Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
С******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн
шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ
улсын яллагч Г.Энхмаа
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.Дэлгэрзул
хохирогчийн өмгөөлөгч П.Батжаргал
шүүгдэгчийн өмгөөлөгч А.Отгонбаяр
шүүгдэгч Д.А******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А”
танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
С******* аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгаас мөрдөн
байцаалт явуулж, тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай
ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж
ирүүлсэн Ж******* овогт Д******* А*******од холбогдох 183100*******80271 тоот
хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/
Монгол улсын иргэн, С******* аймгийн Ж******* суманд ******* оны 05 дугаар
сарын 09-ний өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч
мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, С******* аймаг, Ж******* сум, 2 дугаар
баг, 2 дугаар хэсгийн ******* тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа
шагналгүй, С******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны
шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 08 дугаартай шийтгэх
тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар 240
цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж байсан, Ж******* овогт
Д******* А******* /РД: *******/,
Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Д.А******* нь согтуугаар 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр
Ж******* сумын нутаг Шарын голын эргийн хажууд *******-26 СЭА улсын дугаартай
пронтер маркийн тээврийн хэрэгслийг жолоодохдоо Замын хөдөлгөөний дүрмийн
1.5, 2.7а, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн
3.1-д заасныг зөрчиж В.Болдын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
С******* аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.А*******ыг Эрүүгийн
хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэрэгт
холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх
боломжтой гэж үзэв.
2
 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.А*******ын өгсөн: “.......2018-оны 07
дугаар сарын ******* орой ******* цагийн үед Энхбат, Болд, бид гурав 0,5 хараа авч
тэрийгээ голын эрэг дээр уусан. Тэгээд тэр орой Энхбатыг машин ирээд аваад
явсан. Болд бид хоёр барьж байсан барилгадаа хоносон. 23-ны өглөө босоод
шавар зуурах гээд усанд явсан тэгээд нөгөө архины талыг аваад тэрийгээ уусан
тэгээд усаа буулгачхаад архи авах гэсэн дэлгүүр хаалттай хорооллын дэлгүүр
ороод нэг том пиво аваад Одбүрэн ахын гадаа очиж гурвуулаа уусан. Дараа нь
бид хоёр ажил дээр 10 цаг болж байхад ажилдаа очиход Жавхланбаатар “ах
гэртээ харь” гэхээр нь дахиад дэлгүүр ороод 0,5 граммын Хараа архи аваад голын
эрэг дээр хувааж уусан. Тэгээд Одбүрэн ах харилаа гээд яваад өгсөн. Болд бид
хоёр үлдсэн. Тэгээд би Болдыг явъя гэсэн чинь “нүүрээ угаахаар сэргээд байхын”
гээд нүүрээ голын усаар угаагаад сууж байсан. Тэрхэн зуур би зүүрмэглэсэн
байсан. Тэгээд гэнэт сэрээд хартал Болд байхгүй байхаар нь би ажил уруу явсан
байх гэж бодоод машинаа асаагаад гэртээ харьсан. Тухайн үед би урагшаа
харахад хэн ч байгаагүй. Гэртээ очоод унтаад өгсөн. Маргааш өглөө нь
Жавхланбаатар ах Болд хаана байна гэж над руу утсаар ярьсан. Тухайн үед би
Болдыг барилга дэрээ хоносон юм байна гэж бодсон. Тэгээд Жавхланбаатар ахыг
утсаар ярихаар нь Болдыг Одбүрэн ахынх уруу явсан байх гэж бодоод тэднийх рүү
явсан ба явах замдаа голын эрэг дээр цагдаа нар ирсэн байхыг харсан ч тухайн
үед Болдыг өнгөрсөн байна гэж бодоогүй........” гэж,
Мөн “би өөрийгөө буруугүй гэж үзэж байна. Архи уусан нь миний буруу
байсан. ...Би амь хохирогчтой багын сайн найзууд. Би голын эрэг дээрээс 2-3
цагийн үед явсан. Миний тээврийн хэрэгслийн доороос хүний цус мэт зүйл
илэрсэн. Үүнийг машинтай хөдөө явж барилгын ажил хийдэг байсан. Тэгээд
машинаа эвдэрсэн байхад нь хэрэг гарахаас 2 сарын өмнө асаасан машин.
Доогуур өвс ургамал арчигдсан байх. Буяны ажилд зориулаарай гээд 2,000,000
төгрөг өгсөн байсан. Энийг манай ээж, аав нар буяны ажилд хэрэглээрэй гэж мөнгө
өгсөн байсан...23-ны үүрээр 5 цагт босоод гол дээрээс ус авсан. Би тал шил 0,5
граммын “Хараа” архи байсан тэрийгээ уусан. Өглөө 6 цаг 30 минут гэж очсон.
Асарбат гэх айлаас нэг шил 0,5 граммын архи авсан. Тэрийгээ Одбүрэн ахын
гадаа уусан. ...Ажил дээр ирээд Болдыг үлдээгээд буцаад Одбүрэн ах бид хоёр нэг
пиво 2,5 л Боргио” авсан. Түүнийг ажил дээрээ Болд, Одбүрэн ах бид гурав уусан.
Тэндээс Жавхланбаатар ах ирээд яв гэхээр нь ажлын хажуу дэлгүүрээс нэг шил
архи аваад гол дээр 11 цагийн үед очсон. Машин дотор сэрээд гэр рүүгээ 30-40
минут явсан. Гэртээ ирээд унтаад өглөө 6 цагт сэрээд ажил руугаа очсон. Тухайн
өдрийн болсон явдлыг санаж байгаа. Тухайн үед яагаад тэгж хэлснийг мэдэхгүй
байна. ...Тэрүүгээр олон төрлийн машин байсан. ...Миний биед халцарсан зүйл
эсвэл биеэс гарсан цус байгаагүй ...” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.Д*******
өгсөн: “......Бидний зүгээс 12,837,594 төгрөг нэхэмжилсэн. Үүнээс 2,000,000 төгрөг
өгсөн. Одоо 10,837,594 төгрөг нэхэмжилж байна. ... Миний дүү багаасаа л
Д.А*******той хамт явдаг байсан. Сайн найз нь гэсэн байж яагаад энэ хэргийн
талаар үнэн зөвийг нь хэлэхгүй байгаа юм бэ?. Тухайн үед миний дүүг голын эрэг
дээр хэвтэж байхыг харсан хүмүүс байдаг. Өдрийн 3-4 цагийн хооронд нэг хүн
3
голын эрэг дээр хэвтэж байсан. Дархан орчихоод буцаад ирэхэд яг хэвээр
хөдөлсөн шинжгүй хэвтэж байсан гэж хэлсэн байсан. Машины чинь дороос хүний
цус олдоод байхад, чамтай явснаас хойш миний дүү амиа алдсан байхад, яагаад
хэргээ хүлээхгүй байгааг чинь гайхаж байна. А*******ын ар гэрийнхэн нь
2,000,000 төгрөг өгсөн. Дараа нь ээж эгч хоёр нь ирээд бид нараас “хүсэх юу байна
хэлээрэй” гэж хэлсэн... Үнэхээр найз юм бол үнэнээ хэлэхгүй байгаад гайхаж
байна... Үнэхээр гомдолтой байна...” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан
үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь
бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаарх нотлох баримтууд
1. Шүүгдэгч Д.А*******ын 2018 оны 12 дугаар сарын 03-нд мөрдөн байцаалтын
шатанд яллагдагчаар өгсөн: “...Надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн
зөвшөөрөхгүй байна. Учир нь миний жолоодож явсан машины доод тэнхлэгээс
илрүүлэн авсан цус мэт зүйл нь талийгаачийн цустай таарахгүй болох нь
шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Мөн талийгаач нас барсан хугацаанд миний
бие гэртээ ирсэн байсан. Мөн мэдүүлгийн дагуу хэргийн газарт хийсэн үзлэг,
гэрчүүдийн мэдүүлэг зэргийг үзэхэд би энэ хэргийг үйлдээгүй болох нь тогтоогдож
байна гэж үзэж хүлээн зөвшөөрөхгүй байна. ...Талийгаач болон Одбүрэн ах бид 3
архи уугаад Одбүрэн ах өдөр гэр рүүгээ яваад өгсөн юм. Ингээд талийгаач бид 2
үлдсэн ба би машиндаа ороод унтсан байсан. Нэг сэрсэн чинь би машины жолоон
дээр унтаж байсан ба сэрээд машинаас бууж харахад талийгаач байхгүй байсан.
Ингээд би машинаа хөдөлгөж зам руу гараад шууд харьсан юм. Тухайн үед надад
ямар нэгэн зүйл мэдрэгдээгүй. Би талийгаачийг огт олж хараагүй. Талийгаач бид
нарын архи ууж байсан газрын ойролцоо нас барсан байдалтай олдсон. Хэн
дайрсныг мэдэхгүй байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 74-75-р хуудас/,
2. 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 12 цаг 10 минутад эхлүүлж хийсэн
хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд “... Дархан, Сэлэнгийн чиглэлийн хатуу
хучилттай замаас ертөнцийн зүгээс урагш 134 метр 57 см зайд, Шарын голын
эргээс 10 м, 50 см зайд толгой хэсэг нь ертөнцийн зүгээр урагш харсан, цээж
хэсгээрээ доош харсан, зүүн гарыг биеийн доод хэсэгт байрлуулсан, баруун гарыг
тохой хэсгээрээ нугалж биеийн баруун талд байрлуулсан, хоёр хөлийг нугалж
биеийн хэвлий хэсэгт байршуулсан эрэгтэй хүний цогцос байв. ... цогцосноос 8
метр, 10 см зайд хөрсөн зам байх ба ...цогцосны толгой хэсэг хөрсөн зам руу
орсон, тээврийн хэрэгслийн мөр хөрсөн зам дээр үүссэн, ...газрын хөрсөнд цус мэт
улаан хүрэн өнгийн зүйл тунасан байдалтай байснаас маральд шингээж дээж
авав. Цогцосны цамц нь дээш сөхөгдсөн байдалтай, биеийн ил гарсан нурууны
хэсэг олон тооны зулгаралт, биеийн хэвлийн хэсгийн ил гарсан хэсэг нь олон
тооны зулгаралт үүссэн байв. Цогцосны хамарнаас цус гарсан, баруун хөлийн
шагай орчим зулгаралт үүссэн байв. Цогцосны толгой хэсгээс 1 метр, 20 см зайд 1
метр орчим үргэлжилсэн газрын хөрс зулгарсан мөр үүссэн, уг мөрний чиглэл
ертөнцийн зүгээр зүүн урагш чиглэлтэй тээврийн хэрэгслийн мөр байсныг
....бэхжүүлэв. ...” гэх тэмдэглэл, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн
4
бүдүүвч, фото зургийн үзүүлэлт /хх-ийн 1 дүгээр хавтасны 1-8 дугаар хуудас/
3. Тээврийн хэрэгсэлд 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр үзлэг хийсэн
тэмдэглэлд “... үзлэгийг 11 цаг 14 минутад эхлүүлэв. ...үзлэгээр *******-26 СЭА улсын
дугаартай цэнхэр өнгийн пронтер маркийн автомашин .... 2 цонх онгорхой, түлхүүр
зоолттой байдалтай зогсож байна. ...автомашины доод эд ангийг үзэх зорилгоор
компанийн хашаанд оруулж бетонон зам дээр банз модыг тусгайлан бэлтгэж дээр
нь гаргаж автомашиныг зогсоов. Автомашины доод хэсгийн үзлэгээр урд дугуйны
тэнхлэг хэсэгт 5х5х1.5 хэмжээтэй цус мэт улаан хүрэн өнгийн зүйл наалдсан
байдалтай байсныг шинжээч Баярсайхан маральд шингээж авав. Автомашины
арын дугуйны чулак буюу гол тэнхлэгийн зүүн дугуйны хэсэгт 16х8.5 см хэмжээтэй
арчигдсан, автомашины пердан голын урд үзүүр хэсгээр арчигдсан 6х4.5,
автомашины моторын доод хэсэгт 1.5х2 см хэмжээтэй арчигдсан байна...” гэх,
фото зургийн үзүүлэлт /хх-ийн 1 дүгээр хавтасны 14-20 дугаар хуудас/
4. 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Д.А*******ын биеэс цусны дээж авсан
тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хавтасны 27 дугаар хуудас/
5. 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Д.А*******ын өмгөөлөгчийг оролцуулж,
Д.А*******ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлд “... хэрэг учрал
болсон гэх газар луу явж болсон хэрэг явдлыг Д.А*******оор өөрөөр нь
чөлөөтэй яриулахад 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр байсан юм тухайн өдөр
найз Болд, хуурай ах Одбүрэн нарын хамтаар *******-26 СЭА улсын дугаартай пронтер
маркийн автомашинтай, Шарын голын гүүрний ойролцоо голын эрэг орчим
машинтайгаа зогссон. Машины күүзүүг нь Ж******* сум руу чиглэлтэй, ертөнцийн
зүгээр зүүн зүг рүү харуулан зогсоосон юм. Ингэж зогсоод архи ууж байгаад би
тасраад муудсан үеэр Одбүрэн ах явлаа гээд яваад өгсөн ба талийгаач бид 2
үлдээд архи ууж байсан ба нэг сэрэхэд машины үрүүл дээр унтаж байсан.
Хэзээдээ машиндаа ороод унтсанаа санахгүй байгаа юм. Ямартай ч машин дотроо
сэрсэн. Ингээд машинаасаа буугаад урагшаа харахад хүн байхгүй, талийгаач
харагдахгүй, явсан шиг харагдахаар нь байхгүй байгаа юм байна гэж бодоод
машинаа асааж хөдөлгөөд шууд арагшаа ухарч машинаа эргүүлээд хойшоо
чиглэлтэй шороон зам руу орж тэр чигтээ яваад Ж******* сумын төв рүү орж,
харьж амарсан. ....гэж ярьсны дагуу хэрэг болсон газрыг өөрөөр нь заалгаж очиход
цас орсон байдалтай өмнөх шинж байдлаа алдаж зам, орчин бүдэг харагдаж
байна. Д.А*******оор хаана машинаа зогсоосон, талийгаач хаана байсан,
машиныг аль хэсэг рүү ухраад хөдөлгөж явсан зэргийг өөрөөр нь заалгаж,
тусгайлан бэлтгэсэн цаасан дээр зурж хийсэн тоог байрлуулан тавив. ...” гэх,
мэдүүлэг шалгасан ажиллагааны схем зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 1
дүгээр хавтасны 37-44 дүгээр хуудас/
6. Хохирогч В.Д******* мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 08 дугаар сарын
01-ний өдөр өгсөн: ...миний дүү В.Болд нь С******* аймгийн Ж******* суманд 1986
оны 11 дүгээр сарын 25-ны өдөр айлын 4 дэх хүүхэд болж төрсөн, манайх эхээс
тавуулаа, дөрвөн эмэгтэй, 1 эрэгтэй байсан бөгөөд талийгаач ганц эрэгтэй дүү
маань юм. ...талийгаач нь А*******той найзын холбоотой, хоорондоо эвтэй
сайхан найзалж харагддаг байсан. ...Талийгаачтай холбоотой нэхэмжлэлийн
5
баримтаа бүрдүүлж байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтасны 64-65 дугаар
хуудас/
7. Гэрч Г.Б 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын
шатанд өгсөн: “...би 2018 оны 07 дугаар сарын 23-аас 24-нд шилжих шөнө
Улаанбаатар хотоос С******* аймаг орох гэж явсан юм. Тэгээд шөнө 2 цагийн үед
замдаа Шарын голын гүүр өнгөрөөд замын хажуу руу байрлахаар буусан. ...нийт
14 хүн явж байгаагаас 6 нь хүүхэд байсан. Энэ дунд 2 гадаад иргэн байсан..Бид
нарыг Шарын голын гүүрний хажууд байрлах үед бид нараас өөр хүн байрлаж
харагдаагүй... бид нар өглөө сэрээд 07 цаг 0 минутын орчим майхнаас гараад явж
байхад улаан өнгийн приус-20 ирээд голын эрэг дээр явж байгаа хүн та нартай
хамт явж байгаа юм уу гэж асууж байсан. Тэгээд бид нар хүмүүсээ бүртгээд
үзэхэд бүрэн байсан болохоор очиж үзээгүй. Тэгээд бид нар босоод хоол цайгаа
уух гээд байж байхад цагдаа ирсэн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 1 дүгээр хавтасны 67-р
хуудас/,
8. Гэрч Х.Т 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын
шатанд өгсөн: ... Би 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө
Улаанбаатар хотоос С******* аймаг руу гэр бүл, найз нөхөдтэйгөө 6 хүүхэд, 8 том
хүн явсан. ...Бид нарын ойр орчимд хүмүүс амарч харагдаагүй. ...бид нар 02 цаг 46
минутын болж байхад ирээд 04 цагийн орчим амарсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 1
дүгээр хавтасны 68-р хуудас/,
9. Гэрч Б.М 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн
байцаалтын шатанд өгсөн “... бид нар 2018 оны 07 дугаар сарын 24-ний 02 цаг
өнгөрч байхад ирээд майхнаа бариад 04 цагт амарсан ...бид нарын ойр орчмоор
ямар нэгэн хүн явж харагдаагүй.Х*******хуй байсан зам мэдэхгүй амарцгаасан... ”
гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтасны 69-70 дугаар хуудас/
10. Гэрч Г.Н*******чимэгийн 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн
байцаалтын шатанд өгсөн “... 2018 оны 07 дугаар сарын 24-ний өглөө 08 цаг 40
минутын орчим *******-26 СЭА улсын дугаартай цэнхэр өнгийн пронтер автомашиныг
манай сумын Ариука барьж ирсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтасны 72
дугаар хуудас/
11. Гэрч Ш.Э 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн
байцаалтад өгсөн “... бид нар шөнө 02 цагийн орчим Шарын голын эргийн урд
амарсан юм. Энэ үед ямар ч байсан хүмүүс хоорондоо маргалдсан явдал
гараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтасны 73 дугаар хуудас/
12. Гэрч Ж.У 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн
байцаалтын шатанд өгсөн “... бид нар гэр бүлийн найзуудын хамтаар Улаанбаатар
хотоос С******* аймаг орохоор гарсан. ...Шарын голын эргийн орчим 02 цагийн
орчим ирээд буусан. 04 цаг болж байхад майхнаа барьж дуусаад амарцгаасан...
