Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 2020/ШЦТ/97

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

      Улсын яллагч                                          В.Батдэлгэр

       Хохирогч                                                   Г.Ш

       Нарийн бичгийн даргаар                       Ө.Энх-Амар нар  оролцов.

 

          Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалт явуулж, Мөн аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тугай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ө овогт Дийн Дд холбогдох эрүүгийн 2031001000086 тоот  хэргийг хянан хэлэлцэв.

Үндсэн захиргаа; Монгол Улсын иргэн 1970 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Өвөрхангай аймгийн Баруунбаян суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2-р баг, Буурагчин гэх газарт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн хэрэг хариуцах чадвартай гэх, Ө овогт Дийн Д, РД:********,

Шүүгдэгч: Д.Д нь 2020 оны 03-р сарын 01-ний өдөр 14 цагийн үед Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2-р баг “Модон завод” гэх газарт иргэн П.Штай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний биед зүүн нүдний ухархай, зүүн хацрын нум зөрүүтэй хугаралтай, тархи доргилт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралттай, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Тодорхойлох нь

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

1.Шүүгдэгч Д.Д нь мөрдөн байцаалтын шатанд 2020 оны 04-р сарын 16-нд яллагдагчаар өгсөн: ...2020 оны 03-р сарын 01-ний өдөр миний бие 13 цагийн үед Ерөө сумын 2-р баг “Модон завод” гэх газарт малд явж байгаад иргэн Д.Г гэх залуутай ус аваад ирж байхад таарч “манай сумын иргэн П.Шн үхэр манай гадуур ороод ирэх юм гээд үхрийн нь туухаас” гэж хэлээд явж байтал манай сумын иргэн П.Шн миний өөдөөс морьтойгоо гараад ирсэн ба бид 2-н хооронд “үхэр мал туулаа” гэж хэлээд муудалцах асуудал гарсан юм. Тэгээд би явах гэтэл хэрүүл хийгээд яваад байсан юм. Тэгээд би Ш гэх хүнтэй морин дэрэн дээр маргалдаад явж байтал миний толгойн ар хэсэг рүү гараараа нэг удаа цохисон юм. Тэгээд бид хоёр мориноосоо үсэрч буугаад нэг нэгнээ заамдсан юм. Тэгээд бид хоёр хэрэлдсэн юм. Тэгээд П.Ш нь “намайг зодоодох” гэж хэлээд гуйхаар нь би “зодохгүй” гэж хэлээд байж байгаад бид 2 муудалцаад зогсож байхад Г.Ш нь тухайн үед Д.Г гэх залуу бид хоёрыг хараад зогсож байсан байна лээ. Д.Гийг “морь аваад ир” гээд орилоход Гантөгс морийг нь хөтлөөд хүрээд ирсэн. Тэгээд би удалгүй явсан юм. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 34-р ху/,

2.Шүүгдэгч Д.Д нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн:  ...Энэ залуутай бол би хамаатан юм. Би сайн танихгүй ч манай авга ах маань “энэ залууг Солонгос улсад байж байгаад ирлээ, одоо нэг үхэр авч өгч таныг бараадуулмаар байна” гэж байсан юм. Тэгээд энэ залуу ирээгүй байж байгаад дараа жил нь над дээр ирж “таныг бараадъя, Мөнгөн морьтод гарсан болсонгүй” гэж хэлэхэд нь би “тэг, тэг” л гэсэн юм. Анх өөрийн өмсөх хувцастайгаа 10 үхэр худалдаж аваад л ирсэн байсан. Тэгээд манай гэрт зуншсан, хаваржсан. Тэгээд “нүүж ирнэ” гээд нэг хэсэг яваад хадлангийн өмнөхөн ирсэн юм. Энэ хүн унаа унашгүй ирж миний морь, мал болон техникээр ус болон адуу, мал өвсөө татаж ирсэн юм. Энэ хүн ч манай эхнэр болон хүүхдийг дарамталдаг. Одоо өвөлжөөнд үхэр нь орж ирээд өвс нураагаад байдаг тул үхрийг нь хөөдөг юм. Энэ нь миний буруу, гэм буруугаа хүлээж байна. Тэгэхээр “түргэхэн салъя” гэж эхнэр маань хэлсэн байгаа. Одоо бол хохирлоо бүрэн барагдуулсан, гэм буруугаа хүлээж байна. Энэ хүн одоог хүртэл надаас морь авсан мөнгөө өгөөгүй л байгаа тэрийг яриад ч яахав. ...гэжээ

3.Хохирогч П.Шн 2020 оны 03-р сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Тэгэхээр нь би та өөдөөс нь очоод “та яагаад үхэр хөөгөөд байгаа юм бэ” гэхэд миний өөдөөс “яадаг юм, би хөөнө” гэж хэлээд бид хоёр хоорондоо маргалдсан юм. Тэгээд маргаад морин дээрээ зэрэгцээд явж байтал миний зүүн талын шанаа хэсэг рүү 2 удаа гараараа цохисон. Тэгэхээр нь мориноосоо буугаад Д.Дтэй маргалдахад Д.Д нь мориноосоо бууж бид хоёрыг нэгнийгээ заамдсан юм. Тэгээд Д.Д заамдаж байгаад би мориныхоо цулбуурыг алдаад хойшоо харах хооронд миний зүүн талын шанаа хэсэг рүү толгойгоороо 1 удаа мөргөсөн юм. Тэгээд би Д.Дг “за ахтай хүнд зодуулах сайхан байдаг юм, та нэг мөсөн намайг зодчих” гэж хэлэхэд Д.Д нь намайг дахиж цохиогүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 10-11-р ху/,

4.Хохирогч П.Шн шүүх хуралдааны шатанд өгсөн: ...Би үхрээ бэлчээж орхиод гэртээ ороод байж байтал Гантөгс надад “танай үхэр хашаа руу тулж ирлээ” гэсэн. Тэгээд би үхэртээ гарж явтал энэ хүн нилээн ууртай үхэр хөөгөөд ирж байсан. Тэгээд би “та яагаад үхэр хөөж байгаа юм” гэхэд “яадаг юм, цаашдаа ч хөөнө гэж хэлсэн юм. Тэгээд наашаа маргалдаад явж байтал энэ хүн шанаа руу цохиод авсан юм. Би мориноос буугаад дахин цохино гэж бодоогүй. Өвөлжингөө үхэр хөөж байгаа. Адуу хөөж байгаа юм шиг хээлтэй үхрийг тачигнатал гүйлгэдэг юм. Малтай хүн бол ингэмээргүй л юм. Хүүхэд нь үхэр хөөгөөд байхаар нь уурласан хэдэн үг хэлсэн. Өмнөх хавар бол манай үхрийг хүртэл хөөж байсан удаатай, тэрийг хүмүүс хэлж байсан. Би 1 согтуудаа юм ярьсан байснаа мэдээд маргааш нь уучлал гуйсан юм. Энэ хүнд ч тайлбарлаж хэлж байсан. Шүүх хурал дээр хохирлоо бүрэн авлаа. ...гэжээ

5.Гэрч Д.Гийн 2020 оны 04-р сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Тэгээд Г.Ш нь “яагаад үхэр хөөгөөд байгаа юм бэ” гээд Д.Дтэй маргалдаж байсан. Тухайн үед уг 2 хүн морьтойгоо зэрэгцэж явж байсан ба Д.Д морин дээрээсээ Г.Шн зүүн талын шанаа хэсэг рүү гараараа 1-2 удаа цохиж харагдсан. Шанаа руу нь цохих шиг болсон. Тэгээд уг 2 хүн мориноосоо буугаад нэг нэгнийгээ заамдалцаад авсан ба Д.Д нь Шг толгойгоороо нэг удаа мөргөж харагдсан. Тэгээд удалгүй нэг нэгнийгээ тавиад салцгаасан, хоорондоо маргалдаж байсан юм. Тухайн үед Г.Ш нь унаж байсан цулбуураас тавиад морио алдсан байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 19-20-р ху/,

6.Гэрч Л.Ндын 2020 оны 04-р сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: ...2020 оны 03-р сарын 01-ний өдөр миний нөхөр Г.Ш нь үхэртээ явна гэж гараад орой ирэхдээ зүүн талын шанаа хэсэг нь хавдсан байдалтай манай сумын иргэн Д.Гтэй цуг орж ирсэн. Тэр үед би юу болсон талаар асуухад “Д.Д нь намайг морин дээрээсээ 2 удаа цохисон мориноосоо буугаад нэг удаа мөргөсөн” гэж хэлж байсан юм. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 21-22-р ху/,

