| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэмжидийн Нолхоосүрэн |
| Хэргийн индекс | 175/2018/0220/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/227 |
| Огноо | 2018-11-04 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | А.Энхтуяа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 2018/ШЦТ/227
Монгол Улсын нэрийн өмнөөс
С аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч А.Энхтуяа
Нарийн бичгийн дарга Б.Намуунзул нар оролцов.
С аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө овогт Оын Мт холбогдох 1831000000241 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол óëñûí èðãýí, 1998 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Д аймаг, М суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Д аймаг, Г сумын Дэрсэн ус, 2 дугаарт багт оршин суудаг, Их засаг ОУИС-ийн 333 дугаар ангийн оюутан, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй гэх Ө овогт Оын М /РД:ЗЮ********/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.М нь **** оны 11 сарын 01-ний өдөр У хотоос С аймаг руу тендерийн таксигаар хүргүүлэхдээ жолооч Г.Чгаас таксины үнэ болох 25.000 төгрөгийг залилан мэхэлсэн,
**** оны 11 дүгээр сарын 02-ны өдөр С сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Х” зоогийн газрын хүлээн авагч Б.Ныг хуурч, бодит байдлыг нуун дарагдуулж төөрөгдөлд оруулан 23.500 төгрөгийг залилан мэхэлсэн,
С аймгийн С сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “С” зочид буудлын ресепшин Б.Мийг хуурч, бодит байдлыг нуун дарагдуулж “Iphone 6 Plus” гар утсыг авч залилсан,
С хот дотор явах таксины жолооч Э.Эг хуурч картнаас нь 18.000 төгрөг, таксины үнэ болох 20.000 төгрөг нийт 38.000 төгрөгийг авч залилах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч О.М нь **** оны 11 сарын 01-ний өдөр У хотоос С аймаг руу тендерийн таксигаар хүргүүлэхдээ жолооч Г.Чгаас таксины үнэ болох 25.000 төгрөгийг, **** оны 11 дүгээр сарын 02-ны өдөр С сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Х” зоогийн газрын хүлээн авагч Б.Ныг хуурч, бодит байдлыг нуун дарагдуулж төөрөгдөлд оруулан 23.500 төгрөгийг, С аймгийн С сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “С” зочид буудлын ресепшин Б.Мийг хуурч, бодит байдлыг нуун дарагдуулж “Iphone 6 Plus” гар утсыг, С хот дотор явах таксины жолооч Э.Эг хуурч картнаас нь 18.000 төгрөг, таксины үнэ болох 20.000 төгрөг нийт 38.000 төгрөгийг тус тус авч залилах гэмт хэрэг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч О.М нь гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доор нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
Шүүгдэгч О.Мийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрч байна. Өөр ярих зүйлгүй...” гэх мэдүүлэг
Хохирогч Б.Мийн **** оны 11 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би “С” зочид буудалд **** оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн өглөөний 10 цагаас 11 дүгээр сарын 02-ны өдрийн 10 цагийн хооронд хүлээн авагчийн үүргийг гүйцэтгэсэн. **** оны 20 цагийн орчим гаднаас 165 см өндөртэй, шар царайтай улаан хацартай, нүүрээ будаагүй, үснийхээ үзүүр хэсгээр шар өнгөтэй, саарал өнгийн богино хүрэмтэй, хар өнгийн 2 талаараа цагаан кантан оруулгатай биеийн тамирын өмд өмссөн, ямар нэгэн цүнх эд зүйлгүй нэг эмэгтэй орж ирсэн. Орж ирээд “өрөө авмаар байна, би өөрөөсөө гадна 15 хүнтэй явж байгаа би өөрөө жолоочтойгоо хамт явж байгаа, өрөөнүүдийг чинь үзэх гэсэн юм” гэж хэлсэн. Би