Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/43

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.О даргалж, шүүгч Ж.Э, ерөнхий шүүгч Ц.А нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Н,

иргэдийн төлөөлөгч Д.М,

улсын яллагч Т.Н,

шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б,

шүүгдэгч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдар:

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалт явуулж, тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, овогт холбогдох, эрүүгийн 2131000000243 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , хамт амьдардаг, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын дүгээр багийн дүгээр хэсгийн  тоотод оршин суух хаягтай,

-урьд Сэлэнгэ аймгийн 1 дүгээр шүүхийн 1992 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 31 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1, 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар,

-Сэлэнгэ аймгийн 1 дүгээр шүүхийн 1998 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 283 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1, мөн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.1 дэх хэсэгт тус тус зааснаар 3 жилийн хорих ялаар,

-Сэлэнгэ аймгийн 1 дүгээр шүүхийн 2000 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 173 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар,

-Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүү/.ийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 199 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн.

овогт /РД: /,

Холбогдсон хэргийн талаар:   

Шүүгдэгч нь 2021 оны 11 дүгээр сарын 25-ны шөнө 23 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1-р баг 1-р хэсэг 199 тоот гэртээ С.Э, Д.Г, Г.Б нарын хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдаж, улмаар Г.Бын хэвлийн болон нуруун тус газарт нь хутгалсны улмаас түүний эрүүл мэндэд хүнд хохирол стай учруулсан,

Мөн С.Этай маргалдан цээжний зүүн талын хавирган тус газарт хутгалж хөнгөн гэмтэл учруулсан, тухайн үйлдлийг таслан зогсоох гэсэн Д.Гийн цээжний зүүн ар далны доод хэсэгт хутгалж хөнгөн гэмтэл тус тус учруулж хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол стай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Сэлэнгэ аймгийн прокурорын газраас шүүгдэгч г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн хавтаст хэрэгт тусгасан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...хэрэг гарсан гэх өдөр би архи уусан байсан. Уусан архиныхаа шилийг хөлөөрөө санамсаргүй өшиглөхөд юманд цохигдоод хагарсан, Э намайг агсам тавьж байна гээд бодсон юм шиг байна лээ. Би хоол хийх гээд махаа  хэрчих гээд хойд өрөөнөөс тахилын хутгаа аваад гал тогоонд ороход намайг агсам тавих гэж байна гэж ойлгоод бариад авсан. Би хутгатай гараа татахад тэд нар зүсэгдсэн байх. ... гэм буруу хүлээн зөвшөөрөхгүй байгаа, миний үйлдэл болгоомжгүй үйлдэл юм...” гэжээ,  

Хэргийн үйл баримтын талаар нотлох баримтууд.

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 06-07 дүгээр хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 08-13 дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 01-03-р хуудас/,

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-19 дугаар хуудас/, яаралтай тусламжийн хуудас, /хх-ийн 52-53, 60-61, 68-69 дүгээр хуудас/,

Шүүгдэгч гийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллны шатанд яллагдагчаар өгсөн: “... би шүүгээнээс хутгаа аваад чанаж байсан махаа хатгаж үзэх гэж байхад Ж миний хутгатай баруун гарын зүүн сугандаа хавчуулж бариад авахад нь хутгатай гараа хүчтэй хойшоо угз татахад Ж /Э/ “чи намайг хутгалчихлаа шүү дээ” гэж хэлэхэд нь харахад түүний хэвлийн зүүн хэсгээс нь цус гарч байсан. Тэгэхэд Г.Б гэнэт “намайг бас шаачихлаа шүү дээ” гэж хэлэхээр нь “худлаа шад бай” гээд хутгаараа 1 удаа зангасан юм. Тэгтэл удалгүй манай дүү Х хаалгаар орж ирээд Ж, Г Б нарыг хүргэж өгөхөөр аваад явсан. Би С.Эын гэдэс орчимд хутгаар 1 удаа зүссэн. Г.Быг хутгаа хойшоо угз татахдаа хутгаар хатгасан, дахиад 1 удаа хутгаараа зангасан. Би Жтай ноцолдож байхад Г /Д.Г/ миний хажууд хүрээд ирэхэд “зайлаач” гээд хутгатай гараараа зангасан. Г тухайн үед хаалгаар гараад явсан... " гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 125-126 дугаар хуудас/

