Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/49

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

С******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ

Улсын яллагч А.Энхтуяа

Шүүгдэгч Б.М******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

        С******* аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалт явуулж, тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б******* овогт Б******* М*******т холбогдох эрүүгийн 2231000210043 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* оны 02 дугаар сарын 08-ны өдөр С******* аймгийн С******* суманд төрсөн, 32 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр 4 хүүхдийн хамт С******* аймгийн С******* сумын 5 дугаар баг, 4 дүгээр хэсэг, 089 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй

Б******* овгийн Б******* М*******, *******;

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б.М******* нь 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр С******* аймгийн С******* сумын 5 дугаар баг, 4 дүгээр хэсэг, 089 тоот хашаанд иргэн Ө.Баасандалайтай маргалдаж түүний үснээс зулгаан газарт унагаж, толгой, нүүр, цээжин тус газарт нь гараараа цохиж зүүн доод зовхи, бугалга, шуу, цээжин хэсэг. бугуйнд цус хуралтын зөөлөн эдийн няцралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

           С******* аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.М*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүгдэгч Б.М******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн өдөр манай нөхөр бид хоёрыг Бямбаа эгч ирээд цай уу гэж хэлсэн. Тэгээд нөхөр бид хоёр тэднийд очоод цай уугаад хоол унд идээд архи уусан. Тэгээд байж байхад Бямбаа эгч бид хоёр маргалдсан. Өмнө нь намайг ээмэг бөгж хулгайлсан гэж маргалдаж байсан. Тэр зүйлийн дахин яриад маргаан үүссэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. гэм буруу дээр ямар нэгэн маргаан байхгүй...” гэжээ.

Шүүгдэгч Б.М******* нь 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 15 цагийн орчим Баасандалай залгаад нөхөртэйгөө ирж цай уу гэж хэлсэн. Би Батдоржтой цуг 16 цагийн орчим М гэрт очиход Баасандалай нь нөхөр Мөнх-Одтойгоо хамт бага зэрэг архи уучихсан халамцуу сууж байсан. Батдорж бид хоёрыг М гэрт цай уугаад сууж байхад Баасандалай нэг шил архи гаргаж ирээд Батдорж, Мөнх-Од, Баасандалай бид дөрөв хувааж уусан. Бид дөрөв нэг шил архи хувааж ууж дуусчхаад юм яриад сууж байхад Мөнх-Од дахиад нэг шил архи гаргаж ирсэн. Бид дөрөв М гаргаж ирсэн нэг шил архийг хувааж уугаад сууж байтал Мөнх-Од Баасандалай хоёр хоорондоо маргалдаад эхэлсэн. Зодолдчих гээд байхаар нь манай нөхөр Батдорж тэр хоёрын дундуур орж салгасан. Нөхөр бид хоёрыг гэр рүүгээ явах гээд М гэрээс гараад явж байтал Мөнх-Од хойноос гарч ирээд цуг явъя гэж хэлээд бид гурав цуг явсан. Мөнх-Од Батдорж хоёр дэлгүүр орж архи авах гээд байхаар нь би Батдоржийг чи гэр рүүгээ очоод галаа түлээд хүүхдээ харж бай би дэлгүүр ороод хойноос чинь очъё гэж хэлсэн. Би дэлгүүр орж нэг ширхэг 0.75 литрийн хараа, 2.5 литрийн нэг том пиво аваад шууд гэр рүүгээ явсан. Намайг гэртээ ороод байж байхад Баасандалай залгаад хаана байгаа юм бэ би яваад очъё гэхээр нь манайд хүрээд ир гэж хэлээд би гарч тоссон. Баасандалай бид хоёрыг манай гэрт ороход Батдорж, Мөнх-Од нар нь миний авч очсон нэг шил архийг хувааж уугаад сууж байсан. Баасандалай бид хоёр миний худалдаж авсан нэг том пивоноос нэг нэг аягыг уугаад сууж байхад Баасандалай нь босож ирээд гэртээ харилаа гээд гэрээс гарсан би Баасандалайг энэ тэнд уначих байх гэж бодоод гэрт нь хүргэж өгөхөөр араас нь гартал Баасандалай миний үснээс зулгаагаад эхэлсэн би уурлаад зөрүүлээд Ө.Б******* үснээс зулгаасан бид хоёрыг дээр доороо ороод газарт ноцолдож байхад манай нөхөр Батдорж гэрээс гарч ирээд Баасандалай бид хоёрыг салгасан. Би нөхөртэйгөө хамт гэртээ орж амарсан. Баасандалай гэр рүүгээ яваад өгсөн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 53-р хуудас/,

