Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 2018/ШЦТ/225

 

 

 

 

     

                   

                                                                           

 

                               Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

С аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 Улсын яллагч                              М.Энхбаатар

 Нарийн бичгийн дарга              Б.Намуунзул нар оролцов.

С аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Д овогт Гийн Гт холбогдох 1831003250226 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

                 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол óëñûí èðãýí, **** оны ** дугаар сарын **-ний өдөр С аймаг, Ж суманд төрсөн, настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, уул уурхайн эксковаторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, С аймаг, Ж сумын 1 дүгээр баг, Ц овоо 6-3 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй гэх Ч.Д овогт Гийн Г /РД:МУ********/,        

Холбогдсон хэргийн талаар:

            Шүүгдэгч Г.Г нь *********** оны 11 дүгээр сарын 16-ны өдөр С аймаг, Ж сумын нутагт орших “***********” гэх газар байсан бусдын адуунаас иргэн Б.***********гийн 1 тооны адууг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

Тодорхойлох нь:

 

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

 

 Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Шүүгдэгч Г.Г нь *********** оны 11 дүгээр сарын 16-ны өдөр С аймаг, Ж сумын нутагт орших “***********” гэх газар байсан бусдын адуунаас иргэн Б.***********гийн 1 тооны адууг хулгайлсан үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Г.Г нь гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доор нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүгдэгч Г.Гын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би өөрийн унаж явсан морио зараад хохирлоо төлсөн юм. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэмшиж байна...” гэх мэдүүлэг

          2.Хохирогч Б.***********гийн *********** оны 10 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би *********** оны 08 дугаар сард Ж сумын иргэн Д.Оын адуунд миний өөрийн шүдлэн зүсмийн байдас нийлсэн байсан юм. Тэгээд сумын хүмүүс болохоор адуунаас нь салгахгүй байж байгаад *********** оны 01 дүгээр сард Д.Оын адуунд өөрийн хүрэн зүсмийн шүдлэн байдсыг байгаа эсэхийг харахад байхгүй байсан. Тэгээд би Д.Оаас өөрийнхөө 1 тооны адууг асуухад “би он гарахаас өмнө адуу руугаа яваагүй, хэзээ алга болсныг мэдэхгүй байна” гэсэн. Тэгээд би хэсэг хайж байгаад олдохгүй болохоор нь чоно, нохойны хоол болсон юм болов уу гээд тэр чигээр нь хаячихсан юм. Тэгээд *********** оны 09 дүгээр сарын 25-ны өдөр сумын хэсгийн төлөөлөгч ирээд “танай нэг тооны хүрэн зүсмийн байдасыг сумын иргэн Г.Г авсан юм шиг байна” гэхээр нь би сумын цагдаагийн хэсэгт өргөдөл гаргасан юм. Би одоогийн зах зээлийн үнэ буюу 500.000 төгрөгөөр үнэлж байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 дугаар тал/

            3.Гэрч П.Г *********** оны 09 дүгээр сарын 29-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би *********** оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гэртээ хүүхдээ хараад байж байтал манай дүү Г.Г 15 цагийн орчимд манай гэрт ирээд “та машинаараа Д яваад өгөөч, 2 адуу оруулах гэсэн юм” гэхээр нь “за тэгье” гэж хэлсэн. Тухайн үед Г.Г манай хашаанд 5-6 тооны адуу тууж оруулчихаад өөрөө “хөдөө явлаа” гээд яваад өгсөн. Тэгээд 19 цагийн орчим Г.Г манай гэрт ирээд адуу янзлуулахаар манай сумын мал нядалдаг Т.М ахыг надтай цуг гэрт нь очиж аваад буцаад манай хашаанд ирсэн. Тэгээд тууж ирсэн адуунаас хүрэн зүсмийн 2 тооны шүдлэн байдасыг бариад үлдсэн 3-4 тооны адууг хашаанаас гаргасан. Тэгээд 21 цагийн орчимд Т.М ах 2 адууг нядлаад манай ангийн охин Ц.Энх-Ундраа, Гын ээж Г нар нь адууны гэдэс цэвэрлээд орой 00 цагийн орчимд дууссан. Тэгээд Г.Г бид 2 адууны махаа манай аавын 19-58 УБВ улсын дугаартай Тоёота Надиа маркийн тээврийн хэрэгсэлд ачаад Д орсон юм. Бид хоёрыг Д орох үед *********** оны 11 дүгээр сарын 17-ны 02 цаг болж байсан. Тэгээд бид 2 Д хүнсний захын хашааны гадаа оочирлож зогссон. Тэгээд өглөө 05 цагийн орчимд захын гаднаас нэг махны ченж эгч бид 2 дээр ирээд “махаа зарчих” гээд Г.Гтай уулзаад байсан. Тэгээд Г.Г тэр ченжид махаа, арьстай нь өгсөн. Тэгээд надад бензиний 30.000 төгрөг өгөөд би хариад амарсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар тал/