Хохирогч Д.Гийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллны шатанд өгсөн: “... ах гэрээсээ гараад явсан бөгөөд хэсэг байж байгаад манай 1 дүгээр багийн архи, дарс уугаад гадуур яваад байдаг Б гэх залуутай хамт орж ирсэн. Тэгтэл Э ахад хандаж “та үхсэнээ хийгээд гэр орондоо энэ Быг авч ирээд байгаа юм. Битгий архи уугаад бай” гэж хамаатны дүүгийн хувьд загинангуй хэлэхэд ах гэнэт дүрс хийж уурлаад “Би гэртээ хэнийг авч ирэх, хэнтэй архи уух нь миний дур” гэж хэлээд пийшингийхээ зүг гүйгээд хутга бариад хүрээд ирэхэд Э түүний өөдөөс босож тэр хоёр барьцалдахад би босож ахыг “боль ах” гэж хэлээд түлхээд гэрээс нь гарч зугтаахаар эргээд ухас хийх үед миний зүүн суганы доор хавьцаа хүрэх шиг болсон. Тэгээд би гэрээс нь гараад гэр рүүгээ гүйсэн. Гүйж байхад ахын хүрсэн газраас цус гарч байгаа гэмээр нойт оргиод байсан. Гэртээ ороод хувцсаа тайлаад харахад зүүн суганы доор ард талд зүсэгдэж цус гарч байсан. Удалгүй Х ах манайхаар ирж намайг аймгийн Нэгдсэн эмнэлэг хүргэж өгөөд би шархандаа оёдол тавиулсан. Би ахыг арай ч төрсөн ахынхаа хүүхдийг хутгалчихгүй байх гэж бодсон. Гэтэл тэр Э болон Быг хутгалсан байсан...” гэх мэдүүлэг./хх-ийн 22-23 дугаар хуудас/

Хохирогч С.Эын 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллны шатанд өгсөн: “...Би ахад “та юун сонин юм. Яах гэж Быг дагуулж орж ирсэн юм. Явлаа, явлаа” гээд гарах гэтэл ах том өрөө рүү орж хутга аваад хүрээд ирэхээр нь би “маяглаад бай, үхсэнээ хийгээд энгээд байгаа юм. Та одоо унт” гээд түүнийг тэврээд авахын зуур тэр миний зүүн суганы доор хавьцаа хутгалчих шиг болсон. Тэр үед Г “яаж байгаа юм бэ?” гэж хэлээд ахыг түлхэхэд ах “чамайг бас шаачихъя” гэхэд Г гэрээс гарч зугтаасан. Тэгээд би цамцаа тайлаад харахад зүүн суганы доод талд зүсэгдээд цус гарч байхаар нь би ахад хандаж “та яаж байгаа юм бэ хутгалчихсан байна шүү дээ гэсэн чинь ах тэгвэл дахиад хутгалчихья л даа гээд над руу дөхөхөд бид хоёрын голоор Б орж ирээд “та хутгалчихсан байна шүү дээ одоо боль” гэж хэлээд түүний мөр рүү нь түлхэх шиг болсон. Тэгсэн ах “чи дуугүй цаашаа суу” гэж хэлээд цаашаа түлхэх шиг болоход Б ямар нэг зүйл дуугаралгүй сандал дээр суусан. Тэр үед гаднаас ахын дүү Х орж ирэхээр нь би түүнд хутгалуулсан талаараа хэлэхэд Х ах “яаж байгаа юм бэ ахаа” гэж хэлээд намайг аваад гэрээс гарч машиндаа суулгаад аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасаг орсон. Б болохоор тэндээ ахтай хамт үлдсэн ...” гэх мэдүүлэг./хх-ийн 22-23 дугаар хуудас/

