Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 28

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Н.Адъяа даргалж,

 

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Э.Уранбилэг,

                                          Улсын яллагч Ө.Мөнхнавч,

                                          Хохирогч Ц.Доржцэрэн,

                                          Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар аймгийн Прокурорын газраас:

 

          Эрүүгийн 201610000288 дугаартай хэргийн шүүгдэгч:  

 

          Монгол Улсын иргэн, 1967 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Дорноговь аймаг Сайншанд сумын 7 дугаар баг Найрамдал гудамжны 104-5 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, Армийн тусгай шүүхийн 1986 оны 09 дүгээр сарын 03-ны рийн 242 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 169 дүгээр зүйлийн Б, 200 дугаар зүйлийн А-д зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж байсан Даваа овогт Даваадоржийн Даваа-Эрдэнэ / ЕЕ67012515 / - д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

 

Шүүгдэгч Д.Даваа-Эрдэнэ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 21 цагийн орчимд Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар баг 106-01 тоотод иргэн Ц.Доржцэрэнтэй маргалдаж түүний эрүүн тус газарт цохиж, бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д.Даваа-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт: Доржцэрэн манай эхнэрийг чи гэртээ байлгаад байна гэхээр нь танай эхнэрийг хэн тоодог юм бэ гэтэл Доржцэрэн уурлаад ширээн дээрээс хутгаа аваад надруу дайрсан. Тэгэхээр нь би хутгатай хүн намайг яаж ч магадгүй гэж бодоод түлхсэн. Тэгтэл хажуу айлын хаалгыг мөргөх шиг болтол цаад талын айлаас нь хэн бэ гээд хүн гарч ирсэн. Би тэгээд цаашаа явсан гэв.

 

Хохирогч Ц.Доржцэрэн шүүхийн хэлэцүүлэгт : 2016 оны 09 дүгээр сарын 02-нд Даваа-Эрдэнэ манайд 0,5 литрийн 1 шил архитай ирсэн. Архиа ууж дуусч байтал Даваа-Эрдэнэ шоронгийн тухай яриад манай 4 настай хүүхэд айгаад байхаар нь гар гээд хэлтэл гарахгүй байхаар нь чирээд босго давахад намайг үүдэнд цохисон. Би цохиход нь манараад ухаан алдаад сэргэтэл хамраас цус гарчихсан, хүүхэд уйлаад байж байсан. ... Би Даваа-Эрдэнийг зардлын мөнгө өгөөч ээ, би явж эрүүгээ хадуулмаар байна гэж хэлсэн. Даваа-Эрдэнэ миний хэлснийг тоохгүйгээр намайг дарамталсан. Эхнэр нь одоо ч гэсэн намайг дарамталж байгаа, би 517 000 төгрөг нэхэмжилж байна, одоогоор надад нотлох баримт байхгүй, уг нь баримт байсан боловч усанд үрэгдчихсэн гэв.

 

Шүүгдэгч Д.Даваа-Эрдэнийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 09 сарын 02-ны .... орой би 1 шил 0,33 литрийн Ерөөл архи аваад Доржцэрэнгийнд ороод бид хоёр архи уугаад сууж байтал Доржцэрэн согтуу чи манай эхнэрийг гэртээ байлгаад байна гэж хэлсэн. Би Доржцэрэнд эхнэрийг чинь хараагүй танай эхнэрийг хэн тоодог юм гэж хэлээд Доржцэрэн бид хоёр маргалдсан... Бид хоёрыг архи ууж байхыг мэдсэн хүн гэвэл Төрдэлгэр гэж хүн мэдэж байсан. Төрдэлгэр өөрөө архи уухгүй байгаа гээд орж ирчихээд удалгүй гарсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 69-70 /,

 

