| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэмжидийн Нолхоосүрэн |
| Хэргийн индекс | 175/2018/0213/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/220 |
| Огноо | 2018-10-30 |
| Зүйл хэсэг | 19.14.1., |
| Улсын яллагч | А.Энхтуяа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн
2018 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 2018/ШЦТ/220
Монгол Улсын нэрийн өмнөөс
С аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч А.Энхтуяа
Нарийн бичгийн дарга Б.Намуунзул нар оролцов.
С аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт Гын Ад холбогдох 1831002390195 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбооны бүгд найрамдах ******** улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр *********** хотод төрсөн, 56 настай, эмэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, *********** хот, дүүрэг, дугаар хороо, тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй гэх Г овогт Гын А, Монгол улсад оршин суух, үнэмлэх //
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Холбооны бүгд найрамдах Герман улсын иргэн Г.А нь Монгол Улсын харъяатаас гарахаас өмнө ашиглаж байсан хуучин улаан паспортыг ашиглан ****** оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газраас ******** дугаартай энгийн гадаад пасплот гаргуулан авч уг хуурамч баримт бичгийг ашиглан 2016-2017 онуудад нийт 14 удаагийн үйлдлээр зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн
**** оны 07 дугаар сарын 22-ны өдөр мөн дээрх гадаад паспортыг ашиглан С аймгийн А боомтоор Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэхийг завдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Тодорхойлох нь:
Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Г.А нь Монгол улсын харъяатаас гарахаас өмнө ашиглаж байсан хуучин улаан паспортыг ашиглан ****** оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газраас ******дугаартай энгийн гадаад пасплот гаргуулан авч уг хуурамч баримт бичгийг ашиглан 2016-2017 онуудад нийт 15 удаагийн үйлдлээр зохих зөвшөөрөлгүйгээр Монгол улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Г.А гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доор нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүгдэгч Г.Агийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би үйлдсэн хэргээ хүлээсэн. Урд өмнө яллагдаж байгаагүй байдлыг харгалзан үзэж хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг
2.Гэрч Ж.Т **** оны 08 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би ****** оны 6 дугаар сараас хойш тус албан тушаалд томилогдсон, өмнө нь 1997 онд Нийслэлийн 21 дүгээр дунд сургууль төгссөн, 1997-2001 онд “Онол” дээд сургуульд суралцаж, дээд боловсрол эзэмшсэн, 2001-2003 онд эрхэлсэн ажилгүй, хувиараа ажил эрхэлж байсан /сүү, тарагны үйлдвэр ажиллуулж байсан/, 2003-2004 онд Скай их дэлгүүрт ажиллаж байсан, 2004-2006 онд Ноёлог жолооны авто сургуульд багш, 2006-2008 оонд Солонгос улсад гэрээгээр ажиллаж байсан, 2008-2012 онд Эдийн засгийн бизнэсийн дээд сургууль төгссөн, 2012-****** онд УБЕГ-ын хуулийн этгээдийн архивын газарт гэрээт ажилтан, ****** оны 1 дүгээр сараас мөн оны 6 дугаар сар хүртэл Чингэлтэй дүүргийн 4 үгээр хороонд улсын бүртгэгч ажилтай, тэгээд одоогийн албан тушаалд томилогдсон. Хорооны