Хохирогч Г.Бын 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллны шатанд өгсөн: “...Би тухайн үед их хэмжээний согтолттой байсан болохоор зарим үйл явдлын нь сайн санахгүй байгаа. Би зарим үйл явдлыг хооронд нь солиод байх шиг байна. Тухайн өдрийн болсон зүйлийн талаар өөрийн санаж байгааг ярихад 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өглөө дэлгүүр нээсэн байхад 0.5 литрийн нэг шил стандарт архи авч гэртээ ганцаараа уусан. Уг архийг уучхаад унтаад өгсөн. Нэг мэдсэн би замаар алхаж байхдаа ахтай тааралдсан бөгөөд түүнтэй хамт тэдний гэрээр очсоноо санаж байна. Нэг мэдсэн Э хутгалуулчихсан цээж нүцгэлээд сандал дээр сууж байсан ба ах Эыг дахиад хутгалах гээд байхаар нь би тэр хоёрын голоор орж “та болиоч ээ гэж хэлээд түүний хоёр мөрөн дээрээс нь барьж авахад Тэр “чи зүгээр холд, чамд хамаагүй. Чамайг бас хутгалчихна шүү” гэж хэлээд миний гэдэсний зүүн дээд хэсэгт нэг удаа хутгалахад нь би түүний гарыг нь хоёр гараараа бариад ноцолдож байхад зуун талын доод далны доор хутгалагдах шиг болсон. Тэгээд би шууд тэднийхээс гарч гэртээ харьж унтсан. гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дүгээр тал/,

Гэрч С.Хн 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллны шатанд өгсөн: “...Намайг 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хамаатны дүү болох Эынд би өөрийн машинаа үзүүлэх гээд өөрөө очсон. Намайг грашид 19 цагийн үед очиход Э “намайг корпуст хүргээд өг” гэж хэлсэн. Би корпуст Эыг Гийн хамт гийн гэрт буулгасан. Би хороололд хүн хүргэж өгчхөөд ирье гээд явсан. Намайг Эыг авах гээд гийнд ортол Э “ намайг хутгаар зүсчихлээ” гэж хэлсэн. Тэгээд би яаралтай тусламж руу аваад явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38 дугаар тал/,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч С.Б 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 442 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.Г.Бын биед хэвлийд хатгагдаж, нэвтэрсэн шархтай, зүүн далны доод хэсэгт зүсэгдсэн шархтай, цус хуралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь ир, үзүүртэй зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтлийн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ эрүүл мэнд, эдгэрэлтээс хамаарна...гэх, /хавтаст хэргийн 58-59 дугаар хуудас/,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч С.Б 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 444 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.Д.Гийн биед цээжинд хутганы зүсэгдсэн шархтай, цус хуралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо.

2.дээрх гэмтэл нь ир, үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... гэх, /хавтаст хэргийн 58-59 дугаар хуудас/,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч С.Б 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 446 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.С.Эын биед цээжинд хутганы зүсэгдсэн шархтай, цус хуралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо.

2.дээрх гэмтэл нь ир, үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... гэх, /хавтаст хэргийн 66-67 дугаар хуудас/,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч С.Б 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 446 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.гийн биед гэмтэл тогтоогдсонгүй... гэх, /хавтаст хэргийн 74 дүгээр хуудас/,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Э.Гэрэлт-Одын 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 03 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1. Хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн “1" гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. “2" гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй.

2 Шинжлэгдэж буй 1 ширхэг гарын мөр Гарын хээний нэгдсэн Папилон санд бүртгэлтэй хүмүүсийн гарын хээний дардас болон эзэн холбогдогч нь тогтоогдоогүй  хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн гарын мөрүүдтэй тохирохгүй байна.

3.Харьцуулах загвараар ирүүлсэн гийн гарын хээний дардас санд бүртгэлтэй гарын мөрүүдтэй тохирохгүй байна.

