Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/168

 

 

 

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл д*******ж,                                                                                       

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг,

улсын яллагч А.Баясгалан,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Ж*******, Ц.П*******,

тэдгээрийн өмгөөлөгч С.Оюунцэцэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б*******,

шүүгдэгч А.Г*******,

түүний өмгөөлөгч Б.Чинбаатар нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн .10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн  4.2 дахь заалтад  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч З******* овогт А******* Г*******т холбогдох эрүүгийн 22231001640140 дугаартай хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Нэг. Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, оны дүгээр сарын -ны өдөр аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхлэгч, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт Д аймгийн сумын дугаар баг тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, З******* овогт Аюурзаны Г*******, /РД:ОЮ012/,

Хоёр. Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдснаар/

Яллагдагч А.Г******* нь 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 14 цагийн үед Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт Алтанбулаг-Сүхбаатар чиглэлд авто замын -9 дэх км-д ... улсын дугаартай “Тоёота ... маркийн авто машин жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.

13.1. Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг х*******зан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зам байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино.

13.2. Дараах тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно: а/өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал гэсэн заалт,

Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралтын “2.20” гүйцэж түрүүлэх хориотой” удаан явдалт тээврийн хэрэгсэл, ердийн хөсөг, унадаг дугуй, мопед, хоёр дугуйт мотоциклоос бусад тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэхийг хориглоно” тэмдэг,

Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 1. Хэвтээ тэмдэглэгээ “1.1 хоёр буюу гурван эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлах, замын аюул бүхий хэсэгт эгнээний хилийг заах, чиглэлийн тээврийн хэрэгсэл буюу унадаг дугуйн эгнээг бусад эгнээгээс зааглах, зорчих хэсгийн орохыг хориглосон хэсгийг хязгаарлах буюу тээврийн хэрэгслийн зогсоолын хилийг тэмдэглэнэ” гэсэн тэмдэглэлийг тус тус зөрчиж, авто замын гүйцэж түрүүлэхийг хориглосон хэсэгт гүйцэж түрүүлэх үйлдэл хийн, өөдөөс ирж яваа .. улсын дугаартай “Тоёота ....” маркийн автомашинтай мөргөлдөж зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч З.Ц, Ц.Ц, Р.А, Т.Б нарын амь насыг хохироосон” гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүгдэгч А.Г******* нь 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 14 цагийн үед Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт Алтанбулаг-Сүхбаатар чиглэлд авто замын -9 дэх км-д улсын дугаартай “Тоёота ”- маркийн авто машин жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.

13.1. Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг х*******зан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зам байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино.

13.2. Дараах тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно: а/ өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал гэсэн заалт,

Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралтын “2.20” гүйцэж түрүүлэх хориотой” удаан явдалт тээврийн хэрэгсэл, ердийн хөсөг, унадаг дугуй, мопед, хоёр дугуйт мотоциклоос бусад тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэхийг хориглоно” тэмдэг,

Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 1. Хэвтээ тэмдэглэгээ “1.1 хоёр буюу гурван эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлах, замын аюул бүхий хэсэгт эгнээний хилийг заах, чиглэлийн тээврийн хэрэгсэл буюу унадаг дугуйн эгнээг бусад эгнээгээс зааглах, зорчих хэсгийн орохыг хориглосон хэсгийг хязгаарлах буюу тээврийн хэрэгслийн зогсоолын хилийг тэмдэглэнэ” гэсэн тэмдэглэлийг тус тус зөрчиж, авто замын гүйцэж түрүүлэхийг хориглосон хэсэгт гүйцэж түрүүлэх үйлдэл хийн, өөдөөс ирж яваа 09- улсын дугаартай “Тоёота ” маркийн автомашинтай мөргөлдөж, зам тээврийн гаргасны улмаас зорчигч З.Ц, Ц.Ц, Р.А, Т.Б нарын амь насыг хохироосон” болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүгдэгч А.Г******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Хохирогчийн ар гэрийн хүмүүсээс уучлалт гуйж байна. Надад маш их харамсалтай байна үнэхээр их гэмшиж байна. 04 дүгээр сарын 01-ний өглөө Алтанбулаг сумын чөлөөт бүс орчихоод 14 цагийн үед гарсан. Миний урд тийр гэх том тэрэг явж байсан. Би араас нь дагаад л яваад байсан. Үзэгдэх орчин хязгаарлагдмал газар гүйцэж түрүүлсэн. Урдаас нэг машин гараад ирсэн. Тооромз гишгэж зогсохоос өөр арга байгаагүй зогссон боловч өөдөөс ирсэн машинтай мөргөлдсөн. Машинаасаа буугаад гүйсэн цагдаа дуудчихаад нөгөө машины хүмүүст анхны тусламж үзүүлж хиймэл амьсгал хийх гэж оролдсон боловч амжилт олоогүй. Хоёр хүн нь амьсгаатай байсан түргэн тусламж ирээд аваад явсан. Цагдаа ирээд дахиж ойртуулаагүй, нүд ирмэхийн зуур маш харамсалтай зүйл болсон. Энэ явдал сэтгэлээс хэзээ ч арилахгүй, маш их харамсаж, гэмшиж байна. Уучлаарай гэж хэлэх ч багадаж байна” гэх мэдүүлэг[1],

2. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Ж*******ын зүгээс: “...3 хүүхдийг минь 1 нас хүртэл харж хандах байлгүй гэж бодож байна. 10 настай хүүхдийг би өөрөө асрамждаа тогтоолгож авсан, нөгөө хоёр хүүхэд нь асран хамгаалагч тогтоолгоогүй аавынхаа талд байгаа...” гэх мэдүүлэг[2],

3. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Пүрвээгийн зүгээс: “...мэдүүлэг өгөхгүй, хэлэх зүйлгүй” гэх мэдүүлэг[3],

4. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Болор-Эрдэний зүгээс: “...Бид эхээс есүүлээ, талийгаач дүү маань миний доод талын дүү, лам хүн байсан. Алтанбулаг сумын хийдэд ажиллаж байсан. Хүнийхээ хувьд бид бүгд А.Г*******ийг уучилсан гэхдээ гэм хор учирсан учраас хүүхдүүдэд нь учирсан гэм хорыг арилгуулахаар хуулийн дагуу явах санал бодолтой байгаа ...2 хүүхдийг нь 07 дугаар 24-нд Улаанбаатар луу авч явсан. Одоогоор надтай хамт байгаа, энэ хоёр хүүхэд нь миний төрсөн дүүгээр овоглосон. 07 дугаар сарын 24-өөс хойш эмнэлэгээр авч явж үзүүлсэн, вакцин хийлгэсэн охин нь өнгөрсөн хугацаанд 2-р зэрэгтэй тураалд орчихсон, цагаан хорхойтоод хоол тэжээлийн дутагдалд орсон байсан. Хүү нь сэтгэцийн гүн хямралд орсон байсан эмнэлэгээр үзүүлээд явж байна. Миний хувьд энэ хоёр хүүхдийг нийгмийн харилцаанд ороход нь эрх битгий зөрчигдөөсэй гэж хүсэж байна. Одоогийн байдлаар асрамжийн асуудал шийдэгдээгүй байгаа учраас цэцэрлэг сургуульд хамруулж чадаагүй байгаа, эмнэлэгийн үйлчилгээ авч чадахгүй байна. Гэхдээ бид худ ураг хүмүүс байна аль нэг талдаа асуудлыг гаргаж шийдэж чадна гэж бодож байна” гэх мэдүүлэг[4],

5. Хохирогч Ц.П******* 2022 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр мөрдөн шалган ажиллагааны шатанд өгсөн: “Би Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум Цөх 3 дугаар багаас 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өөрийн эзэмшлийн загварын 09- улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Сүхбаатар сум орж дэлгүүрээс эд зүйл авах зорилгоор ээж Цгийн хамт 1000 цагт гарсан. Би машин барьж явсан ба замдаа Алтанбулаг сумаас А, Байгалиа нарыг суулгаад Сүхбаатар сум руу явсан. Сүхбаатар суманд ирээд А хүнд бичиг баримт өгнө гэж буугаад түүний эхнэр Байгалиа дэлгүүр орж хүнс авна гээд буусан. Тэр хооронд ээж Ц бид 2 Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэг ороод хэвтэн эмчлүүлж байсан миний төрсөн эгч Ц өнөөдөр эмнэлгээс гарч байсан учир аваад арын суудалд суулгасан. Ц эгчийг авчихаад А болон Байгалиа нарыг очиж аваад Алтанбулаг сум руу 5-лаа явсан. Бид 5 Сүхбаатар сумаас 1300 цагт гараад Алтанбулаг сум руу явах төв асфальтан замаар явж байтал бага зэрэг өгсүүр замаар дээшээ өгсөөд явтал өөдөөс хар өнгийн машин тулаад ороод ирэхээр нь баруун гар тийшээ хөвөө хэсэг рүү дарахад тухайн хар машин миний дарсан зүг рүү адилхан дарж орж ирээд миний машины зүүн хэсгийг мөргөөд жалга руу унасан. Би машинаас гараад ард сууж байсан төрсөн эгч Цг түүний дараа Байгалиа, А болон ээж Цг татаж гаргаж ирсэн. Гаргаж ирсний дараа миний төрсөн эгч Ц, ээж Ц, А нар ямар ч хөдөлгөөн байхгүй, Байгалиа ёооё гээд дуугараад байх шиг байсан. Надад өөр мэдэх зүйл байхгүй. Уг тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Алтанбулаг сумаас Сүхбаатар сум руу, Сүхбаатар сумаас Алтанбулаг сум хүртэл би жолоодож явж байсан. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би №3046 дугаарын “В” ангиллын жолооны үнэмлэхтэй. Гадаа цаг агаарын байдал тогтуун, үзэгдэх орчин чөлөөтэй байсан. Замын нөхцөл байдлын тухайд эвдрэл гэмтэл байхгүй, гүйцэж түрүүлэхийг хориглосон үргэлжилсэн цагаан зураастай, бага зэрэг өгсүүр зам байсан. Замын урд талын хөвөөн дээр мөргөлдсөн. Би эмнэлгээс эгчийгээ авчихсан мөн ээжийн хамт явж байсан учраас 50км/ц-н хурдтай явж байсан. Би өөрийн ээж болон төрсөн эгчээ алдсан маш их гомдол саналтай байна. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг[5],

