Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/54

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

С******* аймаг дахь сум дундын Эрүүг-ийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Болор-Эрдэнэ

улсын яллагч А.Баясгалан

шүүгдэгчийн өмгөөлөгч А.Отгонбаяр

шүүгдэгч Э.Б******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

С******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г******* овогт Э******* Б*******д холбогдох эрүүгийн 2131003520032 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, *******оны 11 дүгээр сарын 28-ны өдөр С******* аймгийн Е******* суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, С******* аймгийн Е******* сумын 2 дугаар баг, 1-51 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

Г******* овогт Э******* Б*******, /РД:*******/;

Холбогдсон хэргийн талаар:   

 Шүүгдэгч Э.Б******* нь 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өд*******с 13-ны өдрийн хооронд С******* аймгийн Е******* сумын 2 дугаар- багийн нутаг дэвсгэрт байрлах “Харгана" нэртэй газарт 1099.8 м2 талбайг эвдрэлд оруулан, зохих зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулан газрын хэвлийд халдсан гэх гэмт хэрэгт холбогджээ

ТОДОРХОЙЛОХ нь:

С******* аймгийн прокурорын газраас шүүгдэгч Э.Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.Б******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Э.Б*******ы 2022 оны 02 дугаар сарын 05-нд мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “... Би 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр С******* аймгийн Е******* сумын нутаг 2 дугаар баг “Харгана” нэртэй газарт “Cat” нэртэй экскаваторыг ажиллуулах гэсэн ажиллахгүй гэмтэл нь мэдэгдэхгүй байхаар нь найз М.Ө******* Hyundai-260 маркийн экскаваторыг гуйж асаагаад 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “Харгана”-ны давааны аманд үйл ажиллагаа явуулаад байж байхад 11 дүгээр сарын 13-ны өдөр цагдаагийн алба хаагчид ирж шалгаж үйл ажиллагааг зогсоосон.

Надтай хамт экскаваторыг барихаар Г.На******* ажиллаж байсан. Би Г.На*******д өдрийн 100.000 төгрөг өгнө. Илүү ашиг олбол нэмж цалин өгөхөөр ярьж тохироод ажиллаж эхэлсэн. Ажил эхлээд өнгөн хөрсийг хуулаад байж байхад цагдаагийн алба хаагчид ирсэн. Ямар нэгэн ашигт малтмал олборлож аваагүй байсан.

Би найз М.Ө******* техник хэрэгслийг гуйгаад хэдэн өдөр ажиллаад буцаагаад өгье гэж хэлээд Hyundai-260 маркийн экскаваторыг аваад үйл ажиллагаа явуулж байгаад цагдаагийн алба хаагчдад баригдсан. Cat маркийн экскаваторыг ажиллуулахаар 2-3 өдөр болоод ажиллахгүй болохоор нь би М.Ө******* экскаваторыг гуйсан. Cat маркийн экскаватор ямар ч хөдөлгөөн хийгээгүй байгааг цагдаа нар харсан.

Надад ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл байхгүй. Хэн нэгэн намайг үйл ажиллагаа явуулж болно  гэж хэлээгүй. Надтай хамтарсан, надад хөрөнгө оруулалт хийж үйл ажиллагаа явуулсан хүн байхгүй. Би хууль бус үйл ажиллагаа явуулсан нь миний буруу. Би байгаль экологид учруулсан хохирлоо төлөөгүй байгаа. Би цаашид төлж барагдуулна гэж бодож байгаа...” гэх мэдүүлэг, /хх-ийн 84-85 дүгээр хуудас/,

Иргэний нэхэмжлэгч М.Ө******* 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Надаас 2021 оны 11 дүгээр сарын эхээр Э.Б******* Hyundai-260 маркийн экскаваторыг түр хэрэглүүлж байгаач гэж гуйсан юм. Би экскаватороо түрээсэлж, зарж борлуулаагүй. Би өөрийн эзэмшлийн Hyundai-260 маркийн экскаваторыг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 32-33 дугаар хуудас/,

Гэрч Г.На*******ийн  2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр С******* аймгийн Е******* сумаас Э.Б*******ы хамт “Харгана” гэх газарт 10 цагийн үед очоод би өдөр амарч байгаад орой 20 цагаас Э.Б*******аас ээлж авч 20 цагаас 23 цаг өнгөртөл Е******* сумын “Харгана” гэх газарт Hyundai-260 маркийн экскаваторт оператор хийж 3 цаг орчим тухайн газарт хөрс хуулалтын ажил хийсэн юм. Э.Б******* нь намайг ах урд “Харгана” гэх газарт хэд хоног экскаватор оператор хийгээд өгөөч өдрийн 100.000 төгрөгөөр цалинжуулъя гэхээр нь би гэрт ажилгүй байхаар яваад ирье гэж бодож 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Э.Б*******тай хамт явсан юм...” гэх мэдүүлэг, /хх-ийн 39 дүгээр хуудас/,

Гэрч Д.А 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 онд сум орон нутгаас Е******* сумын хэмжээнд ямар нэгэн ашигт малтмал олборлох зорилгоор гэрээ зөвшөөрөл огт хийгдээгүй байгаа. Э.Б*******д сум орон нутгаас ямар нэгэн үйл ажиллагаа явуулах талаар гэрээ хийгээгүй. Энэ жил С******* аймгийн Е******* сумын хэмжээнд 2021 онд гэрээ сунгасан болон бичил уурхайн зориулалтаар гэрээ зөвшөөрөл огт хийгдээгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 42-43 дугаар хуудас/,

Гэрч Х.О 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Э.Б******* ам бүл дөрвүүлээ эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймагт амьдардаг. Е******* суманд аавындаа амьдардаг. Ер нь ирэн очин байдаг. Эхнэр нь шилжүүлгээ Дархан-Уул аймгаас шилжүүлж ирээгүй. Э.Б******* нь тодорхой эрхэлсэн ажилгүй хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэж явдаг. Энэ тэнд олдсон ажил хийгээд барилга, модон байшин барих гэх мэтийн ажил хийдэг...” гэх мэдүүлэг, /хх-ийн 45 дугаар хуудас/,

Гэрч Б.Тү 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Э.Б******* Е******* суманд аавындаа амьдардаг. Би багаасаа нөхөрлөсөн учраас хүний хувьд их сайн тусч хүн гэж боддог. Манай найз Монгол Улсын Боловсролын их сургуулийг багш мэргэжлээр төгссөн. Хүнд худлаа хэлээд байдаггүй хэлсэн ярьсандаа байдаг. Амьдралын төлөө гэсэн сэтгэлтэй аав, эцэг, эх, дүү нартаа их тусч. Ер нь их хүн чанартай анги хамт олон найз, нөхөд дундаа маш их нэр хүндтэй хүн. Манай найз нар бүгд л хөдөлмөрч, нямбай ажилсаг гэдгийг мэднэ. ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 47 дугаар хуудас/,

Гэрч Ц.Г 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Аавтай нь би найзууд байсан гэдгээр нь мэднэ. Би гэрээр нь орж гардаг байсан учраас хүний хувьд их сайн тусч хүүхэд гэдгийг нь мэднэ. Хүнд худлаа хэлээд байдаггүй хэлсэн ярьсандаа байдаг. Амьдралын төлөө гэсэн сэтгэлтэй аав, эцэг, эх, дүү нартаа их тусч. Доороо 2 эрэгтэй дүүтэй. Ер нь 2 эрэгтэй дүүгээ их сургуульд сурч байх хугацаанд Солонгос улсад ажиллаж төлбөр тооцоог хийж байсан. Ер нь их хүн чанартай хамт ажиллаад явахад их түшигтэй, ажилсаг хөдөлмөрч зантай, амьдралын төлөө гэсэн сэтгэлтэй учраас хойшоо суугаад байдаггүй. ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 49 дүгээр хуудас/,

