Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 37

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Болормаа даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Алтансүх    

Улсын яллагч Б.Батбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Батбаяр

Гэрч Ц.Нарангэрэл

Шүүгдэгч М.Ган-Очир нарыг оролцуулан шүүхийн танхимд нээлттэй хийсэн  шүүх хуралдаанаар

Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Машагийн Ган-Очирт холбогдох эрүүгийн 201610010243 дугаартай хэргийг 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1976 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 3 дугаар баг, Хасын 1-8 тоотод оршин суух, гавьяа шагналгүй,

              -  1992 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

              - 1994 онд Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т заасан гэмт хэрэгт 2 жил 6 сарын хорих ялаар,

              - Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 1994 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 178 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2-т зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар,

              - Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 1996 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 112 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2-т зааснаар 3 жил 4 сарын хорих ялаар,

              - Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2000 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 6а дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2-т зааснаар 10 сарын хорих ялаар,

              - Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2000 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 80 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2-т зааснаар 10 сарын хорих ялаар,

              - Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2001 оны 03 дугаар 14-ний өдрийн 40 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дугаар зүйлийн 1-д  зааснаар 1 жилийн хорих ялаар,

              - Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2003 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 17 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар,

              - Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 286 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хорих ялаар,

              - Дорноговь аймаг дахь Сум дундын хоёрдугаар шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 76 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн баривчлах ялаар,

              - Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 39 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ялаар тус тус шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай Боржигон овогт Машагийн Ган-Очир /РД: ЛЮ76072770/

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдснаар/

Шүүгдэгч М.Ган-Очир нь ялтай байх хугацаандаа буюу 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг “Сод” авто засварын баруун талын засмал зам дээр согтуугаар 18-73 ДГА улсын дугаартай “Тоёото Приус-10” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад иргэн Д.Сансармаагийн жолоодож явсан “Тоёото Алион” маркийн 29-11 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийг, иргэн Б.Ганчимэгийн жолоодож явсан “Приус-20” маркийн 37-90 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, Замын-Үүд сумын 2 дугаар баг Yүдийн 1-17 тоот, хашааны хажуу замаар зорчиж явсан насанд хүрээгүй З.Дөлгөөнийг шүргэж зам тээврийн осол гарсан газрын санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:                                          

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч М.Ган-Очир шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 12 цагийн орчимд найз Мөнхбаттай уулзаж Замын-Үүд  сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Хараа хүнсний дэлгүүрийн зогсоол дээр зогсож 17-83 ДГА улсын дугаартай Приус-10 маркийн тээврийн хэрэгсэл дотроо найз Мөнхбаттай нийлж хүний 2, 2 пиво буюу нийт 4 лааз пиво хувааж уусан. Тэгээд Мөнхбат Улаанбаатар явна гээд машинд суугаад явсан. Намайг согтууруулах ундааны зүйл хэрэглээд 17-83 ДГА улсын дугаартай Приус-10 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явах үед Сод авто засварын урд талын уулзвар дээр Тоёота Алиан маркийн автомашин нь дохио өгөхгүйгээр гэнэт зогссон. Тэгэхээр нь би зогсож чадалгүй уг машины араас мөргөсөн. Тухайн үед миний ард явж байсан машинууд дуут дохио өгөхөөр нь би уг машинд зам тавьж өгөх гээд Тоёота Алиан маркийн автомашины хажуугаар өнгөртөл зүүн гар талаас Приус-20 маркийн автомашин орж ирэхээр нь би зай тавьж өгч чадалгүй уг машины баруун гар талаас нь шүргэчихээд цааш яваад хашаа өнгөрөөд зогссон. Би тэр хоёр машины жолоочийг урд өмнө нь харж байсан, зүс таних болохоор согтуу уулзаад яахав  гэж бодоод намайг таньж байгаа биз дээ гээд машинаасаа орилчихоод цааш явсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

