Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2021/ШЦТ/66

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

С******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ,

улсын яллагч Г.Энхмаа,

иргэний хариуцагч Т.Ганхүү,

шүүгдэгч М.Г*******,

түүний өмгөөлөгч Ж.Батхуяг /ҮД:2791/ нарыг тус тус оролцуулан “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн байцаалт явуулж, Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б******* овогт Магсаржавын Г*******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн эрүүгийн 1902004860260 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, ******* оны 12 дугаар сарын 26-ны өдөр Ула******* хотод төрсөн, 57 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ С******* аймгийн Е******* сумын Засаг дарга ажилтай байсан, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт С******* аймаг, С******* сум, 6 дугаар баг, 2 дугаар гудамж, ******* дүгээр байрны 6 тоотод оршин суух бүртгэлтэй боловч С******* аймгийн С******* сумын 6 дугаар баг, 12 дугаар байр, 03 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Б******* овогт М******* Г*******, РД://;

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч М.Г******* нь С******* аймгийн Е******* сумын засаг даргаар ажиллаж байхдаа Монгол улсын Үндсэн хуулийн 61 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан: “Засаг дарга тухайн хурлын шийдвэрийг хэрэгжүүлэхийн хамт тухайн засаг төрийн төлөөлөгчийн хувьд тухайн нутаг дэвсгэртээ хууль тогтоомж, Засгийн газар харьяалах дээд шатныхаа байгууллагын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах ажлыг дээд шатны Засаг даргын өмнө хариуцна” гэсэн хэм хэмжээг зөрчиж;

Монгол улсын засгийн газрын 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 151 дугаартай тогтоолоор батлагдсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын 6 дугаар зүйл: Сум дүүргийн засаг даргын эрх, үүрэг 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан: “Сумын Засаг дарга нь бичил уурхайгаар ашигт малтмал олборлох талаар бичил уурхай эрхлэгч этгээдийн гаргасан өргөдлийг үндэслэн тухайн талбайд дүгнэлт гаргуулах саналыг аймаг, нийслэлийг Засаг даргад уламжлах”;

1.3 дахь заалтад заасан энэ журмын 7.1.2 дахь хэсэгт: /Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал нь аймаг, нийслэлийн Засаг даргын бичил уурхайн зориулалтаар газрыг тусгай хэрэгцээнд авах талаар гаргасан саналыг хэлэлцэн шийдвэрлэж, шийдвэрээ ажлын 5 өдөрт багтаан хүргүүлэх/ заасан шийдвэрийг үндэслэн өргөдөл гаргасан бичил уурхай эрхлэгч этгээдтэй бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээг тухайн талбайн ашигт малтмалыг ашиглаж дуусах хүртэл хугацаагаар байгуулах,

2 дугаар зүйл: “Ашигт малтмал олборлох өргөдөл гаргах, түүнийг хянан шийдвэрлэх 5 дахь хэсэгт заасан энэхүү журмын 9.1.1 дэх хэсэгт заасан дүгнэлтээр бичил уурхайн зориулалтаар ашиглах боломжгүй нь тогтоогдвол тухайн сум дүүргийн засаг дарга, бичил уурхай эрхлэгч этгээдэд мэдэгдэж өргөдлийг буцаана” гэсэн хэм хэмжээг хууль бусаар хэрэгжүүлж, Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага буюу Ашигт малтмал газрын тосны газраас Ашигт малтмалын тухай хуулийн *******.1.23 дахь заалтад заасан /сум дүүргийн засаг даргын гаргасан хүсэлтийг хүлээн авч сонгосон газар нь ашигт малтмал эрэх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон эсвэл тусгай хэрэгцээ нөөцөд авсан түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан эсэх талаар дүгнэлт гаргаж, газрын хэмжээ хил, хязгаарыг тогтоох/-оор дүгнэлт гараагүй байхад 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр “Үзүүрсайхан” нөхөрлөлтэй 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өд*******с 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд нэр бүхий 88 нөхөрлөлтэй, нийт 89 нөхөрлөлтэй “Бичил уурхайгаар ашигт малтмал ашиглах тухай” гэрээ байгуулж, хийх ёсгүй үйлдэл хийж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад буюу нэр бүхий 89 нөхөрлөлд бичил уурхайгаар ашигт малтмал олборлох нөхцөлийг бүрдүүлэн давуу байдал бий болгосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч М.Г******* нь С******* аймгийн Е******* сумын засаг даргаар ажиллаж байхдаа Монгол улсын Үндсэн хуулийн 61 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан: “Засаг дарга тухайн хурлын шийдвэрийг хэрэгжүүлэхийн хамт тухайн засаг төрийн төлөөлөгчийн хувьд тухайн нутаг дэвсгэртээ хууль тогтоомж, Засгийн газар харьяалах дээд шатныхаа байгууллагын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах ажлыг дээд шатны Засаг даргын өмнө хариуцна” гэсэн хэм хэмжээг зөрчиж;

Монгол улсын засгийн газрын 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 151 дугаартай тогтоолоор батлагдсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын 6 дугаар зүйл: Сум дүүргийн засаг даргын эрх, үүрэг 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан: “Сумын Засаг дарга нь бичил уурхайгаар ашигт малтмал олборлох талаар бичил уурхай эрхлэгч этгээдийн гаргасан өргөдлийг үндэслэн тухайн талбайд дүгнэлт гаргуулах саналыг аймаг, нийслэлийг Засаг даргад уламжлах”;

1.3 дахь заалтад заасан энэ журмын 7.1.2 дахь хэсэгт: /Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал нь аймаг, нийслэлийн Засаг даргын бичил уурхайн зориулалтаар газрыг тусгай хэрэгцээнд авах талаар гаргасан саналыг хэлэлцэн шийдвэрлэж, шийдвэрээ ажлын 5 өдөрт багтаан хүргүүлэх/ заасан шийдвэрийг үндэслэн өргөдөл гаргасан бичил уурхай эрхлэгч этгээдтэй бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээг тухайн талбайн ашигт малтмалыг ашиглаж дуусах хүртэл хугацаагаар байгуулах,