өрөөнүүдийг үзүүлээд явж байхад тэр эмэгтэй “Хятад улсын 15 хүн 10 гаруй хоногийн хугацаатай буулгана эдгээр хүмүүстэйгээ би ойрхон байхаар өрөөнд ормоор байна болж өгвөл ойрхон байхаар” гэж ярьж өрөөнүүд үзэж байгаад 1 давхарын 5 өрөөг авахаар болоод өөрөө 113 дугаартай өрөөнд нь орсон. Өрөөндөө ороод хэсэг байж байгаад “утсаар чинь ярьмаар байна надад дугаараа өгөөч” гэж хэлээд нэг дугаар луу яриад миний утсыг өгөөд өрөө рүүгээ орсон. Би үүргээ гүйцэтгээд байж байхад 22 цагийн орчим нэг залуу орж ирээд “ганцаараа явж байгаа зөндөө хүн буулгана гэж ярьсан эмэгтэй хаана байгаа вэ?” гэж надаас асуухаар нь би 113 дугаартай өрөөг зааж өгсөн. Тэгээд өглөө 08 цаг 40 минут болж байхад эрэгтэй эмэгтэй 2-лаа гарч ирээд “мөнгө солиулаад ирэх гэсэн юм, банк нь хаана байдаг билээ” гэж асуухаар нь би “та 2 бичиг баримтаа үлдээгээгүй байна, бичиг баримтаа үлдээгээд мөнгөө солиулахгүй юу даа” гэж хэлсэн. Тэгсэн нөгөө эмэгтэй өрөө рүүгээ ороод харин нөгөө залуу үүдэндээ зогсож байгаад гараад явсан. Хэсэг хугацааны дараа нөгөө эмэгтэй гарч ирээд “нөгөө 5 өрөөг 7 хоногоор нь бодоод мөнгийг нь хиймээр байна, чи бодоодох, дансаар мобайлдах гэсэн юм” гэж хэлсэн. Тэгээд мөнгийг нь бодож байхад тэр эмэгтэй “утсаа өгөөч нэг ярих гэсэн юм" гэж хэлээд миний утсыг аваад оролдож байгаад өрөө рүүгээ орсон. Би ч нэг их юм бодоогүй. Миний утсыг аваад 30-аад минут болоод удаад байхаар нь би өрөөний хаалгыг нь тогшиход хэн ч хариулахгүй байхаар нь илүү түлхүүрээр хаалгыг нь онгойлгоод харахад цонх нь онгорхой өрөөнд хэн ч байхгүй байсан. О.М машинтай байгаагүй. Зүгээр худлаа хэлж байсан байна лээ. О.Мийн хэлээд байсан хятад хүмүүс буудлаагүй. Миний гар утсыг “ярьчихаад өгье” гэж хэлээд аваад буудласан өрөөнийхөө цонхоор гараад явсан байна. Манай буудлаас эд зүйл алдагдаагүй, буудлын мини бааранд байсан 4 ширхэг пиво байхгүй байгаа. Пивоны нэг бүрийн үнэ 3000 төгрөг нийт 12.000 төгрөг, буудалд буусан өрөөний төлбөр нь 77.000 төгрөг нийт 89.000 төгрөг буудалд буусны мөнгө болж байгаа. Би гар утсаа У хотын “Теди” худалдааны төвөөс одоогоос 4 сарын өмнө 480.000 төгрөгөөр “iphone 6 plus” маркийн гар утсыг худалдаж авсан. Худалдаж авсан баримтыг нь баталгаат хугацаа нь 1 сар байсан болохоор нь би 1 сар өнгөрөөгөөд хаячихсан. Мөнгө шилжүүлээгүй. Бэлэн мөнгө О.Мт байгаагүй. Мөнгө шилжүүлэх ямар нэгэн үйлдэл хийгээгүй. Миний утсыг авах гэсэн арга байсан гэж бодож байна. О.Мтэй хамт байсан Билгүүн гэх хүнийг мэдэхгүй. Хамт гарч ирээд мөнгөө нэхэхэд О.Мт явлаа гэж хэлээд л явсан. О.М “би ажилтай, нөгөө буудлын мөнгө хэд болж байгаа билээ” гээд надтай яриад миний гар утсыг аваад өрөөндөө орсон. Нөгөө залуу нь гадаа утсаараа оролдож байгаад явсан. Билгүүнтэй хамааралтай эсэхийг хэлж мэдэхгүй байна. Би буудалд бууж хоносон болон 4 пивоны мөнгө нийт 89.000 төгрөг, гар утасны 480.000 төгрөгийг нэхэмжилж байсан. Би өөрийн гар утсыг биет байдлаар буцаан авсан. Мөн 89.000 төгрөгийг О.М ээжийн хамт **** оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ирээд надад өгсөн ба надаас уучлалт гуйсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 08-09 дүгээр тал/