7.Гэрч Г.Чгийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Д.Д гэх хүний зан аашийг нь мэдэхгүй. Г.Ш, Д.Д нар нь хоорондоо таарамж муутай байдаг юм шиг байдаг. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 23-р ху/,

8.Гэрч Л.Бгийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Д.Д нь зан байдлын хувьд хүнд харагдах байдал нь даруухан төлөв харагддаг. Өөрөө дээд боловсролтой хүн байгаа юм. Ойр орчны хүмүүстэйгээ харьцаж байгаа байдал нь ганцхан өөрийгөө боддог зантай, асуудлыг дандаа сум орон нутгийн шийдвэрээс дээгүүр шийдэх гээд байдаг хүн юм. Энэ талаар ойр хавьд нь амьдардаг малчид хэлж байсан юм. Тухайн малчдын хэлж байгаагаар гэр орных нь ойр мал бэлчээдэггүй, хөөж туудаг гэсэн асуудал яригддаг байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 24-р ху/,

9.Сэлэнгэ аймаг Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03-р  сарын 05-ны өдрийн 85 дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.Г.Шгийн биед зүүн нүдний ухархай, зүүн хацрын нум зөрүүтэй хугаралтай, тархи доргилт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  

 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.  ...гэх дүгнэлт, /хх-ийн 46-47-р ху/,

10.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол, /хх-ийн 01-р ху/, зөрчлийн талаарх гомдол мэдээллийг харъяаллын дагуу шилжүүлэх тухай санал, /хх-ийн 03-р ху/,  зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, /хх-ийн 04-р ху/, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, /хх-ийн 07-р ху/, шинжээч томилох тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 25-р ху/, шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 26-27-р ху/, хохирогчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 28-р ху/, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 29-р ху/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, /хх-ийн 31-32-р ху/, хохирогч Г.Шн өвчний түүхийн хуулбар, /хх-ийн 38-44-р ху/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 52-р ху/, захиргааны хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 53-р ху/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, /хх-ийн 54-р ху/, шүүгдэгчид хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 57-р ху/, хохирогчид хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 56-р ху/, яллах дүгнэлт, /хх-ийн 61-63-р ху/, мөн хууль сануулан хохирогч, гэрч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Д.Д нь 2020 оны 03-р сарын 01-ний өдөр 14 цагийн үед Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2-р баг “Модон завод” гэх газарт иргэн П.Шийлаггаларайтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримт болох эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, хохирогч Г.Шн өвчний түүхийн хуулбар, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч, хохирогч нарт шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, хууль сануулан авсан хохирогч, гэрч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл зэргээр батлагдаж байх тул шүүгдэгчийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах нь зүйтэй

Шүүгдэгч Д.Дгийн гэмт үйлдлийн хохирогч Г.Шн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохиролд тооцсон болно.

Шүүгдэгч Д.Дгийн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд энэ хуулийн ерөнхий ангид заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна.   

Харин шүүгдэгч Д.Д нь үйлдсэн хэрэгтээ гэмшин байгаа, мөн үйлдсэн хэргээ болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, шүүх хуралдааны шатанд хохирлоо төлсөн, зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх тул энэхүү байдлыг харгалзан Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох санал ирүүлсний дагуу мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Дг 450 нэгжтэй тэнцүү хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун тавь мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүхээс шүүгдэгч Д.Дгийн тогтмол орлоготой, хувийн болон ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ сарын дотор хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхийг үүрэг болгов.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй. 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4-р зүйлийн 1, 36.2-р зүйлийн 4, 36.5-р зүйлийн 2, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1,4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ө овогт Дийн Дг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө овогт Дийн Дг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Д.Дгийн орлого олох боломжийг харгалзан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаатайгаар тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгосугай.

4.Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох  ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол  шүүх биелэгдээгүй торгох  ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний нэгжийг  нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг ялтан Д.Дд мэдэгдсүгэй.

5.Шүүгдэгч Д.Д нь энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн буюу битүүмжлэгдэн ирсэн  хөрөнгөгүй, болохыг тус тус  дурьдсугай.       

6.Шүүгдэгч Д.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.         

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

9.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.13 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.

10.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч болон дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          С.НОЛХООСҮРЭН