2 дугаар зүйл: “Ашигт малтмал олборлох өргөдөл гаргах, түүнийг хянан шийдвэрлэх 5 дахь хэсэгт заасан энэхүү журмын 9.1.1 дэх хэсэгт заасан дүгнэлтээр бичил уурхайн зориулалтаар ашиглах боломжгүй нь тогтоогдвол тухайн сум дүүргийн засаг дарга, бичил уурхай эрхлэгч этгээдэд мэдэгдэж өргөдлийг буцаана” гэсэн хэм хэмжээг хууль бусаар хэрэгжүүлж, Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага буюу Ашигт малтмал газрын тосны газраас Ашигт малтмалын тухай хуулийн *******.1.23 дахь заалтад заасан /сум дүүргийн засаг даргын гаргасан хүсэлтийг хүлээн авч сонгосон газар нь ашигт малтмал эрэх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон эсвэл тусгай хэрэгцээ нөөцөд авсан түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан эсэх талаар дүгнэлт гаргаж газрын хэмжээ хил, хязгаарыг тогтоох/-оор дүгнэлт гараагүй байхад 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр “Үзүүрсайхан” нөхөрлөлтэй 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өд*******с 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд нэр бүхий 88 нөхөрлөлтэй, нийт 89 нөхөрлөлтэй “Бичил уурхайгаар ашигт малтмал ашиглах тухай” гэрээ байгуулж, хийх ёсгүй үйлдэл хийж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад буюу нэр бүхий 89 нөхөрлөлд бичил уурхайгаар ашигт малтмал олборлох нөхцөлийг бүрдүүлэн давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт М.Г******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Г*******ын өгсөн: “...Миний бие 2016 оны 12 дугаар сард аймгийн Засаг даргын захирамжаар Е******* сумын засаг даргын үүрэгт ажлыг хүлээж авсан. Ажил үүргээ хүлээж авахад бичил уурхайтай холбоотой хэл ам дагуулсан асуудал тухайн үед их байсан. Миний бие түүнийг судлаад үзэхэд 2014 оноос хойш бичил уурхайтай холбоотой хууль бус зүйл маш их байсан. Ард иргэд тухайн үед маш их бухимдалтай байсан. Би ажил үүргээ хүлээж аваад 2016-2017 онуудад бичил уурхайтай холбоотой гэрээ хийгээгүй. 2018 оноос эхлээд гэрээ хийж эхэлсэн. Яагаад 2018 онд гэрээ хийж эхэлсэн бэ гэхээр С******* аймгийн Байгаль орчны газар руу 900 га газар эвдэгдсэн газрыг нөхөн сэргээх тухай хүсэлт явуулсан. Хариуд нь эвдэгдсэн газрын тухай нэг ч дүгнэлт гарч ирээгүй, эрүүл 50га газарт дүгнэлт гарч ирсэн. Энэ 50га газар голдуу уулын энгэр, эрүүл газрын зөвшөөрөл явуулсан байсан. Миний зүгээс шинээр газар сүйтгүүлэхгүй гэх зарчмыг баримтлаад дүгнэлтийн дагуу 2018 оноос эхлээд гэрээ хийсэн. Ингэж гэрээ хийхдээ эрүүл газар бус эвдэгдсэн газрын нөхөн сэргээх зорилгоор зөвшөөрөл өгсөн. Энэ гэрээний дагуу 4-5 нөхөрлөл үйл ажиллагаа хагас дутуу явуулж эхэлсэн байсан. 2019 онд дахин ард иргэд бослого гаргах гээд байхаар нь үүний дагуу аймгийн Иргэдийн хуралтай хамтран судалгаа явуулсан. Энэ судалгаанд 500 гаруй өрх хамрагдсан. Үүний дунд иргэд бичил уурхайгаар амьжиргаагаа залгуулдаг гэх дүгнэлт гарсан. Тэгээд би аймгийн иргэдийн хурал дээр хүртэл энэ талаар асуудлыг ярьсан. Миний хувьд энэ олон хүн хүч техникийг ашиглаад эвдэгдсэн газартаа нөхөн сэргээлт хийх боломжтой гэж бодож байсан. Зөв зохион байгуулалтад оруулчихвал энэ асуудлыг шийдэх боломжтой гэж үзэж байсан учраас аймгийн Иргэдийн хуралд хүсэлтээ дахин гаргасан. Үүний дагуу аймгийн Мэргэжлийн хяналт, цагдаа, тагнуулын газар нийлээд нөхөн сэргээлтийн төлөвлөгөө гаргасан. Энэ гаргасан хүсэлтээ тухайн үеийн Байгаль орчны яамны сайд Сумъяабазарт хүсэлтээ мөн явуулж байсан. Тухайн үед сайд нь маш сайн хүлээн зөвшөөрч байсан боловч үүнийг ажил болгож хийж чадаагүй. Миний хувьд хууль зөрчиж гэрээ хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний хувьд орон нутгийн төлөө аль болох нөхөн сэргээлт хийж болох байх, буруу зүйл хийсэн ч гэсэн хийсэн ажлаа зөв байсныг харуулах гэж бодсоны төлөө хууль зөрчиж гэрээ хийгээд өнөөдрийн ийм байдалд хүрч байна. Бичил уурхайтай холбоотой маш олон зөрчил байсан. Харамсалтай нь дандаа ханш тогтоосон байсан. Доод ханш нь 2,000,000 төгрөг дээд ханш нь 20,000,000 төгрөг болсон байсан. Энэ мөнгийг төлөөд хуурамчаар дүгнэлт гаргуулсан асуудал маш олон байсан. Хууль хяналтын байгууллагатай хамтран гэрээ хуурамчаар хийсэн олон хүмүүс байсан. Энэ хүмүүс нь намайг ирж дарамталж, надад мөнгө өгөхийг хүртэл завдаж байсан. Бид нар тэр гишүүний энэ гишүүний хүн, ерөнхийлөгчийн хүн байна гэрээ хий гэж хэлээд ө*******нд минь орж ирээд дарамт шахалт их байсан. Би гэрээ хийгээгүй. Намайг дарамталсны дараа ерөнхийлөгчийн тамгын газарт Е******* сумын засаг дарга гэж эрх мэдэлтэй хүн байна, та болгоомжтой байгаарай гэсэн яриа хүртэл гарсан байсан. Би хэлэхдээ “Та нар хууль, дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулаад надад алга дарам газарт нөхөн сэргээлт хийгээд өг” гэж хэлсэн. Хяналт шалгалтын байгууллага нь өө******* ханш тогтоосон байсан. Нэг хяналтын байцаагч ирээд газар булаагаад авчихдаг. Өнөөдөр дандаа ухсан, эвдэгдсэн асуудлыг яриад байгаа боловч нөхөн сэргээлт хийсэн газрыг нэг ч хүн ярьдаггүй. 80 гаруй нөхөрлөлөөс 10-20 нь үйл ажиллагаа хагас дутуу ажилласан. Энэ ажлыг аваад миний амьдрал дээшлэх биш улам дордсон. Үнэхээр хэцүү болсон. Энэ нөхөн сэргээлтийг хийх гэж байгаад л ийм байдал хүрч байна. Мөн экскаваторын компьютер нь 15,000,000 төгрөгнөөс эхлээд өндөр ханштай болсон. Миний хийсэн ажлыг ерөнхийлөгчийн нэрэмжит шалгалт хийгээд сайшаагаад магтаад явсан. Намайг баривчлаад аваад явснаас хойш бүх зүйл задгайрч хяналтгүй болсон. Бодит байдал ийм л байсан. Түүнээс би ашиг сонирхол хараагүй. Хэрвээ би ашиг сонирхолтой байсан бол өдийд би ингэж байхгүй. Гэхдээ надад тийм сэтгэл байгаагүй. Намайг хууль хяналтын байгууллагад баригдаад явахад миний хүү хэвтэрт орсон. Анх намайг гэрчийн мэдүүлэг авна гэж хэлээд шөнөжин суулгасан. Тэгээд надаас мэдүүлэг авч байсан залуу даргатайгаа утсаар яриад гарч яваад орж ирээд компьютер дээр баахан зүйл шивж байгаад гарын үсэг зураарай таныг сэжигтнээр татаж байна гэж хэлсэн. Таныг сэжигтнээр татсан мэдүүлэг аваад таныг гаргана гэж хэлсэн. Тэгээд мөрдөн байцаалтад байхад байцаагч нь солигдоод таныг яллагдагчаар татаж байна гэж хэлсэн. Ийм л асуудал болсон. Өөр хэлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг[1],

