Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 28

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Н.Адъяа даргалж,

 

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Э.Уранбилэг,

                                          Улсын яллагч Ө.Мөнхнавч,

                                          Хохирогч Ц.Д,

                                          Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар аймгийн Прокурорын газраас:

 

          Эрүүгийн .... дугаартай хэргийн шүүгдэгч:  

 

         Д.Д- д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

 

Шүүгдэгч Д.Днь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 21 цагийн орчимд ... тоотод иргэн Ц.Дтэй маргалдаж түүний эрүүн тус газарт цохиж, бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д.Дшүүхийн хэлэлцүүлэгт: Д манай эхнэрийг чи гэртээ байлгаад байна гэхээр нь танай эхнэрийг хэн тоодог юм бэ гэтэл Д уурлаад ширээн дээрээс хутгаа аваад надруу дайрсан. Тэгэхээр нь би хутгатай хүн намайг яаж ч магадгүй гэж бодоод түлхсэн. Тэгтэл хажуу айлын хаалгыг мөргөх шиг болтол цаад талын айлаас нь хэн бэ гээд хүн гарч ирсэн. Би тэгээд цаашаа явсан гэв.

 

Хохирогч Ц.Д шүүхийн хэлэцүүлэгт : 2016 оны 09 дүгээр сарын 02-нд Дманайд 0,5 литрийн 1 шил архитай ирсэн. Архиа ууж дуусч байтал Д шоронгийн тухай яриад манай 4 настай хүүхэд айгаад байхаар нь гар гээд хэлтэл гарахгүй байхаар нь чирээд босго давахад намайг үүдэнд цохисон. Би цохиход нь манараад ухаан алдаад сэргэтэл хамраас цус гарчихсан, хүүхэд уйлаад байж байсан. ... Би Дийг зардлын мөнгө өгөөч ээ, би явж эрүүгээ хадуулмаар байна гэж хэлсэн. Дминий хэлснийг тоохгүйгээр намайг дарамталсан. Эхнэр нь одоо ч гэсэн намайг дарамталж байгаа, би 517 000 төгрөг нэхэмжилж байна, одоогоор надад нотлох баримт байхгүй, уг нь баримт байсан боловч усанд үрэгдчихсэн гэв.

 

Шүүгдэгч Д.Дийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 09 сарын 02-ны .... орой би 1 шил 0,33 литрийн Ерөөл архи аваад Дгийнд ороод бид хоёр архи уугаад сууж байтал Д согтуу чи манай эхнэрийг гэртээ байлгаад байна гэж хэлсэн. Би Дд эхнэрийг чинь хараагүй танай эхнэрийг хэн тоодог юм гэж хэлээд Д бид хоёр маргалдсан... Бид хоёрыг архи ууж байхыг мэдсэн хүн гэвэл Т гэж хүн мэдэж байсан. Т өөрөө архи уухгүй байгаа гээд орж ирчихээд удалгүй гарсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 69-70 /,

 

Хохирогч Ц.Дгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 09 сарын 02-ны орой 21 цагийн орчимд намайг гэртээ байж байтал Дманайд 1 шил архитай орж ирээд бид хоёр хувааж ууж байгаад согтоод би 10 гаруй жил шоронд явсан гэж яриад агсам тавих гээд байхаар нь би “чи хүүхэд айлгаад байна” гэж хэлээд татаад гэрээс гаргатал гэрийн үүдэнд ирээд миний эрүүн тус газар луу хоёр удаа цохисон. Би тухайн үед газарт унатал Дяваад өгсөн. ... Урьд өмнө нь Дэтэй маргалдаж муудаж байгаагүй. Дер нь архи уухаараа шорон орон яриад хүнд янз бүрийн ааш араншин гаргах гээд байдаг юм билээ. Тэгээд би гэрээс гаргатал намайг цохисон... Дбид хоёрыг архи ууж байхад миний танил Т гэрт орж ирээд гарсан, дараа нь намайг цохиулсны дараа Дявчихсан байхад орж ирж байсан, мөн манай хөрш айлын О гарч ирж байх шиг байсан, намайг зодуулж байхыг харсан эсэх талаар би сайн мэдэхгуй байна. ... Улаанбаатар хотод очиж хагалгаа хийлгэж эрүүндээ төмөр тавиулж хадуулсан.  Хоол унд идэж болохгүй байдалтай байна... Би эмчилгээний зардалд нийт 517.000 төгрөг зарцуулсанаа нэхэмжилж байна... гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11 /,

 