өглөө 07 цаг 30 минутын орчим сумын цагдаа нар ирэхэд бид нар сэрж боссон
байх ...” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтасны 74-75 дугаар хуудас/
13. Гэрч С.Д 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн
6
байцаалтын шатанд өгсөн: ...2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 10 цагийн
орчимд *******-26 СЭА улсын дугаартай цэнхэр ачааны машин манай гэрийн хашааны
гадаа ирсэн байсан. Тэгээд манай аав тэр хоёр хүнтэй цуг яваад 13 цагийн орчимд
буцаад ганцаараа ирсэн байсан. ...*******-26 СЭА улсын дугаартай цэнхэр өнгийн
манай гаднаас өглөө 10 цагийн орчимд хөдлөөд өнөөдөр өглөө дахиад манай
гадаа ирсэн байсан. Энэ машиныг хэн жолоодож ирснийг мэдэхгүй байна. ...” гэх
мэдүүлэг, /хх-ийн 1 дүгээр хавтасны 71-р хуудас/,
14. Гэрч Ц.О 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын
шатанд өгсөн: ...2018 оны 07 дугаар сарын 23-ны өглөө “Өгөөж андууд” ХХК-ны
хашаанд гэртээ байхад манай сумын А******* нэг залуугийн хамт 07 цагийн
орчим ирсэн. Ахаа машины түлш дууссан тул түлш өгөхгүй юу гэхээр нь 4 л түлш
өгсөн. Тэр 2 яваад буцаж 11 цагийн орчим ирсэн... Бид 3 Шарын голын гүүрний урд
талын тохойд ирж машинаас бууж нөгөө авсан архиа уусан. Ингэж байгаад би 13
цагийн үед гэр рүүгээ явсан. Харин тэр 2 үлдсэн. Ингээд би дахин энэ хоёртой
уулзаагүй. Өнөөдөр буюу 2018 оны 7 дугаар сарын 24-ний өглөө тракторт юм хийж
байхад А******* 09 цагийн орчим орж ирээд “Манай найз нас барсан байна” гэж
хэлсэн. Этгэхэд нь та 2 хамт үлдсэн шүү дээ гэж хэлэхэд А******* нь их
сандарсан байдалтай байсан. Мөн л өөрийнхөө машинтай явж байсан. Тэгээд
манай хашааны гадна машинаа тавиад яваад өгсөн. ...өмнөх өдөр нь бид 3 архи
ууж байхад ямар ч маргаан, зодоон болоогүй ...намайг явахад А*******, Болд
нар согтсон байсан. А******* их согтолттой Болд арай гайгүй байсан байх.
Гэхдээ л согтуу байсан. Миний хувьд бага зэргийн л халсан, согтоогүй. Би худал
мэдүүлэг өгвөл хүлээх хариуцлагаа ойлгож байгаа, худал мэдүүлэг өгсөн зүйл огт
байхгүй, мэдэж байгаагаа л ярьж байна... 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр
цаг агаарын байдал дулаахан байсан. Тэгэхдээ голын эргээр амарч байгаа хүмүүс
байгаагүй. Бид 3 л сууцгааж байсан юм. Яг хажуугаар засмал замтай учир
машинууд их өнгөрч байсан. Би 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 15 цаг
хүртэл голын эрэг дээр үнэхээр байгаагүй. 12 цаг өнгөрөөгөөд гэр рүүгээ алхаж
яваад 13 цагт гэртээ очсон байсан. Үүнийг манай бэр охин мэдэж байгаа. Намайг
13 цагт ирсэн гэдгийг охин маань хэлдэг юм. Би болохоор яг цаг хараагүй...” гэх
мэдүүлэг, /хх-ийн 1 дүгээр хавтасны 76-77, 78-79, 110-111 дүгээр хуудас/,
15. Гэрч Л.Б, Д.Н нарын 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр
мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр
Шарын голын орчмоор ямар тээврийн хэрэгсэлтэй хүмүүс ирсэн талаар анзаарч
хараагүй, ямар нэгэн чимээ аниргүй тайван байсан...” гэсэн утга бүхий мэдүүлэг
/хх-ийн 1 дүгээр хавтасны 80-83 дугаар хуудас/
16. Гэрч Д.Ц 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтад
өгсөн “... урд шөнө 02-03 цагийн орчим манай нохой л хуцаж байсан. Би ямар ч дуу
чимээ сонсоогүй. Гэртээ ганцаараа байсан 23 цаг өнгөрч байхад унтахаар хэвтсэн
юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтасны 85 дугаар хуудас/
17. Гэрч Б.Б 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын
шатанд өгсөн “... гүүрний ойролцоо амралтын өдрүүдэд хүмүүс ихээр байдаг юм.
Урьд шөнийн хувьд машин болон амарч байгаа хүмүүс байгаагүй ээ. ...Хүн нас
7
барсныг мэдээгүй. Та нараас мэдэж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр
хавтасны 86-87 дугаар хуудас/
18. Гэрч Т.В 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн
байцаалтын шатанд өгсөн “... миний хүү Болд нь 1986 оны 11 дүгээр сарын 26-ны
өдөр С******* аймгийн Ж******* суманд төрсөн, айлын 4 дэх хүүхэд эхээс
тавуулаа. ...2018 оны 07 дугаар сарын сүүлээр наадмын дараахан Ж*******
суманд барилгын ажил хийхээр ирсэн юм. Талийгаач хүү Д.А*******той бага
наснаасаа найзалж байсан, сайн харилцаатай байдаг байсан муудалцаж байхыг
нь хараагүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтасны 91-92 дугаар хуудас/
19. Гэрч Д.М 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн
байцаалтын шатанд өгсөн: “...би Ж******* сумын эмнэлэгт жолооч ажилтай...
Өглөөний 6 цаг өнгөрөөгөөд Шарын голын гүүрний тийшээ давхиж явсан ба замаас
салаад шороон замаар ороод голын хажуугаар явж өнгөрөх үед гүүрнээс
холгүйхэн голын эрэг орчимд хүн хэвтэж байхыг харсан юм. Тухайн үед манай зам
хажуугаар нь өнгөрч байсан ба хүн байхыг харсан учир ямар учиртай хүн хэвтэж
байгаа юм бол гэж бодоод машинаа зогсоогоод машинаас бууж яваад очиход нас
барсан байдалтай, хувцас хунар нь шороо болсон, нуруу нь зулгарч урагдсан,
царай төрх нь битүү шарх болсон, нас барсан харагдахаар нь шууд цагдаад
мэдэгдсэн. Миний хувьд эмнэлэгт мэдэгдээд шууд цаашаа яваад эмч нарыг
эмнэлгийг газарт авчирсан юм. Ийм л зүйл болсон. ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 1
дүгээр хавтасны 95-р хуудас/,
20. Гэрч Ж.Г 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр мөрдөн байцаалтын
шатанд өгсөн “... би 2018 оны 07 дугаар сард яг хэдний өдрийг нь санахгүй байна
Дархан-Уул аймаг явчихаад буцаж байсан юм. Энэ өдөр 14-15 цагийн орчим байх
Шарын голын гүүр уруудаад голын эрэг орчим буюу Ж******* сум чиглэлтэй
цэнхэр өнгийн портер машины Ж******* сум руу чиглэлдээ хамраа харуулсан,
жолооч талынх нь хаалга дэлгээстэй байсан. Машины хажууд 3 эрэгтэй зогсож
байсан ба 2 өндөр залуу нь хоорондоо барьцалдаад тэврэлдээд байгаа юмуу,
барилдах гээд байгаа юм уу байдалтай зогсож байсан ба наана нь байсан залуу
хөл дээрээ тогтож чадахгүй газар унаад өгсөн, нөгөө залуу нь нилээн согтсон
байдалтай гуйвж харагдсан ба нэг намхан залуу нь барьж аваад цаашаа явж
байгаа харагдсан. Газар унасан залуу нь босож өвдөглөж суугаад байж байсан.
Ингээд би хажуугаар нь өнгөрөөд яваад өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр
хавтасны 102-103 дугаар хуудас/
21. Гэрч Д.Ж 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын
шатанд өгсөн: “...Би 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Дархан Уул аймаг
ажлаар явчхаад өдрийн 14 цаг 40 минутын үед байх би Ж******* сум руу орж ирж
яваад найз Дээдэнжидтэй дугуй засварын хажууханд таараад уулзахад Дээдэнжид
надад “манай хүү А******* миний машиныг согтуу унаад яваад байх шиг байна.
Шарын голын гүүрний гуанзны дэргэд ажил хийж байгаа юм. 2-лаа явчхаад ирье.
Би машинаа аваадахъя” гэж хэлэхээр нь “би сая л орж ирж байна харьж юм аа
тавьчхаад ирье, тэгээд яваад өгье” гэж хэлээд харихаар явсан. Гэрийн наана талд
контор гэх газрын гадаа зогсож байхад удаач үгүй миний араар Д.А*******
8
пронтер машинаа жолоодсон яваад өнгөрсөн. Ингээд би Дээдэнжидрүү залгаад
“машин чинь ирсэн явж байна. сая миний хойгуур гараад явлаа” гэж хэлтэл “за, за”
гэсэн. Ингээд би удалгүй Дээдэнжидрүү залгаад “машин чинь ирсэн байна уу?” гэж
асуухад “Д.А******* хашаандаа машинаа авч ирж тавьсан байна” гэж хэлэхээр
нь “аан за за” гээд гар утсаа тасалсан юм. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 1 дүгээр
хавтасны 107-108-р хуудас/,
*******. Насанд хүрээгүй гэрч Б.Б 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр
мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... би 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр
Ж******* сумаас Дархан-Уул аймаг руу хүний машинд дайгдаж явсан юм.
Ж******* сумаас 15 цаг өнгөрөөгөөд 16 цагийн орчим үдээс хойш явсан юм.
Ингэж явахдаа Шарын голын гүүрээр гарч явдаг ба гүүрний ойролцоо ертөнцийн
зүгээр замын зүүн гар талд голын ойролцоо нэг эрэгтэй хүн хажуулдсан
байдалтай, доошоо харсан хэвтэж харагдсан юм. Би хараад согтуу хүн хэвтэж
байгаа юм байна даа гэж харсан. Хажууд нь ямар ч хүн, машин, тэрэг байгаагүй
ганцаараа л хэвтэж байсан. Ингээд Дархан-Уул аймаг орчхоод нээх удалгүй
барилгын дэлгүүрээс худалдаж авах гэж байсан зүйлээ худалдаж авчхаад буцаж
яваад шарын голын гүүрээр өнгөрч гарахад анх харсан хүн яг байсан хэвэндээ
хэвтэж харагдсан ба тухайн үед гадаа дөнгөж бүрэнхий болж байсан. ... нас
барчихсан гэж бодоогүй ээ, унтаж байгаа юм байх л гэж бодсон...” гэх мэдүүлэг /ххийн 1 дүгээр хавтасны 109 дүгээр хуудас/
23. Гэрч Ө.А 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтад
өгсөн “... 2018 оны 07 дугаар сарын сүүлээр ...Дарханаас С******* аймаг руу
хөдөлж явсан юм. Шарын гол өнгөрөх үед гадаа бүрэнхий болох гэж байсан
санагдаж байна 18-19 цагийн үед санагдаж байсан нар шингэх гэж байсан байх
голын эрэг орчим бараг хувцастай хүн хэвтэж байгаа харагдсан...зурвас хараад
өнгөрсөн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтасны 112 дугаар хуудас/
24. Гэрч Д.Д******* 2048 оны 12 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын
шатанд гэрчээр өгсөн “... *******-26 СЭА автомашин нь миний эзэмшлийн машин
байгаа юм. Би 2017 оноос хойш чих юм сонсохоо болиод хараа муудаад машин
барихаа больсон. ...автомашиныг жолоодож хүн, мал, амьтан дайрсан зүйл
байхгүй, урьд өмнө нь ерөөсөө мал амьтан дайрч байгаагүй. Машинаа худалдаж
аваад өөрөө унадаг байсан. ...манай хүү талийгаачтай их дотно найзалдаг, багын
найзууд гэр орноороо орж гараад явдаг байсан...2018 оны 07 дугаар ард манай хүү
А******* барилгын ажил хийж байна, машин хэрэгтэй байна гээд аваад унаж,
хэрэглэсэн... ” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтасны 115 дугаар хуудас/
25. Гэрч Г.Ж мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 11 дүгээр сарын
04-ний өдөр дахин өгсөн: ...Болсон зүйл гэвэл энэ л байна шүү дээ. А*******
талийгаач хоёр 2018 оны 07 дугаар сарын *******-ны өдөр шөнөжингөө архидан
согтуураад Ж******* сум салдаг уулзварын дэлгүүрийн эгчийг унтуулаагүй талаар
эгч ярьж байсан. Ингээд шөнөжингөө архи уугаад маргааш нь буюу 2018 оны 07
дугаар сарын 23-ны өглөө би ажил дээр ирэхэд талийгаач ажлын байранд унтаж
байсан юм. Энэ үед А*******, Одбүрэн ах нар ирээд талийгаачийг “яръя” гэж
татаж чангааж байгаад энэ өдрийн өглөө 08-09 цагийн үед босгоод авч явсан юм.