2.Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч Т.Г өгсөн: “...Манай нөхөрлөл гэрээ байгуулаад тухайн гэрээ байгуулсан газартаа үйл ажиллагаа явуулах гэтэл нутгийн малчин иргэд малын бэлчээргүй боллоо гээд уурлаад хэл ам хийгээд байсан. Тэгээд би М.Г******* даргад хэлээд манайх олборлолт хийгээгүй. Тухайн газартаа очоод 20 “Хово” гэх машинаар шороо угаасан. Гэхдээ алтны олборлолт хийгээгүй. Шороо угаагаад юу ч гарч ирээгүй туршилтын журмаар алт угаах төхөөрөмжөө шалгах зорилгоор шороо угаасан. Тэгээд энэ үйлдэл дээр торгууль тавьсан байсан.  Торгууль тавьсан мөнгөнөөс төлөөд одоо 2,200,000 төгрөг үлдсэн байх. Үүнийг төлж барагдуулна...” гэх мэдүүлэг[2],

3.Гэрч Э.О 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээг байгаль орчны улсын байцаагч боловсруулж, Засаг дарга хянасны дараа баталдаг. Энэ дээр яг хэн хяналт тавьдаг талаар би мэдэхгүй байна. Засгийн газрын 151 дүгээр тогтоолд заасны дагуу сумын Засаг дарга нь жилд 50 га хүртэлх газарт 10 хүртэлх нөхөрлөлд гэрээ байгуулна гэж заасан байдаг...” гэх мэдүүлэг[3],

4.Гэрч Х.А 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Е******* сумын засаг дарга 2018 онд 26 орчим нөхөрлөлтэй, 2019 оны эхний 6 сарын байдлаар 60-70 орчим нөхөрлөлтэй гэрээ байгуулсан...” гэх мэдүүлэг[4],

5.Гэрч Н.Х 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолоор баталсан журмыг мэднэ. Журмын дагуу эдийн засгийн үр ашиггүй орд, техникийн болон ашиглалтын хаягдлаар үүссэн талбай дээр тухайн аймаг, сумын 9 иргэд нийлж нөхөрлөл байгуулж бичил уурхай эрхэлдэг. Нөхөрлөлийн гишүүд нийлж бичил уурхайгаар ашигт малтмал олборлох хүсэлтээ сумын засаг даргад гаргадаг. Тэр хүсэлтийг хүлээж аваад аймгийн засаг даргад уламжилж, тухайн газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах саналыг аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хуралд оруулан хэлэлцүүлж шийдвэрлэдэг. Тэгээд орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газраа Ашигт малтмал газрын тосны газарт хүргүүлж бүртгүүлдэг. Сумын 1 нөхөрлөлийн авах талбайн хэмжээ 5 га байдаг. Ер нь суманд 10 газарт 50 га-гаас илүүгүй талбай дээр бичил уурхайгаар ашигт малтмал олборлох зөвшөөрөл өгч дүгнэлт гаргадаг. Тэрнээс илүүг олгож болохгүйг журам дээр заасан...” гэх мэдүүлэг[5],

6.Гэрч Ж.Б 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны  шатанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 20-ний өдөр С******* аймгийн Е******* сумын Засаг дарга М.Г*******тай “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай” 34 дугаартай гэрээ байгуулсан. Манай “Е******* хангай уул” нэртэй нөхөрлөл байгуулж, улсын бүртгэлд өөрийн нэрээр бүртгүүлж, Улсын бүртгэлийн 3756106 дугаар авсан...” гэх мэдүүлэг[6],

7.Гэрч Д.Г 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны  шатанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр С******* аймгийн Е******* сумын Засаг дарга М.Г*******тай “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай” 26 дугаартай гэрээ байгуулсан. Манай “Е******* хамтын хүч” нэртэй нөхөрлөл байгуулж, улсын бүртгэлд өөрийн нэрээр бүртгүүлж, улсын бүртгэлийн 3755983 дугаар авсан...” гэх мэдүүлэг[7],

8.Гэрч Л.Н 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны  шатанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Орон нутгийн Иргэдийн хурлын тогтоол, Засаг даргын эрхийн дагуу С******* аймгийн Е******* сумын Засаг дарга М.Г*******тай “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай” 49 дугаартай нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг “Е******* эвсэг уул” нэртэй нөхөрлөлийг төлөөлөн байгуулж, улсын бүртгэлд өөрийн нэрээр бүртгүүлж улсын бүртгэлийн 3756106 дугаар авсан...” гэх мэдүүлэг[8],

9.Байгаль орчны зөвлөх “Нуман-Алтай” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн №1/35-4 дугаартай шинжээчийн “...Ээлтэй ялбаг” нөхөрлөлийн 2019 онд ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагаа  явуулснаар  байгаль орчинд учруулсан хохирлын нийт дүн 40,029,924 төгрөг, үйл ажиллагаа явуулж эвдсэн талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх ажлын нийт зардлын хэмжээ 9,469,803 төгрөг болж байна...” гэх дүгнэлт[9],

10.Байгаль орчны зөвлөх “Нуман-Алтай” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн №1/35-5 дугаартай шинжээчийн “...Ходоодын Хүүхдүүд” нөхөрлөлийн 2019 онд ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагаа  явуулснаар  байгаль орчинд учруулсан хохирлын нийт дүн 157,474,740 төгрөг, үйл ажиллагаа явуулж эвдсэн талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх ажлын нийт зардлын хэмжээ 8,199,927 төгрөг болж байна...” гэх дүгнэлт[10],

