Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/61

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

С******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Болор-Эрдэнэ

улсын яллагч Т.Нансалмаа

шүүгдэгч Р.С******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

        С******* аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалт явуулж, тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х******* овогт Р******* С*******д холбогдох эрүүгийн 2231000860065 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

Монгол Улсын иргэн, ******* оны 05 дугаар сарын 19-ний өдөр С******* аймгийн Сү******* суманд төрсөн, 50 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, ам бүл 6, хүүхдүүдийн хамт С******* аймгийн Сү******* сум 5 дугаар баг 5 дугаар хэсэг ******* тоотод оршин суух хаягтай, урд ял шийтгүүлж байгаагүй,

Х******* овогт Р******* С*******, РД:/*******/

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/,

           Шүүгдэгч Р.С******* нь С******* аймгийн Сү******* сумын 5 дугаар баг 5 дугаар хэсэг 116 тоотод байрлах өөрийн гэртээ 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 11 цаг орчимд хамтран амьдрагч Р.Батзоригоо бусадтай хардаж улмаар нуруун тус газар нь хутгалж биед нь цээжний ар хэсэгт хатгагдсан шархтай зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

           С******* аймгийн прокурорын газраас шүүгдэгч Р.С*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүгдэгч Р.С*******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугаа хүлээж байна...” гэжээ

Шүүгдэгч Р.С*******гийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “... 2022 оны 01 дүгээр сарын 30-ны орой би гэртээ байхад Ариунбаатар, Урнаа 2 шөнийн 02 цаг өнгөрч байхад хаалга цохисоор байхаар нь Р.Батзориг оруулсан. Тэгтэл Р.Батзориг нь Ариунбаатар, Урнаа хоёрыг гэртээ хонуулах гээд арын өрөөнд орж унт гэхээр би дургүйцэж “манайх ямар архидалтын үүр биш явцгаа” гэсэн. Ариунбаатар нар хэрэлдэж байгаад гараад явсан. Тэгтэл Р.Батзориг тэр 2-г явуулчихлаа, хүн хөлдөөд үхвэл яах юм бэ? гэхээр нь би дурандаа ирсэн хүмүүс ямар хамаатай юм бэ? харьцгаана биз гэхэд Р.Батзориг их уурласан. Р.Батзориг надад уурлаад орон дотроо 2-3 удаа гараараа нударч цохисон. 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 19:00 цагийн үед Р.Б******* “Сутай” дэлгүүрээс худалдаж авсан 0.5 литрийн Стандарт нэртэй архийг хоёулаа хувааж уусан. Бид 2 оройн хоолоо хийж байсан. Р.Батзориг болохоор Урнаа гэдэг хүүхнийг гэртээ хонуулах гээд тал засаад байхаар нь миний хардах сэтгэл төрсөн. Тэгэхэд Р.Батзориг нэлээн архи уучихсан халамцаж намайг хөөгөөд гэрээсээ хөөгөөд эхэлсэн. Миний уур хүрч ногоо арилгаж байсан хутгыг шүүрч аваад Р.Б******* нуруу руу хутгаар 1 удаа хатгасан. Р.Б******* нуруунаас цус гарч тогтохгүй байхаар цагдаа, эмнэлгийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. ...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 78 дугаар хуудас/,

Хохирогч Р.Б******* 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр болсон асуудлын талаар Цагдаагийн байгууллагад хандаагүй. Харин надтай хамт байсан манай эхнэр /хамтран амьдрагч/ Р.С******* Цагдаагийн байгууллагад хандсан. Надад гомдол санал байхгүй. Би шүүх эмчид үзүүлэхгүй гэж мэдүүлэг өгсөн. Одоо дахин хэлэхэд надад Р.С*******д ямар нэг гомдол санал байхгүй. ...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 27-30 дугаар хуудас/,

Гэрч Д.М 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр мөрдөн шалгах  ажиллагааны шатанд өгсөн: “...Манай хөрш айлын эгч Ж.Наранчимэг гэрт орж ирээд ээж чинь Р.Батзориг ахыг чинь хутгалчихсан байна гэж яриад байж байхад ээж гаднаас согтуу  орж ирсэн. Тэгээд ээж би Р.Батзориг ахыг чинь хутгалчихлаа, өөрөө гадуур хүүхэндээд яваад байхаар хутгалчихлаа, одоо цагдаа нар ирж байгаа гэж ярьсан. Манай ээж Р.С******* нь Р.Батзориг ахтай түүний гэрт тусдаа амьдардаг. Би гэртээ 3 дүүгийн хамт дүү нараа хараад тусдаа амьдардаг.  ...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 32 дугаар хуудас/,

