Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол

2022 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/192

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин,

улсын яллагч А.Баясгалан (томилолтоор),

шүүгдэгч Б.А*******,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэ-Оргил,

иргэний нэхэмжлэгч Э.Э******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө******* овогт Б******* А*******т холбогдох 21000840167 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, ******* оны ******* дүгээр сарын *******-ны өдөр аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, экскаваторын операторч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , эхнэр, хүүхдийн хамт аймгийн сумын дугаар баг, Чулуут 2-1 тоотод оршин суух, урьд

Дархан-Уул аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1, *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 6 сарын хорих ял шийтгүүлсэн. 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, Ө******* овгийн Б******* А*******, /РД: МТ98**************14/;

Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурьдснаар)

Шүүгдэгч Б.А******* нь 2022 оны 01 дүгээр сарын 0-ны өдрийн 10 цагийн орчимд аймгийн сумын дугаар баг, тосгоны нутаг дэвсгэр “” гэх газарт “DAEWOO, SOLAR 280LV-III” маркийн экскаваторыг ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулж, газрын хэвлийд халдаж, байгаль экологид .290 /хорин гурван мянга хоёр зуун ерэн/ төгрөгийн шууд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд: 

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.А*******ын өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 0-ны өдөр аймгийн сумын дугаар баг болох тосгоны гэх газар гитаран буу гагнаж байгаад ус авах шаардлагатай болоод мөс хагалсан. Гэтэл ын цагдаа нар ирээд барьж авсан...” гэх мэдүүлэг[1],

 

2. Шүүгдэгч Д.А*******ын 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...Би өмнө нь мэдүүлэг өгөхдөө болсон үйл явдлыг бүрэн хэлсэн. Надад өмнө нь өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг[2],

. Хохирогч Д.Э 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б.А*******ыг нутгийн иргэн гэдгээр танина, бусдаар сайн танихгүй. Ямар нэгэн тусгай зөвшөөрөл олгогдоогүй. Тухай иргэнийг нь 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр тосгоны “” нэртэй газарт ашигт малтмал олборлох зорилгоор голын мөс цөмөлж үйл ажиллагаа явуулсан гэмт хэрэг үйлдсэн тухай асуудлын талаар мэдээгүй. Байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх шаардлагатай байна” гэх мэдүүлэг[],

4. Иргэний нэхэмжлэгч Э.Э*******гийн 2022 оны 05 дугаар сарын 1-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай хүргэн Б.А******* миний эзэмшлийн “Daewoo 2800” маркийн экскаваторыг 2022 оны 02 дугаар сарын эхээр шиг санаж байна  ууланд эвдэрчихсэн байсныг нь янзалж, буулгаж ирнэ гээд явсан. Тэгсэн чинь гол ухсан гэсэн байхаа, цагдаад баригдсан гэж байсан. Би тухайн экскаваторыг 2019 онд Улаанбаатар хотоос  танихгүй хүнээс 20 сая төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ хийгээд авч байсан. Тухайн үед тээврийн хэрэгслийн гэрчилгээг нь өөрийн нэр дээр шилжүүлж аваагүй байсан бөгөөд одоо гэрчилгээ болон хийсэн гэрээгээ олохгүй байна. Уг нь нотариатаар баталгаажуулсан байсан боловч мөн тухайн нотариат хийсэн газраа ч сайн мэдэхгүй байна. Би Б.А******* хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаанд таны экскаваторыг ашиглаж байгаа талаар мэдээгүй. Б.А******* хэлэхдээ хэдэн ах нартай яваад экскаватор янзлаад буулгаад ирнэ гэж явсан. ...Би экскаватороо 20 сая төгрөгөөр л үнэлнэ. Ажиллагаа нь муудсан байсан...” гэх мэдүүлэг[4],