9
Ингэж явахдаа дэлгүүрээс А******* нэг шил архи авсан байсан ба тэр чигээрээ
голын эрэг рүү явсан юм шиг байна лээ. Би бодохдоо архи уусан согтуу байсан
учир гэрлүүгээ харьцгаасан байх гэж бодсон юм. Гэтэл голын эрэг дээр архидан
согтуурсан байсан ба энэ нь 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 15-16 цагийн
үед байхаа Ариука, Дархан чиглэлийн хар замаар машинтайгаа ирж хар замаар
Ж******* сум руу салдгаар иргээд сум руу явж харагдсан юм. Би харахад
ганцаараа л явж харагдсан юм. Ингээд би тухайн үед хаашаа явчхаад ирж байгаа
юм болоо гэж бодоод өнгөрч байсан. Гэтэл маргааш өглөө нь В.Болдыг нас барсан
талаар сонсож мэдээд 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр голын эрэг дээр архи
уусан талаар мэдсэн юм. Тухайн үед би харахад Дархан чиглэлээс ирж харагдсан.
Одоо бодоход голын эрэг дээр архи ууж байгаад ирж байсан юм. Тухайн үед би
барьж байсан барилгын гадна гараад ирчихсэн зогсож байхад шууд хажуугаар
өнгөрөөд яваад өгсөн юм. Би зогсох юм болов уу гэж харсан боловч зогсоогүй.
Ингээд маргааш нь В.Болдыг нас барсан талаар сонссон ингэхдээ А*******
талийгаач нар 2018 оны 07 дугаар сарын *******-ны бүтэн өдөр, 23-ны өглөө архидан
согтуурсан байж таараад байгаа юм. Би А*******од уул нь “архи дарсаа болио,
ажил төрлөө хийж дуусга” гэж уурлаж хэлсэн боловч тоохгүй яваад байсан юм. ...”
гэх мэдүүлэг, / хх-ийн 2 дугаар хавтасны 113-114-р хуудас/,
26. Шинжээч С.Г 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөн
байцаалтын шатанд өгсөн “... шинжээчид ирүүлсэн цус мэт зүйлд ДНК-ийн
шинжилгээ хийж үр дүн гаргах ажилбаруудыг хийхэд уг дээж маш их бохирдолтой
ДНК-ийн шинжилгээний бүрэн үр дүн гараагүй учраас дүгнэлтийн зарим локусын
аллелууд тодорхойлогдоогүй учраас хоосон байгаа юм. 4-11, 13-14 дүгээр
үзүүлэлтэд юу ч гараагүй. Зөвхөн 1, 2, 3, 12, 15 гэсэн үзүүлэлтээр хүнд байдаг
локусын аллелууд илэрсэн. .... маш их бохирлогдсон учир бүрэн дүүрэн үр дүн
гарах боломжгүй байсан. Иймд талийгаачийн цустай үзүүлэлтээрээ тохирохгүй
байсан. Хэрэв цус нь бохирлогдоогүй байсан бол тохирох байсан эсэхийг нь хэлж
мэдэхгүй байна. Ямартай ч хүний цус мөн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр
хавтасны 120-1******* дугаар хуудас/
27. Шинжээч С.Бүрэнж “... би С******* аймгийн Ж******* суманд нас барсан
В.Болдын задлан шинжилгээнд орсон. Шинжилгээгээр талийгаач В.Болд нь гавал
тархины битүү гэмтэл, цээж дарагдал, дотуур хурц цус алдалтын улмаас шокын
хүндрэлээр нас барсан. Цогцосны биед баруун 4, 5, 6, 7 дугаар хавирганы хугарал
мултрал, зүүн чамархай, шанаа, дал, мөр, бугалга, тохой, өвдөг, шагайн урд хэсэг,
хэвлийн зүүн доод хэсэг, бүсэлхийн нуруунд зулгаралт, цус хуралтын зөөлөн эдийн
няцралтын гэмтэл тогтоогдсон. Талийгаачийн толгойд хуйхны зулай орой хэсгийн
дотор хэсгийн хамарсан их хэмжээний цус хуралттай байсан. Энэ нь гавал
тархины битүү гэмтэлдээ хамаарч байгаа юм. Талийгаачийн биед учирсан дээрх
гэмтлүүд, зулгаралт, цус хуралтууд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх
боломжтой гэмтлүүд юм. ...талийгаачийн биед үүссэн гэмтлүүд нь нэг цаг
хугацаанд үүссэн гэмтлүүд байсан. ... талийгаачийн биед үүссэн ... хавирганы
хугарал, мултрал, толгойд үүссэн гэмтэл, цээж дарагдалт нь гэмтлүүд нь хатуу
мохоо зүйлийн хүчтэй дарагдал болон цохилтоос үүсэх боломжтой юм. Уг гэмтлийг
хүн үүсгэх боломжгүй. Учир нь хавирганы мултрал, олон хавирганы хугарал,
10
толгойн битүү, их хэмжээний цус хуралттай гэмтлүүд нь хүнд цохилт, дарагдлын
улмаас үүснэ. Үүнийг хүн учруулах боломжгүй. Талийгаачийн биед учирсан
зулгаралт, цус хуралт гэмтлүүд нь хатуу мохоо зүйлд чирэгдэх, нидрүүлэгдэх үед
үүсэх боломжтой олон тооны гэмтлүүд байсан. ... автомашинд дайрагдах үед үүсэх
боломжтой гэмтлүүд байсан. Учир нь талийгаачийн биед учирсан гэмтлүүд нь нэг
цаг хугацаанд шинэ гэмтлүүд байсан ба хатуу мохоо зүйлд дарагдсанаас үүдэн
хавирга олон тоогоор хугарч, нурууны үенээсээ хавирга мултарсан байсан, энэ нь
хүчтэй дарагдлын улмаас үүсэх боломжтой гэмтэл юм. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 1
дүгээр хавтасны 123-124 дүгээр хуудас/
28. Шинжээч С.Бүрэнж 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр мөрдөн
байцаалтад дахин өгсөн “... би талийгаачийг нас бараад 15-17 цаг болж байгаа гэж
бичих, мэдүүлэг өгөх ёстой байтал талийгаачийг 15-17 цагийн хооронд нас барсан
гэж буруу бичиж, буруу мэдүүлэг өгсөн байна. Үүнийгээ шүүх хурал дээр буруу
зөрүү тайлбарлаж дахин шинжээч томилох болсон ...” гэх мэдүүлэг /хх-ийн 2
дугаар хавтасны 103 дугаар хуудас/
29. Шинжээч Ж.Ганцэнгэл, Б.Энхжин, М.Золжаргал нарын “...дүгнэлтийг гаргахдаа
талийгаачийн цогцост задлан шинжилгээ хийсэн үзлэг бүхий тэмдэглэл уншиж,
судалснаар талийгаачийн нас барсан цаг хугацааг 12-36 цаг гэж тооцсон. Цаг
хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй юм. Мөн талийгаач Болдод дүгнэлтэд
дурдагдсан гэмтлүүд учирсан үед ямар цаг хугацаанд амьд байх боломжтойг
тогтоох боломж байхгүй юм...” гэсэн нэг ижил утга бүхий мэдүүлэг /хх-ийн 2 дугаар
хавтасны 97-102 дугаар хуудас/
30. Шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 7870 дугаартай
дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
1.Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газраас бэхжүүлж авсан цусны ДНХ-ийн
тогтоц В.Болдын ДНХ-тэй таарч байна.
2.*******-26 СЭА улсын дугаартай автомашины урд доод тэнхлэгээс бэхжүүлж
авсан цусны ДНХ-ийн тогтоц В.Болд, иргэн Д.А******* нарын ДНХ-тэй
тохирохгүй байна. ...гэх дүгнэлт, /хх-ийн 1 дүгээр хавтасны 128-р хуудас/,
31. С******* аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн
шинжээч, цагдаагийн ахмад Д.Мөнхбатын 2018 оны 08 дугаар сарын 20-ны
өдрийн 56 дугаартай дүгнэлтийн хариулт хэсэгт:
1. “Зам тээврийн осол”-зам дээр тээврийн хэрэгслийг хөдөлгөөнөөс үүдэн
хүний амь бие, эрүүл мэнд хохирох... ...явдал, тул зам тээврийн осол мөн.
2.Д.А******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5. Замын
хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад,
бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 2/7. а/согтууруулах ундаа,
мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний
аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн
хэрэгсэл жолоодохыг хориглоно. 7/17. Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй
газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө.
Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх
бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй.
11
3.”Зам” –тээврийн хэрэгслээр зорчиход зориулсан зурвас газар.
4.Д.А*******ыг жолоочийн лавлагаа хийхэд тээврийн хэрэгсэл жолоодох
ВСЕ ангиллын 626786 дугаарын жолооны үнэмлэхтэй, хүчинтэй тухайн тээврийн
хэрэгслийг жолоодох ангилал таарч байх тул лавлагааг хавсаргав.
5.Талийгаач В.Болд нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт
зөрчөөгүй байна.
6.Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэлд Монгол улсын Замын
хөдөлгөөний дүрмийн 2.7. а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд
нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж
чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно
гэсэн заалтыг зөрчиж байна. Энэ зөрчилд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын
тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1. согтууруулах ундаа, мансууруулах эм,
сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол
тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, хүнийг дөрвөн
зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. ...гэх дүгнэлт, /хх-ийн 1 дүгээр
хавтасны 133-р хуудас/,
32. Д.А*******ын цуснаас авсан дээжийг химийн шинжээч 2018 оны 07
дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр
гаргасан дүгнэлтэд “...Цусанд 0,4 промилли спиртийн агууламж илэрч байна.
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн боловч тухайн үед эрүүл байсан. ...” гэх
хариу, /хх-ийн 1 дүгээр хавтасны 138-р хуудас/,
33. С******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 дугаар
сарын 21-ний өдрийн 60 дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
1.Талийгаачид Цээж дарагдал. Баруун уушгинд хавирганы нэвт хатгагдсан
шарх. Баруун 4, 5, 6, 7-р хавирганы толгойн мултрал, хугарал. Зүүн чамархай,
шанаа, дал, мөр, шилбэний зулгаралт, цус хуралт. Зүүн ташаан толгойн ар хэсгийн
зулгаралт. Баруун доод зовхи, эгэмний доор, мөр, бугалга, тохой, хэсгийн
зулгаралт, цус хуралт. Бүсэлхийнд нурууны баруун ар хэсгийн зулгаралт, цус
хуралт. Бүсэлхийд нурууны баруун ар хэсгийн зулгаралт, цус хуралтын зөөлөн
эдийн няцралтын гэмтлүүд тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь талийгаачийг нас барахаас өмнө үүссэн шинэ гэмтэл
болно. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх
эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10 болон 3.1.11-д зааснаар учрах
үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл болно.
3.Талийгаач цээж дарагдал, хурц цус алдалтын улмаас ШОК-ийн хүндрэл
амьсгал, зүрх судасны хурц дутагдлаар нас баржээ.
4.Талийгаачид архаг, хууч өвчин тогтоогдсонгүй.
5.Талийгаачийн цусанд 1,6 промилли спиртийн агууламж илэрсэн нь дунд
зэргийн согтолттой байжээ.
6.Талийгаачийн цус В/III/ бүлгийн харьяалалтай байна. ...” гэх дүгнэлт, /ххийн 1 дүгээр хавтасны 143-144-р хуудас/,
34. С******* аймаг Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар
12
сарын 02-ны өдрийн 60 дугаартай шүүх эмнэлгийн нэмэлт магадлан шинжилгээний
дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
1.Талийгаачид Цээж дарагдал. Хуйхны дотор хэсэгт цус хуралт. Баруун
уушгинд хавирганы нэвт хатгагдсан шарх. Баруун 4, 5, 6, 7-р хавирганы толгойн
мултрал, хугарал. Зүүн чамархай, шанаа, дал, мөр, шилбэний зулгаралт, цус
хуралт. Зүүн ташаан толгойн ар хэсгийн зулгаралт. Баруун доод зовхи, эгэмний
доор, мөр, бугалга, тохой, хэсгийн зулгаралт, цус хуралт. Бүсэлхийнд нурууны
баруун ар хэсгийн зулгаралт, цус хуралт.Бүсэлхийд нурууны баруун ар хэсгийн
зулгаралт, цус хуралтын зөөлөн эдийн няцралтын гэмтлүүд тогтоогдлоо.
2. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг цаг хугацаанд,
үүсгэгдэх боломжтой.
3.Талийгаачид учирсан гэмтлүүдэд хүний хүчин зүйлийн цохилтоос үүссэн
гэмтлийг нарийвчлан тогтоох боломжгүй.
4.Учирсан гэмтлүүд нь автомашинд дайрагдах үед үүсэх боломжтой.
5.Талийгаачид уушги нэвт хатгагдсан шарх, хавирганы толгойн мултрал,
хугарал нь цээжин биеийн дарагдлаас үүссэн, зовхи, цээж, баруун мөр, бугалга,
тохой, өвдөг, шилбэ, зүүн чамархай, шанаа, дал, мөр, шилбэ, зүүн ташаан толгой
ар хэсэг, хэвлийн зүүн доод хэсэг, бүсэлхий нурууны цус хуралт, зулгаралтууд нь
хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
6.Талийгаач нь нас бараад 12-15 цаг өнгөрсөн буюу 2018 оны 07 дугаар
сарын 23-ны өдрийн 15-17 цагийн үед нас барсан байх боломжтой. ...” гэх дүгнэлт,
/хх-ийн 1 дүгээр хавтасны 156-157-р хуудас/,
35. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар
сарын 29-ний өдрийн 46 дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
1.Хэргийн газрын үзлэгээр илрүүлж бэхжүүлж авсан автомашины дугуйн
мөрнүүд нь харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй.
2.*******-26 СЭА улсын дугаартай цэнхэр өнгийн “Пронтер” маркийн тээврийн
хэрэгслийн дугуйнууд шинжилгээнд тэнцэнэ. ...гэх дүгнэлт, /хх-ийн 161-162-р ху/,
36. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч С.Г
2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 11780 дугаартай шинжээчийн дүгнэлтийн
дүгнэлт хэсэгт:
1.*******-26 СЭА улсын дугаартай “Пронтер” маркийн автомашины урд доод
тэнхлэгээс илрүүлж бэхжүүлж авсан цус мэт зүйлээр бохирлогдсон тогтсон шороо
мэт зүйл нь шинжилгээнд бүрэн гүйцэт тэнцээгүй боловч гарсан үр дүнг №7870
тоот дүгнэлтэд тусгасан.
2.Цус мэт хүрэн улаан өнгийн зүйл нь хүнээс гаралтай эс агуулсан байсан
учир ДНХ-ийн шинжилгээгээр хүнд байдаг 5 локусын аллель /үзүүлэлт/
тодорхойлогдсон байна. Иймээс малынх биш хүний эд эс бөгөөд чухамхүү хүний
ямар эд эрхтэн бэ гэдгийг тогтоох боломжгүй болно.
3.Цус бол бүлэг тогтоох гэж мөрдөгч асуулт тавьсан байх. ДНХ-ийн бүлэг
гэсэн ойлголт байхгүй. Уг эдийн эсийн ДНХ-ийг тогтоосон учир бүлгийн харьяалал
13
тогтоох шаардлагагүй болно.
4.Өмнөх №7870 тоот дүгнэлтээр хариулсан болно.
5.Хэрэв таарахгүй бол ямар шинж тэмдгээр таарч тохирохгүй байгаа талаар
тодорхой дурьдах.
6.Тухайн цус ямар цаг хугацаанд үүссэн эсэхийг ДНХ-ийн шинжилгээ болон
бусад аргаар тогтоох боломжгүй.
7.Цус мэт зүйл нь шороо болон машины тос маслотой холилдсоноор шинж
байдал нь өөрчлөгдөх боломжтой эсэхийг ДНХ-ийн шинжээчид тогтоохгүй.
8.Тэнхлэгт тогтсон цус мэт зүйл маш ихээр бохирлогдсон байсан тул ДНХийн шинжилгээний бүрэн гүйцэт үр дүн гараагүй байна. ...” гэх дүгнэлт, /хх-ийн 1
дүгээр хавтасны 167-168-р хуудас/,
37. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар
сарын 09-ний өдрийн 4641 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
1.Шинжилгээнд ирүүлсэн хар цамцанд 15*10мм хэмжээтэй хатуу мохоо
зүйлийн гогодох татах хүчний нэг удаагийн үйлчлэлээр гарсан шинэ гогодолт,
7*6мм, 8*6мм, 5*6мм хэмжээтэй дулааны үйлчлэлээр гарсан шинэ түлэгдэлтүүд,
шинэ зулгаралт тус тус гарсан байна. Түлэгдэлтүүд, зулгаралтыг хэдэн удаагийн
үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй.
