Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 2018/ШЦТ/230

 

 

 

 

     

                   

                                                                 

 

                               Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

 Улсын яллагч                                    М.Энхбаатар

 Шүүгдэгчийн өмгөөлөгч                 Д.Даваасүрэн

 Нарийн бичгийн дарга                    Б.Намуунзул нар оролцов.

С аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Эын Гт холбогдох 18310019300194 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

                 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн,  оны  дугаар сарын -ны өдөр Д  аймаг, Д суманд төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, аав, ээж, дүү нарын хамт С аймаг, Х сумын 2 дугаар баг, тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй гэх Б овогт Эын Г /РД:***** /,        

 

Холбогдсон хэргийн талаар:

  Өсвөр насны шүүгдэгч Э.Г нь  оны  дугаар сарын -нээс  оны  дугаар сарын -нд шилжих шөнө С аймгийн Х сумын 1 дүгээр баг, Ишгэнтийн 7-1 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Т” хүнсний дэлгүүрийн цонхийг хагалан орж бохь, тамхи, школад зэрэг эд зүйлийг хулгайлж 94.500 төгрөгийн шууд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тодорхойлох нь:

 

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

 

 Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд өсвөр насны шүүгдэгч Э.Г нь **** оны 06 дугаар сарын 21-нээс **** оны 06 дугаар сарын 22-нд шилжих шөнө С аймгийн Х сумын 1 дүгээр баг, тоотод үйл ажиллагаа явуулдаг “Т” хүнсний дэлгүүрийн цонхийг хагалан орж бохь, тамхи, школад зэрэг эд зүйлийг хулгайлж 94.500 төгрөгийн шууд хохирол учруулсан үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт өсвөр насны шүүгдэгч Э.Г нь гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:  

1.Хохирогч Х.Оийн **** оны 07 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...**** оны 06 дугаар сарын 21-ний орой 22 цагт дэлгүүрээ хаагаад гэртээ харьсан. Маргааш буюу **** оны 06  дугаар сарын 22-ны өглөө 09 цагийн үед дэлгүүр дээрээ ганцаараа ирсэн чинь дэлгүүрийн баруун талын жижиг цонхыг төмрөөр хагалаад хулгай орчихсон байсан. Тэгээд би арын айлын эхнэр Эрдэнэчимэг эгчийг дуудаж харуулаад цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар тал/

2.Гэрч М.Нийн **** оны 06 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...**** оны 06 дугаар сарын 22-ны өглөө 9 цагийн үед манай хаяг дээр байдаг “Т” хүнсний дэлгүүрийн эзэн Х.О дэлгүүрийнхээ үүдэнд “хулгай орчихсон байна” гээд хашгираад байхаар нь би хашаанаасаа гараад дэлгүүрийн үүдэнд ирээд харахад Т дэлгүүрийн баруун талын жижиг цонх хагарчихсан, цонхон доор төмөр түшүүлээд тавьчихсан, эргэн тойронд морины мөр гарчихсан, цонхон доогуур 2-3 ягаан цаастай бохь унасан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36 дугаар тал/

3.Иргэний хариуцагч Б.Эын **** оны 09 дүгээр сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Т хүнсний дэлгүүрт учирсан хохирол төлбөрийг барагдуулсан. Ямар нэгэн гаргах санал, нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар тал/  

4.“Ашид билгүүн” ХХК-ийн Үнэлгээний “...Тайлангаар үнэлэгдэж буй хөрөнгийн **** оны 09 сарын байдлаар зах зээлийн үнэ цэнэ нийт 378,350 төгрөгөөр тогтоов...” гэх дүгнэлт /хх-ийн 66-68 дугаар тал/

5.Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-8 дугаар тал/

6.Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-16 дугаар тал/

7.Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 43-51 дүгээр тал

8.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт /хх-ийн 69 дүгээр тал/

9.С аймгийн Х сумын үнэлгээний комиссын хурлын тэмдэглэл /хх-ийн 75 дугаар тал/

10.С аймгийн Х сумын үнэлгээ тогтоох комиссын акт /хх-ийн 76 дугаар тал/

11.Хурдан морины хүүхдийн өргөмжлөл /хх-ийн 108 дугаар тал/

12.Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 109 дүгээр тал/

13.Төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 110 дугаар тал/

14.Суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 111 дүгээр тал/

15. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 116 дугаар тал/ зэрэг болно.

 

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Өсвөр насны шүүгдэгч Э.Г нь **** оны 06 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө С аймгийн Х сумын баг, тоотод үйл ажиллагаа явуулдаг “” хүнсний дэлгүүрийн цонхийг хагалан орж бохь, тамхи, школад зэрэг эд зүйлийг хулгайлж 94.500 төгрөгийн шууд хохирол учруулсан нь гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй байна.  

Өсвөр насны шүүгдэгч Э.Гын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

 

Хоёр: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг

 

Өсвөр насны шүүгдэгч Э.Гын гэмт үйлдлийн улмаас бусдад 94.500 төгрөгийн шууд хохирол учирсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар хохиролд тооцов.

Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Х.От шүүгдэгч Э.Гын зүгээс 600.000 төгрөг төлж барагдуулсан, хохирогч нэмж нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй гэсэн мэдүүлгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасанд үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов. 

 

Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

 Өсвөр насны шүүгдэгч гэм буруугийн талаар маргаангүй байгаа, учирсан бодит хохирол, хор уршигийг бүрэн төлж барагдуулсан, арван найман насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүх хуралдаанд оролцсон Прокуророос санал болгосон хорих ял шийтгэл оногдуулахгүйгээр тэнсэж хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авах эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Өсвөр насны шүүгдэгч Э.Гт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулав.

         Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн тахир төмөр эссэ тамхи ментос бохь, асаагуур зэрэг эд зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.   

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч Б овогт Эын Гыг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2.1-д заасан “орон байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1, 2 дугаар зүйлүүдэд заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч Б овогт Эын Гыг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан хорих ял шийтгэл оногдуулахыг 01 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаагаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг хууль ёсны төлөөлөгч эцэг Б.Э, эх Т.Лхамжав нарт үүрэг болгож, хяналт тавьж ажиллахыг Төрийн захиргааны байгууллагад даалгасугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Гыг оршин суугаа газар, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урдчилан мэдэгдэхийг үүрэг болгосугай.         

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Г нь шүүхээс даалгасан үүрэг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

           5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Г нь уг хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.

   6.Өсвөр насны шүүгдэгч Э.Г нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

   7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн тахир төмөр эссэ тамхи ментос бохь, асаагуур зэрэг эд зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.       

   8.Өсвөр насны шүүгдэгч Э.Гт урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

   9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

  10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор С аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ                                 Б.ЭРДЭНЭХИШИГ