Хохирогч Ц.Хандсүрэнгийн **** оны 11 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Х зоогийн газрыг хариуцан ажилладаг захирал нь байгаа. Миний хувьд хэргийн талаар сайн мэдэх зүйл байхгүй байна. Манай “Х” зоогийн газрын бармен Б.Н гэдэг хүн энэ хэрэгт гэрчээр оролцож, гэрчээр тодорхой хэлж ярьж мэдүүлэг өгсөн байгаа. Миний сонссоноор эмэгтэй хүн орж ирээд “буудалд байрлана, мөн надтай хамт 7 хүн хамт явж байгаа” гэж хэлээд буудлын нэхэмжлэх бичүүлж аваад буудалд 1 цаг байрлаад, мөн хоол захиалж идээд, хоолоо идээд дуучихаад “дэлгүүр орчихоод ирье” гэж хэлээд гарч яваад алга болсон гэж манай бармен Б.Н надад хэлсэн байгаа. Өөр миний хувьд мэдэх зүйл байхгүй байна. Миний мэдэж байгаагаар буудалд байсан 1 цагийн мөнгө, хоол захиалж идсэн мөнгийг төлөөгүй гараад алга болсон гэсэн. Дээрх мөнгөнүүд нилээд 23,500 төгрөгийн хохирол учирсан. Учирсан хохирол төлбөр мөнгийг холбогдогч тал бэлнээр бүрэн төлж барагдуулсан учраас одоо манай байгууллагын зүгээс гаргах санал хүсэлт, нэхэмжлэх зүйл, гомдол байхгүй байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар тал/
Хохирогч Ж.Эгийн **** оны 11 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний машинд суусан эмэгтэйг таньж мэдэхгүй. Өинө нь харж байгаагүй. Надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл, гомдол санал хүсэлт байхгүй. Миний хувьд 38.000 төгрөгийг бүгдийг нь холбогдогч О.Мээс гаргуулан авсан байгаа учраас нэхэмжлэх зүйл гаргах санал хүсэл, гомдол байхгүй байна. Би дээрх мөнгийг бэлнээр авсан байгаа. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар тал/
Гэрч Ө.Отгонбаатарын **** оны 11 дүгээр сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...О.М нь миний төрсөн ах Оын том охин байгаа юм. О.М доороо нэг дүүтэй айлын том охин. У хотод оюутан болж орж ирээд 2 жил болж байгаа. “Чингис СООСЭ” сургуулийн олон улсын эрх зүйн ангид сурдаг. 2 дугаар курсээ төгссөн жилдээ буюу энэ хавар “буруу хүүхдүүдтэй нийлээд байна” гээд ээж нь энэ жил сургуулиас нь жилийн чөлөө авахуулаад Д аймаг Г суманд байж байгаа. У хотод оюутан болж ирснээс хойш жилдээ манайхаар 2-3 удаа л орж ирдэг. Орж ирэхээрээ нэг их юм яриад байдаггүй. Манай хүүхэдтэй тоглосон болоод надтай болон манай эхнэртэй ойр зуурын юм ярьж байгаад гардаг. Хичээл сурлага нь дажгүй, дутагдаж гачигдсан зүйлгүй байгаа талаараа хэлдэг. Одоогоос 5 хоногийн өмнө Д аймгийн төвд ээжийнхээ хамт ажлаар орж ирээд тэндээс ээждээ хэлэлгүй У хот руу явсан талаар О.Мийн ээж Т.Оюунтунгалаг хэлсэн. Т.Оюунтунгалаг эгч **** оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Т.Оюунтунгалаг эгч над руу залгаад О.М “С аймгийн Цагдаагийн газар цагдаад баригдсан байна би У хот руу орж явна, надтай хамт С аймаг руу яваад өгөөч” гэж гуйсан. Би Т.Оюунтунгалаг эгчийн хамт ирсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар тал/
Гэрч Т.Оюунтунгалагийн **** оны 11 дүгээр сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Надад хэрэг явдлын талаар мэдэх зүйл байхгүй байна. **** оны 10 дугаар сарын 29-ний өдөр Д аймгийн төвд охин О.Мийн хамт орж ирээд буцаад сум руугаа буцах гэхэд манай охин ямар нэгэн зүйл хэлэлгүй хувцастай цүнхээ аваад алга болсон. Надад ямар нэгэн зүйл яриагүй. Би У хот руу явсан байх гэж бодоод У хот руу ах дүү нартаа хэлсэн. Манай охин хайчсан нь мэдэгдэхгүй байж байхад **** оны 11 дүгээр сарын 02-ны өдөр С аймгийн Цагдаагийн газраас над руу залгаж “охин тань С аймагт байна” гэж хэлсэн. Манай охин **** оны 06 дугаар сурд хичээл нь амраад найз охидуудтайгаа явж байхад нь нэг найз нь хүний утас авсан юм байна лээ. Тэр хэрэгт холбоотой эсэх талаар гэрчийн мэдүүлэг өгсөн. Манай охин хамааралгүй болоод салсан. Гэрээсээ дайжиж хаа нэг газар луу явж байгаагүй. О.