6. Хохирогч З.Ж******* 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн шалган ажиллагааны шатанд өгсөн: “2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 30 цагт би Ц эгчийн гар утас руу залгаад хаана, юу хийж байгааг асуутал А, Байгальмаа, П******* бид 4 Сэлэнгэ аймаг орж нэгдсэн эмнэлгээс Цг авах гээд явж байна” гэж ярьсан ба түүнээс хойш яриагүй. Түүнээс хойш миний гар утас руу 1423 цагт П******* залгаад “Бид нар Сэлэнгэ аймгаас Алтанбулаг явж байгаад замдаа аваарт орчихлоо. Ээжийг бараг алдчих шиг боллоо” гэхээр нь юу яриад байгаа юм бэ? гээд эмнэлэгт мэдэгдээд шууд аваар болсон газарт очсон. Тухайн газарт очиход эмнэлэг болон Цагдаагийн байгууллагын ажилтан нар очсон байсан бид нарыг ойртуулаагүй. З.Ц бол миний төрсөн эгч. Ц бол миний дүү, Байгальмаа бол миний охин байгаа юм. Миний төрсөн эгч З.Ц нь Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сумын “Хяраан оргидог” нэртэй газарт хүү Батболд, П*******, охин Ц нарын хамт мал маллаж амьдардаг байсан. Ц эгчийн дүү нар болох Алимаа, Батмөнх нар нь Алтанбулаг суманд, дүү Адъяа нь Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа. Ц бол насаараа ээж Цгийн хамт амьдардаг байсан. Ц нөхөр, хүүхэдгүй. Мал маллаж амьдардаг ямар нэг эрхэлсэн ажил байхгүй мөн Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт сэтгэцээр халамжинд байдаг байсан. Миний охин Байгальмаа бол Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд нөхөр, 3-н хүүхдийн хамт амьдардаг байсан. Алтанбулаг суманд дэлгүүр ажиллуулдаг байсан ба нөхөр Агийн хамт зам тээврийн ослоор нас барсан. Бүтэнсайн өдөр буюу 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр дэлгүүр дээр очиход удахгүй Сүхбаатар сум руу дэлгүүрт тавих бараандаа явна гэж хэлж ярьж байсан. Би болон манай гэр бүл 3-н хүний амиар хохирлоо. Бидний зүгээс маш их гомдолтой байна. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг[6],

7. Хохирогч Ж.Ц 2022 оны 04 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн шалган ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Алтанбулаг суманд гэртээ 14 цаг өнгөрч байхад манай нөхрийн төрсөн дүү Ж******* манай гэрт гүйж ирээд П******* сая надтай утсаар ярилаа бид нар аваарт орчихлоо хурдан хүрээд ир гэж байна гэж хэлэхээр нь Ж*******, Ж*******ын хүү Төгсөө бид гурав манай гэрээс хөдлөөд  хэрэг учрал болсон газарт очиход эмнэлэг болон цагдаагийн байгууллага ирчихсэн бид нарыг ойртуулаагүй. Ц.Ц нь миний хадам эгчийн хүүхэд. З.Ц нь миний хадам эгч буюу миний нөхөр З.Батмөнхийн эгч байгаа юм. Талийгаач Ц.Ц нь ээж З.Ц, ах Батболд, П******* нарын хамт Алтанбулаг сумын 3 дугаар баг Хяраан нэртэй газарт мал маллаж амьдардаг байсан. Ц.Ц нь эмнэлэгт хэвтэж байгаад тус өдөр эмнэлгээс гарсан. З.Ц нь харин охин Ц.Цг эмнэлгээс гаргаж авахаар ирсэн байсан. Би маш их  гомдолтой байна. Учир нь би гэр бүлийнхээ хүмүүсийг алдчихаад байна” гэх мэдүүлэг[7],

. Хохирогч Р.Б******* 2022 оны 04 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн шалган ажиллагааны шатанд өгсөн: “...Талийгаач Р.А миний төрсөн дүү байгаа юм. Бид эцэг эхээс 9-лээ ба миний дүү А нь 5 дахь хүүхэд байгаа юм. Миний хүү А нь Улаанбаатар хотод гэр бүлийнхээ хамт амьдардаг байсан ба бага ангиа Ерөнхий боловсролын 49 дүгээр дунд сургуульд сурч байгаад 1990 оноос “Гэсэр сүм” шашны дунд сургуульд элсэн орж амжилттай төгсөж лам болсон. 2016 оноос эхнэр Байгальмаатайгаа Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд ажиллаж амьдрах болсон ба дундаасаа 2 хүүхэдтэй. Агийн эхнэр Байгальмаа нь урд өөр хүнээс хүүхэдтэй болж байсан ба хамт амьдардаг байсан юм. 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 15:40 цагт миний эгч Болормаа над руу гар утсаар яриад А зам тээврийн осолд ороод нас барчихсан байна. Харин түүний эхнэр Байгальмаа эмнэлэгт хүргэгдэж байх замдаа нас барсан байна гэж хэлсэн. Мөн Болормаа эгч 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн цагийн үед А гар утсаар ярихад Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд орж ирчихээд буцаад Алтанбулаг сум руу хөдлөх гээд явж байна гэж ярьсан. Төрсөн дүү А болон түүний эхнэр Байгальмаа нарыг алдсан. 2 талийгаач дүүгийн минь 3 хүүхэд өнчирч үлдлээ. Бидний зүгээс маш их гомдолтой байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг[],