Хохирогч Ц.Доржцэрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 09 сарын 02-ны орой 21 цагийн орчимд намайг гэртээ байж байтал Даваа-Эрдэнэ манайд 1 шил архитай орж ирээд бид хоёр хувааж ууж байгаад согтоод би 10 гаруй жил шоронд явсан гэж яриад агсам тавих гээд байхаар нь би “чи хүүхэд айлгаад байна” гэж хэлээд татаад гэрээс гаргатал гэрийн үүдэнд ирээд миний эрүүн тус газар луу хоёр удаа цохисон. Би тухайн үед газарт унатал Даваа-Эрдэнэ яваад өгсөн. ... Урьд өмнө нь Даваа-Эрдэнэтэй маргалдаж муудаж байгаагүй. Даваа-Эрдэнэ ер нь архи уухаараа шорон орон яриад хүнд янз бүрийн ааш араншин гаргах гээд байдаг юм билээ. Тэгээд би гэрээс гаргатал намайг цохисон... Даваа-Эрдэнэ бид хоёрыг архи ууж байхад миний танил Төрдэлгэр гэрт орж ирээд гарсан, дараа нь намайг цохиулсны дараа Даваа-Эрдэнэ явчихсан байхад орж ирж байсан, мөн манай хөрш айлын Оюунтүлхүүр гарч ирж байх шиг байсан, намайг зодуулж байхыг харсан эсэх талаар би сайн мэдэхгуй байна. ... Улаанбаатар хотод очиж хагалгаа хийлгэж эрүүндээ төмөр тавиулж хадуулсан.  Хоол унд идэж болохгүй байдалтай байна... Би эмчилгээний зардалд нийт 517.000 төгрөг зарцуулсанаа нэхэмжилж байна... гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11 /,

 

Гэрч Д.Оюунтүлхүүрийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...2016 оны 09 сарын 02-ны орой 20 цагийн орчимд байх манай хажуу айл болох Доржцэрэнгийнд хүн шуугилдаад байсан юм, тэгээд хэсэг хугацааны дараа манай хаалгыг хүн тогших шиг болохоор нь шагайж хартал манай хажуу айлын Доржцэрэн коридорт дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Доржцэрэн намайг хараад Даваа-Эрдэнэ сая намайг цохичихоод яваад өглөө гэж хэлж байсан. Тухайн үед Доржцэрэн өөрөө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх шиг байсан. ... Намайг гарч ирэхэд Доржцэрэн ганцаараа хэвтэж байсан. ... Баруун гараараа шанаагаа барьчихсан хэвтэж байх шиг байсан, ил харагдах шарх гэмтэл харагдаагүй.. гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20/,

 

Гэрч Ж.Төрдэлгэрийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 09 сарын 02-ны орой санаж байна. Би тамхи авъя гэж яваад Доржцэрэнгийнд орсон юм, намайг ороход Доржцэрэн, Даваа-Эрдэнэ гэх залуутай архи уугаад сууж байсан. Би ороод удалгүй гарч яваад тамхи авчихаад эргээд Доржцэрэнгийнд орох гээд явж байтал Даваа-Эрдэнэ Доржцэрэнгийн байрнаас гараад явж байсан. Би Даваа-Эрдэнэтэй зөрөөд Доржцэрэнгийн гэрт ороход Доржцэрэн гэртээ согтуу амнаас нь бага хэмжээний цус гарсан байдалтай сууж байсан. Би юу болсон талаар асуухад Даваа-Эрдэнэ намайг зодчихоод гараад явчихлаа гэж хэлж байсан. ... Намайг эхэлж ороход бол Доржцэрэнгийн биед учирсан гэмтэл гэх харагдах шарх сорви байгаагүй. Даваа-Эрдэнэтэй хамт архи уугаад сууж байсан. ... Намайг ороход Доржцэрэн, Даваа-Эрдэнэ хоёр маргалдаж муудсан зүйл байгаагүй, хоорондоо шорон орон яриад сууж байсан, намайг ороход шорон яриад байсан болохоор нь би удалгүй гараад явчихсан юм. ... Намайг Доржцэрэнгийн гэрт ороход Даваа-Эрдэнэ, Доржцэрэн нар нь нилээд их хэмжээний согтолттой байсан... гэсэн мэдүүлэг /хх- ийн 49-50 /,

 

Гэрч С.Чулуунбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: ...2016 оны 09 сард шиг санаж байна, дэлгүүр орох гэж яваад Даваа-Эрдэнэтэй таарсан чинь “Доржцэрэнтэй муудаад, түлхчихсэн чинь ойчоод өгсөн” гэж ярьж байсан гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Э.Од-Эрдэнийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 08 сарын 31-ны өдөр санаж байна, Цэцэгдэлгэр том охиноо дагуулаад манайд ирсэн. Манай нөхөр Доржцэрэн архи уучихсан байна, архи уухаараа том охинтой таардаггүй юм, танайд 2-3 хоноё гэж хэлээд манайд 2-3 хоноод 2016 оны 09 сарын 03-ны өдөр байх гэрээдээ явсан...манайхаас огт гараагүй, гэрт байж байгаад явсан... гэсэн мэдүүлэг,