Гэрч Д.Оийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...2016 оны 09 сарын 02-ны орой 20 цагийн орчимд байх манай хажуу айл болох Дгийнд хүн шуугилдаад байсан юм, тэгээд хэсэг хугацааны дараа манай хаалгыг хүн тогших шиг болохоор нь шагайж хартал манай хажуу айлын Д коридорт дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Д намайг хараад Дсая намайг цохичихоод яваад өглөө гэж хэлж байсан. Тухайн үед Д өөрөө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх шиг байсан. ... Намайг гарч ирэхэд Д ганцаараа хэвтэж байсан. ... Баруун гараараа шанаагаа барьчихсан хэвтэж байх шиг байсан, ил харагдах шарх гэмтэл харагдаагүй.. гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20/,

 

Гэрч Ж.Тийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 09 сарын 02-ны орой санаж байна. Би тамхи авъя гэж яваад Дгийнд орсон юм, намайг ороход Д, Дгэх залуутай архи уугаад сууж байсан. Би ороод удалгүй гарч яваад тамхи авчихаад эргээд Дгийнд орох гээд явж байтал ДДгийн байрнаас гараад явж байсан. Би Дэтэй зөрөөд Дгийн гэрт ороход Д гэртээ согтуу амнаас нь бага хэмжээний цус гарсан байдалтай сууж байсан. Би юу болсон талаар асуухад Днамайг зодчихоод гараад явчихлаа гэж хэлж байсан. ... Намайг эхэлж ороход бол Дгийн биед учирсан гэмтэл гэх харагдах шарх сорви байгаагүй. Дэтэй хамт архи уугаад сууж байсан. ... Намайг ороход Д, Дхоёр маргалдаж муудсан зүйл байгаагүй, хоорондоо шорон орон яриад сууж байсан, намайг ороход шорон яриад байсан болохоор нь би удалгүй гараад явчихсан юм. ... Намайг Дгийн гэрт ороход Дэ, Д нар нь нилээд их хэмжээний согтолттой байсан... гэсэн мэдүүлэг /хх- ийн 49-50 /,

 

Гэрч С.Чын мөрдөн байцаалтанд өгсөн: ...2016 оны 09 сард шиг санаж байна, дэлгүүр орох гэж яваад Дэтэй таарсан чинь “Дтэй муудаад, түлхчихсэн чинь ойчоод өгсөн” гэж ярьж байсан гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Э.Оийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 08 сарын 31-ны өдөр санаж байна, Ц том охиноо дагуулаад манайд ирсэн. Манай нөхөр Д архи уучихсан байна, архи уухаараа том охинтой таардаггүй юм, танайд 2-3 хоноё гэж хэлээд манайд 2-3 хоноод 2016 оны 09 сарын 03-ны өдөр байх гэрээдээ явсан...манайхаас огт гараагүй, гэрт байж байгаад явсан... гэсэн мэдүүлэг,

 

Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны ... дугаартай дүгнэлтэнд: ... Ц.Дгийн биед эрүү ясны хугарал, цээжний зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. ...  /хх-ийн 22 /,

 

Шинжээч Э.Аын мөрдөн байцаалтанд өгсөн: ... эрүү ясны тойм рентген зурагт зүүн талдаа хугаралтай гэсэн байсан. Энэ хугарал нь хатуу мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, цаг хугацааны хувьд 5-7 хоногийн өмнө үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байсан. ... Эрүү ясны хугарлын гэмтэл бол гэмтэл авсан өдрөө илрэх боломжтой байдаг. Идэх болон ярих үед хүндрэлтэй байдаг. Ийм гэмтэл авсан хүн хөл гарны хувьд хөдөлгөөн хийх чадвартай байдаг учраас яваад байх боломжтой учраас 7-14 хоногийн дотор эмчилгээ үйлчилгээ авахгүй бол шарх үрэвсэж идээлдэг гэсэн мэдүүлэг / хх-114/,

 

          Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-35 / зэрэг болно.  

 