*******.Байгаль орчны зөвлөх “Нуман-Алтай” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн №1/35-7 дугаартай “...Шаварлаг хөрс” нөхөрлөлийн 2019 онд ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагаа  явуулснаар  байгаль орчинд учруулсан хохирлын нийт дүн 20,543,199 төгрөг, үйл ажиллагаа явуулж эвдсэн талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх ажлын нийт зардлын хэмжээ 5,159,080 төгрөг болж байна...” гэх дүгнэлт[*******],

12.Байгаль орчны зөвлөх “Нуман-Алтай” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн №1/35-8 дугаартай шинжээчийн “...Бугант Нандин” нөхөрлөлийн 2019 онд ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагаа  явуулснаар  байгаль орчинд учруулсан хохирлын нийт дүн 813,440,820 төгрөг, үйл ажиллагаа явуулж эвдсэн талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх ажлын нийт зардлын хэмжээ 22,747,968 төгрөг болж байна...” гэх дүгнэлт[12],

13.Байгаль орчны зөвлөх “Нуман-Алтай” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн №1/35-8 дугаартай шинжээчийн “...Е******* Шинэ Дорно” нөхөрлөлийн 2019 онд ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагаа  явуулснаар  байгаль орчинд учруулсан хохирлын нийт дүн 40,029,924 төгрөг, үйл ажиллагаа явуулж эвдсэн талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх ажлын нийт зардлын хэмжээ 9,469,803 төгрөг болж байна...” гэх дүгнэлт[13],

14.Байгаль орчны зөвлөх “Нуман-Алтай” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн №1/35-9 дугаартай шинжээчийн “...” нөхөрлөлийн 2019 онд ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагаа  явуулснаар  байгаль орчинд учруулсан хохирлын нийт дүн 107,009,387 төгрөг, үйл ажиллагаа явуулж эвдсэн талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх ажлын нийт зардлын хэмжээ 4,914,216 төгрөг болж байна...” гэх дүгнэлт[14],

15.Байгаль орчны зөвлөх “Нуман-Алтай” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн №1/35-10 дугаартай шинжээчийн “...Өндөр Баян С*******” нөхөрлөлийн 2019 онд ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагаа  явуулснаар  байгаль орчинд учруулсан хохирлын нийт дүн 356,636,722 төгрөг, үйл ажиллагаа явуулж эвдсэн талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх ажлын нийт зардлын хэмжээ 7,*******4,*******8 төгрөг болж байна...” гэх дүгнэлт[15],

16.Байгаль орчны зөвлөх “Нуман-Алтай” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн №1/35-******* дугаартай шинжээчийн “...Өгөөж Баян Е*******” нөхөрлөлийн 2019 онд ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагаа  явуулснаар  байгаль орчинд учруулсан хохирлын нийт дүн 296,942,568 төгрөг, үйл ажиллагаа явуулж эвдсэн талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх ажлын нийт зардлын хэмжээ 7,244,910 төгрөг болж байна...” гэх дүгнэлт[16],

17.Байгаль орчны зөвлөх “Нуман-Алтай” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн №1/35-12 дугаартай шинжээчийн “...Сорхоны шугуй” нөхөрлөлийн 2019 онд ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагаа  явуулснаар  байгаль орчинд учруулсан хохирлын нийт дүн 55,837,062 төгрөг, үйл ажиллагаа явуулж эвдсэн талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх ажлын нийт зардлын хэмжээ 3,995,737 төгрөг болж байна...” гэх дүгнэлт[17],

18.Байгаль орчны зөвлөх “Нуман-Алтай” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн №1/35-13 дугаартай шинжээчийн “...Е******* Хатан Уул” нөхөрлөлийн 2019 онд ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагаа  явуулснаар  байгаль орчинд учруулсан хохирлын нийт дүн 28,325,056 төгрөг, үйл ажиллагаа явуулж эвдсэн талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх ажлын нийт зардлын хэмжээ 8,267,821 төгрөг болж байна...” гэх дүгнэлт[18],

19.Байгаль орчны зөвлөх “Нуман-Алтай” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн №1/35-14 дугаартай шинжээчийн “...Ага Е*******” нөхөрлөлийн 2019 онд ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагаа  явуулснаар  байгаль орчинд учруулсан хохирлын нийт дүн 62,183,036 төгрөг, үйл ажиллагаа явуулж эвдсэн талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх ажлын нийт зардлын хэмжээ 2,043,815 төгрөг болж байна...” гэх дүгнэлт[19],

20.Байгаль орчны зөвлөх “Нуман-Алтай” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн №1/35-15 дугаартай шинжээчийн “...Ест Бугант” нөхөрлөлийн 2019 онд ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагаа  явуулснаар  байгаль орчинд учруулсан хохирлын нийт дүн 12,213,727 төгрөг, үйл ажиллагаа явуулж эвдсэн талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх ажлын нийт зардлын хэмжээ 1,540,142 төгрөг болж байна...” гэх дүгнэлт[20],

21.Байгаль орчны зөвлөх “Нуман-Алтай” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн №1/35-16 дугаартай шинжээчийн “...Булган Е*******” нөхөрлөлийн 2019 онд ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагаа  явуулснаар  байгаль орчинд учруулсан хохирлын нийт дүн 634,541 төгрөг, үйл ажиллагаа явуулж эвдсэн талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх ажлын нийт зардлын хэмжээ 3,247,184 төгрөг болж байна...” гэх дүгнэлт[21],

22.Байгаль орчны зөвлөх “Нуман-Алтай” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн №1/35-19 дугаартай шинжээчийн “...Өгөөжтэй Бугант Хангай” нөхөрлөлийн 2019 онд ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагаа  явуулснаар  байгаль орчинд учруулсан хохирлын нийт дүн 28,165,455 төгрөг, үйл ажиллагаа явуулж эвдсэн талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх ажлын нийт зардлын хэмжээ 4,619,542 төгрөг болж байна...” гэх дүгнэлт[22],

23.Байгаль орчны зөвлөх “Нуман-Алтай” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн №1/35-20 дугаартай шинжээчийн “...Е******* Болд Оюу” нөхөрлөлийн 2019 онд ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагаа  явуулснаар  байгаль орчинд учруулсан хохирлын нийт дүн 38,827,129 төгрөг, үйл ажиллагаа явуулж эвдсэн талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх ажлын нийт зардлын хэмжээ 1,592,868 төгрөг болж байна...” гэх дүгнэлт[23],