Мт гэр бүлийн ямар нэгэн дарамт шахалт байхгүй. Эцэг нь өөрийнх нь төрсөн аав. Харин охиныг залгахаар “загналаа” гэж уурладаг. О.М цэцэрлэгээр хүмүүжиж сургуульд сурч төгссөн. Ангидаа жаахан дуу муутай ичимхий бүрэг охин гэж багш нь хэлж байсан. Мөн ажиглаад байхад тийм ч олон найз нөхөдгүй гэрээс нэг их гараад байдаггүй, дуу муутай ичимхий хүүхэд байсан. Оюутан болоод ЕБС-д байснаа бодвол хүнтэй чөлөөтэй ярьдаг, өөрийгөө хүнд илэрхийлж чаддаг болсон байсан. Ажил хөдөлмөр хийхдээ өөрийн санаагаараа хийгээд байхгүй ч хийсэн ажилдаа сайн эхлүүлсэн ажилаа дуусгаж байдаг. Хүнд тусархуу, хүн юм гуйвал үгүй гэж хэлж чаддагүй. Туслаад л явж байдаг. Айл саахалтын хүмүүсдээ нэр хүнд сайтай шүү манай охин. Яасан юм мэдэхгүй У хотод оюутан болсон биш энэ жилийн хавраас л сонин болоод хүн луйвардахад нь байсан гэхээр нь би сургуулиас нь нэг жилийн чөлөө авахуулсан. Айлын том охин ямар нэгэн асуудалд холбогдож болохгүй гэж бодоод хажуудаа нэг жил авахаар шийдсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар тал/
Гэрч Б.Нын **** оны 11 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би **** оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 16 цагийн орчим шар шөвгөр царайтай туранхай дээгүүрээ саарал куртик өмссөн доогуураа хажуу талдаа цагаан өнгийн канттай хар биеийн тамирын өмд өмссөн эмэгтэй орж ирээд “танайд би 6 хоног 2 өрөө аваад буудлах гэсэн юм, манай найзууд маргааш ирнэ. Бид нар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага дээр дадлага хийх гэж байгаа юм. Бидний буудаллах өрөөний нэхэмжпэл бичээд өг” гэж хэлээд нэхэмжлэл бичүүлж авсан. Мөн 13.500 төгрөгний хоол идээд мөнгийг нь “дансаар нь буудлын мөнгөтэй хамт өгнө” гэж хэлсэн. Манай нэг өрөөнд ороод цаг гаран унтаж байгаад босч ирээд “машинаа хаана байрлуулах вэ, та надад утсаа өгч байгаач би багштайгаа мөнгө шилжүүлэх үү гээд асуугаад өгье” гэж хэлээд хэсэг сууж миний утсаар оролдож чаталж байгаад миний утсыг надад өгөөд “дэлгүүр хаана байдаг билээ” гэж надаас асуугаад гарсан. Тэгээд дахиж орж ирээгүй. Миний гар утсаар оролдож байхад манай зоогийн газарт хүн багатай утсаа тэр охинд өгсний дараа бид нар тэр охины хажууд суугаад хоол идэж эхэлсэн. Миний гар утсыг авч гарах ямар нэгэн оролдлого хийгээгүй. Би тэр охиныг мөнгөтэй явахыг нь хараагүй. Ганцаараа ямар нэгэн эд зүйлгүй орж ирсэн. Хэн нэгэнтэй ярих утас байхгүй гээд миний утсаар хүнтэй харилцаад байсан. Би дараа нь хэнтэй харилцсан талаар харах гэхэд устгасан байсан. Би урд өмнө тэр охиныг С суманд харж байгаагүй. Манайд орж ирэхээс эхлээд ганцаараа байсан. Өөр хэн нэгэнтэй хамт яваагүй. Манай буудлын төлбөр 1 цагийн 10.000 төгрөг, хоолны 13.500 төгрөг нийт 23.500 төгрөг болсон. Төлбөрийг төлж барагдуулсан. Би мөнгөө эргүүлэн авсан. **** оны 11 дүгээр сарын 04-ний өдөр О.М ээжийн хамт орж ирээд надаас уучлалт гуйгаад 23.5000 төгрөг надад өгсөн. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар тал/
**** оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн “Ашид билгүүн” ХХК-ны үнэлгээний тайлан:
| № | Нэр төрөл | Хэмжих нэгж | Тоо | Нэгжийн үнэ, төгрөгөөр | Нийт үнэ, төгрөгөөр | Тайлбар | |
| 1 | Iphone 6 plus /16gb/ | Ш | 1 | 450,000 | 450,000 | Хуучин |
Тайлангаар үнэлэгдэж буй хөрөнгийн **** оны 10 дугаар сарын байдлаар зах зээлийн үнэ цэнэ нийт 450.000 төгрөгөөр тогтоов. гэх дүгнэлт /хх-ийн 35 дугаар тал/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 37-38 дугаар тал/
Эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон баримт /хх-ийн 38 дугаар тал/