          Шүүгдэгч Д.Днь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд “...би Ц.Дг цохиогүй, хутга барьж над руу дайрахаар нь түлхсэн, миний үйлдлээс болж эрүү нь хугарсан гэж үзэхгүй байна...” гэж мэдүүлсэн ба энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан шүүгдэгч Д.Дийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...Д уурлаад ширээн дээрээс хутгаа аваад над руу дайрсан. Тэгэхээр нь би хутгатай хүн намайг яаж ч магадгүй гэж бодоод түлхсэн. Тэгтэл хажуу айлын хаалгыг мөргөх шиг болтол цаад талын айлаас нь хэн бэ гээд хүн гарч ирсэн. Би тэгээд цаашаа явсан гэсэн мэдүүлэг, гэрч Д.Оийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Д намайг хараад Дсая намайг цохичихоод яваад өглөө гэж хэлж байсан. ... Баруун гараараа шанаагаа барьчихсан хэвтэж байх шиг байсан, ил харагдах шарх гэмтэл харагдаагүй.. гэсэн мэдүүлэг, гэрч Ж.Тийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Би Дэтэй зөрөөд Дгийн гэрт ороход Д гэртээ согтуу, амнаас нь бага хэмжээний цус гарсан байдалтай сууж байсан. Би юу болсон талаар асуухад Днамайг зодчихоод гараад явчихлаа гэж хэлж байсан.... гэсэн мэдүүлэг, гэрч Э.Оийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 08 сарын 31-ны өдөр санаж байна, Ц том охиноо дагуулаад манайд ирсэн. Манай нөхөр Д архи уучихсан байна, архи уухаараа том охинтой таардаггүй юм, танайд 2-3 хоноё гэж хэлээд манайд 2-3 хоноод 2016 оны 09 сарын 03-ны өдөр байх гэрээдээ явсан...манайхаас огт гараагүй, гэрт байж байгаад явсан... гэсэн мэдүүлэг, гэрч С.Чын мөрдөн байцаалтанд өгсөн: ...2016 оны 09 сард шиг санаж байна, дэлгүүр орох гэж яваад Дэтэй таарсан чинь “Дтэй муудаад, түлхчихсэн чинь ойчоод өгсөн” гэж ярьж байсан гэсэн мэдүүлэг, шинжээч Э.Аын мөрдөн байцаалтанд өгсөн: ... эрүү ясны тойм рентген зурагт зүүн талдаа хугаралтай гэсэн байсан. Энэ хугарал нь хатуу мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, цаг хугацааны хувьд 5-7 хоногийн өмнө үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байсан...гэсэн мэдүүлэг зэргээр үгүйсгэгдэж байна.

 

           Эрүүгийн байцаан шийтгэх хуульд: Хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа, тухайн хэрэгт холбогдолгүй хүнийг гэрч гэнэ. Гэрч нь гэр бүлийн гишүүн, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхтэй гэж заасан. Иймд шүүгдэгчийн төрсөн эгч болох гэрч Д.Даваацацрал, эх Ц.Дашдулам, хохирогчийн эхнэр Ц.Ц нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгийг шүүх үнэлээгүй болно.

 