4.Гэрч Д.Оын *********** оны 09 дүгээр сарын 29-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний адуунууд зундаа Ж сумын Шарын гол руу шахдаг. Намар, өвөлдөө Ж сумын Таван толгой, Хөх чулуут гэх газруудаар бэлчээдэг. Манай азраганд Ж сумын иргэн Дбаатарын нэг гүү, Батхишигийн нэг гүү, Батаагийн нэг унагатай гүү, Г.Гын 3 тооны адуу байсныг Г.Г намар өөрөө адуунаас салгаж авсан гэсэн. ***********гийн хүрэн зүсмийн гүү байсан өнгөрсөн намар алга болчихсон. Одоо миний өөрийн 11 тооны адуу байгаа. Би өнгөрсөн намар анхны цас орж байх үеэр Ж сумын “бааз худаг” гэх газар манай адуунууд ирсэн байх үед адуугаа бүртгэхэд Б.***********гийн хүрэн шүдлэн байдас байсан юм. Тэгээд 3 хоногийн дараа Б.*********** манайд морьтой ирээд “адууг хаана байгаа талаар” асуугаад өөрийнхөө адууг үзэх гээд явсан юм. Тэгээд удалгүй манай гэрт ирээд “миний хүрэн зүсмийн байдас алга байна” гээд хайгаад явсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр тал/   

5.Гэрч Т.М *********** оны 09 дүгээр сарын 29-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би тэр явдлыг санаж байна. Тэр үед би гэртээ байж байтал 21 цагийн орчимд манай гэрт Г.Г, П.Г нар орж ирээд “намайг 2 тооны адуу гаргаад өгөөч” гэхээр нь би зөвшөөрөөд тэр 2-той цуг гэрт нь очиход хашаанд нь 5 билүү 6 тооны адуунаас хүрэн байдас, хүрэн халзан байдас 2-г барьж өгсөн. Тэгээд би тэр 2 адууг нядалж өгсөн. Тэгээд Г.Г, П.Г нар намайг гэрт хүргэж өгөөд Г.Г “маргааш адууны махаа зах руу оруулж өгчихөөд мөнгийг нь өгье” гэж хэлээд яваад өгсөн. Тийм л зүйл болсон. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар тал/         

6.Гэрч С.Б *********** оны 09 дүгээр сарын 29-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би *********** оны 11 дүгээр сард манай хүү цэрэгт яваад мотоцикль нь унах хүн байхгүй хашаанд сул байгаад байсныг манай дүү Г.Г надаас асуугаад байхаар нь би сул хашаанд хэвтэж байхаар нь зарчихъя гэж бодоод Г.Гыг “650,000 төгрөгөөр ав” гэж хэлсэн. Тэгээд тухайн үед би ажилтай хөдөөгөөр байсан болохоор манай эхнэр Ичинхорлоогоос авч яваад 3 хоногийн дараа манай эхнэрт 650.000 төгрөг өгсөн байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр тал/ 