24.Байгаль орчны зөвлөх “Нуман-Алтай” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн №1/35-21 дугаартай шинжээчийн “...Хишиг Алтан Е*******” нөхөрлөлийн 2019 онд ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагаа  явуулснаар  байгаль орчинд учруулсан хохирлын нийт дүн 519,474,788 төгрөг, үйл ажиллагаа явуулж эвдсэн талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх ажлын нийт зардлын хэмжээ 23,798,989 төгрөг болж байна...” гэх дүгнэлт[24],

25.Байгаль орчны зөвлөх “Нуман-Алтай” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн №1/35-23 дугаартай шинжээчийн “...Бугант Хишиг” нөхөрлөлийн 2019 онд ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагаа  явуулснаар  байгаль орчинд учруулсан хохирлын нийт дүн 5,509,714 төгрөг, үйл ажиллагаа явуулж эвдсэн талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх ажлын нийт зардлын хэмжээ 2,655,492 төгрөг болж байна...” гэх дүгнэлт[25],

26.Байгаль орчны зөвлөх “Нуман-Алтай” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн №1/35-26 дугаартай шинжээчийн “...Е******* Баялаг” нөхөрлөлийн 2019 онд ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагаа  явуулснаар  байгаль орчинд учруулсан хохирлын нийт дүн 63,790,506 төгрөг, үйл ажиллагаа явуулж эвдсэн талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх ажлын нийт зардлын хэмжээ 1,866,772 төгрөг болж байна...” гэх дүгнэлт[26],

27.Байгаль орчны зөвлөх “Нуман-Алтай” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн №1/35-28 дугаартай шинжээчийн “...Е******* Энх Од” нөхөрлөлийн 2019 онд ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагаа  явуулснаар  байгаль орчинд учруулсан хохирлын нийт дүн 29,186,285 төгрөг, үйл ажиллагаа явуулж эвдсэн талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх ажлын нийт зардлын хэмжээ 1,730,322 төгрөг болж байна...” гэх дүгнэлт[27],

28.Байгаль орчны зөвлөх “Нуман-Алтай” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн №1/35-29 дугаартай шинжээчийн “...Сорхоны Шугуй” нөхөрлөлийн 2019 онд ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагаа  явуулснаар  байгаль орчинд учруулсан хохирлын нийт дүн 224,313,959 төгрөг, үйл ажиллагаа явуулж эвдсэн талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх ажлын нийт зардлын хэмжээ 8,199,410 төгрөг болж байна...” гэх дүгнэлт[28],

29.Байгаль орчны зөвлөх “Нуман-Алтай” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн №1/35-32 дугаартай шинжээчийн “...Өргөн Е*******” нөхөрлөлийн 2019 онд ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагаа  явуулснаар  байгаль орчинд учруулсан хохирлын нийт дүн 26,844,249 төгрөг, үйл ажиллагаа явуулж эвдсэн талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх ажлын нийт зардлын хэмжээ 1,515,752 төгрөг болж байна...” гэх дүгнэлт[29],

30.Байгаль орчны зөвлөх “Нуман-Алтай” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн №1/35-33 дугаартай шинжээчийн “...Баялаг Ялбаг” нөхөрлөлийн 2019 онд ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагаа  явуулснаар  байгаль орчинд учруулсан хохирлын нийт дүн 1,499,914 төгрөг, үйл ажиллагаа явуулж эвдсэн талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх ажлын нийт зардлын хэмжээ 476,420 төгрөг болж байна...” гэх дүгнэлт[30],

31.Байгаль орчны зөвлөх “Нуман-Алтай” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн №1/35-34 дугаартай шинжээчийн “...Арвижих Алтан Тогоо” нөхөрлөлийн 2019 онд ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагаа  явуулснаар  байгаль орчинд учруулсан хохирлын нийт дүн 293,161,277 төгрөг, үйл ажиллагаа явуулж эвдсэн талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх ажлын нийт зардлын хэмжээ 7,938,067 төгрөг болж байна...” гэх дүгнэлт[31],

32.Байгаль орчны зөвлөх “Нуман-Алтай” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн №1/35-35 дугаартай шинжээчийн “...Бат Жавхлант Царст” нөхөрлөлийн 2019 онд ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагаа  явуулснаар  байгаль орчинд учруулсан хохирлын нийт дүн 56,268,457 төгрөг, үйл ажиллагаа явуулж эвдсэн талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх ажлын нийт зардлын хэмжээ 6,852,066 төгрөг болж байна...” гэх дүгнэлт[32],

33.Байгаль орчны зөвлөх “Нуман-Алтай” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн №1/35-36 дугаартай шинжээчийн “...Бугант Есөн Эрдэнэ” нөхөрлөлийн 2019 онд ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагаа  явуулснаар  байгаль орчинд учруулсан хохирлын нийт дүн 49,131,347 төгрөг, үйл ажиллагаа явуулж эвдсэн талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх ажлын нийт зардлын хэмжээ 2,753,917 төгрөг болж байна...” гэх дүгнэлт[33],

34.Байгаль орчны зөвлөх “Нуман-Алтай” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн №1/35-37 дугаартай шинжээчийн “...Жи Би Лийз” нөхөрлөлийн 2019 онд ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагаа  явуулснаар  байгаль орчинд учруулсан хохирлын нийт дүн 501,571,103 төгрөг, үйл ажиллагаа явуулж эвдсэн талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх ажлын нийт зардлын хэмжээ 17,063,385 төгрөг болж байна...” гэх дүгнэлт[34],

35.Байгаль орчны зөвлөх “Нуман-Алтай” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн №1/35-38 дугаартай шинжээчийн “...ТПП Ундрах” нөхөрлөлийн 2019 онд ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагаа  явуулснаар  байгаль орчинд учруулсан хохирлын нийт дүн 18,408,825 төгрөг, үйл ажиллагаа явуулж эвдсэн талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх ажлын нийт зардлын хэмжээ 1,715,558 төгрөг болж байна...” гэх дүгнэлт[35],

36.Байгаль орчны зөвлөх “Нуман-Алтай” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн №1/35-42 дугаартай шинжээчийн “...Цамхагт Хайрхан” нөхөрлөлийн 2019 онд ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагаа  явуулснаар  байгаль орчинд учруулсан хохирлын нийт дүн 56,236,863 төгрөг, үйл ажиллагаа явуулж эвдсэн талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх ажлын нийт зардлын хэмжээ 3,230,858 төгрөг болж байна...” гэх дүгнэлт[36],