- Иргэний нэхэмжлэгч Б.Ганчимэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “Би тухайн үед 37-90 ДГА улсын дугаартай Приус-20 маркийн автомашиныг жолоодон Сод авто засварын урд талын засмал зам дээр явж байтал өөдөөс 17-83 ДГА улсын дугаартай Приус-10 маркийн автомашин хурдтай ирээд миний автомашины урд талын крылоныг дотогш хонхойлгон зүүн талын толийг хагалсан. Мөн зүүн талын 2 хаалгыг нэлэнхүйд нь зурж зүүн урд талын дугуйны накладыг хугалчихаад зогсолгүй ертөнцийн зүгээр хойд зүгрүү яваад өгсөн. Тухайн үед миний хажууд арван жилийн 2 хүүхэд явж байсан ба 17-83 ДГА улсын дугаартай Приус-10 маркийн автомашин нь миний машиныг шүргэхээсээ өмнө урд явж байсан 29-11 ДГО улсын дугаартай алион маркийн ард гуперийг мөргөж хагалсан гэхээр нь би 29-11 ДГО дугаартай автомашины жолоочтой уулзахад миний машиныг мөргөсөн жолооч нь согтуу байна лээ цагдаад дуудлага өгсөн гэж байсан гэжээ. /хх-ийн 29-30/

- Иргэний нэхэмжлэгч Д.Сансармаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр таксинд явж байгаад Сод авто засварын хажууд хүн буулгах гээд замын хөдөлгөөнд оролцож байхад 17-83 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний 29-11 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөхөөр нь би зогсож машинаасаа буутал 17-83 ДГА тээврийн хэрэгслийн жолооч машиныхаа хаалгыг нээхээр нь би жолоочийг согтуу байна ш дээ гээд машин дотроосоо гар утсаа авах гэтэл тухайн жолооч машинаа жолоодоод зугтаасан. Тухайн үед тээврийн хэрэгслийн дугаар маркийг нь хараад цагдаад дуудлага өгөх гэтэл 17-83 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч урд явж байсан машиныг мөргөчихөөд зогсохгүй цааш явсан гэжээ. /хx-ийн 42-43/

- Насанд хүрээгүй хохирогч З.Дөлгөөн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр 13 цагийн орчимд Элсэн далай бөөний дэлгүүр ороод хүнсний зүйл аваад гэрлүүгээ харих замд Замын-Үүд сумын 2 дугаар баг Yүдийн 1-17 дугаартай хашааны урд талд шороон зам дээр явж байхад хэн нэг миний баруун талын гуя орчимд хүчтэй цохиод унагаачих шиг болсон. Тэгээд би газар унаад хартал цэнхэр өнгийн Приус маркийн 17-83 ДГА улсын дугаартай машин мөргөсөн байсан жолооч машинд ороод суучих гэхээр нь үгүй гээд гэрлүүгээ явсан. Тухайн үед жолооч нь согтуу байсан болохоор гэртээ очоод аавд хэлээд аав цагдаад мэдэгдсэн...” гэжээ. /хх-ийн 44/

- Гэрч А.Зоригтбаатар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр цагийг нь санахгүй байна. Манай хүү Дөлгөөн гаднаас сая гадаа намайг машин шүргэсэн гэж орж ирсэн, айж сандарсан байдалтай байсан ба ил харагдах шарх гэмтэл байгаагүй. Замын-Үүдийн нэгдсэн эмнэлэгт үзүүлэхэд бэртэл гэмтэл байхгүй байна гэж байсан гэжээ. /хх-ийн 45/

- Гэрч Ч.Батзаан мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр 13 цагийн үед цагдаагийн хэлтсийн жижүүрт Сод авто засварын хажууд 17-83 ДГА улсын дугаартай автомашин осол гаргачихаад зугтаачихсан гээд дуудлага ирсэн. ...тухайн осол болсон газар 29-11 ДГО, 37-90 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслүүд байсан ба 17-83 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгсэл байгаагүй. 17-83 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.Ган-Очирын өмнө шалгагдаж байх нь оршин суух хаягийг нь мэдэж авсан байсан. Замын-Үүд сумын 3 дугаар баг Хасын 1-8 тоотод очиход хашаанд нь улсын дугааргүй цайвар цэнхэр өнгийн Приус-10 маркийн тээврийн хэрэгсэл байсан ба байшин руу ороход М.Ган-Очир нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай гэртээ байсан. Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тайлаад гэртээ оруулсан байсан гэжээ.  /хх-ийн 47/

-2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 02 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

 1. 17-83 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан М.Ган-Очир нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5.Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурьдсан үүрэг хүлээнэ: a/Тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдсон эд юмсыг байрнаас хөдөлгөхгүй байх, б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад хүргүүлэх..., в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтанд/ мэдэгдэх ....осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх, 2.7.Жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно: a/ Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, ба тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй, 9.2.Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөн байна.