Байгаль орчны судалгаа, үнэлгээний “Эрдэнийн ногоолин” ХХК-ний шинжээчийн байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээг тогтоосон дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: Иргэн Э.Б******* нь нийт 1099.8 м2 талбайд уурхайлалтын үйл ажиллагаа явуулсан нь хэмжилтээр тогтоогдсон бөгөөд уг талбайд учруулсан хохирлын хэмжээ нийт 1.145.159 төгрөг бөгөөд үүнийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн холбогдох заалтын дагуу үржүүлэн тооцоход нөхөн төлбөрийн нийт 2.586.418 төгрөг болж байна...” гэх дүгнэлт, /хх-ийн 55-63 дугаар хуудас/,

“Хөрөнгө, даатгал, хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ний 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн ТХҮ-821/2131 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: М.Ө******* эзэмшлийн Солонгос улсад үйлдвэрлэгдсэн Хюндай маркийн шар өнгийн экскаваторын зах зээлийн дундаж үнэ 12.000.000 төгрөг, үйлдвэрлэсэн улс, үйлдвэрлэгдсэн он тодорхойгүй гар хийцийн алт угаах төхөөрөмжийн зах зээлийнд дундаж үнэ 800.000 төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов. ...” гэх дүгнэлт, /хх-ийн 73-74 дугаар хуудас/,

Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагч Б.Ононгийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 18-04-0035/03 дугаартай акт: Монгол Улсын байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.4 49.4.5 дахь заалтуудыг тус тус үндэслэн тооцоход ургамлын экологийн-эдийн засгийн үнэлгээ 166.726 төгрөг, газрын экологи-эдийн засгийн үнэлгээ 180.906 төгрөгийн нөхөн төлбөр, газрын хэвлийд учруулсан хохирлын экологи эдийн засгийн үнэлгээ 1.831.500 төгрөг, хөрсөнд учруулсан хохирол экологи-эдийн засгийн үнэлгээ 407.286 төгрөг нөхөн төлбөр, байгаль орчинд учруулсан хохирлын нийт нөхөн төлбөр 2.586.418 төгрөг болж байна гэх акт, /хх-ийн 68-69 дугаар хуудас/,

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 01 дүгээр хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 04-р хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 05-18 дугаар хуудас/, эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 19 дүгээр хуудас/, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол, /хх-ийн 24 дүгээр хуудас/, нөхөн төлбөрийн тухай улсын байцаагчийн акт, /хх-ийн 68 дугаар хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, /хх-ийн 80-82-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 99-р хуудас/, яллах дүгнэлт гардуулан өгсөн тэмдэглэл /хх-ийн 108-р хуудас/, мөн хууль сануулан гэрч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.Б******* нь 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өд*******с 13-ны өдрийн хооронд С******* аймгийн Е******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Харгана" нэртэй газарт 1099.8 м2 талбайг эксковатоор ухаж эвдрэлд оруулан, зохих зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж, газрын хэвлийд халдсан гэмт хэргийг үйлдсэн болох нь  

Шүүгдэгч Э.Б*******ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэх мэдүүлгээр,

Шүүгдэгч Э.Б*******ы мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “... Би 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр С******* аймгийн Е******* сумын нутаг 2 дугаар баг “Харгана” нэртэй газарт ... М.Ө******* Hyundai-260 маркийн экскаваторыг гуйж асаагаад 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “Харгана”-ны давааны аманд үйл ажиллагаа явуулаад байж байхад 11 дүгээр сарын 13-ны өдөр цагдаагийн алба хаагчид ирж шалгаж үйл ажиллагааг зогсоосон. Надтай хамт экскаваторыг барихаар Г.На******* ажиллаж байсан. Би Г.На*******д өдрийн 100.000 төгрөг өгнө. Илүү ашиг олбол нэмж цалин өгөхөөр ярьж тохироод ажиллаж эхэлсэн. Ажил эхлээд өнгөн хөрсийг хуулаад байж байхад цагдаагийн алба хаагчид ирсэн. Ямар нэгэн ашигт малтмал олборлож аваагүй байсан. ...Надад ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл байхгүй. Хэн нэгэн намайг үйл ажиллагаа явуулж болно гэж хэлээгүй. Надтай хамтарсан, надад хөрөнгө оруулалт хийж үйл ажиллагаа явуулсан хүн байхгүй. Би хууль бус үйл ажиллагаа явуулсан нь миний буруу. Би байгаль экологид учруулсан хохирлоо төлөөгүй байгаа. Би цаашид төлж барагдуулна гэж бодож байгаа...” гэх мэдүүлгээр,

Иргэний нэхэмжлэгч М.Ө******* мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Надаас 2021 оны 11 дүгээр сарын эхээр Э.Б******* Hyundai-260 маркийн экскаваторыг түр хэрэглүүлж байгаач гэж гуйсан юм. ... Би өөрийн эзэмшлийн Hyundai-260 маркийн экскаваторыг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,

Гэрч Г.На*******ийн  мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр С******* аймгийн Е******* сумаас Э.Б*******ы хамт “Харгана” гэх газарт 10 цагийн үед очоод би өдөр амарч байгаад орой 20 цагаас Э.Б*******аас ээлж авч 20 цагаас 23 цаг өнгөртөл Е******* сумын “Харгана” гэх газарт Hyundai-260 маркийн экскаваторт оператор хийж 3 цаг орчим тухайн газарт хөрс хуулалтын ажил хийсэн юм. Э.Б******* нь намайг ах урд “Харгана” гэх газарт хэд хоног экскаватор оператор хийгээд өгөөч өдрийн 100.000 төгрөгөөр цалинжуулъя гэхээр нь би гэрт ажилгүй байхаар яваад ирье гэж бодож 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Э.Б*******тай хамт явсан юм...” гэх мэдүүлгээр,

Гэрч Д.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 онд сум орон нутгаас Е******* сумын хэмжээнд ямар нэгэн ашигт малтмал олборлох зорилгоор гэрээ зөвшөөрөл огт хийгдээгүй байгаа. Э.Б*******д сум орон нутгаас ямар нэгэн үйл ажиллагаа явуулах талаар гэрээ хийгээгүй. Энэ жил С******* аймгийн Е******* сумын хэмжээнд 2021 онд гэрээ сунгасан болон бичил уурхайн зориулалтаар гэрээ зөвшөөрөл огт хийгдээгүй...” гэх мэдүүлгээр,

 Байгаль орчны судалгаа, үнэлгээний “Эрдэнийн ногоолин” ХХК-ний шинжээчийн байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээг тогтоосон “ ...Иргэн Э.Б******* нь нийт 1099.8 м2 талбайд уурхайлалтын үйл ажиллагаа явуулсан нь хэмжилтээр тогтоогдсон бөгөөд уг талбайд учруулсан хохирлын хэмжээ нийт 1.145.159 төгрөг бөгөөд үүнийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн холбогдох заалтын дагуу үржүүлэн тооцоход нөхөн төлбөрийн нийт 2.586.418 төгрөг болж байна...гэх дүгнэлтээр,

“Хөрөнгө, даатгал, хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ний 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн ТХҮ-821/2131 дугаартай шинжээчийн  “... М.Ө******* эзэмшлийн Солонго улсад үйлдвэрлэгдсэн Хюндай маркийн шар өнгийн экскаваторын зах зээлийн дундаж үнэ 12.000.000 төгрөг, үйлдвэрлэсэн улс, үйлдвэрлэгдсэн он тодорхойгүй гар хийцийн алт угаах төхөөрөмжийн зах зээлийнд дундаж үнэ 800.000 төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов. ...” гэх дүгнэлтээр,  

Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагч Б.Ононгийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 18-04-0035/03 дугаартай “...Монгол Улсын байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.4 49.4.5 дахь заалтуудыг тус тус үндэслэн тооцоход ургамлын экологийн-эдийн засгийн үнэлгээ 166.726 төгрөг, газрын экологи-эдийн засгийн үнэлгээ 180.906 төгрөгийн нөхөн төлбөр, газрын хэвлийд учруулсан хохирлын экологи эдийн засгийн үнэлгээ 1.831.500 төгрөг, хөрсөнд учруулсан хохирол экологи-эдийн засгийн үнэлгээ 407.286 төгрөг нөхөн төлбөр, байгаль орчинд учруулсан хохирлын нийт нөхөн төлбөр 2.586.418 төгрөг болж байна...” гэх актаар болон мөн хууль сануулан гэрч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.Б*******ы үйлдлийг зүйлчилсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулах ялын санкц нь таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчлагдсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгааг харгалзан үзэв.

