Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2020 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 139/ШШ2020/00542

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б би Дундговь аймгийн Сайнцагаан сумын баг, байранд оршин суух Д овогт Г.С нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн сумын баг, оршин суух Т овогт Ө.Ө /РД:/-аас 2600000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2019 оны 09 сарын сүүлээр Ө.Ө нь найз Э  бид 2-т манай ах БНСУ-н виз гаргадаг компанитай.... 12 сарын 20-ны үед визийг чинь гаргаад явуулна гэсэн. .. Д.Э  бид 2-оос 2 хүний урьдчилгаа төлбөр 2600000 төгрөг бэлнээр авсан. Тэгээд 12 сарын дундуур Ө  ярихдаа виз гаргах боломжгүй боллоо. Мөнгийг чинь авч өгнө гэж  өнөөг хүртэл худлаа хэлсээр байна. иймд Ө.Ө аас нийт 2600000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ө.Ө шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч талаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байна. Боломжтой болмогц мөнгийг бүрэн төлж барагдуулна гэжээ.

 

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагчийн хариу тайлбартай танилцлаа. Хариуцагчийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Снь Ө.Өаас 2600000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ө.Өнь 2600000 төгрөгийг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

         

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 123 дугаар  зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Ө.Ө-аас 2600000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30000 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нь энэхүү асуудлаар захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол  гаргах,  тухайн  асуудлаар  анхан  шатны  шүүхэд  дахин  нэхэмжлэл  гаргах  эрхгүйг заасугай. 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                             Г.Б