Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 2018/ШЦТ/224

 

 

 

 

 

 

     

                   

                                                                 

 

                             Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

С аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Улсын яллагч               Ц.Т

Нарийн бичгийн дарга Б.Намуунзул нар оролцов.

 

С аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Ц.Т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1831000000221 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

                 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-нд Ө аймгийн М суманд төрсөн,  настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгачин  мэргэжилтэй, ам бүл *, аав, ээж, дүү, охин нарын хамт С аймгийн С сумын * дугаар баг, * дугаар хэсэг, тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Ө овогт Ц-Агийн Т /РД:КЕ-*********/

        

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Т нь **** оны 09 дүгээр сарын 30-ны шөнө 00 цагийн үед С аймгийн А сумын нутагт орших Б голын гүүрний орчим 93-** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа зам тээврийн осол гаргаж тухайн машинд зорчиж явсан иргэн М.Нийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тодорхойлох нь:

 

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ц.Т нь **** оны 09 дүгээр сарын 30-ны шөнө 00 цагийн үед С аймгийн А сумын нутагт орших Б голын гүүрний орчим 93-** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа зам тээврийн осол гаргаж тухайн машинд зорчиж явсан иргэн М.Нийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч М.Нийн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доор нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:        

1.Хохирогч М.Нийн **** оны 10 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тээврийн хэрэгслийн Ц.Т жолоодож явсан ба би жолоочийн арын суудал дээр суусан байсан. Бид нар дөнгөж А самбар өнгөрөөд гүүрээр гарч байгаа нь мэдрэгдсэн. Нэг мэдсэн чинь машины баруун талын цонхыг толгойгоороо хүчтэй мөргөсөн. Үүнийг л санаж байгаа. Түүнээс хойш юу болсон талаар огт санахгүй байгаа. Дахин нэг сэргэхдээ А сумын эмнэлэг дээр ирсэн байсан. Тэндээсээ С аймгийн нэгдсэн эмнэлэг рүү явсан. Тухайн үед би алхаж чадахгүй байсан ба аарцгаар өвдөөд байсан. Мөн толгой маш ихээр өвдөөд байсан. Осол ямар шалтгааны улмаас болсон талаар мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар тал/

2.Гэрч Б.Сын **** оны 09 дүгээр сарын 30-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би **** оны 09 дүгээр сарын 29-ний өдөр найзууд болох Э.А, М.Н, Агийн эхнэр Ц.Т нарын хамт С аймгийн С сум руу очихоор А сумаас хөдөлсөн. Тэгээд явж байгаад А сумын гүүрний ойролцоо онхолдон замын хажуу хэсэг рүү унасан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-2* дугаар тал/

3.Гэрч О.Б **** оны 10 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Миний эзэмшилд 93-** *** улсын дугаартай “Тоёота креста” маркийн суудлын цагаан өнгийн тээврийн хэрэгсэл байдаг юм. **** оны 09 дүгээр сарын сүүлээр хүү Э.Агийн найз охин нь болох Ц.Т миний авто машиныг жолоодоод С сум руу явж охинтойгоо уулзах гэж явсан. Түүний хамт Э.А болон нэрийг нь мэдэхгүй А сумын хоёр найз нь явж байсан ба замын хажуу руу орж онхолдсон асуудал гарсан байсан. Тус тээврийн хэрэгслийг **** оны 7 сард Улаанбаатар хотод оршин суудаг Батбаяр гэх хүнээс 1.000.000 төгрөгөөр авсан. Тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээр Г.Батгэрэл гэх хүний нэр байдаг. Би тэр хүнийг танихгүй. Батбаяр тус машиныг Г.Батгэрэлээс авч байсан, нэр дээрээ шилжүүлж амжаагүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-3* дугаар тал/

4.Шинжээчийн **** оны 10 дугаар сарын 02-нд 66 дугаартай:

“...1. “Зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь бие, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд материалын хохирол учрах явдал юм. Иймд зам тээврийн осол мөн байна гэж дүгнэлтийг гаргав.

2.Жолооч Ц.Т нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдын энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна: 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн байна.

3.Жолооч Ц.Т нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нь осол гарах нөхцлийг бүрдүүлсэн байна гэж дүгнэлтийг гаргав.

4.Дээрх асуултаар хариулсан болно....” гэх дүгнэлт /хх-ийн 39 дүгээр тал/

*.Химийн шинжилгээний 63 дугаартай: “...Ц.Тийн цусанд спирт илрээгүй..” гэх дүгнэлт /хх-ийн 44 дүгээр тал/

 

6.С аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны **** оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 390 дугаартай:

“...1.М.Нийн биед баруун сүүж ясанд бяцарсан хугарал, баруун чамархай, баруун цавинд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 76 дугаар тал/

7.Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 86 дугаар тал/

8.Жолоочийн үнэмлэхийн хуулбар /хх-ийн 87 дугаар тал/

9.Эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 89 дүгээр тал/

10.Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 90 дүгээр тал/

11.Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 91 дүгээр тал/

12.Ял шалгах хуудас /хх-ийн  92 дугаар тал/ зэрэг болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Ц.Т нь **** оны 09 дүгээр сарын 30-ны шөнө 00 цагийн үед С аймгийн А сумын нутагт орших Б голын гүүрний орчим 93-** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа зам тээврийн осол гаргаж тухайн машинд зорчиж явсан иргэн М.Нийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Ц.Тийн гэмт үйлдэл нь 201* оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.* дугаар зүйлийн 1-д заасны дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хүлээн авч хянан үзэхэд мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д заасан нөхцөл байдал хангагдсан байх тул хуулийн хугацаанд шийдвэрлэсэн болно.

 

Хоёр: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг

 

Шүүгдэгч Ц.Тийн гэмт үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч М.Нийн биед баруун сүүж ясанд бяцарсан хугарал, баруун чамархай, баруун цавинд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.* дугаар зүйлийн 1-д зааснаар хохиролд тооцов.  

Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон М.Нид шүүгдэгчийн зүгээс эрүүл мэндийн хохиролд 700.000 төгрөг төлсөн  ба хохирогч “нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй” гэснийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.  

                                                                                                                                 

Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар:

          

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Т нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргаангүй байгаа, учирсан бодит хохирол, хор уршигийг бүрэн төлж барагдуулсан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүх хуралдаанд ороцсон Прокуророос санал болгосон торгуулийн ялын хэмжээ хүрээнд 4*0 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 4*0.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ц.Тийн тогтмол орлоготой ажил төрөл эрхэлдэггүй, хувийн болон ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 90 хоногийн дотор хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхийг үүрэг болгов.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *.3 дугаар зүйлийн *-д зааснаар Ц.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 1* нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1*000 төгрөгийг нэг хоногтой дүйцүүлж хорих ялаар солихыг  анхааруулав.       

Шүүгдэгч   энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.* дугаар зүйлийн 9, 36.2 дугаар зүйлийн 4, 36.8 дугаар зүйлийн 1, 4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Их Ө овогт Ц Агийн Тийг мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журмыг зөрчсний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Их Ө овогт Ц Агийн Тийг 4*0 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 4*0.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Ц.Тт оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 90 хоногийн дотор хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхийг үүрэг болгосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *.3 дугаар зүйлийн *-д зааснаар ялтан Ц.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 1* нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 1*000 төгрөгийг нэг хоногтой дүйцүүлж хорих ялаар солихыг  анхааруулсугай.  

*.Ялтан Ц.Т нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

         6.Ялтан Ц.Тт урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор С аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

       

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     Б.ЭРДЭНЭХИШИГ