С сумын үнийн зөвшлийн комиссийн үнэлгээтэй танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 39-40 дүгээр тал/
Яллагдагчаар татах тухай санал /хх-ийн 39 дүгээр тал/
Яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 43-45 дугаар тал/
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /51 дүгээр тал/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56 дугаар тал/ зэрэг болно
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч О.М нь **** оны 11 сарын 01-ний өдөр У хотоос С аймаг руу тендерийн таксигаар хүргүүлэхдээ жолооч Г.Чгаас таксины үнэ болох 25.000 төгрөгийг, **** оны 11 дүгээр сарын 02-ны өдөр С сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Х” зоогийн газрын хүлээн авагч Б.Ныг хуурч, бодит байдлыг нуун дарагдуулж төөрөгдөлд оруулан 23.500 төгрөгийг, С аймгийн С сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “С” зочид буудлын ресепшин Б.Мийг хуурч, бодит байдлыг нуун дарагдуулж “Iphone 6 Plus” гар утсыг, С хот дотор явах таксины жолооч Э.Эг хуурч картнаас нь 18.000 төгрөг, таксины үнэ болох 20.000 төгрөг нийт 38.000 төгрөгийг тус тус авч хохирол учруулсан нь залилах гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх ба тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч О.Мийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 2-д заасны дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хүлээн авч хянан үзэхэд мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д заасан нөхцөл байдал хангагдсан байх тул хуулийн хугацаанд шийдвэрлэсэн болно.
Хоёр: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг
Шүүгдэгч О.Мийн гэмт үйлдлийн улмаас бусдад нийт 536.500 төгрөгийн хохирол учирсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар хохиролд тооцов.
Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Г.Ч, Ц.Хандсүрэн, Б.М, Ж.Э нар нь шүүгдэгч О.Мээс хохиролоо төлүүлэн авсан, нэмж нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй гэсэн мэдүүлгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасанд үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч О.М нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргаангүй байгаа, учирсан бодит хохирол, хор уршигийг бүрэн төлж барагдуулсан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүх хуралдаанд ороцсон Прокуророос санал болгосон нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээ хүрээнд эрүүгийн хариуцлаг хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгчид ял шитйгэл оногдуулахдаа харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч О.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоногтой дүйцүүлж хорих ялаар солихыг анхааруулав.
Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2 дугаар зүйлийн 4, 36.8 дугаар зүйлийн 1, 4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Ө овогт Оын Мийг мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан “Залилах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ө овогт Оын Мт 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 1,2-д зааснаар ялтан О.Мт оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар ялтан О.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 08 цагийг 01 хоногтой тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Ялтан О.М нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Ялтан О.Мт урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор С аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