9. Гэрч Ч.Ц 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ”...2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Д аймгаас Сэлэнгэ аймгийн “Хонгорморьт” нэртэй газар амрахаар өөрийн гэр бүлийн гишүүд болох миний нөхөр Г******* /жолооч/, миний аав Чо, ээж Н, авга эгч Э нарынхаа хамт тавуулаа ДАХ улсын дугаартай “-” маркийн тээврийн хэрэгслээр ирсэн. 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр цагийн орчим Д аймаг руу буцахаар болж буцахаасаа өмнө Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын “Чөлөөт бүс” худалдааны төв рүү явсан. Алтанбулаг сумын “Чөлөөт бүс” худалдааны төвөөс бараа бүтээгдэхүүн худалдаж авчихаад 14 цаг, 10 минутанд “Чөлөөт бүс” худалдааны төвөөс гарч явсан. Бид нар Алтанбулаг сумаас шууд Д аймаг руу улсын дугаартай “-” маркийн тээврийн хэрэгсэлтэй хөдөлсөн бөгөөд миний нөхөр Г******* жолоо барьж, миний аав Чо жолоочийн хажуу талын суудал, ээж Н маань машины арын суудлын гол хэсэгт, авга эгч Э маань жолоочийн ар талд, би аавынхаа ар талын суудалд сууж явсан. Тухайн үед миний нойр хүрээд зүүрмэглэчихсэн, суудлынхаа түшлэгийг хойш нь налаад нүдээ аниад явж байсан болохоор замын нөхцөл байдлыг хараагүй. Бид нарыг засмал замаар Алтанбулаг сумаас гарч яваад удаагүй явж байхад гэнэт хүмүүс орилолдоод эхлэхэд нь би нойрноосоо сэрсэн бөгөөд тэрхэн үед машин замаас гарч замын хөвөө хэсэг рүү жалга уруудан зогссон. Битүү шороо тоос дэгдээд юу болж байгааг харах хэцүү, дээрээс нь Г******* орилоод би маш их айж, сандарсан байсан. Намайг машинаас буугаад ойр орчмоо харахад манай машины хажуухан талд цайвар өнгийн Приус маркийн тээврийн хэрэгсэл осолдчихсон жолооч нь болов уу гэмээр залуу машинаасаа бууж ирээд машин дотроосоо хүмүүс татаж гаргаж байсан. улсын дугаартай “-” маркийн тээврийн хэрэгсэл нь Г*******ийн эзэмшилд байдаг. 2020, 2021 оны тээврийн хэрэгслийн үзлэг оношилгоонд цаг хугацаа бүрт нь хамрагдаж байсан бөгөөд 2022 оны 02 дугаар сарын сүүлээр Улаанбаатар хотод очиж “Мөнх-Хада” нэртэй засварын газар компьютер оношилгоонд хамрагдан үзлэг оношилгоо хийлгэхэд ямар нэгэн асуудал байгаагүй. Тээврийн хэрэгсэл жолоодоход нөлөөлөх үгүйг нь мэдэхгүй байна. Г*******  нь 2022 оны 03 дугаар сарын 20-ноос эхлэн зүрх судасны бүдүүрэл оноштойгоор Д аймгийн “Цээнэ” эмнэлэг Улаанбаатар хотод 3 дугаар эмнэлэг зэрэг газруудаар үзүүлж гэрээр эмчилгээ хийлгэж байгаа юм. Г*******ийн бие шалтгаангүй өвдөхөд нь 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Эрдэнэт хотын Баян-Өндөр эмнэлэгт үзүүлэхэд ходоодны хорт хавдар байж магадгүй гэсэн онош гарсан. Үүнээс болоод Г******* нь маш их сэтгэл санаагаар унасан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг[9],

10. Гэрч Ж.Н 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ”....Би 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр нөхөр Чо, охин Ц, хүргэн Г*******, хадам дүү Э нарын хамт Д аймгаас Сэлэнгэ аймаг, Сүхбаатар суманд хүргэн Г*******ийн “Land Cruiser-” маркийн улсын дугаартай машинтай ирсэн. Сүхбаатар суманд ирээд “Хонгорморьт” нэртэй амралтын газар 2 хоног амарчихаад өнөөдөр буюу 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн цагийн үед амралтын газраасаа гараад Алтанбулаг сумын “Чөлөөт бүс” гэх газар очоод оочирлож байгаад цааш орон хүнсний дэлгүүр лүү нь орж алим жимс, бага зэрэг хүнсний зүйл аваад буцаад гарч байхад цайны цаг нь болоод дэлгүүрүүд хаалгаа барьж байсан. Тэгээд бид нар “Чөлөөт бүсээс” 14 цагийн алдад гараад шууд Д аймаг руу хөдлөөд Алтанбулаг сумаас Сүхбаатар сум руу чиглэсэн асфальтан замаар явж байсан бөгөөд тээврийн хэрэгслийг манай хүргэн Г******* жолоодоод манай нөхөр Чо хажуу суудал дээр нь суугаад, харин би ард талын голын зорчигчийн суудал дээр манай охин болон хадам дүү нар миний хоёр талд суугаад явж байсан. Бид нарыг явж байхад урд талд бүхээгтэй ачааны том машин явж байсан ба хүүхдүүд рүүгээ утсаар яръя гэж бодоод доош тонгойгоод өөрийн утсаа оролдож байтал тас хийгээд яваад өгчихөөр нь нүдээ аниад суудлаас барьж аваад байж байтал шороо үнэртээд машин зогссон. Бүх зүйл маш хурдан болоод өнгөрсөн юм. Тэгээд нүдээ нээгээд хартал бид нар эсрэг урсгал руу орчихсон байдалтай манай хүргэн жолооны хүрднээс буугаад хойшоо гүйгээд явчихсан. Явсан зүгийг нь чиглүүлээд хартал саарал өнгийн машин замын хажуу руу ороод осолдчихсон байсан. Миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Надад нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг[10],

. Гэрч Чо 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ”...Би 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Д аймаг сумаас эхнэр Н, дүү Э, охин Ц, хүргэн Г******* нарын хамт хүргэн Г*******ийн “Land cruiser-” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслээр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд ирсэн. Ирээд “Хонгорморьт” нэртэй амралтын газарт очоод 2 хоночихоод өнөөдөр буюу 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн өглөөний 12 цагийн алдад Алтанбулаг суманд байрлах “Чөлөөт бүс” гэх нэртэй газар очсон. Бид нарыг очиход дэлгүүрүүд нь цайны цаг гээд хаалгаа барьчихаар нь бид нар хүлээж чадалгүй 14 цагийн алдад хүргэн Г******* машинаа бариад, би жолоочийн хажуу суудал дээр, эхнэр Н, дүү Э, охин Ц нар ард талын суудалд суугаад Алтанбулаг сумаас Д аймаг руу хөдлөөд Алтанбулаг сумаас Сүхбаатар сум руу чиглэсэн асфальтан замаар явж байсан бөгөөд бид нарын урд том бүхээгтэй ачааны машин явж байсан. Бүхээгтэй ачааны машиныг манай хүргэн Г******* хажуугаар нь гүйцэт түрүүлэхээр эсрэг урсгал руу ороод нөгөө бүхээгтэй том машин ирж явсан тэр цагаас хойш ямар нэгэн юм санахгүй байна. Хэрэг учрал нүд эрмэх зуур л болоод өнгөрсөн. Нэг мэдсэн манай хүргэн Г*******ийн машины аваарын дэр нь гараад ирчихсэн, Г******* нь жолооны хүрднээсээ бууж байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг[],

