Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 35

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг  Ерөнхий шүүгч Э.Болормаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхмөрөн

Улсын яллагч Б.Батбаяр

Шүүгдэгч Ж.Бүжинлхам нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Замын Үүд дэх Сум дундын Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Жаргалсайханы Бүжинлхамд холбогдох эрүүгийн 201710010043 дугаартай хэргийг 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр 2 хүүхдүүдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 6 дугаар хэсэг 1-3 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Жаргалсайханы Бүжинлхам  /РД: ЕО85062366/

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллагдагчаар татах тогтоолд авагдснаар/

Шүүгдэгч Ж.Бүжинлхам нь 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрийн орчимд Цэрэнпилийн Отгончимэг нь Самсунг Галакси Жи-7 маркийн гар утсаа гээгдүүлснийг нь олж хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Ж.Бүжинлхам шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 10 цагийн орчимд охин Билгүүнсорыг эмнэлэгт үзүүлчихээд Замын-Үүд сумын өрхийн эмнэлэг орох санаатай явж байхад өрхийн эмнэлгийн гадаа шалан дээр гар утас байсныг олсон юм. Тэгээд би уг утсыг халаасандаа хийж авсан ба 2-3 минутын дараа уг гар утсыг унтраачихсан юм. Миний олсон утас Самсунг Галакси Жи-7 маркийн шаргал өнгийн гар утас байсан. Гэртээ очиж уг утсыг асааж доторх мэдээллийг үзэхэд 3 дугаар багийн Засаг дарга Баяржавхлантай хэсэг хүмүүс авахуулсан зураг байсан ба би тэр утасны эзэн багт ажилладаг хүн байна гэж бодсон. Тэр утсан дээр байсан бүх мэдээллийг тэр өдөрт нь устгаж өөрийн 99299131, 88769131 гэсэн дугаарыг хийж ашигласан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна  гэв.

-Хохирогч Ц.Отгончимэг хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ: 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Замын-Үүд сумын эмнэлэг орж эмчээр эм бичүүлж авсан. Тухайн үед би утсаар ярьсан. Тэгээд гар утсаа өмсөж явсан хувцасныхаа гадуур халаасанд хийсэн. Тэгээд эмнэлгийн ойролцоо сууж байхдаа охиноо эмийн сан руу явуулж эм авахуулсан. Эмнэлгийн гаднаас хөдөлж шүүх орж тэнд өөрийн гар утсаар ярихаар халаасаа ухахад алга болчихсон байсан юм. Тэгээд эм бичүүлсэн өрхийн эмч Мөнхцэцэгийн өрөөнд очиж түүнтэй уулзаж гар утсаа энд үлдээсэн байсан уу гэхэд үгүй гэж хэлсэн. Тэр үед нь би түүний утсыг гуйж өөрийн 99161793 дугаар руу залгахад холбогдох боломжгүй гэсэн хариу өгч байсан юм. Миний гээгдүүлсэн гар утас Самсунг Жи-7 маркийн шаргал өнгөтэй байсан ба Замын-Үүд сумын Мобикомын салбараас 2016 оны 09 дүгээр сард 725.000 төгрөгөөр лизингээр худалдаж авч байсан юм. Миний гар утасны имэй код 352205080008930, 352205080008938 гэсэн дугаартай байсан юм. Би тухай утсандаа өөрийн нэр дээр байдаг 99161793, 96621793 дугаарыг хийж өөрөө ашиглаж байсан юм. …Би гээгдүүлсэн утсаа олж авсан, хоорондоо сайн дураараа эвлэрсэн тул энэ иргэнд гомдолгүй, уг эмэгтэйг эрүүгийн хариуцлага хүлээлгэх шаардлагагүй болно гэжээ. /хх-ийн 18, 49/

- 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн 305/017 дугаартай үний тодорхойлолт /хх-ийн 11/

- 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Мобиком корпораци ХХК-ийн 18/94 дугаартай албан бичиг, хавсралт /хх-ийн 12-13/

- Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний хуулбар /хх-ийн 15/

- 2017 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 24 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 20/

- Замын-Үүд сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 25/

- Ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 26/

- Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 27/

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 28/

- Хэрэг бүртгэлтийн ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 29-30/

 - Хохирогч Ц.Отгончимэгийн Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхэд гаргасан Ж.Бүжинлхамтай сайн дураараа эвлэрсэн талаарх хүсэлт /хх-ийн 50/ зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт судалсан болно. Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно. 

Шүүгдэгч Ж.Бүжинлхам нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт нэгдсэн эмнэлэг дээр хохирогч Ц.Отгончимэгийн гээгдүүлсэн 535.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг Галакси Жи-7 маркийн гар утсыг олж хувьдаа завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ц.Отгончимэгийн “...Миний гээгдүүлсэн гар утас Самсунг Жи-7 маркийн шаргал өнгөтэй байсан ба Замын-Үүд сумын Мобикомын салбараас 2016 оны 09 дүгээр сард 725.000 төгрөгөөр лизингээр худалдаж авч байсан юм. Миний гар утасны имэй код 352205080008930, 352205080008938 гэсэн дугаартай байсан юм. Би тухай утсандаа өөрийн нэр дээр байдаг 99161793, 96621793 дугаарыг хийж өөрөө ашиглаж байсан юм.” гэх хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар батлагдаж байна. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1-т заасан гэмт хэргийн обьектийн нэг хэлбэр нь гээгдэл эд хөрөнгө байх бөгөөд энэ нь өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хайхрамж, болгоомжгүйгээс түүний хүсэл зоригоос үл хамааран хаягдаж орхигдсон, тухайн үед эзэн нь хэн болох нь мэдэгдэхгүй зүйлийг хэлэх юм.

Хохирогч Ц.Отгончимэгийн хувьд өөрийн эзэмшлийн эд хөрөнгө болох 535.000 төгрөгөөр лизингээр худалдаж авсан Самсунг Жи-7 маркийн гар утсыг өөрийн хайхрамжгүй байдлын улмаас гээгдүүлсэн болох нь түүний хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Ж.Бүжинлхамыг гээгдэл эд хөрөнгийг завшсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүгдэгч Ж.Бүжинлхам нь уг үйлдлийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн, үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон байх тул шүүгдэгчид ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.

Хохирогч Ц.Отгончимэг нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн, хохирол болох гар утсыг бүрэн бүтэн хүлээн авсан, шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй болохоо хэрэг бүртгэлийн болон шүүхийн шатанд хүсэлтээ бичгээр илэрхийлжээ. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-д “энэ хуулийн 25.1-д заасан гэмт хэргийн хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрсэн бол”, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт  “шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Ж.Бүжинлхамд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Ж.Бүжинлхам нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.9-д  зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Энэ хэрэгт эд мөрийн болон иргэний бичиг баримт хураагдан ирээгүй бөгөөд шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Жаргалсайханы Бүжинлхамыг гээгдэл эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Жаргалсайханы Бүжинлхамд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч Ж.Бүжинлхам нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй бөгөөд энэ хэрэгт эд мөрийн болон иргэний бичиг баримт хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.

4. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба Ж.Бүжинлхамд урьд авсан оршин суугаа газраас гадагш явж болохгүй баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

5. Энэ шийтгэх тогтоолыг Ж.Бүжинлхам, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч  нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ   Э.БОЛОРМАА