7.Гэрч Ц.Э  *********** оны 10 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би цаг хугацааг нь сайн санахгүй байна. *********** оны 11 дүгээр сарын дундуур байсан санагдаж байна. Би гэртээ хоолоо хийж байтал орой 21 цагийн орчимд манай ангийн банди Гийн дүү Г над руу ******* дугаараас залгаад “та П.Г ахын хашаанд хүрээд ирээч, адууны гэдэс арилгаад өгөөч” гэхээр нь би гэрээсээ гараад П.Гийн хашаанд очиход 2 адууг Т.М ах нядалж байсан. Би С.Г эгчтэй цуг тэр 2 адууны гэдсийг цэвэрлэж өгчихөөд орой 23 цагийн үед дуусаад намайг П.Г Ц өнгийн машинаар гэрт хүргэж өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар тал/   

8.Гэрч Б.Б *********** оны 10 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би цаг хугацааг нь сайн санахгүй байна. *********** оны 11 дүгээр сарын 16-ны өдөр бичсэн ******** дугаартай гарал үүслийн бичгийг Ж сумын иргэн П.Гт бичиж өгсөн байна. Дээрх гарал үүслийн бичгийг хэзээ бичиж өгснөө санахгүй байна. П.Г, Г.Г нар нь манай гэрээс ирж авсан байх. Би өөрийн гарал үүслийн бичгээ ихэвчлэн гэртээ бичдэг. П.Гийн аав Пүрэвсүрэн нь адуу малтай, Г.Гыг адуутай эсэхийг мэдэхгүй байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар тал/    

9.Гэрч С.Гийн *********** оны 10 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Миний хүүхэд хулгай хийгээгүй гэж бодож байна. Өөрийнхөө адууг л янзалж зарсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар тал/    

10.Гэрч Ч.И *********** оны 10 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний дүү Г.Г нь төлөв даруу, ажилсаг, муу зуршил хэрэглэдэггүй, тус ч хүүхэд байгаа юм. Манай хадам дүү С.Г сэтгэцээр группт байдаг, бичиг үсэг мэдэхгүй, хэцүүхэн хүн байдаг. Ганц хүү Г.Г нь эх С.Гийг авч явдаг юм. Уг нь буруу зүйл хийх хийх хүүхэд биш гэж боддог. Төрсөн эхээ дааруулж, өлсгөхгүй хүн шиг авч яваа хүүхэд, ажил голохгүй хүнд хүчир ажил хийж төрсөн эхээ тэжээдэг мундаг хүүхэд гэж боддог. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар тал/

11.Гэрч Б.Н *********** оны 10 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай найз Г.Г хагас өнчин, ээж нь группт байдаг, жаахан хэцүү амьдралтай байсан. Г.Г багаасаа хурдан морь унаж өвчтэй ээжийгээ асардаг, хар бор ямар л ажил байна голохгүй хийж олсон мөнгөө гэртээ зориулдаг мундаг залуу гэж боддог. Манай найз архи дарс хэрэглэдэггүй, элдэв ширүүн ааш зангүй, дуу цөөтэй залуу байгаа юм. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар тал/

12.Гэрч П.Гийн *********** оны 10 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би *********** оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гэртээ хүүхдээ хараад байж байтал манай дүү Г.Г 15 цагийн орчимд манай гэрт ирээд “та машинаараа Д яваад өгөөч, 2 адуу оруулах гэсэн юм” гэхээр нь би “хэний мал юм бэ” гэж асуухад “миний өөрийн адуу, Б ахаас мотоцикль худалдаж авсан юм, мөнгийг нь өгөх гээд 2 адуу нядалж зах руу оруулах гэсэн чинь машин олддоггүй, та яваад өгөөч” гэхээр нь би манай нагац дүү учраас үгүй гэж хэлж чадаагүй юм. Бид 2-г Д орох үед 02 цаг болж байсан. Тэгээд бид 2 Д хүнсний захын хашааны гадна машинтайгаа оочирлож зогссон. Тэгээд өглөө 05 цагийн орчимд захын гаднаас нэг махны ченж манай машин дээр ирээд “махаа зарчих” гээд Г.Гтай уулзаад байсан. Тэгээд Г.Г тэр махны ченж эгчид махаа, арьстай нь цуг өгсөн. Тэгээд бид буцаад сум руу гарсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар тал/        

