| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатар Оюунтунгалаг |
| Хэргийн индекс | 175/2022/0087/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/94 |
| Огноо | 2022-06-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Баясгалан |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 2022/ШЦТ/94
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч Э.О* даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Э*,
улсын яллагч А.Б*,
шүүгдэгч Д.С*******
шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Д* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт Д******* С*******ад холбогдох эрүүгийн 2231001170106 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19** оны 03 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, галын дохиоллын инженер мэргэжилтэй, Сүхбаатар сумын “*” төвд компьютер тоглоомын а** ажилтай, ам бүл *, *хамт Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын * дугаар баг, * дугаар хэсэг, * тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,
******* овогт Д******* С*******, /РД:*******/;
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.С******* нь 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 20 цагийн үед Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг, “” нэртэй түргэн хоолны газарт иргэн Ж.У******* маргааны улмаас нүүр тус газар нь цохиж, өшиглөж баруун, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамарт зөөлөн эдийн няцрал, хэвлийн баруун доод хэсэгт цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сэлэнгэ аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.С*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
1.Шүүгдэгч Д.С******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...үйлдсэн хэргий талаар мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн, түүн дээр нэмж ярих зүйлгүй учир шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм бурууд маргах зүйл байхгүй ...” гэжээ.
2.Хохирогч Ж.У******* 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр мөрдөн шалган ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 03 дугаар 13-ны өдөр 14 цагийн орчимд манай танил Г******* ирсэн. Г******* ах ирэхдээ 2.5 литрийн “Сэнгүр” нэртэй пиво авч ирсэн. Тухайн пивыг бид хоёр хувааж уусан. Г******* ах гараад би гэртээ байж байгаад танил Э******* хоол байгаа эсэхийг тодруулахаар Сүхбаатар сумын 6-р баг “” нэртэй түргэн хоолны газар орсон. Тэгээд “” түргэн хоолны газрын гал тогооны өрөөнд ороод “Э уулзах гэсэн юм” гэж хэлтэл тухайн хоолны зааланд байсан үл таних залуу “тийм хүн байхгүй” гэж хэлсэн. Улмаар тухайн хоолны газрын хамгаалагч гэх залуу гарч ирээд надад хандаж “манай хоолны газар Э гэдэг хүн байхгүй. Чи гар” гэж хэлсэн. Би тухайн залууд хандаж “Би Э уулзах гэж ирсэн юм. Чи яах гээд хөөгөөд байгаа юм бэ” хэмээн маргасан. Гэтэл тухайн залуу миний нүүр, хамар хэсэгт гараараа 2 удаа цохиж намайг шат руу түлхэж унагасан. Миний хамраас цус гараад би босож чадахгүй байж байтал 2 залуу ирээд өргөөд босгосон. Тэгээд би тухайн хоолны газраас гараад явсан. ...Би намайг зодсон хүмүүсээс эмчилгээний зардлаа нэхэмжилмээр байна..” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17-р хуудас /,
3.Гэрч Э.Ц 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр өгсөн: “...С*******ыг гар гэсэн шаардлага тавьтал “чи хэн юм. Би чамайг ална” гэх мэтээр хараасан. Улмаар С******* уурлаад тухайн залууг 2-3 удаа цохисон. Ингээд бид тухайн залуу С******* нарыг салгаад Э эгч тухайн залууг аваад гарсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-р хуудас/,
4.Гэрч Ч.А 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр өгсөн: “...Миний мэдэхээр С******* нь хүнтэй маргаж муудалцсан, зодсон асуудалд орж байгаагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-р хуудас/,
5.Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 119 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
-1.Ж.У******* биед баруун зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамарт зөөлөн эдийн няцрал, хэвлийн баруун доод хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
-2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
-3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
-4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 24-25-р хуудас/
6.Эрүүгийн хэрэг бүртгэлийн хэрэг нээж, харьяаллын дагуу шилжүүлэх тухай /хх-ийн 1 дүгээр тал/, 7.Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-7 дугаар тал/, 8.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 26-27 дугаар тал/, 9.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 32-33 дугаар тал/, 10. Яллагдагчийн “...Миний уур хүрээд баруун гараар тухай хүний нүүр орчимд 2 удаа цохиж, түлхтэл тухайн хүн шатны уруу уначихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36 дугаар тал/, 11.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45 дугаар тал/, 12.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 52-53 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримт болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.С******* нь 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 20 цагийн үед Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг, “” нэртэй түргэн хоолны газарт иргэн Ж.У******* маргааны улмаас нүүр тус газар нь цохиж, өшиглөж баруун, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамарт зөөлөн эдийн няцрал, хэвлийн баруун доод хэсэгт цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Д.С*******ын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... тухайн хамгаалагч гэх залуу намайг хөөгөөд байхаар нь миний уур хүрээд нүүрэн тус газарт нь гараараа 2 удаа цохисон, бас өшиглөсөн. Хохирогчид шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. ...” гэх, гэрч Э.Ц “... С*******ыг гар гэсэн шаардлага тавьтал “чи хэн юм. Би чамайг ална” гэх мэтээр хараасан. Улмаар С******* уурлаад тухайн залууг 2-3 удаа цохисон. Бид тухайн залуу С******* нарыг салгаад Э эгч тухайн залууг аваад гарсан...” гэх мэдүүлгүүд, Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 119 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Д.С*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.С*******ын үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эрхэд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Ж.У нь шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ эмчилгээний зардалд 1.000.000 /нэг сая/ төгрөг шүүгдэгчээс авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Д.С******* нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.С******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлага оногдуулах нөхцөлийг ойлгож хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл бүрдсэн, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнээд улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан санал, дүгнэлтийн хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан 1 сарын хугацаагаар Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумаас гарч зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлж шийдвэрлэв.
Энэ хэрэгт хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.С******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сиди-г шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийн хамт архивт шилжүүлсүгэй.
Шүүгдэгч Д.С*******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С*******ад 1 сарын хугацаагаар Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумаас гарч зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан 1 сарын хугацаагаар Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумаас гарч зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлсүгэй.
4.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хавтаст хэрэгт хавсаргаж архивт шилжүүлсүгэй.
5.Шүүгдэгч Д.С******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУНТУНГАЛАГ