| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заяндүүгийн Ганчимэг |
| Хэргийн индекс | 139/2020/00497/И |
| Дугаар | 139/ШШ2020/00504 |
| Огноо | 2020-07-01 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2020 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 139/ШШ2020/00504
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж,хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг би “Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Ч-д холбогдох 58.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Ж” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ““Ж” ХХК нь иргэн Э.Ч-тэй 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Хувь хэрэглэгчид үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээ үзүүлэх 3038895 тоот гэрээ байгуулан 98117702 дугаарын хэрэглэгч болсон. Э.Ч- нь өнөөдрийн байдлаар 2019 оны 08 дугаар сарын ярианы төлбөрт 38650 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Ярианы төлбөрөө төлж барагдуулах талаар удаа дараа утсаар мэдэгдэж байсан боловч одоог хүртэл төлбөрөө төлж барагдуулаагүй болно. Иймд 3038895 тоот гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөрт 38650 төгрөг, алданги 19350 төгрөг, нийт 58000 төгрөгийг иргэн Э.Ч-ээс гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй Э.Ч-эд холбогдох хэрэгт хариуцагч төлбөрийг хүлээн зөвшөөрч төлсөн. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн Э.Ч-ээс 58.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасныг хариуцагч Э.Ч- нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага болох 58.000 төгрөгийг төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн байна.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 58.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.Ч- биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид тушаасан 4550 /дөрвөн мянга таван зуун тавин/ төгрөгөөс 2275 /хоёр мянга хоёр зуун далан таван/ төгрөгийг төсвийн орлогоос, 2275 /хоёр мянга хоёр зуун далан таван/ төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