иргэдийн шилжилт хөдөлгөөний бүртгэл хөтлөх, иргэний цахим үнэмлэх хүлээн авч, иргэдэд олгох, төрсөн хүүхдийн гэрчилгээ бичих, гэрлэлт, гэрлэлт цуцлалтын бүртгэл хөтлөх гэх чиг үүргийн дагуу ажиллана. Уг хүнийг танихгүй, ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Олон хүн орж ирдэг болохоор бүгдийг таньж, тогтооно гэж байхгүй. ****** онд иргэдээс иргэний үнэмлэх дахин олгох маягт бөглүүлж дүүрэг рүү шилжүүлдэг байсан, дүүрэг дээр хяналтын байцаагч хянаад иргэний үнэмлэх захиалдаг байсан. Би ****** оны 3 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд улсын бүртгэгчээр ажиллаж байсан. Г.Агийн иргэний үнэмлэх дахин авах хүсэлт, өргөдөлтэй танилцлаа, тухайн хүсэлт, өргөдлийн гол хэсэгт бичигдсэн бичмэл нь минийх мөн байна. Тухайн үед Г.А нь дахин иргэний үнэмлэх авах гэж орж ирсэн байх, тухайн үеийн асуудлыг сайн санахгүй байна, тэгээд миний зүгээс Г.Агаар иргэний үнэмлэх дахин авах хүсэлт, өргөдлийг бөглүүлж авсан байна, тухайн үед би өөрийн албаны офлайн программ болон иргэний бүртгэлийн программаас шүүж үзэхэд манай хорооны иргэн мөн байсан бөгөөд би иргэний үнэмлэх дахин авах хүсэлт дээр бичилт хийж, хүсэлтийг Чингэлтэй дүүргийн бүртгэлийн хэлтэст шилжүүлсэн байна. Дүүргийн бүртгэлийн хэлтсийн хяналтын байцаагч миний илгээсэн материалыг хянаад Г.Аг иргэний үнэмлэх гээгдүүлсэн гэж үзээд 40,000 төгрөгийн торгууль ноогдуулсан байна. Тэгээд иргэний үнэмлэх олгосон байна. Миний бие тухайн үед Г.Агийн мэдээллийг шалгасан, тухайн үед уг иргэн Монгол улсын харьяатаас гарсан талаарх ямар нэгэн бүртгэл, мэдээлэл байгаагүй, харин уг иргэн Монгол улсын харьяатаас гарсан тухай мэдээлэл байсан бол иргэний үнэмлэх авах, дахин авах хүсэлтийг хүлээн авахгүй байх байсан юм. Монгол улсын харъяатаас гарсан этгээд Монгол улсын иргэний үнэмлэх, гадаад паспорт гаргуулж авч, ашиглаж болохгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 111 дүгээр тал/
3.Гэрч С.Б **** оны 08 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2009 онд СХД-ийн Иргэний бүртгэлийн бүртгэгчээр ажиллаж байгаад 2010 онд УБЕГ-рт бүртгэгчээр шилжин ирж, одоог хүртэл ажиллаж байгаа. Гадаад паспорт авах гэж байгаа иргэдээс гадаад паспортны материал хүлээн авч, шууд газар дээр хянаж, бүртгэж, давхар хяналт руу шилжүүлдэг. Гадаад паспорт авах гэж байгаа иргэдээс гадаад паспортын материалыг бүртгэгч нар хүлээн авч, шууд газар дээр хурууны хээ болон бусад бүртгэлээр хянан үзэж, бүртгэж, давхар хяналт руу шилжүүлдэг. Давхар хяналтаас материалыг дахин шалгаж, баталгаажуулж хэвлэх үйлдвэрийн ажилтан руу хүлээлгэж өгдөг. Тэгээд паспорт хэвлэгдэж, паспорт олголтын цонх дээр хүргэгдэж, иргэдэд тараадаг. Тухайн үед би Г овогтой Ад түүний иргэний үнэмлэх, хурууны хээг авч шалгаж гадаад паспорт олгосон. Тухайн үед манай албан хэрэгцээнд ашигладаг Иргэний бүртгэлийн программ дээр Г овогтой А нь Монгол улсын харьяатаас гарсан тухай мэдээлэл ороогүй байсан юм. Тухайн хүнийг хэзээ харъяатаас гарсан талаар би өнөөдөр албаны иргэний бүртгэлийн программаас шүүж үзэхэд тухайн иргэнийг Монгол улсын харъяатаас гарсан талаарх мэдээллийг 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Иргэний бүртгэлийн санд бүртгэж, мөн оны 06 дугаар сарын 02-ны өдөр гадаадын бүртгэл хариуцсан бүртгэгч н.