Шүүгдэгч Д.Днь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 21 цагийн орчимд ... тоотод иргэн Ц.Дтэй маргалдаж түүний эрүүн тус газарт цохиж, бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Шүүгдэгч Д.Дийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Д манай эхнэрийг чи гэртээ байлгаад байна гэхээр нь танай эхнэрийг хэн тоодог юм бэ гэтэл Д уурлаад ширээн дээрээс хутгаа аваад над руу дайрсан. Тэгэхээр нь би хутгатай хүн намайг яаж ч магадгүй гэж бодоод түлхсэн. Тэгтэл хажуу айлын хаалгыг мөргөх шиг болтол цаад талын айлаас нь хэн бэ гээд хүн гарч ирсэн. Би тэгээд цаашаа явсан гэсэн мэдүүлэг, Хохирогч Ц.Дгийн шүүхийн хэлэцүүлэгт өгсөн: 2016 оны 09 дүгээр сарын 02-нд Дманайд 0,5 литрийн 1 шил архитай ирсэн. Архиа ууж дуусч байтал Дшоронгийн тухай яриад манай 4 настай хүүхэд айгаад байхаар нь гар гээд хэлтэл гарахгүй байхаар нь чирээд босго давахад намайг үүдэнд цохисон. Би цохиход нь манараад ухаан алдаад сэргэтэл хамраас цус гарчихсан, хүүхэд уйлаад байж байсан. ... Би Дийг зардлын мөнгө өгөөч ээ, би явж эрүүгээ хадуулмаар байна гэж хэлсэн. Дминий хэлснийг тоохгүйгээр намайг дарамталсан. Эхнэр нь одоо ч гэсэн намайг дарамталж байгаа, би 517 000 төгрөг нэхэмжилж байна, одоогоор надад нотлох баримт байхгүй, уг нь баримт байсан боловч усанд үрэгдчихсэн гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч Д.Дийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 09 сарын 02-ны .... орой би 1 шил 0,33 литрийн Ерөөл архи аваад Дгийнд ороод бид хоёр архи уугаад сууж байтал Д согтуу чи манай эхнэрийг гэртээ байлгаад байна гэж хэлсэн.  Би Дд эхнэрийг чинь хараагүй танай эхнэрийг хэн тоодог юм гэж хэлээд Д бид хоёр маргалдсан... Бид хоёрыг архи ууж байхыг мэдсэн хүн гэвэл Т гэж хүн мэдэж байсан. Т өөрөө архи уухгүй байгаа гээд орж ирчихээд удалгүй гарсан... гэсэн мэдүүлэг, Хохирогч Ц.Дгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 09 сарын 02-ны орой 21 цагийн орчимд намайг гэртээ байж байтал Дманайд 1 шил архитай орж ирээд бид хоёр хувааж ууж байгаад согтоод “би 10 гаруй жил шоронд явсан” гэж яриад агсам тавих гээд байхаар нь би “чи хүүхэд айлгаад байна” гэж хэлээд татаад гэрээс гаргатал гэрийн үүдэнд ирээд миний эрүүн тус газар луу хоёр удаа цохисон. Би тухайн үед газарт унатал Дяваад өгсөн ... гэсэн мэдүүлэг, Гэрч Д.Оийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...2016 оны 09 сарын 02-ны орой 20 цагийн орчимд байх манай хажуу айл болох Дгийнд хүн шуугилдаад байсан юм тэгээд хэсэг хугацааны дараа манай хаалгыг хүн тогших шиг болохоор нь шагайж хартал манай хажуу айлын Д коридорт дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Д намайг хараад Дсая намайг цохичихоод яваад өглөө гэж хэлж байсан. Тухайн үед Д өөрөө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх шиг байсан. ... Намайг гарч ирэхэд Д ганцаараа хэвтэж байсан. ... Баруун гараараа шанаагаа барьчихсан хэвтэж байх шиг байсан ил харагдах шарх гэмтэл харагдаагүй.. гэсэн мэдүүлэг, Гэрч Ж.Тийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 09 сарын 02-ны орой санаж байна. Би тамхи авъя гэж яваад Дгийнд орсон юм, намайг ороход Д, Дгэх залуутай архи уугаад сууж байсан. Би ороод удалгүй гарч яваад тамхи авчихаад эргээд Дгийнд орох гээд явж байтал ДДгийн байрнаас гараад явж байсан. Би Дэтэй зөрөөд Дгийн гэрт ороход Д гэртээ согтуу амнаас нь бага хэмжээний цус гарсан байдалтай сууж байсан. Би юу болсон талаар асуухад Днамайг зодчихоод гараад явчихлаа гэж хэлж байсан.... гэсэн мэдүүлэг, Гэрч Э.Оийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 08 сарын 31-ны өдөр санаж байна, Ц том охиноо дагуулаад манайд ирсэн. Манай нөхөр Д архи уучихсан байна, архи уухаараа том охинтой таардаггүй юм, танайд 2-3 хоноё гэж хэлээд манайд 2-3 хоноод 2016 оны 09 сарын 03-ны өдөр байх гэрээдээ явсан...манайхаас огт гараагүй, гэрт байж байгаад явсан... гэсэн мэдүүлэг,

Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны ... дугаартай дүгнэлтэнд: ... Ц.Дгийн биед эрүү ясны хугарал, цээжний зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна ... гэсэн дүгнэлт, Шинжээч Э.Аын мөрдөн байцаалтанд өгсөн: ... эрүү ясны тойм рентген зурагт зүүн талдаа хугаралтай гэсэн байсан. Энэ хугарал нь хатуу мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, цаг хугацааны хувьд 5-7 хоногийн өмнө үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байсан. ... Эрүү ясны хугарлын гэмтэл бол гэмтэл авсан өдрөө илрэх боломжтой байдаг. Идэх болон ярих үед хүндрэлтэй байдаг. Ийм гэмтэл авсан хүн хөл гарны хувьд хөдөлгөөн хийх чадвартай байдаг учраас яваад байх боломжтой учраас 7-14 хоногийн дотор эмчилгээ үйлчилгээ авахгүй бол шарх үрэвсэж идээлдэг гэсэн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан дээрх нотлох баримтаар тогтоогдож байна гэж үзлээ.

 

           Иймд шүүгдэгч Д.Дийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

           Хохирогч Ц.Д нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 517 000 төгрөг нэхэмжилсэн боловч энэ талаархи нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй ба шүүхийн шийдвэр гарах үед шүүгдэгч Д.Дийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч Д.Днь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн болон эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан оногдвол зохих ял шийтгэлийг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Д.Днь 13 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294-298, 301 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

Т О Г Т О О Х нь:

 

  1. Шүүгдэгч Д.Дийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Д.Дэд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 / нэг / жил хорих ял оногдуулж шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дэд оногдуулсан 1 жил хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Дийн урьд цагдан хоригдсон 13 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дэд оногдуулсан 1 жил хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 жил 6 сараар тогтоож, хууль тогтоомжийн дагуу хяналт тавихыг Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

 

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Днь хянан харгалзах хугацаанд шинээр гэмт хэрэг үйлдвэл Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Днь хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг анхааруулсугай.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ц.Дгийн 517 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай. 

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Дэд урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй ба эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                              Н.АДЪЯА