  5. Гэрч Н.Э 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын сүүлээр манай хүргэн Б.А******* уул руу явж манай эхнэрийн эзэмшлийн “Daewoo 2800” маркийн экскаваторыг засаж, янзалж авч ирнэ гэхэд нь би К.Андрей гэх таньдаг хүний хамт явсан. Тэгээд ууланд очоод Б.А******* экскаватороо янзлаад, К.Андрей тусалж байсан. Тухайн үед нь би хоол, унд хийгээд байж байсан. Тухайн үед Б.А******* экскаватороо шалгаж байна гээд хөдөлгөж, гол дээр гарчихсан ухаж үзэж байсан. Тэгээд ууландаа байж байгаад, сар шинийн баяр болох гээд 2022 оны 01 дүгээр сарын 1-ний өдөр тосгоны төв рүү гэр рүүгээ буцсан. Тэгээд 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Б.А******* уул руу явж экскаватороо оруулж ирье, эсвэл тэр хавьд нэг компанийн хашаа руу оруулж тавья гэхээр нь бас цуг явсан. Тэгээд тухайн өдөртөө засаж, янзлаад байж байтал цагдаа нар ирсэн. Би экскаватор ашиглан газар ухаж сайн мэдэхгүй. 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр цагдаа нар ирээд шалгахад Б.А******* ашигт малтмал олборлох зорилгоор гол ухсан гэж ярьж байсан. Тухайн экскаваторыг манай эхнэр 2019 онд нөхөрлөл байгуулж, хүнд даатгана гээд худалдаж авч байсан. Тэгээд бүтсэн ч юм байхгүй ууланд эвдрээд бараг 2 жил болж байгаа. Алтны талаар надад мэдэгдэхүүн байхгүй. Би Б..А*******т туслах гэж л очсон. Экскаватор янзалж оруулж ирнэ гэхээр нь хоол, ундыг нь хийж өгье гэж бодсон юм. Тэгээд экскаватороо янзалчихлаа, шалгаж үзнэ л гэж байсан...” гэх мэдүүлэг[5],

  6. Гэрч Ч.А 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 0-ны өдөр эхнэртэйгээ хамт ягаан 5 давхарт ажилладаг газрын нь гадна талд хог шүүрдээд зогсож байсан чинь Н.Эрдэнэ-Очир ирээд Андрей юу хийж байна гэхээр нь би хийсэн онц зүйлгүй байна гэсэн чинь Н.Эрдэнэ-Очир ууланд манай экскаваторын шанага эвдэрчихсэн очоод хэд хоног хараад өгөөч гэхээр нь за гээд зөвшөөрсөн. Тэгээд ууланд намайг аваачиж үлдээчихээд Н.Эрдэнэ-Очир, хүргэн нь болох Б.А*******, гагнуур хийнэ гэж байсан танихгүй залуу тэр экскаваторын шанагаа Бонго маркийн тээврийн хэрэгсэл дээр ачаад аваад явсан. Тэгээд би тэр ууланд 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд экскаваторыг манаж ууланд байсан. Тэгээд тэр өдөр Н.Эрдэнэ-Очир, Б.А*******, тэр гагнуур хийсэн залуу ирээд гитаран бууны хөл гагнаж байсан чинь цагдаа нар ирсэн. Б.Эрдэнэ-Очир, Б.А******* нар ууланд юу хийж байсан талаар би сайн мэдэхгүй байна. Н.Эрдэнэ-Очир хоолоо хийгээд, Б.А******* экскаватороо жолоодож, засаж, янзалж байсан. Намайг байхад бол экскаватороо жолоодож гол, газар ухсан зүйл байхгүй. Гэхдээ экскаваторынх нь шанага, гинж зэрэг нь мөс болоод х*******чихсөн байсан. Б.А*******ын хууль бусаар зөвшөөрөлгүй гол ухаж, ашигт малтмал олборлож байсан талаар би сайн мэдэхгүй байна. Намайг экскаватор хэд хоног манаад өг л гэж хэлсэн...” гэх мэдүүлэг[6],

  7. Гэрч Э.Б 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Б.А*******тай бага байхаасаа буюу 1 дүгээр ангиасаа хойш найзлаж хамт тоглож өссөн. Б.А******* нь багаасаа л хүнд тусладаг, хүнийг ойлгодог, эелдэг зөөлөн сэтгэлтэй, даруу хүүхэд байсан. Одоо ч тэр зан нь яг хэвээрээ. Одоо эхнэр хүүхдийн хамт амьдардаг, архи уудаггүй, тамхи татдаггүй, муу зуршилгүй сайн залуу байгаа юм. тосгоныхон өмнө нь тэр чигээрээ л алт ухдаг байсан тул том хүн гэлтгүй хүүхдүүд хүртэл алт яаж ухдаг талаар мэднэ. Миний мэдэхийн Б.А*******ыг өмнө нь ашигт малтмал олборлож байсан зүйл байхгүй. Б.А******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй. Муу зуршилгүй залуу байгаа юм...” гэх мэдүүлэг[7],