Отгон баталгаажуулсан байсан. Миний бие дээрх иргэнд гадаад паспортыг ****** онд олгосон байна, харин уг иргэнийг Монгол улсын харъяатаас гарсан бүртгэл нь 2016 онд бүртгэгдсэн байх тул би энэ хүнийг Монгол улсын харъяатаас гарсан асуудлыг мэдээгүй байсан юм. Тэгээд ч иргэний үнэмлэх, хурууны хээний бүртгэл үзэхэд ямар нэгэн асуудал гарч ирээгүй. Монгол улсын харьяатаас гарсан этгээд Монгол улсын иргэний үнэмлэх, гадаад паспорт ашиглаж болохгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 123 дугаар тал/
4.Гэрч Э.М **** оны 09 дүгээр сарын 03-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2013 оны 9 дүгээр сараас хойш ажиллаж байгаа, харин А боомт дээр 2013 оны 12 дугаар сараас хойш ажиллаж байгаа. Өмнө нь 2004 онд С аймгийн Зүүнбүрэн сумын дунд сургууль төгссөн, 2004-2008 онд Соёмбо дээд сургууль төгссөн, 2008-2010 онд С констракш ХХК-нд нярав, 2010-2013 онд Бурхан халдуун ХХК-нд тоцооны нярав, тэгээд одоогийн ажилд томилогдсон. ****** оны 1 дүгээр сарын 01-ны өдрөөс **** оны 2 дугаар сар хүртэл С аймгийн Гадаадын иргэн харъяатын газарт баримт бичгийн шалгагчаар ажиллаж байсан. **** оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс мөн сарын 22-ны өдрийн хооронд би А боомтын гарах чиглэлд баримт бичгийг шалгагчийн үүрэг гүйцэтгэж байсан. **** оны 7 дугаар сарын 22-ны өдрийн өглөө 05-06 цагийн хооронд намайг Монгол улсаас ОХУ руу гарах чиглэлд үүрэг гүйцэтгэж байхад Гын А гэх хүн ирж надад баримт бичгээ шалгуулсан. Тухайн үед миний бие Г.Агийн баримт бичиг шалгаад, зураг тулгалт хийсэн, мөн тухай үед хуучин улсын бүртгэлийн сангаас шүүж үзэхэд ямар нэгэн зөрчилтэй байна гэж гараагүй, тэгээд тухайн үед миний бие дээрх хүний паспортыг үзээд эргэлзээтэй байсан тул дахин шинэ Улсын бүртгэлийн сангаас шүүж үзэхэд Г.А нь 1996 онд Монгол улсын харъяатаас гарсан тухай бүртгэл байсан, тухайн үед Герман улсын иргэн болсон гэх мэдээлэл байсан тул би Г.Агаас “та Монгол улсын харъяатаас гарсан уу, ямар улсын харьяат болсон бэ?” гэж асуухад “тийм, Герман улсын харъяат болсон” гэж хэлсэн. Тэр үед миний бие “та хэзээ Монгол улсын харъяатаас гарсан юм бэ” гэж асуухад “Харъяатаас гарах баримт бичгээ өгөөд 6-7 сар болж байна” гэж хэлсэн, тухайн үед хэдэн онд баримт бичиг өгсөн талаар яриагүй. Тэгээд миний бие шалгалтыг үргэлжлүүлэн хийхэд Улсын бүртгэлийн программд Г.Аг Монгол улсын харъяатаас гарсан асуудлыг 2016 онд бүртгэсэн гэж гарч ирж байсан. Тэгээд миний бие тухайн үед Г.Атай холбоотой асуудлыг ээлжийн даргад шилжүүлсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 124-125 дугаар тал/
5. Гэрч Л.О **** оны 09 дүгээр сарын 03-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би анх 2013 онд хилийн 0101 дүгээр ангийн Аптанбулаг АЗШНБоомт дээр баримт бичгийн шалгагчаар ажилд томилогдож байсан. Уг хугацаанд буюу ****** оны 4 дүгээр сараас 2017 оны 2 дугаар хүртэл Иргэний харъяат, шилжилт хөдөлгөөний газрын С аймаг дахь шалгагчаар ажиллаж байсан. Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний газрын С аймаг дахь газрын А боомт дээр шалгагчаар ажиллаж байсан. Тухайн үед би А-42 гэх дардас албан хэрэгцээнд ашиглаж байсан. Тухайн үед зорчигийг паспорт дээрх зурагтай харьцуулах, зорчигчийн паспортыг паспорт уншигч дээр уншуулаад Монгол улсаас гарсан он сар өдрийг харж, өмнө нь гарсан штамптай харьцуулан үзсэн, мөн программ дээр гарч ирсэн зурагтай харьцуулан үзсэн. Г.