2.Хар цамцанд гарсан гэмтлүүдийг ямар цаг хугацаанд гарсан болохыг
тогтоох боломжгүй.
3.Бусад хувцас гэмтэлгүй. ...” гэх дүгнэлт, /хх-ийн 1 дүгээр хавтасны 173-176-
р хуудас/,
38. Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 02 дугаар
сарын 11-ний өдрийн 143 дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт “... 1. Талийгаач нь
2018 оны 07 дугаар сарын 24-ний 00-03 цагийн хооронд нас барсан байх
боломжтой байна. ...2. шинжээч эмч С.Бүрэнж өмнө гаргасан шүүх
эмнэлгийн нэмэлт магадлан шинжилгээний дүгнэлт №60-д бичигдсэн талийгаач
2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 15-17 цагийн хооронд нас барсан байх
боломжтой гэсэн дүгнэлт нь үндэслэлгүй байна. ...” гэх /хх-ийн 2 дугаар хавтасны
30 дугаар хуудас/
39. Шүүх шинжилгээний үнэдсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын
29-ний өдрийн 1049 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
1.2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 143 тоот дүгнэлт үндэслэлтэй
байна. 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 60 тоот үндэслэлгүй байна.
2.Талийгаач В.Болдын нас барсан цаг хугацааг цогцост гарах эрт үеийн
өөрчлөлтөөр тогтоосон байна.
3.2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 12 цагт цогцосны гадна үзлэг
хийсэн тэмдэглэлээс харахад хүүрийн хөшилт 4 мөчдөөр тод илэрсэн. ...хүүрийн
толбо улаан ягаан өнгөөр биеийн ар дарагдаагүй хэсгээр тод илэрсэн, хуруугаар
14
дарахад цайхгүй гэжээ. Хүүрийн толбыг харахад стаз / зогсонгишлын/-ын шатаар
сийвэн орчны эдрүү нэвчсэнээс цус өтгөрч судаснаас шилжих боломжгүй болно.
Энэ шатанд толбон дээр дарахад арилахгүй. Энэ нь нас барсны дараах 12 цагаас
эхлэн 24-36 цаг хүртэл хугацаанд үргэлжилдэг. Талийгаач тухайн гэмтлийг авснаас
хойш хэдий хугацаанд амьд байх эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй. ...” гэх
дүгнэлт, / хх-ийн 2 дугаар хавтасны 92-94-р хуудас/,
40. Талийгаач В.Болдын цогцост 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн
15 цаг 45 минутад эхлүүлж хийсэн цогцосны үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн
үзүүлэлтүүд /хх-ийн 1 дүгээр хавтасны 145-152 дугаар хуудас/, Гэмт хэргийн
талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 1 дүгээр хавтасны 2-р
хуудас/, хүний биед болон өмсөж явсан хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл
зургийн үзүүлэлт, /хх-ийн 1 дүгээр хавтасны 21-23-р хуудас/, хүний биед үзлэг
хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 1 дүгээр хавтасны 24-26-р
хуудас/, хэв загвар, дээж авсан тэмдэглэл, /хх-ийн 1 дүгээр хавтасны 27-р хуудас/,
эд хөрөнгө битүүмжлэх тухай, /хх-ийн 1 дүгээр хавтасны 28-р хуудас/, эд хөрөнгө
битүүмжилсэн тэмдэглэл, /хх-ийн 1 дүгээр хавтасны 29-р хуудас/, шинжээч
томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 1 дүгээр хавтасны
30-р хуудас/, “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээний тодорхойлолт, /хх-ийн 1 дүгээр
хавтасны 31-р хуудас/, Талийгаач В.Болдын оршуулгын зардлын баримт, /хх-ийн
1 дүгээр хавтасны 45-60-р хуудас/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт, /ххийн 1 дүгээр хавтасны 129-130, 135-136, 139-140, 153-154, 158-159, 163-164, 169-
170, 177-178-р хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай
прокурорын тогтоол /хх-ийн 1 дүгээр хавтасны 186-188-р хуудас/, багийн засаг
даргын тодорхойлолт, /хх-ийн 1 дүгээр хавтасны 193-р хуудас/, иргэний
үнэмлэхийн лавлагаа, /хх-ийн 196-р хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах
хуудас, /хх-ийн 1 дүгээр хавтасны 200-р хуудас/, шийтгэх тогтоолын хуулбар, /ххийн 203-206-р хуудас/, оролцогч нарт хавтаст хэргийн материал танилцуулсан
баримт, /хх-ийн 219-*******0-р ху/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу
цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ
хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд
заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн нөхцөл байдлын талаар
нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан
шийдвэрлэх хангалттай нөхцөл бүрдсэн байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд.
 Гэрч Ш.Сэржмядаг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...талийгаач
хүүтэй манай хүү Д.А******* нь их л дотно хоорондоо найзалж нөхөрлөдөг
байсан. Энд тэнд ажил хийхээрээ дандаа хамт явдаг байсан. Хар багаасаа хэн
хэнийдээ тоглож өссөн найзууд юм. ...миний хүү А******* нь эхнэр 3 хүүхэдтэй, 2
охин, 1 хүүтэй, эхнэрийн хамт Ж******* суманд амьдардаг. Эхнэр нь Энхцэцэг нь
цэцэрлэгийн багш ажилтай, харин хүү маань тодорхой ажилгүй, хар, бор ажил
хийдэг юм. ...манай хүү архи хааяа уухаараа манайхаар ирдэггүй юм. Архи уусан
үедээ үг дуу цөөтэй болчихдог юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтасны 90
дүгээр хуудас/ гэх мэдүүлэг, иргэний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 1 дүгээр
хавтасны 196 дугаар хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 1 дүгээр
хавтасны 197 дугаар хуудас/, иргэний бүртгэлийн лавлагаа, ял шийтгэлийн
лавлагаа, урьд шийтгүүлж байсан шийтгэх тогтоолуудын хуулбар хувь, бусад
15
хувийн байдлыг тодруулсан баримтууд / хх-ийн 1 дүгээр хавтасны 200-206 дугаар
хуудас/ байна.
Шүүхэд талуудаас шинээр нотлох баримтууд гаргаж өгөөгүй болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.
а. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.А******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж
согтуурсан үедээ 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр С******* аймгийн
Ж******* сумын нутаг Шарын голын эргийн орчим *******-26 СЭА улсын дугаартай
пронтер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож хөдөлгөөнд оролцохдоо Замын
хөдөлгөөний дүрмийн 1.5, 2.7а, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай
хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1-д заасныг зөрчиж, орчны нөхцөл байдлыг сайтар
шалгалгүйгээр /машиныхаа тэнхлэгийн доогуур болон машины дугуйн урьд хойд
талд хүн хэвтэж байгаа эсэхийг шалгалгүй, бууж урагшаа хараад хойшоо ухарч
хөдөлсөн/ машиныхаа руль дээр унтаж байгаад сэрснийхээ дараа машинаас бууж
найзыгаа машиныхаа урд талаар хайгаад харагдахгүй болохоор нь “явчихсан юм
байна” гэж бодоод эргэж машиндаа орж сууж асаагаад ухрах хөдөлгөөн хийж,
машинаа эргүүлээд явахдаа иргэн В.Болдын дээгүүр гарсан үйлдэл, хүний амь
хохирсон хохирол хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.Д*******
өгсөн мэдүүлэгт: “...Бидний зүгээс 12.837.594 төгрөг нэхэмжилсэн. Үүнээс
2,000,000 төгрөгийг оршуулгын үед өгсөн. Одоо 10.837.594 төгрөг нэхэмжилж
байна. Хамт ажиллаж байсан Жавхланбаатар эд нарыг *******-23-ны өдөр архи уусан
талаар ярьсан ба А*******ыг “гэртээ харь” гэхэд “эндээ хононо” гээд хажуу
айлаас архи нэхээд унтуулаагүй гэсэн. Миний дүү багаасаа л Д.А*******той
найзалж хамт явдаг, сайн найз нь байсан бөгөөд ийм байхад А******* яагаад
энэ хэргийн талаар үнэн зөвийг нь хэлэхгүй байгаа юм бол?. Тухайн үед миний
дүүг голын эрэг дээр хэвтэж байхыг харсан хүмүүс байгаа ба өдрийн 3-4 цагийн
хооронд нэг хүн голын эрэг дээр хэвтэж байсныг харсан хүн Дархан орчихоод
буцаад ирэхэд яг хэвээр хөдөлсөн шинжгүй хэвтэж байсан гэж гэрчилсэн байна.
А*******ын жолоодож явсан машиных нь дороос хүний цус олдоод
байхад, өөртэй нь хамт миний дүү явж байгаад амиа алдсан байхад хэргээ
хүлээхгүй байгаад гайхаж байна. А*******ын ар гэрийнхэн нь оршуулгын үеэр
2,000,000 төгрөг өгөхдөө ээж эгч хоёр нь ирээд бид нараас хүсэх юу байна
хэлээрэй гэж байсан. Үнэхээр ямар ч буруугүй юм бол яагаад мөнгө өгсөн юм бэ?
Бид А*******ыг хийсэн хэргээ хүлээгээд, буруугаа ойлгоод мөнгө өгч байгаа
гэж ойлгож байсан. Тэр Жавхланбаатар гэх хүн нь мэдүүлэгтээ миний дүүг унтаж
байхад нь А******* ирээд аваад гарсан гэж хэлсэн байсан. Хажуу талын
дэлгүүрээс архи аваад явсныг дэлгүүрийн хүн ч хэлдэг. Үнэхээр найз юм бол
хийсэн хэргээ хүлээж үнэнээ хэлэхгүй байгаад нь үнэхээр маш их гомдолтой
байна...” гэснээр,
Хэргийн газарт 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 12 цаг 10
16
минутад эхлүүлж хийсэн тэмдэглэлд “... Дархан, Сэлэнгийн чиглэлийн хатуу
хучилттай замаас ертөнцийн зүгээс урагш 134 метр 57 см зайд, Шарын голын
эргээс 10 м, 50 см зайд толгой хэсэг нь ертөнцийн зүгээр урагш харсан, цээж
хэсгээрээ доош харсан, зүүн гар нь биеийн доод хэсгийг дагаж байрласан, баруун
гар нь тохой хэсгээрээ нугарсан, хоёр хөл нугарч биеийн хэвлий хэсэгтээ атирсан
байршилтай, эрэгтэй хүний цогцос байв. ... цогцосноос 8 метр, 10 см зайд хөрсөн
зам байх ба ... цогцосны толгой хэсэг хөрсөн замруу орсон, тээврийн хэрэгслийн
мөр хөрсөн зам дээр үүссэн, ...газрын хөрсөнд цус мэт улаан хүрэн өнгийн зүйл
тунасан байдалтай байснаас маральд шингээж дээж авав. Цогцосны цамц нь дээш
сөхөгдсөн байдалтай, биеийн ил гарсан нурууны хэсэг болон хэвлийн хэсгийн ил
гарсан хэсэгт нь олон тооны зулгаралтууд үүссэн байв. Цогцосны хамраас цус
гарсан, баруун хөлийн шагай орчим зулгаралт үүссэн байв. Цогцосны толгой
хэсгээс 1 метр 20 см зайд, 1 метр орчим хэмжээтэй үргэлжилсэн байдлаар газрын
хөрс зулгарсан мөр үүссэн, уг мөрний чиглэл ертөнцийн зүгээр зүүн урагш
чиглэлтэй тээврийн хэрэгслийн мөр байсныг ....бэхжүүлэв. ...” гэснээр болон осол
хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтээр
/хх-ийн 1 дүгээр хавтасны 1-8 дугаар хуудас/
Тээврийн хэрэгсэлд 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр үзлэг
хийсэн тэмдэглэлд “... үзлэгийг 11 цаг 14 минутад эхлүүлэв. ... үзлэгээр *******-26 СЭА
улсын дугаартай цэнхэр өнгийн пронтер маркийн автомашин байх ба .... 2 цонх нь
онгорхой, түлхүүр нь зоолттой байв. ...автомашины доод эд ангийг үзэх зорилгоор
компаний хашаанд оруулж бетонон зам дээр банз модыг тусгайлан бэлтгэж дээр
нь гаргаж автомашиныг зогсоов. Автомашины доод хэсгийн үзлэгээр урд дугуйны
тэнхлэг хэсэгт 5х5х1.5 хэмжээтэй цус мэт улаан хүрэн өнгийн зүйл наалдсан
байдалтай байсныг шинжээч Баярсайхан маральд шингээж бэхжүүлж авав.
Автомашины арын дугуйны чулак буюу гол тэнхлэгийн зүүн дугуйны хэсэгт 16х8.5
см хэмжээтэй арчигдсан, автомашины пердан голын урд үзүүр хэсгээр арчигдсан
6х4.5, автомашины моторын доод хэсэгт 1.5х2 см хэмжээтэй арчигдсан ул мөрүүд
байна...” гэснээр болон гэрэл зургийн үзүүлэлтүүдээр /хх-ийн 1 дүгээр хавтасны
14-20 дугаар хуудас/
2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Д.А*******ын өмгөөлөгчийг
оролцуулж, түүний мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлд “... хэрэг учрал
болсон гэх газар луу явж болсон хэрэг явдлыг Д.А*******оор өөрөөр нь
чөлөөтэй яриулахад: “2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр байсан юм. Тухайн
өдөр найз Болд, хуурай ах Одбүрэн нарын хамтаар *******-26 СЭА улсын дугаартай
пронтер маркийн автомашиныг жолоодож, Шарын голын гүүрний ойролцоо, голын
эрэг орчим очиж зогссон. Машины кузов нь Ж******* сум руу чиглэлтэй,
ертөнцийн зүгээр зүүн зүг рүү харуулан зогсоосон юм. Ингэж зогсоод архи ууж
байгаад би тасраад муудсан үеэр Одбүрэн ах явлаа гээд яваад өгсөн ба талийгаач
бид 2 үлдээд архи ууж байсан ба нэг сэрэхэд би машины руль дээр унтаж байсан.
Хэзээдээ машиндаа ороод унтсанаа санахгүй байгаа юм. Ямартай ч би машин
дотроо сэрсэн. Ингээд машинаасаа буугаад урагшаа харахад хүн байхгүй,
талийгаач харагдахгүй, явсан юм шиг байхаар нь байхгүй байгаа юм байна гэж
бодоод машинаа асааж хөдөлгөөд, шууд арагшаа ухарч машинаа эргүүлээд
17
хойшоо чиглэлтэй шороон зам руу орж тэр чигтээ яваад Ж******* сумын төв рүү
орж, гэртээ харьж амарсан.” ....гэж ярьсны дагуу хэрэг болсон газрыг өөрөөр нь
заалгаж очиход цас орсон байдалтай өмнөх шинж байдлаа алдаж зам, орчин бүдэг
харагдаж байсан ба Д.А*******оор хаана машинаа зогсоосон, талийгаач хаана
байсан, машинаа аль хэсэг рүү ухрааж яаж хөдөлгөж явсан зэргийг өөрөөр нь
заалгаж, тусгайлан бэлтгэсэн цаасан дээр зурж хийсэн тоог байрлуулан тавив. ...”
гэснээр болон мэдүүлэг шалгасан ажиллагааны схем зураг, гэрэл зургийн
үзүүлэлтүүдээр /хх-ийн 1 дүгээр хавтасны 37-44 дүгээр хуудас/
Гэрч Г.Б 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн
байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...би 2018 оны 07 дугаар сарын 23-аас 24-
нд шилжих шөнө Улаанбаатар хотоос С******* аймаг орох гэж яваад шөнө 2 цагийн
үед замдаа Шарын голын гүүр өнгөрөөд замын хажуу руу байрлахаар буусан.
