Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэнэбаатар Оюунтунгалаг |
Хэргийн индекс | 175/2022/0046/Э |
Дугаар | 2022/ШЦТ/51 |
Огноо | 2022-03-24 |
Зүйл хэсэг | 17.1.2.1., |
Улсын яллагч | Т.Нансалмаа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 2022/ШЦТ/51
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.О* даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Б*
улсын яллагч Т.Н*
шүүгдэгч *******
шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2231000430042 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19** оны 10 дугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, ** настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *, * * хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум * дугаар баг *дугаар хэсэг * тоотод оршин суух хаягтай, урд ял шийтгүүлж байгаагүй, ******* овогт ******* *******, /РД:******* /,
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Сэлэнгэ аймгийн прокурорын газраас шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би буруутай учраас хариуцлага хүлээлгэх байх. Одоо гэмт хэрэг дахиж үйлдэхгүй. Ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэжээ
Шүүгдэгч *******ийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би гэр лүүгээ явах замд буурын голд нэг айлын хашааны хаалга онгорхой байхаар нь би хашаанд нь ороход хашаанд нь хаалга дутуу хаагдсан нэг Монгол гэр байсан. Би тэр гэрт ороод хойморт байсан компьютер, цахилгаан дрилл, тестер багаж, саарал нормын хувцас байхаар нь авсан. Эхлээд компьютер, дрилл, тестер авч гараад хашааны дотор талд хаалганы хажууд тавьсан тэгээд буцаж ороод саарал өнгийн нормын хувцас компьютерын гар, хна зэргийг аваад тэр хашаанаас гарахад нэг машины гэрэл тусахаар нь хажуу хашаа руу барьж байсан саарал өнгийн нормын хувцас компьютерын гар, хна зэргийг шидээд чигээрээ явахад тэр машин миний хажуугаар өнгөрөөд явахаар нь би хашааны буланд нуугдаж байгаад тэр машиныг холдохоор нь буцаж ирээд гадаа тавьсан компьютер дрилл тестер зэргийг аваад гэрлүүгээ явсан. Саарал өнгийн нормын хувцас компьютерын гар хна зэргийг тэр зөрсөн машинтай хүн аваад явсан. Тэгээд би гэртээ ирэхэд эхнэр унтсан байхаар нь би орон доогуур компьютер дрилл тестерийг нуусан юм. Тэгээд маргааш орой эхнэрийн ажил руу явах гээд гэрээс гарахад цагдаа нар ирсэн юм....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 90 дүгээр тал/,
Хохирогч О.Т 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 00 цаг 50 минутын орчим гэртээ ирэхэд манай гэрийн хаалга онгорхой хаалганы түгжээ дотор хаалганы хажууд өлгөсөн байсан. Тэгээд би гэртээ ороод галаа түлээд сууж байхдаа харахад манай компьютер алга болсон байсан. Би тэр үед хй орсон юм байна гэж мэдээд цагдаа дуудсан. Манай гэрээс “делл” маркийн компьютер, саарал өнгийн нормын хувцас, цахилгаан дрилл, тог шалгагч багаж алга болсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дугаар тал/,
Гэрч С.Н 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би өчигдөр буюу 2021 оны 01 дүгээр сарын 21-ний 21 цагаас 22 цаг орчимд өөрийн * улсын дугаартай соната маркийн тээврийн хэрэгслээрээ хороолол буюу Сүхбаатар сумын* дугаар баг руу хүн хүргэж өгчхөөд төв рүү буцсан. Тэгэхэд Буурын гол руу хүн хүргүүлэхээр дуудлага өгсөн. Тэгээд би хорооллоос төв рүү явах замд улаан гүүрэн дээгүүр өнгөрөөд Буурын гол руу ороход гудамжны дунд машины гэрэлд толгойндоо гэрэл зүүчихсэн хүн явж байсан бөгөөд намайг дөхөөд очиход зөрөөд яарсан байдалтай зугтсан. Тэгээд би эргээд хартал тэр залуу хашааны булан тойроод зугтааж байсан бөгөөд араас гэрэл тусгахад харагдаагүй. Тэр залуу 1 юм барьж байгаад унагаачхаад явсан байсан. Уг залуугийн тэвэрч явсан зүйлс нь цоо шинэ өмд, куртик, компьютерын гар, залгуур, чанга яригч /спикер/ гэх мэт эд зүйлс байсан. Тэгээд уг явдлын талаар цагдаагийн байгууллагад мэдэгдсэн....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дугаар тал/,