  8. Хэргийн газрын үзлэгийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн тэмдэглэлд: “...Уг газарт ямар нэг байдлаар ухагдаж, эвдэрсэн зүйлгүй, гол хэсгээрээ мөс нь шингэрч голын ус хойноос урсаж байв. Үзлэг хийх явцад ямар нэгэн хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулаагүй, экскаватор шааран буу зэрэг техник хэрэгсэл, тоног төхөөрөмжүүд нь голын эрэг дээр байрлуулсан байв...” гэх тэмдэглэл[8],

  9. 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр экскаваторт үзлэг хийсэн тэмдэглэл[9],

  10. Хөрөнгийн үнэлгээний “Ашид Билгүүн” ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 0-ны өдрийн ТХҮ-822/615 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: “...Үйлдвэрлэгдсэн он болон Монгол Улсад орж ирсэн огноог тодорхойлох боломжгүй, гэрэл зургаас үнэлгээг гаргасан, ...үнэлэгдэж буй үнэлгээг зах ээлийн үнэ цэнийг 2022 оны 5 дугаар сарын 0-ны өдрийн байдлаар 5.600.000 /гучин таван сая зургаан зуун мянга/-н төгрөгийн үнэтэй байхыг тодорхойлов...” гэх дүгнэлт[10],

*******. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний “Эрдэнийн ногоолин” ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 1-ний өдрийн 22/06 дугаартай Шинжээчийн дүгнэлтэд: “...Иргэн Б.А*******ын олборлолт явуулсан гэх газар нь гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай бүхэлдээ давхцалтай байна. Тус талбай нь хүчин төг*******өр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалгүй, бичил уурхайн зориулалтаар ашигт малтмал олборлох талбайн дүгнэлт гараагүй байна. Б.А******* нь нийт 19.1м2 талбайд олборлолтын үйл ажиллагаа явуулсан нь хэмжилтээр тогтоогдсон. ...Б.А*******ын байгаль орчинд учруулсан нийт хохирлын хэмжээ ,290,61 /хорин гурван мянга хоёр зуун ерэн мянга жаран нэгэн мөнгө/ төгрөг байна. ...Б.А*******ын эвдрэлд оруулсан гэх талбайг геологи, уул уурхайн кадастрын зураг зүйн мэдээллийн системд 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар шүүлт хийж үзэхэд хүчин төг*******өр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалгүй, гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай бүхэлдээ давхцалтай байна. Тус талбайд хийгдсэн олборлолтын улмаас голын голдиролд өөрчлөлт ороогүй болно. Түүнчлэн дээрх талбайд биологийн нөхөн сэргээлт хийх боломжгүй бөгөөд техникийн нөхөн сэргээлтийн ажлын нийт зардал 29,922,01 /хорин есөн мянга есөн зуун хорин хоёр төгрөг нэг мөнгө/ төгрөг байна. Б.А*******ын байгаль орчинд учруулсан нийт хохирлын хэмжээ ,290,61 төгрөг бөгөөд үүнийг Байгаль орчин хамгаалах тухай хуулийн холбогдох заалтын дагуу үржүүлэн тооцоход 5.89,8 төгрөг болж байна” гэх дүгнэлт[*******],

12.Ашигт малтмал, Газрын тосны газрын 2022 оны 5 дугаар сарын *******-ний өдрийн 8/2604 дугаартай “геологи, уул уурхайн кадастрын зураг зүйн мэдээллийн системд 2022 оны 05 дугаар сарын *******-ний өдрийн байдлаар шүүлт хийж үзэхэд бичил уурхайн дүгнэлт гараагүй, хүчин төг*******өр ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалгүй байна, бичил уурхайн дүгнэлт гаргаагүй байна. Харин Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор батлагдсан ойн сан бүхий газрын хилийн зааг, Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор батлагдсан Усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн заагтай тус тус бүхэлдээ давхцалтай байна...” гэх албан бичиг[12], 1.Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол[1], 14.Шүүгдэгчийн эд хөрөнгөтэй эсэх лавлагаа[14],

15. Шүүгдэгчийн байнга оршин суудаг хаягийн лавлагаа[15],

16. Шүүгдэгчийн цахим үнэмлэхийн хуулбар хувь[16],

17. Шүүгдэгчийн тээврийн хэрэгслийн лавлагаа[17],

18. Шүүгдэгчийн захиргааны хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[18],

19. Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[19],

20. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол[20],

21. Хэргийн материал танилцуулсан тухай баримт[21] болон 22.Яллах дүгнэлт гардуулан өгсөн баримт[22] зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ө******* овогт Б******* А*******ыг 2022 оны 01 дүгээр сарын 0-ны өдрийн 10 цагийн орчимд аймгийн сумын дугаар баг, тосгоны нутаг дэвсгэр “” гэх газарт “Daewoo-280” маркийн экскаваторыг ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулан газрын хэвлийд халдаж, байгаль экологид .290 /хорин гурван мянга хоёр зуун ерэн/ төгрөгийн шууд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.А*******аас: “...Байхгүй гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж мэдүүлсэн.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэ-Оргилоос: “...Б.А******* нь холбогдсон гэмт хэрэгт гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн тул гэм буруугийн талаар маргаангүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт шинжээчийн дүгнэлт шүүх, прокурор, мөрдөгч, өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүргийг баримтлан дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлийг заана гэсэн. Гаргасан дүгнэлтийг заавал хүлээн зөвшөөрөх үүрэггүй. “Ашид билгүүн” ХХК-ийн  үнэлгээг гаргахдаа Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан 4 дүгээр зүйлийн 4.4-д хөрөнгийн үнэлгээ хийхдээ олон улсын үнэлгээний стандартын хорооноос баталсан Олон улсын үнэлгээний стандарт, энэ хуулийн 4.5, 4.8-д заасан хөрөнгийн үнэлгээний стандарт аргачлалыг удирдлага болгоно гэсэн. Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд хөрөнгийн үнэлгээг хийхдээ бэлтгэл ажил хангагдсан байх, үнэлгээ хийх арга аргачлалыг журамласан байгаа юм. Үнэлгээ нь ISO стандартаар хийгддэггүй. Хөрөнгийн үнэлгээний хуулинд заасан аргачлалаар үнэлгээг хийж байгаа юм. Тухайн аргачлалыг Хөрөнгийн үнэлгээний тухай 8.2 дугаар зүйлд санхүүгийн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дангаараа болон хэргийн холбогдох эрх бүхий байгууллагатай хамтран баталж мөрдүүлдэг. Хавтаст хэрэгт авагдсан материалуудаас үзэхэд тус экскаватор 1997 онд үйлдвэрлэгдсэн тул төрийн үйлчилгээнд ажиллах боломжгүй. Шинээрээ байсан бол 10 жил ажиллуулаад актлагддаг, хуучин байвал 8 жил ажиллуулаад актлагддаг байгаа юм. Шинжээч дүгнэлтдээ орон нутгийн ханшийг харгалзан үзсэн гэж байгаа юм. Өмнөх үнэлгээг судалж үзэхэд 2020 онд DAEWOO маркийн яг ийм экскаваторыг 15,000,000 төгрөгөөр үнэлсэн гэх зэрэг өөр өөр үнэлгээ гарч байгаа нь ямар учиртай гэдгийг судалж үзэхэд хөрөнгийн үнэлгээ хийж байгаа газарт стандарт гэж байдаггүй. Бид хүний амьдралтай холбоотой  шийдвэрийг гаргадаг учраас аль болох үнэнд нийцсэн шийдвэр гаргах нь зөв болов уу гэж бодож байна. 5,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг өндөр байна хууль зөрчиж гаргасан үнэлгээ гэж бодон зөвшөөрөхгүй байгаа. Хэрэг шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэдэг гэрчийн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг зэрэг хууль сануулж авдаг учраас шууд нотлох баримтад тооцогддог. Гэрч гэж Э иргэний нэхэмжлэгчээр мэдүүлсэн  “20,000,000 төгрөгийн үнэлгээтэй экскаватор шүү” гэж хэлээд байдаг учраас дээрх үндэслэлээр 20,000,000 төгрөгөөр үнэлж өгөхийг хүсэж байна...” гэсэн санал гаргаж мэтгэлцсэн.

Шүүхээс эрүүгийн 21000840167 дугаартай

хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл:

-хэргийн газрын үзлэгийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн тэмдэглэлд: “...Уг газарт ямар нэг байдлаар ухагдаж, эвдэрсэн зүйлгүй, гол хэсгээрээ мөс нь шингэрч голын ус хойноос урсаж байв. Үзлэг хийх явцад ямар нэгэн хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулаагүй, экскаватор шааран буу зэрэг техник хэрэгсэл, тоног төхөөрөмжүүд нь голын эрэг дээр байрлуулсан байв...” гэх тэмдэглэлээр[] ямар нэгэн ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулаагүй болохыг;

-2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр экскаваторт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр ...экскаватор нь ертөнцийн зүгээр ....баруун зүүн гинж нь гадна болон дотор талаараа бүхэлдээ мөстөж х*******сөн, шавар, чулуу наалдсан, хүнрдний урд болон хойд хэсэг нь мөн мөсдөж х*******сөн байв[24] гэсэн тэмдэглэлээр мөсдөж х*******сөн экскаваороор хууль бусаар ашигт малтмал эрж, хайх, олборлох үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдалтай байсныг;

-иргэний нэхэмжлэгч Э.Э*******гийн “...манай хүргэн Б.А******* миний эзэмшлийн “Daewoo 2800” маркийн экскаваторыг 2022 оны 02 дугаар сарын эхээр шиг санаж байна  ууланд эвдэрчихсэн байсныг нь янзалж, буулгаж ирнэ гээд явсан..” гэсэн мэдүүлгээр хэдийгээр хд, ураг төрлийн холбоо харилцаатай хэдий ч техникийг ууланд эвдэрсэн байсныг буулгаж ирэхээр явсныг[25];

-гэрч Н.Э 2022 оны 01 дүгээр сарын сүүлээр манай хүргэн Б.А******* уул руу явж манай эхнэрийн эзэмшлийн “Daewoo 2800” маркийн экскаваторыг засаж, янзалж авч ирнэ гэхэд нь би К.Андрей гэх таньдаг хүний хамт явсан. ...Тухайн үед Б.А******* экскаватороо шалгаж байна гээд хөдөлгөж, гол дээр гарчихсан ухаж үзэж байсан. Тэгээд ууландаа байж байгаад, сар шинийн баяр болох гээд 2022 оны 01 дүгээр сарын 1-ний өдөр тосгоны төв рүү гэр рүүгээ буцсан. Тэгээд 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Б.А******* уул руу явж экскаватороо оруулж ирье, эсвэл тэр хавьд нэг компанийн хашаа руу оруулж тавья гэхээр нь бас цуг явсан. Тэгээд тухайн өдөртөө засаж, янзлаад байж байтал цагдаа нар ирсэн” гэсэн мэдүүлгээр техникийг засаж оруулж ирэх эсвэл тэр хавьд нэг компанийн хашаа руу оруулж тавихаар ярьж байсныг[26];

-гэрч Ч.А ...би тэр ууланд 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд экскаваторыг манаж ууланд байсан. Тэгээд тэр өдөр Н.Эрдэнэ-Очир, Б.А*******, тэр гагнуур хийсэн залуу ирээд гитаран бууны хөл гагнаж байсан чинь цагдаа нар ирсэн. ..Н.Эрдэнэ-Очир хоолоо хийгээд, Б.А******* экскаватороо жолоодож, засаж, янзалж байсан. Намайг байхад бол экскаватороо жолоодож гол, газар ухсан зүйл байхгүй” гэсэн мэдүүлгээр[*******] экскаваторыг манаж хоносон... А*******  экскаватороо жолоодож гол, газар ухсан зүйл байхгүй болохыг тус тус гэрчилж, гэрчүүдийг мэдүүлгийн эх сурвалжийг хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, экскаваторт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр нотлодог.

Иймээс шүүгдэгч Д.А*******ыг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулан газрын хэвлийд халдаж, байгаль экологид ,290 төгрөгийн шууд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй гэсэн хууль зүйн үндэслэлээр гэмт хэргийн шинжгүй гэж үзэж түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн.

Шүүгдэгч нь Д.А******* нь өөрийн сайн дураар байгаль орчинд шууд учирсан хохиролд .290 /хорин гурван мянга хоёр зуун ерэн/ төгрөг, техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх ажлын зардалд 5,89 /тавин гурван мянга найман зуун гучин есөн/ төгрөг, нийт 77,129 /далан долоон мянга нэг зуун хорин есөн/ төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын санд төлжээ.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн дахь хэсэгт: “энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохиролд байгаль орчны хяналтын улсын байцаагч нөхөн төлбөр ноогдуулна” гэж хуульчилсан бөгөөд экологи-эдийн засгийн үнэлгээг хуульд зааснаар нэмэгдүүлэн акт тогтоох эрх нь байгаль орчны хяналтын улсын байцаагчид олгогдсон. Гэтэл шинжээч нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтоож байгаа нь хууль зөрчиж байна.

Мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт: “Энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 1, 2 дахь заалтад заасан хохирлыг байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний эрх авсан мэргэжлийн байгууллагаар хөлсийг төлж тооцуулна” гэж заасан нь 49 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 1, 2 дахь заалтад заасан газрын хэвлий болон хөрсөнд учирсан хохирлын нэмэгдүүлэхэд хамаарна.