...нийт 14 хүн явж байгаагаас 6 нь хүүхэд байсан. Энэ дунд 2 гадаад иргэн
байсан..Бид нарыг Шарын голын гүүрний хажууд байрлах үед бид нараас өөр хүн
байрлаж харагдаагүй... бид нар өглөө сэрээд 07 цаг 00 минутын орчим майхнаас
гараад явж байхад улаан өнгийн приус-20 машинтай хүн ирээд “голын эрэг дээр
байгаа хүн та нартай хамт явж байгаа юм уу” гэж асууж байсан. Бид нар хамт
явсан хүмүүсээ бүртгээд үзэхэд бүрэн байсан болохоор очиж үзээгүй. Тэгээд бид
нар босоод хоол цайгаа идэж, уух гээд байж байхад цагдаа ирсэн. ...гэснээр /ххийн 1 дүгээр хавтасны 67-р хуудас/,
Гэрч Х.Тэлмэн, Б.Мөнх-Эрдэнэ, Г.Н*******чимэг, Ш.Эрдэнэчимэг,
Ж.Ургахцэцэг нарын 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын
шатанд өгсөн мэдүүлэгт: ... Бид 2018 оны 07 дугаар сарын 23-аас 24-нд шилжих
шөнө Улаанбаатар хотоос С******* аймаг руу гэр бүл, найз нөхөдтэйгөө 6 хүүхэд, 8
том хүн явж байгаад С******* аймгийн нутаг дэвсгэрт Шарын голын гүүр гараад
зогсож буудаллаж амарсан. ...Бид нарын ойр орчимд хүмүүс амарч харагдаагүй.
...бид нар 02 цаг өнгөрч байхад ирээд 04 цагийн орчим майхнаа барьж дуусаад
амарсан. ...” гэсэн нэг ижил утга агуулга бүхий мэдүүлгүүдээр, /хх-ийн 1 дүгээр
хавтасны 68-р хуудас/,
Гэрч Ц.О 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн
байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: ...2018 оны 07 дугаар сарын 23-ны өглөө
“Өгөөж андууд” ХХК-ний хашаанд намайг гэртээ байхад манай сумын А*******
нэг залуугийн хамт 07 цагийн орчим ирээд “ахаа машины түлш дуусчихлаа,түлш
өгөөч” гэхээр нь би 4 л түлш өгсөн. Тэр 2 яваад буцаж 11 цагийн орчим ирсэн...
Бид 3 Шарын голын гүүрний урд талын тохойд очиж машинаас бууж нөгөө авсан
архиа уусан. Ингэж байгаад би 13 цагийн үед гэр рүүгээ явган явсан. Харин тэр 2
үлдсэн. Ингээд би дахин энэ хоёртой уулзаагүй. Өнөөдөр буюу 2018 оны 7 дугаар
сарын 24-ний өглөө тракторт юм хийж байхад А******* 09 цагийн орчим орж
ирээд “Манай найз нас барсан байна” гэж хэлэхээр нь би “та 2 хамт үлдсэн шүү
дээ” гэж хэлэхэд А******* нь их сандарсан байдалтай байсан. Мөн л өөрийнхөө
машинтай явж байснаа манай хашааны гадна машинаа тавьчихаад яваад өгсөн.
...Өмнөх өдөр нь бид 3 архи ууж байхад ямар ч маргаан, зодоон болоогүй ...намайг
явахад А*******, Болд нар согтсон байсан. А******* их согтолттой, Болд арай
гайгүй байсан байх. Гэхдээ л согтуу байсан. Миний хувьд бага зэргийн л халсан,
18
согтоогүй. Би худал мэдүүлэг өгвөл хүлээх хариуцлагыг ойлгож байгаа, худал
мэдүүлэг өгсөн зүйл огт байхгүй, мэдэж байгаагаа л ярьж байна...2018 оны 07
дугаар сарын 23-ны өдөр цаг агаарын байдал дулаахан байсан боловч голын
эргээр биднээс өөр амарч байгаа хүмүүс байгаагүй. Бид 3 л сууцгааж байсан юм.
Яг хажуугаар засмал замтай учир олон машинууд явж өнгөрч байсан. Би 2018 оны
07 дугаар сарын 23-ны өдрийн 15 цаг хүртэл голын эрэг дээр үнэхээр байгаагүй. 12
цаг өнгөрөөгөөд гэр рүүгээ алхаж яваад 13 цагт гэртээ очсон байсан. Үүнийг манай
бэр охин мэдэж байгаа. Намайг 13 цагт ирсэн гэдгийг охин маань хэлдэг юм. Би
болохоор яг цаг хараагүй...” гэснээр, /хх-ийн 1 дүгээр хавтасны 76-77, 78-79, 110-
111 дүгээр хуудас/,
 Гэрч Д.Ц 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн
байцаалтад өгсөн мэдүүлэгт: “... урд шөнө 02-03 цагийн орчим манай нохой л
хуцаж байсан. Би ямар ч дуу чимээ сонсоогүй. Гэртээ ганцаараа байсан 23 цаг
өнгөрч байхад унтахаар хэвтсэн юм...” гэснээр /хх-ийн 1 дүгээр хавтасны 85
дугаар хуудас/
Гэрч Д.М 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр
мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...би Ж******* сумын эмнэлэгт
жолооч ажилтай... Өглөөний 6 цаг өнгөрөөгөөд Шарын голын гүүрний тийшээ
явсан ба замаас салаад шороон замаар ороод голын хажуугаар явж байхад
гүүрнээс холгүйхэн голын эрэг орчимд хүн хэвтэж байхыг хараад ... ямар учиртай
хүн хэвтэж байгаа юм бол гэж бодоод машинаа зогсоогоод, бууж очоод харахад
нас барсан байдалтай, хувцас хунар нь шороо болсон, нуруу нь зулгарч урагдсан,
царай төрх нь битүү шарх болсон харагдахаар нь шууд цагдаа, эмнэлэгт
мэдэгдсэн.. ...” гэснээр, /хх-ийн 1 дүгээр хавтасны 95-р хуудас/,
Гэрч Ж.Г 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр мөрдөн
байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “... би 2018 оны 07 дугаар сард яг хэдний
өдрийг нь санахгүй байна Дархан-Уул аймаг явчихаад буцаж байсан юм. Энэ өдөр
14-15 цагийн орчим байх Шарын голын гүүрний эрэгт цэнхэр өнгийн портер
машины хамрыг Ж******* сум руу чиглүүлж байршуулсан, жолооч талынх нь
хаалга дэлгээстэй харагдсан. Машины хажууд 3 эрэгтэй хүн зогсож байсны 2
өндөр залуу нь хоорондоо барьцалдаж тэврэлдээд байгаа юм уу, барилдах гээд
байгаа юм уу гэх байдалтай байсан ба наана нь байсан залуу хөл дээрээ тогтож
чадахгүй газар унаад өгсөн, нөгөө залуу нь нилээн согтсон байдалтай гуйвж
харагдсан. Газар унасан залуу нь босож өвдөглөж суугаад байж байсан. Ингээд би
хажуугаар нь өнгөрөөд яваад өгсөн юм...” гэснээр /хх-ийн 1 дүгээр хавтасны 102-
103 дугаар хуудас/
Насанд хүрээгүй гэрч Б.Бат-Эрдэнийн 2018 оны 09 дүгээр сарын 28-
ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “... би 2018 оны 07 дугаар
сарын 23-ны өдөр Ж******* сумаас Дархан-Уул аймаг руу хүний машинд дайгдаж
явсан юм. Ж******* сумаас 15 цаг өнгөрөөгөөд 16 цагийн орчим үдээс хойш явсан
юм. Ингэж явахдаа Шарын голын гүүрээр гарч явдаг ба гүүрний ойролцоо
ертөнцийн зүгээр замын зүүн гар талд голын ойролцоо нэг эрэгтэй хүн хажуулдаж
доошоо харсан байдалтай хэвтэж харагдсан юм. Би хараад согтуу хүн хэвтэж
19
байгаа юм байна даа гэж бодсон. Хажууд нь ямар ч хүн, машин, тэрэг байгаагүй
ганцаараа л хэвтэж байсан. Ингээд Дархан-Уул аймаг орчихоод нээх удалгүй
барилгын дэлгүүрээс худалдаж авах гэж байсан зүйлээ авчихаад буцаж яваад
Шарын голын гүүрээр өнгөрч гарахад анх харсан хүн яг л байсан хэвэндээ хэвтэж
харагдсан ба тухайн үед гадаа дөнгөж бүрэнхий болж байсан. ... би тэр хүнийг нас
барчихсан хүн гэж бодоогүй ээ, унтаж байгаа юм байх л гэж бодсон...” гэснээр /ххийн 1 дүгээр хавтасны 109 дүгээр хуудас/
Гэрч Ө.Амангельдийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн
байцаалтад өгсөн мэдүүлэгт “... 2018 оны 07 дугаар сарын сүүлээр ...Дарханаас
С******* аймаг руу явж байхад Шарын гол өнгөрөх үед гадаа бүрэнхий болох гэж
байсан ба ойролцоогоор 18-19 цагийн үед болов уу нар шингэх гэж байсан юм даг.
Энэ үед голын эрэг орчим бараан хувцастай хүн хэвтэж байгаа харагдсан...зурвас
хараад өнгөрсөн ...” гэснээр мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтасны 112 дугаар
хуудас/
Гэрч Д.Д******* 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн
байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт: “... *******-26 СЭА автомашин нь миний
эзэмшлийн машин байгаа юм. Би 2017 оноос хойш чих юм сонсохоо болиод, хараа
муудаад машин барихаа больсон. ...автомашиныг жолоодож хүн, мал, амьтан
дайрсан зүйл байхгүй, урьд өмнө нь ерөөсөө мал амьтан дайрч байгаагүй.
Машинаа худалдаж аваад өөрөө унадаг байсан. ...манай хүү талийгаачтай их
дотно найзалдаг, багын найзууд гэр орноороо орж гараад явдаг байсан...2018 оны
07 дугаар ард манай хүү А******* барилгын ажил хийж байна, машин хэрэгтэй
байна гээд миний машиныг аваад унаж, хэрэглэсэн... ” гэснээр /хх-ийн 1 дүгээр
хавтасны 115 дугаар хуудас/
Гэрч Г.Ж мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 11 дүгээр
сарын 04-ний өдөр дахин өгсөн мэдүүлэгт: ...А******* талийгаач хоёр 2018 оны
07 дугаар сарын *******-нд шөнөжингөө архидан согтуураад Ж******* сум салдаг
уулзварын дэлгүүрийн эгчийг унтуулаагүй талаар тэр эгч ярьж байсан. Ингээд
шөнөжингөө архи уугаад маргааш нь буюу 2018 оны 07 дугаар сарын 23-ны өглөө
би ажил дээр ирэхэд талийгаач ажлын байранд унтаж байсан юм. Энэ үед
А*******, Одбүрэн ах нар ирээд талийгаачийг “яръя” гэж татаж чангааж байгаад
энэ өдрийн өглөө 08-09 цагийн үед босгоод авч явсан юм. Ингэж явахдаа
дэлгүүрээс А******* нэг шил архи авсан байсан ба тэр чигээрээ голын эрэг рүү
явсан юм шиг байна лээ. Би бодохдоо архи уусан согтуу байсан учир гэрлүүгээ
харьцгаасан байх гэж бодсон юм. Гэтэл голын эрэг дээр архидан согтуурсан
байсан. Энэ нь 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 15-16 цагийн үед байхаа
Ариука, Дархан чиглэлийн хар замаар машинтайгаа ирж, Ж******* сум руу
салдгаар иргээд сум руу явж байгаа нь харагдсан юм. Би харахад ганцаараа л явж
харагдсан юм. Ингээд би тухайн үед хаашаа явчихаад ирж байгаа юм болоо гэж
бодоод өнгөрч байсан. Гэтэл маргааш өглөө нь В.Болдыг нас барсан талаар
сонсож мэдээд 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр голын эрэг дээр архи
ууцгаасан талаар нь мэдсэн юм. Тухайн үед би харахад Дархан чиглэлээс ирж
харагдсан. Одоо бодоход голын эрэг дээр архи ууж байгаад ирж байсан юм.
Тухайн үед би барьж байсан барилгын гадна гараад ирчихсэн зогсож байхад шууд
20
хажуугаар өнгөрөөд яваад өгсөн юм. Би зогсох юм болов уу гэж харсан боловч
зогсоогүй. Ингээд маргааш нь В.Болдыг нас барсан талаар сонссон ингэхдээ
А******* талийгаач нар 2018 оны 07 дугаар сарын *******-нд бүтэн өдөр, 23-ны
өглөө архидан согтуурсан байж таараад байгаа юм. Би А*******од уул нь “архи
дарсаа болио, ажил төрлөө хийж дуусга” гэж хэлж, уурлаж байсан боловч тоохгүй
яваад байсан юм. ...” гэснээр, / хх-ийн 2 дугаар хавтасны 113-114-р хуудас/,
Шинжээч С.Г 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөн
байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт “...шинжээчид ирүүлсэн цус мэт зүйлд ДНКийн шинжилгээ хийж үр дүн гаргах ажилбаруудыг хийхэд уг дээж маш их
бохирдолтой ДНК-ийн шинжилгээний бүрэн үр дүн гараагүй учраас дүгнэлтийн
зарим локусын аллелууд тодорхойлогдоогүй учраас хоосон байгаа юм. 4-11, 13-14
дүгээр үзүүлэлтэд юу ч гараагүй. Зөвхөн 1, 2, 3, 12, 15 гэсэн үзүүлэлтээр хүнд
байдаг локусын аллелууд илэрсэн. .... маш их бохирлогдсон учир бүрэн дүүрэн үр
дүн гарах боломжгүй байсан. Иймд талийгаачийн цустай үзүүлэлтээрээ тохирохгүй
байсан. Хэрэв цус нь бохирлогдоогүй байсан бол тохирох байсан эсэхийг нь хэлж
мэдэхгүй байна. Ямартай ч хүний цус мөн. ...” гэснээр /хх-ийн 1 дүгээр хавтасны
120-1******* дугаар хуудас/
Шинжээч С.Бүрэнж мэдүүлэгт: “...би С******* аймгийн
Ж******* суманд нас барсан В.Болдын задлан шинжилгээнд орсон.
Шинжилгээгээр талийгаач В.Болд нь гавал тархины битүү гэмтэл, цээж дарагдал,
дотуур хурц цус алдалтын улмаас шокын хүндрэлээр нас барсан. Цогцосны биед
баруун 4, 5, 6, 7 дугаар хавирганы хугарал мултрал, зүүн чамархай, шанаа, дал,
мөр, бугалга, тохой, өвдөг, шагайн урд хэсэг, хэвлийн зүүн доод хэсэг, бүсэлхийн
нуруунд зулгаралт, цус хуралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдсон.
Талийгаачийн толгойд хуйхны зулай орой хэсгийн дотор хэсгийн хамарсан их
хэмжээний цус хуралттай байсан. Энэ нь гавал тархины битүү гэмтэлдээ хамаарч
байгаа юм. Талийгаачийн биед учирсан дээрх гэмтлүүд, зулгаралт, цус хуралтууд
нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэмтлүүд юм.
...талийгаачийн биед үүссэн гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн гэмтлүүд
байсан. ... талийгаачийн биед үүссэн ... хавирганы хугарал, мултрал, толгойд
үүссэн гэмтэл, цээж дарагдалт нь гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хүчтэй
дарагдал болон цохилтоос үүсэх боломжтой юм. Уг гэмтлийг хүн үүсгэх
боломжгүй. Учир нь хавирганы мултрал, олон хавирганы хугарал, толгойн битүү,
их хэмжээний цус хуралттай гэмтлүүд нь хүнд цохилт, дарагдлын улмаас үүснэ.
