| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2019/0082/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/131 |
| Огноо | 2019-08-06 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Т.Нансалмаа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 2019/ШЦТ/131
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар,
улсын яллагч Т.Нансалмаа,
шүүгдэгч Г.Хосбаяр, түүний өмгөөлөгч Р.Атарцэцэг /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 0771/, нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Ганбатын Хосбаярт холбогдох эрүүгийн 1931000000062 дугаартай хэргийг хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б********* овогт Г********* Х*******, Монгол улсын иргэн, 1*** оны 06 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд төрсөн, ** настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, мал малладаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Таравтайн 1 дүгээр багт оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, РД:/М**********/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Г.Х******* нь 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 1 дүгээр баг “Төхөм” гэх газраас иргэн Б.М*********** өмчлөлийн улаан алаг зүсний 1 тооны бухан бярууг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Эрүүгийн 1937000000062 дугаар хэргээс:
Мөрдөн байцаалтад хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох (Гэмт хэргийн талаарх нотолсон баримтууд)
“...Би хувьдаа 90 тооны үхэртэй надад өөр мал байхгүй. Миний тэжээдэг үхрүүд казакийн цагаан толгойт нэртэй үүлдрийнх 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр манай үхэр бүрэн тоо ёсоороо байсан. Ингээд 2019 оны 03 дугаар сарын 26-ны өглөө 08 цагийн үед үхэрнүүдээ бэлчээрт нь гаргасан. Би өөрөө болохоор аавындаа очиж ямаа самнахаар явсан. Манай ах М********* тухайн үед манай үхрүүдийг орой 17 цагийн үед бэлчээрээс нь хураан авчирсан. Би аавындаа хоночихоод 2019 оны 03 дугаар сарын 27-ны өглөө харих гэж байхад манай ах М****** над руу залгаад “1 тооны бухан бяруу байхгүй байна. Сая бэлчээрт нь гаргах гэсэн чинь 1 бяруу дутаж байна” гэсэн. Тэгэхээр нь би хөдөө аж ахуй тасгийн дарга руу утастаж “Манай нэг бухан бяруу алга болсон байна, үхрийн гарал үүсэл авсан хүн байна уу?” гэж асуухад “үгүй ээ үхрийн гарал үүсэл авсан хүн байхгүй” гэсэн. Ингээд л бухан бяруугаа хайж эхэлсэн. Би Хүдэр суманд малтай гэсэн бүх хүмүүс, байж болох бүх газраар хайсан. Би 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд хайж байгаад Хүдэр сумын цагдаад хандаж тэмдэглүүлж бичүүлсэн. ...Бухан бярууг уг нь өвөл зарах гээд тэжээж байсан. ...Казак бухан бяруу үнэтэй байдаг бөгөөд мах сүүний чиглэлээр тэжээдэг. Зах зээлийн ханшаар болохоор 2,000,000 төгрөгний ханштай байдаг. ...Ингээд арга буюу Цагдаагийн газар 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр бүртгүүлсэн бөгөөд 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр цагдаа Н.Сайнзаяа над руу утасдаж, үхэр олсон талаар хэлэх үед цагдаагийн газар өргөдөл бичиж өгсөн. Манай бухан бярууг хулгайлсан хүнийг Г.Х******* гэдэг хүн авсан талаар би цагдаа Н.С************* сонссон. ...Миний хувьд Г.Х******** 1 тооны шүдлэн үхэр болон бэлэн 400,000 төгрөг авсан болохоор санал, гомдол нэхэмжпэх зүйл байхгүй. Г.Хосбаяр надаас уучлалт гуйсан, буруу зүйл хийсэндээ харамсаж гэмшиж байсан, хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан учраас нэхэмжлэх зүйл байхгүй. Г.Х******* хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү гэж хуулийн байгууллагаас хүсэх байна” гэх мэдүүлэг[1],