 

Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 286 дугаартай дүгнэлтэнд: ... Ц.Доржцэрэнгийн биед эрүү ясны хугарал, цээжний зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. ...  /хх-ийн 22 /,

 

Шинжээч Э.Анхбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: ... эрүү ясны тойм рентген зурагт зүүн талдаа хугаралтай гэсэн байсан. Энэ хугарал нь хатуу мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, цаг хугацааны хувьд 5-7 хоногийн өмнө үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байсан. ... Эрүү ясны хугарлын гэмтэл бол гэмтэл авсан өдрөө илрэх боломжтой байдаг. Идэх болон ярих үед хүндрэлтэй байдаг. Ийм гэмтэл авсан хүн хөл гарны хувьд хөдөлгөөн хийх чадвартай байдаг учраас яваад байх боломжтой учраас 7-14 хоногийн дотор эмчилгээ үйлчилгээ авахгүй бол шарх үрэвсэж идээлдэг гэсэн мэдүүлэг / хх-114/,

 

          Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-35 / зэрэг болно.  

 

          Шүүгдэгч Д.Даваа-Эрдэнэ нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд “...би Ц.Доржцэрэнг цохиогүй, хутга барьж над руу дайрахаар нь түлхсэн, миний үйлдлээс болж эрүү нь хугарсан гэж үзэхгүй байна...” гэж мэдүүлсэн ба энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан шүүгдэгч Д.Даваа-Эрдэнийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...Доржцэрэн уурлаад ширээн дээрээс хутгаа аваад над руу дайрсан. Тэгэхээр нь би хутгатай хүн намайг яаж ч магадгүй гэж бодоод түлхсэн. Тэгтэл хажуу айлын хаалгыг мөргөх шиг болтол цаад талын айлаас нь хэн бэ гээд хүн гарч ирсэн. Би тэгээд цаашаа явсан гэсэн мэдүүлэг, гэрч Д.Оюунтүлхүүрийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Доржцэрэн намайг хараад Даваа-Эрдэнэ сая намайг цохичихоод яваад өглөө гэж хэлж байсан. ... Баруун гараараа шанаагаа барьчихсан хэвтэж байх шиг байсан, ил харагдах шарх гэмтэл харагдаагүй.. гэсэн мэдүүлэг, гэрч Ж.Төрдэлгэрийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Би Даваа-Эрдэнэтэй зөрөөд Доржцэрэнгийн гэрт ороход Доржцэрэн гэртээ согтуу, амнаас нь бага хэмжээний цус гарсан байдалтай сууж байсан. Би юу болсон талаар асуухад Даваа-Эрдэнэ намайг зодчихоод гараад явчихлаа гэж хэлж байсан.... гэсэн мэдүүлэг, гэрч Э.Од-Эрдэнийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 08 сарын 31-ны өдөр санаж байна, Цэцэгдэлгэр том охиноо дагуулаад манайд ирсэн. Манай нөхөр Доржцэрэн архи уучихсан байна, архи уухаараа том охинтой таардаггүй юм, танайд 2-3 хоноё гэж хэлээд манайд 2-3 хоноод 2016 оны 09 сарын 03-ны өдөр байх гэрээдээ явсан...манайхаас огт гараагүй, гэрт байж байгаад явсан... гэсэн мэдүүлэг, гэрч С.Чулуунбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: ...2016 оны 09 сард шиг санаж байна, дэлгүүр орох гэж яваад Даваа-Эрдэнэтэй таарсан чинь “Доржцэрэнтэй муудаад, түлхчихсэн чинь ойчоод өгсөн” гэж ярьж байсан гэсэн мэдүүлэг, шинжээч Э.Анхбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: ... эрүү ясны тойм рентген зурагт зүүн талдаа хугаралтай гэсэн байсан. Энэ хугарал нь хатуу мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, цаг хугацааны хувьд 5-7 хоногийн өмнө үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байсан...гэсэн мэдүүлэг зэргээр үгүйсгэгдэж байна.