13.*********** оны 10 дугаар сарын 16-гы өдрийн “Ашид билгүүн” ХХК-ны үнэлгээний тайлан:

Нэр төрөл

Хэмжих нэгж

Тоо

Нэгжийн үнэ, төгрөгөөр

Нийт үнэ, төгрөгөөр

Тайлбар

1

Хүрэн зүсмийн адуу

      Ш

      1

500,000

500,000

Шүдлэн байдас

Тайлангаар үнэлэгдэж буй хөрөнгийн *********** оны 10 дугаар сарын байдлаар зах зээлийн үнэ цэнэ нийт 500.000 төгрөгөөр тогтоов. гэх дүгнэлт /хх-ийн 34 дүгээр тал/

14. Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 36-37 дугаар тал/

15.Эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон баримт /хх-ийн 38 дугаар тал/

16.С сумын үнийн зөвшлийн комиссийн үнэлгээтэй танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 39-40 дүгээр тал/

17. Яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 44-45 дугаар тал/

18.Яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 46-48 дугаар тал/

19.С аймаг, Ж сумын 1 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 51-52 дугаар тал/

20. Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /53 дугаар тал/

21. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60 дугаар тал/ зэрэг болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Г.Г нь хохирогч Б.***********гийн 1 толгой адууг хулгайлан авч бусдад 500.000 төгрөгийн хохирол учруулсан нь гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Г.Гын гэмт үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 2-д заасны дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хүлээн авч хянан үзэхэд мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д заасан нөхцөл байдал хангагдсан байх тул хуулийн хугацаанд шийдвэрлэсэн болно.

 

Хоёр: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг

 

Шүүгдэгч Г.Гын гэмт үйлдлийн улмаас бусдад 500.000 төгрөгийн хохирол учирсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар хохиролд тооцов.

Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Б.*********** шүүгдэгч Г.Гын зүгээс адууны үнэ 500.000 төгрөг төлж барагдуулсан, хохирогч нэмж нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй гэсэн мэдүүлгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасанд үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.  

 

Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

           Шүүгдэгч гэм буруугийн талаар маргаангүй байгаа, учирсан бодит хохирол, хор уршигийг бүрэн төлж барагдуулсан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүх хуралдаанд ороцсон Прокуророос санал болгосон хорих ял шийтгэл оногдуулахгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах саналын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

          Шүүгдэгч Г.Гт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулав.

        Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1,2-д зааснаар шүүгдэгч Г.Гаас  гэмт үйлдлээ хэрэгжүүлэх үедээ унаж явсан морины үнэ 650.000 төгрөг, хулгайлсан адууг зарж борлуулж олсон орлого 390.000 төгрөг бүгд 1.040.000 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар тогтов.

         Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тус тус заасан байдаг.  

         Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.      

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2 дугаар зүйлийн 4, 36.8 дугаар зүйлийн 1, 4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Ч овогт Гийн Гыг мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан “Мал хулгайлах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

           2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан шүүгдэгч Ч овогт Гийн Гт мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан хорих ял шийтгэл оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаатай тэнсэж үүрэг хүлээлгэх авч уг хугацаанд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч Г.Гыг оршин суугаа газар, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урдчилан мэдэгдэхийг үүрэг болгосугай.         

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Г.Г нь шүүхээс даалгасан үүрэг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

            5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Г.Г нь уг хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.

           6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,2-д зааснаар шүүгдэгч Г.Гаас 1.040.000 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

           7.Шүүгдэгч Г.Г нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

           8.Шүүгдэгч Г.Гт урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

           9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

           10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор С аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ                                 Б.ЭРДЭНЭХИШИГ