Үүнийг хүн учруулах боломжгүй. Талийгаачийн биед учирсан зулгаралт, цус хуралт
гэмтлүүд нь хатуу мохоо зүйлд чирэгдэх, нидрүүлэгдэх үед үүсэх боломжтой олон
тооны гэмтлүүд байсан. ... автомашинд дайрагдах үед үүсэх боломжтой гэмтлүүд
байсан. Учир нь талийгаачийн биед учирсан гэмтлүүд нь нэг цаг хугацаанд шинэ
гэмтлүүд байсан ба хатуу мохоо зүйлд дарагдсанаас үүдэн хавирга олон тоогоор
хугарч, нурууны үенээсээ хавирга мултарсан байсан, энэ нь хүчтэй дарагдлын
улмаас үүсэх боломжтой гэмтэл юм...” гэснээр /хх-ийн 1 дүгээр хавтасны 123-124
дүгээр хуудас/
Шинжээч С.Бүрэнж 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр
мөрдөн байцаалтад дахин өгсөн мэдүүлэгт: “... би талийгаачийг нас бараад 15-17
21
цаг болж байгаа гэж бичих, мэдүүлэг өгөх ёстой байтал талийгаачийг 15-17 цагийн
хооронд нас барсан гэж буруу бичиж, буруу мэдүүлэг өгсөн байна. Шүүх хурал
дээр дүгнэлтээ буруу зөрүү тайлбарлаж ярьснаас болоод дахин шинжээч
томилогдсон...” гэснээр /хх-ийн 2 дугаар хавтасны 103 дугаар хуудас/
Шинжээч Ж.Ганцэнгэл, Б.Энхжин, М.Золжаргал нар: “...дүгнэлтийг
гаргахдаа талийгаачийн цогцост задлан шинжилгээ хийсэн үзлэг бүхий
тэмдэглэлийг уншиж, судалснаар талийгаачийн нас барсан цаг хугацааг 12-36
цагийн өмнө гэж тооцсон. Цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй юм. Мөн
талийгаач Болдод дүгнэлтэд дурдагдсан гэмтлүүд учирсан үед ямар цаг хугацаанд
амьд байх боломжтойг тогтоох боломж байхгүй юм...” гэсэн нэг ижил утга бүхий
мэдүүлэг өгснөөр /хх-ийн 2 дугаар хавтасны 97-102 дугаар хуудас/
Шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 7870 дугаартай
дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
1.Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газраас бэхжүүлж авсан цусны ДНХ-ийн
тогтоц нь В.Болдын ДНХ-тэй таарч байна.
2.*******-26 СЭА улсын дугаартай автомашины урд доод тэнхлэгээс бэхжүүлж
авсан цусны ДНХ-ийн тогтоц В.Болд, иргэн Д.А******* нарын ДНХ-тэй
тохирохгүй байна. ...гэх дүгнэлт, /хх-ийн 1 дүгээр хавтасны 128-р хуудас/,
С******* аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээч,
цагдаагийн ахмад Д.Мөнхбатын 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 56
дугаартай дүгнэлтийн хариулт хэсэгт:
1. “Зам тээврийн осол” нь зам дээрх тээврийн хэрэгслийг хөдөлгөөнөөс
үүдэн хүний амь бие, эрүүл мэнд хохирох... ...явдал тул зам тээврийн осол мөн.
2. Д.А******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д: Замын
хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад,
бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 2/7-ийн а/согтууруулах
ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн
хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ
тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно. 7/17-д: Бусдын хөдөлгөөнд саад
учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг
зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар
гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй гэснийг
зөрчсөн.
3. Осол гарсан газар нь зам” –тээврийн хэрэгслээр зорчиход зориулсан
зурвас газар байна.
4. Д.А*******ын жолоочийн лавлагааг хийхэд тээврийн хэрэгсэл
жолоодох ВСЕ ангиллын 626786 дугаарын жолооны үнэмлэхтэй, үнэмлэх нь
хүчинтэй, тухайн тээврийн хэрэгслийг жолоодох ангилалд таарч байх тул
лавлагааг хавсаргав.
*******
5.Талийгаач В.Болд нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт
зөрчөөгүй байна.
6.Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэлд Монгол улсын Замын
хөдөлгөөний дүрмийн 2.7. а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд
нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж
чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно
гэсэн заалтыг зөрчиж байна. Энэ зөрчилд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын
тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1. согтууруулах ундаа, мансууруулах эм,
сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол
тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, хүнийг дөрвөн
зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. ...гэж заасан байдаг гэх
дүгнэлт, /хх-ийн 1 дүгээр хавтасны 133-р хуудас/,
С******* аймаг Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 дугаар сарын
21-ний өдрийн 60 дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
1.Талийгаачид Цээж дарагдал. Баруун уушгинд хавирганы нэвт хатгагдсан
шарх. Баруун 4, 5, 6, 7-р хавирганы толгойн мултрал, хугарал. Зүүн чамархай,
шанаа, дал, мөр, шилбэний зулгаралт, цус хуралт. Зүүн ташаан толгойн ар хэсгийн
зулгаралт. Баруун доод зовхи, эгэмний доор, мөр, бугалга, тохой, хэсгийн
зулгаралт, цус хуралт. Бүсэлхийнд нурууны баруун ар хэсгийн зулгаралт, цус
хуралт. Бүсэлхийд нурууны баруун ар хэсгийн зулгаралт, цус хуралтын зөөлөн
эдийн няцралтын гэмтлүүд тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь талийгаачийг нас барахаас өмнө үүссэн шинэ гэмтэл
болно. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх
эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10 болон 3.1.11-д зааснаар учрах
үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл болно.
3.Талийгаач цээж дарагдал, хурц цус алдалтын улмаас ШОК-ийн хүндрэл
амьсгал, зүрх судасны хурц дутагдлаар нас баржээ.
4.Талийгаачид архаг, хууч өвчин тогтоогдсонгүй.
5.Талийгаачийн цусанд 1,6 промилли спиртийн агууламж илэрсэн нь дунд
зэргийн согтолттой байжээ.
6.Талийгаачийн цус В/III/ бүлгийн харьяалалтай байна. ...” гэснээр, /хх-ийн 1
дүгээр хавтасны 143-144-р хуудас/,
С******* аймаг Шүүхийн шинжилгээний албанаас 2018 оны 10 дугаар сарын
02-ны өдөр гаргасан шүүх эмнэлгийн нэмэлт магадлан шинжилгээний дүгнэлтийн
дүгнэлт хэсэгт:
1.Талийгаачид Цээж дарагдал. Хуйхны дотор хэсэгт цус хуралт. Баруун
уушгинд хавирганы нэвт хатгагдсан шарх. Баруун 4, 5, 6, 7-р хавирганы толгойн
мултрал, хугарал. Зүүн чамархай, шанаа, дал, мөр, шилбэний зулгаралт, цус
хуралт. Зүүн ташаан толгойн ар хэсгийн зулгаралт. Баруун доод зовхи, эгэмний
доор, мөр, бугалга, тохой, хэсгийн зулгаралт, цус хуралт. Бүсэлхийнд нурууны
баруун ар хэсгийн зулгаралт, цус хуралт. Бүсэлхийд нурууны баруун ар хэсгийн
23
зулгаралт, цус хуралтын зөөлөн эдийн няцралтын гэмтлүүд тогтоогдлоо.
2. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг цаг хугацаанд,
үүсгэгдэх боломжтой.
3.Талийгаачид учирсан гэмтлүүдэд хүний хүчин зүйлийн цохилтоос үүссэн
гэмтлийг нарийвчлан тогтоох боломжгүй.
4.Учирсан гэмтлүүд нь автомашинд дайрагдах үед үүсэх боломжтой.
5.Талийгаачид уушги нэвт хатгагдсан шарх, хавирганы толгойн мултрал,
хугарал нь цээжин биеийн дарагдлаас үүссэн, зовхи, цээж, баруун мөр, бугалга,
тохой, өвдөг, шилбэ, зүүн чамархай, шанаа, дал, мөр, шилбэ, зүүн ташаан толгой
ар хэсэг, хэвлийн зүүн доод хэсэг, бүсэлхий нурууны цус хуралт, зулгаралтууд нь
хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
6.Талийгаач нь нас бараад 12-15 цаг өнгөрсөн буюу 2018 оны 07 дугаар
сарын 23-ны өдрийн 15-17 цагийн үед нас барсан байх боломжтой. ...” гэснээр /ххийн 1 дүгээр хавтасны 156-157-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын
29-ний өдрийн 46 дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
1.Хэргийн газрын үзлэгээр илрүүлж бэхжүүлж авсан автомашины дугуйн
мөрнүүд нь харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй.
2.*******-26 СЭА улсын дугаартай цэнхэр өнгийн “Пронтер” маркийн тээврийн
хэрэгслийн дугуйнууд шинжилгээнд тэнцэнэ. ...гэх дүгнэлт, /хх-ийн 161-162-р
хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч С.Г 2018
оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 11780 дугаартай шинжээчийн дүгнэлтийн
дүгнэлт хэсэгт:
1.*******-26 СЭА улсын дугаартай “Пронтер” маркийн автомашины урд доод
тэнхлэгээс илрүүлж бэхжүүлж авсан цус мэт зүйлээр бохирлогдсон шороо мэт
зүйл нь шинжилгээнд бүрэн гүйцэт тэнцээгүй боловч гарсан үр дүнг №7870 тоот
дүгнэлтэд тусгасан.
2.Цус мэт хүрэн улаан өнгийн зүйл нь хүнээс гаралтай эс агуулсан байсан
учир ДНХ-ийн шинжилгээгээр хүнд байдаг 5 локусын аллель /үзүүлэлт/
тодорхойлогдсон байна. Иймээс малынх биш хүний эд эс бөгөөд чухамхүү хүний
ямар эд эрхтэн бэ гэдгийг тогтоох боломжгүй болно.
3.Цус бол бүлэг тогтоох гэж мөрдөгч асуулт тавьсан байх ба ДНХ-ийн
шинжилгээнд бүлэг гэсэн ойлголт байхгүй. Уг эдэд эсийн ДНХ-ийг тогтоосон учир
бүлгийн харьяалал тогтоох шаардлагагүй болно.
4.Өмнөх №7870 тоот дүгнэлтээр хариулсан болно.
5.Хэрэв таарахгүй бол ямар шинж тэмдгээр таарч тохирохгүй байгаа талаар
тодорхой дурдах.
24
6.Тухайн цус ямар цаг хугацаанд үүссэн эсэхийг ДНХ-ийн шинжилгээ болон
бусад аргаар тогтоох боломжгүй.
7.Цус мэт зүйл нь шороо болон машины тос маслотой холилдсоноор шинж
байдал нь өөрчлөгдөх боломжтой эсэхийг ДНХ-ийн шинжээчид тогтоохгүй.
8.Тэнхлэгт тогтсон цус мэт зүйл маш ихээр бохирлогдсон байсан тул ДНХийн шинжилгээний үр дүн бүрэн гүйцэт гараагүй байна. ...” гэх дүгнэлт, /хх-ийн 1
дүгээр хавтасны 167-168-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын
09-ний өдрийн 4641 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
1.Шинжилгээнд ирүүлсэн хар цамцанд 15*10мм хэмжээтэй хатуу мохоо
зүйлийн гогодох татах хүчний нэг удаагийн үйлчлэлээр гарсан шинэ гогодолт,
7*6мм, 8*6мм, 5*6мм хэмжээтэй дулааны үйлчлэлээр гарсан шинэ түлэгдэлтүүд,
шинэ зулгаралт тус тус гарсан байна. Түлэгдэлтүүд, зулгаралтыг хэдэн удаагийн
үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй.
2.Хар цамцанд гарсан гэмтлүүдийг ямар цаг хугацаанд гарсан болохыг
тогтоох боломжгүй.
3.Бусад хувцас гэмтэлгүй...” гэх дүгнэлт, /хх-ийн 1 дүгээр хавтасны 173-176-р
хуудас/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 02 дугаар
сарын 11-ний өдрийн 143 дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт “...1. Талийгаач нь
2018 оны 07 дугаар сарын 24-ний 00-03 цагийн хооронд нас барсан байх
боломжтой байна. ...2.шинжээч эмч С.Бүрэнж өмнө гаргасан шүүх
эмнэлгийн нэмэлт магадлан шинжилгээний дүгнэлт №60-д бичигдсэн талийгаач
2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 15-17 цагийн хооронд нас барсан байх
боломжтой гэсэн дүгнэлт нь үндэслэлгүй байна...” гэх /хх-ийн 2 дугаар хавтасны 30
дугаар хуудас/
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 29-
ний өдрийн 1049 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...Талийгаачийн нас
барсан цаг хугацааг тогтоосон нь 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 143 тоот
дүгнэлтэд дурдсан үндэслэлтэй байна. Харин 2018 оны 10 дугаар сарын 02-ны
өдрийн 60 тоот үндэслэлгүй байна.
Талийгаач В.Болдын нас барсан цаг хугацааг цогцост гарах эрт үеийн
өөрчлөлтөөр тогтоосон байна.
2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 12 цагт цогцосны гадна үзлэг
хийсэн тэмдэглэлээс харахад хүүрийн хөшилт 4 мөчдөөр тод илэрсэн. ...хүүрийн
толбо улаан ягаан өнгөөр биеийн ар дарагдаагүй хэсгээр тод илэрсэн, хуруугаар
дарахад цайхгүй гэжээ. Хүүрийн толбыг харахад стаз / зогсонгишлын/-ын шатаар
сийвэн орчны эдрүү нэвчсэнээс цус өтгөрч судаснаас шилжих боломжгүй болно.
Энэ шатанд толбон дээр дарахад арилахгүй. Энэ нь нас барсны дараах 12 цагаас
25
эхлэн 24-36 цаг хүртэл хугацаанд үргэлжилдэг. Талийгаач тухайн гэмтлийг авснаас
хойш хэдий хугацаанд амьд байх эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй. ...”
гэснээр, / хх-ийн 2 дугаар хавтасны 92-94-р хуудас/,
Талийгаач В.Болдын цогцост 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 15
цаг 45 минутад эхлүүлж хийсэн цогцосны үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн
үзүүлэлтүүд /хх-ийн 1 дүгээр хавтасны 145-152 дугаар хуудас/, 2018 оны 07 дугаар
сарын 24-ний өдөр Д.А*******ын биеэс цусны дээж авсан тэмдэглэл /хх-ийн 1
дүгээр хавтасны 27 дугаар хуудас/ зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд Эрүүгийн хуулийн тусгай
ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас энэ
хуулийн тусгай ангид заасан хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор
хуульчилсны дагуу С******* аймаг дахь прокурорын газраас Д.А*******ын
үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай агийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т
зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг шилжүүлсэн байна гэж
шүүх дүгнэв.
Мөн шүүхийн хэлэлцүүлэг явагдаж дууссаны дараа улсын яллагч:
“...Шүүгдэгч Д.А******* нь 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр согтуугаар
С******* аймгийн Ж******* сумын нутаг дэвсгэр хамаарах Шарын голын үүрний
орчимд *******-26 СЭА” улсын дугаартай Пронтер маркийн тээврийн хэрэгслийн
жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг
зөрчиж иргэн В.Болдын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь
мөрдөн байцаалтын шатанд хавтаст хэрэгт цугларсан хэргийн газарт үзлэг хийсэн
тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл
гэрэл зургийн үзүүлэлт, Д.А*******ын үйлдсэн хэргийн талаар өгсөн мэдүүлэг
болон мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, гэрч
нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон гэж
үзэж байна. Талийгаачийн үхлийн гол шалтгаан нь цээжний дарагдал, олон тооны
хавирганы хугарал мултрал, зүүн чамархай, шанаа дал, мөр гэх зулгаралт бүхий
олон тооны гэмтлүүд учирсан бөгөөд эдгээр гэмтэл нь зөвхөн тээврийн хэрэгслийн
хөдөлгөөний улмаас үүсэх боломжтой гэдгийг шинжээч дүгнэлтдээ хэлсэн байна.