А нь Монгол улсаас гараад удалгүй орж ирж байсан тул би улсын хилээр нэвтрүүлсэн. Тэгээд ч паспорт уншигч программ дэр уншуулахад ямар нэгэн зөрчил гарч ирээгүй. Тухайн үед тухайн хүнийг Монгол улсын харъяатаас гарсан тухай ямар нэгэн мэдээлэл гарч ирээгүй. Паспортын мэдээлэл, нууцлал, хил нэвтэрсэн тухай мэдээлэл, чиглэл, хилээр нэвтэрсэн машины дугаар гарч ирнэ. Улсын хилээр нэвтрэх эрхийг хязгаарласан хүн, өмнө нь баримт бичгийн болон бусад төрлийн зөрчил гаргаж байсан бол улаан ангийн гэрэл анивчдаг юм. Хилийн хориг гэх асуудлыг манай хил хамгаалах ерөнхий газраас оруулдаг байх, бусдыг сайн мэдэхгүй байх. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 126 дугаар тал/
6. Гэрч Т.А **** оны 09 дүгээр сарын 03-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2012 оны 7 дугаар сараас тус ангид ажиллаж эхэлсэн, 2012-****** оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл Хилчин шалгагч, ****** оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс 2017 оны 4 дүгээр сараас Хилийн 0101 дүгээр ангийн Боомтын аюулгүй байдлын ажилтан, 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс тус ангийн баримт бичгийн шалгагчаар томилогдсон. Хилийн 0101 дүгээр ангийн А боомт дээр зорчигчийн баримт бичиг шалгах манаанд үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн үед би А-259 гэх дардас албан хэрэгцээнд ашиглаж байсан. Тухайн үед би уг иргэнийг шалгасан, харин шалгахдаа тухайн зорчигчийн паспортыг авч паспорт дээрх зургийг хил нэвтэрч байгаа этгээдтэй зураг ижилшүүлэлт хийж, албаны паспорт уншигч машинд зорчигчийн паспортыг уншуулсан. Паспорт уншигч машин дээр паспорт уншуулахад ямар нэгэн зөрчилтэй паспорт байвал улаан гэрэл асдаг. Зөрчил гэдэг нь хилийн хоригтой, хүчинтэй хугацаа дууссан, паспорт нь хүчингүй болгосон байвал программ дээр улаан гэрэл асаж, дохио өгдөг. Баримт бичгийг шалгагч нар шууд гүнзгийрүүлсэн шалгалт хийдээгүй. Тухайн үед дээрх иргэн дээр ямар нэгэн зөрчил гарч ирээгүй. Шалгагч нар ямар нэгэн эргэлзээтэй үед буюу зураг тулгалт хийхэд өөр санагдах, бие авч байгаа байдал нь сэжигтэй, сандарсан байдалтай, өөртөө эргэлзсэн, өмнө нь улсын хилээр гарч байгаагүй хүн байвал гүнзгийрүүлсэн шалгалт хийдэг. Гүнзгийрүүлсэн шалгалт хийхдээ “Эдмүт” программ буюу улсын бүртгэлийн нэгдсэн сангаас мэдээлэл үздэг, тулгалт хийж үздэг юм, тухайн үед дээрх этгээдийг шалгахдаа гүнзгийрүүлсэн шалгалт хийгээгүй учраас Монгол улсын харьяатаас гарсан асуудлыг мэдээгүй юм. Тухайн үед шалгасан бол дээрх иргэний Монгол улсын харьяатаас гарсанг мэдэх боломжтой байсан юм. Харин дээрх иргэний шалгаж үзэхэд ямар нэгэн зөрчил илрээгүй, паспорт нь хүчинтэй, зураг тулгалт тохирсон учраас улсын хилээр нэвтрүүлсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 128 дугаар тал/
7. Гэрч А.Л **** оны 09 дүгээр сарын 03-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би одоогийн албан тушаалд 2016 оны 11 дүгээр сараас хойш ажиллаж байна. Өмнө нь 2007 онд С аймгийн С сумын 3 дугаар 10 жилийн дунд сургууль төгссөн, 2007-2011 онд Хилийн цэргийн дээд сургууль төгссөн, 2011-2012 онд Хилийн 0168 дугаар ангид 2 дугаар застав дээр сургалт эрхэлсэн орлогч, 2012-****** оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Хилийн 0101дүгээр ангид бэлтгэл заставт суудлын вагоон шалгалт хариуцсан салаан захирагч, ****** оны 4 дүгээр сараас Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний газрын С аймаг дахь газарт А, С боомтоод баримт бичгийг шалгагч, тэгээд одоогийн ажилд томилогдсон. Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний газрын С аймаг дахь газрын А боомт дээр зорчигчийн баримт бичиг шалгах манаанд үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн үед би Аптанбулаг-34 гэх дардас албан хэрэгцээнд ашиглаж байсан. Тухайн үед уг хүнийг миний бие шалгаад Монгол улс руу оруулсан байна. Тухайн үед миний шалгахдаа уг хүний баримт бичгийг зураг тулгалт хийсэн, паспорт уншуулдаг программ дээр паспортыг уншуулаад ямар нэгэн зөрчилгүй байсан болохоор хилээр нэвтрүүлсэн, мөн дээрх хүн нь Монгол улсаас нэг өдөр гараад, тэр өдөртөө орж ирж байсан учраас хилээр нэвтрүүлсэн. Тухайн үед дээрх иргэн нь паспорт дээрх зурагтай адилхан, өмнө нь хэд хэдэн удаа Монгол улсын хилээр орж, гарсан, мөн тухайн өдөр хилээр гараад орж ирж байсан учраас гүнзгийрүүлсэн шалгалт хийгээгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 129 дүгээр тал/
8. Гэрч Б.О **** оны 09 дүгээр сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би уг газарт анх 2007 онд томилогдож байсан, харин ахлахаар бол **** оны 02 дугаар сараас хойш ажиллаж байна. Газар болон аймаг, нийслэл, дүүрэг, сум, хорооны улсын бүртгэгч нарыг мэргэжил арга зүйгээр хангах, эрхэлж буй үйл ажиллагаанд хяналт тавих чиглэлээр ажиллаж байгаа. Би иргэний харъяалал шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 04/3546 дугаартай албан бичгээр ирүүлсэн Иргэний бүртгэлийн мэдээллийн санд 1994-2015 онд Монгол улсын харьяатаас гарсан иргэдийн бүртгэл ороогүй, зөрүүтэй 92 иргэний мэдээллийг Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигийн хуулбарын хамт ирүүлснийг үндэслэж иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэл хийгдсэн эсэхийг шалгаж, ороогүй хүмүүсийг нотлох баримтыг үндэслэж Иргэний улсын бүртгэл хөтлөх журамд заасны дагуу бүртгэлийг нөхөн оруулсан. Учир нь 1996 он хүртэл иргэний харьяаллыг бүртгэх, архивын сан үүсгэх, хадгалах чиг үүрэг нь Цагдаагийн ерөнхий газарт, 1996-2001 онд Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвд, 2001 оноос одоог хүртэл Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх алба хариуцаж ажиллаж байгаа. Гадаадын иргэн харъяатын асуудал эрхлэх алба 2001 онд Иргэний бүртгэл мэдээллийн улсын төвөөс салахдаа дээрх 2001 оноос өмнөх бүх Монгол улсаас харьяатаас гарсан, харьяат болсон, харьяалал сэргээсэн тухай Монгол улсын зарлигууд шилжсэн. Тэгээд Улсын бүртгэлийн ерөнхий газарт 2001 оноос хойших харъяатын асуудлын талаарх Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигууд давхар ирдэг болсон. УБЕГазар нь ****** оноос иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд тусгагдаагүй цаасан суурьт бүртгэлээс цаасан суурьт их нотлох баримтыг цахим бүртгэлд оруулах, мэдээллийн сан, чанарыг сайжруулах ажлыг эхлүүлж одоог хүртэл үргэлжилж байна. Гадаадын иргэн харъяатын газар Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан хаагч нар нь уулзалдаж харъяатын бүртгэлийн талаар санал солилцоод харъяатын талаар