Иймд цаашид байгаль орчны эсрэг гэмт хэрэгт байгаль орчны хяналтын улсын байцаагчийн актыг нотлох баримтаар зайлшгүй ирүүлэх нь ач холбогдолтой.

Мөн “Эрдэнийн ногоолин” ХХК-ны Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх эрхийн гэрчилгээний УБГ лавлагаа эх хувиар, захирал Б.Эрдэнэзаяагийн дипломын хуулбар зэргийг хавтаст хэрэгт бэхжүүлэн тусгах шаардлагатай байна. (цаашид үнэлгээ хийх байгууллага бүрийнх адил ...e-Mongolia-c)

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх Л.Нямжанцангийн эзэмшлийн “DAEWOO, SOLAR 280LV-III” маркийн 5080 УБ улсын дугаартай, экскаватор нь:

-иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Э.Э*******гийн “....2019 онд Улаанбаатар хотоос танихгүй хүнээс 20 сая төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ хийгээд авч байсан. Тухайн үед тээврийн хэрэгслийн гэрчилгээг нь өөрийн нэр дээр шилжүүлж аваагүй байсан бөгөөд одоо гэрчилгээ болон хийсэн гэрээгээ олохгүй байна...” гэсэн мэдүүлгээр Лханаа овогтой Нямжанцан хууль ёсны эзэмшлийнх болох нь хавтаст хэргийн 140 дүгээр хуудсанд авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

-хэргийн газрын үзлэгийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн тэмдэглэлд: “...Уг газарт ямар нэг байдлаар ухагдаж, эвдэрсэн зүйлгүй, гол хэсгээрээ мөс нь шингэрч голын ус хойноос урсаж байв. Үзлэг хийх явцад ямар нэгэн хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулаагүй, экскаватор шааран буу зэрэг техник хэрэгсэл, тоног төхөөрөмжүүд нь голын эрэг дээр байрлуулсан байв...” гэх тэмдэглэлээр[28] ямар нэгэн ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулаагүй болохыг;

-2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр экскаваторт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр ...экскаватор нь ертөнцийн зүгээр ....баруун зүүн гинж нь гадна болон дотор талаараа бүхэлдээ мөстөж х*******сөн, шавар, чулуу наалдсан, хүнрдний урд болон хойд хэсэг нь мөн мөсдөж х*******сөн байв[29] гэсэн тэмдэглэлээр мөсдөж х*******сөн экскаваороор хууль бусаар ашигт малтмал эрж, хайх, олборлох үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдалтай байсныг нотолж байх тул дээрх техникийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэж үзээгүй болно.

Иймд энэ хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх Л.Нямжанцангийн эзэмшлийн “DAEWOO, SOLAR 280LV-III” маркийн 5080 УБ улсын дугаартай, экскаваторыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төг*******өр болмогц хууль ёсны эзэмшигчид буцаан олговол зохино.

Шүүгдэгч Д.А******* нь энэхүү хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдав.

Цагаатгах тогтоол хүчин төг*******өр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь хуульд нийцнэ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, , 6.2 дугаар зүйлийн 1, 2, 5, 6.6, 6.9, 6.10, 6.1, 7.1 дүгээр зүйлийн 1, 2, 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ө******* овогт Б******* А*******т Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.19 дүгээр зүйлийн дахь хэсэгт зааснаар аймгийн Прокурорын газраас ирүүлсэн шүүгдэгч Ө******* овогт Б******* А*******т холбогдох хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасугай.[0]

. Шүүгдэгч нь Д.А******* нь байгаль орчинд шууд учирсан хохиролд .290 /хорин гурван мянга хоёр зуун ерэн/ төгрөг, техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх ажлын зардалд 5.89 /тавин гурван мянга найман зуун гучин есөн/ төгрөг, нийт 77.129 /далан долоон мянга нэг зуун хорин есөн/ төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын санд төлсөн болохыг дурьдсугай.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх Л.Нямжанцангийн эзэмшлийн “DAEWOO, SOLAR 280LV-III” маркийн 5080 УБ улсын дугаартай, экскаваторыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төг*******өр болмогц хууль ёсны эзэмшигчид буцаан олгосугай.

5. Шүүгдэгч Д.А******* нь энэхүү хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.

6. Цагаатгах тогтоол хүчин төг*******өр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 4, 6.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.АМАРГЭРЭЛ