Гэрч Д.С 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би *******эй 2011 онд танилцаад хамтран амьдарч эхэлсэн. Бид 2-н дундаа 2 хүүхэд мэндэлсэн. Одоо ам бүл 4 үүлээ амьдардаг. Миний нөхөр ******* нь цэрэгт явж байгаагүй. Сургуульд сурч байгаагүй, бичиг үсэг боловсрол байхгүй. Архи согтууруулах ундааны зүйл бага зэрэг хэргэлдэг. Архи уусан үедээ хэвийн ааштай, тамхи татдаг. Жаахан зөрүүд өөрийнхөөрөө ааштай. Шулуун шударга, гэр бүлдээ анхаарал халамж сайн тавьдаг...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дүгээр тал/,
“Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн ТХҮ-921/2906 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: “...Dell optiplex иж бүрэн компьютер 1 ширхэг 120.000 төгрөг, Улаан өнгийн цахилгаан дрилл 1 ширхэг 60.000 төгрөг, Хүчдэл шалгагч багаж “тестер” 1 ширхэг 40.000 төгрөг, “*” группийн өвлийн нормын хувцас 1 ширхэг 130.000 төгрөг, Нийт үнэ 350.000 төгрөг...” гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 35 дугаар хуудас/,
Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 35 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1.шинжилгээнд ирүүлсэн нэг ширхэг гутлын мөр нь шинжилгээнд тэнцэхгүй. 2. шинжилгээнд ирүүлсэн гутлын мөрийг харьцуулах шинжилгээнд хүргүүлсэн улны хээтэй хооронд нь харьцуулах боломжгүй байна...” гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 42 дугаар хуудас/,
Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, /хавтаст хэргийн 01 дүгээр хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хавтаст хэргийн 02 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хавтаст хэргийн 03-08 дугаар хуудас/, эд зүйл, баримт бичиг, тээврийн хэрэгсэл ачаа тээш, мал, амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас/, эд зүйл, баримт бичиг, бусад баримтыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, /хх-ийн 24 дүгээр хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 51-52-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 60 дугаар хуудас/, мөн хууль сануулан хохирогч, гэрч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 22 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг 2 дугаар хэсэг 269 тоотод оршин суух иргэн О.Т******* Монгол гэрт нэвтрэн орж “Делл” маркийн иж бүрэн компьютер, өвлийн нормын хувцас, цахилгаан дрилл, хүчдэл шалгагч багаж зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 350.000 /гурван зуун тавин мянга/-н төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь
Шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би буруутай учраас хариуцлага хүлээлгэх байх. Одоо гэмт хэрэг дахиж үйлдэхгүй. Ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэснээр,
Шүүгдэгч *******ийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би гэр лүүгээ явах замд буурын голд нэг айлын хашааны хаалга онгорхой байхаар нь би хашаанд нь ороход хашаанд нь хаалга дутуу хаагдсан нэг Монгол гэр байсан. Би тэр гэрт ороод хойморт байсан компьютер, цахилгаан дрилл, тестер багаж, саарал нормын хувцас байхаар нь авсан. Эхлээд компьютер, дрилл, тестер авч гараад хашааны дотор талд хаалганы хажууд тавьсан тэгээд буцаж ороод саарал өнгийн нормын хувцас компьютерын гар, хна зэргийг аваад тэр хашаанаас гарахад нэг машины гэрэл тусахаар нь хажуу хашаа руу барьж байсан саарал өнгийн нормын хувцас компьютерын гар, хна зэргийг шидээд чигээрээ явахад тэр машин миний хажуугаар өнгөрөөд явахаар нь би хашааны буланд нуугдаж байгаад тэр машиныг холдохоор нь буцаж ирээд гадаа тавьсан компьютер, дрилл, тестер зэргийг аваад гэр лүүгээ явсан. Саарал өнгийн нормын хувцас компьютерын гар хна зэргийг тэр зөрсөн машинтай хүн аваад явсан. Тэгээд 6и гэртээ ирэхэд эхнэр унтсан байхаар нь би орон доогуур компьютер, дрилл, тестерийг нуусан юм. Маргааш орой эхнэрийн ажил руу явах гээд гэрээс гарахад цагдаа нар ирсэн юм...” гэх мэдүүлгээр,