12. Гэрч Ш.Э 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ”...Би 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр аймгийн Бөхмөрөн сумаас өөрийн төрсөн ах Чоын гэрт зочлохоор ирсэн. 2022 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн өглөө авга дүү Ц болон түүний нөхөр Г******* нарын зөвлөснөөр Д аймгаас Сэлэнгэ аймгийн “Хонгорморьт” нэртэй амралтын газар амрахаар ирсэн. Амралтанд өөрийн гэр бүлийн гишүүд болох төрсөн ах Чо, бэргэн Н, авга дүү Ц түүний нөхөр Г******* нарын хамт тавуулаа Г*******ийн улсын дугаартай “-” маркийн тээврийн хэрэгслээр ирсэн. 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр цагийн орчим Д аймаг руу буцахаар болж буцахаасаа өмнө Сэлэнгэ аймгийн  Алтанбулаг сумын “Чөлөөт бүс” худалдааны төв рүү орж үзье гэж ярилцаад “Чөлөөт бүс” рүү явсан. Алтанбулаг сумын “Чөлөөт бүс” худалдааны төвөөс бараа бүтээгдэхүүн худалдаж авчихаад 14 цаг өнгөрөөд “Чөлөөт бүс” худалдааны төвөөс гарч Алтанбулаг сумаас шууд Д аймаг руу улсын дугаартай “-” маркийн тээврийн хэрэгсэлтэй хөдөлсөн бөгөөд хүргэн дүү Г******* жолоо барьж, миний төрсөн ах Чо жолоочийн хажуу талын суудалд, бэргэн Н маань машины ар талын суудлын гол хэсэгт, би Г*******ийн ар талд, авга дүү Ц аавынхаа ар талын суудалд сууж явсан. Би машинд суухаараа унтчихдаг болохоор машинд суугаад унтаад өгсөн. Нэг мэдэхэд чимээ гараад машин хүчтэй доргиж би нойрноосоо сэрсэн. Тэрхэн үед машин замаас гарч замын хөвөө хэсэг рүү жалга уруудан орж шороо тоос болоод зогссон. Машин зогссоны дараа Ц орилоод яанаа юу болчихвоо хүн алчихсан уу? гэж орилоод бид нарт та нар зүгээр үү гэж хэлсэн. Тухайн манай машинд сууж байсан хүмүүс бүгд зүгээр байсан. Би тухайн үед машинаасаа бууж чадаагүй. Намайг машиныхаа арын цонхоор харахад манай машины ар талд холхон приус маркийн тээврийн хэрэгсэл өрөөсөн тал нь нэлэнхүйдээ хэлбэрээ алдчихсан байсан. Хоёр хүн газар хэвтэж байхаар нь би айгаад сайн харж чадаагүй. Нүд хальтарч байсан. Надад нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг[12],

13. Гэрч С.Н 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ”...Би 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр өөрийн эхнэр Тунгалаг, найз Батсүрэнгийн хамт Алтанбулаг сумын “Чөлөөт бүс” нэртэй газарт очоод үйлчлүүлж байгаад 14 цагийн үед Алтанбулаг сумаас гараад Сүхбаатар сум руу чиглэсэн асфальтан замаар явсан. Явж байхад урд талд ачааны том машин явж байсан. Би гүйцэт түрүүлж урд гарсны дараа нь приус-41 маркийн тээврийн хэрэгсэл гүйцэт түрүүлж урд гарсны дараагаар дахин хар өнгийн - маркийн тээврийн хэрэгсэл гүйцэт түрүүлсэн. Дахин урд явж байсан том бүхээгтэй машиныг гүйцэт түрүүлэх оролдлого хийн Приус-41 маркийн тээврийн хэрэгсэл гүйцэт түрүүлэн урд нь гарсан. Харин - том бүхээгтэй машиныг гүйцэт түрүүлэх үед нь эсрэг урсгалаас Сүхбаатар сумын чиглэлээс маркийн тээврийн хэрэгсэл гарч ирсэн бөгөөд - маркийн тээврийн хэрэгсэл гүйцэт түрүүлж чадалгүй тэр 2 мөргөлдсөн. Би машинаасаа бууж, - маркийн тээврийн хэрэгсэл дотроос хүмүүс бууж ирсэн бөгөөд би тухайн хүмүүстэй нийлээд маркийн тээврийн хэрэгсэлд байгаа зорчигчдийг буулгасан.  Надад өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг[13],

14.Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 147 дүгээр дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: “А.Г*******ийн биед гэмтэл тогтоогдсонгүй” дүгнэлт[14],

15. Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 14 дүгээр дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: “Ц.П*******гийн биед тархи нь доргилт, духанд няцарсан шархтай зөөлөн эдийн гэмтэл тогтоогдоно. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” дүгнэлт[15], 16.Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 149 дүгээр дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: ”Ш.Эийн биед гэмтэл тогтоогдсонгүй” дүгнэлт[16], 17.Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 150 дүгээр дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: “Ш.Чогсожавын биед гэмтэл тогтоогдсонгүй” дүгнэлт[17], 1.Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 151 дүгээр дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт:“ Ч.Цгийн биед гэмтэл тогтоогдсонгүй” дүгнэлт[1],

19. Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 152 дүгээр дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: “Ж.Нийн биед гэмтэл тогтоогдсонгүй” дүгнэлт[19],

20. Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 40 дүгээр дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: “Т.Байгальмаагийн биед олон хавирганы хугарал, баруун зүүн уушгины хатгагдаж язарсан шарх, элэг, дэлүүний задрал, дотуур цус алдалт, зүүн нүдний дээд зовхи, зүүн бугалга, цээж, зүүн гуянд цус хуралт, духны зүүн хэсэг, зүүн хөмсөг, зүүн нүдний дээд зовхинд зулгаралт, духны зүүн дээд хэсэгт шарх, баруун бугалга дунд 1/3 хэсгээр далд хугарал, зүүн бугалга дунд 1/3 хэсгээр далд хугарал, зүүн нүдний дээд доод зовхинд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Талийгаач Т.Байгальмаагийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн хүчтэй цохилт, дарагдлын үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаач Т.Байгальмаагийн биед учирсан гэмтэл нь нас барахаас өмнө учирсан байна. Талийгаач Т.Байгальмаа нь дээрх гэмтлийн улмаас нас барсан тул гэмтлийн зэрэг тогтоохгүй. Талийгаач Т.Байгальмаа нь олон эрхтэний хавсарсан гэмтлийн улмаас гэмтлийн гаралтай шоконд орж нас барсан байна. Талийгаач Т.Байгальмаа нь ямар нэгэн архаг хууч өвчингүй. Талийгаач Т.Байгальмаагийн нас барсан хугацааг нарийн тогтоох боломжгүй. Талийгаач Т.Байгальмаа нь нас барах үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байна. Талийгаач Т.Байгальмаа B (III) бүлгийн цустай байсан байна” дүгнэлт[20],

21. Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 41 дүгээр дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: “Талийгаач Р.Агийн биед тархины эдийн няцрал, баруун нүдний ухархайн дээд ханын цөмөрсөн хугарал, олон хавирганы хугарлын улмаас баруун зүүн уушгины хатгагдаж язарсан шарх, үнхэлцэг хальс, элэг, дэлүүний задрал, дотуур цус алдалт, зүүн шаант тахилуур ясны доод 1/3-н ил хугарал, баруун бугалга ясны далд хугарал, зүүн дунд чөмөг ясны дунд 1/3-н далд хугарал, толгойн оройн хуйханд хүрэн өнгийн цус хуралтуудтай, дух, баруун зүүн хөмсөг, зүүн нүдний дээд доод зовхи, хамрын нуруу, баруун хацар, эрүү, зүүн шилбэнд шарх, зүүн сарвуу, баруун өвдөгө, зүүн тавхайнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогджээ. Талийгаач Р.Агийн биед учирсан дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хүчтэй цохилт, цохигдлын үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаач Р.Агийн биед учирсан дээрх бүх гэмтлүүд нь нас барах үед үүссэн байна. Талийгаач Р.А нь дээрх гэмтлийн улмаас нас барсан тул гэмтлийн зэрэг тогтоохгүй. Талийгаач Р.А биед үхэлд нөлөөлөх архаг хууч өвчин үгүй байна. Талийгаач Р.А нь олон эрхтний хавсарсан гэмтлийн улмаас гэмтлийн гаралтай шоконд орж нас барсан байна. Талийгаач Р.А нь нас барах үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байна. Талийгаач Р.А нь B(III) бүлгийн цустай байсан байна” дүгнэлт[21],

22.Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн 43 дүгээр дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: “Талийгаач З.Цгийн биед зүрх задрал, баруун уушгины урагдал, элэг, дэлүүний задрал, олон хавирганы хугарал, хүзүүний нугалам багана нуруутай нийлэх хэсгийн тасрал, нугас тасрал, дотуур цус алдалт, нүүрний зүүн талын ясны цөмөрөл хугарал, баруун, зүүн хөмсөг, хамар, зүүн нүдэнд шарх, баруун зүүн бугалга дунд 1/3 хэсгээр далд хугарал, цээж, зүүн өвдөг, зүүн шилбэ, баруун өвдгөнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Талийгаач З.Цгийн биед учирсан дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохилт, дарагдалын үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаач З.Ц нь дээрх гэмтлүүдийг авах үедээ нас барсан байна. Талийгаач З.Ц дээрх гэмтлүүдийн улмаас нас барсан тул гэмтлийн зэрэг тогтоохгүй. Талийгаач З.Цгийн биед үхэлд нөлөөлөх архаг хууч өвчин үгүй байна. Талийгаачийн нас барсан хугацааг нарийн тогтоох боломжгүй. Талийгаач З.Ц нь нас барах үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байна. Талийгаач З.Ц нь B(III) бүлгийн цустай байсан байна” дүгнэлт[22],