37.Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээнүүд болон нөхөрлөлүүдийн холбогдох баримт бичгүүд[37], 38.Нөхөрлөлүүдтэй байгуулсан гэрээний жагсаалт[38], 39.Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл[39], 40.Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл[40], 41.Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, Ашигт малтмал, газрын тосны газраас авсан лавлагаа[41], 42.Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас авсан лавлагаа[42], 43.С******* аймгийн Засаг даргын тамгын газар, Е******* сумын Засаг даргын тамгын газраас ирүүлсэн материал[43], 44.Лавлагаа мэдээлэл[44], 45.Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол[45], 46.Иргэний хариуцагчаар татах тогтоол[46], 47.Иргэний хариуцагч Т.Г үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа[47], 48.“Нуман-Алтай” ХХК-ийн гаргасан 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн №1/34 дугаартай шинжээчийн дүгнэлт[48], 49.Засгийн газрын 2017 оны 20 дугаар тогтоолын хавсралт буюу “Алт-2” Үндэсний хөтөлбөрийн хуулбар[49], 50.Монгол улсын Засгийн газрын 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 151 дугаар тогтоол[50], 51.Шинжээчид төлсөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцсон тооцоо зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгчийн зүгээс хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхийн гэм буруугийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: “Шүүгдэгч М.Г******* нь С******* аймгийн Е******* сумын засаг даргаар ажиллаж байх хугацаандаа Монгол улсын Үндсэн хуулийн 61 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэм хэмжээг зөрчиж, Монгол улсын Засгийн газрын 2017 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн 151 дугаартай тогтоолд заасан журмыг зөрчсөний улмаас дүгнэлт гаргаагүй байсан газруудад 89 нөхөрлөлд бичил уурхай эрхлэх зөвшөөрөл олгосон давуу байдал бий болгосон гэх гэмт хэргийг үйлдсэн болох хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байгаа учир шүүгдэгч М.Г*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Энэ гэмт хэргийн улмаас бусдад давуу байдал бий болгосны улмаас 2 нөхөрлөлд газрын хэвлийд халдах үйл ажиллагаа явуулсан. Энэ үйлдлийн улмаас байгаль экологид 15,210,173 төгрөгийн хохирол учруулсан. Үүнээс “Бугант хишиг” нөхөрлөлийн 8,165,206 төгрөг төлөгдөөгүй байгаа учраас “Бугант хишиг” нөхөрлөлөөс гаргуулж, Байгаль орчин уур амьсгалын санд оруулах саналтай, мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зардал 16 шинжилгээний зардал 26,148,000 төгрөгийг шүүгдэгч М.Г*******аас гаргуулж, улсын орлого болгуулах саналтай байна” гэжээ[51].

Харин шүүхийн гэм буруугийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Батхуягаас: “Нэгдүгээрт: Миний үйлчлүүлэгчийн хувьд ...гэм буруугийн тал дээр ямар нэгэн маргаан байхгүй. ...Шүүгдэгч Г*******ыг хийх ёсгүй үйлдэл хийсэн эсэхийг тогтоохоор хангалттай мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Гэтэл үүнийг тогтоож чадаагүй байна. Ямар албаны ашиг сонирхлыг зөрчсөн эсэхийг би яллах дүгнэлт дээр хайгаад олоогүй. Г*******ын хувьд гэрээ байгуулах асуудал нь өөрийнх нь бүрэн эрх хэмжээний асуудал. Гол буруу нь дүгнэлтийг авалгүйгээр гэрээ байгуулсан нь буруу зүйл байсан. Тэгэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан эсэх нь харагдахгүй байна. Гэрээ байгуулсан нь гэмт үйлдэл юм уу? дүгнэлт аваагүй нь үйлдэл юм уу? Энэ хэрэг өө******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг биш, 23.5 дугаар зүйлд заасан “хайнга хандах” гэмт хэргийн шинжийг илүү агуулсан байна гэж үзэж байна. Гэрээ байгуулахад шаардлагатай дүгнэлтийг авахгүйгээр гэрээ байгуулсан нь хайнга хандаж байгааг харуулж байна. Хэрвээ шүүх хайнга хандах биш гэж үзвэл эс үйлдэхүй юм уу үйлдэл юм уу гэдгийг хэлбэрийн төдий гэмт хэргийн шинжтэй байх вий гэдэг дээр шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Хоёрдугаарт: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал дээр байгаль экологид учирсан хохирол тогтоох зорилгоор шинжилгээ хийлгэсэн зардал өмнө нь 60,000,000 төгрөг байсан одоо 23,000,000 төгрөг болсон. Яагаад ийм болсныг мэдэхгүй. Тухайн үед албан тушаалын гэмт хэрэг дээр шинжилгээ хийлгэх шаардлагатай юм уу? гэж олон удаа хүсэлт гаргасан гэтэл заавал энэ дүгнэлт шинжилгээг хийлгэнэ гэж зүтгэсээр байгаад хийлгэсэн. Мөрдөгч нь өө******* өмнө нь М.Г*******ын хэргийг шалгаж байсан мөрдөгч, өөр албан тушаалд дөнгөж томилогдоод энэ хэргийг шалгасан. Энэ мөрдөгчийн өмнө нь хийж байсан ажил нь байгаль экологийн мөрдөгч байсан учраас автоматаар шинжилгээ хийлгэх хэрэгтэй гэж үзэж байгаа юм болов уу? гээд шинжилгээ хийлгэсэн. Байгаль орчинд хохирол учирсан энэ хэрэг дээр буруутай этгээдүүд мөн нэмэгдэх юм байна. Тэгээд хэргийг нэгтгээд энэ хүмүүс нэмж орж ирэх юм байна гэж бодсон. Гэтэл хохирол учруулсан хүмүүсийн хэргийг тусгаарлаад харьяаллын дагуу хэргийг шилжүүлсэн гэж хэлсэн. Энэ хэргийг хамт явуулаач гэсэн явуулаагүй. Энэ хэрэг нэгтгэгдээд шийдэгдэх ёстой гэж үзэж байсан. Энэ хэрэгт холбоотой нотлох баримтууд тэр тусгаарласан хэрэгт байсан. Гэтэл хэргийг тусгаарласан. Хохирол тогтоогдоогүй хэргийн шинжилгээний зардал дээр М.Г*******аас төлүүлнэ гэж байж болохгүй асуудал гэж үзэж байна. Бусдын буруутай үйлдлээс болсон асуудлын зардлыг М.Г*******т төлөх ёсгүй гэж үзэж байна. Прокурор дуудаад энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх үү? гэж асуухад би үйлчлүүлэгчтэйгээ ярилцаад энэ хэргийг хялбаршуулсан журмаар явуулъя гэж шийдсэн. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал яригдаж байгаа учраас хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэх боломжгүй гэж хэлсэн. Тэгээд энэ хэрэг дээр хэн хохирол учруулсан бэ? хэр их хэмжээний хохирол учруулсан гэдгийг тогтоогоогүй байж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг төлүүлэх нь зүй бус гэж үзэж байна...” гэсэн гэм буруугийн талаархи өмгөөллийн дүгнэлтийг хийсэн.[52]

Монгол Улсын Үндсэн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д “Монгол Улсын төрийн жинхэнэ албан хаагч Монгол Улсын иргэн байх бөгөөд Үндсэн хууль, бусад хуулийг чандлан баримталж ард түмнийхээ тусын тулд, иргэний ёсоор төрийн ашиг сонирхолд захирагдан ажиллана”[53]гэж албан тушаалтны үндсэн үүргийг тодорхойлсон бөгөөд бусад салбар хууль тогтоомжид албан тушаалтны эрх, үүргийг хуульчилсан байна.