4.Харьцуулах загвараар ирүүлсэн гийн гарын хээний дардас урьд нь санд ММ003110005574, ММ005010002869 дугааруудаар 2 удаа бүртгэгдсэн байна. ... гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 82-84 дүгээр хуудас/,

Шүүгдэгч гийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд.

Гэрч Х.Э 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр өгсөн: “... ахын эхнэр нь нас бараад 3 жил болж байгаа бөгөөд дундаас нь гарсан хоёр охинтой. Том охин нь Батлан хамгаалах их сургуульд сурдаг бөгөөд бага охин нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын дунд сургуульд сурдаг. Эхнэрийнх нь дүүгийн гэрт амьдардаг. ах маань төлөв төвшин, элдэв муу зан гаргаад байдаггүй хүн юм. ах архи согтууруулах ундааны зүйл тохируулж хэрэглэдэг бөгөөд агсам согтуу тавьдаг муу зуршил байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40 дүгээр тал/,

Гэрч Э.М 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр өгсөн: “... ахын хувийн зан байдал гэвэл үг дуу цөөтэй, даруу төлөв хүн байгаа юм. Өмнө бол архи ух уудаг байсан ба сая хэрэг болдог өдөр дахин архи уучихсан юм шиг байгаа. Архи дарс уусан үедээ энд тэнд агсан согтуу тавиад явж байна гэж сонсож байгаагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42 дугаар тал/,

Гэрч Б.А 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр өгсөн: “... 3 охинтой бөгөөд нэг охин нь тусдаа гарсан. Дунд охин нь Улаанбаатар хотод сурдаг, бага нь одоо айлд байгаа. хувиараа машин тэрэг засдаг. Хүний хар бор ажилд тусалдаг. ...хүнд тусархуу, даруу төлөв, үг дуу цөөтэй хүн байгаа юм. Харин архи дарс уучихаараа агсам согтуу зантай. Сүүлийн үед архи уухгүй байгаа гээд явж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44-45 дугаар тал/,

Гэрч Б.А 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр өгсөн: “... ах эрхэлсэн тодорхой ажилгүй ч гэлээ хувиараа машин тэрэг засах, мод түлээ хагалах зэрэг ажил төрөл хийдэг. Архи дарс уугаагүй байхдаа их ажилсаг, хөдөлмөрч, хүний үгээр ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47 дугаар тал/,

Шүүгдэгч гийн иргэний үнэмлэхийн лавл, /хавтаст хэргийн 132 дүгээр хуудас/,

Шүүгдэгч гийн зөрчил хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хавтаст хэргийн 137 дугаар хуудас/,

Шүүгдэгч гийн эрүүгийн хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хавтаст хэргийн 137 дугаар хуудас/,

Шүүгдэгч гийн ял шийтгүүлж байсан шийтгэх тогтоолын хуулбар, /хавтаст хэргийн 141-167 дугаар хуудас/,

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэт шалгаж тогтоосон  байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллны явцад мөрдөн шалгах ажиллны явцад мөрдөн шалгах ажиллнуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулсан, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд заасан үндэслэлээр гаргасан гэж үзэв.

Хэргийн оролцогч, талуудаас шүүхэд шинээр нотлох баримт гаргаж өгөөгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан гэм буруугийн талаарх дүгнэлт.

Гэм буруугийн хуралдаанд улсын яллагчаас “...хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч нь хутгыг зэвсэг хэрэглэж хохирогч Г.Бын эрүүл мэндэд хүнд хохирол, хохирогч Д.Г, С.Э нарын буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон, шүүгдэгч г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг,

Иргэдийн төлөөлөгч Д.М “... шүүгдэгч г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай ...” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р. “...шүүх хуралдаан эхлэхэд гэм бурууд маргахгүй гэсэн байр суурь илэрхийлсэн боловч миний үйлчлүүлэгч гэм буруугийн сэдэл, с, зорилго бүрэн тогтоогдоогүй гэж үзэж үзэж байна. Өмгөөлөгчийн хувьд үйлчлүүлэгчтэйгээ ижил байр суурийг илэрхийлж, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, гэмт хэрэг үйлдсэн с, сэдэлтийг тогтоож өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэмт хэргийг стай үйлдээгүй, болгоомжгүйгээр бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан гэсэн байр суурийг илэрхийлж оролцов.