бүртгэл мэдээлэл ороогүй байвал хоорондоо харилцан мэдээлэл солилцохоор болсон. Энэ ажлын хүрээнд хоёр байгууллагын хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж хоёр байгууллагын харьяатын бүртгэлийн мэдээллийн санг тулгах ажлыг эхлүүлсэн. Тэгээд Гадаадын иргэн харъяатын газраас Улсын бүртгэлийн ерөнхий газарт байхгүй байгаа Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигуудыг цахим хэлбэрээр ирүүлсэн, тухайн үед 1994 оноос хойших зарлигийн хуулбарыг манай байгууллага албан ёсоор хүлээж авсан. Ажлын хэсгийн хүрээнд илэрсэн бүртгэл нь мэдээллийн санд ороогүй иргэдийн мэдээллийг нотлох баримтуудыг үндэслэн бүртгэсэн, энэ үеэр 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Гын Агийн мэдээллийг Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэсэн. Тухайн үед иргэний үнэмлэх авах хүсэлт өгөхөөр Улсын бүртгэлийн ажилтан шалгаж, бүртгэлийн сангаас шүүж үзэхээр Г.Аг Монгол улсын харьяатаас гарсан мэдээлэл ороогүй байсан учраас мэдэх боломжгүй байсан байх. Г.А нь өөрөө хүсэлт гаргаж Монгол улсын харьяатаас гарсан учраас өөрөө Монгол улсын баримт бичиг ашиглаж болохгүй гэдгийг мэдэх ёстой. Харьяатын тухай хуульд Монгол улсын иргэн нэг иргэншилтэй байна гэж заасан. Г.А нь Герман улсын иргэн байхдаа Монгол улсын иргэний тодорхойлсон баримт бичиг хууль Журмын дагуу гаргуулан авч, ашиглаж болохгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 131-132 дугаар тал/
9.Шинжээчийн **** оны 08 дугаар сарын 27-ны өдрийн №5017 дугаартай:
“1.Шинжилгээнд ирүүлсэн Е1385309 дугаартай Монгол улсын энгийн гадаад паспорт нь жинхэнэ.
2.Уг гадаад паспортын хуудас сольсон, засварласан шинж тэмдгүүд илрэхгүй байна.
Жич: Шинжээчийн 5017 тоот дүгнэлт, зургийн үзүүлэлт болон шинжилгээнд ирүүлсэн Е1385309 дугаартай паспортыг хүлээлгэн өгөв. ...” гэх дүгнэлт /хх-ийн 23 дугаар тал/
10.Улсын хилийн зөрчлийг шалгасан нотломж /хх-ийн 05-06,10 дугаар тал/
11.Хил зөрчигчийн тухай бүртгэл /хх-ийн 07-08 дугаар тал/
12.Хил зөрчигчийн авч явсан зүйл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай протокол /хх-ийн 09-р тал/
13.Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 56 дугаар тал/
14.Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 90-106 дугаар тал/
15.Эд мөрийн баримтыг хураан авах тухай /хх-ийн 107 дугаар тал/
16.Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 109 дүгээр тал/
17.Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 110 дугаар тал/
18.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 116 дугаар тал/
19.Яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 139-140 дүгээр тал/
20.Яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 141-148,175-177 дугаар тал/
21. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 168 дугаар тал/ зэрэг болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Г.Агийн гэмт үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Харин шүүгдэгч Г.Аг **** оны 07 дугаар сарын 22-ны өдөр мөн дээрх гадаад паспортыг ашиглан С аймгийн А боомтоор Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэхийг завдсан гэж Прокуророос зүйлчилж ирүүлснийг шүүх завдалт гэж үзэх үндэслэлгүй төгссөн гэмт үйлдэл гэж үзэж шүүгдэгч Г.Аг 15 удаагийн үйлдлэр Монгол улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэж үзэв.