“...2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр манай хүү Б.М********** нь “ямаа самнана” гэж гэрт ирсэн. Б.М******** оронд ах нь болох М******** Хүдэр сум руу М********** гэр рүү нь явуулсан. Манай хүү Б.М********* нь 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр ирж хоноод 2019 оны 03 дугаар сарын 27-ны өглөө гэртээ харих гэж байсан. Тэгсэн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өглөө эрт ямаа самнаж байхад утсаар яриад гэнэт л явахаар болсон “яав юу болов” гэсэн чинь “М***** ах ярьж байна, манай 1 тооны бухан бяруу өчигдөр бэлчээрт яваад ирээгүй байна явж хайлаа” гэж хэлээд явсан. Ингээд хэсэг хугацаанд манай хүү Б.М************ нь үхрээ байж болох бүх л газраар хайж явж явж арга буюу Хүдэр сумын цагдаад бүртгүүлсэн гэсэн. ...Ажилсаг, хөдөлмөрч ахуй амьдралын хувьд боломжийн байдаг. Б.М*********** нь ихэвчлэн Сэлэнгэ үүлдрийн казахын нэртэй үхэрнүүд тэжээдэг. Бүх үхэрнүүд нь мах сүүний чиглэлийн, зуд, хүйтэнд тэсвэртэй болохоор энэ чиглэлээр үхэр тэжээдэг. Ихэнх үхэрнүүд нь улаан алаг зүсмийн үхэрнүүдтэй. Үхэрнүүд бэлчээрээсээ ирэхгүй тохиодол ер нь ховор байдаг. Бухан бяруу гэдэг бол 1 настай. Бухан бяруу үнээ дагаад явах боломжгүй байх гэж бодож байна” гэх мэдүүлэг[2],
“...Би 4 хүүхэдтэй. Х****** манай том хүү байгаа юм. Миний хүү айлын том нь болохоор гэрийнхээ бүх л ажлыг л хийнэ, дээрээс нь дүү нараа харна, их л даруухан өссөн хүүхэд ...Одоо эхнэр, хүүхдийн хамт Хүдэр сумын 1-р баг, Төмөртэй гэх газар мал, маллан амьдарч байгаа. Одоо манай хүү адуу, үхэртэй байгаа харин хичнээн тооны малтай гэдгийг нь сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг[3],
“...Бид 2 одоо хамт амьдардаггүй Х****** эхнэр, хүүхэдтэйгээ Хүдэр сумын “Төмөртэй” гэх газар мал, маллан амьдарч байгаа. Харин би эхнэрийн хамт Дархан-Уул аймагт амьдардаг. Манай ихэр Х****** уул нь даруухан элдэв зангүй хүнтэй зөв боловсон харьцдаг залуу байгаа юм. ...Тэгээд 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Х****** гэртээ байж байгаад “манай хадам ээж “Хүдэр” суманд ирчихсэн мал авч байгаа гэнээ, тэгэхээр нь 1 тооны үхэр зарна гээд хэлчихсэн, одоо ирж байгаа” гэж хэлсэн. Тэгээд удалгүй Х***** эгч ирээд Х****** бид 2 гарч 1 тооны улаан алаг зүсмийн эр бяруу ачиж явуулсан” гэх мэдүүлэг[4],
“...Манай хүргэн болох Х******* нь 2019 оны 03 дугаар сарын 26-нд намайг Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас мал худалдан аваад гарч байхад надруу 9********* гэсэн дугаараас залгаад “ээжээ би нэг бяруу зармаар байна, эмээгийн бие нь тавгүйтээд мөнгөний хэрэг болоод байна” гэхээр нь гэрт нь очоод уулзтал гадаа нь нэг улаан алаг бяруу байсан ба миний бяруу байгаа юм мөнгөний хэрэг болоод зарахаар болчихлоо” гэхээр нь л авчихсан юм” гэх мэдүүлэг[5],
“...Би 2019 оны 03 дугаар сар 24-ний өдөр Аптанбулаг суманд байдаг гэрээсээ Хүдэр сумын “Төхөм” нэртэй газар дүү Б.М*********** гэрт нь очиж ойр зуурын ажилд нь туслах гэж очсон. Ингээд би дүүгийнд очоод 2 хоносон. 2019 оны 03 дугаар сарын 26-ны өглөө манай дүү үхрээ бэлчээрт нь гаргаад өөрөө хойшоо аав, ээж рүү очиж ямаа самнахад туслах гэж явсан. Би дүүгийн үхэрнүүдийг нь хараад үлдсэн. Ингээд орой 17 цагийн үед үхрээ бөөгнүүлж хураах үед улаан алаг зүсмийн бухан бяруу байхгүй, алга болсон байсан. Би тухайн оройдоо тэр хавийн айлуудын малтай бэлчээд явчихсан юм болов уу? гэж бодоод хайсан боловч олдоогүй. Тэгээд 2019 оны 03 дугаар сарын 27-ны өглөө дүү Б.М********* руу утасдаж, “Танай нэг бухан бяруу алга болчихлоо, чи хүрээд ирээч” гэж хэлсэн. Ингээд өдөр М******** ирээд бид 2 ойр орчмын айл, сумын төв гээд хайгаагүй газар байхгүй хайсан боловч олдоогүй. 7 хоног хайсан боловч олдоогүй болохоор дүү “цагдаад тэмдэглүүлье” гэж хэлээд явсан. Насанд хүрсэн эр бол үнээ дагаад яваад явах боломжтой байдаг. Жижиг бяруу болохоор үнээ дагаад явах боломжгүй байх. ...Тэгэхдээ дүү бид нар бол үхэрнүүдээ өглөө бэлчээрт нь гаргаад орой болгон гэр бүлийн аль нэг хүн нь хурааж авчирдаг. Манай дүүгийн үхэрнээс гарсан бяруу, багаас нь 1 нас хүртэл тэжээж байхад алдчихлаа. Казак цагаан толгой гэж цагаан, сэрвээтэй, мах сүүний чиглэлээр тэжээдэг. Үнэ өртгийн хувьд бол үнэтэй байдаг. ...Манай дүүгийн тэжээж байгаа үхэрнүүд аав, ээжээс тусдаа гарах үед малаасаа салгаж өгсөн 90 тооны үхэр байдаг. Манай дүү аав, ээжийн буян дааж өгсөн малнуудыг өсгөж үржүүлж байхад нь хулгай хийж авч үрэгдүүлж байгаа хүмүүс харамсалтай л байна. Манай дүүгийн үхэрнээс хулгай хийсэн залууг таньж мэдэхгүй, Хүдэр сумын залуу гэж сонссон, хулгай хийсэн залуу өөрөө малтай байж хүний малнаас хулгай хийнэ гэдэг бол их л муу залуу шиг санагдаж байна” гэх мэдүүлэг[6],
8.”Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээний “...Тайлангаар үнэлэгдэж буй хөрөнгө болох казак цагаан толгойтой, үүлдрийн бухан бяруу 1 настай 2019 оны 04 сарын байдлаар зах зээлийн дундаж үнэ цэнэ 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр тогтоов” гэх үнэлгээ[7],
9. Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[8],
10. Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол[9],
11. “Ашид билгүүн” ХХК-ний үнэлгээний дүгнэлт[10],
12. Мал эмнэлэг, ариун цэврийн үзлэг шинжилгээний журнал[11],
13. Хохирогчийн мал, тэжээвэр амьтдын 2018 оны тооллого[12],
14. Шүүгдэгчийн мал, тэжээвэр амьтдын 2018 оны тооллого[13]
15.Хохирогчийн шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн бичгээр гаргаж өгсөн тодорхойлолт[14] зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэвэл:
Шүүгдэгч Г.Х******** нь 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 1 дүгээр баг “Төхөм” гэх газраас иргэн Б.М********** өмчлөлийн улаан алаг зүсний 1 тооны бухан бярууг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь:
-мөрдөн байцаалтад хохирогч Б.М********** 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр мэдүүлсэн: “...Би аавындаа хоночихоод 2019 оны 03 дугаар сарын 27-ны өглөө харих гэж байхад манай ах М****** над руу залгаад “1 тооны бухан бяруу байхгүй байна. Сая бэлчээрт нь гаргах гэсэн чинь 1 бяруу дутаж байна” гэсэн. ...Би 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд хайж байгаад Хүдэр сумын цагдаад хандаж тэмдэглүүлж бичүүлсэн. Манай бухан бярууг хулгайлсан хүнийг Г.Х****** гэдэг хүн авсан талаар би цагдаа Н.С********** сонссон. ...Миний хувьд Г.Х******* 1 тооны шүдлэн үхэр болон бэлэн 400,000 төгрөг авсан болохоор санал, гомдол нэхэмжпэх зүйл байхгүй. Г.Х****** надаас уучлалт гуйсан, буруу зүйл хийсэндээ харамсаж гэмшиж байсан. Г.Х******* хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан учраас нэхэмжлэх зүйл байхгүй. Г.Х******* хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү гэж хуулийн байгууллагаас хүсэх байна” гэх мэдүүлэг[15],
-мөрдөн байцаалтад гэрч Г.Х************ 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр мэдүүлсэн: “Тэгээд 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Х****** гэртээ байж байгаад “манай хадам ээж “Хүдэр” суманд ирчихсэн мал авч байгаа гэнээ, тэгэхээр нь 1 тооны үхэр зарна гээд хэлчихсэн, одоо ирж байгаа” гэж хэлсэн. Тэгээд удалгүй Х**** эгч ирээд Х**** бид 2 гарч 1 тооны улаан алаг зүсмийн эр бяруу ачиж явуулсан” гэх мэдүүлэг[16],
-мөрдөн байцаалтад гэрч П.Х********* 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр мэдүүлсэн “...Манай хүргэн болох Х****** нь 2019 оны 03 дугаар сарын 26-нд намайг Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас мал худалдан аваад гарч байхад надруу 99276110 гэсэн дугаараас залгаад “ээжээ би нэг бяруу зармаар байна, эмээгийн бие нь тавгүйтээд мөнгөний хэрэг болоод байна” гэхээр нь гэрт нь очоод уулзтал гадаа нь нэг улаан алаг бяруу байсан ба миний бяруу байгаа юм мөнгөний хэрэг болоод зарахаар болчихлоо” гэхээр нь л авчихсан юм” гэх мэдүүлэг[17],
мөрдөн байцаалтад гэрч Б.М******** 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр мэдүүлсэн “Би дүүгийн үхэрнүүдийг нь хараад үлдсэн. Ингээд орой 17 цагийн үед үхрээ бөөгнүүлж хураах үед улаан алаг зүсмийн бухан бяруу байхгүй, алга болсон байсан. Би тухайн оройдоо тэр хавийн айлуудын малтай бэлчээд явчихсан юм болов уу? гэж бодоод хайсан боловч олдоогүй. Тэгээд 2019 оны 03 дугаар сарын 27-ны өглөө дүү Б.М*********** руу утасдаж, “Танай нэг бухан бяруу алга болчихлоо, чи хүрээд ирээч” гэж хэлсэн. Ингээд өдөр М********* ирээд бид 2 ойр орчмын айл, сумын төв гээд хайгаагүй газар байхгүй хайсан боловч олдоогүй. 7 хоног хайсан боловч олдоогүй болохоор дүү “цагдаад тэмдэглүүлье” гэж хэлээд явсан. Насанд хүрсэн эр бол үнээ дагаад яваад явах боломжтой байдаг. Жижиг бяруу болохоор үнээ дагаад явах боломжгүй байх. ...Тэгэхдээ дүү бид нар бол үхэрнүүдээ өглөө бэлчээрт нь гаргаад орой болгон гэр бүлийн аль нэг хүн нь хурааж авчирдаг. Манай дүүгийн үхэрнээс гарсан бяруу, багаас нь 1 нас хүртэл тэжээж байхад алдчихлаа. Казак цагаан толгой гэж цагаан, сэрвээтэй, мах сүүний чиглэлээр тэжээдэг. Үнэ өртгийн хувьд бол үнэтэй байдаг. ...Манай дүүгийн тэжээж байгаа үхэрнүүд аав, ээжээс тусдаа гарах үед малаасаа салгаж өгсөн 90 тооны үхэр байдаг. Манай дүү аав, ээжийн буян дааж өгсөн малнуудыг өсгөж үржүүлж байхад нь хулгай хийж авч үрэгдүүлж байгаа хүмүүс харамсалтай л байна. Манай дүүгийн үхэрнээс хулгай хийсэн залууг таньж мэдэхгүй, Хүдэр сумын залуу гэж сонссон, хулгай хийсэн залуу өөрөө малтай байж хүний малнаас хулгай хийнэ гэдэг бол их л муу залуу шиг санагдаж байна” гэх мэдүүлэг[18],
“Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээний “...Тайлангаар үнэлэгдэж буй хөрөнгө болох казак цагаан толгойтой, үүлдрийн бухан бяруу 1 настай 2019 оны 04 сарын байдлаар зах зээлийн дундаж үнэ цэнэ 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр тогтоов” гэх үнэлгээ[19], “Ашид билгүүн” ХХК-ний үнэлгээний дүгнэлт[20], Мал эмнэлэг, ариун цэврийн үзлэг шинжилгээний журнал[21], Хохирогчийн мал, тэжээвэр амьтдын 2018 оны тооллого[22], Шүүгдэгчийн мал, тэжээвэр амьтдын 2018 оны тооллого[23], Хохирогчийн шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн бичгээр гаргаж өгсөн тодорхойлолт[24] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Х******* нь мал хулгайлсан хэрэгт холбогдсон. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохирогчоос уучлалт гуйж, хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэж гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж үзвэл хохирогчийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, шүүгдэгч Г.