23.Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн дүгээр дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт:“ Талийгаач Ц.Цгийн биед баруун уушгины язарсан шарх, дотуур цус алдалт, эгэм яс, олон хавирганы хугарал, хуйхны дотор салстад шарх, зүүн шанаа, эрүү, баруун бугалга, баруун шуу, баруун сарвуунд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Талийгаач Ц.Цгийн биед учирсан дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хүчтэй цохилт дарагдлын үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаач Ц.Цгийн биед учирсан дээрх гэмтэл нь нас барах үед үүссэн байна. Талийгаач Ц.Ц нь дээрх гэмтлийн улмаас нас барсан тул гэмтлийн зэрэг тогтоохгүй. Талийгаач Ц.Цгийн биед үхэлд нөлөөлөх архаг хууч өвчин үгүй байна. Талийгаач Ц.Ц нь олон эрхтэний хавсарсан гэмтлийн улмаас гэмтлийн гаралтай шоконд орж нас барсан байна. Талийгаач Ц.Цгийн нас барсан хугацааг нарийн тогтоох боломжгүй. Талийгаач Ц.Ц нь нас барах үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байна. Талийгаач Ц.Ц нь B(III) бүлгийн цустай байсан байна” дүгнэлт[23], 24.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[24], 25. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[25], Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[26], .Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол[], 2.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[2], 29.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[29] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Г*******ийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн .10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Гэм буруугийн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч С.Оюунцэцэгийн зүгээс: “...Хавтаст хэргийн материалаас үзэхэд шүүгдэгч нь гэм буруу дээр маргаагүй, өнөөдөр харахад чин санаанаасаа гэмшиж байгаа байдал харагдаж байна. Улсын яллагчийн ялын дүгнэлттэй маргах зүйлгүй. ...Бага насны хүүхдүүдийн асрамж тэтгэлэг дээр л асуудал яригдаж байгаа, бусад хохирол төлбөр дээр маш их мэрийж 100 гаруй сая төгрөг үнэхээр төлсөн энэ бол амар асуудал биш, ах дүү, хань ижил нь мөн мэрийсэн хүний амь нас хохироосон төлбөр гэдэг хэмжээлшгүй гэхдээ бодитой гарсан хохирлыг бол үнэхээр төлсөн гэдгийг хэлмээр байна” гэсэн дүгнэлтийг хийсэн.

Улсын яллагчийн зүгээс: “Тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох асуудлыг хүүхдийн асрамжийн асуудал шийдэгдсэний дараагаар яригдах ёстой учраас өнөөдрийн шүүх хуралдаанд хэлэх боломжгүй, хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд шүүгдэгч нь хохирол төлбөрийг төлсөн бусдад төлөх төлбөргүй, тэжээгчээ алдсаны тэтгэмжийг жичдээ иргэний журмаар шүүхэд хандах эрхийг нь нээлттэй үлдээх саналтай байна” гэсэн саналыг гаргажээ.

Харин шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатарын зүгээс: “...Миний үйлчлүүлэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг бүрэн төлсөн байгаа. ...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б*******д 53,000,000 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Ж*******д 34,025,000 төгрөг, хохирогч Ц.П*******д ,500,000 төгрөг, Ж.Цд 20,675,000 төгрөг нэмээд бусад зардалд 20,000,000 төгрөг, эмчилгээ, машины засварт 9,000,000 төгрөг, З.Ж*******д 14,025,000 төгрөг бусад зардалд 20,000,000 төгрөг, сүүлд өгсөн 2 баримт нь тэтгэврийн зээлийг сайн дураараа төлсөн баримт байгаа юм. 5.30.000 төгрөг талийгаачийн тэтгэврийн зээлийг төлсөн” гэсэн өмгөөллийн дүгнэлтийг хийжээ

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт: “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно” гэж хуульчилсан байна.

Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бөгөөд түүний ард (2 настай охин, 4 настай хүү, 10 настай хүү) 3 хүүхэд өнчирөн хоцорсон тул амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон Б.Б*******, З.Ж******* нар нь гэм хорын тэжээгчээ алдсаны тэтгэмж нэхэмжлэх эрхтэй.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 50 дугаар зүйлийн 50.1, 50.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгчийн зүгээс амь хохирогч нарын оршуулгын зардал болон бусад зардалд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б*******д 53,000,000 /тавин гурван сая/ төгрөг, З.Ж*******д 34,025,000 /гучин дөрвөн сая хорин таван мянга/-н төгрөг, Ц.Пүрвээд 9,000,000 /есөн сая/ төгрөг, Ж.Цд 40,675,000 /дөчин сая зургаан зуун далан таван мянга/-н төгрөг, талийгаачийн тэтгэврийн зээлийн 5,30,000 төгрөг, амь хохирогч нарын насанд хүрээгүй 3 хүүхдэд тус бүр 10,000,000 төгрөг, нийт 1,00,000 /нэг зуун далан хоёр сая наян мянга/-н төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт нөхөн төлснийг дурьдаж, тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох талаархи нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч А.Г*******т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь х*******зан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх  хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн” болон түүний хувийн байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд х*******зан үзсэн болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагч А.Баясгалангийн зүгээс: “...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй гэмт хэргийг анх удаагаа үйлдсэн, 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцуулж анх удаагаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг төлсөн,  өөрийн үйлдэлдээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдлуудыг х*******зан үзэж Эрүүгийн хуулийн .10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна” гэсэн эхний саналыг;