Шүүгдэгч Э.Б******* нь Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн бүлэгт хамаарах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт талууд шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас байгаль, экологид учруулсан хохирлыг хэмжээг тогтоосон үнэлгээтэй танилцаад маргаагүй ба байгаль орчинд учруулсан хохирлыг тогтоосон 2.586.418 төгрөгийн экологи эдийн засгийн үнэлгээг төлж барагдуулсан  байна.

Мөн Эрдэнийн ногоолин ХХК-ны шинжээчийн дүгнэлтэд шүүгдэгч Э.Б*******ы гэмт үйлдлийн улмаас эвдэгдсэн талбайн техникийн болон биологийн нөхөн сэргээх ажлын нийт зардлыг 1.764.083 /нэг сая долоон зуун жаран дөрвөн мянга наян гурав/ төгрөгөөр тогтоосныг шүүгдэгчээр нөхөн төлүүлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Э.Б*******ыг “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.  

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: ,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Э.Б******* нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болгосныг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Э.Б*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Э.Б*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.500.000 /таван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэхээр шийдвэрлэв.    

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ.” гэж тус тус заасан бөгөөд шүүгдэгч Э.Б*******ы гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан бусдын эзэмшлийн экскаваторын үнэ 12.000.000 төгрөг, мөн шүүгдэгч Э.Б*******ы  эзэмшлийн алт угаах төхөөрөмжийг худалдан борлуулсны үнийн дүн зэргээс “Байгаль орчныг нөхөн сэргээх зардал болох 1.764.083 /нэг сая долоон зуун жаран гурван мянга наян гурав/ төгрөгийг төлүүлж, үлдэгдлийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3, 7.2.4-т зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж, хэрэгт битүүмжлэгдсэн, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Хюньдай маркийн тээврийн хэрэгслийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигч М.Өлзийсайханд буцаан олгохоор тус тус шийдвэрлэв. 

Хэрэгт битүүмжилсэн иргэн М.Ө******* эзэмшлийн Хюньдай маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэв.  

Шүүгдэгч Э.Б******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

Шүүгдэгч Э.Б*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Г******* овогт Э******* Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж, газрын хэвлийд халдсан” гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б*******д 5500 /таван мянга таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.500.000 /таван сая таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б*******д шүүхээс оногдуулсан торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.   

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  Хюньдай экскаватор маркийн, улсын дугааргүй тээврийн хэрэгслийн үнэ 12.000.000 төгрөг, мөн шүүгдэгч Э.Б*******ы эзэмшлийн алт угаах төхөөрөмжийг худалдан борлуулсны үнийн дүн зэргээс “Байгаль орчныг нөхөн сэргээх зардал болох 1.764.083 /нэг сая долоон зуун жаран гурван мянга наян гурав/ төгрөгийг төлүүлж, үлдэгдлийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3, 7.2.4-т зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж, хэрэгт битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Хюньдай экскаватор маркийн тээврийн хэрэгслийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигч М.Өлзийсайханд буцаан олгохоор тус тус шийдвэрлэсүгэй.  

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авч, битүүмжлэгдсэн М.Ө******* эзэмшлийн гэх Хюньдай экскаватор маркийн, улсын дугааргүй тээврийн хэрэгсэл,  Э.Б*******ы эзэмшлийн алт угаах төхөөрөмж зэргийг битүүмжилсэн тогтоолыг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

 6.Энэ хэрэгт шүүгдэгч Э.Б******* нь цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй бөгөөд  шүүгдэгч нь шүүхийн шатанд гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан хохиролд 2.586.418 /хоёр сая таван зуун наян зургаан мянга дөрвөн зуун арван найм/ төгрөгийг нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор С******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа авах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Э.ОЮУНТУНГАЛАГ