Гэм буруу, үйл баримт, эрх зүйн дүгнэлт.

Шүүгдэгч нь 2021 оны 11 дүгээр сарын 25-ны шөнө 23 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын дүгээр баг дүгээр хэсгийн тоот гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ агсам тавьж гэрт нь хамт байсан  С.Этай маргалдаж, улмаар ноцолдож байх үед нь салгах гэсэн Г.Бын хэвлий болон нуруун тус газарт нь хутгалсны улмаас түүний эрүүл мэндэд хүнд хохирол стай учруулсан;

Мөн С.Этай маргалдан цээжний зүүн талын хавирган тус газарт хутгалж, хөнгөн гэмтэл учруулсан, тухайн үйлдлийг таслан зогсоох гэсэн Д.Гийн цээжний зүүн ар далны доор хутгалж, хөнгөн гэмтэл учруулж хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол стай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь

 Шүүгдэгч гийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би С.Эын гэдэс орчимд хутгаар 1 удаа зүссэн. Г.Быг хутгаа хойшоо угз татахдаа хутгаар хатгасан, дахиад 1 удаа хутгаараа зангасан. Би Жтай ноцолдож байхад Г /Д.Г/ миний хажууд хүрээд ирэхэд “зайлаач” гээд хутгатай гараараа зангасан... " гэх мэдүүлгээр, /хавтаст хэргийн 125-126 дугаар хуудас/

Хохирогч Д.Гийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллны шатанд өгсөн: “...  Э ахад хандаж “та үхсэнээ хийгээд гэр орондоо энэ Быг авч ирээд байгаа юм. Битгий архи уугаад бай” гэж хамаатны дүүгийн хувьд загинангуй хэлэхэд ах гэнэт дүрс хийж уурлаад “Би гэртээ хэнийг авч ирэх, хэнтэй архи уух нь миний дур” гэж хэлээд пийшингийхээ зүг гүйгээд хутга бариад хүрээд ирэхэд Э түүний өөдөөс босож тэр хоёр барьцалдахад би босож ахыг “боль ах” гэж хэлээд түлхээд гэрээс нь гарч зугтаахаар эргээд ухас хийх үед миний зүүн суганы доор хавьцаа хүрэх шиг болсон. Тэгээд би гэрээс нь гараад гэр рүүгээ гүйсэн. Гүйж байхад ахын хүрсэн газраас цус гарч байгаа гэмээр нойт оргиод байсан. Гэртээ ороод хувцсаа тайлаад харахад зүүн суганы доор ард талд зүсэгдэж цус гарч байсан. Удалгүй Х ах манайхаар ирж намайг аймгийн Нэгдсэн эмнэлэг хүргэж өгөөд би шархандаа оёдол тавиулсан. Би ахыг арай ч төрсөн ахынхаа хүүхдийг хутгалчихгүй байх гэж бодсон. Гэтэл тэр Э болон Быг хутгалсан байсан...” гэх мэдүүлгээр, хх-ийн 22-23 дугаар хуудас/

Хохирогч С.Эын 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллны шатанд өгсөн: “... ах том өрөө рүү орж хутга аваад хүрээд ирэхээр нь би “маяглаад бай, үхсэнээ хийгээд ингээд байгаа юм. Та одоо унт” гээд түүнийг тэврээд авахын зуур тэр миний зүүн суганы доор хавьцаа хутгалчих шиг болсон. Тэр үед Г “яаж байгаа юм бэ?” гэж хэлээд ахыг түлхэхэд ах “чамайг бас шаачихъя” гэхэд Г гэрээс гарч зугтаасан. Тэгээд би цамцаа тайлаад харахад зүүн суганы доод талд зүсэгдээд цус гарч байхаар нь би ахад хандаж “та яаж байгаа юм бэ хутгалчихсан байна шүү дээ гэсэн чинь ах тэгвэл дахиад хутгалчихья л даа гээд над руу дөхөхөд бид хоёрын голоор Б орж ирээд “та хутгалчихсан байна шүү дээ одоо боль” гэж хэлээд түүний мөр рүү нь түлхэх шиг болсон. Тэгсэн ах “чи дуугүй цаашаа суу” гэж хэлээд цаашаа түлхэх шиг болоход Б ямар нэг зүйл дуугаралгүй сандал дээр суусан...” гэх мэдүүлгээр, /хх-ийн 22-23 дугаар хуудас/

Хохирогч Г.Бын 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллны шатанд өгсөн: “...Нэг мэдсэн Э хутгалуулчихсан цээж нүцгэлээд сандал дээр сууж байсан ба ах Эыг дахиад хутгалах гээд байхаар нь би тэр хоёрын голоор орж “та болиоч ээ гэж хэлээд түүний хоёр мөрөн дээрээс нь барьж авахад Тэр “чи зүгээр холд, чамд хамаагүй. Чамайг бас хутгалчихна шүү” гэж хэлээд миний гэдэсний зүүн дээд хэсэгт нэг удаа хутгалахад нь би түүний гарыг нь хоёр гараараа бариад ноцолдож байхад зуун талын доод далны доор хутгалагдах шиг болсон...” гэх мэдүүлгээр, /хавтаст хэргийн 31 дүгээр тал/,

Гэрч С.Хн 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллны шатанд өгсөн: “...Би корпуст Эыг Гийн хамт гийн гэрт буулгасан. Би хороололд хүн хүргэж өгчхөөд ирье гээд явсан. Намайг Эыг авах гээд гийнд ортол Э “ намайг хутгаар зүсчихлээ” гэж хэлсэн...” гэх мэдүүлгээр, /хавтаст хэргийн 37-38 дугаар тал/,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч С.Б 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 442 дугаартай шинжээчийн “... Г.Бын биед хэвлийд хатгагдаж, нэвтэрсэн шархтай, зүүн далны доод хэсэгт зүсэгдсэн шархтай, цус хуралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтэл нь ир, үзүүртэй зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтлийн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ эрүүл мэнд, эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлтээр,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч С.Б 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 444 дугаартай шинжээчийн “... Д.Гийн биед цээжинд хутганы зүсэгдсэн шархтай, цус хуралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир, үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлтээр,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч С.Б 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 446 дугаартай шинжээчийн “...  С.Эын биед цээжинд хутганы зүсэгдсэн шархтай, цус хуралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир, үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...”  гэх дүгнэлтээр болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон, тогтоогдсон байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ С.Эыг “Янз бүрийн хүмүүстэй архи битгий уугаад бай” гэж үг хэлэхэд нь сөргөөн, шалтаглаж агсам тавьж, С.Этай маргалдах үедээ цээжин тус газар нь хутгаар хатгаж хөнгөн гэмтэл, түүний салгах гэсэн Д.Гийн цээжний зүүн ар хэсэгт хутгаар хатгаж хөнгөн гэмтэл, Г.Бын хэвлий, зүүн далны хэсэгт 2 удаа хутгалж хүнд гэмтэл тус тус учруулсныг хохирогч Г.Б, С.Э, Д.Г нар мэдүүлсэн, хохирогч нарт учирсан гэмтлийг шинжилгээгээр тогтоож давхар нотолсон, гэрч С.Х хохирогч нарыг д хутгалуулсных нь дараа эмнэлэгт хүргэж өгснөө гэрчилсэн байна.

            “Эрүүгийн хууль”-ийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Шүүгдэгч гийн үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээлгэсэн Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” үндсэн үүргээ зөрчиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эрхэд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн стай хэлбэртэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг үйлдэхдээ зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн тохиолдолд хүндрүүлж зүйлчлэхээр, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хоёр ба түүнээс дээш олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол хүндрүүлж зүйлчлэхээр тус тус тусгасан. 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэхдээ хутга ашиглаж, бусдын эрүүл мэндэд хүнд, хөнгөн хохирол стай учруулсан нь үйл баримтаар тогтоогдсон бөгөөд, хутга нь бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх зориулалттай хүйтэн зэвсэг юм.