Х****** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2019 оны 03 дугаар сарын 20-ны үеэр үхрээ хурааж явахад нэг улаан зүсмийн бяруу нийлчихсэн байсан юм. Эмээгийн минь бие муудаад 200,000 гаран мянган төгрөг яаралтай хэрэгтэй болсон тул бярууг зарчихсан юм, хийсэн хэрэгтэй гэмшиж байна” гэх мэдүүлгээр давхар нотлогдож байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Г.Х******** бусдын өмчлөлийн улаан алаг зүсний 1 тооны бухан бярууг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч Г.Х******** эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.Х******** нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж байгаа, энэхүү гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогчийн зүгээс гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч Г.Х******* нь энэхүү тогтоолоор төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлагыг шийдвэрлэх шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч Г.Х******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах ялын саналыг шүүхэд гаргасан.
Харин шүүгдэгч Г.Х******* өмгөөлөгч Р.А**********: “Шүүгдэгч Г.Х******* нь хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн гэдэг нь нотлох баримтаар нотлогдсон, тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгасан, мөн хохирогчийн хөнгөн ял оногдуулж өгнө үү гэсэн мэдүүлэг хүртэл бий. Шүүгдэгчийн эмээ болох С.М********* гэдэг хүн нь тархины харвалттай, эмээгээ асардаг учраас 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргаж байгаа нь шүүгдэгчийн ар гэрийн амьдралд сөрөг нөлөө үзүүлэх нөхцөл байдал олон байгаа учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх талаар заасан байдаг тул энэ хүний хувийн нөхцөл байдлыг харгалзан үзэж энэ удаад нь хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн санал гаргасан.
Иймд шүүхээс шүүгдэгч Г.Х******** гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан саналыг харгалзан үзэж шүүгдэгч Г.Х******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримт үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Г.Х****** нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.8 дугаар зүйлийн 1, 4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б******** овогт Г******** Х********* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мал хулгайлах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Г.Х******* 6 сарын хугацаагаар хорих ял тогтоосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х******* хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авахгүйгээр орхисугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд тус тус заасан журмаар ял оногдуулах болохыг ялтан Г.Х******* анхааруулсугай.
5. Ялтан Г.Х******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Ялтан Г.Х****** урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.АМАРГЭРЭЛ
[1] Хавтаст хэргийн 5-7 дугаар тал
[2] Хавтаст хэргийн 9-10 дугаар тал
[3] Хавтаст хэргийн 11 дүгээр тал
[4] Хавтаст хэргийн 16-18 дугаар тал
[5] Хавтаст хэргийн 18 дугаар тал
[6] Хавтаст хэргийн 19-20 дугаар тал
[7] Хавтаст хэргийн 25 дугаар тал
[8] Хавтаст хэргийн 1 дүгээр тал
[9] Хавтаст хэргийн 23 дугаар тал
[10] Хавтаст хэргийн 24 дүгээр тал
[11]Хавтаст хэргийн 35-39 дүгээр тал
[12] Хавтаст хэргийн 42-43 дугаар тал
[13] Хавтаст хэргийн 57-58 дугаар тал
[14] Хавтаст хэргийн 57-58 дугаар тал
[15] Хавтаст хэргийн 69 дүгээр тал
[16] Хавтаст хэргийн 16-18 дугаар тал
[17] Хавтаст хэргийн 18 дугаар тал
[18] Хавтаст хэргийн 19-20 дугаар тал
[19] Хавтаст хэргийн 25 дугаар тал
[20] Хавтаст хэргийн 35-39 дүгээр тал
[21] Хавтаст хэргийн 42-43 дугаар тал
[22] Хавтаст хэргийн 42-43 дугаар тал
[23] Хавтаст хэргийн 57-58 дугаар тал