Хохирогч О.Т мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 00 цаг 50 минутын орчим гэртээ ирэхэд манай гэрийн хаалга онгорхой хаалганы түгжээ дотор хаалганы хажууд өлгөсөн байсан. Тэгээд би гэртээ ороод галаа түлээд сууж байхдаа харахад манай компьютер алга болсон байсан. Би тэр үед хй орсон юм байна гэж мэдээд цагдаа дуудсан. Манай гэрээс “делл” маркийн компьютер, саарал өнгийн нормын хувцас, цахилгаан дрилл, тог шалгагч багаж алга болсон...” гэх мэдүүлгээр,
Гэрч С.Н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би өчигдөр буюу 2021 оны 01 дүгээр сарын 21-ний 21 цагаас 22 цаг орчимд өөрийн 9207 СЭА улсын дугаартай соната маркийн тээврийн хэрэгслээрээ хороолол буюу Сүхбаатар сумын 5 дугаар баг руу хүн хүргэж өгчхөөд төв рүү буцсан. Тэгэхэд Буурын гол руу хүн хүргүүлэхээр дуудлага өгсөн. Тэгээд би хорооллоос төв рүү явах замд улаан гүүрэн дээгүүр өнгөрөөд Буурын гол руу ороход гудамжны дунд машины гэрэлд толгойндоо гэрэл зүүчихсэн хүн явж байсан бөгөөд намайг дөхөөд очиход зөрөөд яарсан байдалтай зугтсан. Тэгээд би эргээд хартал тэр залуу хашааны булан тойроод зугтааж байсан бөгөөд араас гэрэл тусгахад харагдаагүй. Тэр залуу 1 юм барьж байгаад унагаачхаад явсан байсан. Уг залуугийн тэвэрч явсан зүйлс нь цоо шинэ өмд, куртик, компьютерийн гар, залгуур, чанга яригч /спикер/ гэх мэт эд зүйлс байсан. Тэгээд уг явдлын талаар цагдаагийн байгууллагад мэдэгдсэн...” гэх мэдүүлгээр,
“Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн ТХҮ-921/2906 дугаартай шинжээчийн “...Dell optiplex иж бүрэн компьютер 1 ширхэг 120.000 төгрөг, Улаан өнгийн цахилгаан дрилл 1 ширхэг 60.000 төгрөг, Хүчдэл шалгагч багаж “тестер” 1 ширхэг 40.000 төгрөг, “Хурд” группийн өвлийн нормын хувцас 1 ширхэг 130.000 төгрөг, Нийт үнэ 350.000 төгрөг...” гэх дүгнэлт зэрэг болон хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогдсон байна.
“Эрүүгийн хууль”-ийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Шүүгдэгч *******ийн үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээлгэсэн “Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” үндсэн үүргээ зөрчиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан “Хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хйлах” гэмт хэрэг үйлдсэн нь идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч *******ийн хйлсан эд зүйлийг хохирогч О.Тд бүрэн хүлээлгэж өгсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч *******ийг бусдад төлөх төлбөргүйд тооцох нь зүйтэй гэж үзэв.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэм буруугийн үйлдлийг зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн байх ба гэм буруугийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******ийн үйлдлийг зүйлчилсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулах ялын санкц нь хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах ял шийтгэхээр хуульчлагдсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байгааг харгалзан үзэв.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй байна.
Хохирогч О.Т нь хйд алдагдсан эд зүйлээ бүрэн, бүтэн буцааж авсан, шүүгдэгч *******ээс нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүгдэгч *******ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохоо сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал болон бусдад төлөх төлбөргүй, үйлдсэн гэмт хэргийн шинж зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 1 сарын хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хйлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан шүүгдэгч ******* овогт ******* *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУНТУНГАЛАГ