Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/16

 

              

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

С******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар

улсын яллагч  А.Энхтуяа

шүүгдэгч Г.Б*******

шүүгдэгчийн өмгөөлөгч А.Отгонбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

        С******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У******* овогт Г******* Б*******өд холбогдох эрүүгийн 2131000640236 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

Монгол Улсын иргэн, ******* оны 02 дугаар сарын 14-ний өдөр С******* аймгийн С******* суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт  С******* аймгийн С******* сумын 1-р баг, 2-р хэсэг 098 тоотод оршин суух хаягтай, урьд С******* аймгийн сум дундын 1-р шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 166 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211.1-т зааснаар гэм  буруутайд тооцогдож 1 жил хорих ял оногдуулсныг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж шийдвэрлэсэн, У******* овогт Г******* Б*******, /РД:*******/;

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Б******* нь 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр С******* аймгийн Түшиг сумын 2-р багийн нутаг “Тасархайн даваа” гэх газраас 12-33 СЭН улсын дугаартай тээврийн хэрэгслээр иргэн О.М******* хадаж бэлтгэн хураасан боодолтой өвснөөс 604 ширхэг боодол өвсийг хулгайлан авч 4.228.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

           С******* аймгийн прокурорын газраас шүүгдэгч Г.Б*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүгдэгч Г.Б*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би гэр рүүгээ явж байтал хээр газар задгай өвс байхаар нь авчихсан юм. ...Дахин ийм үйлдэл гаргахгүй...” гэжээ

Шүүгдэгч Г.Б*******ийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би хураалгаатай байсан өвснөөс 100 боодлыг 12-33 СЭН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачиж Эрдэнэбаярт зарсан. 500 боодол өвсийг танихгүй 35-40 орчим насны хүнд зарсан. Би тухайн хүнийг танихгүй, утасны дугаар, машины дугаарыг мэдэхгүй. Би өөрийн буруутай үйлдлээ ухаарч, бусдад учруулсан хохирлоо О.Мөнхсүхэд ажил хийж цалингаар нь төлж барагдуулсан. Бидний дунд өр авлага одоо байхгүй....” гэх мэдүүлэг  /хавтаст хэргийн 90 дүгээр тал/,

Хохирогч О.М******* 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Надад одоо ямар нэг гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би хулгайд алдсан гэх 604 ширхэг боодол өвсний хохирлыг Г.Б******* барагдуулж өгсөн...” гэх мэдүүлэг  /хавтаст хэргийн 29 дүгээр тал/,

Иргэний нэхэмжлэгч Н.О******* 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2020 оны 07 дугаар сард зээл аваад, авсан зээлээсээ хүний ашиглаж байсан машиныг 4.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үед нь би худалдаж авсан газар нь байгаагүй учраас өөрийн нэр дээр авалгүй эгч А нэр дээр авсан. Дараа нь манай эгч өөрийн нэр дээр байсан машиныг “Энт финанс” барьцаалан зээлдүүлэх газарт тавьсан байсан...” гэх мэдүүлэг  /хавтаст хэргийн 32 дугаар тал/,

Иргэний нэхэмжлэгч Г.Отгонбаяр 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай байгууллагад Г.Б******* гэж залуу 12-33 СЭН улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 1.200.000 төгрөг-д барьцаанд тавьсан. Одоогоор төлөлтөө хийгээд явж байгаа. ...Тээврийн хэрэгсэл улсын орлого болох юм бол гэрээнд заасан мөнгийг төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг  /хавтаст хэргийн 35 дугаар тал/,

Гэрч А.Э 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн орчим би гэрийнхээ гадаа байхад урд голын нүхэн гүүрээр буюу “Хужир нуга” талаас цэнхэр бонго-3 машин өвс ачсан гарч ирсэн. Тэгээд манай хажуугаар гарахад нь нь зогсоогоод өвс зарах талаар асуухад хуучин манай корпуст байсан Мөөгий хочтой Б******* байсан. Тэгээд өвс асуухад “байгаа зарна” гэсэн. Маргааш нь Б******* манайд 100 боодол өвс ачиж авчирсан. Нэг боодол өвсийг 5000 төгрөг гэснийг нь “хар өвс байна” гэж голоод 2000 төгрөгөөр бодоод нийт 200.000 төгрөгөөр авсан. Өвсөө манай малын хашаанд буулгасан. Би мөнгийг нь маргааш өглөө нь буюу 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 44 дүгээр тал/,

Гэрч П.А 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний мэдэхийн Г.Б******* өвс бэлтгэж зарж байгаагүй. Цэнхэр өнгийн “Бонго” маркийн тээврийн хэрэгслээр өвс зөөж байсан. Тухайн үе нь цар тахлын өвчин ихтэй байсан учраас хүмүүстэй харьцахгүй утсаар л өвсөө тоолоорой гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 47-48 дугаар тал/,

Гэрч С.П 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Бид 3 “Хужир нуга” нэртэй газраас өвч ачаад С******* аймгийн С******* сумын ПСМК-н цаад талд байх шатахуун түгээх станцын урд том хашаанд өвс буулгасан. Эхлээд ачаан дээр 96 ширхгээр 2 удаа ачаад дараагийн явалтуудыг 120 ширхгээс дээш ачаад өндөр болгож зөөсөн. Бид 3 хамт 7-8 хоног явсан санагдаж байна. Г.Б******* дахиж өвс зөөнө, модонд явна гэж ярьж байгаагүй. Сүүлийн өвсөө зөөж дуусаад тооцоогоо хийж мөнгөө аваад салсан. Түүнээс хойш асуудлыг мэдэхгүй...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 50-51 дүгээр тал/,

Гэрч Н.Г 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Бид 3 С******* аймгийн Түшиг сумын “Хужир нуга” нэртэй газар айлын хашаалсан газар нуруулдаж хураасан өвсийг бид 3 “бонго” маркийн машинд ачаад С******* аймгийн С******* сумын ПСМК байрны хажуу талд айлын хашаанд буулгасан. Бид гурав нийлээд 7-10 хоног зөөсөн. Одоо яг сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 54 дүгээр тал/,

Гэрч Б.Б 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Шалгалтын ажлын явцад Г.Б******* гэж иргэн тухайн газраас өвс зөөж байсан гэж мэдээлэл авагдсан. Бусдад зарагдсан талаар мэдэхгүй. Өвс хулгайлах гэмт хэрэг нь хөдөө хээр газар өвсөө хараа хяналтгүй орхисон байдаг. Түүнийг өдөр оройн аль нэг цагт нь очоод ачаад явах боломжтой...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 55 дугаар тал/,

Гэрч Б.На*******баатарын 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:”...Надад хэрэг явдлын талаар мэдэх юм байхгүй. ...Г.Б******* нь архи уухаа болиод жил га******* болж байгаа. Ажилсаг, хөдөлмөрч, хүний итгэл даахаар хүн...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 57 дугаар тал/,

Гэрч Б.А 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Г.Б******* нь урд нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Ялангуяа хулгай хийж байгаагүй хүн. Өв болохоор нь гайгүй гэж босон юм болов уу. Тэр хүн юу бодож өвс хулгайлсныг мэдэхгүй байна. Найзалж нөхөрлөсөн энэ хугацаанд хүний юм хэлэхгүй авсан гэж сонсож байгаагүй...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 59 дүгээр тал/,

Гэрч Н.А 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хэрэг явдлын талаар мэдэх зүйл алга. 2021 оны 01 дүгээр сарын эхээр манай нөхөр өвс зөөж байна гээд 10 га******* хоног явсан. Тэгээд хэд хоног архи уугаад орж гараад явсан...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 61 дүгээр тал/,

“Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ТХҮ-821/014   дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

“...604 боодол өвсний зах зээлийн үнэ 4.228.000 төгрөг байх боломжтойг тодорхойлов...”  гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 67-69 дүгээр хуудас/,

“Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ТХҮ-821/014   дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

“...12-33 СЭН улсын дугаартай 2007 онд үйлдвэрлэгдсэн 2020 онд Монгол Улсад орж ирсэн “Бонго-3” маркийн автомашины өнгө үзэмж, техникийн байдал, норм, норматив, зориулалт зэргийг харгалзан үзэж 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар зах зээлийн дундаж үнийг 2.000.000 төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов...”  гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 75 дугаар хуудас/,

