

 

Хоёр: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг

   Шүүгдэгч Б.Б*******ын гэмт үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Х.И******* биед ******* шүдний хугарал, ******* шүдний цөгц хэсгийн эмтрэл, зовхинд цус хуралт, уруулд язарсан шархтай зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдсоныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.5 дугаар зүйлийн 1,*******-д зааснаар хохирол, хор уршигт тооцов.

    Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Х.Ихэрбаяр эмчилгээний зардалд хохирлын баримт гаргаж өгөөгүй. Шүүгдэгч Б.Б******* хохирогч Х.Ихэрбаярт хохирол төлбөрт 1.500.000 төгрөг төлөхөөр тохиролцсон болохыг дурьдав.

   

                                   Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар:

         Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргаангүй байгаа, хохирогчийн нэхэмжилсэн хохирлыг шүүгдэгч төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүх хуралдаанд оролцсон Прокуророос санал болгосон *******50 нэгж буюу *******50.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.

  Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

  Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.******* дугаар зүйлийн 5, 36.******* дугаар зүйлийн *******, 36.8 дугаар зүйлийн 1, *******-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

   1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.******* дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Б******* овогт Б******* Б*******ыг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

   *******.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б******* овогт Б******* Б*******ыг *******50 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу *******50.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

  3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн *******-д зааснаар ялтан Б.Б*******т оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 90 хоногийн дотор сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхийг үүрэг болгосугай.

  *******.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Б.Б******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээг буюу 15000 төгрөгийг нэг хоногтой тооцож хорих ялаар солихыг  анхааруулсугай.

  5.Ялтан Б.Б******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

  6.Ялтан Б.Б******* хохирогч Х.Ихэрбаярт хохирол төлбөрт 1.500.000 төгрөг төлөхөөр тохиролцсон болохыг дурьдсугай.

  7.Ялтан Б.Б*******т урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

  8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн *******-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

  9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.******* дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 1******* хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

       

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ                                       Б.ЭРДЭНЭХИШИГ