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлээр талийгаачийн нурууны зулгаралт,
нурууны доод хэсэгт тээврийн хэрэгслийн мөр гарсан байсан. Энэ мөр нь чигээрээ
явсаар байгаад шороон замтай нийлсэн байдаг. Мөн шүүгдэгч Д.А*******ын
хэргийн газраас ухрах үйлдэл хийгээд урагшаа шороон замтай нийлсэн гэх
мэдүүлэг нь мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлтэй давхар нийцэж
байна. Иймд шүүгдэгч Д.А******* нь авто тээврийн хэрэгсэл хөдөлгөөний
аюулгүй байдлын журам зөрчсөн учраас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг
үйлдсэн хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10
дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох саналтай
байна. Шүүгдэгч Д.А******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох
хохирогч В.Д******* нэхэмжилж байгаа 12.837.594 төгрөгөөс 2,000,000 төлсөн.
Үлдэх 10.837.594 төгрөгийг шүүгдэгч Д.А*******оос гаргуулах саналтай байна...
Олон тооны гэмтэл нь тээврийн хэрэгслээс үүссэн гэж шинжээчийн дүгнэлт гарсан.
Тээврийн хэрэгсэл болгоны доороос хүний цус илэрдэггүй. Эдгээр баримтуудаар
болон шүүгдэгч Д.А*******ын өөрийн мэдүүлгээр нь хангалттай тогтоогдсон.
Шүүгдэгч үнэн бодитой гэдгийг хүлээх үүрэггүй. Тухайн өдөр согтуугаар жолоо
бариад яваад байгаа нь хангалттай нотлогдсон байсан. Иймд гэм буруутай болох
нь хангалттай тогтоогдож байна....” гэж дүгнэлт хийсэн.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч
26
П.Батжаргал өгсөн тайлбартаа: “...Улсын яллагчийн ярьсан зүйлтэй
давхардуулахгүйгээр нэмж хэлэхэд шүүгдэгч Д.А*******ын энэ гэмт хэрэгт
оролцоогүй гэх байдлаар ярьж байгаа боловч өөрийнх нь хийж байгаа үйл байдал,
ярьж байгаа яриа энэ бүхэн гэм буруутай болох нь тодорхой харагдаж байна. Мөн
хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг болон шүүгдэгч нэг дор өөр өөр
мэдүүлэг өгч байгаагаар ч түүний гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож байна гэж үзэж
байна. ... Талийгаачийг нас барсны дараа Д.А*******ын гэрийнхэн нь ажил
явдлын үеэр 2,000,000 төгрөг өгчихөөд өөр хэрэгтэй зүйл байна уу? хэлээрэй гэж
хэлээд явж байсан... Гэтэл Д.А******* ярихдаа би талийгаачийг хайх гээд
Одбүрэн ахын гэр рүү явсан” гэж ярьдаг боловч Одбүрэн хэлэхдээ А*******
манайд ирэхдээ “манай найз нас барсан байна” гэж хэлээд машинаа орхиод явсан
гэж мэдүүлсэн байдаг. Тэгэхээр энэ хүмүүсийн өгч байгаа мэдүүлгийн зөрүү, нас
барсан цаг хугацаан дээр эргэлзүүлдэг ба шинжээч Насанжаргал гэдэг хүн худлаа
дүгнэлт гаргасан гэж үзэж байна. Дахин шинжилгээ хийлгэсэн байдаг. Нас барсан
цагийг тогтоох нь харьцангуй ойлголт. Хүний биологийн амьд эд эсүүд хэзээд нь
үйл ажиллагаа нь зогсох вэ? гэдэг нь хүн хүний биеийн онцлогоос хамаараад өөр
өөр байдаг байх гэж үзэж байна. Ийм учраас яг хэдэн цагт өнгөрсөн бэ гэдгийг
тогтоох боломжгүй зүйл. Д.А******* энэ гэмт хэргийг үйлдсэн гэдгээ мэдэж
байгаа учраас өгч байгаа мэдүүлэг, ярьж байгаа зүйлээ өөр өөрөөр хэлж янз бүр
болгодог. Ослын хэрэг болгоомжгүй үйлдлээс бий болдог. Энэ бүхнийг
Д.А******* мэдэж байгаа учраас энэ хэргийг үнэхээр нууж дарагдуулаад байна
гэж үзэж байна. Энэ гэмт хэргийг үйлдсэн болохыг хавтаст хэрэгт авагдсан нотлох
баримтуудаар хангалттай нотлогдож байна. Нэг ч зөрүүтэй дүгнэлт гараагүй....
шинжээчийн дүгнэлт маш олон гарсан байна. ... Энэ нөхцөл байдлыг Д.А*******
маш овжин ашиглаад тухай бүрд нь мэдүүлэг нь өөрчлөгдөж, хэлж ярьж байгаа нь
өөр өөр болдог. Энэ хэргийг үйлдсэн боловч маш сайн нуун дарагдуулж байна гэж
үзэж байна. Үнэхээр сайн найз нь юм бол бүх зүйлийг үнэнээр нь хэлэх ёстой.
Гэтэл харин ч нуун дарагдуулаад энэ хэрэг илрэхгүй гэж бодоод байх шиг байна.
Шинжээчийн дүгнэлт, тухайн өдөр талийгаачийг голын эрэг дээр бүхэл өдөржингөө
хэвтсэн талаар харсан гэрч хүртэл байна.Иймээс бүх зүйл нотлогдсон гэж үзэж
байна. Иймд хохирогчийн өмгөөлөгчийн хувьд Д.А*******ыг энэ хэрэгт гэм
буруутай гэж үзэж байна. ...” гэж дүгнэлт хийсэн.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.А*******ын өмгөөлөгч А.Отгонбаяр
өгсөн тайлбартаа: “...Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай
хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар хэргийн талаар нотлох баримтыг тал бүрээс нь
бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох
үүрэгтэй гэж заасан байдаг. Энэ зүйл заалтыг хэрэгжүүлээгүй гэж үзэж байна.
Яагаад ингэж үзэж байна гэхээр шинжлэх ухааны тусгай мэдлэг шаардсан
асуудалд шинжээч томилж, шинжилгээ хийлгэж гарсан дүгнэлтийг баримталдаг.
Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч тал, прокурорын зүгээс
удаа дараа хүсэлт тавьсан. Энэ хэрэг дээр ямар ажиллагаа хийлгэх талаар санал
бодит байдлыг тогтооё гэж ярилцсаны үндсэн дээр Дархан уул аймаг С*******
аймгийн шинжээч нарын хамтарсан шинжээч бүрэлдэхүүнтэйгээр дүгнэлт
тодорхойлолтоо гаргасан. Үүний дараа шүүх шүүх хуралдаан дээр сүүлийн дүгнэлт
урьд гарсан дүгнэлт хоёр өөр өөр гарсан учраас дахин шинжээч томилох
тогтоолын дагуу энэ хэрэг мөрдөн байцаалтад буцсан. Үр дүн нь 2018 оны 07
дугаар сарын 24-ны шөнийн 00 цагаас 03 цагийн үед нас барсан нь үндэслэлтэй
байна гэж дүгнэлт гарсан. Энэ хэргийн талаар иргэн Мягмардоржоос Шарын голын
гүүрний орчим эрэгтэй хүний нас барсан цогцос байна гэж мэдээлэл ирсний дагуу
хэргийн газрыг цагдаагийн бие бүрэлдэхүүн очиж үзлэг шинжилгээ хийж,
холбогдох гэрэл зургийг аваад ажиллагааг хийсэн. Энэ бүхний үр дүнд хэргийг
шийдвэрлэхэд ач холбогдол бүхий талийгаачийн цогцосны хажуу талд хүн идсэн
27
малын махны яснууд байсан. Мөн талийгаачийн хэвтэж байсан хавтаст хэргийн 7
дугаар хуудсанд байгаа хэргийн газрын хэмжилтийн бүдүүвч зургаас харахад
Д.А*******ын машин зогсож байсан гэх газраас 21.3 метрийн зайнд байдалтай
шороон замаас 8.1 метрийн зайтай цогцос байсан газрыг бэхжүүлж авсан. Мөн
тээврийн хэрэгслийн дугуйны мөрийг бэхжүүлж авч тогтоогоод хавтаст хэргийн 10
дугаар хуудсанд авагдсан байна. Энэ дээр маш тодоор гарсан дугуйны мөрийг
харьцуулах шинжилгээнд хавсаргаагүй харин бүдэг гарсан дугуйны мөрийг
шинжилгээнд тэнцээгүй дүгнэлт гарсан. Нөгөөтэйгүүр *******-26 дугаартай тээврийн
хэрэгслийн урд тэнхлэгээс цус мэт зүйлээр бохирлогдсон байсан зүйлээс дээж
аваад шинжилгээнд өгсөн энэ шинжилгээний дүгнэлтээр тал бүрээс нь харж бодит
байдлыг тогтоодог ДНХ-ын шинжилгээ хийхэд хүнд байх 5 эд эстэй тохирч байгаа
боловч энэ Д.А*******, В.Болд нарын цусны ДНХ-тай тохирохгүй байна гэж 7870
дугаартай дүгнэлт гарсан байдаг. Хэзээ наалдсан хэний цус эсэхийг тогтоох
боломжгүй гэж хэлсэн байдаг. Хэрэг шийдвэрлэхэд 4 удаагийн шинжээчийн
дүгнэлт гаргасан байна. Шүүх шинжилгээний эмч нар сүүлд гаргасан дүгнэлт
үндэслэлтэй байна гэж дүгнэсэн байдаг. Хэн нэгэн хүний харсан зүйл байхгүй гэв.
Энэ хүмүүс хоорондоо найз нөхдүүд байсан. 2,000,000 төгрөг өгснийг нь энэ
хэргийг хийсэн байна гэж үзэж болохгүй. Иймд энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө
үү...” гэж дүгнэлт хийсэн ба талууд дээрх байдлаар гэм буруугийн талаар шүүхийн
хэлэлцүүлгийн явцад мэтгэлцэж, өөрсдийн итгэл үнэмшлийн хүрээнд санал
дүгнэлтээ илэрхийлснийг шүүх хуульд нийцсэн гэж үзлээ.
б.Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал,
ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл
байдалтайгаар үйлдсэн талаар:
1.Шүүгдэгч Д.А*******ын согтуугаар тээврийн хэрэглэл жолоодож, нэг
хүний амийг болгоомжгүйгээр хохироосон нь Замын хөдөлгөөний дүрмийн 1.5
дугаар зүйлд заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол
учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр
зорчино” гэсэн жолоочийн үүргийг зохих ёсоор хангаагүйгээс гадна мөн дүрмийн
2/7. а/ “Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл
хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу
ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”. 7/17. “Бусдын
хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах
үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын
тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс
чөлөөлөгдөхгүй”, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 14.7 дугаар
зүйлийн 3.1. “Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис
хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол... хариуцлага хүлээлгэхээр
заасныг тус тус зөрчиж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан
“Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам
зөрчих” гэмт хэргийн үндсэн шинж болох жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын
тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний
улмаас ...” гэсэн ойлголтод хамаарч байх бөгөөд түүний үйлдэлд мөн хуулийн
27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “Энэ гэмт хэргийг согтуурсан үедээ
үйлдэж, хүний амь нас хохироосон” гэж дүгнэх хүндрүүлэх шинжүүд агуулагдаж
байна.
Мөн Монгол Улсын Үндсэн хууль, Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний
болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактад “Хүний амьд явах эрх, түүнийг
хуулиар хамгаалах” талаар заасан заалтуудыг зөрчсөн гэж шүүх дүгнэв.
28
“Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам
зөрчих” гэмт хэрэг нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал,
техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх эрүүл мэндийн халдашгүй байдал,
бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуульд
эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл
юм.
Иймээс шүүгдэгч Д.А******* нь 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр
архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ *******-26 СЭА улсын
дугаартай пронтер маркийн автомашиныг жолоодож Замын хөдөлгөөний дүрмийн
2.7а, Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1
дэх хэсэгт заасныг зөрчсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн
байцаалтын шатанд архи ууж согтуугаар машин жолоодсоноо хүлээн зөвшөөрч
мэдүүлснээр, гэрч Ц.Одбүрэн, Г.Жавхланбаатар нарын мэдүүлгээр,
Ц.А*******ын цуснаас дээж авч шинжилгээ хийсэн 2018 оны 07 дугаар сарын 30-
ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд “...цусанд 0.4 промилли спиртийн агууламж
илэрч байна ...” гэснээр тогтоогдож байна. Хэдийгээр Д.А*******ын цусанд
илэрсэн спиртийн агууламжаар согтолтын зэрэг нь бага байгаа мэт боловч архи
согтууруулах ундааны зүйл хэрэглээд тээврийн хэрэгсэл жолоодсоноос хойш олон
цаг өнгөрсний дараа цуснаас дээж авсан, мөн хувь хүний биеийн онцлогоос
шалтгаалж спиртийн агууламж бага хэмжээтэй илэрч байгааг үгүйсгэхгүй юм.
Мөн шүүгдэгч Д.А******* нь Замын хөдөлгөөний дүрмийн 1.5 дугаар зүйлд
заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй,
хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 7.17.
“Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан
нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах
үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг
хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэснийг зөрчсөн нь гэмт хэргийн шинжтэй дуудлага
мэдээллийн мөрөөр цагдаагийн бие бүрэлдэхүүн хэргийн газарт очиж үзлэг хийсэн
болон *******-26 СЭА улсын дугаартай пронтер маркийн автомашинд үзлэг хийсэн
тэмдэглэлүүдэд тусгагдсанаар, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүдээр,
тээврийн хэрэгслийн эд ангиудаас бэхжүүлж авсан биологийн гаралтай цус мэт
зүйлээс дээж авч шинжлүүлэхэд шинжилгээ хийж гаргасан мэргэжлийн
шинжээчийн дүгнэлтүүдээр тус тус нотлогдон, тогтоогдож байна гэж дүгнэлээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.А*******, Ц.Одбүрэн, В.Болд нар нь 2018 оны
07 дугаар сарын 23-ны өдөр Дархан-Уул аймаг, С******* аймгийн хооронд зорчих
хатуу хучилттай асфальтан зам дагуу байрлалтай, С******* аймгийн нутаг дэвсгэрт
хамаарах Шарын голын гүүрний орчим *******-26 СЭА улсын дугаартай пронтер
маркийн автомашинаар 11 цагийн орчим очиж, голын эрэг дагуу машинаа зогсоон
байрлаж гурвуулаа нийлж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн.
Д.А*******, В.Болд нар нь өмнөх өдөр нь буюу 2018 оны 07 дугаар сарын *******-ны
өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд дараагийн өдөр
нь буюу 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр дахин архи ууж, согтууруулах
ундааг хэтрүүлэн хэрэглэж Д.А******* нь биеэ авч явах, орчиндоо хяналт тавих
чадваргүй үедээ автомашин жолоодож улмаар найз В.Болдын дээгүүр
автомашинтайгаа гарсны улмаас түүний амь насыг хохироосон гэмт хэрэг
үйлдэгдсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдсон байна гэж
дүгнэлээ.
Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлгээр болон хэрэгт авагдсан нотлох
баримтаар хэдийгээр Д.А******* нь “В.Болдын амь насыг хохироогоогүй, гэмт
29
хэрэг үйлдээгүй гэж, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Отгонбаяр нь талийгаач нас барсан
гэх өдөр тэрүүгээр машинтай олон хүн явсан, х*******хуй шөнө буудаллаж хоносон
хүмүүс ч байдаг. Энэ хэргийг Д.А******* үйлдсэн гэх нотлох баримт байхгүй,
эргэлзээтэй ...” гэж мэтгэлцсэн боловч, шүүгдэгч Д.А*******, Ц.Одбүрэн, амь
хохирогч В.Болд нар Шарын голын эрэг дээр очиж архи, согтууруулах ундаа
хэрэглэснийг Д.А******* хүлээн зөвшөөрч, Ц.Одбүрэн нотолж мэдүүлдэг,
Д.А*******, В.Болд нар нь биеэ хянах чадваргүй байдалтай, хоёулаа согтуу
үлдсэн, тэр газраасаа Д.А******* ганцаараа машинаа жолоодож гэртээ ирсэн,
маргааш нь Д.А*******, В.Болд нарын байрлаж архи уусан газраас В.Болд нас
барсан байдалтай олдсон, В.Болдын согтуугаар жолоодсон тээврийн хэрэгслийн
доод эд ангийн хэсгээс хүний цусны ул мөр илэрсэн, мөн тээврийн хэрэгслийн
доод эд ангиудад арчигдсан ул мөр илэрсэн, талийгаачийн өмсөж явсан хувцас
шороо, цус болсон байсан зэрэг нөхцөл байдал тогтоогдсон байна.