Хохирогч Ө.Б******* 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр манай гэрт Батдоржын аав Хүрлээ гуай орж ирсэн. Хүрлээ гуайг гадаа угаалгын өрөө ороход нь Мөнх-Од ганц шил архи гаргаад өгчих үү гэхээр нь би архи гаргахгүй гээд хэсэг маргалдсан. Хүрлээ гуайг гаднаас орж ирэхээр нь хэсэг бууз банш болж байгаад манай нөхөр Мөнх-Од нэг шил Соёрхол архи гаргаад хувааж уусан. Архиа ууж дуусгачхаад Хүрлээ гуай гарч явсан. Хэсэг байж байгаад Мөнх-Од надад Батдоржийг манайд ирж хөрөө авангаа цай уу гэж хэл гэхээр нь би М******* луу залгаад ирж цай уу гэж хэлсэн. М*******, Батдорж хоёр манай гэрт 16 цагийн орчим орж ирээд цай хоол идэж уугаад сууж байсан. Би хажуу талын Ганбатын гэрт ороод 1 нэг шил архи мөнгөөр нь худалдаж аваад гэртээ орсон. Бид дөрөв миний худалдаж авсан балинтин нэртэй цагаан архийг хувааж ууж дуусгачхаад сууж байхад 17 цагийн орчим Мөнх-Од Ганбатын гэр рүү орж ирээд дахиад нэг шил архи худалдаж авсан. Архиа уугаад сууж байтал Мөнх-Од бид хоёр Хүрлээ ахыг орж ирэхэд нь архи гаргах гаргахгүй талаар гаргасан маргаанаа үргэлжлүүлээд хэрэлдсэн. Батдорж Мөнх-Од бид хоёрын дундуур орж салгаад битгий хэрүүл маргаан хий гэж хэлээд салгасан. Мөнх-Од, М*******, Батдорж гурав гэрээс гараад Б гэр лүү явсан. Би 10 минутын дараа Б гэр рүү гараад алхаж явахад М******* залгаад эгчээ хүрээд ирээрэй гэж хэлсэн. Намайг Б гэрт очих үед М******* гадаа тосож авсан. М******* бид хоёрыг гэрт орох үед Мөнх-Од Батдорж нар дундаа нэг шил архи тавиад ширээнийхээ доор нэг том шар айраг тавьчихсан сууж байсан. Би архинаас нь уугаагүй. М******* бид хоёр том пивоо задлаад уугаад сууж байтал М******* над руу өмнө алга болж байсан ээмэг бөгжний талаар хэрүүл маргаан үүсгээд хэл амаар доромжлоод байсан. Намайг сандал дээр сууж байхад М******* толгойноос маань үсдээд авахаар нь би уурлаад М*******ыг зөрүүлээд үсдсэн. Би зодоон болгоод яахав гээд гэрээс нь гараад явж байтал М******* араас гарч ирээд миний үснээс зулгааж газар унагаад нуруун дээр гарч суучхаад толгой тархи, цээж рүү цохиж маажаад байсан. Би аргаа бараад үснээс нь зулгаагаад, гар хурууг нь тавиулах гэж хэсэг юм болсон. Бид хоёрыг газар ноцолдоод хэвтэж байхад' Батдорж гарч ирээд салгасан. Намайг Б хажуу талын айлд ороход түргэ-дуудаж өгөөд би эмнэлэг орсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/,

Гэрч Х.Б 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 15 цагийн орчим миний эхнэр М******* луу гэр бүлийн найз Баасандалай залгаад шинэ гарлаа орж ирээд цай уу гэж хэлсэн байсан. Би эхнэр М*******тайгаа хамт Б******* гэрт очих үед Баасандалай эгч Мөнх-Од ах хоёр хоёулаа гэртээ байж байсан. Бид хэдийг цай унд уугаад сууж байхад Баасандалай эгч нэг шил архи авч ирээд бил нар хувааж уусан. Бид нар архиа ууж дуусчхаад хоорондоо юм яриад сууж байхад Мөнх-Од ах гарч нэг шил архи авч ирсэн. Бид нар архиа уугаад юм яриад сууж байтал Мөнх-Од ах, Баасандалай эгч хоёр хэрэлдээд байхаар нь би болиулаад эхнэртэйгээ хамт Мөнх-Од ахыг дагуулаад гэр рүүгээ явсан. Замаараа дэлгүүр орж нэг шил архи, нэг том пивотой аваад манай гэрт ороод ууж байхад Баасандалай эгч гаднаас орж ирээд манай эхнэртэй пиво уугаад сууж байсан. Намайг нилээд согтуу сууж байхад манай эхнэр М******* нь Баасандалай эгчтэй хэрэлдэж маргалдаад зодолдож байхаар нь очиж салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/,