Шүүгдэгч гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1-д зааснаар хүнд гэмт хэргийн, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарна.

Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь шүүгдэгчийн хутгаар бусдыг гэмтээсэн үйлдэл нь болгоомжгүй үйлдэл байсан, стай бусдын эрүүл мэндэд хохирол учруулаагүй гэж мэтгэлцсэн боловч Эрүүгийн хуульд болгоомжгүй гэмт хэргийг “Өөрийн үйлдлийг ...хохирол, хор уршиг учирсан эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэн...” үйлдлийг болгоомжгүй гэмт хэрэгт тооцдог.

Гэтэл шүүгдэгч нь өөрийн үйлдэл нь буруу, хууль бус, хүний эрүүл мэндэд аюул, хохирол учруулах боломжтой гэдгийг мэдсээр байж түүнийг хүсч үйлдсэн болох нь хохирогч нарын мэдүүлгүүдээр тогтоогддог.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь аливаа ир үзүүртэй хутга, мэсний зохисгүй хэрэглээ нь хоромхон зуур аюул учруулах, хүний биеийн аль ч хэсгийг гэмтээх боломжтой, хутга барьж хүнрүү чичлэх, чиглүүлэх, зангах үйлдэл нь бусдын эрүүл мэндэд хохирол, хор уршиг учруулах боломжтойг мэдсээр байж хүсч үйлдсэн нь стай гэмт хэргийн шинжтэй байна.   

 Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгчийн гэм буруугийн үйлдлийг зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн байх ба гэм буруугийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, Эрүүгийн хуулийн дээрх зүйл хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар стай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгах үүрэгтэй” гэж,

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсс дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, ...зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус хуульчилсан.

Хохирогч С.Э, Д.Г, Г.Б нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгаас үүссэн зардлаа хэрэгт баримтаар нэхэмжлээгүй тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч г бусдад төлөх төлбөргүйд тооцож, харин хохирогч Г.Быг гэмт хэргийн улмаас цаашид гарах гэм хор, хохиролтой холбоотой зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь хуульд нийцнэ гэж үзлээ.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж хуульчилсан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг тус тус удирдлага болгов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм бурууд маргаагүй, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч бусдад учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн байдал, хохирол, хор шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч нь гэм бурууд маргаж, стай гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрөөгүй тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага оногдуулахад харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдлыг анхаарч хэрэглэж, ял оногдуулах хууль зүйн нөхцөл бүрдээгүй гэж үзлээ.

Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдлээр хангасан байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 жилийн хугацар хорих ял, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 5 жилийн хугацар хорих ялд, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 5 жил, 5 сарын хугацар хорих ял оногдуулахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч д оногдуулсан 5 /тав/ жил, 5/тав/ сарын хугацар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн Тамгын Газрын “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч гийн энэ хэрэгт 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс    2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүртэл сэжигтнээр баривчлагдсан, яллагдагчаар цагдан хоригдсон 30 хоногийг хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч овогт С Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “Зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол стай учруулсан”, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол стай учруулсан” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч С.Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 жилийн хугацар хорих ял, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч С.Б оногдуулсан 5 жилийн хугацар хорих ялд, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 сарын хугацар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 5 /тав/ жил, 5 /тав/ сарын хугацар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б оногдуулсан 5 /тав/ жил, 5/тав/ сарын хугацар биечлэн эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5.Шүүгдэгч С.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч гийн энэ хэрэгт сэжигтнээр баривчлагдсан, яллагдагчаар цагдан хоригдсон 30 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн Тамгын Газрын “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгасугай.

8.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

9.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Б нь энэхүү гэмт хэргийн улмаас цаашид гарах гэм хор, хохиролтой холбоотой зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

12.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.