Учир нь: Монгол улсын хилийн тухай хуулийн 3 дугаар зүйлд “Монгол улсын нутаг дэвсгэрийн хязгаарыг газрын гадаргуу, усны мандал дээр хил залгаа улсын нутаг дэвсгэрийн хязгаараас зааглаж, Мнол улсын олон улсын гэрээгээр тодорхойлж, тогтоосон шугамыг Монгол улсын хил гэнэ” гэж, Гаалийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д “Монгол улсын хилийг гаалийн хил гэж үзнэ” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-д “Монгол улсын нутаг дэвсгэр дээр байгуулсан гаалийн баталгаат бүсийг гаалийн нутаг дэвсгэрээс тусгаарласан шугам болон гаалийн хяналтын бүсийн хилийг гаалийн хилд тооцно” гэж тус тус заажээ.
Өөрөөр хэлбэл улсын хил гэдэг нь зөвхөн хилийн зурвас төдийгөөр хязгаарлагдахгүй бөгөөд гаалийн баталгаат бүс, агуулах, гаалийн хяналт шалгалтын талбай, хилийн шалган нэвтрүүлэх албаны шалгалтын бүс гэх зэргийг бүгдийг агуулсан ойлголт юм.
Иймд шүүгдэгч Г.Агийн үйлдэл нь Монгол улсын хилийн зурваст нэвтэрч шалгалтын үйл ажиллагаанд хамрагдаж байгаа үйлдэл нь төгс үйлдэгдсэн гэмт үйлдэл гэж шүүхээс дүгнэн үзсэн болно.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 12-д заасны дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хүлээн авч хянан үзэхэд мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д заасан нөхцөл байдал хангагдсан байх тул хуулийн хугацаанд шийдвэрлэсэн болно.
Хоёр: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, нийтийн болон үндэсний эрх ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцдог бөгөөд шүүгдэгч Г.Агийн гэмт үйлдлийн улмаас бодит байдлаар илэрхийлэгдэх хохирол, хор учшиг учраагүй байна.
Гэвч Эрүүгийн хуулийн 19 дүгээр бүлэгт заагдсан гэмт хэргүүд нь Монгол улсын үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргүүд бөгөөд эдгээр гэмт үйлдлүүдийн улмаас улс орны аюулгүй байдал, нийтийн болон үндэсний эрх ашиг хөндөгддөг болохыг дурьдах нь зүйтэй.
Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Г.А анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргаангүй байгаа, учирсан бодит хохирол, хор уршиг байхгүй зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүх хуралдаанд ороцсон Прокуророос санал болгосон 1400 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1.400.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Г.Агийн цалин хөлс орлого олдог байдал, хувийн болон ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 90 хоногийн дотор хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхийг үүрэг болгов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Г.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15000 төгрөгийг нэг хоногтой дүйцүүлж хорих ялаар солихыг анхааруулав.
Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч Г.Агийн ******дугаартай энгийн гадаад паспорт, УХ62051601 регистрийн дугаартай Монгол улсын иргэний үнэмлэх, 983451 дугаартай жолооны үнэмлэх зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Улсын бүртгэлийн ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газарт тус тус хүргүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2 дугаар зүйлийн 4, 36.8 дугаар зүйлийн 1, 4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Г овогт Гын Аг мөн хуулийн тусгай ангийн 19.14 дугаар зүйлийн 1-д заасан “Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэх” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г овогт Гын Аг 1.400 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1.400.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Г.Ад оногдуулсан торгуулын ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 90 хоногийн дотор сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхийг үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Г.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 15000 төгрөгийг нэг хоногтой дүйцүүлж хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Ялтан Г.А нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч Г.Агийн ******дугаартай энгийн гадаад паспорт, УХ62051601 регистрийн дугаартай Монгол улсын иргэний үнэмлэх, 983451 дугаартай жолооны үнэмлэх зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Улсын бүртгэлийн ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газарт тус тус хүргүүлсүгэй.
7.Ялтан Г.Ад урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор С аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