Гэрч Ж.Х 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 11 цагийн орчим өөрийн хүү Б найз М гэрт цай уухаар орсон. М гэрт цай уугаад сууж байхад Мөнх-Од нэг шил архи гаргаж ирээд задлаад өгөхөөр нэг 3 хундага архи уучхаад ойр зуурын юм ярьж байгаад гараад явсан. Дахиж ороогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/,

Гэрч Б.М 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн өглөө би гэртээ хамтран амьдрагч Баасандалайтайгаа хамт хоол унд хийж идээд байж байсан. Өглөө 10 цаг 45 минутын орчим Хүрэлбаатар гуай манай гэрт орж ирсэн. Үдээс хойш банштай цай хийчхээд өөрийн найз Батдоржийг эхнэрийнх нь хамт Баасандалайгаар гэртээ урьсан. Батдорж эхнэр М*******ынхаа хамт манай гэрт 15 цаг 00 цагийн орчим манай гэрт ирсэн. Баасандалай бид хоёр хажуу талынхаа айлаас 2 шил архи авч Батдорж, М******* хоёрыг дайлсан юм. Бид хэд архиа хувааж уугаад сууж байтал Баасандалай хэрүүл маргаан өдөөд надтай хэрүүл хийгээд байхаар нь би Батдоржийг дагаад тэдний гэр лүү явсан. Б гэрт очоод сууж байхад М******* дэлгүүр яваад нэг шил архи, нэг пиво авчраад сууж байхад Баасандалай гаднаас орж ирсэн. Би нилээд их архи уучихсан байсан болохоор суудал дээрээ тасраад унтчихсан байсан. Жоохон унтаж байгаад сэргээд Батдоржийг дагуулаад гэр рүүгээ очтол манай гэрийн гадаа хүмүүс цугларсан, манай байшин шатсаныг гал унтраах анги унтрааж дуусаад явж байсан. Удалгүй тэнд явж байсан хоёр цагдаа намайг дагуулж яваад Баасандалайг зодсон гэж эрүүлжүүлэх байранд хүргэсэн. Би уг нь түүнийг цохиж зодоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/

Гэрч Д.А 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Б.М******* нь эелдэг даруу төлөв зан чанартай, ах дүү хүмүүстээ тусч хүүхэд байгаа юм. Урьд өмнө гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Ямар учир шалтгаанаас гэмт хэрэг үйлдэх болсон талаар нь мэдэхгүй байна. Архинаас л боллоо дүү минь их сайн төлөвшилтэй хүүхэд байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/

Гэрч А.О 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Б.М******* нь эелдэг даруу, тусч зантай хүн байгаа. Хар бор ажил гололгүй хийдэг, хүнтэй муудалцаж байсныг нь лав санахгүй байна. Эцэг, эх хамаатан садандаа дандаа тус болдог сэтгэлээрээ бүсгүй байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/

С******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 38 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.Б.М******* биед дух, хацар, сарвуунд зулгаралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоолгох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /хх-ийн 30-31-р хуудас/,

С******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн  39 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.Ө.Б******* биед зүүн доод зовхи, бугалга, шуу, цээжин хэсэг, бугуйнд цус хуралтын зөөлөн эдийн няцралттай гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоолгох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /хх-ийн 35-36-р хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тухай прокурорын тогтоол /хх-ийн 49-50-р хуудас/, Эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, харьяаллын дагуу шилжүүлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 01-02-р хуудас/, зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, /хх-ийн 04-р хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналтай ирүүлсэн хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт хийлгэхээр буцаах тухай прокурорын тогтоол, /хх-ийн дугаар хуудас/, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд, /хх-ийн 56-58, 63-66-р хуудсууд/, захиргааны хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60-61-р хуудас/ эрүүгийн хариуцлага хүлээж байсныг шалгах хуудас, /хх-ийн 61-р хуудас/, яллах дүгнэлт гардуулан өгсөн тэмдэглэл /хх-ийн 76-р хуудас/, мөн хууль сануулан хохирогч, гэрч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.М******* нь 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр С******* аймгийн С******* сумын 5 дугаар баг, 4 дүгээр хэсэг, 089 тоот хашаанд иргэн Ө.Баасандалайтай маргалдаж түүний үснээс зулгаан газарт унагаж, толгой, нүүр, цээжин тус газарт нь гараараа цохиж зүүн доод зовхи, бугалга, шуу, цээжин хэсэг. бугуйнд цус хуралтын зөөлөн эдийн няцралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь     