Тухайлбал: 2017 онд батлагдсан Төрийн алрбаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт: “төрийн албан хаагч” гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө тө*******с цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг ойлгоно гэж хуульчилсан[54].

Албан тушаалтан хайнга хандах гэдэг нь хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлсон чиг үүргийн хувьд биелүүлэх боломжтой байсан, заавал биелүүлбэл зохих үүргийг биелүүлээгүй буюу авбал зохих шаардлагатай арга хэмжээг аваагүй байх, мөн өөрийн үүрэгт үйл ажиллагаа явуулсан боловч тэр нь зохих шаардлага хангаагүй, чанаргүй, цаг хугацаа алдсан нь алдаа доголдол гаргахад хүргэсэн байхыг ойлгоно. М.Г*******ын үйлдсэн гэмт хэргийн хувьд албан ажилдаа хайнга хандах гэмт хэргийн шинжийг агуулаагүй байна.

Харин Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд энэ гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүй хийсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага оногдуулахаар хуульчлан тогтоосон.

Албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршгийг учруулдгаараа нийгмийн аюулын шинж ихтэй байдаг[55].

Шүүгдэгч М.Г*******ын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Шүүгдэгч М.Г*******аас гаргуулах хохирол төлбөргүй. Харин мөрдөн шалгах ажиллагааны явцад байгаль орчинд учирсан хохирлыг тогтоох зорилгоор 42 шинжилгээ хийгдсэнээс нийт хохирол тогтоогдоогүй 15 шинжилгээ, иргэний хариуцагчаар татагдсан 1 нөхөрлөлийн шинжилгээ нийт 16 шинжилгээний зардал буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 23,440,000 төгрөг болсон.

23,440,000+240,000=23,680,000 төгрөг

            (Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд “Дамно” ХХК-ийн үнэлгээчин Ц.Т 240,000 төгрөг, Нуман-Алтай ХХК-д 23,440,000 төгрөг, шинжээч, шинжилгээний байгууллагад төлсөн) нийт 23,680,000 төгрөгийг М.Г*******аас гаргуулан Улсын төсөвт оруулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч М.Г*******ын “Бугат хишиг” “Секонд гүүд теам” нөхөрлөл тус бүртэй “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээ” байгуулж, эрх олгосны улмаас байгаль орчинд 15,210,173 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

“Бугат хишиг” нөхөрлөл, түүний хууль ёсны төлөөлөгч, нөхөрлөлийн ахлагч Т.Ганхүү, “Секонд гүүд теам” нөхөрлөл, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Лхагвадорж нарыг иргэний хариуцагчаар тус тус татсан ба “Секонд гүүд теам” нөхөрлөл нь байгаль орчинд учруулсан хохирол 7,044,967 төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын санд бүрэн нөхөн төлсөн байна.

Харин иргэний хариуцагч “Бугат хишиг” нөхөрлөл, түүний хууль ёсны төлөөлөгч, нөхөрлөлийн ахлагч Т.Ганхүүгээс байгаль орчинд учруулсан хохирол 8,165,206 төгрөгийг гаргуулан, Байгаль орчин уур амьсгалын санд оруулах нь зүйтэй байна.

Гурав. Шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч М.Г*******т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Г.Энхмаагаас эрүүгийн хариуцлагын саналдаа: “...Шүүгдэгч М.Г*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр үйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон учраас эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгч М.Г*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нь 20 хоног цагдан хоригдсон тул уг хоногийг хорих ялын хоногоос хасаж тооцуулах саналтай. Энэ гэмт хэрэг эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй” гэсэн ялын саналыг гаргажээ.[56]

Шүүхийн эрүүгийн хариуцлагын хэлэлцүүлэгт оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Батхуягаас: “...Энэ хэрэг анхнаасаа буруу зүйлчлэлийн улмаас жанхуу болсон. Улсын яллагчийн хохирол төлбөр болоод хүндрүүлэх нөхцөл байдлыг дурьдалгүйгээр хорих ял санал болгож байгаа үндэслэлийг ойлгосонгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас эхлээд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байсан. Маргасан зүйл байхгүй. Энэ гэмт хэргийн хувьд материаллаг бүрэлдэхүүн хангаагүй гэж үзэж байна. Хохирол учирсан хэсгийг хэргээс салгасан. Энэ хүний хувийн байдлын талаар багш мэргэжилтэй, эхнэр, хүүгийнхээ хамт амьдардаг. Хүү нь булчингийн сулрал гэх өвчтэй учраас байнгын асарч сувилдаг. Энэ хүүхдээ асрах сувилах тал дээр Г******* гуайн үүрэг их байдаг. Үүнийг шүүх харгалзаж үзнэ үү. Миний үйлчлүүлэгч анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Энэ гэмт хэргийн улмаас бусдад хохирол учруулаагүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөлд байдал болж байна гэж үзэж байна. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч тогтвортой мэдүүлэг өгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулаагүй нь Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал байна.

Энэ хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Энэ гэмт хэрэгт торгох ялын санкц байгаа учраас торгуулийн ял оноож өгнө үү гэсэн саналтай байна. М.Г******* нь заавал төрийн байгууллагад ажиллахгүй өөр газар ажил хийх боломжтой хүн. Үндсэн ялын хувьд торгох ял, зорчих эрхийг хязгаарлах ял байгаа учраас шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, зорчих эрх хязгаарлах ялыг хэрэглэхгүй байхыг хүсмээр байна. Учир нь өвчтэй хүүхдээ авч эмчилгээнд явахад хүндрэл учрах болохоор торгуулийн ял оноож өгнө үү гэсэн саналтай байна” гэсэн өмгөөллийн дүгнэлтийг гаргасан.[57]

Улсын яллагчаас 2 дахь тайлбартаа: “Шүүгдэгчийн хувийн байдлын тухайд хийсэн хэрэгтээ ухамсарлаагүй, дүгнэлт хийгээгүй. Эрхэлсэн тодорхой ажилгүй тул торгох ялыг оногдуулах нь тохиромжгүй...” гэсэн тайлбарыг хийжээ.