37-90 ДГА улсын дугаартай Т.Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.Ганчимэг, 2911 ДГО улсын дугаартай Алион маркийн тээврийн хэрэгслийн жолооч Д.Сансармаа нар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй байна. Явган зорчигч З.Дөлгөөн Монгол Улсбын ЗХД-ийн 3. Явган зорчигчийн үүрэг гэсэн заалтыг зөрчөөгүй байна.

2. Хавтаст хэргийн гэрчүүдийн байцаалт, ослын бүдүүвч схем зураг тухайн нөхцөл байдал нь 17-83 ДГА улсын дугаартай Т.Приус-10 маркийн тээврийн хэрэгслийн жолооч М.Ган-Очирын буруутай байдлаас болж зам тээврийн осол гарсан гэж үзэх боломжтой байна.

3. 17-83 ДГА дугаартай тээврийн Т.Приус-10 маркийн тээврийн хэрэгслийн жолооч М.Ган-Очир нь Монгол Улсын ЗХД-ийн 2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: б/тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ буюу түүнчлэн согтууруулах ундаа, мансууруулах бодис сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл  хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ хүнд жолоогоо шилжүүлэх гэсэн заалтыг зөрчсөн байна гэжээ. /хх-ийн 52-53/

-Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-15/

-Тээврийн хэрэгсэлүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 16-19/

- Бичиг баримт хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 20/

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 22/

- Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн Авто машины үнийн тодорхойлолт /хх-ийн 24/

- Төрийн банкны 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн албан тоот /хх-ийн 31/

- Иргэний нэхэмжлэгч Ж.Ган-Очирын мэдүүлэг /хх-ийн 33/

- Барьцаат зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-ийн 34-36/

- Барьцаат зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 37-38/

- Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ /хх-ийн 39-40/

- Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Авто машины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 61/

- Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Авто машины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 66/

- М.Ган-Очирын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 72/

- Ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81/

- Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 178 дугаартай албан тоотын хуулбар  /хх-ийн 83/

-Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа /хх-ийн 85/

- Хөрөнгө битүүмжлсэн тэмдэглэл /хх-ийн 87/

- Хөрөнгийн  үнэлгээний Вендо ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 303/017 дугаартай авто машины үнийн тодорхойлолт /хх-ийн 89/

              - Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 1994 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 178 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 91-92/

              - Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 1996 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 112 дугаар шийтгэх шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 93-95/

              - Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2000 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 80 дугаар шийтгэх шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 97-99/

              - Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2000 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 6а дугаар шийтгэх шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 100/

              - Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2001 оны 03 дугаар 14-ний өдрийн 40 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 102-103/

              - Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2003 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 17 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 105-106/

              - Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 286 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 108-110/

              - Дорноговь аймаг дахь Сум дундын хоёрдугаар шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 76 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 112-113/

              - Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 39 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 115-119/

- Цагдаагийн ерөнхий газрын хайлтын системийн мэдээлэл /хх-ийн 120-122/

- Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 123-127/ зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт судалсан болно. Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно. 