Шүүгдэгч Б.М******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн өдөр манай нөхөр бид хоёрыг Бямбаа эгч ирээд цай уу гэж хэлсэн. Тэгээд нөхөр бид хоёр тэднийд очоод цай уугаад хоол унд идээд архи уусан. Тэгээд байж байхад Бямбаа эгч бид хоёр маргалдсан. Өмнө нь намайг ээмэг бөгж хулгайлсан гэж маргалдаж байсан. Тэр зүйлийн дахин яриад маргаан үүссэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. гэм буруу дээр ямар нэгэн маргаан байхгүй...” гэжээ.

Шүүгдэгч Б.М******* нь 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Баасандалайг энэ тэнд уначих байх гэж бодоод гэрт нь хүргэж өгөхөөр араас нь гартал Баасандалай миний үснээс зулгаагаад эхэлсэн би уурлаад зөрүүлээд Баасандалайн үснээс зулгаасан бид хоёрыг дээр доороо ороод газарт ноцолдож байхад манай нөхөр Батдорж гэрээс гарч ирээд Баасандалай бид хоёрыг салгасан...” гэх мэдүүлгээр /хх-ийн 53-р хуудас/,

хохирогч Ө.Б******* 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...М******* бид хоёр том пивоо задлаад уугаад сууж байтал М******* над руу өмнө алга болж байсан ээмэг бөгжний талаар хэрүүл маргаан үүсгээд хэл амаар доромжлоод байсан. Намайг сандал дээр сууж байхад М******* толгойноос маань үсдээд авахаар нь би уурлаад М*******ыг зөрүүлээд үсдсэн. Би зодоон болгоод яахав гээд гэрээс нь гараад явж байтал М******* араас гарч ирээд миний үснээс зулгааж газар унагаад нуруун дээр гарч суучхаад толгой тархи, цээж рүү цохиж маажаад байсан. Би аргаа бараад үснээс нь зулгаагаад, гар хурууг нь тавиулах гэж хэсэг юм болсон. Бид хоёрыг газар ноцолдоод хэвтэж байхад Батдорж гарч ирээд салгасан.  ...” гэх мэдүүлгээр /хх-ийн 12-13-р хуудас/,

Гэрч Х.Б 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Баасандалай эгч гаднаас орж ирээд манай эхнэртэй пиво уугаад сууж байсан. Намайг нилээн согтуу сууж байхад манай эхнэр М******* нь Баасандалай эгчтэй хэрэлдэж маргалдаад зодолдож байхаар нь очиж салгасан...” гэх мэдүүлгээр /хх-ийн 19-р хуудас/,

С******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн  дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт “...Ө.Баасандалайн биед зүүн доод зовхи, бугалга, шуу, цээжин хэсэг, бугуйнд цус хуралтын зөөлөн эдийн няцралттай гэмтэл тогтоогдсон, дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоолгох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлтээр мөн болсон үйл явдлын талаар өөрийн мэдэх зүйлээ мэдүүлсэн гэрч нарын мэдүүлэг зэрэг болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч  Б.М*******ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар   дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хөнгөн” гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба шүүгдэгчийн үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээлгэсэн Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” үндсэн үүргээ зөрчиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эрхэд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч Ө.Баасандалай нь шүүгдэгч Б.М*******аас хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Б.М*******ыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.М******* нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.М*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Б.М*******т эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг сарын хугацаагаар С******* аймгийн С******* сумаас гарч зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн 1 /нэг/ хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн болон битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.М******* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.    

 Шүүгдэгч Б.М*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б******* овгийн Б******* М*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М*******т нэг сарын хугацаагаар С******* аймгийн С******* сумын нутаг дэвсгэрээс гарч зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Б.М*******т анхааруулсугай.

4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.М******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

6.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор С******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд  шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Э.ОЮУНТУНГАЛАГ