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, /хавтаст хэргийн 01 дүгээр хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хавтаст хэргийн 09 дүгээр хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хавтаст хэргийн 11-14 дүгээр хуудас/, эд зүйл, баримт бичиг, тээврийн хэрэгсэл ачаа тээш, мал, амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хавтаст хэргийн 15-19 дүгээр хуудас/,  Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, /хавтаст хэргийн 21 дүгээр хуудас/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 83-84-р хуудас/, мөн хууль сануулан хохирогч, гэрч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Б******* нь 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр С******* аймгийн Түшиг сумын 2-р багийн нутаг “Тасархайн даваа” гэх газраас 12-33 СЭН улсын дугаартай тээврийн хэрэгслээр иргэн О.М******* хадаж бэлтгэж, хураасан боодолтой өвснөөс 604 боодол өвсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлан авч бусдад 4.228.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь  

Шүүгдэгч Г.Б*******ийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн  “...Би гэр рүүгээ явж байтал хээр газар задгай өвс байхаар нь авчихсан юм. ...Дахин ийм үйлдэл гаргахгүй...”, Гэрч А.Э өгсөн “...Б******* манайд 100 боодол өвс ачиж авчирсан. Нэг боодол өвсийг 5000 төгрөг гэснийг нь “хар өвс байна” гэж голоод 2000 төгрөгөөр бодоод нийт 200.000 төгрөгөөр авсан. Өвсөө манай малын хашаанд буулгасан гэсэн мэдүүлгүүд, болон Г.Б*******өд өвс зөөлцөж өгсөн гэрч С.П, Н.Гантулга нарын мэдүүлгүүд, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг тодорхойлсон эд зүйлийн үнэлгээ болон бусад шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Б*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар машин механизм ашиглан авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 “Эрүүгийн хууль”-ийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Шүүгдэгч Г.Б*******ийн үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээлгэсэн Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” үндсэн үүргээ зөрчиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар машин ашиглан авсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна. 

Гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг төлж барагдуулсан талаар хохирогч, шүүгдэгч нар ярьж мэдүүлсэн, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцох нь зүйтэй байна.

С******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгчийн гэм буруугийн үйлдлийг зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн байх ба гэм буруугийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.      

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Г.Б******* нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.   

Шүүгдэгч Г.Б*******өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд харин 6.6 дугаар зүйлд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Г.Б*******ийн үйлдсэн гэмт хэрэг нь 2-8 жилийн хорих ял оногдуулах санкцтай бөгөөд шүүгдэгч нь анх удаа санаатай гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны туршид үйлдсэн гэмт хэргийн талаар үнэн зөв мэдүүлж, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хувиараа хөдөлмөр эрхэлж эхнэр, хүүхдүүдээ тэжээн тэтгэдэг, түүний хувийн байдлын талаар ярьж мэдүүлсэн гэрчүүдийн мэдүүлэг зэрэг буюу Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзээд шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан эрүүгийн хариуцлага оногдуулах боломжтой гэж шүүх үзлээ.   

Шүүгдэгч Г.Б******* нь “Машин механизм ашиглаж, хулгайлах” гэмт хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад “Өршөөл үзүүлэх тухай хуульд 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна” гэж хуульчилсан хуулийн үйлчлэлд хамаарч байна. 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Г.Б*******өд 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б*******өд оногдуулсан 1 жилийн хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, шүүгдэгчийг С******* аймгийн С******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож шийдвэрлэлээ.

Хэрэгт битүүмжлэгдсэн 12-33 СЭН улсын дугаартай “Бонго-3” маркийн тээврийн хэрэгслийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц эзэмшигч “Энт финанс” ХХК-д өгч шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 2.000.000 төгрөгийг шүүгдэгч Г.Б*******өөс гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.  

Шүүгдэгч Г.Б*******өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч У******* овогт Г******* Б*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглаж авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Г.Б*******өд 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлзийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б*******өд оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, шүүгдэгчийг С******* аймгийн С******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй тохиолдолд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн 1 хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

5.Энэ гэмт хэргийн улмаас хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Б******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6.Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн 12-33 СЭН улсын дугаартай “Бонго-3”  тээврийн хэрэгслийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигч “Энт финанс” ХХК-д олгож, тээврийн хэрэгслийн үнэ 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан Улсын орлогод оруулсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор С******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Э.ОЮУНТУНГАЛАГ