Шүүгдэгч М.Ган-Очир нь ялтай байх хугацаандаа буюу 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг “Сод” авто засварын баруун талын засмал зам дээр согтуугаар 18-73 ДГА улсын дугаартай “Тоёото Приус-10” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад иргэн Д.Сансармаагийн жолоодож явсан “Тоёото Алион” маркийн 29-11 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийг, иргэн Б.Ганчимэгийн жолоодож явсан “Приус-20” маркийн 37-90 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, Замын-Үүд сумын 2 дугаар баг Yүдийн 1-17 тоот, хашааны хажуу замаар зорчиж явсан насанд хүрээгүй З.Дөлгөөнийг шүргэж зам тээврийн осол гарсан газрын санаатай орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч З.Дөлгөөний “...хэн нэг миний баруун талын гуя орчимд хүчтэй цохиод унагаачих шиг болсон. Тэгээд би газар унаад хартал цэнхэр өнгийн Приус маркийн 17-83 ДГА улсын дугаартай машин мөргөсөн байсан жолооч машинд ороод суучих гэхээр нь үгүй гээд гэрлүүгээ явсан. Тухайн үед жолооч нь согтуу байсан болохоор гэртээ очоод аавд хэлээд аав цагдаад мэдэгдсэн” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Б.Ганчимэгийн “...Би тухайн үед 37-90 ДГА улсын дугаартай Приус-20 маркийн автомашиныг жолоодон Сод авто засварын урд талын засмал зам дээр явж байтал өөдөөс 17-83 ДГА улсын дугаартай Приус-10 маркийн автомашин хурдтай ирээд миний автомашины урд талын крылоныг дотогш хонхойлгон зүүн талын толийг хагалсан. Мөн зүүн талын 2 хаалгыг нэлэнхүйд нь зурж зүүн урд талын дугуйны накладыг хугалчихаад зогсолгүй ертөнцийн зүгээр хойд зүгрүү яваад өгсөн.” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Д.Сансармаагийн “...таксинд явж байгаад Сод авто засварын хажууд хүн буулгах гээд замын хөдөлгөөнд оролцож байхад 17-83 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний 29-11 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөхөөр нь би зогсож машинаасаа буутал 17-83 ДГА тээврийн хэрэгслийн жолооч машиныхаа хаалгыг нээхээр нь би жолоочийг согтуу байна ш дээ гээд машин дотроосоо гар утсаа авах гэтэл тухайн жолооч машинаа жолоодоод зугтаасан.” гэх мэдүүлэг, гэрч Ч.Батзааны “...тухайн осол болсон газар 29-11 ДГО, 37-90 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслүүд байсан ба 17-83 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгсэл байгаагүй 17-83 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.Ган-Очирын өмнө шалгагдаж байхад нь оршин суух хаягийг нь мэдэж авсан байсан. Замын-Үүд сумын 3 дугаар баг Хасын 1-8 тоотод очиход хашаанд нь улсын дугааргүй цайвар цэнхэр өнгийн приус-10 маркийн тээврийн хэрэгсэл байсан ба байшин руу ороход М.Ган-Очир нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай гэртээ байсан. Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тайлаад гэртээ оруулсан байсан” гэх мэдүүлэг, 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 02 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд /хх-ийн 52-53/ болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар батлагдаж байна.

Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч М.Ган-Очирыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон, уг зүйл ангиар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.

 Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх тогтоолууд болон ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас зэргээс үзэхэд шүүгдэгч М.Ган-Очир нь Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхээс 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт ял шийтгүүлсэн ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т заасан  ялтай байдал арилаагүй байхад дахин гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9-д  зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдал болно.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Шүүгдэгч Боржигон овогт Машагийн Ган-Очирыг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Машагийн Ган-Очирыг 6 /зургаа/ сарын баривчлах ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгч М.Ган-Очирт оногдуулсан 6 сарын баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар 83-55 ДГО улсын дугаартай УАЗ 31512 маркийн тээврийн хэрэгсэлийн битүүмжлэлийг хүчингүй болгон шүүгдэгч М.Ган-Очирт буцаан олгосугай.

5. Шүүгдэгч М.Ган-Очир нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдан ирээгүй бөгөөд бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-т зааснаар энэ хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн 17-83 ДГА улсын дугаартай Тоёота

 Приус-10 маркийн тээврийн хэрэгслийн 01137013 дугаартай гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц  өмчлөгч  Төрийн банк ХХК-нд буцаан олгосугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол ялтан М.Ган-Очирт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.

8. Энэ шийтгэх тогтоолыг ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Э.БОЛОРМАА