-Шүүгдэгч А.Г******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй шүүгдэгчээс гаргуулах мөрдөн шалгах ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт нэгтгсэн тусгаарласан хэрэггүй, шүүгдэгчийн хувийн байдал эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан хуулийн шаардлага хангасан гэж үзэж байна” гэсэн хоёрдахь ялын саналыг гаргажээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч С.Оюунцэцэгийн зүгээс: “4 хүний амь нас хохирсон гэмт хэрэг нь болгоомжгүй үйлдэгдсэн нөхцөл байдал тогттоогдсон. Энэ гэмт хэргийн улмаас хохирсон хүмүүс бүгд оролцож байна. Өөрийн санаачлагаар нэмж хохирол төлсөн, хохирол төлөгдсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нараас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн баримт байна. Энэ гэмт хэрэг бол санамсар болгоомжгүйн улмаас үйлдэгдсэн. Санаатай гэмт хэргээс ялыг хөнгөн оногдуулах нөхцөл боломжтой байна гэж харж байна. Миний өмгөөлж байгаа хүмүүс бол садан төрлийн холбоотой хүмүүс байгаа юм. Үлдсэн хүмүүсийн хямарч байгааг хэлэх шаардлагагүй, гэхдээ санаатай үйлдэгдээгүй эхнэр нь надтай 2, 3 удаа ярьсан өөрөө ч мөн ярьсан чин санаанаасаа гэмшсэн. Хохирол төлбөрийг нь бүгдийг нь ах дүү хамаатан садантайгаа хамтарч төлөхийн тулд мэрийсэн. Гэм буруугаа хүлээж өөртөө харамсаад байгаа байдал харагдаж байна мөн ял шийтгэлийг хөнгөрүүлэх үүднээс хохирол төлбөрийг төлж байна гэж харж байгаа, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж байгаа дээр би өмгөөлөгч хүнийхээ хувьд Монгол Улсын эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хохирол төлбөрөө бүрэн төлсөн, хохирогч нарын зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, асрамж тэтгэмжийн асуудлыг шийдвэрлэж байж тэтгэлэгийн асуудлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй үлдэж байна. Тийм учраас өнөөдрийн шүүх хурал дээр нэхэмжлэх зүйл байхгүй, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дах заалтад зааснаар хорих ялын доод хэмжээ буюу 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү гэх саналыг хохирогчийн өмгөөлөгчийн хувьд гаргаж байна” гэсэн санал, дүгнэлтийг хийсэн.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Болор-Эрдэний зүгээс: “...Өмгөөлөгчийн хэлснээр санамсар болгоомжгүй гэдгийг ойлгож байна. Манай гэр бүлийн зүгээс уучилснаа хэлсэн. Заавал хорих ял эдлүүлэх шаардлага байгаа үгүйг мэдэхгүй байна. Боломжтой бол өөр байдлаар ажил хөдөлмөр эрхлүүлж хүүхдүүдийнх нь 1 нас хүртэл тэтгэвэр, тэтгэмж гаргуулах талаас нь шийдвэрлэх боломж байдаг болов уу?” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатарын зүгээс: “...Миний үйлчлүүлэгч чин санаанаасаа харамсаж гэмшсэн. Нэгэнт шүүхээс гэм буруутай гэж дүгнэсэн учраас хохирогчийн өмгөөлөгчийн саналтай санал нэг байна. Хөнгөрүүлэх нөхцөл байдал болон хувийн байдлыг нь анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Биеийн байдал нь цоо эрүүл хүн биш хэргийн улмаас сэтгэл санаа нь нэлээн цочирдож эмчилгээ хийлгэсэн баримт нь хэрэгт авагдсан байгаа мөн ам бүл 5-уулаа 3 хүүхэдтэй. Өөрөө анх удаа болгоомжгүй төрлийн гэмт хэрэгт холбогдсон тохиолдлын шинжтэй нөхцөл байдлуудыг х*******заж үзнэ үү” гэсэн өмгөөллийн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч эцсийн үг хэлэхдээ: Уучлаарай маш харамсалтай зүйл болсон, би гэмшлээ гээд тэр хүмүүс босч ирэхгүй, энэ хүмүүст туслах л бодолтой байна. Бололцоогоороо чадан ядан туслана гэж хэлмээр байна. Би ч өөрөө 3 хүүхэдтэй, миний энэ байдлыг х*******заж үзээд хөнгөн ялаар шийтгэж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл болон мөн хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь шүүхэд зайлшгүй хэрэглэхээр үүрэг болгосон хуулийн зохицуулалт биш бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд хэрэглэх хэм хэмжээ юм.

Шүүгдэгчийн хувьд анх удаагаа болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт хохирлыг нөхөн төлсөн, тэдний зүгээс болон өмгөөлөгчийн зүгээс гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн үндэслэн доорхи шийдвэрийг гаргасан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн .10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч А.Г*******т тээврийн эрх жолоодох эрхийг 5 /тав/-н жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар ялтан А.Г*******ийн оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь хуульд нийцнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Г*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн .10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссаны дараа өдрөөс эхлэн тоолохоор тогтоов.

Шүүгдэгч А.Г*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорихоор шийдвэрлэсэн.

Энэхүү хэргийн улмаас шүүгдэгч А.Г******* цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, тэрээр энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдвал зохино.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36. дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч З******* овогт Аюурзаны Г*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас 4 хүний амь насыг хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн .10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч А.Г*******т тээврийн эрх жолоодох эрхийг 5 /тав/-н жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар ялтан А.Г*******ийн оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Г*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн .10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссаны дараа өдрөөс эхлэн тоолсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 50 дугаар зүйлийн 50.1, 50.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгчийн зүгээс амь хохирогч нарын оршуулгын зардал болон бусад зардалд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б*******д 53,000,000 /тавин гурван сая/ төгрөг, З.Ж*******д 34,025,000 /гучин дөрвөн сая хорин таван мянга/-н төгрөг, Ц.Пүрвээд 9,000,000 /есөн сая/ төгрөг, Ж.Цд 40,675,000 /дөчин сая зургаан зуун далан таван мянга/-н төгрөг, талийгаачийн тэтгэврийн зээлийн 5,30,000 төгрөг, амь хохирогч нарын насанд хүрээгүй 3 хүүхдэд тус бүр 10,000,000 төгрөг, нийт 1,00,000 /нэг зуун далан хоёр сая наян мянга/-н төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт нөхөн төлснийг дурьдаж, тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох талаархи нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6. Шүүгдэгч А.Г*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

7. Энэхүү хэргийн улмаас шүүгдэгч А.Г******* цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, тэрээр энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн .9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

  

              ГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ц.АМАРГЭРЭЛ