Харин шүүгдэгчийн өмгөөлөгч 2 дахь өмгөөллийн дүгнэлтдээ: “...М.Г*******ын хувьд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гээд заавал энэ хүнийг хорих ёсгүй байх.  Заавал тэр газарт хорьж байж ухаарна гэсэн зүйл байхгүй. Энэ хүнд итгэл хүлээлэгэхэд дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх чадвартай. Энэ гэмт хэргийг үйлдсэндээ гэмшиж харамсаж байгааг анхаарч үзнэ үү” гэсэн өмгөөллийн дүгнэлтийг хийж, талууд хуульд заасан дарааллын дагуу харилцан мэтгэлцсэн болно.

Шүүх шүүгдэгч М.Г*******т эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн”; үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, анхнаасаа гэм буруугаа хүлээн мэдүүлсэн, шүүгдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүй;

-мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх энэ хуульд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно” гэж зөвхөн тухайн шүүгдэгчийн хувийн байдал, гэр бүлийн ахуй амьдрал, эдгэршгүй хүнд өвчтэй (насанд хүрсэн том хүү нь булчингийн сулрал өвчтэй, байнгын асаргаа сувилгаа шаардлагатай байдаг) онцгой нөхцөл байдал зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус харгалзан үзсэн болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч М.Г*******ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт: нийтийн албанд томилогдох эрхийн 2-5 жилийн хугацаагаар хасаж, 5400-27000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх санкцитай бөгөөд шүүх Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, хуульд оногдуулахаар заасан ялын төрлөөс шүүгдэгч М.Г*******т торгох ял оногдуулах нь тохирно гэж шүүх үзсэн.

Эрүүгийн хуулийн зүйл, хэсгүүдэд заасан хэм хэмжээний дийлэнх нь императив шинжтэй буюу тухайн заалтыг шүүх зайлшгүй, хэлбэрэлтгүй хэрэглэх хуулийн заалттай байдаг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүний нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эсхүл бусад тодорхой эрхийг нэг жилээс найман жил хүртэл хугацаагаар хориглохыг эрх хасах ял гэнэ” гэж тодорхойлсон байна. Эрх хасах ялыг энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд заавал оногдуулна гэж хуульчилсан.

Иймд шүүхээс шүүгдэгч М.Г*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан 3 /гурав/ жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн.

Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээтэй төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч М.Г*******т анхааруулав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г*******т оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг энэ өд*******с буюу 2021 оны 05 дугаар сарын 27-ны өд*******с эхлэн тоолохоор тогтоов.

            Мөн шүүгдэгч М.Г*******ын цагдан хоригдсон 20 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх төгрөгөөр тооцож, (20хоног х 15нэгж = 300нэгж) түүнд оногдуулсан торгох ялаас 300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 300,000 төгрөгийг хасаж тооцох нь хуульд нийцнэ.

            Шүүгдэгч М.Г*******ын 2019 оны 10 дугаар сарын 10-ны өд*******с Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, С******* аймгийн Е******* сумын Засаг даргын албан үүрэг биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авагдсаныг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, нийтийн албанд томилогдох эрх хасах ял хэрэгжиж эхлэхийг дурьдах нь зүйтэй байна.

            Хэрэгт шүүгдэгч М.Г*******ын 86-63 СБА улсын дугаартай, УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгсэл, С******* аймгийн Шаамар сумын 1 дүгээр баг, Дэлгэрхаан Хаягт Байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-1316002230 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалтын газрыг битүүмжилсэн тогтоолыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хүчингүйд тооцож, битүүмжлэлээс чөлөөлөх нь зүйтэй.

            Энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурьдав.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд “Дамно” ХХК-ийн үнэлгээчин Ц.Т 240,000 төгрөг, Нуман-Алтай ХХК-д 23,440,000 төгрөг, шинжээч, шинжилгээний байгууллагад төлсөн нийт 23,680,000 төгрөгийг М.Г*******аас гаргуулан Улсын төсөвт оруулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1.4, 36.10, 36,13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б******* овогт Магсаржавын Г*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г*******т нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г*******ын хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан 3 /гурав/ жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээтэй төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч М.Г*******т анхааруулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г*******т оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг энэ өд*******с буюу 2021 оны 05 дугаар сарын 27-ны өд*******с эхлэн тоолсугай.

6. Шүүгдэгч М.Г*******ын цагдан хоригдсон 20 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх төгрөгөөр тооцож, (20хоног х 15нэгж = 300нэгж) түүнд оногдуулсан торгох ялаас 300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 300,000 төгрөгийг хасаж тооцсугай.

7.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Секонд гүүд теам” нөхөрлөлийн хууль ёсны төлөөлөгч Д.Лхагвадорж нь байгаль орчинд учруулсан хохирол 7,044,967 төгрөгийг Байгаль орчин уур амьсгалын санд нөхөн төлснийг дурьдаж,

-иргэний хариуцагч “Буган хишиг” нөхөрлөлийн хууль ёсны төлөөлөгч Т.Ганхүүгээс байгаль орчинд учирсан хохирол 5,509,714 /таван сая таван зуун есөн мянга долоон зуун арван дөрвөн/ төгрөг, нөхөн сэргээлтийн зардал 2,655,492 /хоёр сая зургаан зуун тавин тав дөрвөн зуун ерэн хоёр/ төгрөг, нийт 8,165,206 /найман сая нэг зуун жаран таван мянга хоёр зуун зургаан/ төгрөгийг гаргуулан, Байгаль орчин, уур амьсгалын санд нөхөн төлүүлсүгэй.

8.Шүүгдэгч М.Г*******ын 2019 оны 10 дугаар сарын 10-ны өд*******с Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, С******* аймгийн Е******* сумын Засаг даргын албан үүрэг биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авагдсаныг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

9.Хэрэгт шүүгдэгч М.Г*******ын 86-63 СБА улсын дугаартай, УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгсэл, С******* аймгийн Шаамар сумын 1 дүгээр баг, Дэлгэрхаан Хаягт Байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-1316002230 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалтын газрыг битүүмжилсэн тогтоолыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хүчингүйд тооцож, битүүмжлэлээс тус тус чөлөөлсүгэй.

10.Энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурьсугай.

*******.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд “Дамно” ХХК-ийн үнэлгээчин Ц.Т 240,000 төгрөг, Нуман-Алтай ХХК-д 23,440,000 төгрөг, шинжээч, шинжилгээний байгууллагад төлсөн, нийт 23,680,000 төгрөгийг М.Г*******аас гаргуулан Улсын төсөвт оруулсугай.

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

 13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн *******.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор С******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ,

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                               Ц.АМАРГЭРЭЛ