 

           Эрүүгийн байцаан шийтгэх хуульд: Хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа, тухайн хэрэгт холбогдолгүй хүнийг гэрч гэнэ. Гэрч нь гэр бүлийн гишүүн, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхтэй гэж заасан. Иймд шүүгдэгчийн төрсөн эгч болох гэрч Д.Даваацацрал, эх Ц.Дашдулам, хохирогчийн эхнэр Ц.Цэцэгдэлгэр нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгийг шүүх үнэлээгүй болно.

 

Шүүгдэгч Д.Даваа-Эрдэнэ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 21 цагийн орчимд Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар баг 106-01 тоотод иргэн Ц.Доржцэрэнтэй маргалдаж түүний эрүүн тус газарт цохиж, бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Шүүгдэгч Д.Даваа-Эрдэнийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Доржцэрэн манай эхнэрийг чи гэртээ байлгаад байна гэхээр нь танай эхнэрийг хэн тоодог юм бэ гэтэл Доржцэрэн уурлаад ширээн дээрээс хутгаа аваад над руу дайрсан. Тэгэхээр нь би хутгатай хүн намайг яаж ч магадгүй гэж бодоод түлхсэн. Тэгтэл хажуу айлын хаалгыг мөргөх шиг болтол цаад талын айлаас нь хэн бэ гээд хүн гарч ирсэн. Би тэгээд цаашаа явсан гэсэн мэдүүлэг, Хохирогч Ц.Доржцэрэнгийн шүүхийн хэлэцүүлэгт өгсөн: 2016 оны 09 дүгээр сарын 02-нд Даваа-Эрдэнэ манайд 0,5 литрийн 1 шил архитай ирсэн. Архиа ууж дуусч байтал Даваа-Эрдэнэ шоронгийн тухай яриад манай 4 настай хүүхэд айгаад байхаар нь гар гээд хэлтэл гарахгүй байхаар нь чирээд босго давахад намайг үүдэнд цохисон. Би цохиход нь манараад ухаан алдаад сэргэтэл хамраас цус гарчихсан, хүүхэд уйлаад байж байсан. ... Би Даваа-Эрдэнийг зардлын мөнгө өгөөч ээ, би явж эрүүгээ хадуулмаар байна гэж хэлсэн. Даваа-Эрдэнэ миний хэлснийг тоохгүйгээр намайг дарамталсан. Эхнэр нь одоо ч гэсэн намайг дарамталж байгаа, би 517 000 төгрөг нэхэмжилж байна, одоогоор надад нотлох баримт байхгүй, уг нь баримт байсан боловч усанд үрэгдчихсэн гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч Д.Даваа-Эрдэнийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 09 сарын 02-ны .... орой би 1 шил 0,33 литрийн Ерөөл архи аваад Доржцэрэнгийнд ороод бид хоёр архи уугаад сууж байтал Доржцэрэн согтуу чи манай эхнэрийг гэртээ байлгаад байна гэж хэлсэн.  Би Доржцэрэнд эхнэрийг чинь хараагүй танай эхнэрийг хэн тоодог юм гэж хэлээд Доржцэрэн бид хоёр маргалдсан... Бид хоёрыг архи ууж байхыг мэдсэн хүн гэвэл Төрдэлгэр гэж хүн мэдэж байсан. Төрдэлгэр өөрөө архи уухгүй байгаа гээд орж ирчихээд удалгүй гарсан... гэсэн мэдүүлэг, Хохирогч Ц.Доржцэрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 09 сарын 02-ны орой 21 цагийн орчимд намайг гэртээ байж байтал Даваа-Эрдэнэ манайд 1 шил архитай орж ирээд бид хоёр хувааж ууж байгаад согтоод “би 10 гаруй жил шоронд явсан” гэж яриад агсам тавих гээд байхаар нь би “чи хүүхэд айлгаад байна” гэж хэлээд татаад гэрээс гаргатал гэрийн үүдэнд ирээд миний эрүүн тус газар луу хоёр удаа цохисон. Би тухайн үед газарт унатал Даваа-Эрдэнэ яваад өгсөн ... гэсэн мэдүүлэг, Гэрч Д.Оюунтүлхүүрийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...2016 оны 09 сарын 02-ны орой 20 цагийн орчимд байх манай хажуу айл болох Доржцэрэнгийнд хүн шуугилдаад байсан юм тэгээд хэсэг хугацааны дараа манай хаалгыг хүн тогших шиг болохоор нь шагайж хартал манай хажуу айлын Доржцэрэн коридорт дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Доржцэрэн намайг хараад Даваа-Эрдэнэ сая намайг цохичихоод яваад өглөө гэж хэлж байсан. Тухайн үед Доржцэрэн өөрөө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх шиг байсан. ... Намайг гарч ирэхэд Доржцэрэн ганцаараа хэвтэж байсан. ... Баруун гараараа шанаагаа барьчихсан хэвтэж байх шиг байсан ил харагдах шарх гэмтэл харагдаагүй.. гэсэн мэдүүлэг, Гэрч Ж.Төрдэлгэрийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 09 сарын 02-ны орой санаж байна. Би тамхи авъя гэж яваад Доржцэрэнгийнд орсон юм, намайг ороход Доржцэрэн, Даваа-Эрдэнэ гэх залуутай архи уугаад сууж байсан. Би ороод удалгүй гарч яваад тамхи авчихаад эргээд Доржцэрэнгийнд орох гээд явж байтал Даваа-Эрдэнэ Доржцэрэнгийн байрнаас гараад явж байсан. Би Даваа-Эрдэнэтэй зөрөөд Доржцэрэнгийн гэрт ороход Доржцэрэн гэртээ согтуу амнаас нь бага хэмжээний цус гарсан байдалтай сууж байсан. Би юу болсон талаар асуухад Даваа-Эрдэнэ намайг зодчихоод гараад явчихлаа гэж хэлж байсан.... гэсэн мэдүүлэг, Гэрч Э.Од-Эрдэнийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 08 сарын 31-ны өдөр санаж байна, Цэцэгдэлгэр том охиноо дагуулаад манайд ирсэн. Манай нөхөр Доржцэрэн архи уучихсан байна, архи уухаараа том охинтой таардаггүй юм, танайд 2-3 хоноё гэж хэлээд манайд 2-3 хоноод 2016 оны 09 сарын 03-ны өдөр байх гэрээдээ явсан...манайхаас огт гараагүй, гэрт байж байгаад явсан... гэсэн мэдүүлэг,

Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 286 дугаартай дүгнэлтэнд: ... Ц.Доржцэрэнгийн биед эрүү ясны хугарал, цээжний зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна ... гэсэн дүгнэлт, Шинжээч Э.Анхбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: ... эрүү ясны тойм рентген зурагт зүүн талдаа хугаралтай гэсэн байсан. Энэ хугарал нь хатуу мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, цаг хугацааны хувьд 5-7 хоногийн өмнө үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байсан. ... Эрүү ясны хугарлын гэмтэл бол гэмтэл авсан өдрөө илрэх боломжтой байдаг. Идэх болон ярих үед хүндрэлтэй байдаг. Ийм гэмтэл авсан хүн хөл гарны хувьд хөдөлгөөн хийх чадвартай байдаг учраас яваад байх боломжтой учраас 7-14 хоногийн дотор эмчилгээ үйлчилгээ авахгүй бол шарх үрэвсэж идээлдэг гэсэн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан дээрх нотлох баримтаар тогтоогдож байна гэж үзлээ.

 

           Иймд шүүгдэгч Даваа овогт Даваадоржийн Даваа-Эрдэнийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

           Хохирогч Ц.Доржцэрэн нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 517 000 төгрөг нэхэмжилсэн боловч энэ талаархи нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй ба шүүхийн шийдвэр гарах үед шүүгдэгч Д.Даваа-Эрдэнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч Д.Даваа-Эрдэнэ нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн болон эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан оногдвол зохих ял шийтгэлийг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Д.Даваа-Эрдэнэ нь 13 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294-298, 301 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

Т О Г Т О О Х нь:

 

  1. Шүүгдэгч Даваа овогт Даваадоржийн Даваа-Эрдэнийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Д.Даваа-Эрдэнэд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 / нэг / жил хорих ял оногдуулж шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Даваа-Эрдэнэд оногдуулсан 1 жил хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Даваа-Эрдэнийн урьд цагдан хоригдсон 13 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Даваа-Эрдэнэд оногдуулсан 1 жил хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 жил 6 сараар тогтоож, хууль тогтоомжийн дагуу хяналт тавихыг Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

 

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Даваа-Эрдэнэ нь хянан харгалзах хугацаанд шинээр гэмт хэрэг үйлдвэл Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Даваа-Эрдэнэ нь хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг анхааруулсугай.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ц.Доржцэрэнгийн 517 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай. 

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Даваа-Эрдэнэд урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй ба эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                              Н.АДЪЯА