Гэрч Ц.Б 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн шалгах  ажиллагааны шатанд өгсөн: “...Р.С*******, Р.Батзориг нар нь архи согтууруулах ундааны зүйл тогтмол хэрэглэдэг. 2021 онд Р.С******* нь хамтран амьдрагч Р.Батзоригийг хутгаар зүсэж гэмтээсэн үйлдэлд хэрэгт шалгагдаж байсан. Р.С*******, Р.Батзориг нар нь архи уусан үедээ агсам согтуу тавьж хоорондоо хэрүүл маргаан хийдэг, зүй бус үг хэрэглэдэг. Р.С******* нь согтуурсан үедээ хамтран амьдрагчдаа агсам тавьдаг догшин ааштай болдог юм шиг байгаа юм...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 34 дүгээр хуудас/,

С******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 106 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.Р.Б******* биед ар цээжний ар хэсэгт хатгагдсан шархтай зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь ир, үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 66-67 дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 30 дугаар хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 01 дүгээр хуудас/, яаралтай тусламжийн хуудас, /хх-ийн 22-р хуудас/, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд, /хх-ийн 50-59 дүгээр хуудас/, хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 45-46 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсныг шалгах хуудас, /хх-ийн 39-р хуудас/, яллах дүгнэлт гардуулан өгсөн тэмдэглэл /хх-ийн 64-р хуудас/, мөн хууль сануулан хохирогч, гэрч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б Р.С******* нь С******* аймгийн Сү******* сумын 5 дугаар баг 5 дугаар хэсэг 116 тоотод байрлах өөрийн гэртээ 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 11 цаг орчимд хамтран амьдрагч Р.Батзоригоо бусадтай хардаж улмаар нуруун тус газар нь хутгалж биед нь цээжний ар хэсэгт хатгагдсан шархтай зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг  үйлдсэн болох нь    

Шүүгдэгч Р.С*******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугаа хүлээж байна...” гэх мэдүүлэг, шүүгдэгч Р.С*******гийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Миний уур хүрч ногоо арилгаж байсан хутгыг шүүрч аваад Р.Б******* нуруу руу хутгаар 1 удаа хатгасан. Р.Б******* нуруунаас цус гарч тогтохгүй байхаар цагдаа, эмнэлгийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн...” гэх мэдүүлэг, Хохирогч Р.Батзоригын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Надад гомдол санал байхгүй. Би шүүх эмчид үзүүлэхгүй гэж мэдүүлэг өгсөн. Одоо дахин хэлэхэд надад Р.С*******д ямар нэг гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг,

С******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 106 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1.Р.Б******* биед ар цээжний ар хэсэгт хатгагдсан шархтай зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь ир, үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт, зэрэг болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар энэ зүйлчлэлд оногдуулах ялын санкц нь “ Дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорих цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ял шийтгэхээр хуульчилсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлага оногдуулах нөхцөлийг ойлгож хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх үр дагаврыг ойлгосон  зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл бүрдсэн, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Р.С*******гийн үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээлгэсэн Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” үндсэн үүргээ зөрчиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эрхэд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч нь хэрэгт хохирлын баримт гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, хохирогч Р.Батзориг нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Р.С*******гаас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.   

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Р.С******* нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Р.С*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон  6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Р.С******* нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогчид хохирол төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар Р.С******* нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг С******* аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгож шийдвэрлэв.    

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Р.С******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.    

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг С******* аймгийн Шүүхийн тамгын газарт даалгаж,

 Шүүгдэгч Р.С*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Х******* овогт Р******* С*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Р.С*******г 450 /дөрвөн зуун тави/-н нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар Р.С******* нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг С******* аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгосугай.

4.Шүүгдэгч Р.С******* нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй бөгөөд хохирогч Р.Батзориг нь өөрт учирсан хохирол, хор уршгаас үүдэн гарсан зардлаа баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар Р.С*******гаас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг С******* аймгийн Шүүхийн тамгын газарт даалгасугай.

6.Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Р.С******* нь цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай. 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор С******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Э.ОЮУНТУНГАЛАГ