Энэ хэрэгт талийгаач В.Болдын үхлийн шалтгааныг тогтоож С******* аймаг
дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээч С.Бүрэнж 60 дугаартай 2
удаагийн дүгнэлт гаргасан бөгөөд үхлийн шалтгааныг “Цээж дарагдал, хурц цус
алдалтын улмаас ШОК-ын хүндрэл, амьсгал зүрх судасны хурц дутагдлаар нас
барсан” гэж тогтоосон.
Үүний дараагаар Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны 143
дугаартай 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт гарсан бөгөөд талийгаачийн
үхлийн шалтгааныг тогтоосон 60 дугаартай дүгнэлтийг бүхэлд нь үгүйсгээгүй
бөгөөд харин амь хохирогч В.Болдын нас барсан цаг хугацааг тогтоосныг зөрүүтэй
тайлбарласныг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд дахин шинжээч
томилж 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 1049 дугаартай дүгнэлт гаргаж
талийгаачийн нас барсан цаг хугацааны асуудлыг эргэлзээгүй нэг мөр
ойлгогдохоор болгосон байна.
Өөрөөр хэлбэл С******* аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 60
дугаартай дүгнэлтээр талийгаачийн нас барсан шалтгааныг тайлбарлахдаа:
“Талийгаачид Цээж дарагдал. Баруун уушгинд хавирганы нэвт хатгагдсан шарх.
Баруун 4, 5, 6, 7-р хавирганы толгойн мултрал, хугарал. Зүүн чамархай, шанаа,
дал, мөр, шилбэний зулгаралт, цус хуралт. Зүүн ташаан толгойн ар хэсгийн
зулгаралт. Баруун доод зовхи, эгэмний доор, мөр, бугалга, тохой, хэсгийн
зулгаралт, цус хуралт. Бүсэлхийнд нурууны баруун ар хэсгийн зулгаралт, цус
хуралт. Бүсэлхийд нурууны баруун ар хэсгийн зулгаралт, цус хуралтын зөөлөн
эдийн няцралтын гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь талийгаачийг нас
барахаас өмнө үүссэн шинэ гэмтэл болно. Уг гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн
үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын
3.1.10 болон 3.1.11-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл
болно. Талийгаач цээж дарагдал, хурц цус алдалтын улмаас ШОК-ийн хүндрэл
амьсгал, зүрх судасны хурц дутагдлаар нас баржээ. Талийгаачид архаг, хууч өвчин
тогтоогдсонгүй. ... Учирсан гэмтлүүд нь автомашинд дайрагдах үед үүсэх
боломжтой...” гэж тогтоосныг Дархан-Уул аймаг дахь шүүхийн шинжилгээний
албаны 143 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн
1049 дугаартай дүгнэлтүүд нь үгүйсгээгүй байна. Харин амь хохирогч В.Болдын
нас барсан цаг хугацааг анхны шинжээчийн дүгнэлтэнд эргэлзээтэй байдлаар
тодорхойлсныг нэмэлт болон дахин шинжилгээгээр тогтоож анагаахын шинжлэх
30
ухааны үүднээс тайлбарлахдаа: “... цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэлээс
харахад хүүрийн хөшилт 4 мөчдөөр тод илэрсэн. ...хүүрийн толбо улаан ягаан
өнгөөр биеийн ар дарагдаагүй хэсгээр тод илэрсэн, хуруугаар дарахад цайхгүй
гэжээ. Хүүрийн толбыг харахад стаз /зогсонгишлын/-ын шатаар сийвэн орчны
эдрүү нэвчсэнээс цус өтгөрч судаснаас шилжих боломжгүй болно. Энэ шатанд
толбон дээр дарахад арилахгүй. Энэ нь нас барсны дараах 12 цагаас эхлэн 24-36
цаг хүртэл хугацаанд үргэлжилдэг ...” гэж дүгнээд шинжээч нар гаргасан дүгнэлтээ
тайлбарлаж мэдүүлэхдээ “талийгаачийн цогцост илэрсэн шинж тэмдгээр нас
барсан цаг хугацааг цогцост үзлэг хийснээс 12-36 цагийн өмнө” гэжээ.
Мөрдөн байцаалтын шатанд шинжээч С.Бүрэнжаргал мэдүүлэг өгөхдөө “...
би талийгаачийг нас бараад 15-17 цаг болж байгаа гэж бичих, мэдүүлэг өгөх ёстой
байтал талийгаачийг 15-17 цагийн хооронд нас барсан гэж буруу бичиж, буруу
мэдүүлэг өгсөн байна. Үүнийгээ шүүх хурал дээр буруу зөрүү тайлбарласнаас
болж дахин шинжээч томилогдсон...” гэж тайлбарлаж мэдүүлэг өгснөөр 143, 1049
дугаартай шинжээчдийг дүгнэлтүүдийг үгүйсгээгүй байна. Иймээс амь хохирогч
В.Болдын нас барсан цаг хугацааг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд нь эрс
зөрүүтэй ойлголт биш гэж үзэхээр байна.
Мөн дээр дурдсан 60, 143, 1049 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдээр
талийгаачид хүнд гэмтэл учирсны улмаас нас барсан бөгөөд тухайн гэмтлийг
авснаас хойш хэдий хугацаанд амьд байхыг нарийвчлан тогтоох боломжгүй тухай
дурдсан байна. Үүнээс үзэхэд Амь хохирогчийн биеийн онцлог, өвчнийг тэсэх
чадвар, гэмтлийн онцлог зэргээс хамаарч талийгаач хэдий хугацаанд амьд
байсныг нарийвчлан тогтоох боломжгүй байсан байна.
Нөгөөтэйгүүр шинжээч С.Ганболд нь “...шинжээчид ирүүлсэн цус мэт зүйлд
ДНХ-ийн шинжилгээ хийж үр дүн гаргах ажилбаруудыг хийхэд уг дээж маш их
бохирдолтой ДНХ-ийн шинжилгээний бүрэн үр дүн гараагүй учраас дүгнэлтийн
зарим локусын аллелууд тодорхойлогдоогүй учраас хоосон байгаа юм. 4-11, 13-14
дүгээр үзүүлэлтэд юу ч гараагүй. Зөвхөн 1, 2, 3, 12, 15 гэсэн үзүүлэлтээр хүнд
байдаг локусын аллелууд илэрсэн. ...маш их бохирлогдсон учир бүрэн дүүрэн үр
дүн гарах боломжгүй байсан. Иймд талийгаачийн цустай үзүүлэлтээрээ тохирохгүй
байсан. Хэрэв цус нь бохирлогдоогүй байсан бол тохирох байсан эсэхийг нь хэлж
мэдэхгүй байна. Ямартай ч хүний цус мөн. ...” гэж 2 удаагийн зөрүүгүй дүгнэлт
гаргасан, бас энэ дүгнэлтээ тодорхой тайлбарлаж мөрдөн байцаалтын шатанд “...
шинжээчид ирүүлсэн цус мэт зүйлд ДНХ-ийн шинжилгээ хийж үр дүн гаргах
ажилбаруудыг хийхэд уг дээж маш их бохирдолтой ДНХ-ийн шинжилгээний бүрэн
үр дүн гараагүй учраас дүгнэлтийн зарим локусын аллелууд тодорхойлогдоогүй
учраас хоосон байгаа юм. 4-11, 13-14 дүгээр үзүүлэлтэд юу ч гараагүй. Зөвхөн 1, 2,
3, 12, 15 гэсэн үзүүлэлтээр хүнд байдаг локусын аллелууд илэрсэн. ...маш их
бохирлогдсон учир бүрэн дүүрэн үр дүн гарах боломжгүй байсан. Иймд
талийгаачийн цустай үзүүлэлтээрээ тохирохгүй байсан. Хэрэв цус нь
бохирлогдоогүй байсан бол тохирох байсан эсэхийг нь хэлж мэдэхгүй байна.
Ямартай ч хүний цус мөн. ...” гэж мэдүүлсэн байна. Эдгээр шинжээчийн
дүгнэлтүүдийг хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, тээврийн хэрэгслийн үзлэгийн
тэмдэглэл, гэрч, хохирогчдын мэдүүлгүүд зэрэг бусад нотлох баримтуудтай
уялдуулж харьцуулж дүгнэхэд Д.А*******ын жолоодож явсан автомашины доод
хэсгээс илэрч, бэхжүүлэн авч шинжилгээнд хүргүүлж шинжлүүлсэн цус нь
В.Болдынх болохыг тогтоосон байна гэж үзэх үндэслэлтэй байна.
Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Д.А******* нь 2018
оны 07 дугаар сарын 23-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтуурсан
31
үедээ *******-26 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож, замын
хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 14.7
дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг, Замын хөдөлгөөний дүрмийн 1.5 дугаар зүйлд заасан
“Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд
саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 2.7 дугаар зүйлд
заасан “согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг
хориглоно”, 7.17 дугаар зүйлд заасан “бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй
газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. ...”
гэснийг тус тус зөрчиж замын хөдөлгөөнд оролцохдоо В.Болдыг дайрч, дээгүүр нь
авто тээврийн хэрэгсэлтэй гарснаас түүнд олон тооны гэмтэл, шарх бүхий хүнд
гэмтэл учруулсны улмаас 2018 оны 07 дугаар сарын 23-аас 2018 оны 07 дугаар
сарын 24-ны хооронд В.Болдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох
нь хэргийг шалгах тусгай чиг үүрэг бүхий мөрдөгч, прокурор Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нотлох
баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн
бодит байдлыг тогтоосон, хэргийн бодит байдлыг нотлохын тулд хуульд заасан
бүх арга хэмжээг авч, яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх,
хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй байдлаар тогтоох үүргээ биелүүлж,
нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн
шалгасан байх бөгөөд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь хоорондоо
харилцан хамааралтай, нэг нь нөгөөгөө үгүйсгээгүй байгааг шүүх тэдгээр нотлох
баримтуудыг үнэлэхэд эргэлзээ төрөөгүй, үнэлж дүгнэх боломжтой, үйлдэгдсэн
хэрэг нь хангалттай нотлогдсон нь шүүгдэгч Д.А*******ыг холбогдуулж Эрүүгийн
хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар зүйлчлэх
үндэслэлтэй байна гэж шүүх үзсэн.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас,
эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар
санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд
уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх
зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл
мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн
тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж тус тус
заасныг баримтлан амь хохирогчийн оршуулгын зардлыг шүүгдэгч болон түүнд
машинаа өгч ашиглуулсан этгээдээс гаргуулж, хохирогчийн хууль ёсны
төлөөлөгчийн нэхэмжилсэн 12.837.594 төгрөгөөс урьдчилж төлөгдсөн 2.000.000
төгрөгийг хасаж, цаашид 10.837.594 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч
В.Дэлгэрзулд шүүгдэгчээс гаргуулж төлүүлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн
зарчим”-ын дагуу шүүгдэгч Д.А******* нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон
бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй
байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт
“Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг
цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн
төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг
32
нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн
хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн
нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон
байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болгож шүүгдэгч
Д.А*******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл
байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн
хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан
үзэв.
Улсын яллагч Г.Энхмаа нь “Шүүгдэгч Д.А******* нь Эрүүгийн хуулийн
тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар тээврийн
хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 6 сарын хорих ялыг,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар
нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай. Хэрэгт эд мөрийн баримтаар
хураагдаж ирсэн 1 ширхэг СД, хэрэгт битүүмжлэгдсэн *******-26 СЭА улсын дугаартай
пронтер автомашиныг битүүмжилсэн тогтоол зэргийг шүүхийн шийтгэх тогтоол
хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид
оршуулгын зардалд 10,837,594 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж өгөх саналтай”
гэсэн ялын саналыг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.Дэлгэрзул нь “Маш их гомдолтой
байна, оршуулгын зардалд зарцуулсан 10.897.594 төгрөгийг нэхэмжилнэ” гэсэн
хүсэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч П.Батжаргал “Улсын
яллагчтай санал нэг байна. Оршуулгын зардлыг нэхэмжилсэн үйлчлүүлэгчийнхээ
саналыг дэмжинэ” гэсэн өмгөөллийн дүгнэлтийг,
Шүүгдэгч Д.А*******ын өмгөөлөгч А.Отгонбаярын “Миний үйлчлүүлэгчийн
тухайд гэм бурууг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир оногдуулах ялын асуудал
дээр тусгайлан гаргах санал байхгүй” гэсэн өмгөөллийн дүгнэлтийг,
Шүүгдэгч Д.А******* нь “Надад хэлэх зүйл байхгүй” гэж эцсийн үг хэлснийг
тус тус шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон нөхцөл байдалтай харьцуулан дүгнэлт
хийж, нотлох баримтуудыг шүүгчийн дотоод итгэлээр үнэлж дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д
“...хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс
найман жил хүртэл хугацаагаар хасаж, хоёр жилээс найман жил хүртэл
хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан.
Шүүгдэгч Д.А*******од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар
зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тус
тус тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.А*******ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж
чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж
чанар, гэм буруугийн холимог хэлбэрээр гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүний
шинжтэйгээр үйлдсэн, хувийн байдал зэргийг харгалзан, түүнийг гэмт хэрэг
үйлдсэн гэм буруутай үйлдэлд нь цээрлүүлэх талаарх шударга ёсны зарчмыг
удирдлага болгон “ Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал,
ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдэж,
33
хүний амийг болгоомжгүйгээр хохироосон гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн
27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд
тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 6
сарын хорих ялыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх
хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.А*******ын цагдан хоригдсон 141 хоногийг түүний эдлэх ялд
нь оруулан тооцож, түүний урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх
арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй
байна.
Энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд битүүмжилж ирүүлсэн *******-26 СЭА
улсын дугаартай тээврийн хэрэгслийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар
зүйлийн 3 дахь заалтад: “Хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан
хөрөнгө орлогыг нөхөн төлүүлэх...-д зарцуулна” гэсэн заалтыг хангах нөхцөлийг
бүрдүүлэх зорилгоор тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр
биелүүлэх байгууллагын мэдэлд шилжүүлэх, эд мөрийн баримтаар хураагдсан 1
ширхэг СД-г хэргийн хамт хадгалж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар
зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр
зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ж******* овогт Д******* А*******ыг Эрүүгийн хуулийн
тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан “Согтуурсан үедээ
авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль,
түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас
иргэн В.Болдын амь насыг хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд
тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10
дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар шүүгдэгч Д.А*******ын тээврийн
хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жил, 6
/зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус
тус зааснаар Д.А*******од оногдуулсан 3 /гурав/ жил, 6 /зургаа/ сарын хорих
ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт
зааснаар шүүгдэгч Д.А******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон 141 хоногийг
түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх
хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт битүүмжлэн
ирүүлсэн *******-26 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүүхийн шийдвэр
гүйцэтгэх журмаар худалдан борлуулж, үнийн дүнг хохирогчийн хууль ёсны
төлөөлөгчийн нэхэмжилсэн 10.837.594 төгрөгийн гэм хорын зардалд нөхөн
төлүүлэхээр олгож, үлдэгдэл мөнгийг шүүгдэгч Д.А*******оос гаргуулан
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.Дэлгэрзулд олгосугай
6.Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар
Д******* эзэмшилд байгаа *******-26 СЭА улсын дугаартай, пронтер маркийн
34
тээврийн хэрэгслийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр
гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй.
7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-г хэргийн хамт
хадгалсугай.
8.Энэ хэрэгт шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
9.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд
шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш,
эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9-р зүйлд зааснаар
хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор С******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн
давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй
болохыг дурдсугай.
10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол
шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин
төгөлдөр болох хүртэл Д.А*******од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга
хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУНТУНГАЛАГ